Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 142/2019/00034/И |
Дугаар | 142/ШШ2019/00403 |
Огноо | 2019-04-08 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 142/ШШ2019/00403
2019 оны 04 сарын 08 өдөр | Дугаар 142/ШШ2019/00403 | Орхон аймаг |
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж багт байрлах Орхон аймаг ш******* дугаар нээлттэй хорих анги,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сумын Их Мандал төвийн 3 давхарт байрлах, Тольдох Оюуны өгөөж *******-д холбогдох
Тольдох оюуны өгөөж *******-ийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 18/79 дугаартай албан бичгээр хүргүүлсэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 142/2019/00034/и индекстэй иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Тольдох оюуны өгөөж *******-ийн захирал , нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Сум дундын 14-р шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1238 дугаартай захирамжтай гүйцэтгэх баримт бичигт ажиллагаа хийж хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон байдаг ба шинжээч Хүрэнбулаг багт орших Дагинас төвийн 1 давхарт байрлах ONYX пабыг 110.000.000 төгрөгөөр, Хүрэнбулаг багийн ******* тоот 2 ороо орон сууцыг 75000000 төгрөгөөр, Согоот багийн 6-18-27 тоот 2 өрөө орон сууцыг 60400000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Шинжээч дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлсэн байсан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчийн дүгнэлтийг надад хуульд заасан хэлбэрээр танилцуулаагүй тул "Тольдох оюуны өгөөж *******-иас 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 18/79 тоот албан бичгээр Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлсэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1238 дугаар шийдвэрээр Даблкроун *******-аас 221.996.999 төгрөг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн. Тус газар тухайн гүйцэтгэх хуудсыг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж удаа дараа дуудан уулзаж мэдэгдэл өгсөн боловч төлбөрөө төлж барагдуулаагүй тул 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр барьцаа хөрөнгийг 16141010/03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн, мөн төлбөр төлөх хугацаа өгсөн боловч төлөөгүй тул 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 16141010/08 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авсан. Төлбөр төлөгч Даблкроун *******-ийн захирал Д.*******, барьцаа хөрөнгийн өмчлөгч нарт үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хаягаар очиход байхгүй байсан тул 2 удаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасны дагуу баталгаат шуудангаар явуулсан ба Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багт байрлах өөрийн өмчлөлд бүртгэлтэй Ү-2101006173 дугаартай Дагинас төвийн 1 давхрын Сантайн" зоогийн газар буюу ОNҮХ пабыг 950.000.000 төгрөг, Ү-2101001742 дугаартай ******* тоот 2 өрөө орон сууцыг 120.000.000 төгрөг, иргэн ын өмчлөлд бүртгэлтэй Согоот багт байрлах 6-18-27 тоот Ү-2101004445 дугаартай 2 өрөө орон сууцыг 120.000.000 төгрөгөөр үнэлж тус тус үнэлгээ ирүүлсэн. Төлбөр авагч Хаан банк нь төлбөр төлөгч Даблкроун *******-ны захирал Д.*******, барьцаа хөрөнгийн өмчлөгч нарын өгсөн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, шинжээч томилох хүсэлт гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 16141010/09 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор шинжээч /Тольдох оюуны өгөөж *******/-ыг томилсон. Шинжээч нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 18/79 дугаартай Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багт байрлах өөрийн өмчлөлд бүртгэлтэй Ү-2101006173 дугаартай Дагинас төвийн 1 давхрын Сантайн зоогийн газар буюу ОNҮХ пабыг 110.000.000 төгрөг, Ү-2101001742 дугаартай ******* тоот 2 өрөө орон сууцыг 75.000.000 төгрөг, иргэн ын өмчлөлд бүртгэлтэй Согоот багт байрлах 6-18-27 тоот Ү-2101004445 дугаартай 2 өрөө орон сууцыг 60.400.000 төгрөгөөр тус тус үнэлж шинжээчийн дүгнэлт гаргаж ирүүлсэн болно. Шинжээчийн дүгнэлтийн хувийг төлбөр төлөгч, гуравдагч этгээд нарт хүргүүлэхээр 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 14.3-д заасны дагуу баталгаат шуудангаар явуулсан болон төлбөр төлөгч Даблкроун *******-ийн захирал Д.*******т 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 99092892 дугаараар холбогдож танилцуулсан. Мөн төлбөр төлөгч Даблкроун *******-ийн үйл ажиллагаа явуулж буй Хүрэнбулаг багт байрлах Дагинас төвийн 1 давхрын Сантайн зоогийн газар буюу ОNҮХ пабын хаягаар очиход тус компаний захирал Д.******* нь байхгүй байсан тул тухайн компаний ажилтан Э.Ариун-Эрдэнэд өгч тэмдэглэл хөтөлж гарын үсэг зуруулсан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаагүй байх тул 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 03/1218 тоот анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэл өгөхөөр хаягаар очиход байгаагүй тул 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэл хүргүүлснээс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан санал ирээгүй тул төлбөр төлөгч Даблкроун *******-ийн Хаан банкинд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багт байрлах өэрийн өмчлөлд бүртгэлтэй Ү-2101006173 дугаартай Дагинас төвийн 1 давхрын Сантайн зоогийн газар буюу ОNҮХ пабыг 110.000.000 төгрөг, Ү-2101001742 дугаартай ******* тоот 2 өрөө орон сууцыг 75.000.000 төгрөг, иргэн ын өмчлөлд бүртгэлтэй Согоот багт байрлах 6-18-27 тоот Ү-2101004445 дугаартай 2 өрөө орон сууцыг 60.400.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэнийг Иргэний хуулийн 177 дугаар 177.1-д заасны дагуу 70 хувиар 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч оролцогч оролцоогүй. Төлбөр төлөгч Даблкроун *******-ийн захирал Д.*******т 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 99092892 дугаараар холбогдож анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч оролцогч оролцоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдааг зарлах гэж байгаа талаар танилцуулсан. Хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг төлбөр төлөгч Даблкроун *******-ийн захирал Д.*******, барьцаа хөрөнгийн өмчлөгч нарт өөрийн биеэр болон 99092892 дугаараар мэдэгдэж, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багт байрлах өөрийн өмчлөлд бүртгэлтэй Ү-2101006173 дугаартай Дагинас төвийн 1 давхрын Сантайн зоогийн газар буюу ОNҮХ пабыг 110.000.000 төгрөг, Ү- 2101001742 дугаартай ******* тоот 2 өрөө орон сууцыг 50.000.000 төгрөг, иргэн ын өмчлөлд бүртгэлтэй Согоот багт байрлах 6-18-27 тоот Ү-2101004445 дугаартай 2 өрөө орон сууцыг 60.400.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэнийг Иргэний хуулийн 177 дугаар 177.1-д заасны дагуу 50 хувиар хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулж иргэн М.Лхагвасүрэн нь Дагинас төвийн 1 давхрын Сантайн зоогийн газар буюу ОNҮХ пабыг 57.000.000 төгрөг, Согоот багт байрлах 6-18-27 тоот 2 өрөө орон сууцыг 30.200.000 төгрөгөөр, иргэн Ө.Эрдэнэтунгалаг нь Хүрэнбулаг багт байрлах ******* тоот 2 өрөө орон сууцыг 50.000.000 төгрөгөөр тус тус ялагч болсон. Иймд төлбөр төлөгч Даблкроун *******-ийн захирал Д.*******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Харуицагч Тольдох оюуны өгөөж *******-ийн захирал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээчин миний бие нь шинжээчийн дүгнэлтийг гаргах үед иргэн Д.*******ийн Оnух пабны өргөтгөл хэсэг нь зөвшөөрөлгүй байсан бөгөөд зөвхөн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг зах зээлийн судалгаатай харьцуулан тогтоосон. нэхэмжлэгч Д.Дорожпүрэвт холбогдуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан. Энэ өдрөөс хойш Д.*******тэй 99092899 гэсэн утсаар удаа дараа холбогдсон боловч би Орхон аймагт байхгүй байна гэж худлаа яриад яваад байсан. Би 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр та өөрөө хотод байгаа ч гэсэн надад шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол байгаа учраас орон сууцанд очиж бодит байдалтай чинь танилцая гэж утсаар мэдэгдэж байгаад очсон. Тэгэхэд Д.******* өөрөө ирсэн. Хэргийн байдал дээр очиход газрын гэрчилгээ байхгүй байсан. Үл хөдлөх хөрөнгийн хувьд зах зээл дээр борлогдож байгаа судалгааг үндэслэж үнэлгээ гаргасан. Нэхэмжлэгч Д.******* өөрөө 4-22, 6-18-57 тоот орон сууцыг тус тус 120 сая төгрөгөөр үнэлсэн байсан. Орон нутгийн судалгаагаар 4-22-р байрны 2 өрөө орон сууц 75 сая төгрөг, 6-18-р байрны 2 өрөө орон сууц 64 сая төгрөг гэсэн зах зээлийн ханшаар дунджилж үнэлгээ гаргасан. 4-р микрийн байрнууд өнөөдрийн зах зээлийн ханшаар 75 сая төгрөгийн ханштай байгаа. Үнэлгээг судалгааг үндэслэж зах зээлийн бодит ханшаар гаргасан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Би үнэлгээ гаргахдаа 2,3 өдөр үл хөдлөх хөрөнгө зуучлалын газар, мэдээллийн биржээс судалгаа авсан гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хаан банк *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох шүүхэд гаргасан тайлбартаа: Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1238 дугаар захирамжаар ...Даблкроун ******* нь зээлийн гэрээний дагуу 221.996.999 төгрөгийг графикийн дагуу 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулж, зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй нөхцөлд 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 09/094 тоот барьцааны гэрээ, 09/094 тоот баталгаат ипотекийн гэрээ, 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн БГ 11/83 тоот гэрээнд заасан хөдлөх болон үл хөдпөх эд хөрөнгүүдээр төлбөрийг хангуулна. Талууд энэ гэрээгээр хүлээсэн үүргээ нэг удаа зөрчсөн тохиолдолд энэ гэрээний дагуу гарсан эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх, зээлийн барьцааны хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж зээлийн төлбөрийг барагдуулахад татгалзахгүй гэж харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч Даблкроун ******* нь эвлэрлийн болон шүүгчийн захирамжид заасан үүргээ биелүүлээгүй графикийг зөрчсөн тул нэхэмжлэгч буюу Хаан банкны Орхон салбар 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүгчийн 447 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар 65 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн бөгөөд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 16141010/09 дугаартай шинжээч томилох тухай тогтоол гаргаж Тольдох оюуны өгөөж *******-ийг шинжээчээр томилж барьцаа хөрөнгүүдэд үнэлгээ хийж гүйцэтгэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу дуудлага худалдааг хуулийн дагуу явуулсан бөгөөд уг дуудлага худалдаанд төлбөр төлөгч Д.******* болон Э.Нандинцэцэг нар оролцсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө -ийг шинжээчээр үнэлүүлнэ, Иргэний хуулийн 177 дугаар зүйдийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасантай нийцсэн хуульд заасан журам зөрчөөгүй болно.
Ийнхүү шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасан журмын дагуу шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоож хуульд заасны дагуу талууд /төлбөр төлөгч, төлбөр аваг, өмчлөгч, эзэмшигч/-д мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгчийн ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчийн дүгнэлтийг надад хуульд заасан хэлбэрээр танилцуулаагүй гэсэн нэхэмжлэл тайлбар үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчийн дүгнэлтийг надад хуульд заасан хэлбэрээр танилцуулаагүй гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй тул үүнийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр албан тоотоор мэдэгдсэн болох нь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тус өдрийн 03/1 135 тоот албан бичиг болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2018 оны 12 дугаар сарын 21 -ний өдөр шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан шүүхэд гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн бөгөөд хэтрүүлсэн хугацаа сэргээлгэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй, уг хугацааг сэргээгээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь Орхон аймаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -437 дугаар нээлттэй хорих анги, Тольдох Оюуны өгөөж *******-д холбогдуулан Тольдох оюуны өгөөж *******-ийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 18/79 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч байгууллага болох Орхон аймаг дахь Ш******* дугаар нээлттэй хорих ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1238 дугаар шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд зааснаар явуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү,
Хариуцагч Тольдох Оюуны өгөөж *******-ийн төлөөлөгч Д.*******ийн үл хөдлөх эд хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн судалгаан дээр тулгуурлан үнэлж үнэлгээ гаргасан,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хаан банк *******-ийн Орхон салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус маргаж байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Сум дундын 14 дүгээр шүүхэд Хаан банк *******-ийн Орхон салбар нь Даблкроун *******-д холбогдуулан зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 259.666.103 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж нэхэмжлэгч Хаан банк *******-ийн Орхон салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхмаа, хариуцагч Даблкроун *******-ийн захирал Д.******* нар эвлэрлийн гэрээ байгуулж, тус шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1238 дугаар захирамжаар Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр төлбөр авагч хүсэлт гаргаж, 2015 оны 01 сарын 26-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр барьцаа хөрөнгийг 16141010/03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 16141010/08 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч, төлбөр төлөгч болон эд хөрөнгийн өмчлөгч нараас үнийн санал авч, үнийн саналыг төлбөр авагч Хаан банк нь төлбөр төлөгч Даблкроун *******-ийн захирал Д.*******, барьцаа хөрөнгийн өмчлөгч нарын өгсөн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, шинжээч томилох хүсэлт гаргасан үндэслэлээр шинжээч томилох тухай тогтоол гаргаж Тольдох оюуны өгөөж *******-ийг шинжээчээр томилсон. Шинжээч Тольдох оюуны өгөөж *******-ийн захирал нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 18/79 дугаартай дүгнэлтээр төлбөр төлөгч Даблкроун *******-ийн захирал Д.*******ийн өмчлөлд байгаа Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багт байрлах өөрийн өмчлөлд бүртгэлтэй Ү-2101006173 дугаартай Дагинас төвийн 1 давхрын Сантайн зоогийн газар буюу ОNҮХ пабыг 110.000.000 төгрөг, Ү-2101001742 дугаартай ******* тоот 2 өрөө орон сууцыг 75.000.000 төгрөг, иргэн ын өмчлөлд бүртгэлтэй Согоот багт байрлах 6-18-27 тоот Ү-2101004445 дугаартай 2 өрөө орон сууцыг 60.400.000 төгрөгөөр тус тус үнэлж шинжээчийн дүгнэлт гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн, шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлтийн хувийг төлбөр төлөгч, гуравдагч этгээд нарт хүргүүлэхээр 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр баталгаат шуудангаар болон төлбөр төлөгч Даблкроун *******-ийн захирал Д.*******т 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 99092892 дугаарын утсаар холбогдож танилцуулсан. Мөн төлбөр төлөгч Даблкроун *******-ийн үйл ажиллагаа явуулж буй Хүрэнбулаг багт байрлах Дагинас төвийн 1 давхрын Сантайн зоогийн газар буюу ОNҮХ пабын хаягаар тус тус хүргүүлж танилцуулсан үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 35-88-р тал/
Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчийн дүгнэлтийг надад хуульд заасан хэлбэрээр танилцуулаагүй гэсэн ба хариуцагч Орхон аймаг дахь Ш******* дугаар нээлттэй хорих анги нь дээр дурдсан үүсгэх, эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах, хөрөнгийн үнийн санал авах, шинжээч томилох, үнэлгээ танилцуулах зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явуулсан байна.
Нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон Тольдох оюуны өгөөж *******-ийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 18/79 дугаартай шинжээчийн дүгнэлтийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 06 сарын 15-нд төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Д.*******ийн оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж мэдэгдсэн, мөн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр түүний 99092892 дугаарын утсаар холбогдож танилцуулсан болох нь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2018 оны 12 дугаар сарын 21 -ний өдөр шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан шүүхэд гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн байх ба гомдол гаргах хугацаа сэргээлгэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Д.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Тольдох оюуны өгөөж *******-ийг хамтран хариуцагчаар нэмж татах хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хүлээн авч хариуцагчийн төлөөлөгч д нэхэмжлэлийн хувь гардуулж, хариу тайлбар авах ажиллагааг хийж гүйцэтгэсэн ба хариуцагч Тольдох оюуны өгөөж *******-ийн захирал нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шинжээчээр томилогдож, төлбөр төлөгч Даблкроун *******-ийн захирал Д.*******ийн өмчлөлд байгаа Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багт байрлах өөрийн өмчлөлд бүртгэлтэй Ү-2101006173 дугаартай Дагинас төвийн 1 давхрын Сантайн зоогийн газар буюу ОNҮХ паб, Ү-2101001742 дугаартай ******* тоот 2 өрөө орон сууц, иргэн ын өмчлөлд бүртгэлтэй Согоот багт байрлах 6-18-27 тоот Ү-2101004445 дугаартай 2 өрөө орон сууцанд үнэлгээ хийхээр үнэлгээний объекттой биечлэн танилцаж, үзэхээр нэхэмжлэгч Д.*******тэй удаа дараа утсаар мэдэгдэж уулзах талаар хэлэхээр зөвшөөрөөгүй, татгалзаж байсан гэх үндэслэлээр Орхон аймагт зарагдаж байгаа, зарах гэж байгаа, ижил төстэй үл хөдлөх хөрөнгийн судалгааг өрөөний тоо, засвар, давхар, цонхны байрлал үйлчилгээний зориулалт зэргээр нь харьцуулсан байдлаар хуульд зааснаар орлогын, өртгийн, жишиг үнийн гэсэн 3 аргаар үнэлгээг хийж 2018 оны 06 сарын 13-ны өдрийн 18/79 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан байх ба нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Тольдох оюуны өгөөж *******-ийн шинжээчийн дүгнэлтээр гаргаж ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх тайлбар татгалзлаа нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 381.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.*******ийн хариуцагч Орхон аймаг дахь Ш******* дугаар нээлттэй хорих анги болон Тольдох оюуны өгөөж *******-д холбогдуулан гаргасан Тольдох оюуны өгөөж *******-ийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 18/79 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүх нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийг 2018 оны 12 сарын 21-нд хүлээн авч 2018 оны 12 сарын 28-нд иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчид эдлэх эрх, үүргийг 2019 оны 01 сарын 03-нд танилцуулж, тайлбарлан өгч, түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтүүдийг хуульд зааснаар шийдвэрлэж, 2019 оны 04 сарын 02-ны өдөр түүний өмгөөлөгч авч шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтийг хүлээн авч, өмгөөлүүлэх эрхийг хангахаар шүүх хуралдааныг хойшлуулж, түүнд хурлын товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, сонгож авсан өмгөөлөгчтэйгөө хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт гаргаагүй байх ба хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -437 дугаар нээлттэй хорих анги болон Тольдох оюуны өгөөж *******-д холбогдох Тольдох оюуны өгөөж *******-ийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 18/79 шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ