Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 307

 

  

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,    

нарийн бичгийн дарга   Г.Ууганзаяа,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч О.Батболд, Т.Мөнх-Эрдэнэ нарын өмгөөлөгч Ж.Яринпил ҮД:00-13,

шүүгдэгч Б.Билгүүний өмгөөлөгч Б.Гэршихбөртэ ҮД:20-40,

шүүгдэгч Б.Алтансүхийн өмгөөлөгч С.Чулуунбаатар  ҮД:00-69,

шүүгдэгч О.Батболд, Б.Билгүүн, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Алтансүх,

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

           1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Увс аймгийн Улаангом хотод 1995 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, дөрвөд, тусгай  дунд боловсролтой, онцгой байдлын аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй,хэрэг үйлдэх  үедээ  эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл-6, эцэг, эх, 3 дүүгийн хамт, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1-р хэсэг гудамжны 339 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл  хүлээж  байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Боржигон овогт Одхүүгийн Батболд /РД:ОЮ95040713/

 2.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл-3 эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 5-р  гудамжны 77-2155 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, 1.Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 473 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2.Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 71 дүгээртэй шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 06 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Боржигон овогт Батсүхийн Билгүүн /РД:СЗ95051715/

          3.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Зуун-мод хотод 1994 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх  үедээ “Пинк Товер” ХХК-д пасатны ажилтай байсан, ам бүл 1, ганцаараа, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 31-р гудамжны 626 /а/ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Халх овогт Түвшинбаярын Мөнх-Эрдэнэ /РД:НБ94031414/,

           4.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн  Алтай хотод  1996 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 21  настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх  үедээ “Пинк Товер” ХХК-д пасатны ажилтай байсан, ам бүл -3  эхнэр хүүхдийн  хамт, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 2-р хэсэг, 12-р гудамжны 607 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Боржигон овогт Батболдын  Алтансүх  /РД:ДА96060512/ нарт

          Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар  О.Батболд, Б.Билгүүн, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Алтансүх  нарт  яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 2016 2501 3353 дугаартай 105/2017/0009/Э индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч О.Батболд, Б.Билгүүн, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Алтансүх нар нь бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулангийн орчимд хохирогч Э.Тэмүүжинг унадаг дугуй авч зугтаасан гэж уурлаж, хувийн харилцааны сэдэлтээр хохирогч Э.Тэмүүжинг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Батболд мэдүүлэхдээ:  Би 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр би хохирогчийг ганцаараа зодсон. Т.Мөнх-Эрдэнэ тэр үед байгаагүй. Компьютер тоглоомын газрын гадна тавьсан миний унадаг дугуйг хохирогч унаж зугтаасан учраас би араас нь хөөж очоод дугуйгаа авахдаа хэдэн удаа зодсон. Хохирогч биднийг дөрвүүлээ зодсон гэж мэдүүлэг өгсөн. Т.Мөнх-Эрдэнэ ажлаа тараад над руу залгаад автобуснаас бууж ирсэн. Б.Билгүүн, Б.Алтансүх нар зодоогүй, Б.Билгүүн миний дугуйг унаад гэр лүүгээ явсан байсан. Б.Алтансүх, Т.Мөнх-Эрдэнэ бид 3 сүүлд буцаж явсан. Эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол нийт 2.500.000 төгрөгийг бид нар хувааж хохирогчид төлсөн гэв.

 2.Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Билгүүн мэдүүлэхдээ:Би зодоонд оролцоогүй. Нэмж ярих зүйлгүй гэв.

           3.Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ:Би  зодоонд оролцоогүй учраас мэдүүлэг өгөхгүй гэв.

4.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Алтансүх мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

            Талуудын  хүсэлтээр хавтаст хэргээс:

1.Мөрдөн байцаалтанд хохирогч Э.Тэмүүжингийн:.. Тэгэхэд нь миний байсан дугуйг нь авч унаад тэр гурвын ойролцоо эргэлдээд байж байхад хантаазтай залуу намайг хөөш нааш ир гэж зандрангуй байдлаар дуудсан. Тэгэхэд нь миний гар утсыг дахин авах гэж байна гэж бодоод айсандаа дугуйг нь унасан чигээрээ баруун тийш зугтаасан. Тэгэхэд араас нэг унадаг дугуйтай өөр залуу ирээд намайг шахаж зогсоогоод барьж авсан. Тэгэхэд араас цайвардуу өнгийн машинаас хантаазтай ганцаарааа бууж ирээд тэр машин нь яваад өгсөн, улмаар хантаазтай залуу шууд баруун шанааруу гараараа нэг удаа цохиж, араас нь хамт явсан 2 залуу ирээд 3 уулаа намайг чирээд замын урд талд гаргаад газар нүүрээ дараад хэвтэж байхад 3 уулаа миний дээрээс нуруу, гэдэс, хөл, толгой руу өшиглөж цохиод байсан. Тэгэхэд харанхуйд хэн нь миний хаашаа яаж цохиод байгааг сайн харж чадаагүй. Улмаар миний цамцаар толгой бүтээж хаашааг нь мэдэхгүй дагуулаад явсан, явах замдаа хэнийг мэдээгүй банзаар миний бөгс рүү цохиж, хашаа руу түлхэж мөргүүлээд, гар хөлөөрөө цохиод нилээд явсан, тэгэхэд хэн нь мэдэхгүй миний халаас түрийвч ухаж картны дугаар асууж, гар утас авсан байсан, хэн авсаныг мэдээгүй, улмаар буцаж анх зодсон газар замын урд талд ирээд миний гар, хөлийг юугаар мэдэхгүй ард хүлээд халзан залуу дугуй унаад яваад өгсөн, хантаазтай залуу намайг банзаар бөгс рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгэхэд бас нэг залуу ирчихсэн миний дээрээс гар хөлөөрөө хаа сайгүй цохиод 3 уулаа байсан. Мөн арай өндөр залуу нь банзаар бөгс, гарлуу хэд хэдэн удаа цохисон. Тэгэхэд миний хөлний уяаг тайлаад гар хүлээтэй чигээр тэр газраа орхиод тэд нар яваад өгсөн. Тэгээд өөр зүйл болоогүй. Тэгэхэд тэр залуус 4 үүлээ явсан. Би дугуйг нь унаж байхдаа тэр гурван залуугаас айсандаа аваад зугатаачихсан. Би жилийн өмнө ЛЖ маркийн хар өнгийн андройд гар утсаа 100.000 төгрөгөөр үнэлнэ., худалдаа хөгжлийн банкны картаа алдсан, хоосон байсан тул үнэлэхгүй. Гар утас, банкны картаа буцааж авсан тул нэхэмжлээгүй. Би өөр эд зүйл алдаагүй. Би гомдолтой байна, эмчлүүлэхэд 930.500 төгрөгийн баримттай зардлыг уг 4 залуу өгсөн, мөн цаашид гарах зардлаа нэхэмжилнэ. Намайг юугаар хүлсэнийг мэдэхгүй байна.Тухайн үед би сүүлд нь нэг юм гарын хүлээгээ тайлаад уяаг нь хаячихсан юм. Дараа нь тэр хаясан уяагаа хайгаад олоогүй...гэх мэдүүлэг /хх-н 19-20-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Х.Тулгын:... Тэгээд тэр өдөр залууд чи юу хийж яваа юм, наадах чинь чиний дугуй мөн юм уу гээд зогсож байхад Батнай машинд дайгдсан бололтой машиныг нь хараагүй буугаад хүрээд ирсэн. Улмаар Батнай тэр залуугийн нүүрлүү нь байх гараараа нэг удаа цохиод газар унаад өгсөн. Тэгэхэд араас нь Билгүүн зүс таних нэг залуутай  хоёулаа гүйгээд ирсэн. Би Батнайг болохгүй гэхэд дугуйг авч зугтаалаа гээд тэр залуугийн дээрээс нь өшиглөөд байх шиг байсан. Тэгэхэд тэр залуу уучлаарай гэж байсан. Би Батнайд наад залуугаа явуулчих гэж хэлээд удалгүй, шууд яваад өгсөн. Тухайн үед өөр зүйл болоогүй.. гэх мэдүүлэг  /хх-н 21-р тал/

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн № 13498 актанд:

1. Тэмүүжингийн биед баруун, чамархай хатуу бүрхүүл доорхи ялтаслаг цусан хураа, зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, тархи доргилт, баруун, зулай чамархайн зөөлөн эдийн няцрал, өгзөгний цус хуралт, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарнуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний явцаас хамаарна.

5. Уг гэмтэл нь 2016.09.22-ны өдөр үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Т.Амартүвшин гэх дүгнэлт хх-ийн 31-р тал

-Эд зүйлийн үнэлгээ /хх-н 113-р тал/

           -Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

           Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон  шүүгдэгчийн  нарын мэдүүлэгээс  үзэхэд  2016 оны 09  дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулангийн орчимд хохирогч Э.Тэмүүжинг автобусны буудал дээр унаа хүлээн зогсож байхад О.Батболд, Б.Билгүүн, Б.Алтансүх нар  ирж  үг яриа   өдөөн  хохирогч  Э.Тэмүүжингийн утсыг  авч үзэн буцаан өгсөн байх ба  Тэмүүжин тэдний  дугуй  унаж  зугтаахад араас  О.Батболд, Б.Билгүүн, А.Алтансүх нар очиж барьж авч О.Батболд нь  амь биед аюултайгаар хашаа мөргүүлэх, гараараа болон банзаар зодож О.Батболд, Б.Билгүүн,  Алтансүх нар бүлэглэн хохирогчийн гар хөлийг юмаар  хүлж  бүлэглэн зодон чирээд явж байхад Т.Мөнх-Эрдэнэ тааралдаж тэдний хууль  бус үйлдлийг таслан  зогсоохын  оронд түүний биед явсан гар утас, банкны картыг авч амь биед аюултай байдалд орхисныг цагдаагийн ажилтан тааралдаж эмнэлэгийн байгууллагад хүлээлгэн өгсөн үйл баримт болсон байна./ хх-н 7,14-р тал/

           Шүүгдэгч нар энэ гэмт хэргийг үйлдэхдээ бие биедээ дэмжлэг үзүүлэн  бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэстэй байна.

           Иймд шүүгдэгч О.Батболд,  Б.Билгүүн, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Алтансүх нар нь бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулангийн орчимд  хохирогч Э.Тэмүүжинг унадаг дугуй авч зугтаасан гэж уурлаж, хувийн харилцааны сэдэлтээр хохирогч Э.Тэмүүжинг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь өөрсдийнх нь тайлбар, хохирогч гэрчүүдийн мэдүүлэгүүдээр тогтоогдож байх ба О.Батболд, Б.Билгүүн, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Алтансүх нарын үйлдэл  нь Эрүүгийн хуулийн тусгай 99 дүгээр зүйлийн 99.2-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй  байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар  тус тус ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 Прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон гэж үзэв.

             Шүүгдэгч Б.Билгүүн нь Баянзүрх дүүргийн  шүүхийн  2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 473 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,  2.Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 71  дүгээртэй шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 06 сарын баривчлах ялаар тус тус  шийтгэгдэж  байсан болох нь  нь шийтгэх тогтоолын хуулбар болон ял шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 88, 90-94-р тал/

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д.... хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно гэж хуульчилжээ.

            Гэвч шүүгдэгч Б.Билгүүний  ялтайд тооцох хугацаа нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан Анхны Ардчилсан Сонгууль Болж Байнгын Ажиллагаатай Парламент Байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д хамаарч ялгүй  болсон байна.

           Шүүгдэгч О.Батболд, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Алтансүх нар нь  урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 78, 81, 84 тал /

           Шүүгдэгч О.Батболд, Б.Билгүүн, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Алтансүх нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь  хохирогчийн  мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.  /хх-ийн 15-р тал/

            Шүүгдэгч  О.Батболд, Б.Билгүүн, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Алтансүх  нар нь 2016 оны 09 дүгээр сарын  23-ны өдрөөс  сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах тогтоолоор  баривчилсан байх ба 2016 оны 09 дүгээр сарын 26-ны  өдөр  бусдын  батлан даалтанд өгөх  таслан сэргийлэх  арга  хэмжээ авагдсан байна. Мөн  Баянзүрх  дүүргийн шүүхийн  2017 оны 01 дүгээр сарын 04-ний  өдрийн  №25 дугаартай шийтгэх тогтоолоор  цагдан  хоригдож  2017 оны  04 дүгээр сарын 03-ны өдөр  бусдын  батлан даалтанд  өгөх  таслан сэргийлэх арга  хэмжээ авагдаж   шүүгдэгч нар нийт  92  хоног  цагдан хоригдсон   болох нь сэжигтнийг баривчлах  тухай тогтоол, батлан  даалтанд  өгөх  таслан сэргийлэх   арга хэмжээ авах тухай тогтоол, шүүхийн  шийтгэх  тогтоол,   цагдан хорихоор  авсан  таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчлөх тухай шүүгчийн захирамж  зэргээр  тогтоогдож  байна. /1-р хх-ийн 38-53-р тал 196-203-р тал, 2-р хх-н 6-26-р тал  /

         Шүүгдэгч нар  гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, хэрэгт оролцсон  оролцоо зэрэг байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулахдаа ялгамжтай оногдуулах зүйтэй гэж  үзэв.

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Одхүүгийн Батболд, Боржигон овогт Батсүхийн Билгүүн, Халх овогт Түвшинбаярын Мөнх-Эрдэнэ, Боржигон овогт Батболдын Алтансүх нарыг бүлэглэн  бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар Одхүүгийн Батболдыг 5 /таван/ сарын   баривчлах  ялаар,  Батсүхийн Билгүүнийг  3 /гурван/ сар 1 /нэг/ хоногийн  баривчлах  ялаар, Түвшинбаярын Мөнх-Эрдэнийг 3 /гурван/ сар 1 /нэг/ хоногийн  баривчлах  ялаар, Батболдын Алтансүхийг 3 /гурван/ сар 1 /нэг/ хоногийн баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.                       

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Одхүүгийн Батболдод  оногдуулсан 5 /таван/ сарын  баривчлах  ялыг,  Батсүхийн Билгүүнд оногдуулсан 3 /гурван/ сар 1 /нэг/ хоногийн  баривчлах  ялыг, Түвшинбаярын Мөнх-Эрдэнэд оногдуулсан 3 /гурван/ сар 1 /нэг/ хоногийн  баривчлах ялыг, Батболдын Алтансүхэд оногдуулсан 3 /гурван/ сар 1 /нэг/ хоногийн баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан  эдлүүлсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар О.Батболдын цагдан хоригдсон нийт 92  хоногийг, Б.Билгүүний цагдан хоригдсон нийт 92 хоногийг, Т.Мөнх-Эрдэнийн цагдан хоригдсон нийт 92 хоногийг, Б.Алтансүхийн цагдан хоригдсон нийт 92  хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

           

  1. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй , битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, О.Батболдод урьд бусдын батлан даалтанд авсан таслан  сэргийлэх  арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, Б.Билгүүн, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Алтансүх нарт урьд авсан бусдын батлан даалтад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

             7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Батболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Билгүүн, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Алтансүх нарт бусдын батлан даалтад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ