Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2017/00613

 

2017 оны 02 сарын 22 өдөр Дугаар181/ШШ2017/00613 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сухбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******-ийн нэхэмжпэлтэй

Хариуцагч: *******, Таван богд төвийн 205 тоотод байрлах Эх орон цэвэр байгаль ХХК-д холбогдох

Түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 29.719.650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч Таван богд Трейд ХХК-ийн ерөнхий захирал Ц.Баатарсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Эх орон цэвэр байгаль ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн Т/Г-01/17 тоот түрээсийн гэрээг байгуулан Таван богд плаза төвийн 2 давхрын 205 тоот 42.7 м.кв талбай бүхий оффисын өрөөг түрээсэлж байсан бөгөөд хамтын ажиллагааны явцад тус ХХК нь 2015 оны 1 дүгээр сараас эхлэн түрээсийн үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. Төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч биднийг үл хүндэтгэн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг зөрчсөөр байна. Энэ хугацаанд бидний зүгээс Эх орон цэвэр байгаль ХХК-д хүлээцтэй хандаж ирсэн боловч төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй ба удаа дараа төлнө гэх албан бичгийг өгч байсан боловч төлбөрөө төлөхгүй байснаас аргагүй шүүхэд хандаад байна. Анх 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндсэн түрээсийн төлбөр 16.098.200 төгрөг, гэрээний 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан Цтацаа хэтрүүлсэн алдангийн хэмжээ 18.228.058 төгрөг болсноос хуулийн дагуу үндсэн төлбөрийн 50 хувиар тооцож алданги 8.049.100 төгрөг, нийт 24.147.300 төгрөгийг хариуцагч Эх орон цэвэр байгаль ХХК-иас нэхэмжилсэн юм. Хариуцагч тал хариу тайлбараа өгөхгүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байсан ба манай компани 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 8,9,10 сарын түрээсийн төлбөр 3.714.900 төгрөг, алданги 1.857.450 төгрөг нийт г§<6?72.^5Д

төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 29.719.650 төгрөг нэхэмжилснийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч тайлбараа ирүүлсэн. Эх орон цэвэр байгаль ХХК нь манай компанийн байрыг 2017 оны 1 дүгээр сарыг дуустал хугацаанд ашиглаж ирсэн ба 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөн л нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2016 оны 11, 12 сарын түрээсийн төлбөрийг алдангийн хамт нэхэмжилсэн боловч хариуцагч компани 2017 оны 02 дугаар сарын эхээр манай ^ компанийн байрнаас нүүж, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, хариуцагчийн хаяг 1 тодорхойгүй байна. Иймд шүүхээс нэмэгдүүлсэн шаардлагыг хүээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг зөвшөөрч байна. Харин манай компани 29.719.650 төгрөгийн нэхэмжпэлийн шаардлагаа дэмжиж байх тул хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Эх орон цэвэр байгаль ХХК-ийн захирал Г.Лхагвасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани Таван богд Трейд ХХК-ийн гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2016 оны 11,12 дугаар сарын түрээсийн төлбөр болон алдангийг нэмээд 2017 оны 2 дугаар улирлын эхэнд Концессын болон бусад ажлын санхүүжилт орж ирмэгц төлөх болно. Бид түрээсийн төлбөрийн асуудлаар ямар нэгэн маргаан, үл ойлголцол байхгүй. Гагцхүү манай талын хүлээгдэж буй санхүүжилтын гэрээ энэ байршилд хийгдсэн тул бид бүх алдангийг хүлээн зөвшөөрч байна. Манайх Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж болон 7 аймгийн цэвэрлэх байгууламжийн технологийн шийдлийн ТЭЗҮ-г боловсруулсан зэрэг ажлуудаас мөнгө орж ирэхэд нэхэмжпэлийн шаардлагыг бүрэн төлнө. Иймд санхүүжилт орж иртэл түрээс, төлбөрийн асуудлын хугацааг сунгаж, бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

^              Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн

хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Таван богд Трейд ХХК нь хариуцагч Эх орон цэвэр байгаль ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 29.719.650 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Эх орон цэвэр байгаль ХХК нь Таван богд Трейд ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 16-наас 2016 оны 01 дүгээр сарын 16 хүртэл нэг жилийн хугацаатай Т/Г-01/17 тоот түрээсийн гэрээ байгуулан Таван богд плаза төвийн 2 давхрын 205 тоот 42.7 м.кв талбай бүхий оффисын өрөөг түрээсэлж, ашиглаж байжээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т... “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу Таван богд Трейд ХХК нь *******нд байрлах Таван богд плаза төвийн 2 давхрын 205 тоот 42.7 м. кв талбай бүхий оффисын өрөөг үйлчилгээний зориулалтаар Эх орон цэвэр байгаль ХХК-ийн эзэмшилд шилжүүлж, Эх орон цэвэр байгаль ХХК сар бүр 1.238.300 •төгрөг төлөхөөр тохирсон болох нь талуудын хооронд байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн түрээсийн гэрээгээр нотлогдож байна.

Зохигчид түрээсийн гэрээг дахин нэг жилийн хугацаагаар сунгасан байх ба түрээслэгч Эх орон цэвэр байгаль ХХК нь түрээсийн төлбөрөө бүрэн гүйцэт

төлөөгүй, өртэй болох нь өглөг авлагын тайлан болон хоёр компанийн хоорондын тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Таван богд Трейд ХХК нь Эх орон цэвэр байгаль ХХК-иас үндсэн төлбөр 19.813.100 төгрөг, гэрээний 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үний дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож, 9.906.550 төгрөг нийт 29.719.650 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байх ^ бөгөөд хариуцагч Эх орон цэвэр байгаль ХХК-ийн захирал Г.Лхагвасүрэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

Иймд Эх орон цэвэр байгаль ХХК-иас 29.719.650 төгрөгийг гаргуулж, Таван богд Трейд ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Эх орон цэвэр байгаль ХХК-д холбогдох хэргийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 16.00 цагт хэлэлцүүлэхээр хариуцагч талд мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд нэхэмжпэлд дурдсан *******, Таван богд төвийн 205 тоотоос тус компани нүүсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Таван богд төвийн компанийн ажилтны мэдэгдэх хуудсыг буцаасан баримтаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно" гэж зааснаар мэдэгдэх хуудсыг хүргэсэнд тооцож, шүүх хариуцагчийн эзгүйд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ^хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжпэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэснийг тэмдэглэв

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

ТМонгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар Эх орон цэвэр байгаль ХХК-иас 29.719.650 төгрөгийг гаргуулж, нэхэмжпэгч Таван богд Трейд ХХК-д олгосугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59.1-д зааснаар нэхэмжлэгч Таван Богд Трейд ХХК-ийн улсын тэмдгийн хураамжид төлсөн 382.900 төгрөгнөөс 306.548 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Эх орон цэвэр байгаль ХХК-иас 306.548 төгрөгийг, улсын төсвийн данснаас илүү төлсөн 76.351 төгрөгийг гаргуулж, Таван Богд Трейд ХХК-д олгосугай.

ф З.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг ДУРДсугай.