2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/244

 

 

 

 

 

 

  2025           01            21                                        2025/ШЦТ/244          

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж, шүүгч Э.Чингис, Г.Ууганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

Улсын яллагч Б.Өнөбат,

Иргэдийн төлөөлөгч: Г.Ц,

Шүүгдэгч: Т.Х түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Т.Х-т холбогдох эрүүгийн 2409000000*** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 19** оны 03 дугаар сарын **-ний өдөр *** аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа *** үйлдвэр ажиллуулдаг, ам бүл * /эхнэр * хүүхдийн хамтаар/ ** дүүргийн ** дугаар хороо *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадваргүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй Т.Х /РД:***** /. 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Х нь 2024 оны 06 дугаар сарын 10- ны өдөр ** дүүргийн ** дугаар хорооны нутаг, ** дугаар сургуулийн автобусны буудлын дэргэд үйл ажиллагаа явуулдаг "****" цайны газарт хохирогч Г.Т-ыг шалтгаангүйгээр зэвсгийн чанартай хутгыг ашиглан хүзүү, цээж хэсэгт олон тооны шарх гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

Шүүгдэгч Т.Х нь 2024 оны 06 дугаар сарын 10- ны өдөр ** дүүргийн ** дугаар хорооны нутаг, ** дугаар сургуулийн автобусны буудлын дэргэд үйл ажиллагаа явуулдаг "***" цайны газарт хохирогч Г.Т-ыг шалтгаангүйгээр зэвсгийн чанартай хутгыг ашиглан хүзүү, цээж хэсэгт олон тооны шарх гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр алсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл, /1хх-ийн 21 ху/,

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн хүлээлцэх хуудас /1хх-ийн 25 ху/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх-н 26-34х/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх-ийн 35-40 ху/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх-ийн 46-51 ху/,

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо 17-ын автобусны буудал дээр байх хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх-ийн 56-60 ху/,

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо 17-ын автобусны буудал дээр байх Хуушуур хаус хоолны газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх-ийн 63-73 ху/,

 

Хохирогч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, /1хх-ийн 79 ху/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, /1хх-ийн 83-84 ху/

Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, /1хх-ийн 86 ху/,

                  Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, /1хх-ийн 88-89 ху/,

                  Гэрч Ц.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, /1хх-ийн 91 ху/,

                  Гэрч Т.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, /1хх-ийн 93-95 ху/,

                  Гэрч Г.У-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, /1хх-ийн 97 ху/,

                  Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, /1хх-ийн 100-101 ху/,

                  Гэрч А.Ө-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, /1хх-ийн 104-105 ху/,

                  Гэрч Г.С-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, /1хх-ийн 115-116 ху/,

                  Гэрч Г.С-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, /1хх-ийн 119 ху/,

                  Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, /1хх-ийн 123-125 ху/,

                  Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, /1хх-ийн 128-130 ху/,

                  Гэрч Г.А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, /1хх-ийн 140 ху/,

                  Гэрч Г.А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн мэдүүлэг, /1хх-ийн 142 ху/,

                  Монгол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 35** дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр бинтэд шингээж авсан гэх дээж дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус байна. 2. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. 3. Бинт дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо ИБ54*** дугаартай Г.Т- гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно, 3508 дугаартай дүгнэлт дээр дурдсан Т.Х гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй...” гэх дүгнэлт, /1хх-ийн 161-165 ху/,

                  Монгол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2131 дугаартай “...1. Талийгаач Г.Т-ын биед хүзүү, цээж, хэвлий хөндий рүү нэвтэрсэн олон тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх: Хүзүүний шарх: хүзүүний баруун хэсэгт зүсэгдэж жолоо булчин, гүрээний артер, вен тасарч, зүүн доош залгиурын хөндий рүү нэвтэрсэн шарх. Цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх: Хоёр уушги, үнхэлцэг хальс, зүрхний булчинг гэмтээсэн шарх, цээжний хөндийд цус хуралдалт /1300 мл/. Хэвлий хөндий рүү нэвтэрсэн шарх: Дэлүү хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гарын алга, хуруу, зүүн өвдөгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 3. Талийгаач нь гэмтэл авснаас хойш талийгаач идвэхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй. 4. Талийгаач нь хүзүү, цээж, хэвлий хөндий рүү нэвтэрсэн олон тооны шархны улмаас цочмог цус алдалтын шокоор нас баржээ. 5. 6. Талийгаачийн цус, ходоодны шингэн, шээсэнд спиртийн болон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй байна. 7. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 8 . Нэгдүгээр бүлгийн цустай байна. 9. Талийгаач нь 164 см урттай, 59 кг жинтэй байна. 10.2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 23 цаг 10 минутын цогцсын гадна биеийн үзлэгээр нас бараад 6-8 цаг болсон байна...” гэх дүгнэлт, /1хх-ийн 170-177 ху/,

                 Монгол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 19** дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн хар саарал өнгийн нимгэн куртикт үүссэн 5х4мм хэмжээтэй гэмтэл нь дулааны илчний үйлчлэлээр үүссэн шинэ түлэгдэлт байна. Хар саарал өнгийн нимгэн куртикт үүссэн 48х10мм, 57х39мм, 72х38мм хэмжээтэй гэмтлүүд, улаан өнгийн фудволканд үүссэн 190х50мм, 19мм, 5мм, 23мм, 42мм, 12х3мм, 40х25мм хэмжээтэй гэмтлүүд, хар саарал өнгийн жинсэн өмдөнд үүссэн 57мм, 22мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт байна. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна...” гэх дүгнэлт, /1хх-ийн 189-196 ху/,

                 Монгол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн 79*** дугаартай “...1. Т.Х-ын биед зулайн хуйханд зулгарсан шарх, дагзанд цус хуралт, хоёр сарвууд зүсэгдсэн шарх, дух, баруун шанаа, бугалга, тохой, шуу, сарвуу, цээж, хэвлий, гуя, өвдөг, шилбэнд зулгаралт, зүүн нүдний зовхи, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Зүсэгдсэн шарх нь хурц, ир үзүүртэй, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6. Баруун сарвуу, зүүн гуянд цус хуралт, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтогдлоо. Энэ нь хуучин ба 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт, /1хх-ийн 201-202 ху/,

                 Монгол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн 20** дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн жинсэн өмдөнд 20х10мм хэмжээтэй хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гогодолт байна. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна...” гэх дүгнэлт, /1хх-ийн 208-212 ху/,

                 Монгол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн 35** дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн бинтэд шингээж авсан гэх бинт хоёр ширхэг дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус байна. 2. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. 3 . Бинт-1 дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 35** дугаартай дүгнэлт дээр дурдсан ИБ5407 дугаартай Г.Т- гэх хатаан бэхжүүлсэн цус, 35** дугаартай дүгнэлт дээр дурдсан Т.Х гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно. Бинт-2 дээр илэрсэн цус нь 3506 дугаартай дүгнэлт дээр дурдсан ИБ54** дугаартай Г.Т- гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй, 35*** дугаартай дүгнэлт дээр дурдсан Т.Х гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно...” гэх дүгнэлт, /1хх-ийн 217-220 ху/,

                 Монгол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн 3**8 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Г.Т-ын хэрэг учрал болсон үед өмсөж явсан гэх хар өнгийн жинсэн өмд, ягаан саарал өнгийн футболк, саарал өнгийн цахилгаантай нимгэн куртик, цагаан өнгийн хос пүүз, саарал өнгийн хос оймс, улаан хүрэн өнгийн дотоож, хар өнгийн тэлээ нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Хар өнгийн жинсэн өмд, ягаан саарал өнгийн футболк, саарал өнгийн цахилгаантай нимгэн куртик, цагаан даран хосууз, саарал өнгийн хос оймс, улаан хүрэн өнгийн дотоож дээр цус илэрсэн, хар өнгийн тэлээ дээр биологийн ул мөр илрээгүй. 3. Хар өнгийн жинсэн өмд, ягаан саарал өнгийн футболк, саарал өнгийн цахилгаантай нимгэн куртик, цагаан өнгийн хос пүүз, саарал өнгийн хос оймс, улаан хүрэн өнгийн дотоож дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 35** дугаартай дүгнэлт дээр дурдсан ИБ54** дугаартай Г.Т- гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно, Т.Х гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй. 4. Илэрсэн цуснуудын ДНХ-ийн тогтцыг тогтоов...” гэх дүгнэлт, /1хх-ийн 226-232 ху/,

                 Монгол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн 35*** дугаартай “...1. Оролцогч Т.Х-ын хэрэг учрал болох үед өмсөж явсан гэх бор өнгийн саравчтай малгай, саарал өнгийн футболк, цэнхэр өнгийн жинсэн өмд, саарал өнгийн хос оймс, хар өнгийн хос пүүз дээр цус илэрсэн, саарал өнгийн дотоож дээр ул мөр илрээгүй. 2. Илэрсэн цус нь хүний цус байна. 3. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. 64. Бор өнгийн саравчтай малгай, саарал өнгийн футболк, саарал өнгийн хос оймс, хар өнгийн хос пүүз дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 35** дугаартай дүгнэлт дээр дурдсан ИБ5407 дугаартай Г.Т- гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно, 3508 дугаартай дүгнэлт дээр дурдсан Т.Х гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй. Цэнхэр өнгийн жинсэн өмд дээр илэрсэн цус нь 3506 дугаартай дүгнэлт дээр дурдсан ИБ5*** дугаартай Г.Т- гэх хатаан бэхжүүлсэн цус, 3*** дугаартай дүгнэлт дээр дурдсан Т.Х гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно...” гэх дүгнэлт, /1хх-ийн 248-2хх-ийн 04 ху/,

            Монгол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн 35** дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх бор өнгийн иштэй хутга дээр цус илэрсэн. 2. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. 3. Илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 35** дугаартай дүгнэлтэд дурдсан ИБ54*** дугаартай Г.Т- гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно, 35*** дугаартай дүгнэлтэд дурдсан Т.Х гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй...” гэх дүгнэлт, /2хх-ийн 19-22 ху/,

            Монгол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 3572 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн Т.Хын баруун, зүүн гарын гэх хумснууд дээр цусны ул мөр илэрсэн. 2. Шинжилгээнд ирүүлсэн Т.Хын баруун, зүүн гарын гэх хумснууд дээр цус нь хүний цус байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн Т.Хын баруун, зүүн гарын гэх хумснууд дээр цус нь бүлгийн харьяалал тогтоох шинжилгээнд тэнцэхгүй байна...” гэх дүгнэлт, /2хх-ийн 63-66 ху/,

            Монгол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 35** дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хурааж авсан гэх хугархай гар утасны их бие, хар өнгийн утасны гэр, цагаан өнгийн арын тагны хэсэг, хар өнгийн сим карт оролтын хэсэг, хар өнгийн утасны хэсэг, цагаан өнгийн арын тагны булан хэсэг дээр цус илэрсэн. 2. Илэрсэн цуснуудын ДНХ-ийн тогтцыг тогтоов. 3. Хугархай гар утасны их бие, хар өнгийн утасны гэр дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 3508 дугаартай дүгнэлт дээр дурдсан Т.Х гэх хуруу шилтэй цус, 35** дугаартай дүгнэлт дээр дурдсан *** дугаартай Г. Г.Т- гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно. 4. Цагаан өнгийн арын тагны хэсэг, хар өнгийн сим карт оролтын хэсэг, хар өнгийн утасны хэсэг, цагаан өнгийн арын тагны булан хэсэг дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 35*** дугаартай дүгнэлт дээр дурдсан Т.Х гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно, 3506 дугаартай дүгнэлт дээр дурдсан ИБ54** дугаартай Г.Т- гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй...” гэх дүгнэлт, /2хх-ийн 79-83 ху/,

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 7/** дугаартай “...1. Т.Х нь болсон хэргийн талаар харсан, үзсэн, сонссон, мэдэрсэн зүйлээ мэдүүлэх чадвартай байна. 2. Т.Х нь F10.2 Архины хараат байдлын хам шинжтэй байсан байна. Т.Х нь гэмт хэрэг үйлдэх үедээ F10.4 Архины шалтгаант ухаан дэмийрэн балартах бүхий шартах хам шинжтэй байсан байна. 3. Т.Х нь F10.2 Архины хараат байдлын хам шинжтэй байсан байна. Т.Х нь гэмт хэрэг үйлдэх үедээ F10.4 Архины шалтгаант ухаан дэмийрэн балартах бүхий шартах хам шинжтэй байсан байна. 4. Т.Х нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна. 5. Т.Х нь одоогоор Архины шалтгаант ухаан дэмийрэн балартах байдлаас гарсан тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэх дүгнэлт, /2хх-ийн 88-96 ху/,

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10** дугаартай “...1. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024.07.31-ний өдрийн 715 дугаартай дүгнэлтийн 1, 5- р дүгнэлтүүд үндэслэл муутай байна. Мөн 2, 3, 4-р дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 1-р дүгнэлтийн Т.Х нь болсон хэргийн талаар харсан, үзсэн, сонссон, мэдэрсэн зүйлээ мэдүүлэх чадвартай гэсэн нь үндэслэл муутай байна. Т.Х нь хэрэг болсон гэх цаг хугацаанд Архины шалтгаант ухаан дэмийрэн балартах бүхий шартах хам шинжтэй байсан тул болсон хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвар султай байсан байна. 5-р дүгнэлтийн Т.Х нь одоогоор Архины шалтгаант ухаан дэмийрэн балартах байдлаас гарсан тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэсэн нь үндэслэл муутай байна. Т.Х нь гэмт хэрэг үйлдэх үедээ Архины шалтгаант ухаан дэмийрэн балартах бүхий шартах хам шинжтэй байсан, өөрийгөө удирдан жолоодох чадвараа алдсан тул хэрэг хариуцах чадваргүй байсан байна. Т.Х нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай байна. 2. Т.Х нь Архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. 3. Т.Хын дээрх эмгэг нь олдмол эмгэг болно. 4. Т.Х нь гэмт хэрэг үйлдэгдэх үед 2024.06.10-ны өдөр Архины шалтгаант ухаан дэмийрэн балартах бүхий шартах хам шинж эмгэгтэй байсан байна. Т.Х нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш Архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг тэвчлийн байдалтай байсан байна. 5. Т.Х нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвар султай байна. Т.Х нь тухайн үйлдсэн хэргээ хариуцах чадваргүй байна. . Т.Х нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Харин Цагдан хорих 461-р хаалттай хорих ангид 2024.06.12-ноос 2024.06.19-ний хооронд Архины шалтгаант сэтгэцийн ба аягийн эмгэг оноштой хэвтэн эмчлэгдсэн 1 ширхэг өвчний түүх байх ба өөрийн өгүүлэмжээр 2018, 2021 онд архины хордлого тайлах, архинаас гарах эмчилгээнд хамрагдаж байсан гэнэ. 7. Т.Х-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт 3 жилийн хугацаатай авах шаардлагатай байна гэсэн саналтай байна...” гэх дүгнэлт, /3хх-ийн 99-106 ху/,

 

Яллагдагч Т.Х-ын бие, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /2хх-ийн 140-147 ху/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Т.Х-т холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад шаардлагатай гэрчүүдийг байцаасан, зайлшгүй хийвэл зохих шинжилгээг хийлгэсэн, чухал ач холбогдол бүхий баримт сэлт гаргуулсан, эд мөрийн баримтыг хураан авсан, шүүгдэгчийн болон хохирогчийн хувийн байдал, амьдралын нөхцөл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “шүүгдэгч болон хохирогч нарын хувийн байдал, амьдралын нөхцөл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогч нь хүзүү, цээж, хэвлий хөндий рүү нэвтэрсэн олон тооны шархны улмаас цочмог цус алдалтын шокоор нас барсан болохыг тогтоосон, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ архины хэрэглээнээс шалтгаалсан F10.4 архины шалтгаант ухаан дэмийрэн балартах бүхий шартах хам шинжтэй, архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг сэтгэцийн эмгэгтэй ба хэрэг хариуцах чадваргүй болохыг Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10** дугаартай дүгнэлтээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, шүүгдэгч Т.Х нь амь хохирогч Г.Т-ыг алсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хохирогчийг шалтгаангүйгээр зэвсгийн чанартай хутгыг ашиглан хүзүү, цээж хэсэгт олон тооны шарх гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр алсан Т.Х-ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүнийг санаатай алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдэх шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хэргийн үйл баримтын талаар “шүүгдэгч Т.Х нь хүний амь нас хохирсон гэм буруутай байна” гэж дүгнэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 60.000.000 төгрөгийг баримтаар нэхэмжилснийг шүүгдэгч Т.Х нь бүрэн төлж барагдуулсан болох нь 3-р хавтаст хэргийн 110, 159-р хуудсанд авагдсан баримтаар тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

Шүүгдэгч Т.Х-т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэвч шүүгдэгч Т.Х-ыг Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр “F10.4 архины шалтгаант ухаан дэмийрэн балартах бүхий шартах хам шинжтэй, архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг сэтгэцийн эмгэгтэй байсан байна, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй” гэж тогтоосон байх тул түүнд 3 жилийн хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчид авсан албадлагын арга хэмжээний төрлийг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын Клиникт авах нь зүйтэй байна.

Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх явцад прокурор хяналт тавьж, уг арга хэмжээг зогсоох, хугацааг, сунгах, тухайн шүүгдэгч эдгэрсэн нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэхийг дурдах нь зүйтэй.

Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох учиртай.

Шүүгдэгч Т.Х нь энэ хэрэгт 60 /жар/ хоног цагдан хоригдсон болно.

Бусад асуудлаар:

Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг шүүгдэгч Т.Х-ыг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээх бөгөөд шүүхийн шийдвэр, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад баримт, бичгийг хамтад нь харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, олон хэсэг болж бутарсан гар утас 1 ширхэг, Хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, Саарал өнгийн оймс 1 хос, Ягаан өнгийн хөшиг 1 ширхэг, Саарал өнгийн цахилгаантай нимгэн күртик 1 ширхэг,  Цагаан өнгийн кет 1 хос,  Улаан өнгийн дотуур өмд 1 ширхэг,  Хар өнгийн жинсэн өмд 1 ширхэг,  Улаан өнгийн фудболк 1 ширхэг, Хүрэн өнгийн саравчтай малгай 1 ширхэг,  Хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, Хар өнгийн пүүз 1 хос, Саарал өнгийн оймс 1 хос, Саарал өнгийн дотоож 1 ширхэг, Хар саарал өнгийн дотоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт Т.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Хт Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.4 дүгээр зүйлийн 1,7 дахь хэсэгт тус тус зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын Клиникт авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар Т.Х-т авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх шийдвэрлэхийг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг уг этгээдийг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээх бөгөөд шүүхийн шийдвэр, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад баримт бичгийг хамтад нь харьяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шүүгдэгч Т.Х нь энэ хэрэгт 60 /жар/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, мөн хуулийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн олон хэсэг болж бутарсан гар утас 1 ширхэг, Хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, Саарал өнгийн оймс 1 хос, Ягаан өнгийн хөшиг 1 ширхэг, Саарал өнгийн цахилгаантай нимгэн күртик 1 ширхэг,  Цагаан өнгийн кет 1 хос,  Улаан өнгийн дотуур өмд 1 ширхэг,  Хар өнгийн жинсэн өмд 1 ширхэг,  Улаан өнгийн фудболк 1 ширхэг, Хүрэн өнгийн саравчтай малгай 1 ширхэг,  Хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, Хар өнгийн пүүз 1 хос, Саарал өнгийн оймс 1 хос, Саарал өнгийн дотоож 1 ширхэг, Хар саарал өнгийн дотоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ТҮВШИНТӨГС

                                                

                                                       ШҮҮГЧ                            Э.ЧИНГИС

 

                                                       ШҮҮГЧ                             Г.УУГАНБААТАР