| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 194/2025/0105/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/75 |
| Огноо | 2025-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнхүү |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/75
2025 01 06 2025/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Болор,
улсын яллагч Ц.Сайнхүү,
шүүгдэгч П.*,
шүүгдэгч Б.***нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *ургийн овогт **, *овогт **нарт холбогдох эрүүгийн “***” дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 05 дугаар сарын 03-ны өдөр *-*аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, “*” *-д тоног төхөөрөмж хариуцсан оператор ажилтай /түр амарсан байгаа гэх/, ам бүл-4, ээж, 2 дүүгийн хамт ***дугаар хороо, **-*тоотод оршин суудаг, ял шийтгэл эдэлж байгаагүй,
Монгол Улсын иргэн, 2004 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа карго хүргэлтийн үйлчилгээ хийдэг, ам бүл 4, эхнэр, ээжийн хамт *дүүргийн *дугаар хороо, **-*****тоотод оршин суудаг, ял шийтгэл эдэлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.*нь Б.*бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр *дүүргийн *дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “*” баарны гадаа хохирогч О.*бүлэглэн зодож, хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.*нь П.*бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр *дүүргийн *дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “*” баарны гадаа хохирогч О.*бүлэглэн зодож, хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны *дугаар сарын *-ны өдрийн *дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч П.*нь Б.*нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж заасныг сануулахад шүүгдэгч нар “Өмгөөлөгчгүйгээр, өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно” гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүгдэгч П.*, Б.*нар нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч П.*нь Б.*бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр *дүүргийн *дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “*” баарны гадаа хохирогч О.*бүлэглэн зодож, хөнгөн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Б.*нь П.*бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “*” баарны гадаа хохирогч О.*бүлэглэн зодож, хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь Цагдаагийн байгууллагын дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 8 дугаар тал/,
Хохирогч О.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө харьцдаг охин болох *архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас түүнийг авахаар байгаа газар болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах “*” баарны урд очсон. Гэтэл хамт байсан найзууд нь ирээд намайг “Буугаад ир” гэж хэлсэн. Би “Буухгүй” гэж хэлтэл машины хаалга онгойлгоод намайг хүчээр буулгасан. Өндөр цагаан залуу ирээд надад хандаж “Чи дээрээс хойш сонин байгаа шүү” гэж хэлээд тус залуу миний нүүр рүү нэг удаа цохиж аваад бид хоёр зууралдсан. Өндөр цагаан залуу, намхан бор залуу хоёр над руу дайраад миний хүзүүг маажсан, уруул руу цохиж язарсан, би тухайн хоёр залууд зодуулахгүй гээд нүүрээ дараад хэвтэж байсан. Гэтэл миний дээрээс өшиглөөд цементэн талбай дээр чирсэний улмаас миний баруун өвдөг шалбарсан байсан. Мөн миний толгойд 2 ширхэг булдруу үүссэн байна. Миний цээж өвчтэй байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ, гомдолтой байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/,
Гэрч Ч.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр манай найз *төрсөн өдөр болоод би *дүүргийн 16 дугаар хороонд байрлах “*” гэх нэртэй баар руу өөрийн найз болох *, *, *, эхнэр *нарын хамт орсон. Бид нар ууж, идээд шөнийн 03 цагийн орчимд явах болоод би түрүүлээд гарсан. Би *, *хоёртой тооцоогоо хийх гээд үлдсэн ба тооцоогоо хийчхээд гартал *үл таних залуутай маргалдаад барилцаад зогсож байсан. *тухайн залууг нэг удаа цохих шиг болохоор нь /би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас яг хаашаа нь цохисныг санахгүй байна/ сандарч очоод салгасан. Гэтэл Түвшинбаяр гэнэт гүйгээд ирсэн. Үл таних залуу руу дахин дайраад байсан. *1-2 удаа түүнийг цохисон. Гэхдээ би хаашаа цохисныг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,
Гэрч Т.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...*, *хоёр заамдалцаад зогсож байгаад бие биенийхээ нүүр хэсэгт нэг, нэг удаа цохиж байгаа харагдсан. *харин салгаж байгаа харагдсан ба би *хандаад “Хэрүүл маргаан үүсгэлээ” гэж хэлээд эргээд харахад *офицеруудын ордны автобусны буудал руу зугтааж байсан ба араас нь *, *нар гүйж байхаар нь *, *бид 3 дахин зодуулахгүй гээд салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны *дугаар сарын *-ны өдрийн *дугаартай “О.*биед тархи доргилт, дух, дагз, зүүн нүдний уг, хамрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын өнгөц, язрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт, баруун өвдөгт 1 зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.*шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх,
Шүүгдэгч П.*шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэгүүд болон хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч П.*, Б.*нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч П.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгч нар гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч санал гомдолгүй гэх зэргийг харгалзан шүүгдэгч П.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр ял, шүүгдэгч Б.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр ял оногдуулж,
Шүүгдэгч нарын цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан.
Шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.
Хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*, Б.*нараас нийт 150,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж хохирогч **овогт **РД:УК95091873 /*дүүргийн *дүгээр хороо, *-*тоот/-д олгуулахаар шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *ургийн овогт **, *овогт **нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Б.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*, Б.*нараас нийт 150,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж хохирогч *овогт **РД:*/*дүүргийн *дүгээр хороо, *-*тоот/-д олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД