Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2017/00535

 

 

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2017/00535

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Д.Золзаяа , тус шүүх ,

 

Нэхэмжлэгч: П.и ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

: А б ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний төлбөр 41.700.000 тухай иргэний хэргийг .

 

ؿ : нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа .

 

 нь:

 

Нэхэмжлэгч П и ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ...Манай компани нь нь А б ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тоот хайрга бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажилласан. Гэрээний үндсэн нөхцөл нь бэлтгэн нийлүүлэгч тал нь худалдан авагч талбн захиалгын дагуу Монгол улсын барилгын материалын стандартад тохирсон 0.5 мм-ийн хэмжээтэй хайрга бэлтгэн нийлүүлэх ба худалдан авагч тал нь бүтээгдэхүүнийг хүлээн авах, төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхтэй холбоотой харилцааг зохицуулна. Гэрээний 1.1 бэлтгэн нийлүүлэгч тал энэхүү гэрээгээр 1м.куб хайрга 22.000 төгрөгөөр бодож нийт 25.000-27.000 м.куб хайрга нийлүүлнэ гэрээний 1.2 Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноор худалдан авагч 15 хоног бүрээр хоорондоо тооцоо нийлж, төлбөрийг хийх ба үлдэгдэл төлбөрийг дараа 05-ны дотор төлнө. Үүнд төлбөрийн 60 хувийг мөнгөөр 40 хувийг орон сууц, үл хөдлөх эд хөрөнгөөр харилцан тохиролцож хийх ба тухайн хөрөнгөний зах зээлийн аль болох бага үнийг баримтлан төлбөрт тооцох ба уг үл хөдлөх хөрөнгийг зах зээлд борлуулахад худалдан авагч тал нь дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Гэрээний 4.2 худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд бэлтгэн нийлүүлэгч талын банкны зээлийн хүү, санхүүгийн түрээс болон бусад хохирлыг нөхөх үүднээс хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нийлүүлэгч талд төлнө. Гэрээний 4.4 гэж тохиролцсон. Манайх гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлсэн боловч А б ХХКнь гэрээний үүргээ биелүүлээгүй болно. 2016 оны 05-р сарын 06-ны өдөр А б ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.М, П и ХХК-н захирал Ц.Э, хуулийн зөвлөх С.Т нар уулзаж протокол №02-оор тохиролцсон. Нийслүүлсэн хайрганы мөнгө 95.000.000 төгрөг дээр 2 тал тохиолцсон. А б ХХК-н санал болгосон байрыг 1м.кв-г 1.6006000 төгрөг, нийт 67.200.000 төгрөгөөр бодож аваад үлдэгдэл төлбөр болох 27.000.000 төгрөгт 09 сарын 01-ний өдрөөс хоногийн 0.2 хувийн алданги тооцоход 13.900.000 төгрөг болж байна. Ингээд үндсэн төлбөр 27.800.000 төгрөг, алданги 13.900.000 төгрөгийг нэмэхэд нийт 41.700.000 төгрөгийг манай гүйцэтгэх захирал М зөвшөөрсөн. Иймд А б ХХК-иас дээрх төлбөрийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч А б ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус компанитай 2015 оны 04 сарын 06-ний өдрийн 0\3 тоот гэрээгээр 25.000-27.000 М3 0-5 хайргыг нь 9.000 төгрөгөөр \НӨАТ-тэй \ тээвэргүй үнээр, 22.000 төгрөгөөр НӨАТ-тэй үнээр тээвэртэй үнээр борлуулахаар харилцан тохиролцож гэрээ хийсэн.

2015 онд 0-5 мм ийн хайрга 7.065,55 м3 хайргыг тээвэртэй үнээр 85.160.900 төгрөг нийт 113.813.300 төгрөгөөр худалдан авсанаас 18.813.300 төгрөг төлж, 95.000.000 өглөгтэй байсан.

Үлдэгдэл төлбөр дээр хоёр компани харилцан тохиролцож БЗД-т байрлах 42 м2 байрыг 1 м2 ийг нь 1.600.000 төгрөгөөр тооцож 67.200.000 төгрөгний байрыг өгч түүнээс үлдсэн төлбөр 27.800.000 төгрөг дээр түүний хүү алданги 13.900.000 төгрөгийг нэмж нийт 41.700.000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлэхээр харилцан тохиролцсон.

2016 онд бетон зуурмагийг нийлүүлсэн.

Огноо

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгж үнэ

Нийт үнэ

Төлсөн мөнгө

2016.05.31

М3 250

6

146.00

876.000

 

2016.06.03

М3 300

15

156.500

2.347.500

1,920,000

2016.06.06

М3 300

7

156.500

1.095.500

 

2016.06.08

М3 300

30

156.500

4.695.000

1.600.000

 

 

 

 

9.014.000

3.520.000

нийт

 

 

 

 

5.494.000

Дээрх төлбөрөөс 2016 оны нийлүүлэлт 5.494.000 төгрөгийг хасч 36.206.000 төгрөгний өглөгтэй гарч байна. Гэхдээ тус компани нь 2015 онд хийгдсэн гэрээнд худалдан авч байгаа бараа материал нь НӨАТ-тэй үнээр хийгдсэн. НӨАТ-н тухай хуулийн 10.2 дахь заалтын дагуу 10.2.2, 10.2.3 дахь заалтуудад зааснаар НӨАТ-ын баримтаа бичиж өгөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл НӨАТ-н авлагын төлөлт хийгдээгүй. Иймд дээрх дээрх бараа материалыг НӨАТ-гүй худалдан авалт гэж үзэж байна. Бараа материалыг НӨАТ-гүй үнээр тооцвол нийт худалдан авалт нь 86.363.636 төгрөг болно. Үүнээс барааны үнэ 67.200.000 төгрөгийг хасаад 19.163.636 төгрөгийн үлдэгдэлтэй гарч байна. Үлдэгдэл төлбөрөөс алданги тооцвол 9.581.818 төгрөг болж нийт 28.745.454 төгрөг гарч байгаагаас 2016.онд нийлүүлсэн бетоны зуурмагны төлбөр 5.494.000 төгрөгийг хасаад 23.251.454 төгрөг өгөх өглөгтэй гарч байна. Дээрх өглөгийг үлдэгдэлийг хүлээн 2016.05.06-ны өдрийн хэлцэлийн дагуу 2017 оны 5-6 сард бетон зуурмаг нийлүүлж төлбөрийг бүрэн барагдуулна гэв

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

ТОГТООХ нь:

 

ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА