Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2021/01349

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2021/01349

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ш.Б-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: А сумын з-д холбогдох,

А сумын Зийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/33 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 155/2021/01162/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...А сумын иргэн М.Б миний бие Зийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/33 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, миний бие М.Быг Зийн ажлын албаны жолоочийн ажилд буцаан томилуулах, хууль бусаар халагдсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Захирагч А.М.Бтүшиг нь 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/33 дугаар захирамжаар үндэслэлгүйгээр халах тушаал гаргасан гэж үзэж байна. Миний зүгээс ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. А.М.Бтүшиг захирагч нь ажлаа хүлээн авсан өдрөөсөө эхлэн буюу ажлын анхны шуурхай дээр өмнө нь захирагч хийж байсан Гын ажилд авсан хүмүүсийг бүгдийг нь хална гэдгээ хэлж байсан. Хэлж байсан зүйлээ биелүүлэхийн тулд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж үзэж байна. Намайг ажлаас халагдах ямар нэгэн ноцтой зөрчил гаргаагүй байхад өөрөө ажлаасаа гарах хүсэлтээ өгчих, хүсэлтээ гаргачих тэгэх юм бол би 2021 оны 9 болон 10 дугаар сарын цалинг бүтнээр олгож өгье гэсэн саналыг надад тавьсан. Түүнийг нь би эсэргүүцэж өөрийн хүсэлтээр гарахгүй гэхэд ажлаас халах захирамж гаргасан байсан. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцож байна.

...Би Хөвсгөл аймгийн Зид холбогдуулж Хөвсгөл аймгийн Зийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/33 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Зийн ажлын албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох хүсэлтэй байгаа.

...2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс галчийн ажил үүргийг гүйцэтгэсэн. Мөн жолоочийн үүргээ давхар гүйцэтгэж байсан. ...2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,210,908 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн хугацааны ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.

...Хөдөлмөрийн гэрээ байгуулах саналыг тавьж байсан. Гэхдээ би өмнө нь байгуулсан хөдөлмөрийн гэрээг хувийн хэргийн хамт өмнө Захирагчийн ажлын албаны дарга н.М.Бтөрд хадгалуулж үлдээсэн гэдгийг удаа дараа өөрт тань хэлж байсан. Өмнөх хөдөлмөрийн гэрээгээ авч ирж дахин хөдөлмөрийн гэрээ байгуул гэснээс биш, одоо шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулъя гэж санал тавьж байгаагүй.

...Автомашинд улсын дугаар авах ажлыг нягтлан би өөрөө гүйцэтгэж, авах ёстой гэж хэлсэн. Би машинд улсын дугаар авахын тулд холбогдох байгууллагад нь хандахад надад өгөх боломжгүй. Албаны машин тул удирдах албан тушаалтан нь авах боломжтой гэж хэлэхээр нь буцаж очоод няравт энэ талаараа хэлж байтал нягтлан авах ёстой гэж хэллээ гэдгийг А.М.Бтүшиг даргад амаар хэлсэн. ...Хашаагаа сунгаж, бүрэн шинэчлэхэд бүх үйл ажиллагаанд нь оролцсон. Би өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг байсан. ...2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр саж зөөх ажил болоогүй. 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр би ажилдаа ирсэн байсан. Тэгэхэд ямар нэгэн нийтийн цэвэрлэгээ, саж зөөх ажил болж байгаагүй. Би тэр өдөр Д.С даргаас чөлөө гуйх гээд цаг завыг нь харж өглөөнөөс үд хүртэл ажил дээрээ байсан. Би өнөөдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум руу явах ажил байгаа учир дараагийн гараанаас чөлөө авах шаардлагатай байгаа талаараа хэлж тэр өдрөө Рэнчинлхүмбэ сум руу явсан. ...Би чөлөө авсан гэж ойлгоод явсан....гэв.

Хариуцагчийн төлөөлөгч А.М.Бтүшиг шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч М.Бын А сумын Зийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/33 тоот ажлаас халсан захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. М.Б нь ажилд орохдоо жолоочийн албан тушаалд томилогдсон. Шинээр ирсэн автомашинд улсын дугаар аваарай гэх үүрэг чиглэлийг 2020 оны 12 дугаар сарын сүүлээр даалгасан боловч тухайн үүрэг чиглэлийг биелүүлээгүй байсан. Шаардлага тавихад ёс зүйгүй харьцдаг. Энэ байдлын шуурай дээр хэлдэг байсан. Миний бие Зийн ажлын албаны даргын албан тушаалд 2021 оны 5 дугаар сард томилогдож, нэхэмжлэгчтэй ажил үүргийг харилцаа бий болгон үүрэг даалгавар өгөхөд урдаас ёс зүйгүй харилцаа байнга гаргадаг байсан. Би ажил үүргээ хүлээж аваад байгууллагын бүх ажилчдын гэрээ, төрийн албан хаагчийн анкет, хувийн хэрэг материалыг шүүж үзсэн. Тэгэхэд М.Б дээр ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ болон төрийн албан хаагчийн анкет зэргийг бүрдүүлээгүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан. Би 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шуурхай дээр М.Бад хөдөлмөрийн гэрээ, төрийн албан хаагчийн анкет зэрэг байхгүй байна. Чи үүнийгээ нөхөн бүрдүүлж, байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ аваад ир гэх шаардлагыг тавихад шаардлагыг биелүүлж байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ авчирч өгөөгүй. Ковид цар тахлын үед 4 ээлжид хуваагдан гардаг байсан. Гэтэл гарах ээлжиндээ захиргааг байнга цоожилоод явдаг. Намайг шаардлага тавихад мөн л ёс зүйгүй харилцаа гаргаж байсан. Хамгийн сүүлд 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн үдээс хойш үйлчилгээний ажилчид цэвэрлэгээ хийнэ гэхэд М.Б надаас чөлөө асууж орж ирсэн. Тэр үед нь би өнөөдөр ажил төлөвлөсөн байна. 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр бүх нийтийн цэвэрлэгээ хийнэ. Бүх албан хаагч нар оролцоно. Чи өвчтэй болон бусад зэрэг янз бүрийн шалтгаан байгаа бол энэ талаараа өргөдлөө бичээд чөлөө аваад яв. Өөр шалтгаан байхгүй бол товлогдсон ажлуудыг хийж гүйцэтгэчихээд чөлөө аваарай гэж хэлсэн. ...Гэтэл нэхэмжлэгч нь 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр бүх нийтийн цэвэрлэгээ хийхэд байхгүй байсан. 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр өөрийнхөө галч хийх ээлж дээрээ ирээгүй байсан учраас тэр өдрийн ээлжийг нь зохицуулаад өнгөрөөсөн. 2021 оны 9 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй учир утсаар лавлаж асуутал Рэнчинлхүмбэ суманд явж байна гэж хэлсэн. Би чөлөө зөвшөөрөл аваагүй байж дураараа явж болж байгаа юм уу гэхэд 9 сарын 22-ны өглөө очно гэх хариуг өгч байсан. Энэ талаар бүх нөхцөл байдлыг захирагчид хэлж сонсох ажиллагаа хийж, тушаал шийдвэрийг нь гарган ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

...Намайг ажил үүргээ хүлээж авахад М.Б нь галч болон жолоочийн ажлыг давхар гүйцэтгэж байсан. ...Миний тавьсан дээрх шаардлагуудыг биелүүлэхгүй байхаар нь шийдвэр гаргах эрх бүхий субъект болох Захирагчид хандан саналаа гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

...Захирагчийн ажлын албаны 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн худалдаанд М.Бын хөдөлмөрийн гэрээ, төрийн албан хаагчийн анкет байхгүй талаар ярьсан нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Ажил хүлээж авсан протоколд М.Бын хөдөлмөрийн гэрээ болон төрийн албан хаагчийн анкет байхгүй талаар бичигдсэн байгаа.

...Жолоочоор М.Баас өөр тушаал гарч томилогдсон хүн байхгүй. ...Би 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс Зийн ажлын албаны даргын албан тушаалд томилогдсон.

...2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар М.Быг шинэ ирсэн УАЗ 69 маркийн автомашинд улсын дугаар авах үүрэг чиглэл өгсөн боловч биелүүлээгүй. 2021 оны 5 дугаар 28-ны өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдрийн хооронд байгууллагын гаднах саад шинэчлэх ажилд ирээгүй. Тэгэхэд манай байгууллагын галч, нярав зэрэг ажилчид бүгд ирж байсан. 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр саж зөөх, байгууллагын хашаан доторх хог цэвэрлэхэд ирээгүй. 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр бүх төрийн албан хаагчид бүх нийтийн цэвэрлэгээ хийхэд ирээгүй. 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр надаас чөлөө хүсэж орж ирэхээр нь гачигдал гарсан гэх баримтаа авч ирээд өргөдөл хүсэлтээ өгөөд чөлөө авч болно гэж хэлсэн. Дээрх 4 үүрэг даалгаврыг биелүүлээгүй.

2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэл буюу ажлын 3 өдрийн ажил тасалсан учир ажлаас чөлөөлөх нэг үндэслэл нь болсон.

М.Бад шаардлага тавихаар урдаас харилцаа, хандлага зэргийн доголдол гаргаж ёс зүйгүй харилцаа үүсгэдэг. Удирдлагаас шаардлага тавихад урдаас ёс зүйгүй харилцаа хандлага гаргаж, тайлбар шалтаг тавьдаг.

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар ажилтныг ажлаас томилж чөлөөлөх нь эрх нь захирагчид олгогдсон байдаг. Тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д ажилтыг ажилд томилж чөлөөлөх заалт байгаа. 25 дугаар зүйлийн 25.1-д захирагч нь захирамж гаргах эрхтэй талаар заасан байдаг. ...Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т ажил тасалсан гэх сахилгын зөрчлөөр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах талаар заагдсан учир дээр заалтуудыг үндэслэсэн. ...Ажилтныг ажлаас халах, чөлөөлөх, ажил албан тушаал бууруулахдаа Захирагчийн ажлын албаны даргын саналыг үндэслэн Захирагчийн захирамжаар шийдвэрлэх талаар заасан байдаг учир Хөдөлмөрийн дотоод журмын 2.4-т заасныг үндэслэсэн. ...Хөдөлмөрийн дотоод журмын 4.2-т ажлын байрыг шалтгаангүйгээр нэг сард 3 дээш хоног ажил тасалсан тохиолдолд ажлаас хална гэж заасны дагуу нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. ...Хөдөлмөрийн дотоод журмын 4.2-т заасныг зөрчсөн учир Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. ...М.Б нь 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ээлжийн амралт эдэлсэн.

...Байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй байсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулж, төрийн албан хаагчийн анкет зэргийг бүрдүүлж холбогдох материалууд нь байж байх ёстой байтал баримтууд нь байдаггүй. Би нэхэмжлэгчид төрийн албан хаагчийн анкет бөглөж өг гэж хэлэхэд бөглөж өгөөгүй....гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Б нь А сумын Зид холбогдуулан А сумын Зийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/33 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох бичилт хийхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Зид холбогдуулан А сумын Зийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/33 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлагаа Хөвсгөл аймгийн Зийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/33 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах гэжурьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаа Хөвсгөл аймгийн Зийн ажлын албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох гэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагаа 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,210,908 төгрөгийг гаргуулах гэж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох бичилт хийхийг даалгах тухай шаардлагаа 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэж тус тус тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан Хөвсгөл аймгийн Зийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/33 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг эс зөвшөөрч 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С эс зөвшөөрч ...Намайг ажил үүргээ хүлээж авахад М.Б нь галч болон жолоочийн ажлыг давхар гүйцэтгэж байсан. Өмнө хөдөлмөрийн гэрээ хэрхэн яаж хийсэн юм бэ, хоёулаа хөдөлмөрийн гэрээ байгуулъя, өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ аваад ир гэж удаа дараа шаардсан. ...Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй гэх үндэслэлээ 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар М.Быг шинэ ирсэн УАЗ 69 маркийн автомашинд улсын дугаар авах үүрэг чиглэл өгсөн боловч биелүүлээгүй. 2021 оны 5 дугаар 28-ны өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдрийн хооронд байгууллагын гаднах саад шинэчлэх ажилд ирээгүй. 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр саж зөөх, байгууллагын хашаан доторх хог цэвэрлэхэд ирээгүй. 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр бүх төрийн албан хаагчид бүх нийтийн цэвэрлэгээ хийхэд ирээгүй. ...Дээрх 4 үүрэг даалгаврыг биелүүлээгүй. ...Хөдөлмөрийн дотоод журам зөрчиж, ажил таслах явдал удаа дараа гаргаж гэх үндэслэлээ 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэл буюу ажлын 3 өдрийн ажил тасалсан учир ажлаас чөлөөлөх нэг үндэслэл нь болсон. ...Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчиж байгаа үйлдэлд нь гэх үндэслэлээ М.Бад шаардлага тавихаар урдаас харилцаа, хандлага зэргийн доголдол гаргаж ёс зүйгүй харилцаа үүсгэдэг. Удирдлагаас шаардлага тавихад урдаас ёс зүйгүй харилцаа хандлага гаргаж, тайлбар шалтаг тавьдаг. ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэж маргасан болно.

Нэхэмжлэгч М.Б нь Хөвсгөл аймгийн Зийн ажлын албанд 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн жолоочоор, 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс галчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Зийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/12 дугаартай захирамж зэргээр тогтоогдов. (хх-ийн 6 дугаар тал)

М.Быг Хөвсгөл аймгийн Зийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/33 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, хөдөлмөрийн дотоод журам зөрчиж, ажил таслах явдал удаа дараа гаргаж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчиж байгаа гэх үндэслэлээр 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс тасалбар болгон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь Хөвсгөл аймгийн Зийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/33 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. (хх-ийн 5 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Зийн ажлын албаны жолоочийн ажил үүрэг нь байнгын ажлын байр бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгчийн жолоочийн ажлын байранд байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь түүний хувийн хэрэгт байхгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгчийн Би 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс Зийн албаны даргын албан тушаалд томилогдсон. ...Захирагчийн ажлын албаны 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн худалдаанд М.Бын хөдөлмөрийн гэрээ, төрийн албан хаагчийн анкет байхгүй талаар ярьсан нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Ажил хүлээж авсан протоколд М.Бын хөдөлмөрийн гэрээ болон төрийн албан хаагчийн анкет байхгүй талаар бичигдсэн байгаа гэх тайлбараар тогтоогдлоо.

Ажил олгогчийн нэхэмжлэгчтэй жолоочийн ажлын байранд байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь түүний хувийн хэрэгт байхгүй байгаа нь Төрийн албан зөвлөлийн 2019 оны 5 дугаар тогтоолын нэгдүгээр тогтоолоор М.Благдсан Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журмын 2.1-д Хувийн хэргийг хөтлөх (бүрдүүлэх, бүрдлийг хянах, баяжуулах, хадгалах, шилжүүлэх, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах) нь хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгж (албан тушаалтан)-ийн үндсэн үүрэг мөн. гэж заасныг хэрэгжүүлэн ажиллаагүй ажил олгогчийн буруу байх тул нэхэмжлэгчтэй жолоочийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Хөвсгөл аймгийн З нь 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Б/33 дугаартай захирамж гаргаж, нэхэмжлэгчийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6, 25 дугаар зүйлийн 25.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 2.4, 4.2, 10.1 дэх заалтуудыг үндэслэжээ.

Ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан дээрх захирамжийн 1 дэх заалтад удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, хөдөлмөрийн дотоод журам зөрчиж, ажил таслах явдал удаа дараа гаргаж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчиж байгаа үйлдэлд гэх үндэслэлийг заасан байна.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй гэх үндэслэлээ 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар М.Быг шинэ ирсэн УАЗ 69 маркийн автомашинд улсын дугаар авах үүрэг чиглэл өгсөн боловч биелүүлээгүй. 2021 оны 5 дугаар 28-ны өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдрийн хооронд байгууллагын гаднах саад шинэчлэх ажилд ирээгүй. 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр саж зөөх, байгууллагын хашаан доторх хог цэвэрлэхэд ирээгүй. 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр бүх төрийн албан хаагчид бүх нийтийн цэвэрлэгээ хийхэд ирээгүй, ...Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчиж байгаа үйлдэлд нь гэх үндэслэлээ М.Бад шаардлага тавихаар урдаас харилцаа, хандлага зэргийн доголдол гаргаж ёс зүйгүй харилцаа үүсгэдэг. Удирдлагаас шаардлага тавихад урдаас ёс зүйгүй харилцаа хандлага гаргаж, тайлбар шалтаг тавьдаг гэж тайлбарлаж маргах боловч нэхэмжлэгч нь дээрх зөрчлүүдийг гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хөдөлмөрийн дотоод журам зөрчиж, ажил таслах явдал удаа дараа гаргаж гэх үндэслэлээ 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэл буюу ажлын 3 өдрийн ажил тасалсан, Хөдөлмөрийн дотоод журмын 4.2-т заасан шалтгаангүйгээр 1 сард 3 хоногоос илүү хугацаагаар ажил тасалсан тохиолдолд ажлаас халах хүртэлх арга хэмжээг авна гэснийг зөрчсөн гэж тайлбарлах боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэг хоногийн буюу 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ээлж буюу 1 хоногийн ажил тасалсан гэдгээ зөвшөөрсөн боловч нь энэ зөрчил нь Хөвсгөл аймгийн Зийн ажлын албаны Хөдөлмөрийн дотоод журмын 4.2-т заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлд хамаарахгүй байна.

Мөн нэхэмжлэгчийг жолоочийн ажилд томилсон атлаа эрх бүхий албан тушаалтны бичгээр гаргасан шийдвэргүй, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажилтныг галч, сахиулын ажлыг хавсран гүйцэтгүүлснээс нэхэмжлэгч нь 7 хоногийн амралтын өдрүүдээр амрах, эсвэл ээлжинд гарч ажилласнаас бусад үед амрах талаар ажилтантай тохиролцоогүй нь ажил олгогчийн буруу юм.

Хэдийгээр ажилтныг ажилд томилох, чөлөөлөх, өөр ажилд шилжүүлэн ажиллуулах зэрэг нь ажил олгогчийн эрх боловч энэ эрхээ хэрэгжүүлэн ажиллахдаа холбогдох хууль, журмыг зөрчих эрхгүйг дурдав.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гарган өгсөн 2021 оны 9 сар гэх бичвэртэй Зийн ажлын албаны хуулбар үнэн тэмдэг дарагдсан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг зөрчсөн тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хариуцагчийн төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд Хөвсгөл аймгийн Зийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/33 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Хөвсгөл аймгийн Зийн ажлын албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,210,908 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар М.Благдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а.д "... ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан ба нэхэмжлэгч нь 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хүртэлх хугацаанд ээлжийн амралттай байх бөгөөд ажилтаны дундаж цалин хөлсийг сүүлийн 3 сараар тооцох боломжгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн 2021 оны 6 дугаар сард авсан цалин хөлсийг тухайн ажилласан хоногт хуваан нэг өдрийн цалин хөлсийг тооцох нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгчийн цахимаар авсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор дундаж цалин хөлсийг тодорхойлов (хх-ийн 10 дугаар тал). /2021 оны 6 сарын цалин хөлс 467,374 төгрөг / 21 хоног = 1 өдрийн 22,255.9 төгрөг х 55 хоног 1,224,074.50 төгрөг/, /дундаж хоногийг тооцоход: 2021 оны 6 сард ажлын 21 хоног/.

Ажилгүй байсан хугацаа 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал буюу ажлын нийт 55 хоногийн цалин хөлс 1,224,074.50 төгрөг байх боловч нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,210,908 төгрөг гаргуулах бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,210,908 (нэг сая хоёр зуун арван мянга есэн зуун наймтөгрөгийг Хөвсгөл аймгийн Зийн ажлын албанаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг Хөвсгөл аймгийн Зийн ажлын албанд даалгахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Хөвсгөл аймгийн Зийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/33 дугаартай захирамжийг хүчингүй болгож, М.Быг Хөвсгөл аймгийн Зийн ажлын албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Хөвсгөл аймгийн Зийн ажлын албанаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,210,908 (нэг сая хоёр зуун арван мянга есэн зуун наймтөгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг Хөвсгөл аймгийн Зийн ажлын албанд даалгахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтиийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөглөгддөг болохыг дурьдаж, ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,210,908 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33,612 төгрөг, нийт 103,812 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хөвсгөл аймгийн Зийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/33 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Быг Хөвсгөл аймгийн Зийн ажлын албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл аймгийн Зийн ажлын албанаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,210,908 (нэг сая хоёр зуун арван мянга есэн зуун наймтөгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Бад олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч М.Бын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг Хөвсгөл аймгийн Зийн ажлын албанд даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж нийт 103,812 (нэг зуун гурван мянга найман зуун арван хоёртөгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ОЮУНЖАРГАЛ