| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 316/2025/0022/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/39 |
| Огноо | 2025-02-07 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
С******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Э*******
улсын яллагч: А.Э*******
иргэний нэхэмжлэгч: Б.Э*******
шүүгдэгч: Б.Д******* нарыг оролцуулан
С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х******* овогт Б******* Д*******т холбогдох 2431004060329 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр С******* аймгийн С******* суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд техникийн механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт С******* аймгийн Хүдэр сум, Баянцагаан 2 дугаар баг, Бэлчир 6 дугаар гудамж, 07 тоотод оршин суух хаягтай, Х******* овогт Б******* Д******* /РД:МИ6874/
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Б.Д******* нь 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Кат 320Д загварын экскаватор, гитаран буу /алт угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан С******* аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт байрлах "Монгол алт" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 35 м² талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 190,108 төгрөгийн шууд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д******* мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй” гэв.
2. Иргэний нэхэмжлэгч Б.Э******* мэдүүлэхдээ: “Би Б.Д******* гэдэг ахтай олон жил хамтарч ажилласан. Газар тариалан, хадлан хийж байсан. Нэг хэсэг зам дээр ажиллуулъя гэж байсан. Би ойр зуурын барилгуудын хундам хүртэх техникийн хэсгээ аваад янзлаад байж байсан. Хундамын ажил нь явагдахгүй байж байхад ах маань нэг ажилд оруулсан. Бид нар самарт явдаг. 31 маркийн авто машиныг нь түрээсэлдэг байсан. Хадланд цуг оролцдог, ногооны ажилд оролцож, хамтарч ажилладаг байсан. Нэгдсэн журмаар гэрээ байдаггүй, аман яриан дээр явагддаг байсан. Би одоо экскаватороо авмаар байна” гэв.
3. Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
3.1 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн С******* аймгийн Хүдэр сумын 2 дугаар багийн нутаг "Монгол алт нэртэй газарт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хэргийн 04-08-р хуудас/
3.2.2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, /хэргийн -18-р хуудас/
3.3. Иргэний нэхэмжлэгч Б.Э*******ын "... Тухайн экскаватор нь миний өөрийн эзэмшлийн миний нэр дээр бүртгэлтэй экскаватор байгаа юм. Би уг экскаваторыг 2022 онд бараг ажиллагаагүй байхад нь өврийн таньдаг Д гэх дүүгээс 15 сая төгрөгөөр худалдаж авсан. Тухайн дүү маань гадаадын Улс руу явах гээд надад экскаватораа зарсан. Тэгээд би тухайн экскаваторыг засаж янзлаад элс, хайрганы каррьер, зам ангид ажиллуулах санаатай байж байсан. Гэтэл 2024 оны 07 дугаар сард Б.Д******* Хүдэр суманд тавигдаж байгаа зам дээр ажиллуулъя, мөнгө төгрөгийн асуудлаа гэрээ хийгээд тодорхой хувь өгье гэж авсан. Тэгээд тэр цагаас хойш холбогдоогүй байж байтал одоогоос 2 хоногийн өмнө над руу Б.Д******* ах залгаад: "Ах нь асуудалд орчихлоо, хүн дагаад алтанд явчихсан чинь цагдаа, сэргийлэх болчихлоо, чиний экскаваторыг аваад явчихсан байсан юм. Чамайг ирж мэдүүлэг өг гэж байна" гэхээр нь би мэдсэн. Тэгээд өнөөдөр ирлээ. Би 2024 оны 07 дугаар сард Б.Д******* ахыг Хүдэр суманд тавигдаж байгаа зам дээр ажиллуулна гэхээр нь өгч явуулаад, тэр цагаас хойш нэг ч холбоо бариагүй байж байгаад одоогоос 2 хоногийн өмнө буюу 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мэдсэн." гэх мэдүүлэг, /хэргийн 32-р хуудас/
3.4. Иргэний нэхэмжлэгч Б.Д "... Би 2024 оны 07 дугаар сард Б.Д******* ахыг Хүдэр суманд тавигдаж байгаа зам дээр ажиллуулна гэхээр нь өгч явуулаад, тэр цагаас хойш нэг ч холбоо бариагүй байж байгаад одоогоос 2 хоногийн өмнө буюу 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мэдсэн. Тэгээд иргэд 2019 онд бичил уурхайгаар ашигт малтмал олборлож байх үед ашиглаж болох юм байна гээд ганц нэг юм нэмж хийгээд засварлаад, тухайн үедээ гэрээ хийж чадаагүй болохоор ажиллаагүй. Тэгээд хашаанд байж байсан чинь энэ оны 07 дугаар сард манай төрсөн дүү Б.Д******* ирээд та энийгээ хэрэглэхгүй юм бол надад өгчих, би юм хийнэ гэхээр нь тэг тэг гээд өгчихсөн. Гэхдээ надад алт угаана гэж юм яриагүй, юм хийнэ гэхээр нь эвдэж өөр юм хийх гэж байгаа юм байлгүй гэж бодоод өгсөн чинь одоогоос 4 хоногийн өмнө намайг Улаанбаатар хотод байхад цагдаа дээр ирж мэдүүлэг өг гэж байна гээд хэлсэн." гэх мэдүүлэг, /хэргийн 27-р хуудас/
3.5. "Нуман Алтай" ХХК-ийн шинжээч А.Ц 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/99 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: Иргэн Б.Д*******ын С******* аймгийн Хүдэр сумын Баянцагаан 2 дугаар багийн нутаг, Монгол алт нэртэй газарт газрын хэвлийд халдсан гэх газрын талбайн байршлыг тогтоон зураглал үйлдэв. Тус газар нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд бүрэн хамаарч байна Ямар нэг ашигт малтмал ашиглалтын болон хайгуулын талбай, бичил уурхайн талбайтай давхцалгүй байна. Тухайн талбайн байгаль орчинд 190,108 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн эвдэгдсэн талбайд хийх нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 182,188 төгрөг болж байна. Тухайн уурхайлалтад өртсөн газарт 35м² талбай эвдэгдэж, 1м3 хэмжээтэйгээр газрын хэвлийг эвдсэн байна. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно." гэх шинжээчийн дүгнэлт, /хэргийн 49-72-р хуудас/
3.6. "Ашид билгүүн" ХХК-н 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн "... Кат 320Д загварын экскаватор 1 ширхэг 25,000,000 төгрөг, ус соруулах насос 2 ширхэг 500,000 төгрөг, алт угаах төхөөрөмж буюу гитаран буу 500,000 төгрөг нийт 26,00,0000 төгрөг" гэх хөрөнгийн үнэлгээ, /хэргийн 78-79-р хуудас/
3.7. Улсын байцаагчийн акт, /хэргийн 88-р хуудас/
3.8. Хохирол төлбөр төлсөн тухай баримт, /хэргийн 111-р хуудас/
4. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 89 дэх хуудас/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 91 дэх хуудас/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 92 дахь хуудас/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 98-99 дэх хуудас/
Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хэргийн 97 дахь хуудас/
Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хэргийн 93 дахь хуудас/
Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хэргийн 95 дахь хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
6. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Д******* нь 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Кад 320ДЛ (CAT.320DL) маркийн экскаватор, гитаран буу /алт угаах төхөөрөмж/, насос зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан С******* аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт байрлах "Монгол алт" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 35 м² талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 190,108 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Б.Д*******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,
1.1.2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн С******* аймгийн Хүдэр сумын 2 дугаар багийн нутаг "Монгол алт нэртэй газарт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 04-08-р хуудас/
1.2.2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, /хх-ийн -18-р хуудас/
1.3. Иргэний нэхэмжлэгч Б.Э*******ын мэдүүлэг, /хх-ийн 32-р хуудас/
1.4. Иргэний нэхэмжлэгч Б.Д мэдүүлэг, /хх-ийн 27-р хуудас/
1.5. "Нуман Алтай" ХХК-ийн шинжээч А.Ц 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/99 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 49-72-р хуудас/
1.6. "Ашид билгүүн" ХХК-н 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ, /хх-ийн 78-79-р хуудас/
1.7. Улсын байцаагчийн акт, /хх-ийн 88-р хуудас/
1.8. Хохирол төлбөр төлсөн тухай баримт, /хх-ийн 111-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д*******ын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Д*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д ...Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно, мөн хуулийн 7.3.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно гэсэн хуулийн заалтыг шүүгдэгч Б.Д******* нь тус тус зөрчсөн байна.
Иймд шүүгдэгч Б.Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Д******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
7. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д ...” Иргэн аж ахуйн нэгж , байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлнө” гэж хуульчлан заасан байна. Иймд шүүгдэгч нь байгаль орчинд учруулсан хохирол, хор уршгийг шүүгдэгч Б.Д******* хариуцан арилгах үүрэгтэй байна.
Шүүгдэгч Б.Д******* нь байгаль экологид учирсан хохирол 190,108 төгрөг, хор уршиг 557, 916 төгрөг, нөхөн сэргээлтийн ажлын зардал 182, 188 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна.
Энэ гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч нь “Кад 320ДЛ (CAT.320DL) маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж буюу гитаран буу, усны насос буюу ус сорох хөдөлгүүр 1 ширхэг зэргийг ашигласан болох нь шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Д*******ын нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Кад 320ДЛ (CAT.320DL) маркийн экскаватор нь иргэний нэхэмжлэгч Б.Э*******ын өмчлөлийнх болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 04554046 дугаартай автотээврийн хэрэгслийн гэрчилгээгээр, алт угаах төхөөрөмж буюу гитаран буу нь иргэний нэхэмжлэгч Б.Д өмчлөлийнх болох нь түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байх тул Кад 320ДЛ (CAT.320DL) маркийн экскаваторыг өмчлөгч Б.Э*******т, алт угаах төхөөрөмж буюу гитаран бууг өмчлөгч Б.Д тус тус олгож, Кад 320ДЛ (CAT.320DL) маркийн экскаваторын үнэ болох 25,000,000 төгрөгийг, алт угаах төхөөрөмж буюу гитаран бууны үнэ болох 500,000 төгрөгийг шүүгдэгч Б.Д*******аас тус тус гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан усны насос буюу ус сорох хөдөлгүүр нь түүний өмчлөлийнх гэж мэдүүлсэн тул хурааж орлогод оруулав.
Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Д*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
8. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим” -ын дагуу, шүүгдэгч Б.Д*******ын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Б.Д*******т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан үзсэн боловч тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй бөгөөд учруулсан хохирол нь байгаль орчинд нөхөгдөшгүй хохирол, хор уршиг гэж дүгнэсэн учир хөнгөрүүлэх нөхцөлд тооцоогүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал учруулсан хохирол, хор уршгийг төлсөн зэргийг харгалзан Б.Д******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 18 сар буюу 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн харьяалах газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эд хөрөнгө хураахтай холбогдуулан гаргах зардлыг холбогдох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Д*******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Энэ хэрэгт “ Кад 320ДЛ (CAT.320DL) маркийн шар өнгийн экскаваторыг, алт угаах төхөөрөмж буюу гитаран буу 1 ширхэг, усны насос буюу ус сорох хөдөлгүүр 1 ширхэг зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х******* овогт Б******* Д******* /РД:МИ6874/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлож газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б******* Д*******т 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгийн торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Д*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 18 сар буюу 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Д******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг түүний харьяалах газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч Б.Д*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Кад 320ДЛ (CAT.320DL) маркийн экскаваторын үнэ болох 25,000,000 төгрөгийг, алт угаах төхөөрөмж буюу гитаран бууны үнэ болох 500,000 төгрөгийг тус тус гаргуулж, усны насос буюу ус сорох хөдөлгүүр 1 ширхгийг хурааж, тус тус улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн Кад 320ДЛ (CAT.320DL) маркийн экскаваторыг иргэний нэхэмжлэгч Б.Э*******т, алт угаах төхөөрөмж буюу гитаран бууг иргэний нэхэмжлэгч Б.Д тус тус буцаан олгосугай.
7. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Кад 320ДЛ (CAT.320DL) маркийн шар өнгийн экскаваторыг, алт угаах төхөөрөмж буюу гитаран буу 1 ширхэг, усны насос буюу ус сорох хөдөлгүүр 1 ширхэг зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Шүүгдэгч Б.Д*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эд хөрөнгө хураахтай холбогдуулан гаргах зардлыг холбогдох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Д*******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
10 .Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН