Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | А.Мөнх-Өлзий |
Хэргийн индекс | 128/2022/0832/З |
Дугаар | 128/ШШ2022/0831 |
Огноо | 2022-11-11 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2022/0831
2022 11 11 128/ШШ2022/0831
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
А.Мөнх-Өлзий даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “С...”ХК
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Н...
Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Э...,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хууль эрх зүй, дотоод хяналтын газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч С.Г...... нарын хооронд “...худалдагч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах үүргээ биелүүлээгүй” гэх зөрчилд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н..., хариуцагч Б.Э..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г......, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1. Гомдол гаргагч “С...”ХК-аас “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Э...гийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 00000 дугаар Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. Хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хороо, 111 дугаар хороолол 322 дугаар байрны нэг давхарт конвиниенс сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг С7 111 дугаар хороолол салбарт хяналт шалгалт явуулан 00000 дугаартай шийтгэлийн хуудас гаргажээ.
2.2. Тус хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 00000 дугаартай шийтгэлийн хуудсаар “С...”ХК-г хямдралтай гэж заасан бараа нь касс дээр бичүүлэхэд хямдралгүй үндсэн үнээрээ байсан нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэн 5,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн байна.
2.3. Иймд гомдол гаргагч компани дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тус шүүхэд хандан гомдол гаргажээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Гомдол гаргагч “С...”ХК шүүхэд гаргасан гомдлын үндэслэлдээ:
3.1.1. Хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр манай Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 1000 дугаар хороолол 3222 дугаар байрны нэг давхарт конвиниенс сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг С7 111 дугаар хороолол салбарт хяналт шалгалт явуулан 00000 дугаартай шийтгэлийн хуудас гаргасан. Тус хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 00000 дугаартай шийтгэлийн хуудсаар “С...”ХК-г хямдралтай гэж заасан бараа нь касс дээр бичүүлэхэд хямдралгүй үндсэн үнээрээ байсан нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэн 5,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн.
3.1.2. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1-д зааснаар “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ” гэж, мөн хуулийн 5.2.3-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ” гэсэн байх бөгөөд мөн хуулийн 5.2.5-т “Энэ хуулийн 5.2.1-д зааснаас бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хориглоно” гэж нарийвчлан зохицуулж өгсөн байна. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь тус хуулийн заалтыг, мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/20 дугаар Хяналт шалгалтын удирдамжийн 4 дэх заалтыг тус тус ноцтой зөрчиж нэхэмжлэгч байгууллагад шийтгэлийн хуудсыг оногдуулсан гэж үзэж байна.
3.1.3. Нэг. Тус хяналт шалгалтын 01/20 дугаар удирдамжийн 4.1-д зааснаар улсын байцаагч нь “Зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ бүрдэлт, үнэ тогтоосон тооцооллыг гаргуулан авч шалгах” гэсэн цар хүрээнд хамааруулан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх ёстой байсан. Гэтэл улсын байцаагч нь тус удирдамжид заасан цар хүрээнээс хальж нэхэмжлэгч байгууллагын холбогдох дэлгүүрийн лангуун дээр худалдан борлуулж буй бараа, бүтээгдэхүүний үнийн бүрдэлт, үнэ тогтоосон тооцооллыг гаргуулан авахаар шалгалт явуулж шийтгэлийн хуудас гаргаагүй, харин өөрийн үзэмжээр хэд хэдэн бараа бүтээгдэхүүний лангуун дээр худалдаалж буй үнэ нь хямдралын бараа бүтээгдэхүүнд хамаарч байгаа эсэхэд шалгалт явуулсан зөрүүтэй нөхцөл байдал бий болсон байна.
3.1.4. Өөрөөр хэлбэл шийтгэлийн хуудасны үндэслэл болсон Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах” гэсний аль хэсэг нь 01/20 дугаар удирдамжийн 4.1-д заасан “Зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ бүрдэлт, үнэ тогтоосон тооцооллыг гаргуулан авч шалгах”-тай уялдаж байгаа нь ойлгомжгүй, зөрүүтэй болжээ. Бидний ойлгож байгаагаар, улсын байцаагч нь зарим буюу тодорхойлсон бараа, бүтээгдэхүүний үнэ бүрдэлт, тооцоолол, аргачлал, нийлүүлэгчээс нийлүүлсэн үнэ зэргийг харьцуулан судалж, худалдаалах болсон үнэ нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн зарчмыг хангаж байгаа эсэхэд анхаарч шалгах ёстой байсан гэж үзэж байх тул улсын байцаагч нь хууль тогтоомжоор олгосон эрхийг хэтрүүлэн хэрэглэж, холбогдох хууль тогтоомжийг зөрчин 00000 дугаартай шийтгэлийн хуудсыг гаргасан учир хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж үзэж байна.
3.1.5. Хоёр. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.М-ы 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр баталсан Хяналт, шалгалтын удирдамжийн 4.1 дэх хэсэгт “зарим нэр төрлийн” гэж тодорхойлсон байдаг. Гэтэл зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн гэдэгт яг ямар төрлийн бараа, бүтээгдэхүүн хамаарч байгаа нь тодорхойгүй болжээ. Уг удирдамжаас үзэхэд ямар нэгэн хавсралт, тусгай тодорхойлж өгсөн зүйлгүй байх ба удирдамжийн нэгдүгээр бүлэг зорилго хэсэгт Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр тогтоолд нийцэж байгаа эсэхийг шалгах зорилготой гэсэн байна. Мөн, тус байгууллагын цахим сайтад байршуулсан мэдээнээс үзэхэд дээр дурдсаны адил Засгийн газрын баталсан 199 дүгээр тогтоолд нийцэж байгаа эсэхийг шалгах зорилгоор төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн гэж нийтэлжээ.
3.1.6. Уг Засгийн газрын 2022 оны 199 дүгээр тогтоолоор Гаалийн албан татвараас 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд чөлөөлөх элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааны жагсаалтыг баталсан байна. Харин улсын байцаагч Б.Э...гийн зөрчилд дурдсан “Raffello” 200 граммтай набор нь дээр дурдсан бараа, бүтээгдэхүүний жагсаалтад багтаагүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-т заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Аливаа төрийн байгууллага нь эрх зүйн үр дагавар үүсгэж буй ямар нэгэн баримт бичгийг гаргахдаа хуульд үндэслэх зарчимд суурилсан байх ёстой бөгөөд энэ талаар Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан “Захиргааны акт нь ойлгомжтой, тодорхой байх шаардлагыг хангана” гэснийг дагаж мөрдөнө.
3.1.7. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан удирдамжид “зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн” гэдэгт ямар нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн багтаж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй болсноос аж ахуйн нэгж байгууллага төөрөгдөлд орсон нөхцөл байдлыг үүсгэсэн ба улсын байцаагч нь уг нөхцөл байдлыг өөрийн үзэмжээр хамааралгүй бараа, бүтээгдэхүүнд хамаатуулан буруу хэрэглэсэн нь нэхэмжлэгч байгууллагын эрх ашгийг хохироосон гэж үзэхээр байна. Мөн, аливаа хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь шалгасан асуудлаар тухайн этгээдийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, илэрсэн зөрчил дутагдлын шалтгааныг тогтоон, түүнийг арилгах арга хэмжээг авхуулж, шаардлагатай бол зохих хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу өөрсдийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт бичих, акт, албан шаардлага гаргах зэргээр шийдвэрлэх эрхтэй байдаг. Гэтэл зөрчлийг арилгуулах арга хэмжээ авахаас урьтан шууд торгох арга хэмжээ авч байгаа нь зүйд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 00000 дугаар Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай захиргааны актыг хүчингүй болгуулах тухай тус гомдлыг шаардлагыг хүлээн авч зохих ёсоор шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н...шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
3.2.1. “Гомдол гаргагч компаниас гаргасан гомдлын дагуу өгсөн хариуцагчийн хариу тайлбарт “уг хяналт шалгалт нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан төлөвлөгөөт хяналт шалгалт бөгөөд зөвхөн зарим бараа, бүтээгдэхүүний үнэ бүрдэл, үнэ тогтоосон тооцооллыг гаргуулан авч шалгах зорилгоор бус хяналт шалгалтын удирдамжийн нэг дэх хэсэгт заасны дагуу супер маркет, хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд мөн 4 дүгээр зүйлийн 4.7-д шаардлагатай гэж үзвэл хяналт шалгалтын явцад бусад салбарыг нарийвчлан шалгах гэж заасны хүрээнд хэрэглэгчээс түгээмэл ирүүлдэг гомдол мэдээллүүдийг үндэслэн хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн эрхлэгчид хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүний талаар үнэн зөв мэдээлэл өгч байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн” гэж дурдсан байна.
3.2.2. Үүнд дараах 2 тайлбарыг гаргаж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дугаар зүйлийн 511.2-т хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулагч этгээдэд 5-с доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт хийгдэж эхлэх болон дуусах хугацааг заасан байна, хоёрдугаарт төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд тухайн аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтныг байлцуулах бөгөөд тухайн албан тушаалтан ирээгүй нь хяналт шалгалтыг хойшлуулах үндэслэл болохгүй. Гомдол гаргагч компанид хяналт шалгалт хийгдэх гэж байгаатай холбоотой мэдэгдэл болоод ямар нэгэн албан бичиг ирээгүй. Хяналт шалгалт хийх болсон удирдамжийн удирдах хэсэгт Монгол Улсын Засгийн газрын баталсан 199 дүгээр тогтоолд нийцэж байгаа эсэхийг шалгах зорилгоор төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийнэ гэж тусгагдсан.
3.2.3. Гэвч дээрх тогтоолд Гаалийн албан татвараас 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлөх элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааны жагсаалтыг баталсан. Гэтэл манай дэлгүүр дээр шалгасан 8 төрлийн бараа бүтээгдэхүүнүүд нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 199 дүгээр тогтоолд дурдагдаагүй учраас удирдамжийг дээрх тогтоолд нийцээгүй гэж үзэж байна. Нэгдүгээрт Анх тус хяналт шалгалтыг хийх болсон удирдамжид Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 199 дүгээр тогтоолыг үндэслэж тогтоолын хэрэгжилтийг хангах гэж заасан байсан. Хоёрдугаарт төлөвлөгөөт хяналт шалгалт гэж хариу тайлбар гаргасан. Гуравдугаарт нэмэлт нотлох баримтаар гаргаж өгсөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд төлөвлөгөөт хяналт шалгалт гэсэн хариу тайлбараа нотолж байна гэж гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэтэл Төрийн хяналт шалгалтын тухай хуульд төлөвлөгөөт хяналт шалгалт бол шалгуулагч этгээдэд урьдчилан мэдэгдэх ёстой гэсэн заалтыг захиргааны байгууллага зөрчиж байна.
3.2.4. Хэрэглэгчээс ирүүлсэн гомдлын дагуу шалгасан гэж байгаа боловч хяналт шалгалтын явцад хэрэглэгчээс ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийж байна гэсэн мэдээллийг огт өгөөгүй байж шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбартаа гомдол мэдээллийн дагуу шалгасан гэж тайлбар гаргаж байгаа нь хоорондоо зөрүүтэй байна. Төлөвлөгөөт юм уу? төлөвлөгөөт бус юм уу? Эсвэл хэрэглэгчийн гомдлоор уу? мөн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 199 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж хяналт шалгалт хийж байгаа юм уу? 2022 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд орсон учраас хяналт шалгалт хийсэн үү гэдэг нь ойлгомжгүй байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь төрийн байгууллага учраас удирдамжид тусгагдсаны дагуу хяналт шалгалт хийх ёстой гэж үзэж байна” гэв.
3.3. Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Э... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
3.3.1. “...Тус газраас агентлагийн даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/20 дугаартай удирдамжийн дагуу Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т тус тус заасан бүрэн эрхийн хүрээнд супермаркет, хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр тогтоолд нийцэж байгаа эсэхэд 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.
3.3.2. Уг хяналт шалгалт нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан төлөвлөгөөт хяналт шалгалт байх бөгөөд зөвхөн зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ бүрдэлт, үнэ тогтоосон тооцооллыг гаргуулан авч шалгах зорилгоор бус хяналт шалгалтын удирдамжийн 1 дэх хэсэгт заасны дагуу супермаркет, хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд, мөн удирдамжийн 4.7-д “Шаардлагатай гэж үзвэл хяналт шалгалтын явцад бусад асуудлыг нарийвчлан шалгах” гэж заасан хүрээнд хэрэглэгчээс түгээмэл ирүүлдэг гомдол мэдээллүүдэд үндэслэн хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн эрхлэгчид нь хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүний талаар үнэн зөв, бодит мэдээлэл өгч байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн.
3.3.3. Хяналт шалгалтаар “С...”ХК /РД:6155804/-ийн “CU” сүлжээ дэлгүүрийн 0 дугаар хорооллын 3 дугаар салбарт худалдаалагдаж буй бүтээгдэхүүнүүдээс түүврийн аргаар 23,000 төгрөгийн үндсэн үнээс 10%-ийн хөнгөлөлттэй гэх хямдралын тэмдэглэгээтэй “Raffaello” 200 граммтай набор”-ыг сонгож касс дээр бичүүлэх замаар үнийн мэдээллийг шалгахад үндсэн үнээр буюу 23,000 төгрөгөөр бичигдэж байсан бөгөөд бүтээгдэхүүний лангуун дээр хямдралын тэмдэглэгээ байршуулсан хэдий ч хямдралгүй үнээр борлуулж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчиж худалдагч барааны үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг үндэслэн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “С...”ХК /РД:6155804/-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Иймд “С...”ХК-д 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 00000 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г...шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
3.4.1. Хяналт шалгалтаар “С...”ХК-ийн с юсүлжээ дэлгүүрийн 0 дугаар хорооллын 37 дугаар салбарт худалдаалагдаж буй бүтээгдэхүүнээс түүврийн аргаар үндсэн үнэ нь 23,000 төгрөг бүхий 10 хувийн хөнгөлөлттэй гэсэн тэмдэглэгээтэй “Raffello” 200 граммтай наборыг кассанд уншуулах замаар үнийн мэдээлэлд шалгалтыг хийж үзэхэд үндсэн үнэ буюу 23,000 төгрөгөөр бичигдэж байсан. Лангуун дээр хямдралтай гэсэн тэмдэглэгээтэй байсан хэдий ч хямдралгүй үнээр бичигдэж байсан нөхцөл байдал тогтоогдсон нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчиж барааны үнийн талаар хэрэглэгчийг үнэн зөв мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон учраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд үндэслэн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “С...”ХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.
3.4.4. Шүүхэд нэмэлтээр гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд тухайн хяналт шалгалтын үед Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 115 дугаартай Хэрэглэгчийн мэдээллийн төвд авагдсан гомдол, мэдээллийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайн гомдол мэдээлэлд с юсүлжээ дэлгүүртэй холбоотой гомдол мэдээллийг мөн гаргаж өгсөн. с юсүлжээ дэлгүүртэй холбоотой гомдол мэдээллийг хүргүүлсний дагуу шаардлагатай бол хяналт шалгалт хийх гэж заасан удирдамжид зааснаар с юсүлжээ дэлгүүрийн 0 дугаар хорооллын 3 дугаар салбарт хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн.
3.4.5. Удирдамжид супер маркет болон сүлжээ дэлгүүр гэсэн үндсэн нэршлээр тодорхойлсон байгаа. Томоохон супер маркет, сүлжээ дэлгүүрүүдэд удирдамжийн дагуу хяналт шалгалт хийхийг мэдэгдсэн. Хяналт шалгалтын явцыг олон нийтийн сүлжээнд шууд бичлэг хийж тухай бүрд нь нийтэд мэдээлж байсан. Хяналт шалгалтын удирдамжид зааснаар шаардлагатай тохиолдолд хяналт шалгалт хийх гэж заасны дагуу тухайн үед хэрэглэгчдээс с юсүлжээ дэлгүүртэй холбоотой гомдол мэдээлэл ирж байсан учраас удирдамжтай хяналт шалгалтын хүрээнд с юсүлжээ дэлгүүрийн 10 000 дугаар хорооллын 37 дугаар салбарт хяналт шалгалт хийсэн.
3.4.6. Удирдамжтай хяналт шалгалтын зорилгод тусгагдсаны хүрээнд супер маркет, хүнсний сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа гэж ерөнхий байдлаар хяналт шалгалтын удирдамж батлагдсан. Удирдамжид заасны дагуу томоохон супер маркет болон сүлжээ дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийхийг мэдэгдсэн. “С...”ХК-ийн хувьд тухайн үед хэрэглэгчдээс ирүүлсэн гомдол мэдээлэл ирүүлсэн учраас удирдамжийн хүрээнд нэмэлтээр хяналт шалгалт хийсэн. Зөвхөн с юсүлжээ дэлгүүрт тусдаа удирдамж гарган хяналт шалгалт хийх үндэслэл байхгүй. Яагаад гэвэл үндсэн удирдамжийн дагуу гомдол мэдээлэл ирүүлсэн учраас шаардлагатай тохиолдол гэж үзэж нэмэлтээр хяналт шалгалт хийсэн.
3.4.7. “С...”ХК-д гэж хаяглаж явуулсан албан бичиг байхгүй. Нийт үйл ажиллагаа явуулж байгаа супер маркет болон сүлжээ дэлгүүр гэж ерөнхий байдлаар хяналт шалгалт хийх удирдамж гарсан тул тус бүрд нь албан бичиг явуулах боломжгүй.
3.4.8. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд хяналт шалгалтын удирдамж батлагдсаны дараа томоохон компаниудад мэдэгдсэн. Гомдол гаргагч томоохон компанид орохгүй. Томоохон компаниудад хэрэглэгчдийн түгээмэл үйлчлүүлдэг Номин, Сансар, Оргил гэсэн сүлжээ дэлгүүрүүд орно.
3.4.9. Иймд “С...”ХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 3095 дугаартай шийтгэлийн хуудас хуульд нийцэж гарсан гэж үзэж байгаа тул гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ