Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 79

 

2017         06           09                                                       79

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны "А" танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Урансувд

Насанд хүрээгүй шүүгдэгч*******ын хууль ёсны төлөөлөгч Б.Соёлтуяа

Насанд хүрээгүй шүүгдэгч*******ы хууль ёсны төлөөлөгч С.Мөнхтуяа

Шүүгдэгч*******,*******,*******

нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шилэнгэр овогт *******, Агсагал овогт *******, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэрэйд овогт ******* нарт холбогдох эрүүгийн 201711000155 дугаартай хэргийг 2017 оны 05 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Шилэнгэр овогт *******. Монгол улсын иргэн, /*******/, 1999 оны 04 сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдаа эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар баг “Хулсан шар” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

Насанд хүрээгүй шүүгдэгч Агсагал овогт *******, Монгол улсын иргэн /*******/, 2001 оны 05 сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хэрэгт татагдахдаа Булган сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9А ангид сурагч байсан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр баг ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Хэрэйд овогт *******, Монгол улсын иргэн //, 1999 оны 08 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хэрэгт татагдахдаа Дорнод аймгийн Хэрлэн сумын Хан-Уул цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч байсан, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Дорнод аймгийн Булган сумын 1 дугаар багийн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүүлж байгаагүй, бие эрүүл.

 

 Шүүгдэгч******* нь насанд хүрээгүй*******тай бүлэглэн 2017 оны 03 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тулга” төвийн хойд талд хохирогч Б.Байгалмаад хүч хэрэглэхгүйгээр Самсунг Жи-5 маркийн гар утас 1 ширхэг, цэнэглэгч, чихэвч 1 ширхэг, Нокиа маркийн гар утас 1 ширхэг, цүнх 1 ширхэг, контор, харандаа, пүдр тус бүр 1 ширхэг, нүдний шил 1 ширхэг зэрэг эд зүйлийг булаан авч 372500 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан;

 

Насанд хүрээгүй шүүгдэгч******* нь*******тай бүлэглэн 2017 оны 03 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тулга” төвийн хойд талд хохирогч Б.Байгалмаад хүч хэрэглэхгүйгээр Самсунг Жи-5 маркийн гар утас 1 ширхэг, цэнэглэгч, чихэвч 1 ширхэг, Нокиа маркийн гар утас 1 ширхэг, цүнх 1 ширхэг, контор, харандаа, пүдр тус бүр 1 ширхэг, нүдний шл 1 ширхэг зэрэг эд зүйлийг булаан авч 372500 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан;

 

Насанд хүрээгүй шүүгдэгч******* нь*******, насанд хүрээгүй******* нарыг 2017 оны 03 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тулга” төвийн хойд талд хохирогч Б.Байгалмаад хүч хэрэглэхгүйгээр Самсунг Жи-5 маркийн гар утас 1 ширхэг, цэнэглэгч, чихэвч 1 ширхэг, Нокиа маркийн гар утас 1 ширхэг, цүнх 1 ширхэг, контор, харандаа, пүдр тус бүр 1 ширхэг, нүдний шил 1 ширхэг зэрэг эд зүйлийг булаан авч 372500 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 03 сарын 18-ны орой бид гурав орой Оогийгийн ахынх руу явж байтал нэг эгч өөдөөс гараад ирсэн. Гартаа цүнх барьсан явж байсан бөгөөд би тэр эмэгтэйн цүнхийг булааж аваад зүүн тийш зугтаад СМУ-ын хороолол руу гүйхэд араас Жаргалсайхан, Отгонбаатар нар ирсэн. Бид СМУ-ын хашаанд зогсож цүнхэн доторх зүйлсийг үзэхэд лак, нүүрний будаг л байх шиг байхаар нь дотроос нь юм авалгүй хашаа давуулаад шидсэн...Жаргалсайхан нэг утас гаргаж ирээд би тэр эмэгтэйн гар утсыг авчихсан гэж хэлсэн. Энэ хэрэгт Отгонбаатар оролцоогүй юм.

Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэв.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Жаргалсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид 3 Отгонбаатарын ах Одбаярынд очиж хонохоор явж байхад Гантулга гэнэт гүйсэн. Тэгсэн нэг эгчийн цүнхийг булаасан чинь тэр эгч над руу унасан. Тэгэхээр нь би тэр эгчийн гар утсыг нь авчихаад Гантулгын араас СМУ-ын хашаа руу гүйсэн. Энэ хэрэгт Отгонбаатар оролцоогүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэв.

 Насанд хүрээгүй шүүгдэгч И.Отгонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 03 сарын 18-ны орой хоёр найзынхаа хамт явж байгаад нөгөө хоёртоо “бүгдээрээ манай ахынд очиж унтъя, орой болсон байна” гэж хэлээд явж байсан. “Тулга” төвийн урдуур явж байхад Гантулга гэнэт гүйсэн. Тэгсэн Гантулга нэг хүний цүнхийг булаахад нөгөө хүн нь газарт унасан. Тэгтэл Жаргалсайхан тэр эмэгтэйн гар утсыг нь бас аваад Гантулгын араас гүйсэн. Би тэр үед айж сандарсандаа юу хийхээ мэдэхгүй байж байснаа тэр хоёрын араас нь гүйсэн. Би тэр эмэгтэйн эд зүйлийг булаахад оролцоогүй. Харин хоёр найзыгаа хэрэг үйлдэж байхад холбогдох газар нь мэдээлээгүй миний буруу юм гэв.

 

Хохирогч Б.Байгалмаа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 3 сарын 18-ны өдөр найз Уянгын хамт “Сити найт” бааранд орж суусан. Баар хаахын үед Уянга баарнаас гараад явчихсан байсан...баарнаас гараад Уянгатай утсаар ярихад “1 дүгээр байрны энд байна, хүрээд ир” гэсэн. Би тулга төвийн хойд талаар Уянгатай утсаар яриад явж байхад гэнэт 3 хүн гарч ирээд нэг нь гар утсыг маань, нөгөө нь миний зүүн гартаа барьж байсан цүнхийг маань булаасан. Би цүнхнээсээ чирэгдэж газарт унасан. Ингээд араас нь гүйсэн боловч гүйцэлгүй алдса...” /хх 37-38/,...Би булаалгасан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан байгаа...Мөн цүнх болон цүнхэнд байсан эд зүйлийн мөнгийг гаргуулан авч хохиролгүй болсон учир надад хохирлын талаар ямар нэгэн санал, гомдол байхгүй...гэжээ. /хх 39/

    

Хохирогч Б.Байгалмаа /хх 37-38/, Гэрч Д.Алтансувд /хх 40/, Б.Нэргүй /хх 43/, Т.Алтансарнай /хх 45/, Н.Болдбаатар /хх 47/, Т.Ариунтуяа /хх 49/, насанд хүрээгүй шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч Б.Соёлтуяа /хх 67-67/, С.Мөнхтуяа /хх 73-74/, насанд хүрээгүй шүүгдэгч******* /хх 70-71/,******* /хх 76-77/, шүүгдэгч******* /хх 79-80/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, Д.Алтансувдаас алдагдсан эд зүйлийг хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх 9-11/, Уг эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-13/, Гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 14/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-17, 19-21, 23-24, 26/, Эд зүйлийн үнэлгээ /хх 18, 22, 25, 92-93/, Шүгдэгч нарын нас тоолсон тэмдэглэл /хх 28-30/, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 сарын 19-ны өдрийн 217 тоот дүгнэлт /хх 51/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 99, 101-102/, Суралцагчийн тухай ерөнхий мэдээлэл /хх 111-114, 117-122/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 131-133/, Гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүүхдийг дахин хүмүүжүүлэх талаар хамтран ажиллах дөрвөлсөн гэрээ /задгай/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч*******, насанд хүрээгүй шүүгдэгч******* нар нь бүлэглэж, 2017 оны 03 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байршилтай “Тулга” төвийн хойд талд хохирогч Б.Байгалмаад хүч хэрэглэхгүйгээр “Samsung J-53 маркийн гар утас 1 ширхэг, гар цүнхийг булааж,  цэнэглэгч, чихэвч, “Иокiа” маркийн гар утас, цүнх, контор, харандаа, пудр, нүдний шил тус бүр 1 ширхэгийг булаан авч 372500 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан;

 

Насанд хүрээгүй шүүгдэгч******* нь*******, насанд хүрээгүй******* нарыг 2017 оны 03 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байршилтай “Тулга” төвийн хойд талд хохирогч Б.Байгалмаад хүч хэрэглэхгүйгээр эд зүйлийг булааж авсан гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь: Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг түүнийг давхар нотолсон хохирогч Б.Байгалмаагийн “...Би тулга төвийн хойд талаар Уянгатай утсаар яриад явж байхад гэнэт 3 хүн гарч ирээд нэг нь гар утсыг маань, нөгөө нь миний зүүн гартаа барьж байсан цүнхийг маань булаасан...” /хх  37-38/ гэх, гэрч Д.Алтансувдын “...Жаргалсайхан нь гэртээ ирээд эгчээ, би  гар утас олсон гээд “Samsung J-5” маркийн гар утас гаргаж ирээд үзүүлсэн. Тэгэхээр нь би, “чи үнэн хэлээд байгаа юм уу, хулгай хийсэн юм биш биз” гэж асуухад “үнэн, би хоёр найзтайгаа явж байгаад олсон юм” гэсэн...Тэгээд “та энэ утсыг барь” гээд надад өгсөн...” /хх 40-41/ гэх,*******ын сэжигтнээр өгсөн “...2017 оны 03 сарын 18-ны орой...”Тулга төвийн тэнд явж байхад манай найз Гантулга хажуугаар зөрсөн эмэгтэй хүний цүнхийг булааж авсан...Жаргалсайхан гар утсыг нь аваад зүүн тийш зугтсан...” /хх 70-71/ гэх мэдүүлгүүдээр; насанд хүрээгүй шүүгдэгч******* нь гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон хохирогч Б.Байгалмаа, шүүгдэгч*******, насанд хүрээгүй шүүгдэгч******* нарын мэдүүлгүүд болон хуульд заасан  үндэслэл  журмын  дагуу  олж  авсан хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч*******, насанд хүрээгүй шүүгдэгч*******,******* нарт холбогдох хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх үзлээ.

 

            Иймд шүүгдэгч*******, насанд хүрээгүй шүүгдэгч Б. Жаргалсайхан.нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг булаасан, насанд хүрээгүй шүүгдэгч*******ыг гэмт хэргийг үл мэдээлэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хохирол барагдуулсан талаар өгсөн мэдүүлэг, шүүгдэгч нарын насыг тоолсон тэмдэглэл, иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээ, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас тус тус нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.7, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх, нөхцөл байдал болох ба шүүгдэгч нарын ял хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хавтаст хэрэгт тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч*******,******* нарын ял хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлаас гадна эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн,  гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур  хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэх ба харин насанд хүрээгүй шүүгдэгч******* нь нийгмийн хор аюул багатай хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг, шүүгдэгч******* нь шийтгэх тогтоол гарахад 18 насанд хүрээгүй байсан зэргийг тус тус харгалзан тэднийг нийгмээс тусгаарлахгүйгээр гэр бүл, хамт олны дунд хүмүүжүүлэх боломжтой гэж, мөн шүүгдэгч******* нь ял хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлуудаас гадна насанд хүрээгүй байхдаа хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэнийг харгалзаж оногдуулах ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж тус тус үзнэ.

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах, шүүгдэгч нарын эзэмшлээс  эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-уудыг  тус тус хүчингүй болгох, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь тус тус буцаан олговол зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Шилэнгэр овогт *******, насанд хүрээгүй шүүгдэгч Агсагал овогт *******.нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг булаасан, насанд хүрээгүй шүүгдэгч Хэрэйд овогт *******ыг гэмт хэргийг үл мэдээлэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

 

 

 

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551. 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар шүүгдэгч Будбаатарын Гантулгыг 2 /хоёр/ жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 621.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч *******ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхийи ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч *******т 6 /зургаа/ сарын  хугацаатай хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  ялтан*******д оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар насанд хүрээгүй ялтан*******д онодуулсан 1 жил 6 сарын хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-д зааснаар ялтан*******д оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзах,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 зааснаар насанд хүрээгүй ялтан*******д 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ялтан*******д,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2, 62.3-д зааснаар насанд хүрээгүй ялтан*******д 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнийг хүмүүжүүлэхийг эцэг, эх нарт нь үүрэг болгож, хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгаж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг насанд хүрээгүй ялтан*******д,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3, 69.2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч*******ыг эцэг эхийн хяналтанд өгч, насанд хүрээгүй этгээд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсаны дараа засарч хүмүүжихгүй байвал шүүх уг арга хэмжээг насанд хүрээгүй хүмүүсийн сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах арга хэмжээгээр солихыг******* нарт тус тус мэдэгдсүгэй.

 

 

6. Ялтан, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр  зүйлийн  134.10-т  зааснаар ялтан Б.Гантулгын эзэмшлээс 190000 төгрөгийн үнэ бүхий “Samsung S-3” маркийн гар утас битүүмжилсэн 2017 оны 04 сарын 24-ний өдрийн, насанд хүрээгүй ялтан*******ы эзэмшлээс битүүмжилсэн 80000 төгрөгийн үнэ бүхий “Samsung J-5” маркийн гар утас битүүмжилсэн 2017 оны 05 сарын 03-ны өдрийн, насанд хүрээгүй шүүгдэгч*******ын эзэмшлээс 230000 төгрөгийн үнэ бүхий “Samsung J-1” маркийн гар утас битүүмжилсэн 2017 оны 04 сарын 18 өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-уудыг тус тус хүчингүй болгосугай.

 

 

8. Баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Б.Гантулгын *******,  насанд хүрээгүй шүүгдэгч*******ын регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа, насанд хүрээгүй ялтан*******ы ******* регистрийн дугаартай төрсний гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь тус тус буцаан олгосугай.

 

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, шүүгдэгч нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэнсэж хянан харгалзсан болон шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацааг 2017 оны 06 сарын 09-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

 

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй ялтны хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

            11. Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан, шүүгдэгч нарт авсан дээрх тус тусын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ                          Ү.ОДГЭРЭЛ