| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/0033/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/36 |
| Огноо | 2025-01-31 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгч Б.Аийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч Л.Эын өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч У.Эын өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Б.А, Л.Э, У.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Э У.Э нарт холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Д нь Л.Э, У.Э нартай бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн *******сумын *** дугаар баг *********тоотод байрлах хохирогч Д.Шгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, цахилгааны утас, 2 ширхэг палк, 11 боодол рек мод, 13 ширхэг банзыг хүч хэрэглэхгүгээр нууцаар, хууль бусаар авч, улмаар учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, 1,019,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **********тоотод байх гэртээ өөрийн хамтран амьдрагч Б.Б-ийг үсдэж, цээж, толгой руу нь цохиж, хэвлийн тус газарт нь өшиглөж, биед нь доод баруун 1 дүгээр шүдний булгарал, завжинд шарх, баруун дээд зовхи, цээж, баруун гуянд цус хуралт, зүүн шуу, сарвуу, өгзөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Л.Э нь Б.А, У.Э нартай бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн ********сумын *** дугаар баг *********тоотод байрлах хохирогч Д.Шгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, цахилгааны утас, 2 ширхэг палк, 11 боодол рек мод, 13 ширхэг банзыг хүч хэрэглэхгүгээр нууцаар, хууль бусаар авч, улмаар учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, 1,019,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч У.Э нь Б.А, У.Э нартай бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн *******сумын ** дугаар баг *********тоотод байрлах хохирогч Д.Шгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, цахилгааны утас, 2 ширхэг палк, 11 боодол рек мод, 13 ширхэг банзыг хүч хэрэглэхгүгээр нууцаар, хууль бусаар авч, улмаар учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, 1,019,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн ******** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.А, Л.Э, У.Э нар нь бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн ******** сумын *** дугаар баг *********тоотод байрлах хохирогч Д.Шгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, цахилгааны утас, 2 ширхэг палк, 11 боодол рек мод, 13 ширхэг банзыг хүч хэрэглэхгүгээр нууцаар, хууль бусаар авч, улмаар учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, 1,019,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн шүүгдэгч Б.А нь 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын*** дугаар баг ****тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Бийн бие эрх чөлөөнд нь халдаж үснээс нь зулгааж унагаан, цээж, толгой руу нь цохиж, хэвлийн тус газарт нь өшиглөж, биед нь доод баруун 1 дүгээр шүдний булгарал, завжинд шарх, баруун дээд зовхи, цээж, баруун гуянд цус хуралт, зүүн шуу, сарвуу, өгзөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аийн өгсөн: “..мэдүүлэг өгөхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Эын өгсөн: “..мэдүүлэг өгөхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Эын өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Шгийн өгсөн: “...Би ******** сумын ****-р баг *********тоотод байх байшингийнхаа доторлогооны ажлыг энэ хавар хийх гэж байгаа юм. Доторлогооны ажлыг авга дүү Т.Т хийж гүйцэтгэхээр тохирсон байсан. Би байшин дотроо доторлогооны материалуудаа хураачихсан байсан бөгөөд байшингаа нууц цоож буюу хятад цоожоор цоожилсон байсан. Би өөрөө Хатгал тосгоны хөдөө мал маллаж амьдардаг хүн юм. Тэгтэл 2024 оны 04 сарын 03-ны өдөр дүү Т.Т над руу утсаар залгаад “таны байшин руу хулгай орсон байна, ямар ч байсан дотор нь байсан рек моднууд чинь алга болсон байна шүү, та ирээд өөрөө үз” гэж хэлсэн. Ингээд би өнөөдөр өглөө Хөх толгойд байх хашаандаа очиж үзэхэд шонгоос байшин руу оруулж холбосон байсан цахилгааны утас /30 метрийн урттай/ алга болсон. Том байшингийн амбаар дотор байсан хаалганы шон хийх гэж байсан 4 метрийн урттай 25x25 хэмжээтэй 2 ширхэг палк, том байшин дотроо байсан 11 боодол хятад рек мод /1 боодол дотроо 10 ширхэгтэй/. нийтдээ 110 ширхэг рек, том байшингийн амбаар дотор байсан 13 ширхэг банз зэрэг эд зүйл алга болсон байна. Мөн том жижиг 2 байшингийн хятад цоожийг эвдлээд хаалгаар нь орсон байсан. Жижиг байшингаас авсан зүйл байхгүй. Гомдолтой байна. Хохирлоо барагдуулаад авчихвал болчихно...” гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 36 тал),
Иргэний нэхэмжлэгч М.М өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****-р баг *** тоотод байрлах ****** нэртэй дэлгүүрийг ажиллуулдаг юм. 2024 оны 03 сарын 31-ний өдөр бил үү 04 дүгээр сарын 01-ний өдөр зүс таньдаг лам А.А гэх залуу эхнэрийнхээ хамт 19 цаг өнгөрч байхад манай дэлгүүрт орж ирсэн. Лам А.А надад хандаж “эгчээ манай ээж надад байшин барьж өгнө гээд хотоос байшингийн доторлогооны материал явуулсан юм, харин би байшин барилгүйгээр гэрт амьдрахаар болоод байшингийнхаа доторлогооны материалыг зарах гэж байна, 400.000 төгрөгний үнэтэй рек мод зарна та авчихаач, одоо надад бэлэн 100.000 төгрөг хэрэгтэй байна” гэж надаас гуйсан. Тэгэхээр нь би түүнд хандаж “танай ах Т.Ө надад 250.000 төгрөгийн өртэй, тэр мөнгийг нь чи энүүгээрээ дараад зөрүүнд нь би чамд 150.000 төгрөг өгье” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр наймаа тохирсон. Лам А.А 1 ууттай рек модоо барьчихсан манай дэлгүүрт орж ирж надад үзүүлсэн, би үнэхээр түүний ярьсан зүйлд нь итгэсэн. Тухайн рек нь хятад рек, маш нимгэн хөнгөн рек мод байсан. Тэгээд манай хашаа руу лам А.А болон түүний эхнэр /нэрийг нь мэдэхгүй Д.м гэж дуудаад байдаг/, бас үл таних 2 залуу оруулж өгсөн. Тэр 4 хоёр, хоёроороо 11 боодол рек модыг явган бариад манай дэлгүүрийн гадаа аваад ирсэн байсан. 1 боодол дотроо 10 ширхэг рек мод байх шиг байсан. Нийтдээ 110 ширхэг рек байсан. Лам А.А надаас бэлнээр 100.000 төгрөг аваад 50.000 төгрөгөндөө тааруулаад хүнсний зүйл авсан. Би түүнээс 150.000 төгрөгөө нэхэмжилж байна. Надад ээжийнхээ өгч явуулсан юмыг зарж байна гэж хэлсэн. Би тэгээд ээжтэй ярь гээд нэг дугаар өгөхөөр нь залгасан чинь утас нь холбодохгүй байсан. За за гээд үнэхээр итгэлтэй яриад байхаар нь би ч итгэсэн. Нэг нь бол өндөр махлаг биерхүү залуу байсан. ... Эхлээд лам А.А надад 11 боодол рек модоо л үнэлж зарсан, тэгээд яваад өгсөн. Харин маргааш нь лам А.А эхнэртэйгээ хамт дахиж ирээд эгчээ би нойл барих гэж байгаа юм, манай хашаа үүд хаалгагүй, бид хоёр гараад явчихдаг болохоор банзаа алдчих гээд байх юм, энийг та хашаандаа байлгаж байгаач гээд нэг амьжиргаа цагаан дээр аччихсан байгаа 13 ширхэг банз харуулсан. Тэгэхээр нь би за тэгвэл манай хашаанд буулгачих буулгачих гэж хэлсэн. Амьжиргаа цагаан машиныг үл таних нэг эрэгтэй хүн жолоодож явсан. .. Машин дээр нь лав 2 палк, цахилгааны утас харагдаагүй. Одоо манай хашаанд 13 ширхэг банз, 11 боодол рек мод нь яг тэр чигтээ байгаа.” гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 41, 43 тал),
Гэрч Б.Б өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цагийн үед н.Э над руу утсаар залгаад “танай хамаатны байшин руу хулгай орчихсон юм шиг байна ах та ирээд хараач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д.Ш ахын эзэмшлийн байшин руу яваад очиход “том байшин болон жижиг байшингийнх нь хаалгуудыг хөшөөд онгойлгож, дотор нь хулгай орсон гэдэг нь илт харагдаж байсан.” Би барьж байгаа том байшин руу нь ороод хальт харахад дотор нь байсан мод /рек/ алга болсон байсан. Тухайн рек модоор Д.Ш ах байшингаа доторлох гэж байсан юм. Миний мэдэж байгаагаар рек моднууд нь л алга болсон харагдаж байсан, гэхдээ байшингийн эзэн Д.Ш гэх хүн хөдөөнөөс өөрөө ирээд сайн хараад хэлэх байх. Хөвсгөл аймгийн ******** сумын ****-р баг ***/хаягийг нь тодорхой сайн мэдэхгүй/ байх Д.Ш ахын хашаан дотор байдаг том жижиг хоёр байшин нь хоёулаа цоожтой байсан. Гэтэл би өнөөдөр очоод харахад хоёр байшингийн хаалганы цоожийг хөшиж эвдлээд хаалгаар нь дотогш орсон байсан. Доторлогоо нь хийгдээгүй байгаа байшин юм, том байшин дотор рек моднууд л ерөнхийдөө байсан. Би байшингийнх нь доторлогоог хийж өгөх гэж байсан юм. Д.Ш ах намайг хааяа эргэж тойрч байгаарай гэсэн болохоор би тэр хавиар явахдаа хашаагаар нь орж харахад зүгээр байдаг байсан. Хамгийн сүүлд 2024 оны 03 дугаар сарын сүүлээр үзэхэд лав зүгээр байсан. .. Би Д.Ш ахын хөрш айлын залуу н.Э чамд харсан зүйл байхгүй юу гэж асуухад “04 дүгээр сарын 01-ний орой 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн ирчихсэн амьжиргаа цагаан машин дээр мод ачаад байсан би тэр хүмүүс дээр очоод юун хүмүүс вэ, Ш.Э ах өөрөө байгаа юм уу гэж асуухад Ш.Э ах байгаа байгаа гэж хэлэхэд нь би нээх юм бодоогүй гэр рүүгээ буцаад орсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 47 тал),
Гэрч Б.Бийн өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын сүүлээр байсан шиг санагдаж байна өдрийг мартсан байна. Б.А бид хоёр Л.Эын гэрт өглөө нь очиж архи уугаад байж байсан. Тэдний гэрт У.Э, Л.Э, түүний эхнэр байсан, үдээш хойш Л.Э бид нарт хандаж “бүгдээрээ ойрхон айл руу юм аваад ирье” гэсэн. Бид 4 гараад явж байхад нэг машин гудамжнаас зогсоож Э.Р ярилцаад байсан. Тэр жолоочид мөнгө төгрөг өгнө гэсэн юм шиг байсан. Бид нар хойшоо харсан хаалгатай, хашаан дотроо том, жижиг хоёр байшинтай айлын гадаа очсон. Л.Э гэрээсээ жоотуу лоом авч ирсэн. Л.Э жоотуу лоомоороо 2 байшингийн цоожийг эвдэлж хаалга онгойлгож байхад Э.Д, А.Д бид гурав хажууд нь зогсож байсан. Том байшин руу бид 4 ороход банз моднууд байсан. Байшин дотор харанхуй байсан болохоор би гадаа нь гараад зогсож байсан. Тэгтэл хөрш айлынх нь нэг залуу хашааныхаа дээр гарч ирж зогсоод “юун хүмүүс вэ, Ш.Э ах байгаа юм уу” гэж асууж байсан. Л.Э хажуунаас байгаа, байгаа гэж хэлээрэй гээд шивнэхээр нь би “байна аа, байна” гэж дуугарсан. Тэгтэл тэр залуу цаашаа гэр рүүгээ орох шиг болсон. Би бол тэр урт рек моднуудыг нь даахгүй, бас богинохон банзнуудыг ч гэсэн даахгүй болохоор өргөж зөөлцөөгүй. Нөгөө 3 хашааны гадаа байгаа машин руу зөөж гаргасан. Тэгээд бид нар банз, рек моднуудыг ****** нэртэй дэлгүүр аваачиж зарсан. Хэдэн төгрөгөнд зарсан гэдгийг нь би мэдэхгүй байна. .. Өөр хэн нэгэн байхгүй. Э.Д, Э.Р, А.Д бид 4-т хамааралтай. Тэр хөлсөлсөн машины жолооч бол мэдээгүй. Ер нь Л.Э байнгын өөрийгөө “авдаг аа гэдэг. олдог оо гэдэг, оройхон гарна аа” гэж хочлоод онгирч байдаг. Авдаг, олдог гэдэг нь хулгай хийдгээ л яриад байгаа юм шиг байсан. Тэр өдөр ч гэсэн Л.Э анх санаачилж, бид нар хамт ийм асуудал гаргачихлаа. .. Саяхнаас Э.Д гэдэг хүнийг таньдаг болсон. Дээрх асуудлаас хойш уулзаагүй ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 53-54 тал),
Гэрч Г.Э өгсөн: “...Би 2024 оны хавар 3 сарын сүүлээр гэртээ ирэхэд манай баруун талын хөрш Ш.Э гэдэг айлын хашааны хаалга онгорхой хашаан дотор нь танихгүй хүмүүс байсан. Тэр хүмүүс архи уусан бололтой согтуу байсан. Миний харснаар тэр хүмүүсийн нэг нь өндөр дээлтэй нөгөө нь намхан залуу байсан. Ямар ч байсан тэр 2 хүн гарч явсан. Тэр 2 хамаг юмыг нь дэлгэж хаячихаад яваад өгөхөөр нь сэжиг Т.Өд Ш.Э ахын дүү Т.Ө ах руу залгаж хэлсэн. Урьд орой нь бас нэг хүүхэн хэдэн хүн дуугараад байсан. Бүрэнхий харанхуй болсон байсан. Би Ш.Э ах байна уу мөн үү гэж хашааны наад талаас асуусан чинь Ш.Э ах байна аа гэж дуугарсан Би харанхуйд зүс царай харагдахгүй болохоор мөн юм байлгүй гэж бодоод гэртээ буцаад орсон. Би тэр хүмүүсийг танихгүй харанхуйд царайг нь хараагүй. Хэдэн хүн байсныг мэдээгүй. Ямар ч байсан нэг эмэгтэй хүн дуугарч байсан Маргааш нь хашаанаас нь гарч явсан дээлтэй өндөр залуу, намхан залуу хоёрыг байх л гэж бодож байна. Гэхдээ яг нүдээр хараагүй шүү..” гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 68-69 тал),
Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ТХҮ-924/9471 дугаартай “...Үнэлэгдэж буй цахилгаан утас палк, хятад рек мод банк, цоож зэрэг алдагдсан гэх эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 4 дүгээр сарын байдлаар 1.019.000 төгрөгийн үнэтэй болохыг үнэлэв...” гэх дүгнэлт, гэрэл зурийн үзүүлэлт (1-р хх-ийн 73-75 тал),
Мөрдөгчийн хэргийн газарт үзлэг хийсэн: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Хөвсгөл аймгийн ******** сумын *** дугаар баг ***д байх гаднаа тоотгүй, ертөнцийн зүгээр хойд зүгт харсан цэнхэр өнгийн хаалгатай модон хашаа байв. Хашаан дотор ертөнцийн зүгээр баруун хойд зүгт улбар шар өнгийн дээвэртэй торхон байшин байсныг ерөнхий байдлаар гэрэл зургаар бэхжүүлэв. Уг байшинд хулгай орсон гэх ба гаднаас нь харахад цонхгүй бүрэн ашиглалтад ороогүй байшин байв. Дотогшоо ороход доторлогоо хийгдээгүй шалаар нарийн моднууд хавтангууд байна. Дуудлага өгсөн иргэн Т.Т миний мэдэхээр энд рек моднууд боодлоороо байсан гэж хэлээд заасныг 1 –ийн тоогоор тэмдэглэв..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хх- ийн 26-28 тал),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хх- ийн 24 тал),
Прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тогтоол (1 дүгээр хх-ийн 30 тал),
Мөрдөгчийн Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүлэлт (1 дүгээр хх-ийн 31-32 тал),
Мөрдөгчийн Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хх-ийн 33 тал),
Мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн эд зүйл хүлээн авсан: “..11 боодол рек мод, 13 ширхэг банзыг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цаг 30 минутанд хүлээн авч тэмдэглэл үйлдэв..” гэх тэмдэглэл (1 дүгээр хх-ийн 44 тал),
Мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн: “..11 боодол рек мод, 13 ширхэг банзыг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цаг 40 минутанд хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв.. гэх тэмдэглэл (1 дүгээр хх-ийн 45 тал),
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгч цагдаагийн ахмад О.Г 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн: “..одоо хохиролд 300.000 төгрөг л нэхэмжилмээр байна..” гэх хохирогч Д.Шгээс авсан тайлбар, тэмдэглэл (1 дүгээр хх-ийн 38 тал),
Шүүгдэгч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2024 оны 03 дугаар сарын сүүлээр яг хэдний өдрийг санахгүй байна, эхнэр Б.Н хамт Мөрөн сумын Хөх толгой хороололд байх Э.Рынд очсон. Тэднийд Э.Д, Э.Р, Б.Р бид нар архи дарс уугаад Э.Д, Э.Р, Б.Р бид нар гарч яваад Мөрөн сумын *** хороололд байдаг эзэнгүй айл руу очсон. Б.Р анх тэр айлыг эзэнгүй байдаг талаар архи ууж сууж байхдаа ярьсан чинь Э.Р намайг авна л гэдэг зардаг л гэдэг юм гэж хэлээд бид нар бүгдээрээ санаа нийлээд тэр эзэнгүй айл руу очихоор Э.Рынхаас гарсан. Тэднийхээс гараад алхаж яваад гудманд нэг амьжиргаа цагаан машин явж байхаар нь Э.Р зогсоогоод Э.Д, Э.Р бид гурав машины жолоочтой уулзаад тэндээс ойрхон юм аччихъя гэж хэлсэн. Тэр машины жолоочид өөрсдийнхөө юмыг очиж авч байгаа юм гэж хэлсэн. Тэгээд бид 3 тэр хашаанд очиход хойшоо харсан хөх хаалгатай хашаа байсан. Тэр хашаанд ороход цоожтой том байшин бас нэг жижиг байшин байсан. Жолооч машинтайгаа гадаа үлдсэн. Том байшингийн цоожийг Э.Р сүхээр цохиж эвдээд бид нар байшинд орсон. Байшинд ороход байшингийн доторлогооны рек мод палк банз зэрэг эд зүйл байсныг бид 4 хоёр хоёроороо дамнаж амьжиргаа цагаан машин дээр ачаад байж байтал хажуу хашааны залуу юун хүмүүс вэ, Ш.Э ах байна уу гэхэд Б.Р байгаа гэж хэлсэн Мөн Э.Р Э.Д нарын аль нэг нь Ш.Э ах нь байна гэж хэлсэн. Тэгээд бид нар ****** дэлгүүр рүү ачиж яваад Э.Д би дэлгүүрт өртэй, үзүүрт хүлээж байя гээд гудманд буусан. Тэгээд ****** дэлгүүр рүү ороод Б.Р бид 2 рек модоо өгөөд 15.000 төгрөг бэлэн аваад үлдсэн 60.000 төгрөгөнд архи идэх юм аваад гарч нөгөө жолооч ахад 15.000 төгрөг өгч явуулаад Э.Рын бид 4 очиж архи дарс ууцгаасан. Тэднийд эхнэр Энхжаргал байсан. ...Э.Д бүр хамт очиж ачилцаад ****** дэлгүүр орох гэж явахад гудамжны үзүүрт бууж үлдээд бид нарыг хүлээж байсан. Рек мод энэ тэр юмыг нь ****** дэлгүүрийн эгч эзэнд нь буцааж өгсөн гэсэн. Цахилгаан утсыг Э.Р аваад хүзүүндээ зүүчихсэн явж байсан. Би Л.Э, Э.Д өнгөрдөг Б.Р нарын хамт 4-үүлээ байсан эд зүйл буюу байшингийн доторлогооны рек мод, палк, приус, мод зэргийг ачиж аваад ****** дэлгүүрт аваачиж зарсан. Байшинг хавтгай цагаан цоожоор цоожилсон байсныг Э.Р сүхээр хөшиж завсар гаргаад хаалгыг татаж онгойлгосон. Тэгээд бид нар байшинд орсон. .. Тэгээд орой бол өмнө ярьсанчлан байшинд орж эд зүйл аваад замаас зогсоож авч ирсэн. Машинд ачиж авч яваад ****** дэлгүүрт зарсан юм. .. Э.Д өртэй гээд үзүүрт буугаад үлдсэн ****** дэлгүүр рүү очоогүй ****** дэлгүүрт Б.Р Э.Р бид гурав очиж юмаа зарсан. Маргааш нь бол архи дарс л авах гэж очсон. Тэр жолооч бол ямар ч хамаагүй хөлсөөр л юм ачиж өгсөн. Ачилтын хөлс 15.000 төгрөг гэж өгсөн. Э.Р Э.Д нар хамт очсон. Байшин цоожтой байсан. Э.Р бүр байшинг онгойлж орох талаар өглөө очихдоо Б.Ртэй ярилцаж байсан. Би Э.Рт манай байшин энэ тэр гэж юм хэлээгүй. Э.Д орой нь бид нартай хамт очоод байшингаас рек мод палк приус мод зэргийг ачилцсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 83, 84, 86-88 тал),
Шүүгдэгч Л.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын сүүлээр ******** сумын **** хороололд гэртээ байж байхад манайд А.Д эхнэртэйгээ хамт ирээд архи уусан. Тэгээд сууж байтал А.Д манай байшингаас юм очиж авъя гэж хэлэхээр нь дагаад Э.Д бид 2 А.Д болон эхнэртэй нь хамт явсан. Тэгээд **** хавьд нэг эзэнгүй байшинд очиж ороод тэр байшингаас доторлогооны мод ачиж авсан. А.Д манай байшин юм ачаад өгөөч гэж хэлсэн. Замаасаа ачааны машин олоод тэр машин дээр ачаад ****** дэлгүүр дээр очиж барилгын материалаа зараад мөнгийг нь өөрөө авсан. Би байшингийн цоожийг эвдээгүй худлаа ярьж байна. Би цахилгааны утас аваагүй ачилцаж өгсөн нь бол үнэн. Би нүүрэлдэж мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Тэр айл руу тухайн үед бол би А.Д, Э.Д, Б.Р нарын хамт бид 4 очсон Э.Д бид нартай хамт очоод тэр байшинд ороод рек мод ачилцсан шүү дээ. Тэгээд бид нар бүгдээрээ хамт яваад ****** дэлгүүрт зарсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 90, 92-93, 95-р тал)
Шүүгдэгч У.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “..Тэгээд 2024 оны 03 дугаар сарын сүүлээр хэдний өдөр гэдгийг одоо санахгүй байна, нилээн орой харуй бүрий болсон үед би 10-р хороо хавиар архи дарс олдвол уучих санаатай явж байтал А.Д түүний эхнэр Б.Р, нэг залуу нарын хамт тааралдсан. Тэд нар нэг ачааны машин дээр байшин доторлогооны рек мод аччихсан явж таарсан. А.Д надтай тааралдаад энийг заръя, ганц нэг шил архины мөнгө болгоё, танайд очиж ууя гэж ярьсан. Тэгэхээр нь би хулгай зэлгийний юм биш юм байгаа биз дээ гэж асуухад бишээ, миний өөрийн мэдлийн юм байгаа юм гэхээр нь би итгээд дагалдаж яваад тухайн рек модыг нь 10-р хорооны ****** дэлгүүрт зарж мөнгө болгоод, тэр мөнгөөр нь архи дарс авч манайд очиж ууж идэцгээсэн. Тэнд явсан залууг нь бол танихгүй, Тэр залуу ч ямар нэгэн оролцоо байхгүй. Би бол хамт яваагүй. ..Би тухайн хашаа байшин руу нь ороогүй, рек модыг нь ачилцаад тэд нарыг машин дээр аччихсан явж байхад нь гудманд тааралдаад заралцсан л хүн байгаа юм...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 97-р тал), хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг малгай зэрэг нотлох баримтыг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Аийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн тухайд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хх- ийн 170 тал),
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн: “... Хэрэг учрал болсон газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар баг ****тоотод хашаа байв. ..Түүний дараа хашаан дотор байх 2 монгол гэрийн хойд талын буюу хашааны зүүн хойд буланд байх монгол гэр нь Б.Аийн гэр байх ба тухайн гэр рүү нэвтэрч үзлэгийг хийв. Үзлэгийг хийхэд гэрийн доторх эд юмс эд хогшил эмх цэгцтэй цэвэр цэмцгэр байв. Үзлэгийн явцад хэрэг учрал болсон газрын кординатыг тодруулахаар гар утасны GPS ашиглан үзэхэд 49.38.40 N100.12.50 Е байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хх-ийн 172-174 тал),
Хохирогч Б.Бийн өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын орой 23-ны орой би өөрийн хүү болох Ү.Ү хамт байж байхад манай нөхөр А.Д гаднаас согтуу орж ирсэн. А.Д орж ирэнгүүтээ намайг хардаад зодоод эхэлсэн. Би тухайн үед бага зэрэг архи уусан байсан. А.Д миний үснээс зулгааж байгаад газар унагааж байгаад цээж рүү өшиглөсөн бас цохисон. Бас гартаа түлхүүр атгаж байгаад хэд хэдэн удаа цохисон. А.Д миний цээж рүү өшиглөсөн. Намайг зодуулж байхад манай хадам ээж Б.Л хамт байсан. А.Д намайг зодож байснаа хэсэг тасраад унтсан.Би тэр хооронд гэрээс гарч зугатаад өөрийн танил болох Д.А буюу Д.Нд очсон. Би Д.Агийнд 2 хоноод тэндээсээ 13 дугаар хороонд байдаг ээжийн дүү Т.Шийнд очиж 2 хоносон. Тэндээс эмнэлэгт ирсэн. А.Д намайг хүмүүстэй хардаад байдаг юм. Намайг хардаж зодсон. Хардалтаас болоод байнга зоддог. Намайг үсдэж унагаагаад цээж рүү өшиглөөд бас толгой руу цохисон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 177 тал),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бөгсөн: “...охин Б.Б 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зуурдаар нас барсан юм. .. манай охин Б.Р сүүлийн хоёр жил гаруй тасралтгүй архи уусан, архины хамааралтай болсон. Харин нас барахаасаа өмнө сүүлд суусан А.Д гэдэг залууд зодуулсан гэж надад эмнэлэгт хэвтэж байхдаа нас барахаасаа өмнө хэлсэн. Энэ тухай ээж Батчулуун, төрсөн эгч Батчулуун нартаа ярьсан байсан. Миний зүгээс гомдолтой байна. Хөнгөн хохирол учруулсан буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлагаа хүлээгээсэй гэсэн хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 180 тал),
Гэрч Б.Д өгсөн: “...Би сайн хэлж мэдэхгүй байна. Хоёр дахь өдрийн өглөө хар үүрээр дөнгөж гэгээ орж байхад Б.Р манайд орж ирсэн. . .. Архи дууссаны дараа Б.Р “ахиад нэг шил архи авъя, би гарвал А.Ад баригдчих байх, та явчихаад ир” гэхээр нь би мобайл банк мэдэхгүй, би ашиглаж чаддаггүй” гэж хэлсэн. Тэр архийг ууж дуусаагүй байхад Б.Р яваад өгсөн. Би бага зэргийн согтсон байсан болохоор Б.Рийг хаашаа явсныг хараагүй. Нэг мэдсэн чинь Эрка ах, бас нэг ах, манай охин бид дөрөв үлдсэн байсан. Би тэр архийг ууж дууссаны дараа охиноо хичээлд нь хүргэж өгөх гээд гэр рүүгээ явсан. Маргааш өглөө нь А.Д манайд ирээд Б.Р ирсэн ирсэн үү миний утсыг авч яваад мөнгөөр нь юм авсан байна гэж хэлсэн. Тэгээд А.А манай гэрт 2 хоносон, хоёр хонохдоо А.А бид нар хамт архи уусан. Тэгж явснаас хойш би Б.Ртэй ахиж таараагүй. Би яг хэдний өдөр гэдгийг би шууд хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан 2 дахь өдрийн өглөө буюу Мягмар гаригийн өглөө эрт манайд ирсэн. Би яагаад тэгж сайн санаж байна гэхээр миний цалин сар бүрийн 26-ны өдөр ордог юм. Би 09 дүгээр сарын 26-ны өдөр очиж цалингаа авсан. Цалин авсан өдрөөс хоёр хоногийн өмнө манайд ирсэн гэхээр 09 дүгээр сарын 24-ний өглөө ирсэн байгаа юм. Би сайн анзаараагүй. Нэлээд халамцуу байдалтай орж ирсэн. Орж ирэхдээ Д.А эгчээ босоорой, босоорой хоёулаа гаръя, А.А хүрээд ирнэ. Амрааг ирэхээс нь өмнө гаръя, гаръя гээд байсан. Тэгээд манай охин бид гурав манайхаас гарсан. Надад өөрөө хэн нэгэнд зодууллаа гэж юм яриагүй. Өөрөө нэлээд халамцуу байсан. Биеийн байдал нь ямар байсныг анзаараагүй. Эрка ахынд ороод дэлгүүрээс авсан 0.75 литрийн Агар архийг ууж дуусаагүй байхад гараад явсан. Би хаашаа явсныг хараагүй, хэнтэй явсныг хараагүй. Би бодохдоо цэнхэр өнгийн мотоциклтой хүнтэй гарч явсан гэж бодож байгаа. Яагаад гэвэл уугаад сууж байхад тэр хоёр аль аль нь алга болчихсон байсан. Б.Р Мягмар гаригийн өглөө манайд ирээд, тэгснээ Э.А ахынхаас яваад ахиж надтай таараагүй. Манайд хоноогүй. Харин нөхөр А.Д нь манайд хоёр хоног архи ууж хоносон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 182-р тал),
Гэрч Б.Б өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр буюу Лхагва гаригт өглөө 12 цаг болж байхад манай төрлийн О.Л над руу утсаар залгаад “танай дүү Б.Р бие нь их муу босож чадахгүй байдалтай манайд ирлээ, өөрөө ярихдаа нөхөр А.Дэд зодуулсан, тэгээд 10 дугаар хороонд байдаг Д.А гэдэг айлд хоёр хоночихоод ирлээ, би 1 дэх өдрийн орой нөхөр А.Дэд зодуулсан, тэгээд А.Дийг тасраад унахаар нь тэндээс зугтаагаад Д.Агийн очсон гэж ярьж байна, бас өөрөө эм уугаад зүгээр болчих байх гээд өвчин намдаах эм ууж байна гэж надад хэлсэн. Би О.Лд “чи эмийг нь аваад өгчих, бас эмнэлэгт хүргээд өгчих” гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт очоод үзүүлэхэд бие нь их муу байна ах дүү төрөл садангууд нь яаралтай ирэх хэрэгтэй байна гэж хэлүүлсэн. Тэгээд би ээж Б.Н дүү О.Г, О.Г нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө ирээд шууд эмнэлэг орж дүү Б.Ртэй уулзахад Б.Р биеийн байдал нь маш хүнд сэхээн амьдруулах тасаг хэвтэн эмчлүүлж байсан. Би Б.Рээс юу болсныг асуухад Б.Р надад ярихдаа: Нөхөр А.Дэд зодуулсан, А.Д намайг хардаад зодсон. А.Д миний цээж хэвлий рүү өшиглөж, цохисон бас толгой руу дэвссэн гэж ярьж байсан. А.Дийг зодож байхад А.Дийн ээж Б.Л гуай хараад зогсож байсан. Тэгснээ салгахгүй хохьчин гээд зогсож байсан. Тэгснээ манай хүүхдийг аваад гэртээ орсон. Харин А.Дийг хэсэг байж байгаад тасраад унангуут нь би гэрээсээ гарч зугтаагаад 10 дугаар хороонд байдаг Д.А гэдэг эгчийнд очсон тэнд 2 хоног хэвтээд, тэндээсээ 13 дугаар хороонд байдаг Т.Ш ахынд очсон, намайг очиход Т.Ш ах байгаагүй, харин О.Л хашаанд нь гэрээ бариад байж байсан гэж ярьсан. Б.Р бие нь маш муу дуу султай өвчиндөө зовуурилж байгаа байдалтай байсан. Тэгээд өнөөдөр буюу 09 дүгээр сарын 29-ний өглөө 12 цаг 30 минутад зүрх нь зогсож нас барсан. Би бол өөрийн төрсөн дүү Б.Н нас барсан шалтгааныг нөхөр А.Ддээ зодуулаад өвчнөө даалгүй нас барлаа гэж бодож байна. Мөн маш их гомдолтой байна. А.Д гэдэг залуу манай дүүг удаа дараа зодож гэмтэл учруулж байсан байдаг. Харин энэ удаагийнх амь насанд нь хүрсэн гэж үзэж байна. Миний мэдэж байгаагаар энэ үйл явдлаас өмнө 2 ч удаа зодсон. Нэг удаа жирэмсэн байхад хүүхэд нь зодож хүүхэд нь зулбаж эндэж байсан. Ер нь байнга дарамттай хардаж, сэрдэж байдаг байсан. Талийгаач дүү маань амьд байхдаа надад болон ээждээ ярихдаа А.Дэд зодуулсан, өөр хэн нэгэнд зодуулсан зүйл байхгүй. А.Д намайг байнга харддаг. Тэгээд хадам ээж Б.Л нь А.Дийг байнга өмөөрч намайг буруутгадаг, чамаас болж манай хүү архи уулаа, цагдаа шүүхээр орлоо гэж дарамталдаг гэж ярьсан. .. манай дүү 2020 оноос энэ А.Д гэдэг залуутай явалдаад О.А салаад А.Дтэй амьдарч байгаад дундаасаа 1 хүүхэд гаргасан. Одоо тэр хүүхэд нь А.Дийн ээж Б.Л дээр байдаг. А.Д Б.Р хоёр аль аль нь архи уудаг, архины хамааралтай байнга хэрүүл маргаантай байдаг байсан юм байна лээ. Үүнээсээ болж А.Дэд зодуулж удаа дараа гэмтэл авч байсан байдаг юм байна лээ. Одоо О.Ртай амьдардаг байхдаа гарсан 3 хүүхэд нь О.Р дээр байдаг. А.Дтэй хамт амьдарч байхдаа гарсан нэг хүүхэд нь А.Дийн ээж дээр байдаг...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 184 тал),
Гэрч Б.О.Лын өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө буюу Лхагва гаригийн өглөө би Т.Ш ахын хашаанд гэрээ бариад байж байтал үдээс хойш Б.Р Т.Ш ахын гэрт ирсэн. Тэр үед Т.Ш ахынхан гэртээ байхгүй Улаанбаатар хот руу ажлаар явсан байсан. Б.Р Т.Ш ахынд ороход би араас нь ороход Б.Р цээж рүү өвдөөд байх юм гэхээр нь би яасан юм гэж асуухад Б.Р надад ярихдаа “нөхөр намайг зодоод шөнө унтаж байхад нь гэрээсээ зугтаж гараад, найзындаа 3 хоночихоод ирлээ гэж хэлсэн. Би тэр үед төрсөн эгч Б.Х руу залгаж хэлсэн. Б.Х эмний мөнгө над руу шилжүүлсэн. Би эмийн сангаас өвчин намдаах эм, витамин авч өгсөн. Б.Р тэгээд эмээ уугаад Т.Ш ахынд хоёр хоноод 09 дүгээр сарын 27-ны өдөр буюу Баасан гаригийн өглөө эмнэлэг рүү өөрөө явсан. Тэгээд эмнэлэгт хэвтээд 09 дүгээр сарын 29-ний өглөө нас барсан. Надад юунаас болж зодсон талаар яриагүй. Ямар ч байсан нөхөртөө зодуулаад тасраад унангуут нь гэрээс гараад 10 дугаар хороонд байдаг найзындаа 3 хоночихоод ирлээ гэж ярьсан ..” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 188 тал),
Гэрч Д.Б өгсөн: “...Би Улаанбаатар хотод байхад манай охин Б.Рийг эмнэлэгт хүргэгдлээ гэсэн. Тэгээд би Б.Н төрсөн эгч Б.Х, хүргэн Д.Внарын хамт Хөвсгөл аймаг 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө ирээд шууд эмнэлэгт очиж уулзсан. Тухайн үед манай охин сэхээний тасаг хэвтэн эмчлүүлж байсан. Охиноосоо юу болсныг асуухад Б.Р надад ярихдаа: 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр буюу 1 дэх өдрийн шөнө 10 дугаар хороонд байдаг гэртээ өөрийн нөхөр А.Дэд зодуулсан, А.Дийг тасраад унасаны дараа гэрээсээ гарч зугтаагаад 10 дугаар хороонд байдаг Д.А гэдэг айлынд очсон, тэндээсээ 13 дугаар хороонд байдаг Т.Ш ахындаа очсон, тэндээсээ эмнэлэгт ирсэн гэж ярьж байсан Б.Рээс юунаас болж зодуулсан талаар нь асуухад Б.Р ярихдаа: Хардалтаас болж зодсон, намайг зодуулж байхад хадам ээж Б.Л хараад зогсож байсан, тэгснээ хохино, хохино гэж хэлээд 2 настай хүүг нь тэврээд гэр рүүгээ орсон гэж ярьсан. Тэгээд зодуулдгийн урд өдөр буюу бүтэн сайн өдөр хадам эх Б.Л нь Б.Н хувцсыг нь нүүрний будагнуудтай нь хогонд ачуулсан намайг их дээрэлхдэг гэж ярьж байсан. Б.Н ярьснаар Даваагаас Мягмар гариг руу шилжих шөнө гарч зугтаагаад Д.А гэдэг айлд очсон гэсэн. Тэндээ 1 билүү, 2 хоноод 13 дугаар хороонд байдаг Т.Шийнд очсон гэсэн. Б.Р надтай өөрөө Пүрэв гаригийн орой өөр хүний фейсбүүк хаягнаас над руу видео калл хийж ярьсан. Зөвхөн А.Д гэдэс рүү өшиглөсөн гэж хэлсэн..” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 190 тал),
Мөрдөгчийн цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 195-196 тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 165 дугаартай: “...Амь хохирогч Б.Бийн цогцост доод баруун 1-р шүдний булгарал, завжинд шарх, баруун дээд зовхи, цээж, баруун гуянд цус хуралт, зүүн шуу сарвуу, өгзөгт зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Б.Бийн цогцост үүссэн гэмтлүүд нь үхэлд нөлөөлөөгүй байна. Б.Б нь элэгний архаг үрэвсэл, хатуурал, өөхлөлт зэрэг өвчтэй байсан нь үхэлд нөлөөлсөн байна. Б.Б нь элэгний хатуурал өвчний улмаас элэг бөөрний хам шинжид орж нас барсан байна. Энэ нь элэг хатуурах өвчин, арьс салстын шарлалт, үүдэн венийн даралт ихсэлт, улаан хоолойн судасны өргөсөл, задрал, цус алдалт, элэгний архаг үрэвсэл өөхлөлт, элэг бөөрний хам шинж, дотор эрхтний шарлалт, хэвлийн хөндийд цус хуралт цусархаг шингэн, цусархаг хам шинж, хатгалт хийсэн ором дахь цус дотор эрхтний цус багадалт, шокийн бөөр, хүүрийн толбоны сул илрэл бөөрний сувганцрын тархмал үхжил зэрэг шинжээр батлагдаж байна. Б.Бийн цусанд спирт илрээгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 197-207 тал/,
Хохирогч Б.Бийн өвчний 8685 дугаартай түүх, өвдөлт хянах хуудас, эмчилгээ үйлчилгээ авсан баримт (1-р хх-ийн 214-250, 2 хх-ийн 1 тал)
Шүүгдэгч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хамтран амьдрагч Б.Рийг ямар нэгэн байдлаар зодож нүдсэн зүйл байхгүй. Би Б.Ртэй 09 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш уулзаагүй. Тийм байдал яахаараа Б.Рийг зодох билээ. Би 09 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш дахин Б.Ртэй тааралдаагүй. Би Б.Ртэй 2020 онд танилцаад 2021 оны намар 10 дугаар сард манай хүү Үүрцайх төрж байсан. Бид 2 албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй...” гэх мэдүүлэг (2-ххийн 03 тал) зэрэг нотлох баримтыг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Э.Гэрэлтуяа гаргасан: “...Шүүгдэгч Б.А, Л.Э, У.Э нар бүлэглэн 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 01-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн ******** сумын *********тоотод байрлах хохирогч Д.Шгийн хүн байнга амьдардаг зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч цахилгааны утас 2 ширхэг, палк, 11 боодол рек мод, 13 ширхэг банзыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч учрах саадыг арилгах зорилгоор машин, механизм ашиглаж 1,019,000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн шүүгдэгч Б.А нь 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг 51-4 тоотод байх гэртээ өөрийн хамтран амьдрагч н.Б.Рийг үсдэж цээж толгой руу нь цохиж, хэвлий тус газарт нь өшиглөж биед нь доод баруун 1 дүгээр шүдний булгарал, завжинд дээд шарх, баруун дээд зовхи, цээж, баруун гарын цус хуралт, зүүн шуу, сарвуу, өгзөгт зулгарал бүхий хөнгөн гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан гэмт хэргийн талаар хүлээн авсан гомдол мэдээлэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Д.Шгийн мэдүүлэг болон иргэний нэхэмжлэгч М. М мэдүүлэг, гэрч Б.Т.Т, Б.Э нарын мэдүүлэг, Ашид Билгүүний шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 9471 дугаартай дүгнэлт, эд зүйл хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч н.Б.Н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг нотолсон нотлох баримтуудын тухайд хохирогчийн 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч н.Баянмөнхийн өгсөн мэдүүлэг, гэрч Б.Д, Д.О.Л, Б.Б.Х, Д.Ч нарын өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Алтайн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 165 дугаартай амь хохирогчийн цогцост үзлэг хийж дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, шүүгдэгч У.Э, Л.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэх санал дүгнэлт,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аийн өмгөөлөгч Д.Оюунбилэг гаргасан: “…. Хулгайлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүнд гэмт хэрэгт багтаж байгаа. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөн гэмт хэрэгт багтаж байна. Б.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Энэ байдлаа удаа дараа ярьж байгаа. Өмгөөлөгч намайг очиход олон удаа ярьж энэ талаараа маш их гэмшиж байгаагаа харуулж байгаа. Уг гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч нар нь архи ууж үйлдсэн. Архинаас болж үйлдлээ. Шалтгаан нөхцөл нь энэ байна гэж харж байна. Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх үндэслэл болж байна. Ар гэрийн хувьд бага насны нэг хүүхэдтэй. Өрх толгойлсон эцэг хүн. Ээж, эмээ нь өндөр настай. Ээж нь эрүүл мэндийн хувьд сайн биш. Хавдар гэдэг өвчтэй. Байнгын эмчилгээнд явдаг. Ял шийтгэл оногдуулахдаа ар гэрийн амьдрал, хувийн байдлуудыг харгалзаж үзээч гэсэн хүсэлтийг гаргаж байна...” гэх санал дүгнэлт,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Эын өмгөөлөгч Ч.Будхүү гаргасан “…Л.Эрдэнэбатын хувьд гэм буруу дээрээ маргаан байхгүй. Бичгийн нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа...” гэх санал дүгнэлт,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Эын өмгөөлөгч Н.Бүрэнчимэг гаргасан: “...Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаан байхгүй. Миний үйлчлүүлэгч хүний юмыг аваад мөнгө болгоод мөнгөөр нь идэж, уусан зүйл байгаа. Ийм учир гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Гэм буруу дээрээ маргахгүй байр суурьтай орж ирсэн учир өмгөөлөгч мөн адил байр суурьтай орж ирсэн. Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол биет байдлаар болон мөнгөн хэлбэрээр төлөгдөж дууссан. Хохирол төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлүүлэх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх заалт байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл ангид оногдуулсан хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлж шийдвэрлэх боломжтой заалт орж ирсэн...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгч Б.А, Л.Э, У.Э болон түүний өмгөөлөгч нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Ш, иргэний нэхэмжлэгч М.М, Б.Б, гэрч Б.Б, гэрч Г.Э нарын өгсөн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ТХҮ-924/9471 дугаартай дүгнэлт, гэрэл зурийн үзүүлэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мөрдөгчийн эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүлэлт, мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгч цагдаагийн ахмад О.Г 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хохирогч Д.Шгээс авсан тайлбар, тэмдэглэл, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Б.А, Л.Э, У.Э нар нь бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн ******** сумын 3 дугаар баг *********тоотод байрлах хохирогч Д.Шгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, цахилгааны утас, 2 ширхэг палк, 11 боодол рек мод, 13 ширхэг банзыг хүч хэрэглэхгүгээр нууцаар, хууль бусаар авч, улмаар учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, 1,019,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч нарын үйлдэл идэвхтэй, хохирогч Д.Шгийн цахилгааны утас, 2 ширхэг палк, 11 боодол рек мод, 13 ширхэг банзыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Б.А, Л.Э, У.Э нарын мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэв.
Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Гэмт хэрэгт хамтран оролцох гэдэг нь хоёр ба түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг хэлнэ гэж, гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заажээ.
Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэдэг нь үйлдлээрээ нэгдсэн байх төдийгүй үзэл бодол, зорилго сэдэлтээрээ нэгдсэн байх шаардлага тавигддаг.
Улсын яллагчийн зүгээс Б.А, Л.Э, У.Э нарыг бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн ******** сумын 3 дугаар баг *********тоотод байрлах хохирогч Д.Шгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, цахилгааны утас, 2 ширхэг палк, 11 боодол рек мод, 13 ширхэг банзыг хүч хэрэглэхгүгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож үйлдлээрээ санаатай нэгдсэн тул гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэх дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.А, Л.Э, У.Э нар нь бүлэглэн бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Б.А, Л.Э, У.Э нар нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.
Энэ гэмт хэргийн тухайд шүүгдэгч нар нь машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлж, захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлахдаа тухайн газартаа хурдан хүрэх, хулгайлсан эд зүйлийг зөөвөрлөх зэргээр хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, үйлдлээ түргэтгэх зорилгоор тээврийн хэрэгслийг ашигласан байх тул түүнийг машин механизм ашигласан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Б.А, Л.Э, У.Э нарын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, учруулсан хохирлоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн” гэж заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.
Бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт этгээдийн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасан хүндрүүлэх болон онц хүндрүүлэх бүрэлдэхүүнийг агуулаагүй бол түүний хэргийг ердийн бүрэлдэхүүнээр зүйлчлэх нь зөв юм. Харин аль нэгэн үйлдэл нь хүндрүүлэх эсхүл онц хүндрүүлэх бүрэлдэхүүнийг агуулж буй бол түүгээр нь хүндрүүлэн зүйлчилж, бусад үйлдлийг уг зүйлчлэлд багтаан зүйлчилнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй өмчлөх эрхийн эсрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Б.А, Л.Э, У.Э нарыг бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн ******** сумын *** дугаар баг *********тоотод байрлах хохирогч Д.Шгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, цахилгааны утас, 2 ширхэг палк, 11 боодол рек мод, 13 ширхэг банзыг хүч хэрэглэхгүгээр нууцаар, хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Эыг Б.А, У.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.Аийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн тухайд:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б, гэрч Б.Д, Б.Б.Х, Б.О.Л, Д.Б нарын өгсөн мэдүүлэг, мөрдөгчийн цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 165 дугаартай дүгнэлт, хохирогч Б.Бийн өвчний 8685 дугаартай түүх, өвдөлт хянах хуудас, өвчтний үзлэгийн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.А нь 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 51-04 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Бийн бие эрх чөлөөнд нь халдаж үснээс нь зулгааж унагаан, цээж, толгой руу нь цохиж, хэвлийн тус газарт нь өшиглөж, биед нь доод баруун 1 дүгээр шүдний булгарал, завжинд шарх, баруун дээд зовхи, цээж, баруун гуянд цус хуралт, зүүн шуу, сарвуу, өгзөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Бийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Аийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Аийн хохирогч Б.Бийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.А нь хохирогч Б.Бийн бие эрх чөлөөнд халдаж цээж, толгой руу нь цохиж, хэвлийн тус газарт нь өшиглөж, биед нь доод баруун 1 дүгээр шүдний булгарал, завжинд шарх, баруун дээд зовхи, цээж, баруун гуянд цус хуралт, зүүн шуу, сарвуу, өгзөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 165 дугаартай: “.. амь хохирогч Б.Бийн цогцост доод баруун 1-р шүдний булгарал, завжинд шарх, баруун дээд зовхи, цээж, баруун гуянд цус хуралт, зүүн шуу сарвуу, өгзөгт зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..” гэх дүгнэлтээр тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Б.Аийн үйлдэл идэвхтэй, хохирогч Б.Бийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч Б.А нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдарч байсан Б.Бийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Д.Шд 1.019.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ТХҮ-924/9471 дугаартай дүгнэлтээр, иргэний нэхэмжлэгч М.М 150.000 төгрөгийн хохирол учирсан болох нь түүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Шд: “...11 боодол рек мод, 13 ширхэг банзыг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цаг 40 минутанд хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв” гэх мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дүгээр хх-ийн 45 тал)-д хэрэгт авагдсан байна.
Хохирогч Д.Ш нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохиролд 300.000 төгрөг нэхэмжилмээр байна.. гэх тайлбар өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт 105.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан утас, 90.000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 метрийн урттай 25*25 харьцаатай 2 ширхэг палк, 24.000 төгрөгийн үнэлгээ бүхий хятад цоожны үнэ нийт 220.000 төгрөгийг хохирогч Д.Шгийн Хаан банкны ******* дугаарын дансанд төлсөн мөнгөн шилжүүлгийн баримтыг гаргаж өгсөн байна.
Иргэний нэхэмжлэгч М.М.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “..Лам А.А надаас бэлнээр 100.000 төгрөг аваад 50.000 төгрөгөнд тааруулаад хүнсний зүйл авсан. Иймд би түүнээс 150.000 төгрөг нэхэмжилж байна..” гэх тайлбар мэдүүлэг өгсөн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 150.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч М.М.Агийн Хаан банкны *****0 дугаарын дансанд төлсөн мөнгөн шилжүүлгийн баримтыг гаргаж өгч байх тул шүүгдэгч Б.А, Л.Э, У.Э нарыг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Д.Ш, иргэний нэхэмжлэгч М.М.А нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Аийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь нотлогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б нь: “..хөнгөн хохирол учруулсан буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэй гэж хүсэж байна, өөр нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг, /хх-ийн 180 дугаар тал/, шүүхэд “нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбар мэдүүлэг өгсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Аийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бөд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.А, Л.Э, У.Э нарыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Аийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Э, У.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус тус хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасан гэмт хэргийг нэгээс дээш удаа буюу дахин үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг. Эрүүгийн хуулиар тогтоосон хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн хүнд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл тус бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол ердийн бүрэлдэхүүнээр нь зүйлчлэн шийдвэрлэнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах ...орон байр, ... нэвтэрч” гэж хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан тул шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах ...орон байр, үйл ажиллагаа явуулах зориулалттай ...нэвтэрч” “машин механизм ашиглаж” гэсэн шинжээр нь хүндрүүлэн зүйлчилж тухайн зүйл хэсэгт зааснаар шүүгдэгчид нэг удаа ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.А, Л.Э, У.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Э.Гэрэлтуяа гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Б.А, У.Э, Л.Э нар нь хэрэг хариуцах чадвартай. Удаа дараа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хувийн байдлыг нь харгалзан хохирогч болон иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгаж 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 421 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жил 1 сарын хорих ял оногдуулсан. Үүнээс эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 3 хоногийг нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтоож, шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт 2 хоног цагдан хоригдсон хоёр хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна..” гэх санал дүгнэлт,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аийн өмгөөлөгч Д.Оюунбилэг гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан ялын доод хэмжээ буюу 2/1 багагүй 1 жил 3 сарын хугацаагаар ял оногдуулах санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх санал оруулж байна тохирч байна. Миний хувьд улсын яллагчийн оногдуулж байгаа ял шийтгэл нь миний үйлчлүүлэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдалд тохирч байна. Улсын яллагчийн гаргасан санал дээр ямар нэгэн татгалзах зүйл байхгүй байна. Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 9 сар 1 хоног эдлээгүй үлдсэн ял байна. Эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгээд нийт 3 жил 5 сар 1 хоног байна. Энэ ял шийтгэлийг оногдуулахад татгалзах зүйлгүй байна...” гэх санал дүгнэлт,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э өмгөөлөгч Ч.Будхүү гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Эрүүгийн хариуцлагын тухайд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар 1 жил 3 сар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс саналыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар 1 жил 3 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж байна...” гэх санал дүгнэлт,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Эын өмгөөлөгч Н.Бүрэнчимэг гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “....Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол биет байдлаар болон мөнгөн хэлбэрээр төлөгдөж дууссан. Хохирол төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлүүлэх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх заалт байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл ангид оногдуулсан хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлж шийдвэрлэх боломжтой заалт орж ирсэн. Ийм учир шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал хохирол төлбөр бүрэн барагдсан байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан 2 жилийн хорих ялаас хөнгөрүүлж 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад шийдвэрлүүлэх саналтай байна..” гэх санал дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Шүүгдэгч У.Э, Л.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Аийн Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 421 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 1 1 жил 09 сар 03 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Аэд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 421 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 09 сар 03 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Аийн нийт эдлэх ялыг 3 жил 3 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Аийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саравч хэсэг нь урагдаж ханзарсан гандаж элэгдсэн бор өнгийн саравчтай малгай 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Аэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Л.Э, У.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.У Э.Д, Л.Э Э.Р нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж” үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б.А.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч А.Дийг 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Э. Э.Д, Л.Э.Р нарыг тус бүр 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт 1 (нэг) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аэд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ял дээр Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 421 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 1 (нэг) жил 09 (ес) сар 03 (гурав) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Аийн нийт эдлэх ялыг 3 (гурав) жил 3 (гурав) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 3 (гурав) жил 3 (гурав) хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Л.Э-т оногдуулсан 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч У.Э-д оногдуулсан 1 (нэг) жил 1( нэг) сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийн цагдан хоригдсон 2 (хоёр) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саравч хэсэг нь урагдаж ханзарсан гандаж элэгдсэн бор өнгийн саравчтай малгай 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгасугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Аэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Л.Э, У.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН