Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/32

 

 

 

 

   

                         

   2025       02          04                                       2025/ШЦТ/32                                                             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                 

           Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,

           Нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,

           Улсын яллагч: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашням,

           Шүүгдэгч: Д.М

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мд холбогдох эрүүгийн 2419004250409 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн  биеийн байцаалт:  Монгол Улсын иргэн, Д.М

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.М нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр С сумын*3 дугаар баг, М ***-** тоотод байх Б.Гын хүн орохыг хориглосон орон байр буюу монгол гэрт нэвтэрч 30кг ааруулыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900,000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн Д.М нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Д аймгийн С сумын 01 дүгээр баг Д **** тоотод байрлах Г.Оын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай хувийн сууцанд гэрт нэвтэрч жижиг тастагч 1 ширхэг, том тастагч 1 ширхэг, цохилттой дриллийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Г.От 310,000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн Д.М нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Д аймгийн С сумын * дугаар баг, Эы ** дугаар хэсэг *** тоотод байх Монгол гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж эвдэн хууль бусаар нэвтэрч гэр дотроос Ц.Бын хатаах гээд тавьсан байсан 38 ширхэг нойтон ааруулыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж үйлдэн 160,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:Шүүгдэгч Д.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Маргаан байхгүй. Болсон асуудлыг үнэн зөвөөр мэдүүлсэн. Аав, ээжтэйгээ амьдардаг, Т Т Э компанид ажилладаг. 10 сар гаргаад ажил зогссон. 3 сард ажилдаа орно. Гын гэрийн хаалганы цоожийг гэрийнх нь гадаа байсан дугуйн дорцоовоор эвдсэн. Үнэлгээ дээр маргах зүйлгүй. Хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байгаа. Миний буруу, би архи хэрэглээгүй, эрүүл байсан. Ажил хийж байгаад хохирлыг төлж барагдуулна.” гэв.

            Хохирогч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх Д аймгийн С сумын * дугаар баг, М **-** тоотод хашаатай гэр илүү байдаг. Тухайн гэртээ 2024 оны 10 дугаар сарын 02-ноос эхлэн малын цагаан идээ болох ааруулыг хатааж үлдээдэг байсан. Нийтдээ 34 кг ааруул хатааж үлдээсэн байсан. … манай ногоон хашааг давж монгол гэр рүү нэвтэрч орж байсан бүх ааруулыг хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

           “А б” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ***-****/***** дугаартай шинжээчийн: “...нийт үнэ, төгрөг … 900,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-38 дахь тал/,

            Сэжигтэн Д.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр …Э захын урдуур байдаг хашаатай айлуудын хамгийн баруун захын ногоон хашаатай, дотроо нэг монгол гэр болон граштай байсан. Тэгээд тухайн хашааны баруун урд талаас нь давж орсон. Тэгээд монгол гэр рүү очиход цоожгүй уяагаар хаалгаа дарчихсан байсан. Тэгээд уяаг нь тайлж гэрт ороход газар болон зүүн талын орон дээр бас гал тогооны тавиур дээр тавьсан ааруулууд байсан. Тэгээд би бүгдийг нь 200 төгрөгийн цагаан торонд хийхэд дүүрч байсан. Тэгээд тухайн ааруулыг аваад гэрээс гарсан. Тэгээд грашны хажуугаар гарахдаа хаалгыг нь татаж үзэхэд онгойхгүй бариулын дээд талдаа сэтэрхийтэй эвдэрсэн байсан. Тэгээд би орж ирсэн баруун урд талаараа буцаж гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-49 дэх тал/,

    Хохирогч Г.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:“...Өчигдөр 11 дүгээр сарын 12-ны орой 18 цагийн орчим ажлаа дуусаад амарсан юм. Өнөөдөр 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө тастагчаа авах гээд байшинд ороход хураалттай байсан К маркийн улаан өнгийн том 1 ширхэг, жижиг тастагч 2 ширхэг, цохилттой дрилл алдагдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98 дахь тал/,

            “А б” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ***-***/***** дугаартай шинжээчийн “… нийт үнэ, төгрөг … 310,000 төгрөг” гэх  дүгнэлт /хавтаст хэргийн 104-107 дахь тал/,

               Яллагдагч Д.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “… Д аймгийн С сумын З Бын хойно малын худгийн ертөнцийн зүгээр зүүн талд хашааны хаалга нь баруун тийшээ харсан онгорхой байхаар нь хашаа руу ороход хойд хэсэгтээ байшинтай, урдаа 1 монгол гэртэй хашаа байсан. Би байшин руу очиход хаалга нь урагшаа харсан цоогүй хаалга нь онгорхой байхаар нь ороход коридорт хойд хэсэгтээ модон шүүгээн дээр 1 том тастагч, 1 жижиг тастагч, 1 дрилл байхаар нь аваад гарсан. Тэгээд тэндээсээ баруун зах М төвийн хажууд 40 гаруй настай үл таних эрэгтэй хүнд … 80,000 төгрөгөөр бэлэн мөнгөөр худалдсан…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 120-121 дэх тал/,

            Хохирогч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:“...2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн хашаа болох Эы *** тоотод очиж үзэхэд манай төрсөн ээж Цгийн гэр манай хашаанд бариатай байдаг. Тэр гэрийн цоожийг эвдэж хулгай орсон байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 134-135 дахь тал/,

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 126-130 дугаар тал/,

            “А б” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ***-***/***** дугаартай шинжээчийн “… нийт үнэ, төгрөг 160,000 …” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 150-153 дахь тал/,

            Яллагдагч Д.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “… Би 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 18 цагийн үед С сумын төвөөс урагшаа дэнжид байдаг төрсөн ах Сийн гэрт очихоор явж байгаад гудамжны булангаар эргэхэд ертөнцийн зүгээр урд талдаа хаалгатай, онгорхой байхад нь орсон. Хашаанд ороход 1 монгол гэр 1 байшин байсан. Монгол гэр зүүдэг цоожтой байхад нь гэрийн гадаа хажууд дугуйн дорцоовны иш байхаар нь аваад цоожийг эвдэж монгол гэрт орсон. Гэрийн хойд талд тоононоос зориулалтын торон уутанд дугуй хэлбэртэй ааруул байсныг аваад гарч ах Сийн гэрт очиж хоносон. Маргааш өдөр нь Э зах орж нөгөө ааруулаа үл таних эмээд бэлэн 100,000 төгрөгөөр зарсан.…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 168-169 дэх тал/

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 175 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

            Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

            Шүүгдэгч Д.М нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр С сумын * дугаар баг, Мын ***-** тоотод байх Б.Гын хүн орохыг хориглосон орон байр буюу монгол гэрт нэвтэрч 30кг ааруулыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900,000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн Д.М нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Д аймгийн С сумын ** дүгээр баг Д **** тоотод байрлах Г.Оын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай хувийн сууцанд гэрт нэвтэрч жижиг тастагч 1 ширхэг, том тастагч 1 ширхэг, цохилттой дриллийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Г.От 310,000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн Д.М нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Д аймгийн С сумын * дугаар баг, Эы ** дугаар хэсэг *** тоотод байх Монгол гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж эвдэн хууль бусаар нэвтэрч гэр дотроос Ц.Бын хатаах гээд тавьсан байсан 38 ширхэг нойтон ааруулыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж үйлдэн 160,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хохирогч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх Д аймгийн С сумын * дугаар баг, М **-** тоотод хашаатай гэр илүү байдаг. Тухайн гэртээ 2024 оны 10 дугаар сарын 02-ноос эхлэн малын цагаан идээ болох ааруулыг хатааж үлдээдэг байсан. Нийтдээ 34 кг ааруул хатааж үлдээсэн байсан. … манай ногоон хашааг давж монгол гэр рүү нэвтэрч орж байсан бүх ааруулыг хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, “А б” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ***-***/***** дугаартай шинжээчийн: “...нийт үнэ, төгрөг … 900,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-38 дахь тал/, Сэжигтэн Д.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр … Э захын урдуур байдаг хашаатай айлуудын хамгийн баруун захын ногоон хашаатай, дотроо нэг монгол гэр болон граштай байсан. Тэгээд тухайн хашааны баруун урд талаас нь давж орсон. Тэгээд монгол гэр рүү очиход цоожгүй уяагаар хаалгаа дарчихсан байсан. Тэгээд уяаг нь тайлж гэрт ороход газар болон зүүн талын орон дээр бас гал тогооны тавиур дээр тавьсан ааруулууд байсан. Тэгээд би бүгдийг нь 200 төгрөгийн цагаан торонд хийхэд дүүрч байсан. Тэгээд тухайн ааруулыг аваад гэрээс гарсан. Тэгээд грашны хажуугаар гарахдаа хаалгыг нь татаж үзэхэд онгойхгүй бариулын дээд талдаа сэтэрхийтэй эвдэрсэн байсан. Тэгээд би орж ирсэн баруун урд талаараа буцаж гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-49 дэх тал/, Хохирогч Г.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:“...Өчигдөр 11 дүгээр сарын 12-ны орой 18 цагийн орчим ажлаа дуусаад амарсан юм. Өнөөдөр 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө тастагчаа авах гээд байшинд ороход хураалттай байсан К маркийн улаан өнгийн том 1 ширхэг, жижиг тастагч 2 ширхэг, цохилттой дрилл алдагдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98 дахь тал/, “А б” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ***-***/***** дугаартай шинжээчийн “… нийт үнэ, төгрөг … 310,000 төгрөг” гэх  дүгнэлт /хавтаст хэргийн 104-107 дахь тал/, Яллагдагч Д.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “… Дь аймгийн Сд сумын З Бын хойно малын худгийн ертөнцийн зүгээр зүүн талд хашааны хаалга нь баруун тийшээ харсан онгорхой байхаар нь хашаа руу ороход хойд хэсэгтээ байшинтай, урдаа 1 монгол гэртэй хашаа байсан. Би байшин руу очиход хаалга нь урагшаа харсан цоогүй хаалга нь онгорхой байхаар нь ороход коридорт хойд хэсэгтээ модон шүүгээн дээр 1 том тастагч, 1 жижиг тастагч, 1 дрилл байхаар нь аваад гарсан. Тэгээд тэндээсээ баруун зах М төвийн хажууд 40 гаруй настай үл таних эрэгтэй хүнд … 80,000 төгрөгөөр бэлэн мөнгөөр худалдсан…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 120-121 дэх тал/, Хохирогч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:“...2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн хашаа болох Эы *** тоотод очиж үзэхэд манай төрсөн ээж Цгийн гэр манай хашаанд бариатай байдаг. Тэр гэрийн цоожийг эвдэж хулгай орсон байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 134-135 дахь тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 126-130 дугаар тал/, “А б” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ***-***/***** дугаартай шинжээчийн “… нийт үнэ, төгрөг 160,000 …” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 150-153 дахь тал/, Яллагдагч Д.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “… Би 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 18 цагийн үед С сумын төвөөс урагшаа дэнжид байдаг төрсөн ах Сгийн гэрт очихоор явж байгаад гудамжны булангаар эргэхэд ертөнцийн зүгээр урд талдаа хаалгатай, онгорхой байхад нь орсон. Хашаанд ороход 1 монгол гэр 1 байшин байсан. Монгол гэр зүүдэг цоожтой байхад нь гэрийн гадаа хажууд дугуйн дорцоовны иш байхаар нь аваад цоожийг эвдэж монгол гэрт орсон. Гэрийн хойд талд тоононоос зориулалтын торон уутанд дугуй хэлбэртэй ааруул байсныг аваад гарч ах Сгийн гэрт очиж хоносон. Маргааш өдөр нь Э зах орж нөгөө ааруулаа үл таних эмээд бэлэн 100,000 төгрөгөөр зарсан.…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 168-169 дэх тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 175 дахь тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

        Шүүгдэгч Д.М нь нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай хохирогч нарын орон байранд нэвтэрч,зэвсгийн чанартай зүйл хэрэглэж,үйлдлээ түргэтгэхийн тулд  эд зүйлийг авч байгаа үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан үйлдэл бөгөөд хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

             Хулгайлах гэмт хэргийг, “…цоожилж эд зүйлээ хадгалдаг хохирогчийн орон байранд нь нууцаар хууль бусаар нэвтэрч дотроос нь эд зүйл авсан нь “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасантай,

Зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж гэж “Бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүч нэмэгдүүлэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэж … үйлдсэн”-ийг ойлгохоор заасан бөгөөд шүүгдэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Д аймгийн С сумын * дугаар баг, Эы ** дугаар хэсэг *** тоотод байх Монгол гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж эвдэн хууль бусаар нэвтэрч, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасныг тус тус хангаж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Мгийн үйлдэл нь ...учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, … үйлдсэн болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, мөн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үзэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл.

            Дорноговь аймгийн Прокуророос Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.

            Иймд шүүгдэгч Д.Мг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

            Энэ хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гын өмчлөх эрхэд 900,000 төгрөгийн хохирол, хохирогч Г.Оын өмчлөх эрхэд 310,000 төгрөгийн хохирол, хохирогч Г.Гын өмчлөх эрхэд 160,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүхээс шүүгдэгч Д.Мг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, мөн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.       

Улсын яллагч шүүх хуралдаанд: “Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г, О, Г нарын мэдүүлгээр тэдгээрийн гэрт байсан эд зүйлс нь хэрэг гарсан гэх цаг хугацаануудад буюу 2024 оны 10 сарын 18-19-нийг шилжих шөнө мөн 11 сарын 12-оос 13-ний шилжих шөнө, 11 сарын 15-ны өдөр тус тус алдагдсан болох нь тогтоогддог. Шүүгдэгчийн сэжигтнээр өгсөн болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр тухайн эд зүйлсийг хэрхэн хулгайлж авсан тухайн эд зүйлсийг хэзээ хэрхэн яаж авсан зэрэг нь тогтоогдсон байна. ... Шүүгдэгч Д.М эдгээр эд хөрөнгийг авахдаа хохирогч нараас зөвшөөрөл аваагүй тэдгээрт мэдэгдээгүй тухайн эд зүйлсийг авсныг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэж үзэх нь зүйтэй байна. Ингэхдээ хохирогч нарын хүн байнга амьдрах зориулалттай монгол гэр, хувийн сууцууд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч ингэхдээ хохирогч Гын монгол гэрт нэвтрэн орохдоо учрах саадыг арилгах зорилгоор буюу тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох дорцовыг ашиглан хаалганы цоожийг эвдэж орсон болох нь тогтоогдсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн эсхүл үйлдлээр хохирол хор уршиг зориуд хүргэсэн бол санаатай гэм буруутай гэж үздэг. Д.М нь бусдын өмчийн эд хөрөнгийг өмчлөгч эзэмшигчдэд мэдэгдэлгүйгээр орон байранд нэвтэрч зэвсгийн чанартай эд зүйлийг ашиглан учрах саадыг арилгаж байгаа үйлдлээ хууль бус гэдгийг ойлгож ухамсарлаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон түүний хувийн байдлуудаар тогтоогдож байгаа. Мөн хохирогч нарт учруулсан хохиролд өөрийн үйлдлээр зориуд хүргэсэн байгаа учраас түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх нь зүйтэй байна. Иймээс шүүгдэгч Д.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан үргэлжилсэн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгч Д.Мгаас 900,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Гад, 310,000 төгрөгийг гаргуулж Г.От, 160,000 төгрөгийг гаргуулан Г.Г нарт тус тус олгуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч Д.Мгийн үйлдсэн гэмт хэрэг нь 2-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ болон тэр тухайн гэмт хэргийг өмнө үйлдэж байсан зэрэг эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд нийтдээ 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар түүний цагдан хоригдсон нийт 69 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. ... гэмт хэрэг үйлдэхдээ сонгож ашиглаж байгаа учраас энэ тусгайлан бэлтгэсэн зэвсгийн зэвсгийн чанартай эд зүйлийг ашигласан гэж үзэх нь зүйтэй байна гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун шүүх хуралдаанд: “Улсын яллагчийн зүгээс Д.Мг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах мөн буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж байна. Д.М болон өмгөөлөгч миний хувьд энэ хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 3 удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн асуудал дээр ямар нэгэн байдлаар маргаан байхгүй. М гэм буруу дээрээ маргадаггүй. Харин өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан ... нэвтэрч үйлдсэн гэдэг асуудал зүйлчлэл дээр ямар нэгэн байдлаар маргаан байхгүй. Яагаад гэхлээр танихгүй айлд орчихсон танихгүй айлын хашаа давж ороод хаалгыг нь ингээд онгойлгоод орчихсон асуудал дээр маргаан байхгүй. Харин 2.4-т заасан учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэдэг дээр энүүгээр давхар зүйлчлэх нь хэр оновчтой вэ гэдэг асуудал байж байгаа эрх зүйн байдлыг дээрдүүлсэн дордуулсан шийдвэр учраас сая би асуугаад байгаа нь Гын гэрийн хаалгыг яаж ямар байдлаар нээсэн юм бэ гэхлээр хажууд нь байсан дорцовоор нээчихсэн. Д.Мгийн үйлдлүүдийг хараад байхаар явж байгаа л тохиолдлоор айлыг хүнгүй байна гээд орчихдог юм шиг байгаа юм. Тэрнээс урдаас энэ айлыг Гыг ч юм уу Быг ч юм уу судалж байгаад энэ айл нь хүнгүй юм байна цоожтой байдаг юм байна, цоожийг нь би эвдэх ёстой юм байна гэдэг байдлаар учрах саадаа ойлгочхоод энэ арилгах зорилгоор дорцовыг тусгайлан бэлтгээд биедээ авч яваагүй байдал тогтоогдож байгаа учраас 2.4-т заасан учрах саадыг арилгах зорилгоор зэрэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хэрэглэж орон байранд нэвтэрч үйлдсэн гэдэг зүйлчлэл Д.Мгийн үйлдэлд тохирохгүй байгаа учраас 2-4 гэдэг зүйлийг нь хасаад хүндрүүлэх бүрэлдэхүүний нэг хэсэг болов ч давхар зүйл ч гэдэг юм уу эрх зүйн байдал нь дордож байгаа шийдвэр гэж үзэж байгаа учраас Эрүүгийн хуулийн 2.4-өөр биш 2.1-ээр зүйлчилж гэм буруутайд тооцох нь зүйтэй юм байна гэсэн саналыг оруулж байна. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан саналыг хүлээн авах боломжгүй юм. Учир нь шүүгдэгч ... Шүүгдэгч Д.М эдгээр эд хөрөнгийг авахдаа хохирогч нараас зөвшөөрөл аваагүй тэдгээрт мэдэгдээгүй тухайн эд зүйлсийг авсныг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэж үзэх нь зүйтэй байна. Ингэхдээ хохирогч нарын хүн байнга амьдрах зориулалттай монгол гэр, хувийн сууцууд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч ингэхдээ хохирогч Гын монгол гэрт нэвтрэн орохдоо учрах саадыг арилгах зорилгоор буюу тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох дорцовыг ашиглан хаалганы цоожийг эвдэж орсон болох нь тогтоогдсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн эсхүл үйлдлээр хохирол хор уршиг зориуд хүргэсэн бол санаатай гэм буруутай гэж үздэг. Д.М нь бусдын өмчийн эд хөрөнгийг өмчлөгч эзэмшигчдэд мэдэгдэлгүйгээр орон байранд нэвтэрч зэвсгийн чанартай эд зүйлийг ашиглан учрах саадыг арилгаж байгаа үйлдлээ хууль бус гэдгийг ойлгож ухамсарлаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон түүний хувийн байдлуудаар тогтоогдож байна.Аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон,хэргийн үйл баримтууд нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүхээс шүүгдэгч Д.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т  зааснаар  хорих ял оногдуулах нь зүйтэй байна.         

Гурав: Бусад асуудлаар:

Шүүгдэгч Д.Мгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал,хувийн байдлыг харгалзан 03 /гурав/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

            Шүүхээс шүүгдэгч Д.Мгийн цагдан хоригдсон 69 хоногийг хорих ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,         

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                   ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч И овогт Дын Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мг 03 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан 03 (гурав) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мгийн цагдан хоригдсон 69 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

            5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Д.Мгаас хохирогч Бын Г /РД:*************/-д 900,000 төгрөгийг, хохирогч Ггийн О /РД:*************/-т 310,000 төгрөгийг, хохирогч Гын Г /РД:************/-д 160,000 төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.

            7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдусгай.         

           8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

             9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

            10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.8 дугаар зүйлийн 4,38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч ,шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.НАРАНЦЭЦЭГ