Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2025            01            14                                               2025/ШЦТ/10

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,   

улсын яллагч Б.Баярчимэг,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн..... дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            М.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч М.Б нь:

 -2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Ж.Гг Баянгол дүүрэг 2 дугаар хороо, “У” сургууль дээр байхад нь “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь .......... дугаарын дансаар 30,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хохирогч М.Мг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, ......... тоотод гэртээ байхад нь “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь ............. дугаарын дансаар 30,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Б.Тыг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар дэлгүүрийн орчимд явж байхдаа “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь .............. дугаарын дансаар 30,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хохирогч О.Тийг Баянгол дүүргийн 32 дугаар хороо, хорооллын эцэст байхад нь “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь ......... тоот дугаарын дансаар 30,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хохирогч П.Лыг Сансарын шатгуун түгээх станцын хажуугаар явж байхад нь “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь ....... тоот дугаарын дансаар 30,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хохирогч П.......ыг Баянгол дүүргийин 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь ............ тоот дугаарын дансаар 30,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Д.Чийг Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кино театрын автобусны буудлын ойролцоо явж байхад “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь .......... тоот дугаарын дансаар 20,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Г.Эг Сонгинохайрхан дүүргийн ............ тоотод байхдаа “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь .......... тоот дугаарын дансаар 20,000 төгрөг шилжүүлэн авч залилсан

-2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хохирогч О.Эг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, багшийн дээдийн  буудал дээр байхад нь “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь ........ тоот дугаарын дансаар 20,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хохирогч С.Эийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тедди” худалдааны төвийн ойролцоо явж байхдаа “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь ............ тоот дугаарын дансаар 30,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Б.Быг Хан-Уул дүүргийн ............ тоотод байх гэртээ байхад нь “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь .......... дугаарын дансаар 20,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Б.Тыг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Ерөнхий боловсролын ....... дүгээр сургуульд байхад нь “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь .............9 дугаарын дансаар 30,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Э.Тыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ........... тоот гэртээ байхдаа “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь .........дугаарын дансаар 30,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хохирогч У.Аг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, ........... дээрээ байхдаа “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь .......... дугаарын дансаар 10,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Б.М Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, ..........тоотод гэртээ байхад нь “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь ..........дугаарын дансаар 20,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Э.Б Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо, ........... тоотод байх үед “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь ........... дугаарын дансаар 30,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр насанд хүрээгүй хохирогч М.Аыг Чингэлтэй дүүргийн 05 дугаар хороо Тэнгис кинотеатрарт байхад нь “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь .............. дугаарын дансаар 30,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.Быг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын Их дэлгүүрт байхад нь “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь ......... дугаарын дансаар 30,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Д.Эыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ............ тоот гэртээ байхдаа “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь ...........дугаарын дансаар 30,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хохирогч М.М-г Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь ...........дугаарын дансаар 20,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Э.Б Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь ..........дугаарын дансаар 30,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Б.Мыг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, .......... тоотод байхад нь “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь .............. дугаарын дансаар 40,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хохирогч А.Сг Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, ............ тоотод байх үед “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь ............. дугаарын дансаар 20,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Э.Мг Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, ............ тоотод байх үед “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь .............дугаарын дансаар 30,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хохирогч М.Бг Баянгол дүүргийн 18 дугаар хороо, .......... тоотод байхад нь “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь ......... дугаарын дансаар 30,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хохирогч Б.Эыг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын орчимд байхад нь “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь .......... дугаарын дансаар 30,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хохирогч М.Дыг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын орчимд байхад нь “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь ............ дугаарын дансаар 30,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хохирогч Б.ДЩ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол ............ тоотод байхад нь “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь .................. дугаарын дансаар 30,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хохирогч Г.С Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо ........... тоот ажлын байрандаа байхад нь “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь ............дугаарын дансаар 30,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч Т.Гг Баянгол дүүргийн 38 дугаар хороо, ................ тоотод гэртээ байхад нь “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь ..............дугаарын дансаар 30,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хохирогч Д.Х Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, .......... тоотод байх гэртээ байхад нь “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь ............. дугаарын дансаар 30,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хохирогч Б.Ш Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Төв шуудангийн урд байхад нь “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь ..............дугаарын дансаар 30,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр насанд хүрээгүй хохирогч Б.Э Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, ........... тоотод байхад нь “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь .............Дугаарын дансаар 30,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр насанд хүрээгүй хохирогч Б.Т Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, .......... дугаар сургууль дээр байхад нь “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь ........... дугаарын дансаар 30,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Б.Ог Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо......... тоотод гэртээ байхад нь “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь ............дугаарын дансаар 20,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 11 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Г.С Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо ............. ажил дээрээ байхдаа ............ гэх тоотод байхад нь “спорт заал түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Төрийн банк дахь ............... тоот дугаарын дансаар 30,000 төгрөг шилжүүлэн авч үргэлжилсэн 36 удаагийн үйлдлээр нэр бүхий 36 хохирогчоос нийт 990,000 төгрөгийг залилсан

 

 

гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл, хохирогч Ж.Ггийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 119-120 дахь хуудас/, Хаан банкны ........... дугаартай дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 114 дэх хуудас/, хохирогч М.Мий мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь хуудас/, Хаан банкны ............ дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 45 дахь хуудас/, хохирогч Б.Тын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 147-148 дахь хуудас/, Хаан банкны ......... дугаартай дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 142 дахь хуудас/, хохирогч О.Тийн мэдүүлэг /хавтаст хэргийн 150-151 дэх хуудас/, Monpay-ийн .............тоот дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 145 дахь хуудас/, хохирогч П.Лын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 160-161 дэх хуудас/, Хаан банкны 5431142698 тоот дугаартай дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 163 дахь хуудас/, хохирогч П.Г мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 233-234 дэх хуудас/, Хаан банкны ...........тоот дугаартай дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 228 дахь хуудас/, хохирогч Д.Чийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 205-206 дахь хуудас/, Хаан банкны ........... тоот дугаартай дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 199 дэх хуудас/, хохирогч Г.Эий мэдүүлэг /хавтаст хэргийн 111-112 дахь хуудас/, хохирогч О.Эгийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 105-106 дахь хуудас, Хаан банкны .........тоот дугаартай дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 100 дахь хуудас/, хохирогч С.Эий мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 46 дахь хуудас/, Хаан банкны ...........тоот дугаартай дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 42 дахь хуудас/, хохирогч Б.Бын мэдүүлэг /хавтаст хэргийн 230 дахь хуудас/, Хаан банкны ........... дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 231 дэх хуудас/, насанд хүрээгүй хохирогч Б.Тын мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь хуудас/, хохирогч Э.Тын мэдүүлэг /хавтаст хэргийн 93-94 дэх хуудас/, Хаан банкны ............дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 95 дахь хуудас/, хохирогч У.А мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 90-91 дэх хуудас/, Хаан банкны .......... дугаартай дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 82 дахь хуудас/, хохирогч Б.Мөнхтулгын мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 25-26 дахь хуудас/, Хаан банкны .......... дугаартай дансны хуулга /3 дугаар хавтаст хэргийн 20 дахь хуудас/, хохирогч Э.Б мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 60-61 дэх хуудас/, Хаан банкны .......... дугаартай дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 55 дахь хуудас/, насанд хүрээгүй хохирогч М.Аын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 29-30 дахь хуудас/, Хаан банкны .......... дугаартай дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 31 дэх хуудас/, хохирогч Б.Бын мэдүүлэг /хавтаст хэргийн 219-220 дахь хуудас/, Хаан банкны ............. дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 221 дэх хуудас/, насанд хүрээгүй хохирогч Д.Эын мэдүүлэг /хавтаст хэргийн 78-79 дэх хуудас/, Хаан банкны ............. дугаартай дансны хуулга / хавтаст хэргийн 73 дахь хуудас/, хохирогч М.М-О мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 4 дэх хуудас/, Хаан банкны .......... дугаартай дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 6 дахь тал/, хохирогч Э.Б мэдүүлэг /хавтаст хэргийн 196 дахь хуудас/, Хаан банкны ........ дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 198 дахь хуудас/, хохирогч Б.Мын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 16 дахь тал/, Хаан банкны ............ дугаартай дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 18 дахь тал/, хохирогч А.Сгийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 176-177 дахь тал/, Хаан банкны ........... дугаартай дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 171 дэх тал/, хохирогч Э.М мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 190-191 дэх тал/, Хаан банкны ............ дугаартай дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 185 дахь тал/, хохирогч М.Бгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 134 дэх хуудас/, Хаан банкны ......... дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 130 дахь хуудас/, хохирогч Б.Эын мэдүүлэг /хавтаст хэргийн 207 дахь хуудас/, Худалдаа хөгжлийн банкны ....... дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 209 дэх хуудас/, хохирогч М.Дын мэдүүлэг /хавтаст хэргийн 123 дахь хуудас/, Худалдаа хөгжлийн банкны ......... дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 120 дахь хуудас/, хохирогч Б.Дн мэдүүлэг /хавтаст хэргийн 174 дахь хуудас/, Хас банкны ........ дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 171 дэх хуудас/, хохирогч Г.С мэдүүлэг /хавтаст хэргийн 160 дахь хуудас/, Хаан банкны ......... дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 162 дахь хуудас/, хохирогч Т.Ггийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 133-134 дэх тал/, Хаан банкны .......... дугаартай дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 128 дахь тал/, хохирогч Д.Х мэдүүлэг /хавтаст хэргийн 241 дэх хуудас/,      Голомт банкны ........ дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 244 дэх хуудас/, хохирогч Б.Ш мэдүүлэг /хавтаст хэргийн 184-185 дахь хуудас/, Худалдаа хөгжлийн банкны ........ дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 186 дахь хуудас/, насанд хүрээгүй хохирогч Б.Э мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 11 дэх хуудас/, Хаан банкны .......дугаартай дансны хуулга /3 дугаар хавтаст хэргийн 6 дахь хуудас/, насанд хүрээгүй хохирогч Б.Т мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 247-248 дахь хуудас/, Хаан банкны ....... дугаартай дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 242 дахь хуудас/, хохирогч Б.О мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 75-76 дахь хуудас/, Хаан банкны ..........дугаартай дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 7 дахь хуудас/, хохирогч Г.С  мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 219-220 дахь хуудас/, Хас банкны ........ тоот дугаартай дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 214 дэх хуудас/, Скайтэл ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 24/11448 дугаартай албан бичиг /3 дугаар хавтаст хэргийн 72-83 дахь хуудас/, Төрийн банкны 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10/5514 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /3 дугаар хавтаст хэргийн 30 дахь хуудас/, Төрийн банкны 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 10/5897 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /3 дугаар хавтаст хэргийн 86-107 дахь хуудас/, шүүгдэгч М.Бын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч М.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         Энэ хэргийн улмаас нэр бүхий 36 хохирогчид нийт 990,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

   Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял, албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

         

Иймд шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох л шийтгэх нь үйтэй гэж шүүх дүгнэв.

 

  1. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36,8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М.Б-Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

            4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.Бын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

            5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т болтол шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.БАЯРМАА