2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/103

 

   

                                                           

 

 

   

 

                    

                  2025         01          08                                      2025/ШЦТ/103

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,

улсын яллагч Х.Билгүүн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*,

шүүгдэгч С.*нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *овогт **холбогдох эрүүгийн “*******” дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*овогт **, РД:/*/,

Монгол Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомеханик мэргэжилтэй, жолооч ажилтай, ам бүл 3, хадам ээж, хүүгийн хамт *дүүргийн *дугаар хороо, *-р байрны *тоотод оршин суух хаягтай,

Урьд Баянгол дүүргийн шүүхийн *оны 07 дугаар сарын 19-ний өдрийн *дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

-Баянгол дүүргийн шүүхийн *оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн *дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 96 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил, 6 сарын хугацаагаар хорих ял,

-*дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн */*/*дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.*нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн орчим Чингэлтэй дүүргийн *дугаар хороо, *-р байрны *тоотод өөрийн *настай хүү болох насанд хүрээгүй хохирогч Э.*нүүр, мөр хэсэгт гараараа цохин зодож, биед нь духны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, баруун мөр, дал, зүүн мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: *оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн * дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.    

Шүүгдэгч С.*Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж заасныг сануулахад шүүгдэгч “Өмгөөлөгчгүйгээр, өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно” гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүгдэгч С.*нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч С.*нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн орчим *дүүргийн *дугаар хороо, *-р байрны *тоотод өөрийн *настай хүү болох насанд хүрээгүй хохирогч Э.*нүүр, мөр хэсэгт гараараа цохин зодож, биед нь духны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, баруун мөр, дал, зүүн мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь

Насанд хүрээгүй хохирогч Э.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би тухайн өдрийн орой 20 цагт эмээ *гар утсыг аваад гэрээсээ гарсан. Тэгсэн чинь орой 22 цагийн үед би байрныхаа тэнд найзуудтайгаа тоглож байсан чинь аав ирээд намайг дуудаад гэртээ оруулсан. Тэгээд аав намайг “Эмээгийнхээ гар утсыг авч гадаа гарлаа” гээд зодсон. Аав миний нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Аав намайг цохиход их өвдсөн. Тэгсэн чинь манай ах *манай гэрт ирсэн. Тэгээд агаа аавыг гэрээс хөөгөөд явуулчихсан. Миний нүүр жоохон өвдсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/,

Гэрч Э.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Орой 19 цаг орчимд над руу цагдаагаас залгаад “Аав нь согтуу байна, дүү чинь энд байна. Эмээ нь бас согтуу байна” гэхээр би яаралтай гэртээ очсон. Цохиж, зоддог асуудал өмнө огт байгаагүй. Архи бол уудаг. Аавыг архинаас гаргах гээд би автомашин авч өгсөн. Уг нь архи уухгүй машинтайгаа гадуур яваад их дажгүй байсан юм. Тэгсэн ийм асуудал болчихлоо...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.*2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн *дугаартай “...Э.*биед духны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, баруун мөр, дал, зүүн мөрөнд цус хуралт зэрэг гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,

Аюулын зэргийн үнэлгээ хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/,

Чингэлтэй дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн */*дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,

Мөрдөгчийн *оны *дүгээр сарын *-ны бичгийн нотлох баримт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 45-47 дугаар тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч С.*нэхэмжлэх зүйл байхгүй. Гэхдээ гомдолтой байна...” гэх,

Шүүгдэгч С.*шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би зээлээр авто машин авсан ба тухайн машинаараа такси үйлчилгээнд явдаг. Тухайн орой гэртээ ирхэд хүүхэд маань хэвтэрт байдаг эмээгийнхээ гар утсыг аваад тоглох гээд гадаа гарсан байсан. Орой болсон байсан учраас хүүгийн эмээ нь санаа зовсон байдалтай байсан. Би гадаа гарч тоглоомын талбайгаас хүүгээ авч ирээд “Эмээгийнхээ утсыг яах гэж авч гарсан юм бэ?” гэж уурлаад зодсон. Учир нь би хүүдээ хэдхэн хоногийн өмнө шинэ гар утас авч өгсөн байсан юм...” гэх мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгч С.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч С.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгч  С.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр ял оногдуулж,

Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан.

Шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч С.*нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *овогт **Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

           **450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

           5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      П.АРИУНБОЛД