Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/31

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Т*******

Улсын яллагч Д.Н*******

Шүүгдэгч Н.Г******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Э******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б******* овогт Н******* Г*******т холбогдох эрүүгийн ******************** дугаар хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Х******* аймгийн М******* суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Д аймгийн Х сумын * дугаар баг *-* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б******* ургийн овогт Н******* Г******* Регистрийн дугаар: *******

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Н.Г******* нь  2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Х сумаас Е сумын чиглэлд засмал замаар улсын дугаартай п 10 загварын тээврийн хэрэгслийг 1.66 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо 2 тооны үхэр мөргөж Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн

3.7/а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,

12.3.      Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Н.М биед “баруун сарвууны ар хэсэг зөөлөн эдийн няцрал, баруун чихний омог, шанаа, хацар эрүү, духанд шарх, доод уруул зулгаралт,  тархины эдийн гүн дэх цус хуралт, 2 талын хажуугийн ховдлын арын эвэрт цусан хураа” бүхий хүндэвтэр хохирол учруулах  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Н******* Г******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ү.М эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Хохирогчийн зүгээс гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй мөн сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэснийг үндэслээд шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар Ч.Дыг тогтоосон. Ч.Дын хувьд шинжээчийн дүгнэлтээр малчныхаа хувьд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэсэн үндэслэл тогтоогдсон байх тул Ч.Дт учирсан хоёр үхрийн үнэ болох 2,800,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Өөр хэлбэл Ч.Д өөрийн буруутай үйлдлийн улмаас эд зүйл болох малаараа хохирсон байна. Шинжээчийн дүгнэлтийг үндэслээд хариуцлагаа өө хүлээх нь зүйтэй байна гэсэн саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна. Шүүгдэгч нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоног байхгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа. Иргэний нэхэмжлэгчээр эрүүл мэндийн даатгалын санг тогтоосон. Эрүүл мэндийн даатгалын сангаас 8,468,261 төгрөгийг Ү.М эрүүл мэндэд эмчилгээ хийсэнтэй холбогдуулж нэхэмжилж байгаа. Энэ төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын сан болох иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна” гэв.

Шүүгдэгч Н.Г******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэв.

Эрүүгийн *************** дугаартай хэргээс, улсын яллагч дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 05-15-р тал/

2.Н.Г*******ийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр амьсгал спиртийн агууламж хэмжих багажаар үлээлгэхэд 1.66 хувьтай гарсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 18-р тал/

3. Хохирогч     Ү.М “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, миний сэтгэл санаанд ямар нэгэн гэм хор учраагүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 31-р тал/

4. Гэрч, иргэний хариуцагч Ч.Дын “...Өнөө өглөө буюу 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 08 цагийн үед над руу танил хөрш айлын Үүрээ залгасан. Д эгчээ танай 2 үхрийг чинь машин дайраад хаячхаж аймар болгосон байна гэхээр нь үхчихсэн үү? гэсэн чинь аймаар болсон байна үхсэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 33, 130-р тал/

5. Иргэний нэхэмжлэгч Ч.Дын "...Би Г*******ийг ерөнхийдөө ямархуу амьдралтай хүн гэдгийг нь мэднэ. Шууд миний хоёр үхрийг май гээд гаргаад өгөх боломж бололцоотой хүн биш ээ. Миний хувьд заавал үхэр гэхгүй 3 настай 1 үхэр байсан ч хамаагүй авбал надад гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг/хх-ийн 126-р тал/

6. Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Дгийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаартай

-Б.Цгийн биед гэмтэл тогтоогдсонгүй" гэсэн дүгнэлт /хх-ийн 58-59-р тал/

7. Сэлэнгэ       аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Дгийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 347 дугаартай

- М.Дын биед гэмтэд тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 66-67-р тал/

8. Сэлэнгэ       аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Дгийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 349 дугаартай

-Н.Г*******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэсэн дүгнэлт/хх-ийн 74-75-р тал/

9. Э.Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Дгийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 351 дугаартай

-Ү.М биед баруун сарвууны ар хэсэг зөөлөн эдийн няцрал, баруун чихний омог, шанаа, хацар эрүү, духанд шарх, доод уруул зулгаралт, тархины эдийн гүн дэх цус хуралт, 2 талын хажуугийн ховдлын арын эвэрт цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.

-Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын ХҮНДЭВТЭР зэрэг тогтоогдлоо.

-Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 81-82-р тал/

10. Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Д аймаг дахь Техникийн сургуулийн шинжээч С.С 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан 188 дугаартай

- улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явсан Н.Г******* нь 2 тооны үхэр мөргөсөн үйлдэл нь зам тээврийн осол мөн

-Жолооч Н.Г******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д зааснаар тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалт, 12.3-т жолооч эдэлгээнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

-П 10 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Г******* нь жолоодох ангиллын үнэмлэхтэй.

-П 10 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Г******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3, заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол болсон байна.

-2 үхрийн эзэн Ч.Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 26.8-д зам Ядр ердийн хөсөг, малыг хараа хяналтгүй эзэнгүй орхихыг хориглоно, 27.2з-д хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэсэн заалт байдаг. Малчин энэ заалтыг зөрчсөн байна” гэх дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Харин шүүгдэгч Н.Г******* нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Г*******т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

1.1 Хэргийн үйл баримт:

1. Шүүгдэгч Н.Г******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Г******* нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Х сумаас Е сумын чиглэлд засмал замаар улсын дугаартай п 10 загварын тээврийн хэрэгслийг 1.66 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо 2 тооны үхэр мөргөж Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн

3.7/а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,

12.3.      Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Н.М биед “баруун сарвууны ар хэсэг зөөлөн эдийн няцрал, баруун чихний омог, шанаа, хацар эрүү, духанд шарх, доод уруул зулгаралт,  тархины эдийн гүн дэх цус хуралт, 2 талын хажуугийн ховдлын арын эвэрт цусан хураа” бүхий хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

   2. Хохирогч Ү.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... тухайн үйл явдал нь 2024 оны сүүлээр болсон санаж байна. Би болон миний эхнэр Б.О, хүү М.Д, дүү Б.Ц, түүний нөхөр Н.Г******* бид 5 Х суманд байх айлд орой очсон тэгээд тэр айл хүнгүй байсан. Тэгээд Х сумаас гарч байтал улаан гүүр өнгөд явж байтал замын хажуугаар үхрүүд явж байсан. Тэгээд л гэнэт үхэр орж ирлээ гээд орилсон.Цаашид юу болсныг мэдэхгүй, би ухаан алдаад хэсэг хугацаанд ухаангүй байсан. Тэр хооронд миний эхнэрээс мэдүүлэг авсан байна лээ. Н.Г******* миний эхнэрийн дүү Б.Цгийн нөхөр байгаа юмаа. Бид маш дотно харьцаатай, энд тэнд газруудад ажил олдохоор хамт хийцгээдэг, хамт бие биеийнхээ гэрээр орж гардаг, Н.Г******* ажилд сайн, хөдөлмөрч залуу, даруу төлөв зантай. Н.Г******* жолоо барьж байсан Би түүний хажууд арын суудалд Б.Ц, М.Д, Б.О, нар сууж явсан. Би тухайн үед хэр зэрэг хурдтай явсан талаар мэдэхгүй. Мөн цаг агаар хэвийн, гадаа харанхуй байсан...” гэх   мэдүүлэг. /хх-ийн 31-р тал/

3. Гэрч, иргэний хариуцагч Ч.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Өнөө өглөө буюу 2024 оны 09 дүгээр сарын 20-ны 08 цагийн үед над руу танил хөрш айлын Үүрээ залгасан. Ч.Д эгчээ танай 2 үхрийг чинь машин дайраад хаячхаж аймар болгосон байна гэхээр нь үхчихсэн үү? Гэсэн чинь аймар болсон байна үхэр байна гэж хэлсэн. Би хоёр үхрээ хаанаас нь харсан ч танина. Нэг нь өсөн эвэртэй буюу нэг эвэр нь хугархай сартай улаан үхэр юм. Нөгөө үхэр нь цагаан шийртэй 2 чихэндээ эмтэй үнээ юм.  Одоо 2 өнчин тугалтай хоцорлоо. Надад өөр мал байхгүй. Би 2 үнээгээ нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 33, 130-р тал/

4. Гэрч Б.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... улсын дугаартай Тоёота П 10 загварын тээврийн хэрэгслийг мэднэ. Би улсын дугаартай тээврийн хэрэгслийг таньдаг Ч.Ц нэртэй ахаасаа 2020 онд 3,500,000 төгрөгөөр авч байсан. Тэгээд удаагүй нэг хүнд 4.000.000 орчим төгрөгөөр зарж байсан санаж байна. Зараад удаж байгаа болохоор ямар хүнд зарсан гэдгээ одоо сайн санахгүй байна. Тус машин нь одоо надад хамааралгүй машин хэн гэдэг хүн ашиглаж байгаа талаар мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал/

5. Гэрч Ч.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... улсын дугаартай Тоёота П 10 загварын тээврийн хэрэгслийг мэднэ.Миний унадаг байсан машин. Би улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 онд таньдаг Б.Ж нэртэй дүүдээ 3,500,000 төгрөгөөр зарсан. Уг машиныг би одоо эзэмшдэггүй зараад үндсэндээ 4 жил гарам болж байна. Одоо хаана хэн ямар хүнд байгаа талаар надад мэдэж байгаа зүйл байхгүй. Надад хамааралгүй машин” гэх мэдүүлэг /х-ийн 42-р тал/

6. Гэрч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн өдөр Н.Г*******, Ү.Мандалсүрэн 2 ажлын байран дээр байгаа дугуй авна гээд Х сумын төв рүү явсан юм. Тэгээд буцаад ирэхдээ хоёулаа согтуу мөн 1 шил архитай ирсэн. Тэгээд Ү.Мандалсүрэн миний хүү М.Д, төрсөн дүү Б.Ц түүний нөхөр Н.Г******* бид 5 Х сумын төвд байх нэг айлд очихоор болсон юм. Тэгээд тухайн айлдаа очиход 01 цаг болж байсан. Тэгтэл очсон айл хүнгүй байсан. Тэгээд бид нар өөрсдийн  ажил хийж буй байр уу буцсан. Н.Г******* жолоо барьж түүний хажууд Ү.Мандалсүрэн суусан арын суудалд би болон дүү Б.Ц миний хүү М.Д бид нар зорчиж явсан. Би арын суудалд унтаад явж байтал гэнэт “ТҮС ТАС ТҮС ТАС" гэх чимээ гарсан сэрэхэд осол болсон байсан. Н.Г******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон. Би унтаж байсан болохоор осол хэрхэн яаж болсон талаар хараагүй. Эхлээд юу болсон талаар мэдээгүй байж байгаад бүр сүүлд нь үхэр мөргөж осол болсон талаар мэдсэн юм. Н.Г******* нь миний дүү Б.Цгийн нөхөр байгаа юм. Ажилд сайн хөдөлмөрч хүн байгаа юм гэх мэдүүлэг /хх-ийн 45-р тал/

7. Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Дгийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 351 дугаартай Ү.М баруун сарвууны ар хэсэг зөөлөн эдийн няцрал, баруун чихний омог, шанаа, хацар эрүү духанд шарх, доод уруул зулгаралт, тархины эдийн гун дэх цус хуралт, 2 талын хажуугийн ховдлын арын эвэрт цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.

- Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

- Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хуний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын ХҮНДЭВТЭР зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт /хх-ийн 81-82-р тал/

8. Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Д аймаг дахь Техникийн сургуулийн шинжээч С.С 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан 188 дугаартай ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явсан Н.Г******* нь 2 тооны үхэр мөргөсөн үйлдэл нь зам тээврийн осол мөн.

- Жолооч Н.Г******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д зааснаар тухайн ангиллын тээврийн хэрэглэлийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалт, 12.3-т жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

- П 10 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Г******* нь тээврийн хэрэгсэл жолоодох тохирох ангиллын үнэмлэхтэй.

- П 10 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Г******* нар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3, заалтуудыг зөрчсөнөөр зам тээврийн осол болсон байна.

- 2 Үхрийн эзэн Ч.Д нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 26.8-д зам дээр ердийн хөсөг, малыг хараа хяналтгүй эзэнгүй орхихыг хориглоно, 27.2з-д хатуу хучилттай замд 50м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэсэн заалт байдаг. Малчин энэ заалтыг зөрчсөн байна гэх дүгнэлт /хх-ийн 51-р тал/

9.”Ашид билгүүн” ХХК-ний “...үнэлэгдэж буй 8 настай болон 5 настай үхрийн зах зээлийн дундаж үнэ цэнийг 2024 оны 9 дүгээр сарын байдлаар 2,800,000Т(хоёр сая найман зуун мянга)-н төгрөгөөр  үнэлэв.

-№

Төрөл

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгжийн үнэ

Хохирлын дүн

Тайлбар

11

8 настай эм үхэр

Ш

1

1,500,000

1,500,000

Зах зээлийн дундаж үнээр тогтоов.

22

5 настай эм үхэр

Ш

1

1,300,000

1,300,000

Зах зээлийн дундаж үнээр тогтоов.

 

Нийт үнэ, төгрөг

2,800,000

 

Үнэлгээний ажлын явцад ач холбогдол бүхий бусад үйл илрээгүй болно... гэх үнэлгээний тайлан

Шүүгдэгч Н.Г*******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний эзэмшлийн машин байгаа юм. Би улсын дугаартай тээврийн хэрэгслээ 202 онд 4,000,000 төгрөгөөр нэг хүнээс авч байсан. Одоо тэр худалдаж авсан хүнтэйгээ ямар ч харилцаа холбоо хамаарал байхгүй” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.   /хх-ийн 140-р тал/

1.2 Эрх зүйн дүгнэлт:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилжээ.

 Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “захиргааны хэм хэмжээний акт” нь Замын хөдөлгөөний дүрэм мөн болох нь дараах байдлаар нотлогдож байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2. “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж заасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох бөгөөд шүүгдэгч Н.Г******* нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй.

Шүүгдэгч Н.Г******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Г******* нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Х сумаас Е сумын чиглэлд засмал замаар улсын дугаартай п 10 загварын тээврийн хэрэгслийг 1.66 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо 2 тооны үхэр мөргөж Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн

3.7/а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,

12.3.      Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ү.М биед “баруун сарвууны ар хэсэг зөөлөн эдийн няцрал, баруун чихний омог, шанаа, хацар эрүү, духанд шарх, доод уруул зулгаралт, тархины эдийн гүн дэх цус хуралт, 2 талын хажуугийн ховдлын арын эвэрт цусан хураа” бүхий хүндэвтэр гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал нотлох баримтуудын хүрээнд бүрэн тогтоогджээ.

Шүүгдэгч Н.Г******* нь согтуурсан үедээ тухайн цаг хугацаанд замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь хохирогч Ү.М эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, согтуурсан үед үйлдэх” гэмт хэргийн объектив, субьектив шинжийг бүрэн агуулж байх тул прокуророос шүүгдэгч Н.Г*******т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

 Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Н.Г*******ийн согтуурсан, мөн хариуцлагагүй байдал шууд нөлөөлсөн байна.

Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд х*******гө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

 Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд х*******гөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн  510.1. “Бусдын эд х*******гөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд х*******гө өгөх, гэмтсэн эд х*******гийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан байна.

 Шүүгдэгч  Н.Г*******  нь замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Ү.М эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, Д.Дгийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 81-82-р тал)-ээр тогтоогджээ.

 Гэмт хэргийн улмаас хохирогч Ү.М эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирол төлбөр нэхэмжилсэн баримт хэрэгт тусгуулахаар ирүүлээгүй, мөн иргэний нэхэмжлэгч Ч.Дын 2 тооны үхэр мөргөж 2,800,000 төгрөгийн хохирол учирсан ба иргэний нэхэмжлэгч 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр бичсэн “Миний бие Н.Г*******өөс 2,800,000 төгрөг авахгүй” гэх баримт шүүхэд ирсэн зэргээс үзвэл хохирогч Ү.Мандалсүрэн, иргэний нэхэмжлэгч Ч.Д нарт төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч Н.Г******* шүүхийн хэлэлцүүлэгт: Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 8,468,261 төгрөгийг тэтгэврийн мөнгөөр төлж барагдуулна... гэх мэдүүлэг өгсөн байна.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд х*******гөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд х*******гө өгөх, гэмтсэн эд х*******гийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж,

Мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж тус тус заасан байна.

Хохирогч Ү.Мандалсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 8,468,261 төгрөг гарсан талаар иргэний нэхэмжлэгч Ц.Дэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн, энэ талаарх нотлох баримтыг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэснийг үндэслэн шүүгдэгч Н.Г*******өөс 8,468,261 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Ял хариуцлагын тухайд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирогч Ү.Мандалсүрэнгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болох 66 настай зэрэг, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, өнөөдрийн байдлаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, нийгмийн хор аюулын шинж чанарыг тус тус харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл эсвэл мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэхэд улсын яллагчийн зүгээс татгалзах зүйлгүй” гэх дүгнэлтийг гаргасан.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.Г*******ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч Н.Г*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн” болон “учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн”, шүүгдэгчийн нас зэргийг тус тус харгалзан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1. “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан байх ба шүүгдэгч Н.Г******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдаж байна. 

 Шүүхээс шүүгдэгч Н.Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэргийн хохирол, хор уршгийн зарим хэсгийг төлж өгсөн зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгсний үндсэн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Г*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Г*******т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд авч, түүнд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Г******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн х*******гө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.Г*******т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б******* ургийн овогт Н******* Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Г*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Г*******т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд авч, түүнд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч М.Г*******өөс хохирогчид эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн даатгалын төлбөр 8,468,261 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Шүүгдэгч Н.Г******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Г*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХЗУЛ