Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Л.Энхтайван даргалж,

Нарийн бичгийн дарга         Х.Индра,

Улсын яллагч                       Д.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч                               *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн Анхбаярт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 04-ний едер ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, ******* настай, яс үндэс дөрвөд, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, хувиараа газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, ******* хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн *******гийн Анхбаяр

Регистрийн дугаар:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь *******0*******4 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс *******0*******4 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт Могойн гол гэх газарт техник хэрэгсэл ашиглан 7 хэсэг ухаш нүх бүхий 1*******351.8 мк, 4537.5 мкуб эзлэхүүнтэй нийт 1.******* га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсаны улмаас байгаль экологид 17.631.780 төгрөгийн шууд хохирол /Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар экологи-эдийн засгийн үнэлгээ/ нийт 50.4*******6.744 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн ажлын зардал 7.88*******.931 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:  Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд; Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Болормаагийн өгсөн: “...Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг энэ нөхөрлөл, байгуулаагүй болно. Хэрэв иргэд хууль бусаар ашигт малтмал олборлосон нь тогтоогдож байвал байгаль орчинд учруулсан хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу нэхэмжлэх болно" гэх мэдүүлэг / хх-ийн 1******* хуудас/,  

Иргэний нэхэмжлэгч Н.Жанцансамбуугийн: "Миний өөрийн эзэмшлийн УН улсын дугаартай экскаватор нь *******019 оноос хойш Дархан-Уул аймгийн Хонгор суманд харьяалагддаг "Барилга Орд" ХХК-д түрээсээр явж байгаад энэ жилийн хавраас эхлээд дээрх компанийн үйл ажиллагаа зогсоод би хавар өөрийн техникээ татаж чадахгүй байж байгаад танил дүү *******ыг нааш нь Улаанбаатар хот руу оруулж ирээд өгөөч гэж гуйсан юм. Тэгтэл Анхбаяр за ахаа би янзлаад асаагаад Улаанбаатар хот руу оруулж өгий гэхдээ шаардлага гарвал би хэд хоног ашиглан шүү гэхээр нь би тэг ээ тэг гэж халсан. Өөрөөр бол түрээсэнд явуулсан болон зарж борлуулсан асуудал огт байхгүй. Гэтэл одоо *******ын надад хэлж байгаагаар миний экскаваторыг ашиглаж байгаад цагдаад хураалгасан гэж сонсоод ирж байна. Чухам яаж байгаад ямар учраас хураалгасан талаар бол огт мэдэхгүй байна" гэх мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-*******1-************** хуудас/,

 Иргэний нэхэмжлэгч ийн: "... Би ямар нэгэн хэргийн талаар бол тодорхой мэдэхгүй байна. Миний өөрийн эзэмшлийн 37-3******* УН улсын дугаартай Хүйндай 3000 ЛС-7/Hyuindai 3000 LC-7/ маркийн экскаваторыг миний танил дүү Сэлэнгэ аймгийн ******* сумын харьяат ******* нь надаас түрээсээр *******0*******4 оны 06 дугаар сарын 10-ны үеэр ирээд урьдчилгаа 5 сая төгрөг /тухайн үед бэлнээр өгсен/ өгөөд Сэлэнгэ аймгийн ******* суманд уул уурхайн чиглэлээр ашиглан ахаа гэж хэлээд ирээд аваад явсан. Одоогоор бол нэмж ямар нэгэн түрээс өгөөгүй. Бид ******* хоорондоо гэрээ байгуулаагүй. Амаараа харилцан ярилцаж тохирсон байсан. Гэтэл одоо *******ын надад хэлж байгаагаар миний экскаваторыг ашиглаж байгаад цагдаад хураалгасан гэж сонсоод ирж байна. Чухам яаж байгаад ямар учраас хураалгасан талаар бол огт мэдэхгүй байна." гэх мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх -*******7-*******9 хуудас/,

Гэрч ын: "... Би *******0*******4 оны 06 дугаар сарын үеэр зарын дагуу Анхбаяр гэх хүнтэй утсаар ярьж байгаад Сэлэнгэ аймгийн ******* сумын Могойн гол гэх газарт ирж экскаватор барьсан. Би дандаа өдрийн цагаар Анхбаяр ахын зааж өгсөн газарт ажиллаж ух гэсэн шороог нь ухдаг байсан. Тухайн газраа өдөр хэргийн газрын үзлэгээр тодорхой зааж өгсөн. Надтай хамт Хосоо гэдэг экскаваторын оператор, усан буучаар Түмэнбаяр, тогоочоор Баясаа гэдэг бүдүүн шар ах ажиллаж байсан. Тэр залуугийн нэрийг нь бол мэдэхгүй. Намайг ирснээс хойш бороо орсон үед ажиллахгүй боловч бусад өдрүүдэд байнга ажиллаж байсан. Алтны шороо угаасан угаалга ажилсан өдөр бүр 7-8 цаг ажиллаад авдаг байсан. Баяжмалтай шороог Анхбаяр ах верев авдаг байсан, хэдий хэмжээний ямар алт гардаг байсан талаар мэдэх зүйл байхгүй. Өчигдөр буюу *******0*******4 оны 07 дугаар сарын 01-ний өдер 18-19 цагийн орчимд санагдаж байна Анхбаяр ах техник хэрэгслүүдээ нуугаарай, шалгалт явж байх шиг байна гэж хэлээд бид нар ажиллаж байсан газраасаа алт угаах усан буу, экскаватор болон байрлаж байсан вагончих зэргээ модруу оруулаад өөр, өөр газарт нуугаад Түмэнбаяр, Хосоо бид гурвыг үлдсэн техник хэрэгслээ сайн нуугаарай гэж хэлээд өөрөө Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэл болон түлш зведег Зил-131 маркийн тээврийн хэрэгслээ аваад явсан. Миний барьж байсан улсын дугааргүй, Хюндай 3000 маркийн экскаваторыг ажиллаж байсан газрынхаа доор модон дунд Хосоогийн барьж байсан шар енгийн Хюйндай маркийн улсын дугааргүй экскаваторыг алт угаагч төхөөрөмж /скрүүбэр/-ийн хамт уул руугаа мод руу оруулж нуугаад бид нар өөрсдөө Тусдаа газар вагончик дотор байрлаад нуугдаж байхад Экологийн цагдаагийн албанаас цагдаа нар ирсэн" гэх мэдүүлэг /хх -31-3******* хуудас/,

 Гэрч ын Намайг Дарханд ирэхэд Анхбаяр гэх ах хар панд-80 маркийн машинтай тосож аваад уг Сэлэнгэ аймгийн Ерее сумын Могойт гол гэх газарт шене ирэхэд уг газарт дугуйтай вагончик, ******* ширхэг шар өнгийн экскаватор байсан, Тэгээд 5 дахь өдөр нь Хосоо, Эрдэнэбаяр хоёр экскаватораар хөрс хуулалт болон газар ухаж, уг ухсан газраа усан буу байрлуулж тавьсан, би уг усан бууны шланкуудыг зөөж ерөнхийдөө туслах ажил хийдэг байсан. Анхбаяр ах өдөрт угаасан шорооноос ялгасан алттай шороогоо өөрөө авдаг байсан, уг ажилд нь би тусалдаг байсан. Би гэх мэт туслах ажил хийж *******0 гаран хоног ажилласан. Өчигдөр орой буюу *******0*******4 оны 07 дугаар сарын 01-ний орой 19 цагийн орчимд Анхбаяр ах, Хосоо, Эрдэнэбаяр бид гурвыг экскаватор, вагончик болон усан буугаа мод руу оруулж нуугаарай, шалгалтаар цагдаа нар ирвэл зугтаагаарай гэсэн. Тэгээд бид 3 уг ажиллаж байсан газрынхаа ойролцоо ******* экскаватор усан буугаа мод руу оруулж байрлуулчхаад вагончиктоо хоносон. Намайг Анхбаяр ах сард 4 сая төгрөгөөр цалинжуулж ажиллуулахаар тохиоролцсон. Одоогоор цалин хөлс авсан зүйл байхгүй. Би анх уурхай ингэж ажилладаг гэж бодож байсан чинь өчигдөр буюу 07 сарын 01-ний орой явахдаа цагдаа нар ирвэл зугтаагаарай гэж хэлэхэд нь ямар нэгэн зөвшөөрөлгүй ажиллаж байгаа юм байна гэж бодсон" гэх мэдүүлэг /хх -34-35 хуудас/.

Гэрч ын: "... Би Орхон аймгийн Жаргалант суманд ажиллаж амьдардаг Би *******ыг *******0*******4 оны 06 дугаар сарын дунд үеэс эхэлж мэднэ. Учир нь би *******0*******4 оны 06 дугаар сард "Барилга Орд" ХХК-ны Алтанхүү гэх хүнтэй ярьж тохиролцоод машины мотор боож өгөөд байж байхад ******* гэх залуу ирээд Алтанхүүгийн уурхай дээр ирж Жанцансамбуу гэх хүний Хюндай 3000 экскаватор ирж үзчихэд явсан. Тэгэхэд танилцсан. Тэгээд тэрнээс хойш надтай утсаар холбогдож надаар экскаватор засуулмаар байна гэж ирж уулзаад би *******ын ажиллаж байсан Могойн гол гэх газарт очиж 1 экскаватор янзалж өгсөн. Тэгэхдээ би өөрийнхөө гар утсаар ганц, хоёр зураг дарж авсан. Тэгээд Анхбаяр намайг "Барилга Орд" ХХК дээр байсан Жанцансамбуу гэх хүний экскаваторыг асааж янзлаад ойр зуурын юмыг нь хийгээд авч ирээд өгөөч гэсэн. Би тухайн экскаваторыг нь асааж янзлаад *******0*******4 оны 06 дугаар сарын *******9-ний өдөр Могойн гол гэх газар нь очсон. Очсон өдрөө тэнд байсан экскаваторт нь юм хийгээд байж байгаад тэдний кемпийг нүүлгэж модруу оруулсан, тэгэхдээ ******* экскаваторыг тусад нь өөр, өөр газарт байрлуулж усан бууг нь мөн адил экскаватороор чирч модруу оруулж тавьсан. Тэгээд тухайн газраасаа бага зэрэг зайдуу өөр газар модон дунд хүн амьдрах зориулалттай вагончикоо экскаватороор чирч холдуулсан. Тэгээд ******* намайг экскаваторын оператор Эрдэнэбаяр, туслах ажилтан Түмэнбаяр нартай үлдээгээд өөрөө Зил-131 машинтайгаа төв рүү явлаа гээд явсны маргааш нь Экологийн цагдаагийн албаны алба хаагч нар ирээд тэнд байсан газарт үзлэг хийгээд техник хэрэгслийг модтой уулнаас буулгаад явсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй, *******тай ярилцаж тохироод засвар хийж байсан." гэх мэдүүлэг /хх -41-р хуудас/,

Гэрч ын TECNO CAMON маркийн, андройд үйлдлийн системтэй гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх -4*******-45 хуудас/,

 Гэрч ын: "... Энэ оны 06 дугаар сарын 08-ны өдөр намайг Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн ах Төмөрбаатарын блокны үйлдвэрт ажиллаад байж байтал Анхбаяр ах ирээд ******* сумын Могой гэх газарт экскаватор болон усан буунд гагнуур хийгээд өгчих боломжоороо хэдэн төгрөг өгье гэхээр нь зөвшөөрөөд 10-ны өдрийн орой нь Анхбаярын эзэмшлийн Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэлтэй Могой гэх газарт очсон. Намайг очиход ажилчид нь гээд Эрдэнэбаяр, Түмэнбаяр, Хосбаяр гээд 3 хүн вагончикт байрлаж байсан. Тэр шөнөдөө хоноод маргааш нь тэнд байсан техник хэрэгслүүд дээр нь засвар хийж бараг 10 хоносон. Тэр хугацаанд алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулсан. Миний оролцооны тухайд эвдэрсэн техник хэрэгслийг гагнуур хийж засварладаг байсан.... Хосбаяр, Эрдэнэбаяр нар ******* экскаваторын жолоочоор өдөр шөнөгүй ажилласан. Усан буу, помп, шланк дээр Түмэнбаяр бид ******* ээлжилдэг байсан. Хэр хэмжээний алт гарч байсныг мэдэхгүй. Анхбаяр шороогоо аваад өөрөө угаадаг. Баясаа бид нарын хоолыг хийж байсан" гэх мэдүүлэг /хх -164-165 хуудас/,

 Гэрч гийн: "... Энэ оны 06 дугаар сарын *******6-ны өдрийн хавьцаа Анхбаяр над руу залгаад Могойд засвар хийж байгаа хэд хоног тогоо бариад өгчих гэхээр нь завшеереед тэр өдрөө Анхбаяртай Могойд очсон" гэх мэдүүлэг /хх -168-169 хуудас/,

"******* шинэ дорно" ХХК-ий Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх -49-50 хуудас/,

 "Хөрөнгө эстимэйт үнэлгээ" ХХК-ий *******0*******4 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №01/3******* дугаартай "30 скрүүбэр алт угаагч усан буу 4.000.000 төгрөг, дизель генератор *******.500.000 төгрөг, нийт дүн 6.500.000 төгрөг" гэх шинжээчийн дүгнэлт /хх -57-61 хуудас/,

 "Хөрөнгө Эстимэйт үнэлгээ" ХХК-ий *******0*******4 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №01/30 дугаартай "Хьюндэй Робекс 3000 ЛС-7 маркийн УН улсын дугаартай экскаватор 19.000.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх -63-68 хуудас/,

  "Хөрөнгө эстимэйт үнэлгээ” ХХК-ий *******0*******4 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №01/30 дугаартай "Хьюндэй Робекс 3000 ЛС-7 маркийн 37-3******* УН улсын дугаартай экскаватор 18.000.000 төгрөг" гэх шинжээчийн дүгнэлт /хх -170-75 хуудас/,

"Хөрөнгө Эстимэйт үнэлгээ" ХХК-ий *******0*******4 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №01/56 дугаартай "Тоёота Ланд криузер-1100 маркийн тээврийн хэрэгсэл 6.000.000 тегрег, Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл 4.500.000 төгрөг, нийт 10.500.000 төгрөг" гэх шинжээчийн дүгнэлт /хх -179-186 хуудас/,

"Эко инженеринг" ХХК-ий *******0*******4 оны 08 дугаар сарын *******1-ний өдрийн №19 дугаартай шинжээчийн дүгнэлт: Нэр бүхий иргэдийн хууль бус үйл ажиллагаанаас Сэлэнгэ аймгийн Ереө сумын нутаг, Могойн гол гэх газарт 1*******351.8м&sup*******; буюу 1.*******га талбай бүхий 4537.5м&sup*******; зэлхүүнтэй 7 хэсэг ухаш нүх үүссэн байх ба байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь нийт 17,631,780 төгрөг байна.

 Ашигт малтмалын хууль бус эрап, хайгуул, олборлолт явуулсны улмаас эвдэгдсэн талбайн техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн зардал 7,88*******,931 төгрөг байна.

  Тогтоолоор өгөгдсөн талбай нь Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллийн санд шүүлт хийж үзэхэд ямар нэгэн ашигт малтмал эрэн хайх, ашиглах тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцалгүй байна 4. Тус талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээний талбай байх ба ойн сан бүхий газарт хамаарч байна" 177-107 хуудас/,

Авто тээврийн Үндэсний төвөөс гаргуулсан *******ын эзэмшлийн Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх -140 хуудас/,

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын *******0*******4 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №01/*******9-01/068/31 дугаартай Улсын ахлах байцаагчийн акт "... "Эко инженеринг" ХХК-ий шинжээчийн дүгнэлт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3, 49.4.4, 49.4.5, 49.5.1, 49.5.*******-т заасныг тус тус үндэслэн нийт хохирлын хэмжээ 50.4*******6.744 төгрөг болж байна" /хх-189 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт авагдсан хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтын дагуу шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон дүгнэвэл:

Шүүгдэгч ******* нь *******0*******4 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс *******0*******4 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт Могойн гол гэх газарт техник хэрэгсэл ашиглан 7 хэсэг ухаш нүх бүхий 1*******351.8 мк, 4537.5 мкуб эзлэхүүнтэй нийт 1.******* га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсаны улмаас байгаль экологид 17.631.780 төгрөгийн шууд хохирол /Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар экологи-эдийн засгийн үнэлгээ / нийт 50.4*******6.744 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн ажлын зардал 7.88*******.931 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлж ойлгож байгаа тухай өгсөн мэдүүлэг, мөн хавтаст хэргийн 4-16, *******1-**************, *******7-*******9, 31-3*******, 34-35, 41, 4*******-45, 164-165, 168-169, 49-50, 57-61, 63-68, 70-75, 179-180, 77-107, 140, 189 дүгээр талд авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь тогтоогдож  байна гэж үзнэ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар түүний үйлдсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцох нь зүйтэй бгөөд, мөн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн *******-т зааснаар шүүгдэгчийн дээрх үйлдлийг байгаль экологид хохирол, хор уршигт зориуд хүсэж хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай үйлдэл гэж үзэхээс гадна шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокурорын газраас түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дээрх хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлыг бүрэн нотолж тогтоосон бөгөөд мөрдөн шалгах явцад оролцогчдын хууль ёсны эрхийг хассан, ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл, албадлагын арга хэмжээний талаар:

Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1-д тус тус  зааснаар тэрээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгч байгаа байдал, байгаль орчинд учруулсан шууд хохирлоо нөхөн төлсөн, цаашид гэмт хэрэг үйлдэхгүй байхаа илэрхийлсэн, хувийн зан байдал зэргийг харгалзан үзэхээс гадна, мөн шууд бус хохирлоо нөхөн төлөхөө өөрөө илэрхийлсэн тул дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр ******* жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 9, 7.3 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1, *******.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 3*******,794,964 төгрөгийг тэнссэн хугацаанд /******* жил/ бүрэн төлж дуусгах, гэмт хэргийн улмаас сүйтгэгдсэн 1,******* га талбайд нөхөн сэргээлт хийхийг тус тус үүрэг болговол зохино.

Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, дахин гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдвал зохино.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, төлбөр төлөх, хор уршгийг арилгах талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгчийн улсад учруулсан нийт 50,4*******6,744 төгрөгийн хохирлоос 17 631 780 төгрөгийн шууд хохирол төлөгдөж, үлдэх 3******* 794 964 төгрөг төлөгдөөгүй байхаас гадна, нөхөн сэргээлтийн ажлын зардал 7.88*******.931 төгрөгийн хор уршгийг мөн төлж барагдуулсан ба шууд бус хохирлын үлдэгдэл 3*******,794,964 төгрөгийг төлөөгүй тул уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулан Сэлэнгэ аймгийн ******* сумын байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогыг хураах, улсын орлого болгох, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох, таслан сэргийлэх арга хэмжээний талаар:

Шүүгдэгчээс энэ гэмт хэргийг үйлдэхэд ашигласны улмаас хураагдан хавтаст хэрэгт битүүмжлэгдсэн *******ын эзэмшлийн 4 500 000 төгрөгийн үнэ бүхий Зил-131 маркийн СБА улсын дагууртай тээврийн хэрэгсэл нэг, 4 500 000 төгрөгийн үнэ бүхий 30 скрүүбэр алт угаагч усан буу нэг, ******* 500 000 төгрөгийн үнэ бүхий дизель генератор нэгийг, мөн хэрэгт хураагдаж тус бүр нь 19 000 000 төгрөг, 18 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн / хх – 63-75 тал /, Hyundai Robex 3000 LC -7 маркийн, УН, 37-3*******УН улсын дугаартай ******* ширхэг экскаваторын үнэ болох нийт 37 000 000 төгрөгийг гаргуулж тус тус улсын орлого болгохын зэрэгцээ, дээрх ******* ширхэг экскаваторыг түүний хууль ёсны эзэмшигч / хх – 17-*******9 тал/ Н.Жанцансамбуу, нарт буцаан олгох нь зүйтэй.

Харин шүүгдэгчийн эзэмшлийн 6 000 000 төгрөгийн үнэ бүхий Тоёота Ланд крузер J100 маркийн тээврийн хэрэгслийг /89-19 СЭҮ улсын дугаартай / *******т буцаан олговол зохино.

Дээрх автомашин болон техник хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 1, *******, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, ******* дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

*******. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр ******* жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 1, ******* дахь хэсгийн *******.1, *******.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******т гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 3*******,794,964 төгрөгийг тэнссэн хугацаанд /******* жил/ бүрэн төлж дуусгах, гэмт хэргийн улмаас сүйтгэгдсэн 1,******* га талбайд нөхөн сэргээлт хийхийг тус тус үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй, буюу зөрчсөн, дахин гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,******* дахь хэсэгт зааснаар *******ын эзэмшлийн 4 500 000 төгрөгийн үнэ бүхий Зил-131 маркийн СБА улсын дагууртай тээврийн хэрэгсэл нэг, 4 500 000 төгрөгийн үнэ бүхий 30 скрүүбэр алт угаагч усан буу нэг, ******* 500 000 төгрөгийн үнэ бүхий дизель генератор нэгийг, мөн хэрэгт хураагдаж тус бүр нь 19 000 000 төгрөг, 18 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн / хх – 63-75 тал /, Hyundai Robex 3000 LC -7 маркийн, УН, 37-3*******УН улсын дугаартай ******* ширхэг экскаваторын үнэ болох нийт 37 000 000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *******аас гаргуулж улсын орлого болгож, битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Тоёота ланд крузер J100 маркийн 89-19 СЭҮ улсын дугаартай автомашин нэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *******т буцаан олгож, битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар *******аас гэмт хэргийн улмаас учруулсан нийт 50,4*******6,744 төгрөгийн хохирлоос 17 631 780 төгрөгийн шууд хохирол, нөхөн сэргээлтийн ажлын зардал 7.88*******.931 төгрөг төлж барагдуулсан болохыг дурдаж, хохирлын үлдэгдэл төлбөр 3*******,794,964 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн ******* сумын байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн Hyundai Robex 3000 LC -7 маркийн, УН, 37-3*******УН улсын дугаартай ******* ширхэг экскаваторыг түүний хууль ёсны эзэмшигч Н.Жанцансамбуу, нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, эд зүйл битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

9. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

1*******. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ЭНХТАЙВАН