| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2017/0083/Э |
| Дугаар | 80 |
| Огноо | 2016-06-12 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 80
*******017 06 1******* 80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган, улсын яллагч Ц.Лхамсүрэн, хохирогч , шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн *******01711000************** дугаартай хэргийг *******017 оны 06 сарын 06-ны өдөр өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ******* овогт ******* , Дорнод аймгийн Хэрлэн суманд 1977 оны 9 сарын 11-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-*******/, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар багийн Тээвэрчдийн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн *******000 оны 0******* сарын 10-ны өдрийн 15******* дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1************** дугаар зүйлийн 4, 1*******1 дүгээр зүйлийн *******-д зааснаар ******* жил 6 сарын хорих ялаар, Баянзүрх дүүргийн шүүхийн *******004 оны 06 сарын 0*******-ны өдрийн *******00 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.******* дахь хэсэгт зааснаар ******* жилийн хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн *******010 оны 10 сарын 08-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.******* дахь хэсэгт зааснаар ******* сар 1 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл,
Шүүгдэгч ******* нь согтуугаар *******017 оны 4 дүгээр сарын *******6-ны орой 19 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах 4******* дугаар байрны гадаа эхнэр ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: *******017 оны 04 сарын *******6-ны өдөр улсын яллагчийн уншиж сонсгон яллагдагчаар татах тогтоол дээр бичигдсэн үйл явдал болсон. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Олон жил ханилсан ханиа гомдоосондоо маш их харамсаж байна. Тэгээд архинаас ер нь гаръя гэж шийдээд архинаас гаргах “АА”-ын цуглаанд явж эхэлсэн, цаашдаа ч гэсэн явна гэж бодож байна. Бид ******* гурван хүүхэдтэй, том нь оюутан, бага нь энэ жил сургуульд орно. Би эхнэрээ гомдоосондоо үнэхээр их харамсаж, гэмшиж байна. Бид хоёр эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: *******017 оны 4 сарын *******6-ны өдөр бид ******* гэр рүүгээ явж байхад манай нөхөр “пиво аваад өг” гэсэн. Тэрнээс болж муудалцсан. найз нөхөд рүүгээ явах гээд уурлаад байсан. Манай том охин ******* дугаар курст суралцдаг. “Зөв боломж” ХХК-д улирлын чанартай ажил хийхээр бүртгүүлсэн байсан. *******010 онд баривчилгаанаас гарч ирчихээд нэг удаа гар хүрч байсан. Нөхөр маань найз нартайгаа архи ууна гээд зөрүүдлээд байхаар нь би явуулахгүй гээд муудалцсан юм. Ер нь гэртээ согтуу ирэнгүүт нь би цагдаа дуудаад өгчихдөг. Хэтэрхий их уухаараа тэнэг юм шиг болчихдог. Төлбөрөө төлж чадахгүйн улмаас миний охин сургуулиа төгсөж чадаагүй хөөгдчихсөн.
Би *******ай ойлголцож эвлэрсэн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна. Одоо надад нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй гэв.
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн *******017 оны 05 сарын 01-ний өдрийн **************8 тоот дүгнэлтэд: "1.ы биед духанд зөөлөн эдийн няцрал, ******* нүдний зовхи, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. *******.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн *******-оос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. *******.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-т зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэжээ. /хх-ийн *******6/
Хохирогч /хх **************-**************/, гэрч /хх *******5-*******6/, /хх *******7-*******8/, /хх *******9-*******0/, /хх *******1-**************/, /хх **************-*******4/, шүүгдэгч ******* /хх 4*******-4*******/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 5*******/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 5*******/, Хохирогчийн шүүхийн шатанд ирүүлсэн “Эвлэрсэн тухай” хүсэлт /задгай/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ *******017 оны 4 сарын *******6-ны орой 19 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байршилтай 4******* дугаар байрны гадна эхнэр ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хохирогч , гэрч , , , , нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, Шинжээчийн **************8 тоот дүгнэлт зэрэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.******* холбогдох хэрэгт прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь урьд өмнө удаа дараа ял шийтгүүлж байсан боловч ялтайд тооцох хууль зүйн үр дагавар арилсан байх тул анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.
Түүнчлэн шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах ба шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн болох нь урьд ял шийтгэгдсэн байдлыг шалгах хуудас /хх 5*******/, шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, шүүгдэгч, хохирогч нарын шүүхэд гаргасан хүсэлт /задгай/ зэргээр тус тус нотлогдож байна.
Мөн шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1-д тус тус дурдсанаар өөрөөр хязгаарлалт тогтоож шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ************** дугаар зүйлийн **************.1-д заасан "…согтуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй…" гэснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.*******-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1-д заасан үндэслэлээр шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүний эзэмшлээс 10000 төгрөг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоолыг хүчингүй болгох, бичгийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олговол зохино.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******48 дугаар зүйлийн *******48.1.*******, *******8*******, *******86, *******90 дугаар зүйлийн *******90.*******, *******94, *******97, *******98, 4******* дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ******* бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч *******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1-д заасан "хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн" үндэслэлээр түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Шүүгдэгчийн эзэмшлээс AJ**************14100 сери дугаартай 10000 төгрөгийн дэвсгэрт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн *******017 оны 05 сарын *******-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоолыг хүчингүй болгосугай.
5. Хэрэгт баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч *******ын ******* регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******99 дүгээр зүйлийн *******99.*******-т зааснаар энэ тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчийн батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******0******* дугаар зүйлийн *******0*******.1-д зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ