| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2022/0793/З |
| Дугаар | 128/ШШ2022/0780 |
| Огноо | 2022-10-24 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2022/0780
2022 10 24 128/ШШ2022/780
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Г***** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гадаадын иргэн харьяатын газарт холбогдох “Гадаадын иргэн харьяатын газрын 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 01/1391 тоот актыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г***** ХХК-иас шүүхэд ирүүлсэн татгалзалдаа: Г***** ХХК-иас -ийн нэхэмжлэлтэй Гадаадын иргэн харьяатын газарт холбогдох нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 9 дүгээр сарын 08-ний өдөр өгсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 зүйлийг тус тус үндэслэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч Г***** ХХК-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Г***** ХХК-иас Гадаадын иргэн харьяатын газарт холбогдуулан гаргасан “Гадаадын иргэн харьяатын газрын 2022 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн 01/1391 тоот актыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарлах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г***** ХХК-иас Гадаадын иргэн харьяатын газарт холбогдуулан гаргасан “Гадаадын иргэн харьяатын газрын 2022 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн 01/1391 тоот актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Б.Төгөлдөрт даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА