| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2024/0463/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/49 |
| Огноо | 2025-02-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч Н.Егийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Г.Аийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Н.Е, Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Е, Г.А нарт холбогдох эрүүгийн ******** хэргийг 2024 оны 11 дүгээр дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Е, Г.А нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, 2024 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн *********сумын 6 дугаар багийн нутаг Д.ж гэх газарт байрлах иргэн З.З хаваржааны хашааны дээврийн 4 метрийн урттай 10-15 см голчтой 25 ширхэг модыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, *********улсын дугаартай Бонго-3 загварын машин механизм ашиглаж хулгайлан авч, 500,000 төгрөгийн хохирол учруулсан
2024 оны 7 дугаар сарын 27-аас 28-нд шилжих шөнө *********сумын 3 дугаар баг Н.А гэх газраас иргэн Н.Аын хадлангийн талбайн хашаа 34 ширхэг гол хуваасан дүнзнүүдийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, *********улсын дугаартай Бонго-3 загварын машин механизм ашиглаж хулгайлан авч, 340,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн *******дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.А, Н.Е нар нь 2024 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн *********сумын 6 дугаар багийн нутаг “Д.ж” гэх газарт байрлах иргэн З.З хаваржааны хашааны дээврийн 4 метрийн урттай 10-15 см голчтой 25 ширхэг модыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, *********улсын дугаартай Бонго-3 загварын машин механизм ашиглаж хулгайлан авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн шүүгдэгч Г.А, Н.Е нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 27-аас 28-нд шилжих шөнө *********сумын 3 дугаар баг Н.А гэх газраас иргэн Н.Аын хадлангийн талбайн хашаа 34 ширхэг гол хуваасан дүнзнүүдийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр *********улсын дугаартай Бонго-3 загварын машин механизм ашиглаж хулгайлан авч 340,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Егийн өгсөн: “..Г.А миний эмээгийн юм гэж хэлсэн. 26-ны өдөр н.З гэх ахын хашаа дээр очиж 24, 25 ширхэг мод ачиж өгөөд боллоо. Өөр ашиглах мод байхгүй байна гэсэн. Тэгээд гол хуваасан мод байгаа. Хадахад бэлэн. Сумын төвөөс 25, 26 км зайтай байгаа гэсэн. Тэр орой нь модоо буулгаад дахиад явъя гэхээр нь хөл өвдөөд байна. Бензин хүрэхгүй гээд Н.А гэдэг айл руу маргааш нь явсан..” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Аийн өгсөн: “...Энэ миний буруу. Хөл муутай хүнийг модны хэрэгтэй байна гэхээр нь болох байх гэж бодсон. Би буруугаа хүлээж байна. Бүх буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Аын өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 26-ны орой 20:00 цагийн үед *********сумын 3 дугаар багийн нутаг “ Н.А” гэх газар байдаг хадлангийн талбайн хажуугаар явахад хашаа нь бүтэн байсан ба 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ахиж малдаа явах замаараа хадлангийн талбай дээрээ очсон хашааны мод байхгүй болсон байсан. Тухайн үед хашааны мод ачиж явсан газар нь дан дугуйтай ачааны машины мөр байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон доо. Миний алдсан мод 4 метрийн урттай дунджаар 10 см голчтой цахилгаан хөрөөгөөр гол хуваасан 34 ширхэг мод алдагдсан байсан. Би тухайн модыг 2018 онд мод бэлтгэх эрхийн бичигтэй бэлтгээд хашаа барьж байсан. Тухайн үед манай хамаатны хүүхэд А.Л тухайн үед хашааг минь барилцаж байсан. Гэтэл одоо хашааны минь модыг хулгай хийж ирээд айлын хашаанд буулгасан байна. Би алдсан гэх хашаагаа 500.000 төгрөгөөр үнэлнэ дээ. Би хашаагаа алдсандаа гомдолтой байна. Хашаагаа яг байснаар нь буцааж бариулж авмаар байна. Хашааг минь хулгайлан авсан хүнд хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна. .. надад гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 22 тал/,
Хохирогч Ц.З өгсөн: “.. 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр *********сумын 6 дугаар багийн нутаг “Д.ж” гэх газар байдаг хаваржааны хашааны дээврийн мод болох 4 метрийн урттай 10-15 см голчтой 25 ширхэг мод алдагдсан. Би тухайн хашааг 2012 оны үед барьж байсан түүнээс хойш засаж сэргээж байсан. Би алдсан гэх хашаагаа 500.000 төгрөгөөр үнэлнэ. Би хашаагаа алдсандаа гомдолтой байна. Хашаагаа яг байснаар нь буцааж бариулж авмаар байна. Хашааг минь хулгайлан авсан хүнд хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 110-111 тал/,
Гэрч Г.Аийн өгсөн: “...Орой ажлаасаа бууж ирээд 21 цаг өнгөрч байхад санай хашааны үүдэнд Н.Е ирээд ойрхон хашааны мод ачаад ирье гэхээр би хамт явсан. Тэгсэн Цэлгэр өгсөөд айлын хашааны 4 метр урттай 25 ширхэг модыг Н.Е эзэмшлийн Бонго-3 *********улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачиж сумын төв оруулж Н.Е хашаанд хураасан. Маргааш нь өөр ачих мод байна уу гэхээр нь би Тосон 3 дугаар багийн нутаг Холбоо ар гэх газраас Н.А гэдэг хүний хадлангийн талбайн хашааг ачаад авъя гэж хэлсэн. Би өмнө нь 2008 онд тухайн хашааг барилцаж байсан. Тухайн буулгаж ачсан. 4 метр урттай гол хуваасан 34 ширхэг дүнз ачиж сумын төв оруулаад Н.Е гэрийн ард хураасан..., Надад модонд явсан гэж 300,000 төгрөг өгсөн..” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,
Гэрч Г.А өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 26, 27-ны үед А.Л, Е.Э нарыг хаагуур юу хийсэн талаар мэдэх зүйл байхгүй би тухайн цаг хугацаанд тус суманд байгаагүй. Би Е.Эгийн хувийн байдлыг мэдэхгүй А.Л миний төрсөн дүү цэргийн алба хаагаагүй сургуульд сураагүй. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг эхнэрийн дагавар хүүхэд нь өөр газар байдаг. Хар ажил хийхдээ сайн огцом ууртай архи уудаг хүн байгаа юм. Хулгай хийж байхыг нь сонсоогүй юм байна. Эхнэр нь ажилгүй, Хүүхдийн мөнгө болон өөрөө тогтсон ажилгүй хар ажил хийж амьдралаа болгодог хүмүүс байгаа юм... ” гэх мэдүүлэг / хх-ийн 33-34 тал/,
Гэрч Г.Д өгсөн: “...Би 2024 оны 07 сарын 26-ны Е.Э бид хоёр А.Л дээр очиж жимсэнд явангаа хашааны дай мод авах гэсэн юм мод авалцаж өгөөч гэж гуйсан. Би модны гоожин аваад өгье гэж хэлсэн. Тэгээд юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй шөнө 05 цагийн үед хашаанд мод буулгаад байхаар нь би гэрийн хаалгаар шагайж юун мод юм гэж асуухад А.Л миний мэдлийн мод байгаа юмаа гэсэн. Е.Э хүнтэй ярьж мод авч байгаа юм гэж хэлсэн. Би өглөөгүүр 05:30 цагийн үед босоод байж байтал А.Л, Е.Э хоёр машинаараа мод ачаад ороод ирсэн, юун мод бэ хэрэг хийгээд байгаа юм биш биз гэхэд А.Л манай эмээгийн мод асуудал байхгүй миний мэдлийн юм байгаа юм гэж хэлсэн. Хоёр удаа мод ачиж ирсэн хаанаас ачсан талаар надад мэдэх зүйл байхгүй. А.Лийн мэдлийн мод л юм байх гэж бодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38, 122-123 тал/,
Гэрч Б.Д өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 15-ны үед Е.Эгийн ээж Д.Н гэдэг хүн хашааны дай мод захиалсан байсан. Тэгээд манайх дай мод бэлтгэж дуусаад Д.Н гэдэг хүн рүү залгаад хэлсэн. А.Л Е.Э 2 “Бонго” маркийн тээврийн хэрэгслээр ирсэн. Манай бэлтгэсэн модыг нарийхан байна гээд Д.Н гэдэг хүнийг дагуулж ирж үзээд нарын байна гэж голоод аваагүй явсан. Сумын төвд хашаа барих гэж байгаа дай мод хэрэгтэй гэж байсан.. ”гэх мэдүүлэг /хх-ийн 154-155 тал/,
Мөрдөгчийн хууль бус шийдвэр /үйл ажиллагаа/-г хүчингүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн 13 тал /,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10, 100 тал/,
Мөрдөгчийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн: “...Уг хэрэг гарсан гэх газар нь *********сумын зүүн зүгт .. “Н.А” гэх газар байх бөгөөд Уг газар нь *********сумын .. нутаг Н.А гэх газар өөрийн эзэмшлийн гар утасны GPS-ээр кординатыг нь үзэхэд 49.596052, 98.645629 байв. Уг хэрэг гарсан гэх газар нь саравчтай хаваржааны хашаа байх бөгөөд уг хашаа нь 7 байр нарлахтай, 12 байр байр заасан дугуй саравчтай хашаа байв. Уг хашааны саравчтай хэсгийн хойд талын 3 газар нь мод нь байхгүй байсныг үзлэгт оролцогт А.Л тухайн хэсэгт байсан модыг авсан гэв. Цааш үзлэг үргэлжлүүлэн хийхэд хашааны хойд хэсэгт өтгөн дунд дан дугуйтай машины нэг дугуйн мөр байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 102-105 тал/,
Мөрдөгчийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн: “...Уг хэрэг гарсан гэх газар нь *********сумын 6 дугаар багийн нутаг байх бөгөөд *********сумаас ертөнцийн зүгээр баруун зүгт 5 км зайд байрлах “Д.ж” гэх газар байх бөгөөд гар утсаар кординатыг үзэхэд 49.596052, 98.645629 байв. Уг хэрэг гарсан гэх хадлангийн талбай нь 38 байх хашаа байх бөгөөд ертөнцийн зүгээр урд зүгийн 15 байр модноос түүж авсан гэж А.Л зааж өгөв. 15 байр нь 4 метрийн урттай 2 ширхэг модтой байх бөгөөд бусад байр 18 хашаа нь 4-5 модтой хашаа байв..” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14 тал/,
Мөрдөгчийн эд зүйлд үзлэг хийсэн: “..Эрүүгийн хэргийн *******дугаартай хэрэгт гэрч Г.Долгосүрэнгийн ****** тоот дансанд үзлэг хийхэд хэрэгт ач холбогдол бүхий ***** тоот данс руу 280.000 мянган төгрөгийн зарлага гарсан байна...” тэмдэглэл, Г.Д.Нгийн ******** тоот дансны хуулга /хх-ийн 151-152 тал /,
*********улсын дугаартай “Bongo 3 coach” загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 157 тал /,
Прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн эд зүйл битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 166 тал/,
Мөрдөгчийн эд зүйл хүлээлгэн өгсөн: “ Хөвсгөл аймгийн *********сумын 6-р баг Хийдийн 08-н тоотод 34 ширхэг хашааны мод Н.Ат хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл /хх-ийн 158 тал/,
Мөрдөгчийн эд зүйл хүлээлгэн өгсөн: “ Хөвсгөл аймгийн *********сумын 6-р баг Хийдийн 08-н тоотод 25 ширхэг хашааны модыг Ц.З хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл /хх-ийн 159 тал/,
Хохиролын үнэлгээг тогтоосон Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-924/10450 дугаартай: “...үнэлэгдэж буй 34 ширхэг хадлангийн талбайн хашаа болох гол хуваасан /10-15 см голчтой 4 м урттай гол хуваасан шургаг/ дүнзний зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 07 дугаар сарын байдлаар 340.000 (гурван зуун дөчин мянга)-н төгрөгөөр үнэлэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41-43 тал /,
Хохиролын үнэлгээг тогтоосон Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-924/10451 дугаартай: “...үнэлэгдэж буй 25 хаваржааны хашааны дээвэр модны зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 07 дугаар сарын байдлаар 500.000 төгрөгөөр үнэлэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 131-133 тал /,
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоосон Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №1001910 дугаартай: “... *********улсын дугаартай 2006 онд үйлдвэрлэгдсэн 2023 онд Монгол улсад орж ирсэн Bongo 3 coach маркийн авто машины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 16,500,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойллоо...” гэх дүгнэлт /хх-ийн 124-125 тал/,
Мөрдөгчийн шүүгдэгч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан: “...Би А.Л ахаас мод худалдаж авсан нь үнэн хулгайн мод гэж мэдээгүй би маргааш нь хашаа барих гээд нөгөө авсан байсан модоо хадаж байсан чинь цагдаа над дээр ирээд надад хулгайн модны талаар хэлээд би анх мэдсэн. би Е.Эд мод зарсан. А.Л ах надад хэлэхдээ ахад нь миний мэдлийн мод байгаа гэж хэлээд тухайн модыг зарсан юм. Тэгээд би тэр модыг өөрийн машинаараа очиж авсан юм. Хэрэв би хулгайн мод гэж мэдсэн бол машинаараа ачихааргүй байсан. Мөн модны мөнгө гэж мөнгө өгөхгүй байх байсан. Минийх биш манай хамаатны мод байгаа юм.
Би Е.Эд 300.000 мянган төгрөгөөр тухайн модыг зарсан юм. Надад Е.Э нь миний хаан банкны ******* гэсэн тоот данс руу 280.000 төгрөг шилжүүлсэн мөн надад бэлнээр 20.000 мянган төгрөг өгсөн тэр 20.000 төгрөгөөр бид хоёр дэлгүүрээс 1 шил архи хувааж авч уусан. Е.Эд зарсан модыг Е.Э нь хулгайн мод гэж мэдээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 149-150 тал/,
Шүүгдэгч Н.Егийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...07 дугаар сарын 26-ны өдөр би А.Лийг надтай цуг хөрөө арам дээрээс мод ачилцаад өг гээд бид хоёр цуг миний машинаар хөрөө арам орсон чинь 3 ширхэг мод байсан тэрийг нь аваад ахиад надад мод дутаад байсан чинь раман дээр нь байсан хүмүүс чи өөрөө гоожингоо аваад бэлдээч наад А.Л чинь мод хийх газар мэдэж байгаа гэж надад хэлсэн. Тэгээд бид хоёр нөгөө авсан 3 ширхэг дай модоо манай гэрт очиж буулгаад А.Лд хашаа барилцаж өгөөрэй гэж хэлсэн байсан болохоор би үхрийн хашааны дээвэр хийх гэж авсан хашаагаа үзүүлээд энийг нурааж буцааж барих юм аа гэсэн чинь А.Л нь орж хараад энэ мод бол болохгүй ээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гэрт ороод цай уугаад сууж байсан чинь манай ээж энэ мод болохгүй бол жимсэнд явах үедээ гоожин аваад дай хийх мод ол гэж хэлсэн чинь А.Л надад дай хийх мод байна гэж надад хэлээд мерт аваад гараад ир гэж хэлэхээр нь би гэрээсээ мерт аваад гараад А.Л ахын гэрт очсон чинь А.Л нь надад миний мэдлийн хэдэн мод байгаа чи авах уу гэхээр нь би тэгье гэж хэлээд та хэдээр зарах юм бэ гэж асуусан чинь 500.000 мянган төгрөг гэж надад анх үнэ хэлэхээр нь би үнэтэй байна гэж хэлсэн чинь 400.000 мянган төгрөгөнд ав гэж ахиад надад үнэ хэлэхээр нь би үнэтэй байна гэж ахиад хэлсэн чинь А.Л нь за тэгүүл 300.000 мянган төгрөгөнд ав гэж надад хэлсэн. бид хоёр үнэ хөлсөө тохироод 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад *********сумын төвөөс миний эзэмшилийн Бонго-3 маркын 9098 хөн машинтай А.Л ахын заасан газар луу ойролцоогоор 8км орчим яваад нэг хашаан дээр очоод А.Л нь машинаас буугаад энэ хашаанаас ачина гээд бид хоёр тухайн газраас 25 ширхэг шургааг мод ачаад буцаад сумын төв рүү орж ирээд тухайн модоо манай хашаанд буулгасан. Тэгээд А.Л нь надад чамд дахиад мод хэрэгтэй юм уу гэж надаас асуухаар нь би ахиад мод бол хэрэгтэй л байна гэж хэлсэн чинь А.Л ах надад бүүр гол хуваасан шууд хадхад бэлэн мод байна жоохон зайтай гэж надад хэлсэн тэгээд тэр мод руу бид хоёр маргааш нь явахаар болсон. Маргааш нь буюу 2024 оны 07 дугаар сарын 27-ны орой бас 22 цагийн үед А.Л бид хоёр миний машинаар дахиад модонд явсан. Бид хоёр *********сумын 3-р багт байрлах нэг өвөлжөөний хөцөөн дээр очсон би А.Л ахаас энэ хэний хашаа юм бэ гэж би А.Л ахаас асуугаад энэ газраас мод авч болох юм уу гэсэн чинь А.Л ах надад хэлэхдээ энэ бас миний мэдлийн мод байгаа санаа зоволтгүй гэж хэлээд бид хоёр тухайн газраас 34 ширхэг мод ачсан. сумын төв рүү орж ирээд манай хашаанд нөгөө ачиж орж ирсэн модоо буулгаад А.Л ахад тохирсон ёсоороо модны мөнгө гэж 280.000 төгрөгийг ээж болох Д.Нгийн хаан банкны ******* данснаас А.Л ахын хаан банкны данс руу хийсэн мөн бэлнээр 20.000 төгрөг өөрт нь өгсөн.Тэгээд маргааш өглөө би А.Л ахаас авсан модоороо хашаа барьж байсан чинь цагдаа ирээд энэ бол хулгайн модоо гэж надад хэлсэн.. Би хулгайн мод гэж мэдээгүй А.Л ах надад миний эзэмшлийн мод байгаа юм гэж хэлээд Би А.Л гэдэг хүнээс худалдаж авч ачиж оруулж ирсэн. Бид хоёр л явсан. Тийм миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би мэдээгүй А.Л ахын л модыг авч байна гэж бодсон. А.Л ах надад анх хэлэхдээ миний эзэмшлийн мод байгаа гэж хэлээд би тэр модыг нь худалдаж авахаар тохирсон тэгээд би тухайн модыг ачиж оруулж ирсэн юм. Тэрнээс бол надад ямар нэгэн байдлаар А.Л гэдэг хүнтэй үгсэн тохиролцсон зүйл бол байхгүй. Би тухайн үед бол мэдэх боломжгүй байсан хөдөөний хүмүүс өвөлжөө хаваржааны хашааны модоо хэн нэгэнд зарж авалцаж өгөлцдөг асуудал байдаг би ч адилхан юм бодоогүй... прокурорын тогтоолыг уншиж танилцлаа би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна би А.Л гэдэг хүнээс мод худалдан авч мөнгийг нь өгсөн асуудал байгаа болохоос биш тогтоолд дурьдсан шиг нийлж хулгай хийсэн зүйл байхгүй би хулгайн зүйл гэж мэдээгүй сумын төвийн хэсгийн төлөөлөгч намайг дай модоо хадаад зогсож байхад ирээд надад хэлэхээр нь нь л би мэдсэн. Тухайн үед А.Л нь надад хулгайн мод гэж хэлээгүй, би хулгайн мод гэж мэдээгүй надад өөрийнхөө мэдлийн мод л гэж хэлээд би тэрийг нь өөрийнхөө машинаар очиж ачиж оруулж ирсэн зүйл байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 136-137, 177 тал/
Шүүгдэгч Г.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тийм би хүлээн зөвшөөрч байна өөрийнхөө хийсэн үйлдэлд би гэмшиж байна. 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр би айлд юм хийж байгаад гэртээ ирсэн чинь манай нутгийн дүү болох Е.Э нь манай гэрийн гадна ирээд би нэг хашаа барьж байгаа юм та надтай цуг модонд яваад өгөөч гэж хэлсэн тэгэхээр нь би за гэж хэлээд Е.Эгийн машинтай цуг бид хоёр *********сумын 3-р багийн нутаг руу модонд 21 цаг өнгөрч байсан байхаа тэгээд бид хоёр явж байгаад З.Ц гэдэг хүний хашаан дээр очоод дээврийн модноос нь 26 ширхэг мод ачсан тэгээд сумын төвд орж ирээд Е.Эгийн хашаанд нөгөө модоо буулгасан. Тэгээд маргааш нь би гэртээ байж байхад Е.Э нь над дээр ирээд нөгөө мод дутаад байна дахиад мод хэрэгтэй байна ах би танд үнэ хөлсийг нь өгнө ш дээ гэж хэлсэн. Тэгээд би цуг явахаар болоод сумын төвөөс гарч явж байхдаа дэлгүүрээс нэг шил 0.75-ийн хараа нэртэй архи аваад тэрийгээ бид хоёр замдаа ууж явж байгаад *********сумын Тосон баг Холбоо ар гэх газраас А.С гэдэг хүний хөцөөний модноос 34 ширхэг мод ачаад мөн сумын төвд орж ирээд Е.Эгийн ар талд нь буулгасан. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр манай гэрт цагдаа Е.Э бид ачсан модыг хулгайн мод гэж хэлсэн. Би хулгайн мод гэж мэдэж байсан. Е.Э бид 2 мод ачина гэж яваад замд тааралдсан байсан айлын хашаанаас мод ачсан. Өөрийн эзэмшлийн мод гэж хэлээгүй. А.С нь бол манай хамаатан байгаа юм харин З.Ц ахыг бол би мэднэ багаасаа хонь малыг нь харж байсан юм. Тухайн модыг ачих санааг анх Е.Э гаргасан би зүгээр л цуг явсан. Намайг модонд цуг явсан гээд надад 300.000 мянган төгрөг өгсөн. Тухайн модыг би зараагүй. Модыг нь буцаагаад аваачиж тавьчих гэсэн тэгээд гомдол санал байхгүй гэсэн. .. Би хулгай хийгээгүй болохоор энэ хэрэгт татагдсандаа гомдолтой байна. Би А.Л гэдэг хүнээс мөнгөө өгөөд авсан юм. .. Би Е.Эд бол надад мод байгаа гэж хэлээд *********сумын 6-р багийн нутгаас З.Ц ахын хашааны дээврийн модноос маргааш нь *********сумын 3 дугаар багаас А.Сын хөцөөний хашааны модноос худлаа хэлж ачуулсан нь үнэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 139, 172 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Оюун-Эрдэнийн гаргасан: “...Шүүгдэгч Н.Е, Г.А нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, 2024 оны 7 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн *********сумын 6 дугаар багийн нутаг Д.ж гэх газарт байрлах иргэн З.З.Цын хаваржааны хашааны дээврийн 4 метрийн урттай 10-15 см голчтой 25 ширхэг модыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр *********улсын дугаартай Бонго-3 загварын машин механизм ашиглаж хулгайлан авч, 500,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлсан нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогддог. Тухайн анхны үйлдлийг хийхдээ яллагдагч Г.Аийн сүүлд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг логик цаг хугацааны хувьд үнэн боломжтой байна гэж үзэж байна. Яагаад гэвэл н.З.Цын хашааг Г.А мэдэхгүй. Хөрөө арам дээрээс бэлтгэгдэх боломжгүй. Өөр газраас бэлтгэе гэдэг талаараа ярилцаж байгаад *********сумаас гарч явж байхдаа н.З.Ц гэх хүний хашааны модыг эзэмшигчид мэдэгдэлгүйгээр нууцаар ачсан байна. Дараагийн өдөр 2024 оны 7 дугаар сарын 27-аас 28-нд шилжих шөнө *********сумын 3 дугаар баг Н.А гэх газраас иргэн Н.Аын хадлангийн талбайн хашаа 34 ширхэг гол хуваасан дүнзнүүдийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, *********улсын дугаартай Бонго-3 загварын машин механизм ашиглаж ачиж оруулж ирсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Н.Аын өгсөн мэдүүлэг, шинжээчийн хохирлын үнэлгээ тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ харилцан тохиролцсон гэдэг нь хангалттай нотлон тогтоогдохгүй байгаа боловч тухайн гэмт хэргийг үйлдэхдээ үйлдлээрээ санаатай нэгдсэн. Энэ нь гэмт хэргийн хамтран оролцооны хэлбэр хангагдаж байна гэж үзлээ. Тохиролцоо хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцдаа үйлдлээрээ нэгдээд хохирогч нарын эзэмшлийн хашааг хохирогч нарт мэдэгдэлгүй, санаатайгаар нууцаар, хууль бусаар ачаад явж байгаа нь гэмт хэргийн объектив талын шинжийг хамтран гүйцэтгэсэн хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч нарыг бүлэглэн машин, механизм ашиглан бусдын өмчлөлийн хашааны модыг хууль бусаар хулгайлсан байна гэж үзэх хангалттай үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Н.Е, Г.А нарыг хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч н.З.Ц, Н.А нарт хашааны модыг буцаан хүлээлгэж өгсөн учир шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна....” гэх санал дүгнэлт,
Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Егийн өмгөөлөгч Б.Ганчимэгийн гаргасан: “..Шүүгдэгч Н.Ен өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгчийг шүүгдэгч Г.Атэй бүлэглэн машин, механизм ашиглаж хулгайн гэмт хэрэг үйлдсэн асуудал байхгүй. Г.А энэ байдлыг хүндрүүлээд яагаад байгааг би ойлгохгүй байна гэсэн асуудлыг өөрөө дурдаж байна. Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргаж байгаа учир миний зүгээс нэгдмэл байр суурьтай оролцоно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед Г.А өөрийн эзэмшлийн өөрийн мэдлийн мод гэж хэлээд түүнд зарж борлуулсан нь Н.Ен ээж н.Д.Нгийн нотлох баримтаар тогтоогддог. Г.Аийн мэдүүлэг удаа дараа тогтвортой биш мэдүүлэг байсан учир нүүрэлдүүлэн мэдүүлэг авахуулж асуудлыг нэг мөр шийдвэрлүүлье гэсэн хүсэлт гаргасны үндсэн дээр 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нүүрэлдүүлэн мэдүүлэг авагдсан. Нүүрэлдүүлэн мэдүүлэг авагдахад би өөрийн мэдлийн мод гэж зараад модны үнэ 280,000 төгрөг дансаар, 20,000 төгрөг бэлнээр авч архи уусан гэсэн асуудал яригддаг. Г.Аийн тогтворгүй байдалтай мэдүүлэг өгөөд байгаа гэдэг асуудал нь энэ шүүх хуралдааны танхимд хэлэлцэгдэж байгаа буюу нотлох баримт өөрийнх нь өгсөн мэдүүлгээр нотлон тогтоогдож байна. Өмгөөлөгч нар энэ мод ямар байдлаар авагдаад байгаа юм бэ гэж тодруулж асуухад би хулгай мод хэлээгүй. Өөрийнхөө мод гэж хэлж зарсан учир надад 300,000 төгрөг өгсөн гэж хариулдаг. Шүүгчийн асуултад өөрөө хариулж эхэлдэг. Тогтворгүй байгаа мэдүүлгийг үнэлэх боломж байгаа юм уу. Энэ нь ээдрээтэй, эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор хэргийг бүх талаас нь бүрэн дүүрэн бодитой шалгах үүрэгтэй. Бүрэн дүүрэн шалгаж тогтоосон асуудал байдаггүй. Миний үйлчлүүлэгчийг тухайн төрлийн гэмт хэргийг үйлдсэн гэдгийг хангалттай нотлох баримт байхгүй учир түүнд ашигтай байдлаар шийдвэрлэж цагаатгаж өгөөч гэсэн санал дүгнэлтийг гаргаж байна. Г.Аийн мэдүүлэг нь тогтвортой бус байна. Мөн яллагдагч өөрөө нотлох үүрэг хүлээхгүй. Түүний өгч байгаа мэдүүлгээр энэ гэмт хэргийг үйлдэж гэж нотлох боломж байхгүй. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өрийн 16 дугаартай тогтоол байна. 16 дугаар зүйлийг тайлбарлахдаа гэмт хэрэгт сэжиглэгдсэн илт үндэслэл буй болох хүнийг гэрчээр байцааж болохгүй. Гэрчээр байцаах үед мэдүүлгээс тийм үндэслэл илэрсэн даруйд байцаалтыг зогсоох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлийг танилцуулан зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд хувийн байдлыг тогтоох мэдүүлэг авах ажиллагааг явуулна гэсэн байдаг. Үүнийг мөрдөгч мэдүүлэг авахдаа зөрчсөн байна. Улсын дээд шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор нотлогдон тогтоогдож байна. Гэмт хэргийн эргэлзээтэй нөхцөл байдаг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар тайлбарласан тогтоол үйлдсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой хамааралтай мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан нотолх баримтын эх сурвалж баримт мэдээллийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хүрэлцээтэй байдал хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоосон байхыг хэлнэ гэж байна. Нэг бүрчлэн шалгаж тогтоосон нөхцөл байдал байгаа юу гэдэг нь эргэлзээтэй байна. Мөн гэм буруутай эсэхэд гэдэгт гэмт хэргийн сэдэл, зорилго, хэзээ, хаана яаж үйлдсэн учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тодорхойлоход оршино гэсэн ойлголтуудыг эргэлзээгүй тогтоож чадаагүй учир миний үйлчлүүлэгчид ашигтай байдлыг харгалзан үзээд цагаатгаж өгөөч....” гэх санал дүгнэлт,
Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Аийн өмгөөлөгч Ч.Будхүүгийн гаргасан: “...Шүүхийн хэлэлцүүлгийн хувьд Г.А *********суманд өгсөн мэдүүлэг үнэн. Гэм буруу дээр маргаан байхгүй гэсэн учир маргахгүй гэсэн байх тул үйлчлүүлэгчтэйгээ эсрэг байр суурьтай байж болохгүй. Үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалж оролцож байгаа тул гэм буруу дээр маргахгүй. Эрүүгийн хариуцлагын дүгнэлт дээр саналаа хэлнэ...” гэх санал дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А болон түүний өмгөөлөгч Ч.Будхүү нар нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Е нь “..Г.А манай эмээгийн мод ч гэсэн миний мэдлийн мод байгаа юм гэхээр нь өөрийнх нь мэдлийн модыг худалдаж авахаар явж байсан, хулгайн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй, Г.Аийг миний мод гэхээр нь модыг нь авахын тулд ээжийнхээ данснаас 280,000 төгрөг шилжүүлсэн. гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй...” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг нь “Г.Аийн тогтворгүй байдалтай мэдүүлэг өгөөд байгаа гэдэг асуудал нь энэ шүүх хуралдааны танхимд хэлэлцэгдэж байгаа буюу нотлох баримт өөрийнх нь өгсөн мэдүүлгээр нотлон тогтоогдож байна. Өмгөөлөгч нар энэ мод ямар байдлаар авагдаад байгаа юм бэ гэж тодруулж асуухад би хулгайн мод хэлээгүй. Өөрийнхөө мод гэж хэлж зарсан учир надад 300,000 төгрөг өгсөн гэж хариулдаг. Шүүгчийн асуултад өөрөө хариулж эхэлдэг. Тогтворгүй байгаа мэдүүлгийг үнэлэх боломж байгаа юм уу. Энэ нь ээдрээтэй, эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор хэргийг бүх талаас нь бүрэн дүүрэн бодитой шалгах үүрэгтэй. Бүрэн дүүрэн шалгаж тогтоосон асуудал байдаггүй. Миний үйлчлүүлэгчийг тухайн төрлийн гэмт хэргийг үйлдсэн гэдгийг хангалттай нотолх баримт байхгүй учир түүнд ашигтай байдлаар шийдвэрлэж цагаатгаж өгнө үү ...” гэх санал дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцжээ.
Шүүгдэгч Н.Е болон түүний өмгөөлөгч Б.Ганчимэг нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлт, тайлбарууд нь дараах нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.
Нотлох баримтыг дурдвал мөрдөн шалгах ажиллагааны шатанд
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.Д.Нгийн өгсөн: “...Е.Э хүнтэй ярьж мод авч байгаа юм гэж хэлсэн. Би өглөөгүүр 05:30 цагийн үед босоод байж байтал А.Л, Е.Э хоёр машинаараа мод ачаад ороод ирсэн, юун мод бэ хэрэг хийгээд байгаа юм биш биз гэхэд А.Л манай эмээгийн мод асуудал байхгүй миний мэдлийн юм байгаа юм гэж хэлсэн..” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Аийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэрчээр өгсөн: “.. шүүгдэгч Г.Аийн өгсөн:“...Орой ажлаасаа бууж ирээд 21 цаг өнгөрч байхад санай хашааны үүдэнд Н.Е ирээд ойрхон хашааны мод ачаад ирье гэхээр би хамт явсан. Тэгсэн Цэлгэр өгсөөд айлын хашааны 4 метр урттай 25 ширхэг модыг Н.Е эзэмшлийн Бонго-3 *********улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачиж сумын төв оруулж Н.Е хашаанд хураасан. Маргааш нь өөр ачих мод байна уу гэхээр нь би ******дугаар багийн нутаг ******гэх газраас Н.А гэдэг хүний хадлангийн талбайн хашааг ачаад авъя гэж хэлсэн. Би өмнө нь 2008 онд тухайн хашааг барилцаж байсан. Тухайн буулгаж ачсан. 4 метр урттай гол хуваасан 34 ширхэг дүнз ачиж сумын төв оруулаад Н.Е гэрийн ард хураасан..., Надад модонд явсан гэж 300,000 төгрөг өгсөн..” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай нутгийн дүү болох Е.Э нь манай гэрийн гадна ирээд би нэг хашаа барьж байгаа юм та надтай цуг модонд яваад өгөөч гэж хэлсэн тэгэхээр нь би за гэж хэлээд Е.Эгийн машинтай цуг бид хоёр *********сумын 3-р багийн нутаг руу модонд 21 цаг өнгөрч байсан байхаа тэгээд бид хоёр явж байгаад З.Ц гэдэг хүний хашаан дээр очоод дээврийн модноос нь 26 ширхэг мод ачсан тэгээд сумын төвд орж ирээд Е.Эгийн хашаанд нөгөө модоо буулгасан. Тэгээд маргааш нь би гэртээ байж байхад Е.Э нь над дээр ирээд нөгөө мод дутаад байна дахиад мод хэрэгтэй байна ах би танд үнэ хөлсийг нь өгнө ш дээ гэж хэлсэн. Тэгээд би цуг явахаар болоод сумын төвөөс гарч явж байхдаа дэлгүүрээс нэг шил 0.75-ийн хараа нэртэй архи аваад тэрийгээ бид хоёр замдаа ууж явж байгаад *********сумын Тосон баг *******гэх газраас А.С гэдэг хүний хөцөөний модноос 34 ширхэг мод ачаад мөн сумын төвд орж ирээд Е.Эгийн ар талд нь буулгасан. ..Е.Э бид 2 мод ачина гэж яваад замд тааралдсан байсан айлын хашаанаас мод ачсан. Өөрийн эзэмшлийн мод гэж хэлээгүй. ..Е.Э гаргасан би зүгээр л цуг явсан. Намайг модонд цуг явсан гээд надад 300.000 мянган төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,
Хохиролын үнэлгээг тогтоосон Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-924/10450 дугаартай: “...үнэлэгдэж буй 34 ширхэг хадлангийн талбайн хашаа болох гол хуваасан /10-15 см голчтой 4 м урттай гол хуваасан шургаг/ дүнзний зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 07 дугаар сарын байдлаар 340.000 (гурван зуун дөчин мянга)-н төгрөгөөр үнэлэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан,
Хохиролын үнэлгээг тогтоосон Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-924/10451 дугаартай: “...үнэлэгдэж буй 25 хаваржааны хашааны дээвэр модны зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 07 дугаар сарын байдлаар 500.000 төгрөгөөр үнэлэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан,
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоосон Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №1001910 дугаартай: “...-ны эзэмшлийн *********улсын дугаартай 2006 онд үйлдвэрлэгдсэн 2023 онд Монгол улсад орж ирсэн Bongo 3 coach маркийн авто машины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 16,500,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойллоо...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мөрдөгчийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл хэрэгт авагдсан бусад нотлох бариимтаар шүүгдэгч Н.Е, Г.А нар нь 2024 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн *********сумын 6 дугаар багийн нутаг Д.ж гэх газарт байрлах иргэн З.З.Цын хаваржааны хашааны дээврийн 4 метрийн урттай 10-15 см голчтой 25 ширхэг модыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, *********улсын дугаартай Бонго-3 загварын машин механизм ашиглаж хулгайлан авсан,
Мөн шүүгдэгч нар нь 2024 оны 7 дугаар сарын 27-аас 28-нд шилжих шөнө *********сумын 3 дугаар баг Н.А гэх газраас иргэн Н.Аын хадлангийн талбайн хашаа 34 ширхэг гол хуваасан дүнзийг *********улсын дугаартай Бонго-3 загварын машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэх гэмт хэргийн сэдэлт, зорилго бүрэн дүүрэн тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой хамааралтай мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан нотлох баримтын эх сурвалж баримт мэдээллийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хүрэлцээтэй байдал хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоосон байхыг хэлнэ гэж байна. Нэг бүрчлэн шалгаж тогтоосон нөхцөл байдал байгаа юу гэдэг нь эргэлзээтэй байна. Мөн гэм буруутай эсэхэд гэдэгт гэмт хэргийн сэдэл, зорилго, хэзээ, хаана яаж үйлдсэн учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тодорхойлоход оршино гэсэн ойлголтуудыг эргэлзээгүй тогтоож чадаагүй.. гэж мэтгэлцжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй болно.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтооход шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан буюу гэм буруугүй болох, эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Гэмт хэрэгт хамтран оролцох гэдэг нь хоёр ба түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг хэлнэ гэж, Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт тус тус заажээ.
Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэдэг нь үйлдлээрээ нэгдсэн байх төдийгүй үзэл бодол, зорилго сэдэлтээрээ нэгдсэн байх шаардлага тавигддаг.
Тодруулбал: Шүүхийн хэлэлцүүлэгт: шүүгдэгч Г.Аийн өгсөн: “.. тэр хашааг барилцаж байсан.. 25 мод, 34 мод Бонго-3 машинаар ачаад Н.Е хашаанд буулгасан ... н.З.Цын хашааг хаана байдгийг мэднэ. Тухайн үед тэдний хашаа гэдгийг мэдээгүй байсан ... Манай мод гэж өг гэхээр нь өгсөн. Би яг болсон үйл явлаа хэл гэхээр нь болсон үйл явдлаа хэлсэн.. Н.Е нь мод хулгайлж байгаа гэдгийг мэдэж байсан ..н.Зхашаанаас мод авах гэж явахдаа хэдэн мод авъя, гайгүй байлгүй дээ гээд явсан...ярьж байгаад хоёулаа цуг явсан ..дай модны хэрэгтээ байна гэхээр нь дээгүүрээс ганц, хоёр мод очоод авчъя гэж хэлээд очоод авсан .. Би Е.Эд гайгүй байлгүй. Хоёулаа гялс ачаад хашаанд чинь буулгая гэж хэлсэн .. Е.Э асуудалгүй юм байгаа биз дээ ахаа гэсэн ....хулгай мод гэдгийг мэдэж байсан.. Е.Эг мод дутаж магадгүй юм шиг байна гэхээр манай хамаатан ах, дүүсийн хүүхэд байгаа юм. Тэндээс хэдэн мод ачъя гэсэн. Тэр үед Н.Аын утас нь холбогдоогүй. Н.А надад хэдэн мод өгөх юм гээд очоод ачсан ... Миний мод гэж бодсон ..н.З.Цын модыг хамтарч хулгай хийсэн гэж ойлгож болно.. Би Е.Эд дээшээ өгсөөд ачъя гэсэн гэж хэллээ ... Н.Ед миний мод гэж хэлээгүй. Анхнаасаа хулгайн мод гэж хэлж байсан ...н.Д.Н эгч бид хоёрын эхний ачиж ирсэн модыг мэдэхгүй. Юунаас ямар мод ачаад ирэв гэсэн ...” гэх мэдүүлэг, хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэн үзэхэд ...шүүгдэгч Н.Е, А.Л нар нь дай мод дутсан учраас өөр газраас бэлтгэе гэдэг талаар нэгдэж Ц.З.Цын хаваржааны хашааны дээврийн 25 ширхэг модыг үйлдлээрээ санаатай нэгдэж хулгайлан .. авсан, мөн 2024 оны 7 дугаар сарын 27-аас 28-нд өдөр Н.Аын хадлангийн талбайн хашаа 34 ширхэг гол хуваасан дүнзийг нууцаар, хууль бусаар хулгайлан авсан болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн хохирлын үнэлгээ тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэгийн гаргасан санал дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Шүүгдэгч Н.Е нь шүүхийн хэлэлцүүлэгт Г.А нь худлаа мэдүүлэг өгч байна... гэж байх боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч гэрч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээр үгүйсгэгдэж байх бөгөөд, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ба зөвхөн түүний мэдүүлгээр шүүгдэгч Г.Аийг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Аийн өмгөөлөгч Ч.Будхүү нь Г.Аийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар хасах хүсэлтийг гаргасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-т “нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гомдол”-ыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж шийдвэрлүүлэх, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугар зүйлд заасан шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө санал хүсэлтийг гаргах байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг эхэлсний дараа гаргасан хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Нөгөөтэйгүүр шүүгдэгч Г.Аээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасны дагуу гэрчийн мэдүүлэг авч, ингэж мэдүүлэг авахдаа мөн зүйлийн 6 дахь хэсэгт “...гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй...” заасныг сануулан мэдүүлэг авсан бөгөөд Г.А нь уг эрхээ эдлэхгүйгээр гэрчийн мэдүүлэг өгсөн байна.
Түүнчлэн гэрч Г.Аийн мэдүүлгийг гэмт хэрэг үйлдсэн гэж өөрийнх нь эсрэг нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд харин тухайн үйл баримтыг сэргээн тогтоох, хэн, хэний ямар үйлдэл оролцоо байсан зэргийг тодруулж нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй байна.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Н.А, Ц.З.Ц, гэрч Г.А, Г.Д.Н, Б.Д нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мөрдөгчийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, *********улсын дугаартай Bongo 3 coach загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн эд зүйл битүүжмлэх тухай тогтоол, мөрдөгчийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, мөрдөгчийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирлын үнэлгээг тогтоосон Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-924/10450 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирлын үнэлгээг тогтоосон Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-924/10451 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоосон Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №1001910 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч нарын нүүрэлдүүлж өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Г.А, Н.Е нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Г.А, Н.Е нар нь 2024 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн *********сумын 6 дугаар багийн нутаг “Д.ж” гэх газарт байрлах иргэн З.З.Цын хаваржааны хашааны дээврийн 4 метрийн урттай 10-15 см голчтой 25 ширхэг модыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, *********улсын дугаартай Бонго-3 загварын машин механизм ашиглаж хулгайлан авсан,
мөн шүүгдэгч Г.А, Н.Е нар нь 2024 оны 7 дугаар сарын 27-аас 28-нд шилжих шөнө *********сумын 3 дугаар баг Н.А гэх газраас иргэн Н.Аын хадлангийн талбайн хашаа 34 ширхэг гол хуваасан дүнзийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр *********улсын дугаартай Бонго-3 загварын машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл ойлголт юм.
Гэмт хэрэгт хамтран оролцохын шинж бол гэмт хэргийг үйлдэхэд хоёр ба түүнээс дээш тооны этгээд оролцсон байх, хоёр ба түүнээс дээш тооны этгээд үйл ажиллагаагаа нэгтгэсэн байх явдал юм. Хамтран оролцохын энэ шинж нь гэмт хэргийг хэд хэдэн этгээд хамтын хүч чармайлтаар үйлдсэн байх, гэмт хэргийг үйлдэж хүрэх үр дүн (үр дагавар) энэ бүх оролцогчдын хувьд нэг байх, оролцогч бүрийн гүйцэтгэж байгаа үйл ажиллагаа нь бусад оролцогчдоос гэмт үйлдэл хийх зайлшгүй нөхцөл болсон байх, гэмт хэрэг үйлдсэн факт болон түүний үр дагавар оролцогч бүрийн хийсэн үйлдэлтэй шалтгаант холбоонтой байх шинжийг агуулдаг.
Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг бөгөөд энэ нь хамтран оролцохын ердийн хэлбэр юм.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Г.А, Н.Е нар нь хохирогч З.З.Цын хашааны модыг хулгайлахдаа гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдэх, хэн ямар үүрэгтэй оролцох, учирч болох бэрхшээлийг хэрхэн даван туулах, ул мөрийг нуух, баллах, гэмт хэргийн замаар олох эд хөрөнгийг хэрхэн зарцуулах зэрэг асуудлаар урьдчилан хэлэлцэж тохиролцоогүй хэдий ч мод ачина гэж яваад замд тааралдсан байсан айлын хашаанаас модыг авчсан, мөн маргааш нь дахин мод дутахад Г.А.Сын хашаанаас модыг нь хулгайлан авч маргааш нь цагдаагийн байгууллагын алба хаагчид баригдсан байх бөгөөд эдгээр нөхцөл байдлыг шүүх гэмт хэрэгт хамтран оролцохын ердийн хэлбэр гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хэргийг зүйлчилсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Н.Е, Г.А нарын үйлдэл идэвхтэй, хохирогч З.З.Цын 25 ширхэг хаваржааны хашааны мод, хохирогч Н.Аын хадлангийн талбайн хашаа 34 ширхэг гол хуваасан дүнзийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Н.Е, Г.А нарын бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.
Энэ гэмт хэргийн тухайд шүүгдэгч Г.А, Н.Е нарын машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлж, захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Г.А, Н.Е нар нь мод хулгайлахдаа тухайн газартаа хурдан хүрэх, хулгайлсан модоо тээвэрлэх зэргээр хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, үйлдлээ түргэтгэх зорилгоор *********улсын дугаартай Бонго-3 загварын тээврийн хэрэгслийг ашигласан байх тул түүнийг машин механизм ашигласан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Г.А, Н.Е нарын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, учруулсан хохирлоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэж заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.А, Н.Е нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.А, Н.Е гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Ат 340.000 төгрөгийн хохирол, хохирогч Ц.З.Цад 500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хохирлын үнэлгээ тогтоосон Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-924/10450 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-924/10451 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Хэрэгт мөрдөгчийн эд зүйл хүлээлгэн өгсөн: “ Хөвсгөл аймгийн *********сумын 6-р баг Хийдийн 08-н тоотод 34 ширхэг хашааны мод Н.Ат хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл /хх-ийн 158 тал/-д, Хөвсгөл аймгийн *********сумын 6-р баг Хийдийн 08-н тоотод 25 ширхэг хашааны модыг Ц.З.Цад хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл /хх-ийн 159 тал/-д тус тус авагдсан, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нар нь “гомдол саналгүй” гэх мэдүүлэг, тайлбар өгсөн байх тул шүүгдэгч Г.А, Н.Е нарыг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Т.А.С, Ц.З.Ц нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.А, Н.Е нарын “хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Г.А, Н.Е нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “... Шүүгдэгч Г.А, Н.Е нарт холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялын саналтай байна... Шүүгдэгч Н.Ед эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах ялын саналтай байна. Шүүгдэгч нарт гаргасан ялын саналыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй эрэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзэж энэ тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулах саналтай байна. Шүүгдэгч Н.Е урьдчилан цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгч Г.А нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцуулъя...” гэх санал дүгнэлт,
Шүүгдэгч Н.Егийн өмгөөлөгч Б.Ганчимэг гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэм буруутайд тооцлоо. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, өөрөө хөлний өвчтэй. Ам бүл 3, ээж дүүгийн хамт байдаг эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар 2 жилийн ялыг 1 жилийн хугацаатай хорихоос доогуур ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Түүний *********улсын дугаартай бонго-3 машин ээж, дүүгийнх нь амьдралын эх үүсвэр болж байгаа. Ээж нь хүнд өвчтэй. Энэ машиныг зарж борлуулаад эмчилгээндээ хэрэглэх зайлшгүй шаардлага үүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан улсын орлого болгох хууль зүйн үндэслэл байхгүй учир битүүмжлэлийг хүчингүй болгож өгнө үү...” гэх санал дүгнэлт,
Шүүгдэгч Г.Аийн өмгөөлөгч Ч.Будхүү гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Гэм буруу дээр маргахгүй. Шүүгдэгч Г.Аийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн ялын санал оруулж байна. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар 2 жилийн хорих ялыг 50 хувилж 1 жилийн хугацаагаар хорих ялын санал гаргаж байна...” гэх санал дүгнэлт,
Шүүгдэгч Г.А, Н.Е нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг, шүүгдэгч Н.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Н.А.Лд эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Н А.Лийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Ед эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал шүүгдэгч Н.Егийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгч Н.Егийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н. Е.Эг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Егийн өмгөөлөгч Б.Ганчимэг нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар 2 жилийн ялыг 1 жилийн хугацаатай хорихоос доогуур ял оногдуулж өгнө үү..” гэсэн санал дүгнэлтийг гаргаж байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” талаар заасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Н.Ег мөрдөн шалгах ажиллагааны шатанд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, мөн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Ед оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г. А.Лд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аийн цагдан хоригдсон 10 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан байна.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “bongo 3” загварын *********улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Н.Егийн өмчлөлийнх болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Егийн өгсөн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 11 ний өдрийн 67 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “bongo 3” загварын *********улсын дугаартай, 16.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн хувааж шүүгдэгч Г.А, Н.Е нараас тус бүрээс 8.250.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.А нь 10 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Н.Е нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г..Л, Н.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Е.Эг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.А.Лийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Ед оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.А.Лд оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аийн цагдан хоригдсон 10 (арав) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 11 ний өдрийн 67 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 16.500.000 (арван зургаан сая таван зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий “bongo 3” загварын *********улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн хувааж шүүгдэгч Г.А, Н.Е нараас тус бүр 8.250.000 (найман сая хоёр зуун тавь ) төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Г.А нь 10 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Н.Е нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН