Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/40

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Гэрч Б.Д.Л, Г.О, Г.Х

           Шүүгдэгч, хохирогч В.Нгийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч, хохирогч Ч.Шгийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,

Шүүгдэгч, хохирогч В.Н, Ч.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Н, Ч.Ш нарт холбогдох эрүүгийн ********дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүдэгч  нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Ш нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар баг ** гудамж *** тоот 2024 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хохирогч В.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зодож биед баруун чихэнд сорви бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч В.Н нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар баг ** гудамж ** тоот 2024 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хохирогч Ч.Штэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, биед духанд зулгаралт, зүүн хацар, зовхинд зөөлөн эдийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

               Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн ******** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

         Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

         Шүүгдэгч  Ч.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар баг ** гудамж ** тоотод В.Нгийн  бие эрх чөлөөнд нь халдаж, баруун чихийг нь хазаж, биед нь баруун чихэнд сорви бүхий гэмтэл учруулсан,

          Шүүгдэгч В.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар баг ** гудамж ** тоотод хохирогч Ч.Шгийн бие эрх чөлөөнд халдаж, толгойн тус  газар нь гараараа цохиж, биед нь тархи доргилт, зүүн хацар зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал,  зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зулайн хуйх, духанд зулгаралт гэмтэл  учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Шгийн өгсөн:“... Би тэр өдөр найзуудтайгаа очсон. Олон удаа намайг утсаар дуудсан. Би дуудах болгонд нь хойшлуулсаар байгаад орой очсон. Зөвшөөрөл авч байгаад орсон. Би найзуудтайгаа яваа танайд орж болох уу гэхэд болно гэсэн. Гэрт ямар ч хэрүүл асуудал байхгүй байхад энэ асуудлыг В.Н, Н.Ннар хэрүүл маргаан хийсэн. Би хүмүүс айлд авч очсон учир хэрүүл, маргаанаас  зайлсхийж эвтэйхэн гаргасан. Цуг гараад явах гэж байхад намайг чи бүхэл өдөржин найз, нөхдөө дагалаа, ах, дүү нар  чинь хүн биш үү гээд намайг авч үлдсэн. Хадам эгч Б.Д.Л бүгдээрээ ярьж сууна гэж байгаад надад хундага тал дундуур архи хийж өгсөн. Уухгүй гэхэд уу гэхээр нь уусан. Дараагийн архийг нь тойруулах юм болов уу гэж бодсон чинь надад дүүргэж өгсөн. Би наад архийг чинь уухгүй. Дараагийн хүн нь уух ёстой гэсэн чинь гудар чи муу гэж хоёр талаас дараад цутгасан. Тэгэхээр нь би шууд гараад зугтаасан. Гарах хооронд энэ хүн намайг ар дагзнаас аяга хөмөрч цохисон. Би унаад яаж байна гээд босож ирэхэд дахиад нэг цохисон. Хоёр цохиулаад би яасан гээд намайг цохиж байгаа гэж асуух гэж орсон чинь Н.Нгэх хүн тогооны шүүгээ уудалсан сууж байсан. Тэр хутга, шүвэгний асуудалтай хүн. Хутга авах гэж байхад нь манай хүн явахаасаа  өмнө бүгдийг нь аваад нуусан байсан. Гэрээр тойрч ирээд үсдэж дараад бүлэглэж зодсон. Дахиад нэг аягаар цохиход нь би хөдлөх ямар ч нөхцөлгүй болсон байсан. Үүнийг би мөрдөн байцаалтын явцад 4 удаа мэдүүлэг өгсөн. Хөл гар дарсан нүдэж байхад В.Н дахиж аягаар цохиход 3 дахь цохилтод нь би дахиж цохиулахгүй тул тэвэрч аваад хазсан. Өөр хөдөлгөөн хийх боломж байхгүй. Баруун гар ардаа дарсан, цээжин дээр хүн дарсан, нэг хүн дээрээс нүдэж байсан. Би гурав цохиулсан байсан. Би ганц гараараа тэвэрч аваад хазаж авсан тэгээд ухаан алдсан. Тэрнээс хойш юу ч мэдээгүй. Нэг сэрсэн чинь ааваа сэрээрэй гээд миний хүү ирсэн намайг сэгсэрч байсан. Хэзээ хойно сэрэхэд хүү, эхнэр хоёр хоёр талаас чирээд гадаа гаргаж агаар амьсгалуулж би ухаан орсон. Би буцаж ороод над руу яагаад ингэж дайрч байгаа юм бэ гэж гомдоллож орилсон. Хөл дээрээ тогтох тамир байгаагүй. Би яасан гэж намайг цохиж байгаа юм. Шалтгаангүй хүнийг яагаад зодож байгаа юм гэж орилсон. Надын урдаас ирэхэд нь тэвэрч аваад буцаад унасан. Тэгээд цагдаа ирсэн. Манай эхнэр хашааны үүдэн дээрээс дөнгөж хөдлөөд Сод-Монголын клонк ороод иргэж ирсэн. Өөр үйлдэл хийх хугацаа байхгүй. Яг миний ярьсан мэдүүлгийн хугацаа эхнэр ирэх хугацаа хоёр таарна. Энэ хүмүүсийн яриад байгаа үйлдэл хийх цаг зав гаргаагүй. 10 хашаатай богино гудамжинд иргээд ирж байгаа. Би өөрөө хохирогч гэж бодоод өдий хүртэл явсан. Бүлэглэж зодсон 4 хүний нэг нь гэрч болсон, голлосон нэг хүн байхгүй болсон байна. Довтолгоо үргэлжилж байхад би зогсоох гэж татаж хазсан нь харилцан зодолдсон болсон. Хуулийг яаж эргүүлээд байгаа юм мэдэх юм алга. Би эд нарыг хэрэгт хийх гэж ах, дүү улс энд яваагүй. Хүнд гэм буруутай үедээ уучлалт гуйх ухаантай байгаасай өдий хүртэл гэж явсан. Уучлалт гуйгаасай гэж өдий хүртэл харсан. Би хоолны мөнгө гуйгаагүй, илүү дутуу эрх ашгийн төлөө яваагүй. Уучлалт гуйх болов уу 2 дагавар хүүхэдтэй дүүг минь аваад аятайхан яваа хүн шүү манай хүргэн гэх болов уу гэж харсан. Уучлалт гуйгаагүй. Мөнгөөр шийддэг гэж утсаар ярьсан. Тухайн үеийн яриа хуучин утсан дээр байгаа. Мөнгөөр яаж шийдэхийг нь харъя. Прокурорт хоёр удаа мэдүүлэг, байцаагчид дөрвөн удаа мэдүүлэг өгсөн. Өнөөдөр бүлэглэж зодсон 4 хүний хоёр нь гэрч болоод өдий хүртэл явлаа. Н.Нгэдэг хүн одоо хүртэл байхгүй байна. Би үхэхэд бэлэн байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Нгийн, өгсөн:“... Шинийн 3-ны золгуут ирээд ахуйн хүрээний архидалт болж байсан. Бүлэглэж зодсон зүйл байхгүй. Стаканаар архи цуцгаж өгсөн зүйл байхгүй. Жолооч нартайгаа архи ууж байгаад эхнэр нь үлдсэн хүүхдээ аваад ирнэ гээд гарсан. Манайхаас Сод-Монголын клонк 200 метр байгаа. Давхиад ирэх хооронд дөрвүүлээ нилээд дэвсэж зодоод, аягаар цохиод хөөгөөд явж байдаг юм гэж юу байхав. Яасан хагардаггүй аяга, толгой тархи байдаг юм. Гараараа цохисон нь үнэн. Гадаа үүдэн дээр н.Н.Үг байж байхад боль чи холоос ирээд зодоон хийж болохгүй гэж хэлэх хооронд чих хазаад эхнэр нь цаанаас нь хүүхэдтэйгээ орж ирээд цонх хагалаад үлдсэн. Нийлээд зодоод байж байдаг завтай хүн байхгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.Шгийн өгсөн: “...Нүдний хараа маш муу болсон. Даралт 110/90 байдаг байсан одоо 150 болсон. Ноднин би тээврийн тэргүүн авахдаа 26 удаа явсан. Одоо ямар ч ачаалал даахгүй болсон. Хүний биед учруулсан юмны нөлөө гэж байдаг. Энэ хүмүүсийг үнэнээ хүлээгээд ах, дүү шиг орж ирэх юм бол болох байсан. Та нар шиг гуйлгачин авсан өмгөөлөгчийн хараач гэсэн олон юм ярьсан байсан. Уучлалт гуйхыг хүлээж байна. Надаас гарсан бүх зардлыг өгнө биз. Би хохирогч байх ёстой. Уучлалт гуйхыг хүлээж байна. Хэрэгт хийе гэж өдий хүртэл яваагүй..” гэх мэдүүлэг,

Хохирогч В.Н: “..Гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Д.Лын өгсөн: “...Тэр өдөр бага эрэгтэй дүү Зүүнхараа сумаас золгохоор ирсэн. Ирээд хоёр айлаар золгуут хийгээд ирсэн байсан. Нэг их архи дарс уусан асуудал байхгүй байсан. Үдээс хойш нь бид нар ярьж хөөрөөд сууж байхад хүргэн эхнэртэйгээ цуг ирсэн. Ирэхдээ нэг шил архи үлдээгээд би одоо айлд очлоо гээд явсан. Яваад удаж байгаад өөрсдийнхөө хамт олон гээд хүмүүстэй манайд ирсэн. Даргыг нь би таньдаг байсан. Манай ээжтэй найз байсан. н.М.Ө гэх залуу ирсэн байсан. Хүмүүс ороод ирсэн юм чинь хүндлээд юм өгөөд 2 шил архи задалж уусан. Нилээн болсон манайд орж ирсэн. Би нэг шил архи задалж өгсөн. Тэгээд нэг жолооч нь нэг шил архитай, энэ хүний өгсөн нэг архи, би нэг шил архи ингээд задалсан. Тухайн үед энэ хүн манай дүүг нилээн хил амаар доромжилж байсан. Бид нар хэл ам татлах гээд байна гэдгийг урьдчилаад мэдэж байсан. Улсууд сууж байгаад хоорондоо хоёр жолооч маргах бололтой болсон дарга нь бүгдийг нь аваад гараад явсан. Энэ хүний хүүхэд нь айлд байсан. Гараад явъя гэж эхнэр нь хэлсэн. Энэ хүн өөрөө үлдсэн. Тэнд байсан аяга, тавгаа хурааж янзлаад би энэ хүргэнийг харьж амар гэж хэлээд зөрөх зайгүй намайг буйдан дээр дарж багалзуурдаад унагаасан. Би унахдаа тухай үед юу болсныг мэдээгүй. Байж байтал манай хөдөөнөөс ирсэн дүүгийн эхнэр хойно толгой өвдөөд байна гээд хойд өрөөнд хэвтсэн байсан.  Нэг охин надтай гэрт юм хийж байсан. Гадаа гурван хүн тамхи татаад байж байсан. Энэ хүнийг боож унагаахад тэр охин хүн дуудсан байсан. Дуудангуут Г.Х энэ гурав орж ирээд юу болов гээд намайг сэргээсэн байсан. Би өөрийгөө мэдээгүй. Босоод ирэхэд коридорт юм нижигнээд байсан. Н.Нэнэ хоёр ноцолдож байсан юм байна лээ. Би нөхрөө чи гараач юу болоод байна гэхэд гараад энэ хоёр хүн дээр доороо орсон ноцолдож байхад чихийг нь хазсан байсан. Ийм л асуудал болсон...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Хгийн өгсөн: “...2024 оны цагаан сар 2 сард байсан. Шинийн 3-ны өдөр байсан байх. Манай эрэгтэй дүү Н.Н ***сумаас эхнэр, хүүхдийн хамт ирсэн. Эгч Б.Д.Лынд ирж хоноод манайд ирсэн. Тэгээд Ч.Шгийнд очно гэхээр нь би машиныг нь барьж хүргэж өгсөн. Маргааш нь манай хоёр дүү явна гэж байсан. Би хүргэж өгөөд том эгчийнд хүрч ирээд хоол цай бэлдээд байж байсан. Маргааш нь манай дүү явна гээд бид нар бөөндөө В.Нгийнд байж юм ярьж сууя гээд сууж байтал Ч.Ш ирнэ гэж байсан. Нэг жолоочийндоо цай уучхаад ирнэ гэж байсан. Бид нар сууж байгаад ирэхгүй болохоор нь та хоёр ирэх болж байна уу гээд утсаар ярьсан. Энэ хоёр болоогүй байна гэсэн. Тэгээд энэ хоёр нэг архи барьсан орж ирээд хэсэг сууя гэсэн. Та хоёр хаачсан юм хэсэг сууж байгаад амаръя гэж хүмүүс хүлээгээд байна гэсэн. Тэгээд 20 минут болсон уу яасан бид хоёр урд айлд очно гээд гараад явсан. Гарч яваад нилээн удсан. Бид хэд сууж байхад 5, 6 хүн дагуулсаар орж ирсэн. Тантай ирж золгоно гэлээ гээд тэд нар дотроос таньдаг нэг л хүн байсан. Жолооч, жолоочийн эхнэр баахан хүн дагуулж айлд орж ирсэн. Шинэ сар болж байгаа юм чинь гэж миний эгч босоод хоол ундаа хийж өгөөд хүн орж ирдэг шиг дайлж цайлсан. 2 билүү 3 шил архи задалсан байсан. Тэр хүмүүс нэг архи авч ирсэн. Ч.Ш хэрүүл хийх гээд нэг жолоочтой байсан. Бас В.Нг хэрүүл өдөөд ганц тор хувцастай ирсэн Завханы хүн энэ байгаа юм гээд хүмүүсийн хажууд доош нь хийгээд хэрүүл хийгээд Н.Нрүү агсраад хэрүүл зодоон хийгээд янз бүр болоод байсан. Даргалж явж байгаа даргад нь хүртэл хэлсэн. н.М.Ө гэдэг залуу явъя гэсэн. Бид нар юмаа цэвэрлээд Ч.Шг яв гэсэн яваагүй. Эхнэртэйгээ хэрэлдээд гарсан. Нөхөр нь үлдсэн. Бид нар гэрээ цэвэрлээд гадаа гараад н.Н, Ч.Ш, В.Н бид гурав тамхи татаад гадаа байж байтал н.Н.Үгийн охин н.Ө.Л орилсоор орж ирсэн. Б.Д.Й эгчийг боогоод унагалаа хурдлаарай гэсэн. В.Н эхэлж орж ирээд би араас нь орж ирэхэд энэ хүнийг боогоод буйдан дээр унагаасан байсан. Чи миний эгчийг боож унагаадаг хэн юм, харь гээд байхад харихгүй гээд Н.Ндагуулаад гарсан. Удаагүй байж байтал энэ хоёр зодолдоод унасан. Б.Д.Й эгчийг сэргээх гээд үзээд байж байтал гайгүй сэргэсэн. Сэрж босоод ирээд В.Н.Йг гаргасан. В.Н.Й гараад байж байсан Н.Норилоод ороод иртэл гарыг нь шил юм уу, хадаасаар хүү татаад хаясан байсан. Чи гардаа гээд би гарсан чинь энэ хүнийг дээрээс нь нүдээд орилсон байж байсан. Хөөе боль гэж би хойш салгаад байж байтал битүү улаан цус чихийг нь хүү татаад унжуулсан байсан. Тэгээд орж ирээд чи яаж байгаа юм. Одоо дуугүй яв гэж байсан. Ална, хядна гэж хэлээд гарынхаа тохойгоор гадна талын давхар цонхыг шууд хагалсан. Тэгээд яаж байгаа юм гэж байтал эхнэр Г.О орж ирсэн. Энэ хүнийг яв гэсэн архи нэхээд ингэлээ гэхэд та нар миний нөхрийг барьж аваад бөөрөлхөөд зодсон байна гэж хэлээд том эгч рүү аяга шанага авч шидсэн. Тэгээд удаа ч үгүй цагдаа ирсэн. Цагдаа ирсэн байхад юм  авч шидээд ална гээд байсан. Цагдаа ирээд чихээ оёулах юм уу, цусаа тогтоох юм уу гээд аваад явсан. Би ард нь үлдээд цусыг нь цэвэрлээд байж байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.О өгсөн: “...Би цочирдсон. Та нар яаж байгаа юм. Уусан архиндаа цадаагүй юу. Хүн алж идэх нь уу. Архины халуунаар та нар энэ хүнийг цохиод алсан бол яахын гэсэн. В.Н, Б.Д.Л, Г.Х, Н.Нбүгд согтуу байсан. н.Н авгай н.Ц арын өрөөнөөс гараад гүйж байсан. Би н.Ц-г хөөе түргэн дуудаач гэсэн. Тэр хүүхэн юм чинээ бодоогүй.  6, 7 дугаар ангийн охин дагуулаад зодолдуул зодолдож, алалцуул алалцана биз гээд  машиндаа ороод сууж байгаа. Энэ хүн яагаад иргэний үүргээ биелүүлээгүй юм. Би тэр өдөр ирэхэд энэ хүн ухаан алдаад унасан байсан. Миний 14 настай хүү ирээд ааваа гээд сэгсрэхэд сэрэхгүй байсан. Нилээн дугтарч байж хэзээ хойно амьсгаа аваад сэрж байсан. Би ороод та нар яаж байгаа юм бэ гээд би цагдаа дуудсан. Цагдаа 30, 40 минутын дараа ирсэн. Н.Нминий төрсөн дүү 170 см өндөр тарган залуу цамцаа тайлаад эдний арын өрөө рүү гүйгээд орсон. Г.Х арын өрөөний хаалгыг дараад гаргаагүй. Би н.Н.Үг дуудаад төрсөн эгчийнхээ нөхрийг зодоод ямар муухай хүмүүс вэ гэж хэлж байсан. Би явъя, цаг орой боллоо унтаж амрах цаг болсон байна гэхэд энэ хүнийг дарж суулгаад явуулахгүй байсан. Одоо энэ эгч маань согтохоороо ямар араншин гардаг билээ би мэднэ. Үүнийг хань ижил В.Н өөрөө мэднэ. Энэ хоёр архи, дарс уухаараа хоорондоо алалцдаг. Цагдаагийн хяналтад байдаг хүмүүс. Өнөөдөр шударга юм гэж байдаг бол шударгын төлөө явж байгаа. Би ах, дүү нартайгаа тэрсэлдэх гэж яваагүй. Хүн хэрэг хийсэн бол хэргийнхээ төлөө уучлалт гуйх чадвартай байх ёстой. Миний дүү уучлаарай бид нар согтуу ингэлээ гэхгүй маргааш нь Г.Х гэрт цуглараад хөзөр тоглоод Соёмбо орж зургаа даруулаад төрөл садны групп дээр оруулаад хохь чинь гээд явж байгаа. Энэ хүн үхсэн байсан бол хохь чинь гээд явах уу. Төрсөн дүүгийнхээ нөхрийг зодоод хүн харах авралгүй болгосон. В.Н аягаар толгой дундуур нь хоёр хөмөрч цохисон байсан. Яагаад энэ хүнийг зодож байна вэ. Ийм харгис байж болдог юм уу. Төрсөн дүүгийнхээ нөхрийг бүлэглэн зодчихоод яагаад тэр залуу энд байхгүй байгаа юм. Н.Няагаад ирэхгүй байгаа вэ. Элэг, бөөр, нуруу руу хатуу ширүүн хоромон гутлаар өшиглөөд хаясан байсан. Тэр залуу архи уудаг. Ямар зан араншинтай билээ. Зүүнхараа сумын хүргэн болоод хоёр дагавар хүүхэдтэй болоод дундаас нь н.Ө гэсэн хүүхэдтэй болсон. Бид нар эхээсээ зургуулаа байдаг. Н.Нбид хоёр эцэг нэг эх ондоотой. Дандаа дээрэлхэж, дандаа гадуурхаж, дандаа дарамталдаг манай эгч. Бүгд эцэг, эхээс нэр устай төрсөн. Бид нарыг нэрээр дууддаггүй. Тэр мэдрэл хүүхэн, энэ гацаа хүүхэн, энэ цоохор хүүхэн гэж доромжилдог. Айлын том эгч ийм байж болдог юм уу. Дүү нартаа ээж болох хүн дүү нартайгаа тэрсэлдэж байдаг юм. Би гомдолтой байна.  Ухаан алдаад байсан. Би хүүхэдтэй аваад гарахад цагдаа ирсэн. н.Н.Үг арын өрөөнд оруулаад Г.Х хаалгаа хаагаад гаргахгүй байгаа. н.Н гар, хөл хутганы сорвигүй газар байхгүй. Яагаад гэвэл архи уух тоолондоо эхнэрээ дарамталж, үхнэ гэж айлгаж гар, хөлөө зүсдэг. Манай хүнийг н.Н гарыг зүссэн гэж гүтгэж байгаа. Тэр худлаа. Хутганы сорвигүй газар гэж байхгүй. Зуны цагт байнга гарантаа кисттэй явдаг. Яагаад хүнийг зодчихоод миний дүү уучлаарай гэж хэлэхгүй байгаа. Би эмнэлэг рүү аваад явсан. Очоод цусыг тогтоосон. Эм ууна гэж мэддэггүй хүн байсан. Даралт багатай хүн байсан. Одоо даралт нь 170/160 байнга эм ууж байна. Нүдний хараа нь өвдөж байна. Тархи, толгой нь өвдөж байна, сэтгэл санааны асуудалтай болж байна. Цонх хагалсан гэж байна. В.Н энэ хүнийг коридорт цохиж унагаагүй бол юу гэж цонх хагарах вэ. Энэ хүн арагШ.А унахад цонх нь хагарсан юм байна лээ. Энэ хэргээс мултрах гэж янз бүрийн юм хийж байгаа. Эд нарыг ямар хүн бэ гэдгийг бүгд мэднэ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ч.Шгийн хохирогчоор өгсөн: “...  найзуудаа гаргаад байж байхад манай хадам эгч Д.Л, Х.А хоёр куртикнээс татаж суулгаад байсан. Уг нь тухайн үед манай эхнэр О.Э намайг авч явах гэхэд чи уухгүй бол нөхрийгөө уулга гээд байсан. Ингээд байж байхад манай эхнэр хүүхдээ гэрт хүргэж өгчихөөд хүрээд ирье гэж хэлээд гараад яваад өгсөн. Манай эхнэрийг гараад явсны дараа Д.Л эгч надад архи хийж өгөхөөр нь 1-2 удаа татаад байж байхад сүүлд бүүр том аяганд хийж өгөхөөр нь уухгүй гэсэн чинь шууд миний ам руу цутгасан. Тэгэхэд нь би огиод болохгүй юм байна гэж бодоод гэрээс нь гараад таамбар дотор явж байхад ардаас миний толгойны дагз хэсэг рүү аягаар цохихоор нь би унаад хальт эргээд харсан чинь Н.А гартаа аяга барьсан зогсож байсан бас намайг дахид нэг удаа миний зүүн талын шанаа руу тэр аягаараа нэг удаа цохисон. Тэгээд би цохиулаад унахдаа гараа хойшоо савахдаа байшингийн цонхыг нь хагалсан. Тэгсэн чинь Н.А шууд энэ пизда цонх хагалаад хаячихлаа гээд бөөн сүр болгосон. Тэгээд би буцаж гэрт нь ороод болсон үйл явдлаа хэлэх гэж байсан чинь Н.Үгэрийн хоймор өөд гүйж очоод хувцсаа тайлж шидээд буйдан дээр гүйж ирээд шууд намайг үсдэж дараад буйдан дээр унагаагаад бас миний баруун гарыг нь хойш нь дараад байж байхад Н.А нөгөө аягаараа дахиад миний толгой руу нэг удаа цохиод авсан. Бас дахиад цохих гэхээр нь нөгөө сул байгаа гараараа Н.Аг тэвэрч аваад шарандаа баруун чихийг нь нэг удаа хазсан. Тэгээд чих хазсан чинь дахиад нэг удаа Н.А аягаар цохихоор нь би ухаан алдаад унасан байсан. Нэг мэдсэн чинь аав сэрээч гээд манай эхнэр хүүхэд ирсэн байсан. Намайг ухаан алдаад унасан хойгуур эхнэр хүүхэд минь ирсэн байна лээ. .. Х.А, Д.Л, Н.А, Н.Ү нар байсан. Харин Н.Н эхнэр хүүхэд нь байхгүй байсан. Би маргааш нь Д.Л эгч рүү залгаад намайг яаж байгаа юм гэсэн чинь цонх төлж өг гэж хэлэхээр нь та ингэж байгаа бол модыг чинь бариулнаа бүх хулгайг чинь дэлгэнэ гэж хэлсэн чинь тэгэхгүй юу гэж хэлсэн. Гомдолтой байна. Эмчилгээтэй холбоотой мөнгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

 Хохирогч В.Нгийн өгсөн: “..Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би өмнөх мэдүүлэгтээ бүх болсон зүйлээ мэдүүлсэн байгаа. Өвчин намдаах эм ууж тос түрхсэн. Одоо л миний чих эдгэж байна. Эмчилгээ хийлгэсэн гэх баримт бол надад байхгүй. Ч.Шгийн толгой хэсэг рүү аягаар цохиогүй. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

Гэрч В.Нгийн өгсөн: “.. Ер нь тухайн үед Ш.Н дагуулж ирсэн жолооч нартайгаа нийлээд эхлээд Н.Г янз бүрээр хэлээд дараа нь намайг янз бүрээр хэлсэн. Н.Үбид хоёр тухайн үед урдаас нь янз бүрийн юм хэлээгүй. Тэгээд агсан тавих шинжтэй байхаар нь М.Ө, Ц.Р хоёр хамт явсан хүмүүсээ дагуулаад яваад өгсөн. Бас Ш.Н эхнэр О.Э нь эд нартай яваад хүүхдээ дагуулж ирнэ гээд яваад өгсөн.  Харин Ш.Н манай гэрт үлдсэн. Тэгээд энэ хүмүүсийг явсны дараа Н.Ү, Х.А бид гурав гэрийн гадаа гараад тамхи татаж байхад Н.Үгийн хүүхэд гарч ирээд Д.Н эгчийг Ш.Н ах боогоод орон дээр унагаачихлаа гэж хэлэхээр нь гэр лүү гүйж ороод  Ш.Нг  эхнэрээсээ салгасан. Тэгээд Н.ҮШ.Нг дагуулаад гэрээс гараад таамбар дотор түжигнээд байсан. Удаагүй Н.Үгийн охин орж ирээд аавын дээр Ш.Н ах гарсан байна гэхээр нь ардаас нь гараад энэ хоёрыг салгах гэж байгаад Ш.Нд чихээ хазуулсан. Бас тухайн үед Ш.Н манай гэрийн нэг цонхыг хагалж байсан. .. ” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/,

Иргэний нэхэмжлэгч  Г.А өгсөн: “...Ч.Шгийн эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг шалгахаар эрүүл мэндийн даатгалын сангаас  шүүж үзэхэд нийт 132,000 төгрөгийн  эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. В.Нг  шалгаж үзэхэд  эмчилгээ үйлчилгээ аваагүй байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 132,000 төгрөгийг буруутай хүнээс нэхэмжилнэ..” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,

 Насанд хүрээгүй гэрч М.Х өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын хэдэн гэдгийг нь мэдэхгүй байна сар шинийн дараа манай ээжийн төрсөн дүү Н.Үах эхнэртэйгээ хамт, бас хүргэн ах Н.А нар ирсэн байсан юм. Тэгээд эд нар удаан хугацаанд уулзаагүй гээд Мөрөн сумын 12 дугаар хороонд байдаг Н.А ахын гэрт тэмдэглэх болсон. Тухайн үед оройны 19-20 цагийн үед байсан байх. Ямар ч байсан намайг хичээлээ тараад Н.А ахын гэрт нь очиход аав, ээж хоёр бас ирж байсан. Бас тухайн үед манай аав, ээж хоёр найзуудтайгаа уулзана гэж хэлж яваад удаачгүй энэ хоёр найзуудаа дагуулаад хамт ирсэн байсан. Тэгсэн чинь аав, ээжийн дагуулж ирсэн хүмүүстэй Н.А ах муудалцаад байсан. Яг юунаас бол муудалцсан гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд муудалцаж байгаад тэр найзууд нь явлаа гэж хэлээд яваад өгсөн. Тэгсэн чинь том эгч Д.Л хүмүүсийн хажууд намайг ичтгэвтэр байдалд хийлээ энэ хүмүүсийг чи дагуулж ирсэн гээд манай ээж рүү уурлаад аяга авч шидээд байсан. Гэхдээ шидсэн аяга нь оноогүй. Тэгээд ингээд маргалдаж байгаад ээж аавыг аваад явах гэсэн чинь аав нэлээн согтсон байсан болохоор авч гарч чадаагүй. Бас тухайн үед Д.Л, Х.А эгч хоёр аавыг бас явуулахгүй байсан. .. Тэгээд ээж бид хоёр харих гээд явж байхад ээжийн бага дүүгийн хүүхэд над руу видео каллаар над руу залгаад байхаар нь авсан чинь урдаас уйлаад эд нар зодолдоод байна гэж хэлэхээр нь хэн зодолдоод байгаа юм камераа эргүүл гэж хэлээд харсан чинь манай аав Н.Үгэдэг хүний доор байсан. Энэ хоёр ноцолдож байсан. Ингэж байхаар нь ээж бид хоёр буцаж Д.Л эгчийн гэрт очсон чинь манай аавын нүүр нь аймар цус болсон энэ тэндээ хавдсан байдалтай байсан. Бас яг намайг харж байхад Н.А гэдэг хүн манай аавын нүүр лүү нь гараараа 4-5 удаа цохиж байсан. Тэгсэн чинь Д.Л эгч нөхөр Н.Аг салгаад гэр рүүгээ дагуулаад оруулсан. Тэгэхэд нь манай аав ардаас нь очиж хаалгыг нь нүдэж гэрт нь ороод дахиад Н.А ахтай ноцолдоод унасан. Харин тухайн үед Д.Л эгч ээжийг хутгална гэж хэлээд хутга хайгаад явж байсан. Би ээж рүү хараад байж байхад гэнэт аяга хагарах чимээ дуугарахаар нь харсан чинь Н.А ах аавын дээр байхдаа толгой руу нь аягаар цохиод хагалсан тухайн үед манай аав хэсэг ухаан алдаад унасан байх. Тэгж байснаа л аав гэнэт босож ирээд Н.А ахын чихийг нь хазаад авсан. Тэгээд л ээж бид хоёр аавыг гэрээс аваад гарахад цагдаа ирсэн. Ингээд л салсан. .. Намайг видео каллаар яриад буцаад Д.Л эгчийн гэрт орох үе Н.А ах чи миний цонхыг хагалдаг хэн бэ гээд манай аавын нүүр лүү 4 удаа цохисон. Ер нь бол тэнд байсан хүмүүс нэлээн согтуу байсан. Би яг Н.Үахыг манай аавыг цохиж байхыг нь хараагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,

Гэрч Б.Д.Лын өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 13-нд манай төрсөн дүү Н.Үнь эхнэр хүүхдээ дагуулаад ******аймгийн **********ирсэн юм. .. 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үдээс хойш 17 цагийн үед ирсэн. .. Тэгээд архиа уугаад байж байхад сүүлд орж ирсэн жолооч болон Ш.Н хоёр хэл ам нь татлаад янз янзын юм яриад хэл амаар доромжлоод унасан. Ингээд байж байгаад манай хүн Н.А болон Н.Үхоёрыг дагуулж гарах гээд зодоон хийх гээд байсан. Тэгээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь нөгөө М.Ө нь хамт ирсэн хэдэн хүнээ дагуулаад явсан. Гэрт тэгээд Х.А, би нөхөртэйгөө, Ш.Н эхнэртэйгээ, Н.Үэхнэртэйгээ бид хэд үлдсэн. Тэгээд ширээ сандлаа янзлаад амрах гээд байж байхад Н.А, Х.А, Н.Үгарч тамхи татах гээд гэрээс гарсан чинь Ш.Н уг нь манай буйдан дээр сууж байсан юм тэгэхээр нь Ш.А минь харьж амар гэсэн чинь би архи ууна гэсэн. Тэгэхээр нь одоо архи ууж яах юм гэсэн чинь миний авчирсан архи байгаа гээд унасан. Тэгээд гэр орноо цэвэрлэж байхдаа би харьж амраач гэж Ш.Нд хэлсэн чинь чи намайг гэрээсээ хөөдөг хэн юм бэ гээд миний гэдэс рүү өшиглөсөн. Би тухайн үед юм дуугарж чадахгүй доошоо хараад байж байхад миний хүзүүнээс багалзуурдаад хойш нь дарсан. Тэгэхэд л гэрт байсан нэг хүүхэд гараад намайг Ш.Нд боолгуулж байгаа талаар хэлсэн юм байна лээ. Тэгсэн чинь гадаа байсан хэд орж ирээд Н.Үнадаас Ш.Н салгаад гэрээс гаргасан. Тэгээд энэ хоёрыг коридорт ноцолдож байхад Н.А салгах гэж байгаад Ш.Нд чихнээсээ хазуулсан. Тийм айхтар согтуу байгаагүй. Ер нь бүгд хийж байгаа үйлдлээ мэдэж байсан байх. ... Манай хүн толгой руу нь цохиулах нь битгий хэл өөрөө цохиулсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,

 Гэрч  Г.О өгсөн: “... 2024 оны 02 дугаар сарын 14-нд ***аймгийн *** миний төрсөн дүү Н.Үнь эхнэр хүүхэдтэйгээ хамт Мөрөн суманд ирж ах дүү нартайгаа золгохоор ирсэн байсан юм. .. Д.Й эгчийн гэрт очиход Д.Й эгч нөхөр Н.Атай, манай дүү Н.Үэхнэртэйгээ, манай эгч Х.А нар архи уугаад сууж байсан. .. . М.Ө, Уртаа хоёрыг явсны дараа Ш.А бид хоёр явах гэж байсан чинь манай төрлийн хэд та хоёр суугаач гэж хэлэхээр нь бид хоёр хүндлээд гэрт нь суусан. .. манай хүүхэд Х.Р өглөө эрт хичээлтэй гэртээ харьж унтана гээд байхаар нь, би хүүхдээ хүргэж өгөхөөр Д.Й эгчийн гэрээс гараад Сод Монгол нэртэй клонк хүрээд явж байхад Х.Р руу Н.Үгийн хүүхэд Ө.Ө ведио каллаар залгахаар нь аваад ярисан чинь манай аав, Н.Й ах хоёр танай аавыг зодож байна гэж хэлсэн, ингэж хэлэхэд манай хүүхэд камераа эргүүл гэж хэлээд харуулсан чинь манай хүний дээр Н.Й, Н.Үхоёр зодож байсан. Тэгээд би хүүхэдтэйгээ хамт буцаад очсон чинь Ш.Н ухаан алдаад унасан хамар амнаас нь цус гарсан, нүд ам нь хавдсан байдалтай байхаар нь тэнд байсан хүмүүсээс юу болсон талаар асуухад хэн нь ч юу ч хэлээгүй. Харин манай нөхөр надад танай дүү, Н.Й хоёр нийлээд зодсон гэж хэлсэн. Д.Й авгай бол бүүр шал согтуу тэрүүгээр орилсон байдалтай явж байсан. Тэгээд л би цагдаа дуудсан ..  би маргааш нь төрөл садангийн грүпп чатанд Ш.Нгийн зургийг оруулаад та нар яаж байгаа юм бэ гэхэд Д.Й авгай чинь хохь нь болж гэсэн чат бичиж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,

 Гэрч С.С өгсөн: “...Уг тоотоос дуудлага мэдээлэл ирсэн. Энэ дуудлага нь 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 02 цагийн үед ирсэн шиг санагдаж байна. Дуудлага мэдээллийн дагуу би жижүүрийн жолооч Гомбодоржтой хамт очсон. Яваад очиход дуудлага мэдээлэл өгсөн хүн нь хашааны гадаа эхнэр нь бололтой нэг эмэгтэй хүн, бас хүүхэд нь бололтой нэг хүүхэдтэй нийт гурван хүн хашааны гадаа байсан. Дуудлага өгсөн хүн нь нүүр ам нь цус болсон хүнд зодуулсан байдалтай байсан. Тэр зодуулсан хүн хэлэхдээ хадам талын хүмүүсдээ зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд тэр зодуулсан хүнийг дагуулаад уг тоотод байх байшинд яваад ороход 2 эмэгтэй, 2 эрэгтэй хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Ямар ч байсан тэр айлд чихээ хазуулсан нэг ах би зодоон эхлүүлээгүй наад чинь өөрөө зодоон эхлүүлсэн тэгээд би чихээ хазуулсан гэж ярьж байсан. Олон хоногийн өмнө ирсэн дуудлага болохоор яг сайн бүрэн санахгүй байна. Надад бол аягаар цохиулсан гэж хэлээгүй. Харин хадам талын хүмүүстээ зодуулчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/,

Гэрч  Б.Гөгсөн: “...Би уг өдрийн өглөөний 09 цагаас эхлэн 02 дугаар сарын 14-ний өглөөний 09 цаг хүртэл цагдаагийн газарт 24 цагийн хугацаатай цагдаа жолоочийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Дуудлага нь шөнийн 02 цаг өнгөрч ирж байсан шиг санагдаж байна. Дуудлагын дагуу тус цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагч С.Р хамт явж очиход зодоон болсон байдалтай тэнд байсан хүмүүс хоорондоо хэрүүл хийж байсан. Ямар ч байсан тэнд байсан нэг залуу нь харих гээд гэрээс нь гараад явж байхад араас аягаар цохисон гэж хэлж байсан. Бас хэн нь билээ чихээ хазуулсан гэж ярьж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 42 тал/,

Гэрч Г.Хгийн өгсөн: “...Уг өдөр манай төрсөн дүү Н.Ү *** аймгийн ***с эхнэр хүүхэдтэйгээ ирж хамаатны хүмүүстэйгээ золгохоор ирсэн байсан юм. ... Орой нь харин хамаатны хүмүүстэйгээ нийлж Н.Агийн гэрт суухаар болсон. Тэгээд энэ өдрийн орой би 18 цагийн үед Н.Агийн гэрт очоод хоол унд бэлдээд байж байхад удаачгүй Н.Үэхнэр хүүхэдтэйгээ хамт хүрээд ирсэн. Ингээд бид нар хоол унд идээд хол байдаг хүмүүс гээд нэг шил архи задалсан байсан юм. ..  Ингээд эд нар хоорондоо ярьж сууж байхад  нь Ш.Нгийн дагуулж ирсэн хүмүүс нь Н.Атай маргалдаад тэгээд ер нь Ш.Нгийн дагуулж ирсэн хүмүүс явсан. Бас тухайн үед Ш.Нг эхнэр нь дагуулаад явах гэсэн чинь өөрөө уурлаад явахгүй байгаад байхаар нь эхнэр нь хүүхдээ дагуулаад яваад өгсөн. Тэгээд хүмүүс явсны дараа Н.А, Н.Үхоёртой гэрээс гарч тамхи татаад байж байхад дүүгийн хүүхэд Ө.Л гэр дотроос гүйж гарч ирээд эгчийг боочихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь бид гурав тамхиа хаяад яваад орсон чинь Ш.Н Д.Й эгчийг орон дээр боогоод унагаасан байхаар нь Н.А, Н.Үхоёр Ш.Нг Д.Й эгчээс салгасан. Тэгээд Н.ҮШ.Нг салгаад гэрээс гарсан харин Н.Й бид хоёр Д.Й эгчид эм өгч сэрээсэн. Тухайн үед Н.Ү, Ш.Н хоёр коридор хэсэгт пижигнээд байхаар нь Н.Ад наад хоёр чинь юу болоод байна та гараад хараач гээд Н.Аг гэрээс гаргасан. Тэгээд би Д.Й эгчийг гайгүй болохоор нь Н.Йгийн араас гарсан чинь Ш.Н нь Н.Аг газарт унагаагаад дээр нь суусан Н.ҮШ.Нгийн хажуунаас нь барьсан байдалтай байсан. Бас тухайн үед Н.Й орилоод чихээ дараад чих хазчихлаа гэж ярьж байсан. Чихийг нь харахад цус гарсан байсан. Тэгээд би Ш.Нг энэ хоёроос салгасан. Тэгээд сүүлд Ш.Нгийн эхнэр нь ирээд нөхөр зодлоо гэсэн юм яриад унасан. Ш.Н нэлээн согтуу байсан. Ер нь бүгд л согтолттой байсан, тэгэхдээ бүүр ухаан мэдэрлээ     алдсан хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 171 дугаартай: “...В.Нгийн баруун чихэнд сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. В.Нгийн биед учирсан гэмтэл нь тухайн үедээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 47 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 135 дугаартай: “...Ч.Шгийн биед духанд зулгаралт, зүүн хацар, зовхинд  зөөлөн эдийн гэмтлүүд тогтоогдлоо.  Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Ч.Шгийн биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүдийг нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..” гэх дүгнэлт, Хөвсгөл-Дүрс оношилгооны төвийн эмчийн дүгнэлт, /хх-ийн 52-53 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1025 дугаартай: “...Ч.Шгийн биед тархи доргилт, зүүн хацар, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 192-195 тал/,

 Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 159 дугаартай: “...Өмнө гарсан Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 135 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 1025 дугаартай дүгнэлтүүдтэй санал нэг байна. Ч.Шгийн биед тархи доргилт, зүүн хацар, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод звохинд цус хуралт, зулайн хуйх духанд зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохиролын хөнгөн зэрэгт хамаарна.  Ч.Шгийн биед учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх 2024 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны төвийн Д.Д эмчийн дүгнэлтийн баруун талын дух чамархай хэсгийн заагаар хугарал төст өөрчлөлтэй, баруун талын хацар ясны  нум хуучин хугарлтай гэсэн нь огноо нэр тодорхой бус гавлын 2 байрлалын рентген  фото зураг 2 ширхэг, Люкс Центр  төвийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн гавал тархины  тодосгогчгүй  КТГ-н шинжилгээ, мед траума  оношилгооны төвийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн толгойн  тодосгогч бодисгүй  КТГ-ын шинжилгээнүүдээр баталгдахгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 226-234 тал/,

          Мед траума  оношилгооны төвийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн толгойн  тодосгогч бодисгүй КТГ-ын шинжилгээ, гэрэл зургийн үзүүлэлт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, хавсаргасан баримт /хх-ийн  234-244 тал/,

           Ч.Шгийн Люкс Центр эмнэлгийн комьпютерт томографийн шинжилгээний дүгнэлт,  гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 54 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1038 дугаартай: “...В.Нгийн сэтгэцэд 2024 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Хохирогчид тогтоосон зэрэглэл нь цаашид хохирогчид ямар нэг байдлаар өөрчлөгдөх эсэх нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй байна. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт нь түр зуурын шинжтэй. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна. ..” гэх дүгнэлт /хх-ийн 184-186 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1330 дугаартай: “... Ш.Н /РД:***/-н сэтгэцэд 2024 оны 02 дугаар сарын 13- наас 14-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нь түр зуурын болон байнгын эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл хамт олны дэмжлэгт орчин, цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах эсэхээс хамаарна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай...” гэх дүгнэлт /хх-ийн 189-191 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ТХҮ-924/9447 дугаартай:“...тус үнэлэгдэж буй 78*1.28 см хэмжээтэй, 2 давхар шилтэй вакум цонхны шил болон өндөр нь 2 м өргөн нь 70 см хэмжээтэй  дотор хаалганы зах зээлийн үнэ цэнийг  2024 оны 02 дугаар сарын байдлаар 290.000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 60-64 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 тал/,

          Ч.Шгийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 тал/,

Ч.Шгийн тайлбар /хх-ийн 90-91 тал/,

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 03 дугаар  сарын 26-ны өдрийн 26/64 дугаартай албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа /хх-ийн 25-26 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч В.Нгийн өгсөн: ...2024 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө уг үйл явдал болсон. Тухайн өдөр манай гэрт *** аймгийн *** сумаас эхнэрийн дүү Н.Үнь эхнэр хүүхэдтэйгээ ирж золгосон юм. Тэгээд бид нарын гэр орондоо хоол цай уугаад ойрд уулзаагүй удаж байгаа хүмүүс гэж бодоод нэг шил архи задлаад уух болсон. Тэгээд байж байхад гаднаас Ш.Н нь эхнэртэйгээ хамт манай гэрт орж ирээд нэг шил архи өгчхөөд та сууж байгаарай бид хоёр айлд очиж цай уугаад ирье гэж хэлсэн. .. зөндөө олон хүн дагуулаад Ш.Н нь эхнэртэйгээ хамт хүрээд ирсэн. Ингээд тэр залуучуудтай хамт ууж байхад дагуулж ирсэн хүмүүс нь янз бүрийн юм яриад байсан чинь хамт ирсэн М.Ө гэдэг залуу нь эд нарыгаа дагуулаад яваад өгсөн. Манай гэрт Н.Үэхнэртэйгээ, би эхнэртэйгээ, Ш.Н эхнэрт бид хэд үлдсэн. Ингэж байснаа Ш.Нгийн эхнэр нь хүүхдээ айлаас аваад ирье гэж хэлээд яваад өгсөн. Үүний дараа би Н.Ү, Х.А хоёртой тамхи татаад сууж байхад гэрээс манай хүүхэд гарч ирээд Ш.А ах Д.Й эгчийг боогоод унагаачихлаа гэхээр нь яваад ороход Ш.Н нь манай  эхнэрийг боогоод дараад унасан байсан. Тэгэхээр нь би эхнэрээсээ Ш.Нг салгахад Н.Үаваад гарсан. Тэгээд намайг гэрт байж байхад энэ хоёр манай гэрийн таамбар хэсэгт зодолдоод байхаар нь гарч энэ хоёрыг салгах гэж байгаад Ш.Нд чихнээсээ хазуулсан. Ийм л зүйл болсон. Үгүй би халдсан юм байхгүй. Н.Үтэй дээр доороо ороод байж байхад нь салгах гэж байгаад харин Ч.Шд хазуулсан. Бид нар нэлээн халамцуу болсон байсан. Тухайн үед бид нар нийлээд 3-4 шил архи хуваагаад уусан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 73 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ч.Шгийн өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Тэгэхдээ аргагүй хамгаалалт гэж би үзэж байгаа. Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ гол зүйлээ хэлсэн байгаа. .. Тухайн үед Д.Й эгчийн гэрт манай найзууд байхад Н.А дайраад томрох гээд байсан. Ямар ч байсан урилгагүй зочид зайлаарай сэрээ шаана шүү гэж янз бүрийн яриад байхаар нь би найзуудыгаа гаргасан. Тэгсэн чинь л Д.Й эгч над руу чи өдөржингөө найз нөхдийгөө дагаад явлаа одоо ах дүү нартайгаа сууж болох уу хэлсэн. Ингэж хэлэхээр нь буцаад Д.Й эгчийн гэрт ороод суусан чинь Д.Й, Х.А эгч хоёр миний хажууд суугаад архи уу гээд шахаад унасан. Хийж  өгсөн архинаас би 3 татаад байж байхад манай эхнэр уг нь намайг аваад явна гэж байсан чинь Д.Й эгч чи зүгээр байгаарай уухгүй бол чи нөхрийгөө уулга гэж хэлсэн. Тэгээд манай хүн намайг авч явах гэсэн чинь Д.Й эгч манай эхнэр лүү аяга шидээд унасан. Тэгэхдээ оноогүй байх. Үүний дараа манай хүүхэд гэртээ харина гээд байхаар нь манай эхнэр гэрт хүүхэд хүргэж өгөөд буцаад ирье гэж хэлээд Д.Й эгчээс гараад явсан. Ингээд манай эхнэр, хүүхэд хоёрыг гараад явсны дараа Д.Й, Х.А эгч надад архи өгөөд байхаар нь би уухгүй гэсэн чинь гудар чи гээд Д.Й эгч шууд миний ам руу архи цутгасан. Тэгэхээр нь би Д.Й эгч согтсон байна гэж бодоод нэгт бөөлжих гээд хоёрт гарч явах гээд гэрээс нь гарсан. Тэгээд гэрээс нь гараад таамбар дотор явж байхад миний толгой руу нэг зүйл цохиод авахаар эргээд харсан чинь Н.А гартаа аяга барьсан намайг цохисон байсан. Бас намайг эргээд хархад Н.А шууд миний толгой руу барьж байсан аягаараа дахиад цохисон. Цохиулаад би унахдаа гараа савсан чинь таамбарны шилийг нь хагалсан. Тэгсэн чинь Н.А муу пизда чинь цонх хагалчихлаа гээд орилоод буцаад гэрлүүгээ орсон. Тэгэхээр нь би гэрт нь буцаж ороод санаатай хагалаагүй гэдгээ хэлэх гэж байсан чинь Н.Үгэдэг нь гэрийн хойморь өөд гүйж очоод дээгүүр хувцсаа тайлж шидээд буйдан дээр гүйж над руу ирээд миний үсийг дараад доош нь дарсан. Тэгсэн чинь л Н.А нөгөө аягаараа дахиад намайг цохиж аваад дахиад цохих гэхээр нь нэг гараараа Н.Аг хамж аваад чихнээс нь хазсан. Надад тухайн үед ямар ч үйлдэл хийх боломж байгаагүй. Тэгээд л намайг дахиад Н.А цохисон чинь би ухаан алдаад унасан байсан. Нэг мэдсэн чинь манай хүүхэд ирсэн аав сэрээрэй гэсэн зогсож байсан. Ингээд цагдаа дуудах болсон. Энэ зодоон маш богино хугацаанд болсон. Тухайн үед манай эхнэр хүүхэд хоёрыг Д.Й эгчийн гэрээс гараад Сод Монголын клонк хүрээгүй байхад манай хүүхэд рүү Н.Үгийн охин видео каллаар залгаад танай аавыг чинь манай аав, Н.Й ах хоёр аллаа гэж хэлсэн гэсэн. Тэгээд манай эхнэр хүүхэд хоёр буцаж ирсэн юм байна лээ. .. Нэг ч төгрөг өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 75 тал/,

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан: “...Шүүгдэгч В.Н, Ч.Ш нар 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдөр шилжих хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар баг ** гудамж ** тоот харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотолх баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрчүүдийн мэдүүлэг, шүүхийн шинжээч эмч нарын шинжээчийн дүгнэлт зэргээс дүгнэхэд В.Н, Ч.Ш нар хувийн таарамжгүй харилцааны улмаас бие биедээ гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна. Анх зодоон болоход Ч.Ш гэрч рүү дайрч боож унагасан нь тогтоогдсон байна. Үүнээс гэмт хэрэг гарах шалтгаант нөхцөл болсон байна гэж дүгнэж байна. Ч.Ш нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөггүй. Би аргагүй хамгаалалт хийсэн гэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар аргагүй хамгаалалт гэж гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Ийм учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэж байна. Мөн 2-4 хүнийг зодсон гэж яриад нэг нь байхгүй боллоо, хоёр нь гэрчээр орж ирж байна гэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Ч.Шг өөр хүмүүс зодсон нь тогтоогдоогүй. Г.Х, Н.Ннарын үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.3-т заасан зөрчлийн шинжтэй байх тул цагдаагийн газарт шалгуулъя гэх албан тоот байсан.Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар В.Н, Ч.Ш нарыг гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

Шүүх хуралдаанд шүүгдэгч В.Нгийн өмгөөлөгч Д.Оюунбилэгийн гаргасан: “..Шүүгдэгч В.Нгийн хүсэлтээр оролцож байна. Шүүгдэгч В.Н нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар баг** гудамж ** тоотод байрлах гэртээ 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдөр шилжих шөнө хохирогч Ч.Штэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байгаа. Энэ хэрэг нь хэрэгт авагдсан Ч.Шгийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа. Гэмт хэрэг гарах болсон гол шалтгаан нь Ч.Ш Б.Д.Лын хоолойг боосноос болж гарсан байдаг. В.Н нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Үйлдсэн хэрэг дээрээ маргаан гаргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй. Эрүүл мэндийн даатгалд учирсан 132,000 төгрөгийг төлсөн. Гэм буруу дээр маргаан байхгүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй байгаа..”  гэх дүгнэлт,

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Шгийн өмгөөлөгч Б.Манлайбаярын  гаргасан: “...Энэ хэргийн маргааны хувьд ээдрээ, төвөгтэй хэрэг маргаан байлаа. Өнөөдрийн байдлаар энэ хэрэг маргааны эцэслэн шийдвэрлэхэд эргэлзээтэй нөхцөл байдал байгаа. Миний үйлчлүүлэгчийн зүгээс анхнаасаа В.Н гэх хүний эрүүл мэндэд санаатай гэмтэл учруулаагүй. Өөрийн амь нас, эрүүл мэндийн төлөө аргагүй хамгаалалт хийсэн гэж хэлдэг. Энэ нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдож байгаа юу гэвэл тогтоогдож байгаа. Хэргийн нөхцөл байдал ямар байсан талаар гэрч нар мэдүүлсэн.  В.Н, Ч.Ш нараас гадна Г.О, Б.Д.Л, Г.Х  гээд эгч дүү гурав мэдүүлэг өгч байна. Энэ хүмүүсийн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээд үнэн, зөвийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юу гэвэл хэцүү. Энэ хүмүүсээс мэдүүлэг авахдаа Үндсэн хуульд заасан гэр бүл, төрөл садны хүмүүсийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байхыг сануулж мэдүүлэг аваад байгаа учир энэ хүмүүс өөр өөрсдийн гэр бүлийн хүмүүсийг өмөөрч мэдүүлэг өгнө. Нотолгооны хувьд хэр ач холбогдолтой вэ гэдгийг шүүх харж үзэх ёстой. Хавтаст хэрэгт авагдсан өөр баримт ямар байна. Шинжээчийн дүгнэлт яаж гарч байна вэ, үүнийг харж үзэх ёстой. Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд тухайн үйл явдлыг мэдэх бүх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах ёстой. Гэрчүүдийн мэдүүлэгт огт дурдагдаагүй н.Ц буюу н.Ц гэх хүний тухай ярьж байна. Н.Нгэх хүний эхнэрийн талаар, мөн түүний охин н.Ө тухайн үеийн нөхцөл байдлыг баталгаажуулсан. Миний үйлчлүүлэгч 3, 4 нилээд зодсон гэдэг асуудлыг ярьж байгаа. Үүнийг прокурор үгүйсгээгүй нь харагдаж байна. Яллах дүгнэлт дээр харин Г.Х, Н.Ннарын үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.3-т заасан зөрчлийн шинжтэй байх тул шалгуулахаар аймгийн цагдаагийн газар луу шилжүүллээ гэсэн. Аймгийн цагдаагийн газар энэ асуудлыг хэрхэн яаж шалгасан нь тогтоогдоогүй. Яагаад гэвэл яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд энэ хэрэг маргааныг шийдвэрлэх ёстой. Аргагүй хамгаалалт гэсэн байр сууриараа миний үйлчлүүлэгч оролцож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт гэж өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэг  гэж тооцохгүй гэж байгаа. Мөн энэ зүйлийн 3 дахь хэсэгт аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус хадлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь илт тодорхой болсон үед хийнэ гэж заасан. Миний үйлчлүүлэгчийн хувьд тодорхой болсон үед буюу аргагүй хамгаалалт хийгээд байхад толгой руу нь аягаар цохиод ухаан алдсан процесс байгаа. Энэ нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээсэй. Монгол Улсын Дээд шүүхээс аргагүй хамгаалалтыг тайлбарласан тайлбарт нийгэмд аюултай үйлдэл, хүч хэрэглэсэн, довтолгоо эхэлсэн буюу эхлэх гэж байгаа нь тодорхой болсон тэр цаг үед аргагүй хамгаалалт хийгдсэн байх учиртай гэж заасан байх тул аргагүй хамгаалалтыг заавал төгссөн үед хийгдээгүй байсан гэж үгүйсгэх боломжгүй. Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол болон эрүүл мэндэд учирсан хохирлыг нь Иргэний хуулийн 497, 511 дүгээр зүйлд зааснаар гаргуулж шийдвэрлээсэй гэж хүсэж байна..” гэх санал дүгнэлт тус тус гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Н  болон түүний өмгөөлөгч   Д.Оюунбилэг нар нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.

Шүүх  хэлэлцүүлэгт  шүүгдэгч Ч.Ш нь “ Хөл гар дарсан нүдэж байхад В.Н дахиж аягаар цохиход 3 дахь цохилтод нь би дахиж цохиулахгүй тул тэвэрч аваад хазсан. Өөр хөдөлгөөн хийх боломж байхгүй. Баруун гар ардаа дарсан, цээжин дээр хүн дарсан, нэг хүн дээрээс нүдэж байсан. Би гурав цохиулсан байсан. Хөдлөх ганц гараараа тэвэрч аваад хазаж авсан.. Цохихоос нь өмнө хамж авах ганцхан боломж байсан. Хамж аваад шарандаа хальт эндээс нь хазсан. Би довтолгоог нь зогсоох гэж хазсан.. гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр нь “...Аргагүй хамгаалалт гэсэн байр сууриараа миний үйлчлүүлэгч оролцож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт гэж өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэг  гэж тооцохгүй гэж байгаа. Мөн энэ зүйлийн 3 дахь хэсэгт аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь илт тодорхой болсон үед хийнэ гэж заасан. Миний үйлчлүүлэгчийн хувьд тодорхой болсон үед буюу аргагүй хамгаалалт хийгээд байхад толгой руу нь аягаар цохиод ухаан алдсан процесс байгаа. Энэ нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээсэй. Монгол Улсын Дээд шүүхээс аргагүй хамгаалалтыг тайлбарласан тайлбарт нийгэмд аюултай үйлдэл, хүч хэрэглэсэн, довтолгоо эхэлсэн буюу эхлэх гэж байгаа нь тодорхой болсон тэр цаг үед аргагүй хамгаалалт хийгдсэн байх учиртай гэж заасан байх тул аргагүй хамгаалалтыг заавал төгссөн үед хийгдээгүй байсан гэж үгүйсгэх боломжгүй...” гэх санал дүгнэлтийг  тус тус гаргаж мэтгэлцжээ.

Шүүгдэгч Ч.Н.А болон түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлт, тайлбарууд нь дараах нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

Нотлох баримтыг дурдвал мөрдөн шалгах ажиллагааны шатанд

мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч  М.Х.Рын өгсөн: “......Би ээж рүү хараад байж байхад гэнэт аяга хагарах чимээ дуугарахаар нь харсан чинь Н.А ах аавын дээр байхдаа толгой руу нь аягаар цохиод хагалсан тухайн үед манай аав хэсэг ухаан алдаад унасан байх. Тэгж байснаа л аав гэнэт босож ирээд Н.А ахын чихийг нь хазаад авсан...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Д.Лын өгсөн: “...Тэгээд гэр орноо цэвэрлэж байхдаа би харьж амраач гэж Ш.Нд хэлсэн чинь чи намайг гэрээсээ хөөдөг хэн юм бэ гээд миний гэдэс рүү өшиглөсөн. Би тухайн үед юм дуугарч чадахгүй доошоо хараад байж байхад миний хүзүүнээс багалзуурдаад хойш нь дарсан. Тэгэхэд л гэрт байсан нэг хүүхэд гараад намайг Ш.Нд боолгуулж байгаа талаар хэлсэн юм байна лээ. Тэгсэн чинь гадаа байсан, орж ирээд Н.Үнадаас Ш.Нг салгаад гэрээс гаргасан. Тэгээд энэ хоёрыг коридорт ноцолдож байхад Н.А салгах гэж байгаад Ш.Нд чихнээсээ хазуулсан...” гэх мэдүүлэг,   

шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Хгийн  өгсөн:“ .. Хөөе боль гэж би хойш салгаад байж байтал битүү улаан цус чихийг нь хүү татаад унжуулсан байсан. Тэгээд орж ирээд чи яаж байгаа юм..” гэх мэдүүлэг  зэргээр үгүйсгэгдэж байх гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд аргагүй хамгаалалтыг  заасан байх бөгөөд өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй, мөн нийгэмд аюултай халдлага, өөрөөр хэлбэл хүч хэрэглэсэн довтолгоон эхэлсэн  буюу эхлэх гэж байгаа нь  тодорхой болсон тэр цаг үед аргагүй хамгаалалт хийгдсэн байх ёстой. Түүнээс довтолгоон  төгссөн хойно  хийсэн хариу үйлдлийг  аргагүй хамгаалалт гэж үзэхгүй.

Тодруулбал мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч  М.Х.Рын өгсөн: “......Би ээж рүү хараад байж байхад гэнэт аяга хагарах чимээ дуугарахаар нь харсан чинь Н.А ах аавын дээр байхдаа толгой руу нь аягаар цохиод хагалсан тухайн үед манай аав хэсэг ухаан алдаад унасан байх. Тэгж байснаа л аав гэнэт босож ирээд Н.А ахын чихийг нь хазаад авсан..” гэх мэдүүлгээр довтолгоон төгссөн үед Ч.Ш нь В.Нгийн чихийг хазсан үйл баримт,

гэрч Б.Д.Лын өгсөн: “.. гэр орноо цэвэрлэж байхдаа би харьж амраач гэж Ш.Нд хэлсэн чинь чи намайг гэрээсээ хөөдөг хэн юм бэ гээд миний гэдэс рүү өшиглөсөн. Би тухайн үед юм дуугарч чадахгүй доошоо хараад байж байхад миний хүзүүнээс багалзуурдаад хойш нь дарсан. Тэгэхэд л гэрт байсан нэг хүүхэд гараад намайг Ш.Нд боолгуулж байгаа талаар хэлсэн юм байна лээ. Тэгсэн чинь гадаа байсан хэд орж ирээд Н.Үнадаас Ш.Н салгаад гэрээс гаргасан. Тэгээд энэ хоёрыг коридорт ноцолдож байхад Н.А салгах гэж байгаад Ш.Нд чихнээсээ хазуулсан..” гэх мэдүүлэг,

гэрч С.С өгсөн: “.. зодуулсан хүн хэлэхдээ хадам талын хүмүүстээ зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд тэр зодуулсан хүнийг дагуулаад уг тоотод байх байшинд яваад ороход 2 эмэгтэй, 2 эрэгтэй хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Ямар ч байсан тэр айлд чихээ хазуулсан нэг ах би зодоон эхлүүлээгүй наад чинь өөрөө зодоон эхлүүлсэн тэгээд би чихээ хазуулсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг,

гэрч  Б.Г өгсөн: “...цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагч С.А хамт явж очиход зодоон болсон байдалтай тэнд байсан хүмүүс хоорондоо хэрүүл хийж байсан. Ямар ч байсан тэнд байсан нэг залуу нь харих гээд гэрээс нь гараад явж байхад араас аягаар цохисон гэж хэлж байсан. Бас хэн нь билээ чихээ хазуулсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Г.Хгийн өгсөн: “...Н.а, Н.Ү хоёртой гэрээс гарч тамхи татаад байж байхад дүүгийн хүүхэд Ө.Л гэр дотроос гүйж гарч ирээд эгчийг боочихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь бид гурав тамхиа хаяад яваад орсон чинь Ш.Н Д.Й эгчийг орон дээр боогоод унагаасан байхаар нь Н.А, Н.Үхоёр Ш.Нг Д.Й эгчээс салгасан. Тэгээд Н.ҮШ.Нг салгаад гэрээс гарсан харин Н.Й бид хоёр Д.Й эгчид эм өгч сэрээсэн. Тухайн үед Н.Ү, Ш.Н хоёр коридор хэсэгт пижигнээд байхаар нь Н.Ад наад хоёр чинь юу болоод байна та гараад хараач гээд Н.Аг гэрээс гаргасан. Тэгээд би Д.Й эгчийг гайгүй болохоор нь Н.Йгийн араас гарсан чинь Ш.Н нь Н.Аг газарт унагаагаад дээр нь суусан Н.ҮШ.Нгийн хажуунаас нь барьсан байдалтай байсан. Бас тухайн үед Н.Й орилоод чихээ дараад чих хазчихлаа гэж ярьж байсан. Чихийг нь харахад цус гарсан байсан. Тэгээд би Ш.Нг энэ хоёроос салгасан...” гэх мэдүүлгээр бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүх нотолх баримтыг шалгасан боловч яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл түүнд ашигтай шийдвэрлэнэ гэж байгаа. Энэ зохицуулалтын хэрэглээсэй гэж хүсэж байна. Улсын яллагч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж тойм байдлаар ярьж байна. Нотлох баримтыг тал бүрээс нь хянаад шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэхэд хэргийн нөхцөл байдал өөр байдаг. Шүүх үнэн зөвшөөр шийдвэрлэж өгөөсэй. Яллах дүгнэлт дээр Б.Тогтох прокурор анх хяналт тавьж байхдаа н.Н.Ү, Г.Х нарыг Зөрчлийн тухай хуулийн  5.3-т заасан зөрчлийн хуулиар шийдвэрлэлээ гэдэг нь учир дутагдалтай. Бүлэглэж үйлдсэн гэдгээр татаж оруулж ирэх нь зүй ёсны буюу шударга ёсны зарчимд нийцэх ёстой. Ямар үндэслэлээр шалгах гээд байгаа юм гэхээр В.Нгийн биед халдсан гэж биш Ч.Ш гэдэг хүний биед халдаад байна гэсэн асуудал байгаа. Шүүх үүнийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Эрүүл мэндэд учирсан гэмтлийн асуудлыг өөрөө ярьдаг. Шинжээч эмчийн дүгнэлт баруун талын чамархай ёсны өөрчлөлттэй, амь насанд аюултай хүнд гэмтлийн зэрэг яригддаг. Энэ асуудал шалгагдан шийдвэрлэгдэхгүй байгаад харамсалтай байна. Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тоног төхөөрөмж хангалтгүй хийгдсэнээс болоод ийм нөхцөл байдал үүсэж байгаад харамсалтай байна. Ийм учир миний үйлчлүүлэгчийг эрх зүйн байдалд нийцүүлж цагаатгаж өгнө үү.. гэж мэтгэлцжээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 135 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1025 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 159 дугаартай дүгнэлт зэргээр шүүгдэгч хохирогч Ч.Шгийн биед учирсан гэмтлийг нарийн шалгаж тогтоосон гэж шүүхээс дүгнэлээ.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын н.Н.Ү, Г.Х нарыг бүлэглэж үйлдсэн тул хэрэгт татаж ирүүлэх саналыг гаргаж байх боловч  энэ нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан

мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ч.Шгийн хохирогчоор өгсөн: “...гэрээс нь гараад таамбар дотор явж байхад ардаас миний толгойны дагз хэсэг рүү аягаар цохихоор нь би унаад хальт эргээд харсан чинь Н.А гартаа аяга барьсан зогсож байсан бас намайг дахид нэг удаа миний зүүн талын шанаа руу тэр аягаараа нэг удаа цохисон. Тэгээд би цохиулаад унахдаа гараа хойшоо савахдаа байшингийн цонхыг нь хагалсан. Тэгсэн чинь Н.А шууд энэ пизда цонх хагалаад хаячихлаа гээд бөөн сүр болгосон. Тэгээд би буцаж гэрт нь ороод болсон үйл явдлаа хэлэх гэж байсан чинь Н.Үгэрийн хоймор өөд гүйж очоод хувцсаа тайлж шидээд буйдан дээр гүйж ирээд шууд намайг үсдэж дараад буйдан дээр унагаагаад бас миний баруун гарыг нь хойш нь дараад байж байхад Н.А нөгөө аягаараа дахиад миний толгой руу нэг удаа цохиод авсан. Бас дахиад цохих гэхээр нь нөгөө сул байгаа гараараа Н.Аг тэвэрч аваад шарандаа баруун чихийг нь нэг удаа хазсан. Тэгээд чих хазсан чинь дахиад нэг удаа Н.А аягаар цохихоор нь би ухаан алдаад унасан байсан...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ч.Шгийн бичсэн: “...Н.Ү.... шууд намайг хоёр гараараа үсдэж буйдан дээр унагаж нуруу ууц руу өшиглөж дэвсэж байхад баруун гарыг минь Х.А, Д.Л хоёрын нэг нь нуга дарсан” гэх тайлбар зэргээр н.Н.Ү, Г.Х нарыг хамтдаа хохирогч  Ч.Шгийн биед тархи доргилт, зүүн хацар, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зулайн хуйх духанд зулгаралт бүхий  гэмтэл учруулсан талаар мэдүүлээгүй,

насанд хүрээгүй гэрч М.Х.Рын өгсөн: “.. камераа эргүүл гэж хэлээд харсан чинь манай аав Н.Үгэдэг хүний доор байсан. Энэ хоёр ноцолдож байсан. .. Бас яг намайг харж байхад Н.А гэдэг хүн манай аавын нүүр лүү нь гараараа 4-5 удаа цохиж байсан. Тэгсэн чинь Д.Л эгч нөхөр Н.Аг салгаад гэр рүүгээ дагуулаад оруулсан. Тэгэхэд нь манай аав ардаас нь очиж хаалгыг нь нүдэж гэрт нь ороод дахиад Н.А ахтай ноцолдоод унасан. .. Би ээж рүү хараад байж байхад гэнэт аяга хагарах чимээ дуугарахаар нь харсан чинь Н.А ах аавын дээр байхдаа толгой руу нь аягаар цохиод хагалсан тухайн үед манай аав хэсэг ухаан алдаад унасан байх. Тэгж байснаа л аав гэнэт босож ирээд Н.А ахын чихийг нь хазаад авсан. .... Намайг видео каллаар яриад буцаад Д.Л эгчийн гэрт орох үе Н.А ах чи миний цонхыг хагалдаг хэн бэ гээд манай аавын нүүр лүү 4 удаа цохисон. ... Би яг Н.Үахыг манай аавыг цохиж байхыг нь хараагүй. ...” гэх мэдүүлгээр н.Н.Ү, Г.Х нар нь Ч.Шгийн биед халдаж түүний биед учирсан тархи доргилт, зүүн хацар, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зулайн хуйх духанд зулгаралт бүхий  гэмтэл учруулсан талаар мэдүүлээгүй байх бөгөөд шүүгдэгч Ч.Ш болон түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын санал дүгнэлт үгүйсгэгдэн няцаагдаж байна.

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд шүүгдэгч Ч.Ш нь хохирогч  В.Нгийн бие эрх чөлөөнд нь халдаж, биед нь баруун чихэнд сорви бүхий гэмтэл эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсныг үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий этгээд болох хохирогч  В.Нгийн мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ч.Ш, насанд хүрээгүй гэрч М.Х.Р, гэрч Б.Д.Л, Г.О, С.С,  Б.Г,  Г.Х нарын өгсөн мэдүүлэг, шүүх шинжилгээний ерөнхий газрын дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул  шүүхээс  шүүгдэгч В.Нгийн өмгөөлөгч  Б.Манлайбаярын гаргасан миний үйлчлүүлэгчийг эрх зүйн байдалд нийцүүлж цагаатгаж өгнө үү” гэх санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ч.Ш, хохирогч В.Н, гэрч В.Н, иргэний нэхэмжлэгч Г.А, насанд хүрээгүй гэрч М.Х.Р, гэрч  Г.О, С.С, Б.Г, Г.Х нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 171 дугаартай дүгнэлт,  Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 135 дугаартай дүгнэлт, Хөвсгөл-Дүрс оношилгооны төвийн эмчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1025 дугаартай дүгнэлт,  Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 159 дугаартай дүгнэлт, Мед траума  оношилгооны төвийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн толгойн  тодосгогч бодисгүй КТГ-ын шинжилгээ, гэрэл зургийн үзүүлэлт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, хавсаргасан баримт, Ч.Шгийн Люкс Центр эмнэлгийн комьпютерт томографийн шинжилгээний дүгнэлт,  гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1038 дугаартай дүгнэлт,  Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1330 дугаартай дүгнэлт,  Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ТХҮ-924/9447 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,  Ч.Шгийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 03 дугаар  сарын 26-ны өдрийн 26/64 дугаартай албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа,  шүүгдэгч нарын  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай  харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч  Ч.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар баг ** гудамж ** тоотод В.Нгийн бие эрх чөлөөнд нь халдаж, баруун чихийг нь хазаж, биед нь баруун чихэнд сорви бүхий гэмтэл учруулсан,

шүүгдэгч В.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар баг ** гудамж ** тоотод хохирогч Ч.Шгийн бие эрх чөлөөнд халдаж толгойн тус  газар нь гараараа цохиж, биед нь  биед тархи доргилт, зүүн хацар, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод звохинд цус хуралт, зулайн хуйх духанд зулгаралт бүхий гэмтэл учруулсан нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч В.Нгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Шгийн  биед нь  тархи доргилт, зүүн хацар зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал,  зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зулайн хуйх, духанд зулгаралт гэмтэл учруулсан, шүүгдэгч Ч.Шгийн  гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч В.Нгийн биед баруун чихэнд сорви бүхий гэмтэл учруулсан болох нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд В.Н, Ч.Ш нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч В.Н, Ч.Ш нар нь харилцан бие биедээ халдаж, В.Н, Ч.Ш нарын эрүүл мэндэд хохирлыг хөнгөн гэмтэл тус тус учирсан байх бөгөөд хэн аль нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний  эрх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд бодитоор халдсан буюу Ч.Шгийн биед тархи доргилт, зүүн хацар зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал,  зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зулайн хуйх, духанд зулгаралт бүхий гэмтэл, В.Нгийн биед баруун чихэнд сорви бүхий гэмтэл нь шүүгдэгч В.Н, Ч.Ш нарын гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хугацаанд хийсэн хууль бус, идэвхтэй үйлдлийн улмаас тус тус үүсчээ.

Шүүгдэгч нар нь харилцан зодоон хийж, хэн альныхаа эрүүл мэндэд хөнгөн хохирлыг санаатай учруулсан дээрх үйлдэл нь хүний бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч В.Н, Ч.Ш нарын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч В.Н, Ч.Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

  Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

  Шүүгдэгч В.Нгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Шгийн биед хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч Ч.Шгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч В.Нгийн биед хөнгөн хохирол, эд хөрөнгөнд 290.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн шүүхийн шатанд хохирогч В.Н нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон төлбөр болон эд хөрөнгөнд учирсан 290.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг, хохирогч Ч.Ш нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон төлбөр болон цаашид гарах эм эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг тайлбарыг тус тус гаргажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж  тус тус хуульчилжээ.

Монгол Улсын Их хурлын 2022 оны 12 сарын 23 өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.”  гэж заажээ.

 Шүүгдэгч  Ч.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар баг ** гудамж ** тоотод хохирогч В.Нгийн бие эрх чөлөөнд халдаж биед баруун чихэнд сорви бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

  Шүүгдэгч В.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар баг ** гудамж *** тоотод хохирогч Ч.Шгийн бие эрх чөлөөнд халдаж  биед тархи доргилт, зүүн хацар зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал,  зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зулайн хуйх, духанд зулгаралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт, 2024 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих өдөр болсон байна.

Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах тухай хүсэлт нь хууль хэрэгжих эхэлсэн цаг хугацаанд хамаарч байна.

Шүүх шинжилгээний  ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1038 дугаартай: “В.Нгийн сэтгэцэд 2024 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамраана. Хохирогчид тогтоосон зэрэглэл нь цаашид хохирогчид ямар нэг байдлаар өөрчлөгдөх эсэх нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрэнд хариулах боломжгүй байна. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт нь түр зуурын шинжтэй. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна...” гэх дүгнэлт,  

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1330 дугаартай: “... Ш.Н /*** /-н сэтгэцэд 2024 оны 02 дугаар сарын 13- наас 14-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нь түр зуурын болон байнгын эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл хамт олны дэмжлэгт орчин, цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах эсэхээс хамаарна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай...” гэх дүгнэлт тус тус гарсан байх бөгөөд дээрх дүгнэлтийн дагуу хохирогч В.Н, хохирогч Ч.Ш нарын гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байх тул Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу нөхөн төлбөрийг тооцон олгох нь зүйтэй байна.

Дээрх аргачлалын нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтэд зааснаар В.Нгийн сэтгэцэд учирсан хохирол 1 зэрэглэлд үнэлэгдсэн байх тул шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч Ч.Шгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байгааг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, уг гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэрэгт хамаарч  байгааг, уг гэмтлийн  улмаас хохирогч  В.Н нь чихэнд сорви бүхий гэмтэл учирсан, хохирогчийн нас, шүүгдэгчийн бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай” хэлбэрээр үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд шүүгдэгчийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал, шүүгдэгч Ч.Ш хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4,  эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, шүүгдэгчийн төлбөрийн чадвар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож хохирогч В.Нд олгох нь зүйтэй гэж дүгнэв.

2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгөөр тогтоосон байх тул Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлэн үржүүлэн тооцоход 1.980.000 төгрөг болж байна. / 660.000*3=1.980.000/.

Иймд шүүгдэгч Ч.Шгээс  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон 1.980.000 төгрөг, эд хөрөнгөнд учирсан хохирол 290.000 төгрөг нийт 2.270.000 гаргуулж хохирогч В.Нд олгуулахаар шийдвэрлэв.

Хохирогч Ч.Шг Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтэд зааснаар сэтгэцэд учирсан хохирол 1 дүгээр зэрэглэлд үнэлэгдсэн байх тул шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч В.Нгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байгааг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, хохирогч Ч.Шгийн биед нь тархи доргилт, зүүн хацар зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал,  зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зулайн хуйх, духанд зулгаралт гэмтэл учирсан,  уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэрэгт хамаарч  байгааг, уг гэмтлийн  улмаас хохирогч Ч.Ш нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон, хохирогчийн нас, шүүгдэгч В.Нгийн бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж хүсч үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай” хэлбэрээр үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд шүүгдэгчийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал, шүүгдэгч В.Н нь ам бүл 2,  эхнэрийн хамт амьдардаг, түүний төлбөрийн чадвар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож хохирогч  Ч.Шд олгох нь зүйтэй гэж дүгнэв.

2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгөөр тогтоосон байх тул Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3.0 нэмэгдүүлэн үржүүлэн тооцоход 1.980.000 төгрөг болж байна. / 660.000*3.0=1.980.000/.

Иймд шүүгдэгч В.Нгаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 1.980.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Шд олгох нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  Ч.Ш нь   “Даралт ихсэж байгаа. Нүдний хараа муудаж байгаа. Үүнийг олон эмч нарт үзүүлнэ. Имерагаар олон хугарал байсан мөртлөө эдгэсэн байна. Тархины зураг авахуулах хэрэгтэй. Өөр аппаратад орох ёстой. цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ..” гэх мэдүүлэг  тайлбарыг  өгч байх бөгөөд хохирогч нь  иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хохирогч Ч.Ш  нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрэн бүрдүүлэн иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй  үлдээх нь  зүйтэй байна.

          Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Г.А тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 132.000 төгрөгийг шүүгдэгч В.Нгаас нэхэмжилсэн байх бөгөөд Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс нэхэмжилсэн 132.000 төгрөгийг шүүгдэгч В.Н нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн баримт /хх-ийн 96/-д хэрэгт авагдсан байна. Иймд шүүгдэгч В.Нг  иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст төлөх төлбөргүй гэж үзлээ.

  Хоёр: Шүүгдэгч нарт  хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

  Шүүгдэгч В.Н, Ч.Ш нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч  В.Н, Ч.Ш нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

   Шүүгдэгч В.Н, Ч.Ш нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч В.Н, Ч.Ш нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.      

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Ц.Цэен-Ойдов гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр тус тус торгох ял шийтгэл оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй...” гэх санал дүгнэлт,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Шгийн өмгөөлөгч Б.Манлайбаяр гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Үйлчлүүлэгчийн хамт гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтай оролцсон. Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулах зайлшгүй нөхцөл байдал үүсэж байна. Хамгийн гол нь миний үйлчлүүлэгчийн яаж хөдөлмөр ирсэн, хоёр салбарын тэргүүн болж төрдөө үнэлүүлсэн энэ нөхцөл байдал харгалзаж үзээсэй. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр биеэ авч яваа байдлын тухайд энэ хүн хохирогчийн хувьд тархиндаа гэмтэл авсан нөхцөл байдал нөлөөлж байгаа мөн өөрийнхөө хийгээгүй хэргийн төлөө хэлмэгдэж байгаа нь нөлөөлж байгаа. Энэ нөхцөл байдлыг шүүх харгалзаж үзээсэй. Миний үйлчлүүлэгчийн хувьд дараагийн шатны шүүхэд гомдолд гаргах эрх нь нээлттэй учир дүгнэлт хэлэхгүй...” гэв,  

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Нгийн өмгөөлөгч Д.Оюунбилэг гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүхээс миний үйлчлүүлэгч В.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.2-т заасан хохирогчид эрүүл мэндийн даатгалын санд учирсан мөнгөн дүнгийн туслалцаа үзүүлсэн, мөн хуулийн 1.4-т заасан хохирогчийн хууль бус зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзаж үзээч. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. В.Н нь цаашид гэмт хэрэг үйлдэхгүй байх боломжтой бөгөөд эхнэрийн хамт амьдардаг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх санал дүгнэлтийг тус тус  гаргажээ.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч В.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, /хохирогчийн эрүүл мэндийн байдал/, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн хор уршиг бүрэн дүүрэн арилаагүй зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгч В.Нгийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Нг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Ч.Шд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндийн байдал/, шүүгдэгч  Ч.Шгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн хор уршиг бүрэн дүүрэн арилаагүй зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгч  Ч.Шгийн хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Шг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч В.Н, Ч.Ш нарт тайлбарлаж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Н, Ч.Ш нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч В.Н.,   Ч.Ш  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч  Н.Аг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч  Ч.Н 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар  тус тус шийтгэсүгэй.

           3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Нд оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч  Ч.Шд оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус бүр 90 (ер) хоногийн хугацаагаар төлүүлэхээр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Н, Ч.Ш нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

            5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Ч.Шгээс эд хөрөнгөнд учирсан хохирол 290.000  (хоёр зуун ерэн мянга) төгрөг,  сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон 1.980.000 (нэг сая есөн зуун наян мянга) төгрөг, нийт 2.270.000 (хоёр сая хоёр зуун далан мянга) төгрөгийг гаргуулж хохирогч В.Нд олгож, хохирогч Ч.Шгийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон 1.980.000 (нэг сая есөн зуун наян мянга) төгрөгийг  шүүгдэгч  В.Нгаас гаргуулж хохирогч Ч.Шд олгож, хохирогч Ч.Ш  нь шүүгдэгч В.Нгаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

           6. Энэ хэрэгт шүүгдэгч В.Н, Ч.Ш нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч В.Н, Ч.Ш нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8. Хэрэгт хавсарган ирүүлсэн СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН