Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2025            01            14                                               2025/ШЦТ/11

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,   

улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Н.О, Э.М, Н.С, Г.П, О.Ө, тэдгээрийн өмгөөлөгч А.Билгүүн, шүүгдэгч Г.Ж, С.С, тэдгээрийн өмгөөлөгч С.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ........... дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            С.С

Г.Ж

Э.М

Н.О

О.Ө

Н.С

Г.П

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.О, Э.М, Н.С, Г.П, О.Ө нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйл, 3.5 дугаар зүйлин 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

-Шүүгдэгч Г.Ж, С.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн шүүгдэгч С.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч С.С, Г.Ж, Э.М, Н.О, О.Ө, Н.С, Г.П нар нь хамтран үргэлжилсэн үйлдлээр буюу Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, .......... тоотод 2023 оны 05 дугаар сараас 2023 оны 08 дугаар сарыг хүртэл, Баянгол дүүргийн 3 дугаар хороо,........ тоотод 2023 оны 08 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг хүртэл “Хурд” покерын клуб,

2023 оны 11 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, .......... тоотод “Минт” покерын клубт тус тус админаар ажиллаж, цахим орчинд мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан,

-Мөн шүүгдэгч С.С нь дээрх мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон ашиг орлогыг хууль бус гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор хэрэгт хамааралгүй бусдын нэр дээр 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 473,903,514 төгрөгийн үнэ бүхий Улсын бүртгэлийн №Ү-000000000 дугаартай, Нийслэлийн Баянгол дүүргийн ............... тоот хаягт байршилтай 95.71 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдан авсан буюу, нуун далдлан мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 8а/9770 дугаартай албан бичиг, хавсралт, (1 дүгээр хавтаст хэргийн 2-4 дэх хуудас), Хөрөнгийн шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрөл, (1 дүгээр хавтаст хэргийн 242-246 дахь хуудас), Прокурорын зөвшөөрлүүд, (1 дүгээр хавтаст хэргийн 40, 54-55, 64, 73 дахь хуудас), Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (1 дүгээр хавтаст хэргийн 42-52, 56-62, 74-118 дахь хуудас), Хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүйгээр явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн тогтоолууд, мөрдөгчийн саналууд, Гар утсанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэлүүд, (1 дүгээр хавтаст хэргийн 166-201 дэх хуудас), Компьютерт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, (1 дүгээр хавтаст хэргийн 202-216 дахь хуудас), С.Сын эзэмшлийн “Хаан” банкны .................. дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Хаан банкны 29/11243 дугаартай албан бичиг, С. Сын бэлнээр зарлагын гүйлгээ хийсэн тухай баримтууд, Э.У эзэмшлийн "Хаан" банк дахь ....... дугаарын данс, С.Сын эзэмшлийн "Хаан" банкны ........... дугаартай данс хооронд хийгдсэн орлого, зарлагад дүн шинжилгээ хийж, үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд, гэрч Ө.Э мэдүүлэг, (2 дугаар хавтаст хэргийн 3-4 дэх хуудас), гэрчээс гаргаж өгсөн бичгийн нотлох баримт болох “Хаан” банкны ............ дугаартай дансны депозит дэлгэрэнгүй хуулга, гэрч Ц.Б мэдүүлэг, (2 дугаар хавтаст хэргийн 16-18 дахь хуудас), гэрч Б.Бн мэдүүлэг, (2 дугаар хавтаст хэргийн 196-197 дахь хуудас), Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Тоон ул мөр илрүүлэх хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаартай мөрдөгчийн магадалгаа, гэрэл зургийн үзүүлэлт, (2 дугаар хавтаст хэргийн 208-236 дахь хуудас), Санхүүгийн шинжээч-мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Даваажавын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 47240008 дугаартай мөрдөгчийн магадалгаа, (2 дугаар хавтаст хэргийн 246, 3 дугаар хавтаст хэргийн 13 дахь хуудас), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч  М.Гомбодоржийн цахим тоглоомд ашигласан Хаан банк, Төрийн банкны данснуудад хийсэн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 39 дугаартай шинжээчийн дүгнэлт, (3 дугаар хавтаст хэргийн 29-46 дахь хуудас), Дамно үнэлгээ ХХК-ийн шинжээч Ц.Түвшинцэнгэл, С.Гантуул нарын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 24-29 дугаартай шинжээчийн дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 58-67 дахь хуудас), Дамно үнэлгээ ХХК-ийн шинжээч Ц.Түвшинцэнгэлийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 24-315 дугаартай шинжээчийн дүгнэлт (10 дугаар хавтаст хэргийн 150-154 дэх хуудас) шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

   Прокурорын санал болгож, шүүгдэгч Н.О, Э.М, Н.С, Г.П, О.Ө нарын хүлээн зөвшөөрсөн тус бүрийг 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Жийн хүлээн зөвшөөрсөн 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Сын хүлээн зөвшөөрсөн 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгөөр торгох, 7 сарын хугацаагаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрх хязгаарлах ял нь тус тус Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

         

Иймд шүүгдэгч Н.О, Э.М, Н.С, Г.П, О.Ө нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйл, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Жид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Энэ хэргийн улмаас шүүгдэгч С.С нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 68 /жаран найм/ хоног яллагдагчаар цагдан хоригдсон баримттай байх бөгөөд түүний  “баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно, баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг..., зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасаж” тооцох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах 68 хоногийг хасаж, биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хэмжээг 4 сар 22 хоног хоногоор тогтоож, энэ тогтоолоор түүнд оногдуулсан торгох ялаас нь тусад нь эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

  1. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн Хаан банкнаас ирүүлсэн дансны мэдээлэл бүхий 29/11474 дугаартай 1 ширхэг CD, 29/371 дугаартай 1 ширхэг CD, 1054 дугаартай 1 ширхэг CD, 29/370 дугаартай 1 ширхэг CD, Нэгжлэгийн хийх үеийн 1 ширхэг CD, Хавсралт 1 дугаартай мөрдөгчийн магадалгаа 1 ширхэг CD нийт 6 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй, Мөрдөгчийн тогтоолоор хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон ............. Хаан банкны ........... дугаартай виза карт 1 ширхэг, Шилжүүлгийн гүйлгээ хийдэг васко төхөөрөмж /......../, Шилжүүлгийн гүйлгээ хийдэг васко төхөөрөмж /......../, Шилжүүлгийн гүйлгээ хийдэг васко төхөөрөмж /....../, Шилжүүлгийн гүйлгээ хийдэг васко төхөөрөмж /........../ зэргийг зохих журмын дагуу устгаж, уг ажиллагаанд прокурор, мэргэжилтнийг оролцуулан тэмдэглэл үйлдэн, устгасан эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргуулахаар тус шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн Монгол Улсын иргэн, ........... регистрийн дугаартай с.Сын эзэмшилд буй Хаан банк дахь ................. дугаартай, б.б эзэмшилд буй Хаан банк дахь ............ регистрийн дугаартай Э.У эзэмшилд буй ......... дугаартай, Хаан банкны ......... дугаартай данснуудыг битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй.

 

Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан гэх, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож, хураагдан ирсэн Dell загварын “JVV7SJ2” сериал дугаартай I5 үйлдлийн системэй зөөврийн компьютер, Macbook загварын “FVFFC6YMQ6LC” сериал дугаартай саарал өнгийн зөөврийн компьютер, “359897657155384” ІМЕІ дугаартай iPhone 15 Pго Мах маркийн гар утас, “357351090796505” ІМЕІ дугаартай IPhone XR маркийн гар утас, “354485111122813” ІМЕІ дугаартай Samsung A51 маркийн гар утас, “359897653349858” ІМЕІ дугаартай iPhone 15 Рго Мах маркийн гар утас, хэвийн ажиллагаагүй iPhone 6s маркийн гар утас, дэлгэцийн кодтой IMEI дугаар тодорхойгүй iPhone XR маркийн гар утас, “357352094180696” IMEI дугаартай iPhone XR маркийн гар утас, “354485115140605” ІМЕІ дугаартай Samsung A51 маркийн гар утас, Macbook загварын “FVFFC6YMQ6LC” сериал дугаартай зөөврийн компьютер, Цагаан өнгийн суурин компьютерийн процессор i7 “12700F” сериал дугаартай, Lenovo загварын “90S1000CUS” сериал дугаартай процессор /суурин компьютер/,

-2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №0111 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/-ийн Улсын бүртгэлийн №Ү-000000000 дугаартай, Нийслэлийн Баянгол дүүргийн 3-р хороо, .............. тоот хаягт байршилтай 95.71 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууц,

-Э.У нэр дээрх Хаан банкны ......... тоот дансан дахь 27,346,551 төгрөг,

-10,000 төгрөгийн дэвсгэрт 541 ширхэг нийт 5,410,000 төгрөг, 20,000 төгрөгийн дэвсгэрт 2130 ширхэг нийт 42,600,000 төгрөг, 5000 төгрөгийн дэвсгэрт 76 ширхэг нийт 380,000 төгрөг, 100 долларын дэвсгэрт 10 ширхэг нийт 1,000 доллар, 10 долларын дэвсгэрт 2 ширхэг нийт 20 доллар зэрэг мөнгөн дэвсгэртүүд, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос үлдэх 87,677,547 төгрөгийг нэр бүхий 7 шүүгдэгч нараас хувь тэнцүүлж буюу 12,525,363.9 төгрөгийг тус бүрээс гаргуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасан журмын дагуу улсын орлогод оруулах, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авч гаргуулж  шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн ба нэр бүхий шүүгдэгч нарын хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин хөлс, орлого олох боломж зэргийг тус тус харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэсэн болно.    

 

            Энэ хэрэгт шүүгдэгч Н.О, Э.М, Н.С, Г.П, О.Ө, Г.Ж нь цагдан хоригдоогүй, нэр бүхий шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36,8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Э. М, Н. О, О. Ө, Н. С, Г. П, Г. Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн,

            -шүүгдэгч С. Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах”, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйл, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О, Э.М, Н.С, Г.П, О.Ө нарт тус бүрд 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жид 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ст 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан С.Сын цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийн нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцон хасаж, түүний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хэмжээг 4 сар 21 хоног гэж тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан С.Ст энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй. 

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор Н.О, Э.М, Н.С, Г.П, О.Ө нарт тус бүрд оногдуулсан 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял, Г.Жид оногдуулсан 7,000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял, С.Ст оногдуулсан 8,000 /найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 /найман сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

            - мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  С.С нь 4 сар 21 хоногийн хугацаагаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан гэх, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож, хураагдан ирсэн Dell загварын “JVV7SJ2” сериал дугаартай I5 үйлдлийн системэй зөөврийн компьютер, Macbook загварын “FVFFC6YMQ6LC” сериал дугаартай саарал өнгийн зөөврийн компьютер, “359897657155384” ІМЕІ дугаартай iPhone 15 Pго Мах маркийн гар утас, “357351090796505” ІМЕІ дугаартай IPhone XR маркийн гар утас, “354485111122813” ІМЕІ дугаартай Samsung A51 маркийн гар утас, “359897653349858” ІМЕІ дугаартай iPhone 15 Рго Мах маркийн гар утас, хэвийн ажиллагаагүй iPhone 6s маркийн гар утас, дэлгэцийн кодтой IMEI дугаар тодорхойгүй iPhone XR маркийн гар утас, “357352094180696” IMEI дугаартай iPhone XR маркийн гар утас, “354485115140605” ІМЕІ дугаартай Samsung A51 маркийн гар утас, Macbook загварын “FVFFC6YMQ6LC” сериал дугаартай зөөврийн компьютер, Цагаан өнгийн суурин компьютерийн процессор i7 “12700F” сериал дугаартай, Lenovo загварын “90S1000CUS” сериал дугаартай процессор /суурин компьютер/,

            -2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №0111 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/-ийн Улсын бүртгэлийн №Ү-000000000 дугаартай, Нийслэлийн Баянгол дүүргийн ............... тоот хаягт байршилтай 95.71 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууц,

            -Э.У/-ын нэр дээрх Хаан банкны ....... тоот дансан дахь 27,346,551 төгрөг,

            -10,000 төгрөгийн дэвсгэрт 541 ширхэг нийт 5,410,000 төгрөг, 20,000 төгрөгийн дэвсгэрт 2130 ширхэг нийт 42,600,000 төгрөг, 5000 төгрөгийн дэвсгэрт 76 ширхэг нийт 380,000 төгрөг, 100 долларын дэвсгэрт 10 ширхэг нийт 1,000 доллар, 10 долларын дэвсгэрт 2 ширхэг нийт 20 доллар зэрэг мөнгөн дэвсгэртүүд, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос үлдэх 87,677,547 төгрөгийг нэр бүхий 7 шүүгдэгч нараас хувь тэнцүүлж буюу 12,525,363.9 төгрөгийг тус бүрээс гаргуулж улсын орлогод оруулах, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авч, уг арга хэмжээний хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст даалгасугай. 

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн Хаан банкнаас ирүүлсэн дансны мэдээлэл бүхий 29/11474 дугаартай 1 ширхэг CD, 29/371 дугаартай 1 ширхэг CD, 1054 дугаартай 1 ширхэг CD, 29/370 дугаартай 1 ширхэг CD, Нэгжлэгийн хийх үеийн 1 ширхэг CD, Хавсралт 1 дугаартай мөрдөгчийн магадалгаа 1 ширхэг CD нийт 6 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй, Мөрдөгчийн тогтоолоор хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон .......... Хаан банкны .........дугаартай виза карт 1 ширхэг, Шилжүүлгийн гүйлгээ хийдэг васко төхөөрөмж /........./, Шилжүүлгийн гүйлгээ хийдэг васко төхөөрөмж /......../, Шилжүүлгийн гүйлгээ хийдэг васко төхөөрөмж /......../, Шилжүүлгийн гүйлгээ хийдэг васко төхөөрөмж /......../ зэргийг зохих журмын дагуу устгаж, уг ажиллагаанд прокурор, мэргэжилтнийг оролцуулан тэмдэглэл үйлдэн, устгасан эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргуулахаар тус шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн Монгол Улсын иргэн, ..... регистрийн дугаартай С.Сын эзэмшилд буй Хаан банк дахь ............. дугаартай, Б.Б эзэмшилд буй Хаан банк дахь .......... дугаартай, ........ регистрийн дугаартай Э.У эзэмшилд буй .........дугаартай, Хаан банкны ............ дугаартай данснуудыг битүүмжлэлээс тус тус чөлөөлсүгэй.

 

            8. Энэ хэрэгт шүүгдэгч Н.О, Э.М, Н.С, Г.П, О.Ө, Г.Ж нь цагдан хоригдоогүй, нэр бүхий шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О, Э.М, Н.С, Г.П, О.Ө, Г.Ж, С.С нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАЯРМАА