| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2024/0283/Э/222/2025/0004 |
| Дугаар | 2024/ШЦТ/285 |
| Огноо | 2024-12-11 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Жамъяндорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн,
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2230003660233 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Нэг.Монгол Улсын иргэн, ******** оны ****** дүгээр сарын **********-ны өдөр төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ******* хот ******* дүүргийн 120 мянгат дахь “Номин хайпер маркет”-д касс борлуулагч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг “*******” гэх газар оршин суух хаягтай, одоогоор ******* хот ******* дүүрэг 4 дүгээр хороо 27 дугаар байр 45 тоотод оршин сууж байгаа, 2017 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, Санхүү банкны тэргүүний ажилтнаар тус тус шагнуулж байсан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ЛМ76011701, ******* овогт Төмөрбаатарын *******,
Хоёр. Монгол Улсын иргэн, ******** оны ********* дүгээр сарын ***********-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* хот ******* дүүргийн 120 мянгат дахь “Номин хайпер маркет”-д туслах мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг “*******” гэх газар оршин суух хаягтай, одоогоор ******* хот ******* дүүрэг 4 дүгээр хороо 27 дугаар байр 45 тоотод оршин сууж байгаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ЛМ75110212,
овогт
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд байхдаа “банкны хүүтэйгээр 2 сарын хугацаатай мөнгө зээлээч” гэж итгэл үнэмшил төрүүлж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, *******ын Хаан банкны тоот дансаар 10,000,000 төгрөг авч залилсан,
мөн ******* нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд байхдаа “зээлээ хаагаад дахиж зээл аваад 3 хоногийн дараа буцаагаад өгий” гэж итгэл үнэмшил төрүүлж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох нөхөр *******ын Хаан банкны тоот дансаар 13,000,000 төгрөгийг шилжүүлэн авч үүнээс 2,200,000 төгрөгийг буцаан төлж үлдэх 10,800,000 төгрөгийг залилсан гэмт буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Мөнгөний шаардлага гараад хүнээс мөнгө зээлсэн нь үнэн. Ажилгүй болсон тул мөнгийг нь өгч чадаагүй. Банкны эрхлэгчээр 19 жил ажилласан. Сүлжээний бизнесд ороод хүнд залилуулсан. Өр зээлэнд орсон тул 2021 оны 11 сард ажлаасаа гарсан. Одоо “Номин” ХХК-д ажиллаж байгаа. д 1,100,000 төгрөг, д 5,200,000 төгрөг төлсөн. Энхтуулаас 2021 оны 11 сард ажлаасаа гархаасаа өмнө зээлж авсан. 2024 оны 3 сарын 18, 4 сарын 19, 5 сарын 20-нд тус тус төлсөн. Мөнгөтэй болох болгондоо 500,000 төгрөгөөр төлж байсан. ын хохирлыг 2024 оны 3 сараас 8 сар хүртэл төлсөн. 9,10 дугаар сард миний бие өвдсөн тул төлж чадаагүй. 2022 оны 10 сард хот явах хүртэл ажил олдоогүй. Энэ хугацаанд ажил олох гэж төрийн албаны шалгалт өгч байсан. Хохирлыг төлөх талаар 2-3 удаа хохирогчтой уулзаж байсан.Өөрсдийн боломжоор хохирлыг төлөөд явж байгаа. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...гэв.
- Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Байшингаа зараад өгье гээд мөнгө зээлсэн. Одоо уг үл хөдлөх хөрөнгө миний нэр дээр байгаа. Болсон асуудлууд үнэн. руу ******* ганцаараа очиж мөнгө зээлсэн. Миний данс руу шилжүүлсэн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна...гэв.
Эрүүгийн 2230003660233 дугаартай хавтаст хэргээс:
- Яллагдагч *******гийн: Би нөхрийн хамт 2021 оны 11 сарын 12-ны өдөр Жаргалсайхан гэх хүнээс "мөнгөний хэрэг гараад байна, хоёр гурван сарын дараа эргүүлээд өгье 10,000,000 төгрөг зээлээч" гэхэд Жаргалсайхан зөвшөөрөөд нөхрийн тоот дансаар 10.000.000 төгрөr шилжүүлүүлсэн. Тухайн мөнгийг өмнө мөнгө зээлсэн, өртэй байсан хүмүүс рүү хуваагаад шилжүүлсэн юм, яг хэн хэн рүү шилжүүлснээ одоо сайн санахгүй байна. Тэрнээс хойш би ажилгүй, мөнгөгүй болсон учраас тухайн хүнээс зээлсэн мөнгөө өгч чадалгүй одоог хүрсэн. Тухайн үед хүмүүсийн өр зээл нэхэгдээд байсан болохоор мөнгө олох гээд Жаргалсайханаас хүүтэй мөнгө зээлээч гэж хэлээд зээлсэн юм. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, одоо нөхөр бид хоёр ******* хотод Номин дэлгүүрт ажиллаж байгаа учраас сар сардаа тухайн мөнгийг нь төлж барагдуулна гэж ярилцсан" гэх мэдүүлэг 1 хавтаст хэргийн 65-67, 2 хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудас/ .
- Яллагдагч *******ын: 2021 онд би ******* сумын цаг уурт техникчээр, манай эхнэр ******* нь сумын Хаан банкны салбарын эрхлэгчээр ажилладаг байсан. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр эхнэр *******тай ярилцаж байгаад Жаргалсайхан ахаас мөнгө асууж үзье гээд бид хоёр Жаргалсайханы гэрт очиж "мөнгөний хэрэг гараад байна, удаахгүй өгнө 10,000,000 төгрөг зээлээч" гэхэд Жаргалсайхан зөвшөөрч, би өөрийнхөө тоот дансаар Жаргалсайханаас 10.000.000 төгрөг шилжүүлүүлэн авсан. Тухайн мөнгийг эхнэр бид хоёр өмнө мөнгө зээлсэн хүмүүс рүүгээ шилжүүлсэн. Хэн гэх хүмүүс рүү шилжүүлснээ одоо сайн санахгүй байна. Тэгээд мөнгийг нь эргүүлж өгч чадалгүй байсаар 2022 оны 07 дугаар сард эхнэр бид хоёр хоёулаа ажлаасаа гараад ******* хот руу шилжиж амьдарсан юм.Тухайн үед өр нэхэгдээд байсан болохоор Жаргалсайханаас хүүтэй зээлээч гэж хэлэн тухайн мөнгийг аваад өртэй хүмүүс рүүгээ өгсөн. Тэгээд мөнгийг нь өгч чадаагүй өдийг хүрсэн…Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх 2 хавтаст хэргийн 18-20 дүгнээр хуудас/
- Хохирогч ы: 2021 оны намар 11 дүгээр сарын 12-ны өдөр сумын Хаан банкны эрхлэгчээр ажиллаж байсан ******* нь нөхөр *******ын хамт манай гэрт ирээд “ахаа мөнгөний хэрэгцээ гараад байна та надад 10 сая төгрөг түр зээлээч, би хоёр сар хэрэглээд банкны хүүгээр хүүг нь бодоод танд өгье” гэж хэлээд надаас 10 сая төгрөгийг нөхөр *******ын тоот дансаар авсан юм. Тэрнээс хойш ямар ч чимээгүй байхаар нь 2022 оны 07 сарын үед гэрт орж *******тай уулзаж мөнгөө нэхсэн чинь “байшингаа зараад таны мөнгийг өгнө, борлогдохгүй байна” гэж хэлсэн. Түүнээс хойш би биеэрээ гэрээр нь 2-3 удаа ирсэн бөгөөд уулзах бүртээ байшингаа зараад мөнгө өгнө гэж хэлдэг боловч одоог хүртэл өгөхгүй байна. Тухайн үед надад нэг утасны дугаар өгсөн бөгөөд тэр утас нь холбогдохгүй, одоо өөрсдөө хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул эдгээр хоёр хүнд өгсөн мөнгийг гаргуулж өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэж цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. ******* нь манай сумын Хаан банкны эрхлэгчээр ажилладаг байсан бөгөөд надаас мөнгө авах үедээ ажлаасаа гарсан байсан юм байна, би тухайн үед ажлаа хийж байгаа гэж бодсон. Нөхөр *******ын аавыг нь сайн таньдаг юм.Одоо би энэ хүнээс өөрийн өгсөн 10 сая төгрөгөө нэхэмжилж байна. Хүүг нь бол яах вэ, өгсөн мөнгөө бүрэн бүтэн олж авмаар байна...гэх мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 214, 222-223, 218-219 дүгээр хуудас/
- Хаан банкны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 5630/494/22 дугаартай албан бичиг /2 хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас/,
- 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл” /2 хавтаст хэргийн 43-р хуудас/
- 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл” /1 хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас/,
- Хохирогч ын: Би 2021 оны 08 дугаар сарын 14-нд ажил дээрээ байж байтал манай сумын Хаан банкны эрхлэгч ******* нь утсаар залгаад “зээл хаачхаад өгье надад 13 сая төгрөгийн хэрэг байна. Зээлээ хаагаад буцаагаад өдөрт нь гаргаад өгье, амжихгүй бол 2-3 хоногийн дотор гаргаад өгнө” гэсэн. Би уг хүнийг банкны эрхлэгч учраас худлаа ярихгүй байх гэж бодоод итгээд *******гийн нөхөр болох *******ын тоот данс руу нөхөр ын гэсэн данснаас интернэт банкаар шилжүүлсэн юм. Тэр өдөртөө мөнгө явуулахгүй болохоор нь 2-3 хоногийн дараа утсаар нь залгаад “нөгөө мөнгө яасан бэ” гэж асуухад “удахгүй найзаа хөдөөгөөс хүн ирээд гарын үсэг зурвал зээл нь болно” гэсэн. Түүнээс хойш 1 сар болоод дахиад залгахад “удахгүй нэг сар болсон бол найз нь хүүтэй нь хамт өгнө” гэхээр нь тайвширсан юм. Түүнээс хойш чимээгүй байж байгаад дахиад нэхэхээр, дандаа худал хэлж хойш нь тавьсаар байгаад одоог хүрсэн юм. Би уг хүнийг албан тушаалын байдлаа ашиглаж манай нөхрийн дансан дахь мөнгөний үлдэгдлийг хараад мөнгө нэхсэн байх гэж бодож байгаа юм. Уг хүн нь тухайн үедээ Хаан банкны эрхлэгч байсан тул итгээд өгсөн юм. Би энэ хүнд анх бол 13,0 сая төгрөг өгсөн. Сарын дараа мөнгөө нэхэхэд сарын 10 хувиар тооцож мөнгийг чинь өгнө гэж хэлээд эхний хоёр сарын хүү гэж 2 саяар нэг удаа өгөөд дараа нь 200,000 төгрөгөөр өгсөн. Түүнээс хойш нэг ч удаа өгөөгүй тул одоо үндсэн 13,0 сая төгрөг хүү нь болох 16,0 сая төгрөг нийт 29,0 сая төгрөг нэхэмжилж байна.Одоо бол Хаан банкныхаа эрхлэгчийн ажлаас гарсан надаас өөр бусад олон хүнд өртэй сураг гараад байгаа...гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,
- 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Хаан банкны тоот “Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл” /1хавтаст хэргийн 132 дугаар хуудас/,
- 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Хаан банкны тоот “Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл” /1 хавтаст хэргийн 131дугаар хуудас/,
- Гэрч ын: Би Сүхбаатар аймгийн ******* сумын иргэн ******* ******* нарт 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 13,000,000 сая төгрөг зээлүүлсэн. Тухайн хүмүүс нь манай эхнэр эхлээд гуйсан байсан. Тэгээд манай эхнэр надаас асуухаар нь би тухайн хүмүүсийн сайн таних болохоор би өөрийн данснаасаа *******ын данс руу 13,000,000 сая төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш тухайн хүмүүс нь надад байнга худлаа хэлж сүүлдээ манай сумаас шилжээд алга болсон. Тэгээд би утас руу нь залгахаар утаснууд нь холбогдохгүй байсан. Харин 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр миний Хаан банкны тоот данс руу данснаас гүйлгээний утга нь гэсэн 2,000,000 сая төгрөг орж ирсэн. Мөн 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр сумын төвд би тай таараад чи мөнгө өгөхгүй алга боллоо гэхэд ахаа би өнөөдөр хийнэ гээд миний данс руу АТМ-ээс 200,000 төгрөг орж ирсэн. Тэрнээс өөр мөнгө өгөөгүй.Би тухайн үед *******, ******* нартай утсаар холбогдох гэсэн боловч миний утсыг авахгүй, мөн хайгаад олдохгүй байсан. 2022 оноос хойш бүр сураг тасарсан. Сүүлд сургийг сонсоход ******* хотод байгаа сураг гарсан.Тухайн үед манай эхнэрээс ******* нь 2 хоногийн дараа мөнгийг өгье гээд авсан. Тухайн үед ******* нь Хаан банкны эрхлэгчээр ажиллаж байсан...гэх мэдүүлэг/ 1 хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,
-Гэрч Ж.Пүрэвсүрэнгийн:Би бол гэх хүнийг танихгүй. Харин манай Уулбаян сумын Хаан банкны эрхлэгч гэдэг эмэгтэй нь надаас 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр надаас 7.600.000 төгрөгийг зээлэхдээ өөрийнхөө дансанд шилжүүлж аваагүй, харин ******* гэх хүний дансанд шилжүүлэг хийлгэн авч байсан юм. Би Уулбаян сумын 3 дугаар багт оршин суудаг. Тэр үед нь надад хэлэхдээ, манай найз банкны зээлээ хааж дахин зээл авах гэж байгаа юм тийм болохоор та надад итгэж хэдэн төгрөг зээлээч гэхээр нь би зээлсэн. Гэтэл надаас зээлсэн 7.600.000 мянган төгрөгийг өгөхгүй маш их удаж түүнээс болж бид маргалдаж би хохирогч болсон юм. 2021 оны 11 дүгээр сарын 12- ны өдөр над руу залгаж, би танаас зээлсэн мөнгөнийхөө 4.800.000 мянган төгрөгийг Хаан банкны // гэх тоот данснаас шилжүүлчихлээ шүү гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 40, 226 дугаар хуудас/,
-Гэрч :Би тухайн гүйлгээг сайн санахгүй байна. ******* нь тухайн үед надаас мөнгө зээлээд буцаагаад төлдөг байсан. Тийм л юм байж магадгүй. Би олон жилийн өмнөх юмыг сайн санахгүй байна. дугаарын утас нь *******ын утас байгаа юм...гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,
- Гэрч “******* нь 2015 онд надаас Хаан банкнаас малчны зээл 3 сая төгрөг авуулаад дараа нь 2019 онд нэмж 6.0 сая төгрөг аваад аваад өөрөө төлсөн. Яг хэзээ төлж дууссаныг санахгүй байна. Банкны эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлсөн байх. Зарим үед нь би өөрөө төлж байгаад дараа нь надад ах мөнгийг өгч байсан...гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/,
- Хаан банкны 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 5630/293/24 дугаартай албан бичиг, хавсралт /1 хавтаст хэргийн 149-150 дугаар хуудас/
- Хаан банкны 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 5630/226/23 дугаартай албан бичиг, хавсралт /1 хавтаст хэргийн 93-95 дугаар хуудас/,
- *******гийн “Миний бие , нараас 2021 оны 08 сарын 16-нд 13,0 сая төгрөг авсан үнэн болно. Найзтайгаа хамтарч төслийн зээл хөөцөлдөж байгаа бөгөөд 01 сарын 31-нд бүтэх хугацаатай байгаа бөгөөд хамгийн эцсийн хугацаа 2 сарын 15-нд мөнгийг нь бүтээж өгнө” тайлбар бичсэн ******* гэх тайлбар /1 хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,
-ын Хаан банкны дансны хуулга /1хавтаст хэргийн 20 дугаар хуудас/
- *******гийн Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /1 хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/,
- *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа/1 хавтаст хэргийн 72-73 дүгээр хуудас/,
-*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 хавтаст хэргийн 79-82 дугаар хуудас/,
-Mobi finance дахь *******ын дансны хуулгууд зэрэг баримтууд болно.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч *******, ******* нар 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд иргэн аас “ банкны хүүтэйгээр 2 сарын хугацаатай” нөхцлөөр 10,000,000 төгрөгийг,
мөн ******* нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд иргэн “зээлээ хааж дахиж зээл авч 3 хоногийн дараа буцаан өгөх” нөхцөлтэйгээр 13,000,000 төгрөгийг тус тус зээлсэн болох нь:
шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “ Мөнгөний шаардлага гараад хүнээс мөнгө зээлсэн нь үнэн. Ажилгүй болсон тул мөнгийг нь өгч чадаагүй. Банкны эрхлэгчээр 19 жил ажилласан. Сүлжээний бизнесд ороод хүнд залилуулсан. Өр зээлэнд орсон тул 2021 оны 11 сард ажлаасаа гарсан. Одоо “Номин” ХХК-д ажиллаж байгаа. д 1,100,000 төгрөг, д 5,200,000 төгрөг төлсөн. Энхтуулаас 2021 оны 11 сард ажлаасаа гархаасаа өмнө зээлж авсан. 2024 оны 3 сарын 18, 4 сарын 19, 5 сарын 20-нд тус тус төлсөн. Мөнгөтэй болох болгондоо 500,000 төгрөгөөр төлж байсан. ын хохирлыг 2024 оны 3 сараас 8 сар хүртэл төлсөн. 9,10 дугаар сард миний бие өвдсөн тул төлж чадаагүй. 2022 оны 10 сард хот явах хүртэл ажил олдоогүй. Энэ хугацаанд ажил олох гэж төрийн албаны шалгалт өгч байсан. Хохирлыг төлөх талаар 2-3 удаа хохирогчтой уулзаж байсан.Өөрсдийн боломжоор хохирлыг төлөөд явж байгаа. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна...гэх,
шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “ Байшингаа зараад өгье гээд мөнгө зээлсэн. Одоо уг үл хөдлөх хөрөнгө миний нэр дээр байгаа. Болсон асуудлууд үнэн. руу ******* ганцаараа очиж мөнгө зээлсэн. Миний данс руу шилжүүлсэн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх,
хохирогч ы “ 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай сумын Хаан банкны эрхлэгчээр ажиллаж байсан ******* нь нөхөр *******ын хамт манай гэрт ирээд “мөнгөний хэрэгцээ гараад байна, та надад 10 сая төгрөг түр зээлээч, би хоёр сар хэрэглээд банкны хүүгээр хүүг нь бодоод танд өгье” гэээд 10 сая төгрөгийг нөхөр *******ын тоот дансаар авсан юм. Тэрнээс хойш ямар ч чимээгүй байхаар нь 2022 оны 07 сарын үед гэрт нь *******тай уулзаж мөнгөө нэхсэн чинь байшингаа зараад таны мөнгийг өгнө борлогдохгүй байна гэж хэлсэн. Түүнээс хойш би биеэрээ гэрээр нь 2-3 удаа ирсэн бөгөөд уулзах бүртээ байшингаа зараад мөнгө өгнө гэж хэлдэг боловч одоог хүртэл өгөхгүй байна. ******* нь манай сумын Хаан банкны эрхлэгчээр ажилладаг байсан бөгөөд надаас мөнгө авах үедээ ажлаасаа гарсан байсан юм байна, би тухайн үед ажлаа хийж байгаа гэж бодсон юм..Одоо уг хоёр хүн хаана байгаа нь тодорхой бус, ямар ч байсан суманд байхгүй байгаа юм” гэх, мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 222-223-р хуудас/
Хаан банкны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 5630/494/22 дугаартай албан бичиг,
2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл”,
хохирогч ын “Би 2021 оны 08 дугаар сарын 14-нд ажил дээрээ байж байтал манай сумын Хаан банкны эрхлэгч ******* нь утсаар залгаад “зээл хаачхаад өгье надад 13 сая төгрөгийн хэрэг байна. Зээлээ хаагаад буцаагаад өдөрт нь гаргаад өгье амжихгүй бол 2-3 хоногийн дотор гаргаад өгнө” гэхээр нь би уг хүнийг банкны эрхлэгч учраас худлаа ярихгүй байх гэж бодоод итгээд *******гийн нөхөр болох *******ын тоот данс руу нөхөр ын гэсэн данснаас интернэт банкаар шилжүүлсэн юм. Тэр өдөртөө мөнгө явуулахгүй болохоор нь 2-3 хоногийн дараа утсаар нь залгаад нөгөө мөнгө яасан бэ гэж асуухад удахгүй найзаа хөдөөгөөс хүн ирээд гарын үсэг зурвал зээл нь болно гэсэн. Түүнээс хойш 1 сар болоод дахиад залгахад “удахгүй нэг сар болсон бол найз нь хүүтэй нь хамт өгнө” гэхээр нь тайвширсан юм. Үүнээс хойш дахиад нэхэхээр дандаа худал хэлж хойш нь тавьсаар байгаад одоог хүрсэн юм. Би уг хүнийг албан тушаалын байдлаа ашиглаж манай нөхрийн данс нь дахь мөнгөний үлдэгдлийг хараад мөнгө нэхсэн байх гэж бодож байгаа юм. Уг хүн нь тухайн үедээ Хаан банкны эрхлэгч байсан тул итгээд өгсөн юм..Би энэ хүнд анх бол 13,0 сая төгрөг өгсөн. Сарын дараа мөнгөө нэхэхэд сарын 10 хувиар тооцож мөнгийг чинь өгнө гэж хэлээд эхний хоёр сарын хүү гэж 2 саяар нэг удаа өгөөд дараа нь 200,000 төгрөгөөр өгсөн. Түүнээс хойш нэг ч удаа өгөөгүй тул одоо үндсэн 13,0 сая төгрөг хүү нь болох 16,0 сая төгрөг нийт 29,0 сая төгрөг нэхэмжилж байна.Одоо бол Хаан банкныхаа эрхлэгчийн ажлаас гарсан надаас өөр бусад олон хүнд өртэй сураг гараад байгаа.” Гэх мэдүүлгүүд,
гэрч ын “ Би Сүхбаатар аймгийн ******* сумын иргэн ******* ******* нар 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр манай эхнэр эхлээд зээл гуйсан байсан. Манай эхнэр надаас асуухаар нь би тухайн хүмүүсийн сайн таних болохоор би өөрийн данснаасаа *******ын данс руу 13,000,000 сая төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш тухайн хүмүүс нь надад байнга худлаа хэлж сүүлдээ манай сумаас шилжээд алга болсон. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр миний Хаан банкны тоот данс руу данснаас гүйлгээний утга нь гэсэн 2,000,000 сая төгрөг орж ирсэн. Мөн 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр сумын төвд би тай таараад чи мөнгө өгөхгүй алга боллоо гэхэд ахаа би өнөөдөр хийнэ гээд миний данс руу АТМ-ээс 200,000 төгрөг орж ирсэн. Тэрнээс өөр мөнгө өгөөгүй. 2022 оноос хойш бүр сураг тасарсан. Сүүлд сургийг сонсоход ******* хотод байгаа сураг гарсан” гэх мэдүүлгүүд
2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Хаан банкны тоот “Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл”,
2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Хаан банкны тоот “Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл”,
Хаан банкны 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 5630/293/24 дугаартай албан бичиг, хавсралт,
Хаан банкны 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 5630/226/23 дугаартай албан бичиг, хавсралт,
ын Хаан банкны дансны хуулга,
*******гийн “ Миний бие , нараас 2021 оны 08 сарын 16-нд 13,0 сая төгрөг авсан үнэн болно. Найзтайгаа хамтарч төслийн зээл хөөцөлдөж байгаа бөгөөд 01 сарын 31-нд бүтэх хугацаатай байгаа бөгөөд хамгийн эцсийн хугацаа 2 сарын 15-нд мөнгийг нь бүтээж өгнө” гэх тайлбар зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хэрэгт нотлогдон, тогтоогдож байна.
2. Прокуророос нотлох баримтаар тогтоогдох дээрх үйл баримтыг шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн итгэл үнэмшил төрүүлж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан иргэн аас 10,000,000 төгрөг залилсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
мөн шүүгдэгч *******г итгэл үнэмшил төрүүлж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан иргэн 13,000,000 төгрөгийг залилсан, *******тай бүлэглэн итгэл үнэмшил төрүүлж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан иргэн аас 10,000,000 төгрөг залилсан гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж шүүх дүгнэв.
3. Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах учиртай.
4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэвэл, энэ хэргийн шүүгдэгч *******, ******* нар иргэн аас “ банкны хүүтэйгээр 2 сарын хугацаатай ” гэх нөхцөлөөр 10,000,000 төгрөгийг, мөн ******* нь иргэн “ зээл хааж дахин зээл авч 3 хоногийн дараа буцаан өгөх ” нөхцөлөөр 13,000,000 төгрөгийг тус тус зээлдэж авсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдох бөгөөд энэ талаар хохирогч , нараас маргаагүй байна.
5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд “ 281.1.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,
282.1.Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.
282.3.Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.
282.4.Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тодорхойлсон хийгээд шүүгдэгч *******, ******* нарын иргэн, , ******* нараас “хүүтэй, хугацаатай” мөнгө зээлсэн уг асуудлыг дээр дурдсан Иргэний хуулиар тодорхойлогдох иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа гэж үзэх үндэслэлтэй юм.
6. Тодруулбал, ******* нь хохирогч зээл авснаас хойш 1 сарын дараа 10 хувиар тооцож эхний 2 сарын хүүд 2,000,000 төгрөг, дараа нь 200,00 төгрөг, одоогоор нийт 5,200,000 төгрөгийг өгсөн талаар хохирогч , гэрч нараас хэрэгт мэдүүлсэн хийгээд мөн тэдгээр нь тухайн зээлийн асуудлаар харилцан санал солилцон баталгаа гаргуулж байсан нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “ Миний бие , нараас 2021 оны 08 дугаар сарын 16-нд 13,0 сая төгрөг авсан нь үнэн болно. Найзтайгаа хамтарч төслийн зээл хөөцөлдөж байгаа бөгөөд 01 сарын 31-нд бүтэх хугацаатай, хамгийн эцсийн хугацаа 2 сарын 15-нд мөнгийг бүтээж өгнө” гэх *******гийн тайлбараар тогтоогдох ба үүнээс үзэхэд хохирогч цагдаагийн байгууллагад гомдол гаргахаас өмнө тэдгээрийн хоорондын зээлийн гэрээ хэвийн үргэлжилж байсан байна.
Мөн хохирогч ы хувьд “ *******, ******* нар 10 сая төгрөгийг банкны хүүтэйгээр 2 сарын хугацаатай зээлсэн, зээл төлүүлэх талаар 2-3 удаа уулзаж байсан, байшингаа зараад зээлийг төлнө, борлогдохгүй байна гэсэн ” талаар хэрэгт мэдүүлсэн хийгээд *******, ******* нараас тухайн орон нутагт байх байшингаа зарж борлуулан зээлийг төлөх төлөөр ярилцан тохиролцож байсан байх ба *******аас түүнд 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, 4 дүгээр сарын 19-ний өдөр 300,000 төгрөг, 05 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг, нийт 1,100,000 төгрөгийг зээлийн хүү, төлбөрт төлсөн нь *******ын гар утасны банкны мэдээллээр нотлогдоно.
7. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд, *******, ******* нар тухайн иргэдээс авсан зээлийг анхнаасаа буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлт болон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан мөнгө авсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.
Тухайлбал, яллах дүгнэлтээр болон улсын яллагчаас *******г, авсан 13,00,000 төгрөгийн зээлээс хүүнд анх 200,000 төгрөг, дараа нь 2,000,000 төгрөгийг нөхөн төлсөн гэж үзэн, үлдэх 10,800,000 төгрөгийн хохирлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн нь ойлгомжгүй, энэ нь хэрэгт ямар нотлох баримтаар нотлогдон, тогтоогдож байгааг хууль зүйн үндэслэлээр тодорхой, тайлбарлаж, дүгнээгүй байна.
Өөрөөр хэлбэл, *******гийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж 13,00,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 10,800,000 төгрөгийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрсөн, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд хэрхэн төөрөгдүүлж, хуурч мэхэлж, итгэлийг эвдэж, тодорхой үйлдэл хийснийг хэрэгт тодорхой нотлох баримтаар нотолж, тогтоогоогүй байна.
8. Мөн шүүгдэгч *******, ******* нарын хувьд хохирогч аас зээл авснаас хойш тодорхой хугацааны дараагаар зээлийг шууд буцаан төлөх чадваргүй болсон нөхцөл байдлын талаар түүнд мэдүүлж, тухайн орон нутагт байх байшингаа зарж борлуулан зээлийг төлөх талаар урьдчилан хэлж байсан хийгээд үүнээс үзэхэд тэдгээрийг тухайн зээлийг нөхөн төлөх талаар бодитой арга хэмжээ аваагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ба харин зээлдүүлэгчийн зүгээс Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д “ .Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй” гэж зааснаар эрхээ хэрэгжүүлсэн, гомдлын шаардлага гаргасан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байгааг дурдъя.
9. Гэрээний харилцаа нь Иргэний хууль, тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэх зэргээр хэрэгжих бөгөөд харин гэрээний харилцаа эрсдэлд орсны улмаас зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон буюу үүнтэй холбоотойгоор үүссэн талуудын маргааныг, өөрөөр хэлбэл гэрээний эрсдэл бүрийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхэд учир дутагдалтай юм.
10. Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ба эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгох бөгөөд энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог болно.
11.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлын талаарх яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулж, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоох учиртай.
Тодруулбал, шүүгдэгч *******, ******* нарын хувьд , нараас тухайн зээлийг авахаас өмнө тэдэнтэй урьд хоорондын мөнгө, зээлийн ямар нэгэн харилцаатай байгаагүй бөгөөд *******гаас өөрийн албан ажлын буюу тус сумын ХААН банкны эрхлэгчийн нэр хүндийг ашиглаж, урьдчилан амлаж, итгэл үнэмшил төрүүлсэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч нар тухайн зээлийн гэрээг хийх зайлшгүй үндэслэл болсныг хохирогч нараас болон хэрэгт нотлох баримтаар тодорхой нотлоогүй ба , нарын *******, ******* нарт мөнгө зээлдүүлсэн нь богино хугацаанд хэрэгжих зээлийн санхүүжүүлэлтэд бус, харин хүү тооцож мөнгө авах зээлийн харилцаанд үндэслэгдсэн байх бөгөөд энэ ч утгаараа *******, ******* нараас тэдгээрт зээлийн хүүг төлж байсан, мөн энэ агуулгаар зээлдүүлэгч нар Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д зааснаар зээлийг нэн даруй буцаан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, хэрэгт *******, ******* нарын тухайн иргэдээс зээл авах үеийн санхүүгийн байдал нь зээлийг буцаан төлөх чадваргүй нөхцөл байдалд байсан, энэ бодит байдлыг нуун дарагдуулж, улмаар зээл хөөцөлдөж байгаа мэтээр худал хэлж хуурч мэхлэн, итгэл эдвэх аргаар , нарыг төөрөгдөлд оруулан зээл авсан, тухайн зээлийг төлөх асуудал нь ямар шалтгаан, нотлох баримтаар авснаар хэрэгжих боломжгүй болсон нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт хөдөлбөргүй тогтоож, нотлоогүй байгааг дурдъя.
12. Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч *******, ******* нарын гэм буруугийн талаар гаргаж буй улсын яллагчийн дүгнэлт няцаан, үгүйсгэгдэх бөгөөд шүүгдэгч нарын үйлдэлд хохирогч нарын мөнгийг авсны дараа мөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн сэдэлт агуулагдаагүй, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан зээл авсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй буюу тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив, субъектив талын дээрх шинжүүд үгүйсгэгдэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т зааснаар холбогдох хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэдгээрийг цагаатгахаар шийдвэрлэлээ.
Тодруулбал, шүүгдэгч *******, ******* нарын иргэн , нараас зээл авсан харилцаа нь гэрээний эрсдэлээс үүдсэн иргэний эрх зүйн маргааны шинжтэй бөгөөд гэрээний үүргийн биелэлтээс шалтгаалсан маргаантай асуудлыг Иргэний хуульд тогтоомжийн дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой байгааг дурдах нь зүйтэй.
13. Шүүх шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан тул хохирогч нарын тухайн зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хэлэлцээгүй орхисон болно.
Иймд хохирогч , нар нь хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй юм.
14. Шүүгдэгч *******, ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд тэдгээртд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймгийн Прокуророос газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт Төмөрбаатарын *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар овогт нарт тус тус яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “ гэмт хэргийн шинжгүй ” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******, ******* нарыг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******, ******* нарт холбогдох 2230003660233 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
3. Шүүхийн шатанд шүүгдэгч *******, ******* нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч *******, ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч , нар зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргаж шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН