Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2017/01949

 

 

2017 оны 7 сарын 05 өдөр Дугаар 181/ШШ2017/01949                              Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:,

Хариуцагч: ,

Хариуцагч:

Хариуцагч:

Хариуцагч:. нарт холбогдох,

Өвд хамаарах этгээдийн лавлагаагүйгээр, гэрээслэлд дурдаагүй эд хөрөнгийг 2016.02.23-ны өдөр гэрчилгээ олгож, хууль ёсны өвлөгчийн эрхийг зөрчсөн, хууль ёсны өвлөгчид өвтэй холбоотой баримтыг танилцуулахаас татгалзсан буруутай болохыг тогтоолгож, гэм хорын хохиролд 20.000.000 төгрөгийг гаргуулах,

Үзмээгийн Дамдинд олгосон 2001.06.28-ны өдрийн өв залгамжлалын гэрчилгээг хүчингүйд тооцуулах,

Үзмээгийн Дамдингаас эд олгосон гэх гэрээслэл нь эд хөрөнгө өвлөх гэрээслэл биш, оршин суугааг тодорхойлсон тодорхойлолт учир өв залгамжлалын гэрчилгээг хүчингүйд тооцуулах,

Л.Дэжидийн өв залгамжлагч Үзмээгийн Дамдины цор ганц өв залгамжлагч Д. болохыг тогтоож, өв залгамжлалын гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мандалсүрэн, хариуцагч Б.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аптанцэцэг, хариуцагч П., хариуцагч Б., түүний өмгөөлөгч Д.Намсрайжав, иргэдийн төлөөлөгч Н.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний ээж 1961 онд 3-р хороо, 50.000 мянгатын 24-1 тоот байрыг хотын захиргаанаас авсан. Шинэ байранд ороход би 11 настай байсан. 1968 онд Дамдин гэдэг хүнтэй миний ээж гэр бүл болж батлуулсан. Орон сууц хувьчлагдахад миний нэр хасагдсан ч гэсэн байрны эзэн миний ээжийн нэр хасагдаагүй. 2000 онд миний ээж нас барсан. Гэтэл миний ээжийг нас барахад өв залгамжлагчаар хүүхдүүдийг нь оролцуулалгүйгээр нэг хүүхдийн хүүхдэд өв залгамжлуулсан байсан. 2014 онд хойд эцэг нас барсан ба тэрээр хууль ёсны өвлөгч надад биш үл таних хүүхдүүдэд гэрээслэл бичсэн байсан. Энэ бүгдийг 2015 онд мэдээд эрхээ эдлэх гэхэд бүх газар надад хаалт хийсэн. Өөрөөр хэлбэл өвийн баримт, гэрээслэл зэрэгтэй танилцах гэхэд танилцуулаагүйгээр үл барам хууль бусаар намайг танилцах эрхгүй гээд шүүхээр заргалд гэсэн хариу өгсөн. Шүүхээр 3 удаа ороход нэхэмжлэлийг хүлээж аваагүй. Энэ бүх зүйлийн учир нь Монголын нотариатын танхим намайг өв залгамжлагч биш гэж үзсэнээр миний бие өв залгамжлах боломжоо алдсанаа ойлгосон. Миний өв залгамжлах эрхийг хууль бусаар хязгаарласнаар надад хохирол учирсан гэж үзэж байгаа учир нотариатын танхимаас өөрт учирсан хохиролоо нэхэмжилж байна.

Иймд өвлөгчийн эрхийг зөрчиж, өвтэй холбоотой материалыг танилцуулахаас татгалзаж өвд хамаарах этгээдийн лавлагаагүй өв нээсэн буруутай учир гэм хорын хохиролд 20.000.000 төгрөг гаргуулах,

Миний ээж Л.Дэжид нас барахад Иргэний хуульд заагдсаны дагуу би ээжийн өвийг хүлээн авах ёстой. Гэтэл намайг оролцуулалгүйгээр миний хойд эцэг Ү.Дамдин өөр дээрээ ээжийн бүх өвийг хүлээн авсан нь хууль бус учир хүчингүй болгох шаардлагатай юм. Мөн Ү.Дамдин нь тухайн үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь биш зөвхөн өөрт хамаарах хэсгийг гэрээслэх эрхтэй учир гэрээслэлийн зарим хэсгийг хүчингүй болгох улмаар өв залгамжлалын гэрчилгээний зарим хэсгийг нь хүчин төгөлдөр бусад тооцуулах эрхтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.

Иймд Үзмээгийн Дамдинд олгогдсон 2001.06.28-ны өдрийн өв залгамжлалын гэрчилгээг хүчингүйд тооцуулах, Үзмээгийн Дамдингаас олгосон гэх гэрээслэл нь эд хөрөнгө өвлөх гэрээслэл биш, оршин суугааг тодорхойлсон тодорхойлолт учир өв залгамжлалын гэрчилгээг хүчингүйд тооцуулах, Л.Дэжидийн өв залгамжлагч, Үзмээгийн Дамдины цор ганц өв залгамжлагч Д. болохыг тогтоож, өв залгамжлалын гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 нь нотариатчдыг эгнээндээ нэгтгэсэн ашгийн төлөө бус тэдний мэргэжлийн үйл ажиллагааг хуульд заасны дагуу уялдуулан зохицуулдаг нотариатчдын эрх ашгийг хамгаалдаг зорилго бүхий төрийн бус байгууллага. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гагцхүү нотариатч хуульд заасны дагуу нотариатын үйлдлийг гүйцэтгэдэг.

Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 16.2-д нотариатч гэж хэн болох нотариатын үүрэг гүйцэтгүүлэгчийн талаар тодорхой заасан байдаг. Д. нь 2016 оны 02 сарын 06-ны өдөр д гомдол гаргахдаа

Яримпилийн  гэсэн нэрээр гомдол гаргасан байдаг. Уг гомдол гэрээслэлтэй холбоотой материалтай танилцуулж өгнө үү гэсэн байсан. Нотариатын үйлдэл ^ийх зааврын 2.11 дэх хэсэгт заасны дагуу мөн Я. нь Ү.Дамдин гэдэг хүний өвтэй холбоотой материалтай танилцах боломж байхгүй. Иймд өвтэй холбоотой хүсэлтийг МНТ-д гаргах үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 528 дугаар зүйлд өвлөгч гэж хэнийг хэлэх талаар тодорхойлсон. Хариу тайлбартаа тодорхой бичсэн учраас дэлгэрүүлж ярих шаардлагагүй гэж үзэж байна. Д.гийн хувьд урьд 3 удаа шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүх нэхэмжлэлийг нь хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргаж байсан юм билээ. ОӨУБЕГ-аас ирүүлсэн албан бичигт түүнд хавсаргасан материалаас үзэхэд иргэн  нь 2016 оны 4 сарын 22-ны өдөр эцгийнхээ нэрийг өөрчилж Дамдингийн  гэсэн нэртэй болсон байна. Иргэн Я. нь 2016 оны 2 сарын 19-ний өдөр МНТ-д хүсэлт гаргаж, “...миний хойд эцэг Ү.Дамдин нь 2014.03.10-нд нас барсан. Эцэг Ү.Дамдин СБД, 5-р хороо, 5-р хороололын 6-р байрны 33 тоотод амьдарч байсан юм. Одоо тухайн байранд /бусад хамаарагч 10/ гэсэн бүртгэлтэй хамаатан бус хүн зэрэг байдаг хууль бус үйлдэл гаргаж байгаа тул СБД, 5-р хороо, 5-р хороололын 6-р байрны 33 тоот 2 өрөө 28 м.кв байрны 2 гэрээслэлүүд УБЕГ-ын архивын материалас гарч ирсэн тул иргэн хууль ёсны өв залгамжлагч болох Я. надад энэ асуудлыг тодруулж мөн шилжилт хөдөлгөөнийг тухайн байранд түр түдгэлзүүлж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг тухайн үед албан ёсны хариуг өгч байсан. Нотариатын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1- д нотариатч нь нотариатын үйлдлийг буруу хийсэн үйлчлүүлэгчийн хувийн байдлыг буруу тогтоосон зэрэг буруутай үйлдпийн улмаас үйлчлүүлэгчид хохирол учруулсан тохиолдолд түүнийг нөхөн төлөх зорилгоор хариуцлагын даатгалд заавал даатгуулна.

Нотариатын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д нотариатчдыг эгнээндээ нэгтгэсэн тэдний мэргэжлийн үйл ажиллагааг энэ хууль болон өөрийн дүрэмд заасны дагуу уялдуулан зохицуулах эрх ашгийг хамгаалах зорилготой  ажиллана.  нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасны дагуу санхүүжин, нотариатчдыг мэргэшил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, тэдгээрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн болон төрийн бус байгууллагад төлөөлөх, нотариатчдын нийгмийн асуудпыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ажилладаг. Монголын Нотариатын танхим ажил олгогч биш, тусгай зөвшөөрлийг Хууль зүйн сайд олгож, хүчингүй болгодог. Иймд Д.гийн ыг хариуцагчаар татаж гэм хорын хохирол нэхэмжилсэн болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардпагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б. болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанцэцэг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3-т Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно гэж заажээ. Энэ заалт нь Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан бол хугацаанаас нь өмнө олгож болно гэж зохицуулсан тул хууль зөрчсөн гэж үзэх

үндэсгүй. 2001.06.28-ны өдөр Дамдинд олгосон өв залгамжлалын гэрчилгээг хүчингүй болгох гэсэн байх бөгөөд манайх Дамдинд өв залгамжлалын гэрчилгээ олгоогүй харин Л.Дэжидийн орон сууцны ноогдох хэсгийг Л.Дэжидийн анхны нөхөр Яринпэлийн Дэжид нарын төрсөн хүүгийнх нь хүүхдүүд болох Б.Энхжаргал, Ц?Энхчулуун нарт 2001-06-27-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Л.Дэмжидийн өв залгамжлагч, Үзмээгийн Дамдины цор ганц өв залгамжлагч болохыг тогтоож, өв залгамжлалын гэрчилгээ олгохыг даалгах гэжээ. Д. нь Л.Дэжидийн хууль ёсны өв залгамжлагч гэдэгтэй хэн ч маргаагүй, харин Дамдины цор ганц өв залгамжлагч гэдэгтэй санал нийлэхгүй байна. Учир нь: 520.1.1-д төрсөн, үрчилсэн хүүхэд л хууль ёсны өвлөгч гэж заасан бөгөөд овог солисон болон дагавар хүүхдийг энд хууль ёсны өвлөгч гэж заагаагүй тул 520.1.1 дэх заалттай зөрчилдөнө. Дамдины хууль ёсны өв залгамжлагч нар нь байдаг бөгөөд өөрсдөө өвөөс татгалзсан тул Д.г цорын ганц өвлөгч гэж тогтоох үндэслэл алга. Мөн өв залгамжлалын гэрчилгээ олгохыг даалгах гэсэн тушаал юм уу хүсэлт нь хэнд хандсан нь ойлгомжгүй /шүүхэд эсхүл Нотариатын танхимд/ аль нь гэдэг нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн шаардпагын өөрчлөлтийн төгсөлд “...оршин суух тодорхойлолтыг үндэслэн өв нээсэн нь өөрөө хууль бус юм” гэсэн нь нотариатч өв нээдэггүй, харин өвлөх эрхийн гэрчилгээ олгодог гэдгийг ойлгоогүй, Иргэний хуулийн 518.1-д Өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгддэг болохыг Д. нь иргэнийхээ хувьд мэдэх ёстой. Иймд дээрх шаардлага нь өөрөө Иргэний хуультай зөрчилдөж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч П. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2012 оны 10 сарын 02-ны өдөр Үзэмийн Дамдин гэдэг хүн гэрээслэл гэрчлүүлэх гэж ирсэн. Монголын нотариатын танхим дээр гэрээслэлийг хуулийн дагуу гэрчилж өгсөн. Нэг хувийг өөрт нь нэг хувийг нотариатын танхимд хадгалуулсан. Уг гэрээслэлд 6-р байрны 33 тоот орон сууцны өөрт ногдох 50 хувийг хамгийн сүүлд хамт амьдарч байсан Бадралын эд гэрээслэх хүсэлт гаргасны дагуу гэрээслэлийг үйлдэж, хадгалалтын журмын дагуу хадгалсан. Уг гэрээслэлийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээг нэг жил болсны дараа буюу 2016 оны 02 сарын 23-ны өдөр Б.эд олгосон. Хууль болон зааварт заасны дагуу өмчлөх эрхийн гэрчилгээн дээр өөрийн зээ охин н.Цэцэгмаатай хамт өмчилдөг байсан. Гэтэл өмчлөгч н.Цэцэгмаагийн өөрт ногдох хэсэг үлдсэн байна. Зөвхөн гэрээслэгч Ү.Дамдинд ногдох 50 хувийг гэрээслүүлэгч Б. гэх хүнд өвлүүлсэн. Гэрээслэгч Ү.Дамдин нь 2014 оны 03 сарын 10-ны өдөр нас барсан. Улмаар энэхүү гэрээслэлийн дагуу 2016 оны 02 сарын 23-ны өдөр уг орон сууцны өвлүүлэгчид ногдох хэсгийг Б.эд өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээг олгосон болно. Дээрх гэрээслэлийг гэрчлэхдээ миний бие гэрээслэл гэрчлэхэд шаардах нотлох баримтуудыг үндэслэн гэрчилсэн бөгөөд гэрээслэгчийн хүсэлтийн дагуу видео бичлэг хийж баримтжуулж авсан. Мөн өвлөх эрхийн гэрчилгээг олгох үед дээрх орон сууцны өвлүүлэгчид оногдох хэсгийг өвлөн авах хүсэлтээ зээ охин Т.Гаамаа, С.Оюунгэрэл нар нь гаргасан байсан ба хэн аль нь уг хүсэлтээсээ татгалзсан, өөр өвлөж авах хүсэлт гаргасан хууль ёсны өвлөгч байгаагүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн гаас Монголын нотариатын танхимд хандан нэхэмжлэл гаргахдаа намайг хамтран хариуцагчаар татаж, миний авга ах Ү.Дамдингийн гэрлээслэлээр надад олгосон өвлөх эрхийн гэрчилгээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүсжээ. Өвлөх эрхийн гэрчилгээний “зарим хэсэг” гэдэгт чухам ямар агуулга хамрагдаж байгааг бичээгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй гэж үзэж болохоор байгаа бөгөөд тайлбар өгөх боломжгүй байгаа юм. Харин түүний нэхэмжлэлийн бас нэг хариуцагч болох Нотариатын танхимд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нь үзэхэд, тэрээр өөрийн төрсөн эх Л.Дэжидийг 2000 онд нас барахад хойд эцэг Ү.Дамдин нь ганцаар бүх хөрөнгийг нь өвлөн авсан тул 2001 оны 06 сарын 28-нд Ү.Дамдинд олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулахыг хүсчээ. Энэ асуудпаар зарим нэг тайлбар байна. Нэхэмжлэгчийн ирүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд 2001 оны 6 сарын 28-нд нотариатаас болон өөр ямар нэгэн газраар Ү.Дамдин агсанд олгосон ямар нэгэн өвлөх эрхийн гэрчилгээ хэрэгт байхгүй байна. Өөрөөр хэлбэл, хүчингүй болгох үндэслэл нь өвлөх эрхийн гэрчилгээ гэгч зүйл огт байхгүй болох нь 80 дугаартай нотариатч Б.гийн иргэн Ц.Энхчулуун, Д.Энхжаргал нарт 2001 оны 6 сарын 27-нд олгосон хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээнд Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хорооллын 2а байрны 112 тоот 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад олгоогүй болно гэснээр нотлогдож байна. Тэгээд ч авга ах Дамдин агсаны эхнэр Л.Дэжидийг нас барсан 2000 он болон өвлөх эрхийн гэрчилгээ үйлдэгдсэн гэх тухайн 2001 онд Ү.Дамдин агсаны гэрээслэлийн дагуу миний 50 хувийг нь өвлөн авсан 5-р хорооллын 6-р байрны 33 тоот 2 өрөө орон сууц тэдний өмчлөлд байгаагүй байна. Мөн иргэн  нь эхийгээ нас барснаас хойш дариу 15 жилийн дараа түүний өв хөрөнгийг өвлөх асуудпаар шүүхэд хандсан нь тухайн үеийн болон одоогийн Иргэний хуулийн аль алинаар ч тогтоосон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн төдийгүй 1994 оны Иргэний хуулийн 412 дугаар зүйл болон одоогийн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 Өвлүүлэгчийн нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдэснээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат болон нотариат байхгүй газар баг сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ”, 528.2-т Энэ хуулийн 528.1-д зааснаар бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан эсхүл нотариат буюу баг сумын засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528.3-д Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж заасанчлан өвөөс татгалзсан гэж үзэх нөхцөл байдалд хүрсэн байна. Дамдин агсан гийн эх Л.Дэжид агсантай гэр бүл байсан боловч эхнэрийн дагавар охин Я.Апимааг үрчлэн аваагүй болох нь гийн эцгийн нэр 2016 оныг хүртэл Яринпэл байснаар нотлогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2014 оны 3 сарын 10-нд Ү.Дамдин насан эцэслэж, өв нээгдэх үед  өөрийн төрсөн эцэг Яринпэлээр овоглож байсан тул түүнийг Ү.Дамдин агсаны хууль ёсны өвлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэл алга байна. Дээр дурдсанаас үндэслэн нэхэмжлэгч  нь Ү.Дамдин агсанаас надад гэрээслэлээр өвлүүлсэн хөрөнгө, түүнийг өвлөх эрхийн гэрчилгээний асуудлаар надаас юу ч нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Цэцэгмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гаамаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний ээж Д.Сийлэгмаа нь Ү.Дамдины төрсөн ганц охин байж байгаад 2011 онд өвчний улмаас нас эцэслэсэн юм. Амьдралын эрхээр эцгээсээ тусдаа амьдарч байсан боловч 2000 оноос хүндээр өвчилж, ясны хугарлын улмаас хэвтэрт байсан эцгээ асран хамт амьдарч байсан. Хамт амьдрах болсноор дамждаг 2 өрөө байрыг нь 5-р хорооллын 33 тоот 2 өрөө орон сууц болгон өөрчилж томруулсан юм. Ээж нас барсны дараагаар хамаатны гэх  хамт амьдарч байсан бөгөөд өвөө өөрийн эрхийн дагуу гэрээслэл бичсэн. Нэгэнт нас барсан хүний сүүлийн хүсэл нь байсан болохоор бид хүндэтгэн үзэж гэрээслэлийн дагуу шийдвэрлэсэн юм. Дагавар хүүхдүүд нь ээжийгээ нас барснаас хойш өвөөг асрахаас татгалзаж, байрыг нь булаацалдаж, хөөх гэх мэтээр өвөөг амьд ахуйд нь гомдоож, хэвтэрт байхад нь хаяад явсан учир өвөө өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээслэл бичсэн гэж бодож байна. Гэрээслэлдээ Дамдинаар овоглосон хэн ч энэ байрыг авах эрхгүй гэж зориудаар дурдсан байсан. Гэрээслэл нь нотариатчдын танхим дээр эх хувиараа хадгалагдаж байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Апимаа нь хариуцагч , Б., П., Б. нарт холбогдуулан,

Өвд хамаарах этгээдийн лавлагаагүйгээр, гэрээслэлд дурдаагүй эд хөрөнгийг 2016.02.23-ны өдөр гэрчилгээ олгож, хууль ёсны өвлөгчийн эрхийг зөрчсөн, хууль ёсны өвлөгчид өвтэй холбоотой баримтыг танилцуулахаас татгалзсан буруутай болохыг тогтоолгож, гэм хорын хохиролд 20.000.000 төгрөгийг гаргуулах,

Үзмээгийн Дамдинд олгосон 2001.06.28-ны өдрийн өв залгамжпалын гэрчилгээг хүчингүйд тооцуулах,

Үзмээгийн Дамдингаас эд олгосон гэх гэрээслэл нь эд хөрөнгө өвлөх гэрээслэл биш, оршин суугааг тодорхойлсон тодорхойлолт учир өв залгамжлалын гэрчилгээг хүчингүйд тооцуулах,

Л.Дэжидийн өв залгамжлагч Үзмээгийн Дамдины цор ганц өв залгамжлагч Д.Апимаа болохыг тогтоож, өв залгамжпалын гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Апимаа нь 1948 оны 12 сарын 16-ны өдөр төрж, эцэг Яринпэлээр овоглогдсон байх боловч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны а/168 тоот

захирамжаар Урианхай овгийн Дамдины  болгож овгоо өөрчилсөн, гийн эх Лувсандоржийн Дэжид нь 1968 оны 05 сарын 21-ний өдөр Урианхай овогт Үзэмийн Дамдинтай гэр бүл болж, тэрээр Л.Дэжид нь 2000 оны 08 сарын 03-ны өдөр нас барсан болох нь тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан 2001.1.20-ны өдрийн “Гэрээслэл”-д “...бид хоёр орон сууц, эд хөрөнгийг захиран зарцуулах, өвлөх эрхийг шилжуүлэх тухай гэрээслэж байна. Хөгшин амьд ахуй байх үед бид хоёр сонголт хийж тохирсний үндсэн дээр орон сууц, эд хөрөнгийг өвлөх эрхийг зөвхөн хүү Цогтын хоёр хүүхдүүд Энхжаргал, Энхчулуун нарт гэрээслэлийн дагуу хууль ёсоор шилжүүлэв...” гээд эмээ Лувсандоржийн Дэжид, өвөө Үзмийн Дамдин гэж бичиж Ү.Дамдин гарын үсэг зурсан байна. Уг гэрээслэлийн дагуу нотариатч Б. нь 2001 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээг үйлдэж, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5-р хороолол 2А байрны 112 тоотын 27 м.кв, 2 өрөө орон сууцыг Б.Энхжаргал, Цогтын Энхчулуун нарт өвлүүлэхээр олгосон байх боловч Иргэний хуулийн 525 дугаар зүйлийн 525.1, 525.2-т зааснаар гэрээслэгч Ү.Дамдин нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5-р хороолол 2А байрны 112 тоотын 27 м.кв, 2 өрөө орон сууцаа Б.Энхжаргал, Цогтын Энхчулуун нарт өвлүүлэхээр гэрээслэсэн гэрээслэлээ цуцалсан байна гэж үзнэ.

Иргэн Ч.Дамдин нь Маргааны зүйл болсон Ю.Гантөмөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 5-р хороо, 5-р хороолол, 6-р байрны 33 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5- рхороолол 2А-112 тоотод байрлах 27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар “Орон сууц солилцох гэрээ” байгуулан шилжүүлэн авчээ.

Өмчлөгч Ү.Дамдин нь 2005 оны 12 сарын 07-ны өдөр Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг нотариатаар үйлдүүлж, зээ охин Тогтохын Цэцэгмааг тухайн байрны хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлснээр 2005 оны 12 сарын 07-ны өдөр Ү.Дамдин, Т.Цэцэгмаа нарын /хоёр хүний өмч/ нэр дээр Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000172777 дугаартай гэрчилгээ олгогджээ.

Түүнчлэн, Ү.Дамдин нь 2012.10.02-ны өдөр бичсэн “Гэрээслэл”-дээ: “...СБД-ийн 5-р хороо, 6-р байр 33 тоотод өөрийн отгон дүү болох Лхагважавын хүү Бадралын том охин болох ын хамт амьдарч байна. Намайг хэдэн жилийн өмнө гэртээ ганцаараа харж асрах хүнгүй болсон үед зөвхөн  л өвөөгийнхөө итгэлийг дааж харж асран хамгаалж байсан. Үзэмийн Дамдин миний нэрээр овоглосон хэн ч энэ байр орон сууц эд хөрөнгийг хуваан авах эрхгүй!!!” хэмээн дурдсан байдаг бөгөөд Эрүүл мэндийн тодорхойлолт болон Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- 2203005876 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээ, Үзэмийн Дамдин болон Бадралын  нарын иргэний үнэмлэхний хуулбарууд зэргийг хавсарган Сүхбаатар дүүргийн 138 дугаартай нотариатч П.гаар 2012 оны 10 сарын 02-ны өдөр 20 дугаартай Гэрээслэлийг гэрчлүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримт /хх-219-235/-аар тус тус нотлогдож байна.

Нотариатч П. нь 2012 оны 10 сарын 02-ны өдөр тухайн гэрээслэлийг гэрчилсэн, Нотариатын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тэмдэглэл үйлдсэн, мөн гэрээслэлийг гэрчлэхдээ видео бичлэг хийж баталгаажуулсан талаархи бичлэгийг шүүх үзлэг хийж хуульд заасны дагуу баримтжуулсан бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан тул энэхүү гэрээслэл нь Иргэний хуулийн 523 дугаар зүйлийн 523.1-д заасан шаардлагыг хангасан гэжүзнэ.

Шүүх үзлэг хийн бэхжүүлсэн видео бичлэгт талийгаач Ү.Дамдин нь “Би чинь 1930 онд төрсөн, одооо 82-той. Надад одоо нэг их харж үзээд байх ах дүү нар байхгүй. Ганцхан миний цусан төрлийн охин , Бадралынхаа эд би өөрийнхөө орон гэрийг одоо өгч надыг энэ охин асран хамгаалах болно хойшид” хэмээн өөрийн гэрээслэлийн утга санааг тодорхой илэрхийлсэн байдаг.

Гэрээслэгч Ү.Дамдин нь 2014 оны 03 сарын 10-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтоогддог. Улмаар дээр дурдсан гэрээслэлээр нотариатч П. нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1, 531.2-т заасны дагуу гэрээслэлээр өвлөгч Бадралын эд 2016 оны 02 сарын 23-ны өдөр Өвлөх эрхийн 001 тоот гэрчилгээг олгож, 2005 оны 12 сарын 07-ны өдөр Ү.Дамдин, Т.Цэцэгмаа нарын /хоёр хүний өмч/ өмчлөх эрхийн бүртгэлтэй байсан Сүхбаатар дүүрэг 5-р хороо, 5-р хороолол, 6-р байрны 33 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь Тогтохын Цэцэгмаа, Бадралын  нарын /хоёр иргэний өмч/ хууль ёсны өмчлөгч болсныг бүртгэж 2016 оны 03 сарын 01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000464898 дугаартай гэрчилгээ олгогдсон нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өв хүлээн авах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлт гаргасан байх боловч хөөн хэлэлцэх хугацааг ямар хүндэтгэн үзэх үндэслэлээр сэргээлгэх тухайгаа, мөн хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх үндэслэл болгох нотлох баримтуудыг хүсэлтдээ тодорхой дурдаагүй, хавсаргаагүй байх тул түүний хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д. нь шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: “...2014 онд хойд эцэг нас барсан ба тэрээр хууль ёсны өвлөгч надад биш үл таних хүүхдүүдэд гэрээслэл бичсэн байсан. Энэ бүгдийг 2015 онд мэдээд эрхээ эдлэх гэхэд бүх газар надад хаалт хийсэн...” гэсэн тайлбар нь бодит байдалтай нийцэхгүй байна. Хариуцагч нарын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар Д.гийн эх Л.Дэжид 2000 оны 08 сарын 03-ны өдөр нас барсныг мэдэх боломжтой байсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т хөөн хэлэлцэх хугацааг эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл эрхээ зөрчигдсөнийг мэдэх ёстой байсан үеэс эхлэн тоолохоор зохицуулжээ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна гэж заасан. Энэ хугацаагаар тоолоход 2001 оноос хойш 2011 онд багтаан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан байна.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” хууль ёсны өвлөгч байхаар заасан байдаг.

Нэхэмжлэгч Д. нь Үзэмийн Дамдины төрүүлсэн болон үрчилж авсан хүүхэд биш байх тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан хууль ёсны өвлөгчид хамаарахгүй байна.

Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагч , Б., П., Б. нарт холбогдуулан гаргасан нэхэмжпэгч Д.гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд,

Нэхэмжлэгч Д.Апимаагийн хариуцагч , Б., П., Б. нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус шүүх 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.

Тухайн хэргийн шүүх хуралдааныг 2017 оны 06 сарын 27-ны өдөр хойшлуулахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийг байлцуулан шүүх хуралдаантай эсэхийг асууж, тодруулан 2017 оны 7 сарын 05-ны өдрийн 11 цагт хийхээр шүүх хуралдааныг товлон хойшлуулсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.07.05-ны өдрийн 11 цагт хийхээр товлон зарлагдсан Ц.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор 2017.06.22-ны өдрийн Шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хавсарган, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Гэвч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.07.05-ны өдрийн 11 цагийн шүүх хуралдаанд А.Эрдэнэбилэг орсон боловч, тус шүүх хуралдаан нь хойшлогдож, шүүх хуралдааны ажиллагаа дууссан болох нь хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, А.Эрдэнэбилэг тухайн шүүх хуралдаанаа дуусаад тус шүүх хуралдааны танхимд орж ирээд, гарч явсан зэргээр үйл баримт тогтоогдож байна.

Иймд дээр дурдсан шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамааралгүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэх үндсэн болон нэмэлт хугацаа дууссан үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээр дурдсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т “Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана” гэж зааснаар хариуцагчийн эзгүйд тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 520 дугаар зүйлийн 520.1, 522 дугаар зүйлийн 522.1, Нотариатын тухай /2011 оны/ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Нотариатын тухай /1997 оны/ хуулийн 32 дугаар зүйлийн 3-т заасныг тус тус баримтлан хариуцагч , Б., П., Б. нарт холбогдуулан гаргасан, өвд хамаарах этгээдийн лавлагаагүйгээр, гэрээслэлд дурдаагүй эд хөрөнгийг 2016.02.23-ны өдөр гэрчилгээ олгож, хууль ёсны өвлөгчийн эрхийг зөрчсөн, хууль ёсны өвлөгчид өвтэй холбоотой баримтыг танилцуулахаас татгалзсан буруутай болохыг тогтоолгож, гэм хорын хохиролд 20.000.000 төгрөгийг гаргуулах, Үзмээгийн Дамдинд олгосон 2001.06.28-ны өдрийн өв залгамжлалын гэрчилгээг хүчингүйд тооцуулах, Үзмээгийн Дамдингаас эд олгосон гэх гэрээслэл нь эд хөрөнгө өвлөх гэрээслэл биш, оршин суугааг тодорхойлсон тодорхойлолт учир өв залгамжлалын гэрчилгээг хүчингүйд тооцуулах, Л.Дэмжидийн өв залгамжлагч Үзмээгийн Дамдины цор ганц өв залгамжлагч Д. болохыг тогтоож, өв залгамжлалын гэрчилгээ олгохыг даалгахыг хүссэн Д.гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Апимаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай

 

ШҮҮГЧ                                  Б.ТҮМЭНЦЭЦЭГ