| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 312/2025/0029/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/46 |
| Огноо | 2025-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/46
2025 01 23 2025/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Н.Д,
шүүгдэгч Ш.Ү нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Ш.Үд холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр *********** ******* төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ********** ******, ам бүл 2, эмээгийн хамт ********** *********** ***** оршин суух, урьд;
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 хоног хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сар хорих ялаар,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан,
И овогт Ш-н Ү /РД; ***********/,
Шүүгдэгч Ш.Ү нь;
архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн оройн 18.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум *********** баг “***********” төвийн “*****” /*****/ караокед хохирогч Д.Ч-г “гар утсаараа яриулаач” гэснийг нь буруу ойлгон “чиний гар утсыг авсан хүн байхгүй” гэж маргалдан халаасандаа байсан ногоон өнгийн бариултай цаасны жижиг хайчаар хохирогчийн хүзүү хэсэгт хатгаж, эрүүл мэндэд нь “хүзүүнд шарх, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
үргэлжилсэн үйлдлээр, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг **********тоотод хохирогч Н.Г-н толгойн тус газар сандлаар цохиж, эрүүл мэндэд нь “хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Ш.Ү “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
хохирогч Д.Ч-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн тухайд;
Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;
хохирогч Д.Ч-н “...2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 13.00 цагийн үед 5 дугаар микрт ганцаараа хоёр лааз пиво уусан, харих гээд явж байхад Ц ах гурван найзтайгаа 5-13 дугаар байрны гадаа архи ууж байсан, би ууж байсан архинаас нь уугаад, дахиж нэг шил архи аваад 16.00 цагийн үед тэд нараас салаад “***********” төвийн караокед орсон. Нэг мэдсэн чинь эмнэлэг дээр очсон эрүүндээ оёдол тавиулж байсан. “***********” төвийн караокед ороход гурван залуу, нэг эмэгтэй сууж байсан, би тэр дөрөв дээр очоод “цуг сууцгаах уу” гэсэн чинь эмэгтэй нь “цаашаа яв” гээд байсан, тэгээд юу болсон талаар мэдэхгүй, сүүлд сонсоод байхад тэр залуучуудын нэг нь миний эрүү хэсэг рүү хайчаар хатгасан гэсэн. ...юунаас болж маргалдаад, хэн хайчаар хатгасныг мэдэхгүй, манай эхнэрт “Ү гэж хүн хатгасан гэж цагдаа хэлсэн” гэсэн. ...сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
насанд хүрээгүй гэрч Б.А-н “...би 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “***********” төвийн “*****” караокед барменаар ажилласан, ...17.00 цагийн үед дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй нийт таван хүн орж ирсэн. ...бараан өнгийн хувцастай нэг ах нь “хэн чиний утсыг авсан юм” гэж уурлаад босоод ирсэн, би тооцоогоо бодож байсан чинь намайг “утсаараа яриулаач” гээд байсан ах “яагаад намайг хутгалчихаж байгаа юм” гээд орилоод байхаар нь очсон чинь хүзүүнээс нь цус гарчихсан, хүзүүгээ бариад зогсож байхаар нь текнээсээ цаас авч ирээд арчиж өгсөн. ...цус нь гарч байсан ах “яагаад намайг хутгалчихаж байгаа юм” гэсэн чинь бараан өнгийн хувцастай хүн “хэн чиний утсыг авсан юм, хэн чамайг хутгалсан юм, зүгээр жижигхэн цаасны хутга шүү дээ, би ямар сууж үзээгүй биш үсрээд л 10 жил суучихна цагдаагаа дууд, би хүлээгээд байж байя” гээд байсан. ...цагдаа нар ирсний дараа харсан чинь ширээн дээр ногоон өнгийн иштэй, жижиг цаасны хайч гаргаад тавьчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,
гэрч Д.Э-н“...би 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр жижүүрт гарч байсан, 18.20 цагт манай гэрээт байгууллага болох “***********” төвийн “*****” караокены ресефшин над руу залгаад “энд хүмүүс хоорондоо маргалдаад байна, та гялс хүрээд ирээрэй” гэж хэлэхээр нь яваад очсон. Улаан өнгийн биеийн тамирын цамцтай залуугийн эрүүнээс цус гарсан, газар ухаангүй хэвтэж байсан, ресефшин бид хоёр эрүүн доорх цусыг нь нойлын цаасаар арчаад, түшиж босгоод сандал дээр налуулаад хэвтүүлсэн, удалгүй цагдаа, түргэн ирээд аваад явсан, “кароакед байсан хүн хайч гаргаж ирээд тухайн залуугийн эрүү рүү нь хатгачихсан” гэж ресефшин хэлсэн. Би хайчаар хатгасан гэх залууг танихгүй, нэрийг нь ч мэдэхгүй, хар куртиктай хар сээтгэн малгайтай хүн байсан, ресефшинээс “энэ хүмүүс хоорондоо зодолдсон юм уу” гэж асуусан чинь “зодолдоогүй гэнэт хайч гаргаж ирээд хатгасан” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,
гэрч О.У-н “...2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр...Б Ц, Ү, С, түүний эхнэр бид нар караоке орсон, С эхнэр О-тойгоо жаахан сууж байгаад явсан. ...авсан юмаа уугаад сууж байсан чинь үл таних залуу “утсаар яриулаад өгөөч” гээд хүрч ирэхээр нь “бид нарт утас байхгүй” гэж хэлсэн, ... гэнэт тэр “утсаар яриулаач” гэж ирсэн залуугийн хүзүү хэсгээс цус гараад эхэлсэн, би нойлын цаасаар цусыг нь дараад тогтоох гээд нэлээн оролдсон. ...Ү надад “би хайчаар хатгасан” гэж хэлээд хайчаа ширээн дээр гаргаж тавиад байсан. ... хатгасан гэх хайч нь цайвар ногоон өнгийн жижигхэн хайч байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,
Ш.Ү-н яллагдагчаар өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зах дээр цуг суудаг хүмүүс болох У, О, С нартай архи уусан, 17.00 цагийн үед “***********” төвийн караокед У, О, С нартай ороод архи уусан. Тэгсэн нэг танихгүй залуу ирээд “цуг суучих уу” гэхээр нь “яв” гэж хэлсэн чинь явахгүй байсан, тэгээд кармандаа гараа хийсэн чинь хайч байхаар нь тухайн залуугийн эрүү хэсэгт нэг удаа хатгасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 932 дугаартай; “...Д.Ч-н биед хүзүүнд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үзүүр болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум *********** баг “***********” төвийн “*****” /*****с/ караокед хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10, 11-12 дахь тал/,
уг караокены хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...18:21:06 цагт хар өнгийн малгайтай бараан өнгийн куртиктэй, шар өнгийн захтай цамцтай, цэнхэр жинсэн өмдтэй залуу сандлаасаа босож баруун гараа халаасандаа хийж байна. ...18:21:08 цагт хар өнгийн малгайтай, бараан өнгийн куртиктэй, шар өнгийн захтай цамцтай, цэнхэр жинсен өмдтэй залуу, хар өнгийн куртик хөх өнгийн ажлын өмдтэй залуугийн эрүүн доор хүзүү хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохиж байна. ... ажлын хувцастай залуу зүүн гараараа цохиулсан хэсгээ дарж байх ба уг хэсгээс газар цус мэт хүрэн улаан өнгийн зүйл шалан дээр дусаж байна. ...хар өнгийн малгайтай, бараан өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, шар гуталтай залуу баруун гараа баруун халаасандаа хийж байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /хавтаст хэргийн 13-18 дахь тал/,
хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 19 дэх тал/,
хайчинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 20, 21 дэх тал/,
хайчийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 23 дахь тал/,
хохирогч Н.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн тухайд;
Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;
хохирогч Н.Г-н “...2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эхнэр С-тай хамт гадуур явж байгаад Ж ахтай таараад, Ж ах “ганц шил архи аваад манай очьё” гэж хэлэхээр нь Ж ахын гэрт цуг очсон, ...тэнд Ж ахын ээж Т, Ү нар байсан, манай эхнэр С нь Т эгчтэй хамт байшингаас гараад явсан чинь Ү надтай маргалдсан юм шиг байгаа юм. Ү-г “модон сандал аваад толгой руу шидсэн” гэж манай эхнэр надад хэлсэн, ... миний толгойноос цус гараад байсан, эмнэлэг рүү яваад толгойндоо гурван оёдол тавиулсан, ...сэтгэл санаанд ямар нэгэн байдлаар хор уршиг учраагүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 101, 103 дахь тал/,
гэрч Х.С-н “...2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дэлгүүрийн гадаа Ж ахтай таараад, нөхөртэйгээ цуг гэрт нь очиж архи уусан, Ж ах манай нөхрийг “архи задалчих” гэхээр нь би тэнд байсан Ү-г “чи задлаач” гэж хэлтэл Ү “яахаараа та нарын архийг задалдаг юм” гэж уурласан, тэгээд манай нөхөр Г архи задлаад нэг хундага архи өгтөл Ү уугаагүй буцаагаад өгсөн, Ү нь бид нарт агсан согтуу тавих гээд байхаар нь би эмээ нь болох Т эгчид хэлтэл “би энд баймааргүй байна, танай гэрт очиж хоноё” гэж хэлээд надтай цуг гарсан, ...манай нөхөр Г араас гарч ирээгүй, тэгээд би буцаад ортол манай нөхрийн толгойноос цус гарсан байсан, ..Гэртээ хариад нөхрийн бие эвгүй болоод байхаар нь түргэн дуудсан, манай нөхрийн толгойд гурван оёдол тавьсан, Ү манай нөхрийг модон сандлаар толгой руу нь цохисон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 107 дахь тал/,
Ш.Ү-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байж байтал гаднаас Г, С, Ж нар 0.75л “Стандарт” архи барьсан орж ирээд, бид дөрвүүлээ уусан, ...Г намайг “архи хундагалж өг” гэхээр нь би “чиний архийг хундагалдаг хүн би биш” гээд Г бид хоёр хоорондоо маргалдаад, миний баруун талын хугарсан хөлийг хөндчихөөр нь уурандаа дээд хэсэг нь цагаан, доод дөрвөн хөл нь шар өнгийн модон сандлаар толгой руу нь нэг удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 120, 124-125 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 146 дугаартай; “...Н.Г-н биед хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уг шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 115-116 дахь тал/,
хохирогч Н.Г-н Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 95 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг **********тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 96-98 дахь тал/,
шүүгдэгч Ш.Ү-н;
иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/,
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 46-49 дэх тал/,
Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 47-50 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 56-60 дахь тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Ш.Ү-с мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Ш.Ү нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн оройн 18.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум *********** баг “***********” төвийн “*****” /*****с/ караокед хохирогч Д.Ч-г “гар утсаараа яриулаач” гэснийг нь буруу ойлгон “чиний гар утсыг авсан хүн байхгүй” гэж маргалдан халаасандаа байсан ногоон өнгийн бариултай цаасны жижиг хайчаар хохирогчийн хүзүү хэсэгт хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ш.Ү-н “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлгээс гадна,
мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,
хохирогч Д.Ч-н “... “***********” төвийн караокед ороход гурван залуу, нэг эмэгтэй сууж байсан, би тэр дөрөв дээр очоод “цуг сууцгаах уу” гэсэн чинь эмэгтэй нь “цаашаа яв” гээд байсан, ...сүүлд сонсоод байхад тэр залуучуудын нэг нь миний эрүү хэсэг рүү хайчаар хатгасан гэсэн.” гэх,
насанд хүрээгүй гэрч Б.А-н “...“утсаараа яриулаач” гээд байсан ах “яагаад намайг хутгалчихаж байгаа юм” гээд орилоод байхаар нь очсон чинь хүзүүнээс нь цус гарчихсан, хүзүүгээ бариад зогсож байхаар нь текнээсээ цаас авч ирээд арчиж өгсөн. ...цус нь гарч байсан ах “яагаад намайг хутгалчихаж байгаа юм” гэсэн чинь бараан өнгийн хувцастай хүн “хэн чиний утсыг авсан юм, хэн чамайг хутгалсан юм, зүгээр жижигхэн цаасны хутга шүү дээ, би ямар сууж үзээгүй биш үсрээд л 10 жил суучихна цагдаагаа дууд, би хүлээгээд байж байя” гээд байсан.” гэх,
гэрч Д.Э-н“...би 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр жижүүрт гарч байсан, 18.20 цагт манай гэрээт байгууллага болох “***********” төвийн “*****” караокены ресефшин над руу залгаад “энд хүмүүс хоорондоо маргалдаад байна, та гялс хүрээд ирээрэй” гэж хэлэхээр нь яваад очсон. ...“кароакед байсан хүн хайч гаргаж ирээд тухайн залуугийн эрүүнд нь хатгачихсан” гэж ресефшин хэлсэн.” гэх,
гэрч О.У-н “...“утсаар яриулаач” гэж ирсэн залуугийн хүзүү хэсгээс цус гараад эхэлсэн, би нойлын цаасаар цусыг нь дараад тогтоох гээд нэлээн оролдсон. ...Ү надад “би хайчаар хатгасан” гэж хэлээд хайчаа ширээн дээр гаргаж тавиад байсан...хатгасан гэх хайч нь цайвар ногоон өнгийн жижигхэн хайч байсан.” гэх,
Ш.Үгийн өөрийнх нь өгсөн “...кармандаа гараа хийсэн чинь хайч байхаар нь тухайн залуугийн эрүү хэсэгт нэг удаа хатгасан.” гэх мэдүүлгүүдээр,
мөн Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 932 дугаартай, “...Д.Ч-н биед хүзүүнд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,
Орхон аймаг Баян-Өндөр сум *********** баг “***********” төвийн “*****” /*****с/ караокед хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, караокены хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг,
шүүгдэгч Ш.Ү нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг **********тоотод хохирогч Н.Г-н толгойн тус газар сандлаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ш.Үгийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлгээс гадна,
мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,
хохирогч Н.Г-н “...Үг “модон сандал аваад толгой руу шидсэн” гэж манай эхнэр надад хэлсэн, ...миний толгойноос цус гараад байсан, эмнэлэг рүү яваад толгойндоо гурван оёдол тавиулсан.” гэх,
гэрч Х.С-н “...манай нөхрийн толгойноос цус гарсан байсан, ... Гэртээ хариад нөхрийн бие эвгүй болоод байхаар нь түргэн дуудсан, манай нөхрийн толгойд гурван оёдол тавьсан, Ү манай нөхрийг модон сандлаар толгой руу нь цохисон.” гэх,
Ш.Ү-н өөрийнх нь өгсөн “...Г намайг “архи хундагалж өг” гэхээр нь “чиний архийг хундагалдаг хүн би биш” гээд Г бид хоёр хоорондоо маргалдаад, миний баруун талын хугарсан хөлийг хөндчихөөр нь уурандаа дээд хэсэг нь цагаан, доод дөрвөн хөл нь шар өнгийн модон сандлаар толгой руу нь нэг удаа цохисон.” гэх мэдүүлгүүдээр,
мөн Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 146 дугаартай, “...Н.Г-н биед хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,
хохирогч Н.Г-н Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг **********тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Ш.Ү гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” байдаг.
Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.
Шүүгдэгч Ш.Ү-н “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хоёр хүний эсрэг үйлдэж, тэдний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хуулийн зүйл, хэсэг тохирсон,
шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай бөгөөд хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,
хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Ш.Ү-г “үргэлжилсэн үйлдлээр, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Гэмт этгээд нэг гэмт санаа, зорилгоор нэг объектод нэг төрлийн буюу эсхүл өөр өөр үйлдэл хийж хоёр буюу түүнээс дээш удаа халдсан боловч үйлдэл тус бүр нь гэмт хэрэг болохгүй, тэдгээр нь нийлж нэг гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байхыг үргэлжилсэн үйлдэл, эс үйлдэхгүй гэнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан байдаг.
Үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэргийг түүний үйлдлийн шинж чанараас хамааран нэг төрлийн үйлдэлтэй, өөр өөр үйлдэлтэй гэж ангилж болох бөгөөд шүүгдэгч Ш.Ү-н үйлдлийг өөр өөр үйлдэлтэй үргэлжилсэн үйлдэл гэж үзэх тул Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Ш.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгч Ш.Ү-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд удаа дараа гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдал, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний өөрийнх нь эрүүл мэндийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал,
түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх улсын яллагчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн саналыг тус тус харгалзан,
“эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,
зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч Ш.Ү-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс удаа үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирогч нар нь “...шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хэрэгт хураан ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум *********** баг “***********” төвийн “*****” /*****с/ караокены хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан, ногоон өнгийн бариултай хайчийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан “хувийн Балгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч И овогт Ш-н Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ү-г 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Үг дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ү-д урьд авсан “хувийн Балгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Хэрэгт хураан ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум *********** баг “***********” төвийн “*****” /*****с/ караокены хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан, ногоон өнгийн бариултай хайчийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э