Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/402

 

 

   2024      10          04                                         2024/ШЦТ/402

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,

улсын яллагч Ц.Л,

хохирогч Ж.Э, Б.Д, Д.Д,

хохирогч Ц.Н, иргэний нэхэмжлэгч Р.М нар тэдний өмгөөлөгч О.С,

шүүгдэгч Г.Г, өмгөөлөгч Р.Ц,

шүүгдэгч Г.Э, өмгөөлөгч  Д.О, Б.Б,

шүүгдэгч М.У, өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй, хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Г.Э,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Г.Г, М.У нарт холбогдох эрүүгийн 232500*********** дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

шүүгдэгч Г.Г ганцаараа;

2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ****************************************тоот хохирогч Б.Б-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, ногоон писү хөөрөг, халтар манан хөөрөг, цагаан шүрэн хөөрөг, ноён сэврэй хийцийн ногоон хаш аяга хоёр ширхэг, ноён сэврэй хийцийн эртний мөнгөн аяга, их гарын алтан оруулгатай алтан хээтэй мөнгөн аяга, шинэ цагийн мөнгөн аяга есөн ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 34.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 6 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум ****************************************тоот хохирогч А.Ү-ы эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга хоёр ширхэг, шинэ цагийн мөнгөн аяга, монетон цагираг ээмэг нэг хос, монетон гинж, мөнгөн товч, “Samsung-А51” загварын гар утас, эрэгтэй хүний арьсан гар цүнх хоёр ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3.345.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргүүдэд, 

шүүгдэгч Г.Г, М.У нар бүлэглэж,

2023 оны 8 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум ****************************************тоот хохирогч Ж.Э-ын эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, рубин шигтгээтэй тойроод жижиг бриллиант шигтгээнүүдтэй орос монетон ээмэг нэг хос, монетон гинж кулоны хамт, монетон гинж, монетон дээрээ шигтгээтэй гарын бугуйвч, бугуйн алтан цаг, монетон кольцо хоёр ширхэг, эмэгтэй алтан бөгж рубин ногоолин, эмэгтэй хүний ноолууран пальто, булган шуба, эрэгтэй ноолууран цамц дөрвөн ширхэг, эмэгтэй ноолууран цамц хоёр ширхэг, бугуйн цаг хоёр ширхэг, бага гарын мөнгөн аяга найман ширхэг, гоёлын металл бөгж, гоёлын ээмэг нэг хос, сваровский хүзүүний зүүлт, гинжин бугуйвч, ээмэг нэг хос, энгэрийн зүүлт зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 21.954.950 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 8 дугаар сарын 11-14-ний өдрийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум ************************хохирогч Б.Д-ын эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга зургаан ширхэг, бага гарын мөнгөн аяга хоёр ширхэг, дунд гарын тархи манан хөөрөг, дунд гарын цагаан хаш хөөрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5.894.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 8 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум ****** баг 11 дүгээр хороолол 2-12 тоот хохирогч Ц.Н-н эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, цэнхэр өнгийн бадмаараг шигтгээтэй ээмэг, бөгж гурван хос, эмэгтэй хүний цагаан алтан бөгж хоёр хос, хар алмаазан ээмэг, бөгж гурван хос, алмаазан шигтгээтэй эрэгтэй бөгж, шүрэн толгойтой, алтан нуухтай дунд гарын хаш хөөрөг, эмэгтэй хүний монетон гинж, монетон ээмэг хоёр хос, эмэгтэй хүний турк хослол гурван хос, сваровски шигтгээтэй 3 хос, 32 завхай мөнгөн тоногтой эмээл, мөнгөн тоногтой хазаар, таримал алмазан ээмэг, монетон ээмэг нэг хос, мөнгөн аяга 30 ширхэг /их, бага, дунд/, цул монетон эрэгтэй бөгж, их гарын алтан аяга хоёр ширхэг, унждаг мөнгөн ээмэг хоёр хос зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 148.277.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргүүдэд,

шүүгдэгч Г.Г, М.У, Г.Э нар бүлэглэж,

2023 оны 9 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Я баг Толгодын 17-17 тоот хохирогч М.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, их гарын иж бүрэн халх мөнгөн тоногтой эмээл, мөнгөн тоногтой суран хазаар, суран даруулга, шаргал өнгийн сваровски шигтгээтэй гинж, ногоон өнгийн болор шигтгээтэй кулон зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 16.865.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 9 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум ****** баг 11 дүгээр хороолол 11б-73 тоот хохирогч Ц.Ц-н эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, их гарын мөнгөн аяга дөрвөн ширхэг, дунд гарын мөнгөн аяга долоон ширхэг, бага гарын мөнгөн аяга нэг ширхэг, гуулин аяга хоёр ширхэг, гар дрилл баттерейн хамт, монетон гинж, шаргал өнгийн зүүлт, гоо сайхны иж бүрдэл ком, нүүрний тос гурван ширхэг, бугуйн цаг, эрэгтэй шармал бугуйн цаг, нүүрний маск 3 хайрцаг, жижиг гар чийдэн, том гар чийдэн, утастай тасдагч, ногоон берзинтен ууттай түлхүүр багажны ком, машин угаагчийн аппарат, цагаан шигтгээтэй ээмэг нэг хос, шармал өнгөтэй ээмэг нэг хос зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 6.986.140 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Г.Г “...2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б-н гэрт ороогүй мэдэхгүй, 2023 оны 6 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө хохирогч Ү-н гэрт орсноо хүлээн зөвшөөрч байгаа. У-тай хамт 2023 оны 8 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Ж.Э гэж айлд орсон, гэхдээ  ноолууран цамц, булган шуба, алт, мөнгөн аяга зэргийг огт аваагүй, шармал зүүлт, таван ширхэг архины хундага авсан, 21.954.950 төгрөгийн эд зүйл аваагүй. 2023 оны 8 дугаар сарын 14-ний шөнө хохирогч Дын гэрт, 2023 оны 8 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Н-н гэрт орсноо хүлээн зөвшөөрч байгаа. 2023 оны 9 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө У, Э бид нар хохирогч М.Д-н гэрт хууль бусаар нэвтэрч 16.865.000 төгрөгийн хохирол учруулснаа, мөн 2023 оны 9 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө хохирогч Ц-н гэрт орсноо хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч Н-н, хохирогч Д-н эмээлүүд нь байгаа, үүнийг таниулж хүлээлгэж өгөх хүсэлтэй байна.” гэв.

шүүгдэгч Г.Э “...миний хувьд унаагаар очиж авсан гэдэгт үйлдлээрээ нэгдчихээд байгаа, би Д, Ц нарын гэрт орж эд хөрөнгөд нь хүрээгүй, “ирээд ав” гээд Г намайг элдэв өнгөөр хэлээд загнаад байсан юм, “ирж ав чи”, “хурдан ирж аваач”, “яасан арчаагүй юм, п***а минь”, “хурдан ирээд аваач, гичий минь” гээд янз янзаар хэлээд байхаар нь би айгаад очиж авсан. Энэ үйлдлийг би өөрөө цагдаад хэлнэ гэж санаанд ороо ч үгүй, гэр бүл болоод амьдарч байгаа юм чинь би юу гэж хэлэх вэ дээ гэж бодоод чимээгүй өнгөрөөснөө хүлээн зөвшөөрч байгаа. Түүнээс өөрийн биеэр айл руу ороод юмыг нь аваагүй ч гэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Очоод авсан нь миний буруу болохоор оролцсон үйлдлийг минь харгалзан үзнэ үү.” гэв.

шүүгдэгч М.У “...Г-той санал нэг байна, хийсэн үйлдэлдээ харамсаж байна, би үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн. Ж.Э гэж хүний гэрээс шармал зүүлт, хөх юман дээр суурилуулсан архины таван ширхэг хундага авсан, өөр юм аваагүй.” гэв.

хохирогч Ж.Э “...Алдагдсан зүйлүүд тодорхой байгаа.” гэв.

хохирогч Н.Д “...алдагдсан зүйлүүд дээр нэмээд цүнх алга болсныг дараа нь мэдсэн, цүнх аваад явсан байсан.” гэв.

хохирогч Ж.Д “...миний хувьд эмээлийн хяраа хэзээ, яаж олж авах вэ, эмээлийн хяр нь Булган аймгийн Цагдаад хураагдсан байгаа эмээлтэй холбогдож яригдаж байна, хярны үнэ 2.000.000 төгрөг нэхэмжилж байна.” гэв.

хохирогч Ц.Н “...энэ хүмүүс манайхаас авсан бүх эд зүйлээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн тул хэлэх зүйлгүй, хохирлоо яаж нөхөн барагдуулах вэ гэдэг л байна, 148.277.000 төгрөг нэхэмжилж байгаа.” гэв.

          иргэний нэхэмжлэгч Р.М “...энэ хүмүүс манайхаас авсан зүйлсээ хүлээн зөвшөөрч байгаа юм байна, мөрдөн байцаалтад дутуу шалгалт их явагдсан байна. Эд зүйлс авсан, өгсөн хүмүүс нь тодорхой байхад түүний араас ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, эд хөрөнгийг буцааж олгох талаар ажиллагаа хийгээгүй, үүнийг хийлгэж бодит хохирлоо барагдуулмаар байна. Хүний үнэтэй юмыг авчихаад хэдэн төгрөгөөр үнэлээд баймааргүй байна, хүн эвдээд, хагалаад, цохиод байдаг эд зүйл биш. Мөрдөх үйл ажиллагаагаа сайжруулаад, прокурор нь үүрэг даалгавар  өгөөд эд зүйлийг олж, таниулах хэрэгтэй, би хохирлоо барагдуулж олж авмаар байна, гол зорилго маань тэр. Булган аймагт эмээл байгаа гэж байна, хөөргийг хүнд зарсан гэж байна, түүнийг олж таниулах, тэр хүүмүүсийг гэрчээр дуудах, үйл ажиллагаа явагдаагүй байна, алдсан зүйлийнхээ хохирлыг барагдуулах, эд зүйлээ байгаа байдлаар нь олж авах хүсэлтэй байна. 32 биш 12 завхай эмээл байсан.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

хохирогч Б.Б-н “...ногоон писү хөөрөг, халтар манан хөөрөг, цагаан шүрэн хөөрөг, ноён сэврэй хийцийн ногоон хаш аяга хоёр ширхэг, ноён сэврэй хийцийн эртний мөнгөн аяга, 2017 онд бэлгэнд авсан их гарын алтан оруулгатай алтан хээтэй мөнгөн аяга, өвлөгдөж ирсэн хуучны арван ширхэг мөнгөн аяга, бусад нь шинэ цагийн мөнгөн аяганууд байсан.” гэсэн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 219-220 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум ****************************************тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дахь хавтаст хэргийн 192-194, 195-197 дахь тал/,

“Ашид Б” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-ОРХ/7110 дугаартай; “...ногоон писү хөөрөг 5.000.000 төгрөг, халтар манан хөөрөг 3.000.000 төгрөг, цагаан шүрэн хөөрөг 2.000.000 төгрөг, Ноён сэврэй хийцтэй ногоон хаш аяга 2ш 13.500.000 төгрөг, Ноён сэврэй хийцтэй эртний мөнгөн аяга 1ш 5.000.000 төгрөг, их гарын алтан оруулгатай алтан хээтэй мөнгөн аяга 1ш  2.100.000 төгрөг, шинэ цагийн мөнгөн аяга 9ш 4.050.000 төгрөг нийт 34.650.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /6 дахь хавтаст хэргийн 237-240 дэх тал/,

гэрч Г.Б-н “...8 дугаар сард...У, Б бид гурав Б-н гэрт архи ууж байхад У ах “...их хэмжээний мөнгөн аяга хулгай хийсэн, тэр аягануудаа дэрний уутанд хийгээд авч гарсан” гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 229 дэх тал/,

Г.Г-н яллагдагчаар өгсөн “...2023 оны 8 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө М.У бид хоёр нэвтэрч зургаан ширхэг мөнгөн архины хундага, эмэгтэй хүний шармал зүүлтнүүд авсан өөр эд зүйлс аваагүй.” гэсэн мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 39-40 дэх тал/, 

хохирогч А.Ү-н “...2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн үед ****************************************тоот гэрээсээ гараад, 17-ны өдрийн 12 цагийн үед ирэхэд... авдар дотроос гурван ширхэг дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга, монетон цагираг ээмэг, тасарчихсан монетон гинж, мөнгөн товч, “Samsung-А51” загварын гар утас, эрэгтэй хүний арьсан цүнх хоёр ширхэг зэрэг эд зүйлс алга болчихсон байсан.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 141 дэх тал/,

насанд хүрээгүй гэрч Б.М-н “...миний санаж байгаагаар зуны амралт эхлээд нэг сар өнгөрч байхад хойд аав Г намайг утасгүй болохоор “үүнийг барьж бай” гээд ногоон өнгийн кэйстэй “Samsung-А51” загварын гар утас өгсөн.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 146 дахь тал/,

“Ашид Б” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ТХҮ-ОРХ/7710 дугаартай; “...дунд гарын мөнгөн аяга хоёр ширхэг 1.080.000 төгрөг, мөнгөн аяга /цулгуй/ 280.000 төгрөг, монетон цагираг ээмэг 6гр 780.000 төгрөг, монетон гинж 455.000 төгрөг, мөнгөн товч 300.000 төгрөг, “Samsung-А51” загварын гар утас 350.000 төгрөг, эрэгтэй цүнх /арьсан/ хоёр ширхэг 100.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /5 дахь хавтаст хэргийн 151-152 дахь тал/,

Эд зүйл буюу “Samsung-А51” загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 137 дахь тал/,

Г.Г-н яллагдагчаар өгсөн “...2023 оны хавар 6 дугаар сард ****** багт байх хашаа байшинтай айлын байшингийнх нь урд талын том цонхны салхивчийг онгойлгож дотогш орсон. Тэгээд нэг авдар байсан дунд гарын гурван ширхэг мөнгөн аяга, “Samsung-А51” загварын гар утас, монетон гинжны тасархай хэсэг, мөнгөн товч, монетон ээмэг зэргийг авсан, ...цүнх аваагүй, ...би тухайн үед шөнө ганцаараа орсон. ...Авсан эд зүйлсээ хулгайлсан өдрөөс хойш барагцаагаар 3-4 хоногийн дараа Орхон аймгийн “Хангайн бүс” зах дээр очиж танихгүй, хөдөөний хоёр хүнд хувааж зарсан, барагцаагаар бүгдийг нь 500.000 төгрөгөнд зарсан бөгөөд тухайн мөнгөөр шоудаад дуусгасан. ...Харин “Samsung-А51” загварын гар утсыг зараагүй гэртээ байлгаж байсан бөгөөд цагдаад хураалгасан.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 139-141 дэх тал/, 

хохирогч Ж.Э, гэрч Б.Б нарын “...2023 оны 8 дугаар сарын 09-ний шөнө манай гэрт хулгай орж, ...эмэгтэй хүний рубин шигтгээтэй орос монетон ээмэг, монетон ээмэг кулоны хамт, монетон гинж, шигтгээтэй монетон бугуйвч, бугуйн алтан цаг, монетон кольцотой бөгж хоёр ширхэг, эмэгтэй алтан бөгж /рубин ногоолин/, эмэгтэй хүний ноолууран пальто, эмэгтэй хүний булган шуба, эрэгтэй ноолууран цамц дөрвөн ширхэг, эмэгтэй ноолууран цамц хоёр ширхэг, эрэгтэй бугуйн цаг нэг ширхэг, эмэгтэй бугуйн цаг нэг ширхэг, бага гарын мөнгөн аяга найман ширхэг, сваровский хүзүүний зүүлт, гинжин бугуйвч, гоёлын бүрмэл бөгж, гоёлын бүрмэл ээмэг, охины чихийг цоолоход хийсэн шаргал өнгийн ээмэг, гоёлын энгэрийн зүүлт зэрэг зүйлүүд алдагдсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 224-225, 227, 234 дэх тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум ****************************************тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 10-16, 17-22 дахь тал/, 

гэрч Б.Б-д эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 127-128, 129, 130-131,132, 133-134, 135, 136-137, 138, 139-140, 141, 142-143, 144 дэх тал/, 

гэрч Д.Э-н “...2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 18 цаг 35 минутад ****************************************тоот иргэн Ж.Э-н хаусны гал тогооны арын хаалганы хэсэг рүү харсан хөдөлгөөн мэдрэгчээс түгшүүрийн мэдээ ирсэн. Манай байгууллагын ажилтан М гурван минутын дараа очиод “тухайн айлын хашааны хаалга, хойд талын хаалга онгорхой байна, хулгай орсон юм шиг байна” гэж операторт мэдэгдэж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 232 дахь тал/, 

“Ашид Б” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ-ОРХ/7629 дугаартай; “...рубин шигтгээтэй тойроод жижиг бриллиант шигтгээнүүдтэй орос монетон ээмэг 1.750.000 төгрөг, монетон гинж кулоны хамт 1.760.000 төгрөг, монетон гинж 1.600.000 төгрөг, гарын бугуйвч монетон дээрээ шигтгээтэй 1.440.000 төгрөг, бугуйн алтан цаг 800.000 төгрөг, монетон кольцо хоёр ширхэг 2.560.000 төгрөг, эмэгтэй алтан бөгж рубин ногоолин 4гр 2.000.000 төгрөг, ноолууран пальто “Говь” бренд 1.500.000 төгрөг, булган шуба 4.000.000 төгрөг, ноолууран цамц эрэгтэй дөрвөн ширхэг 1.200.000 төгрөг, ноолууран цамц эмэгтэй хоёр ширхэг 600.000 төгрөг, бугуйн цаг эрэгтэй 1.132.000 төгрөг, бугуйн цаг эмэгтэй 566.000 төгрөг, бага гарын мөнгөн аяга найман ширхэг 880.000 төгрөг нийт 21.788.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /3 дахь хавтаст хэргийн 51-53 дахь тал/,

“Арвижих-Эстимейт” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн №2325002940455/2 дугаартай; “...гоёлын бөгж металл 18.000 төгрөг, гоёлын ээмэг нэг хос 4500 төгрөг, сваровский хүзүүний зүүлт 90.000 төгрөг, гинжин бугуйвч 9000 төгрөг, ээмэг нэг хос 40.500 төгрөг, энгэрийн зүүлт 4950 төгрөг, нийт 166.950 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /5 дахь хавтаст хэргийн 202-205 дахь тал/, 

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дахь хавтаст хэргийн 170, 171 дэх тал/, 

Г.Г-н яллагдагчаар өгсөн “...тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Э-н талын хамаатан Ч ахын том хүүгийн хуримын үйл ажиллагаанд Уурхайчин баг “Эрдэнэт” их дэлгүүрийн 4 дүгээр давхарт 20.00 цагаас маргааш өглөөний үүр цайтал ресторандаа байсан, үүрээр том хүү Г-г дуудаж тэндээсээ шууд гараад гэрлүүгээ харьсан учраас би уг гэмт хэргийг үйлдээгүй.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 128 дахь тал/, 

хохирогч Б.Д-н “...2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчимд гэртээ ирсэн, нэг давхрын том өрөөний жижиг цонх онгойчихсон, том өрөөний газар хүн явсан байдалтай, гутлын шороо болчихсон, шүүгээн дотор байсан мөнгөн аяганууд байхгүй байсан. Тэгээд хажуу талынх нь шүүгээг онгойлгож үзэхэд хоёр ширхэг хөөрөг байхгүй байсан. ...их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга зургаан ширхэг, бага гарын мөнгөн аяга хоёр ширхэг, дунд гарын даваа толгойтой тархи манан хөөрөг, дунд гарын алтан нуухтай чүнчигноров толгойтой цагаан хаш хөөрөг алдагдсан.” гэсэн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 21-22, 25 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум ************************хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дахь хавтаст хэргийн 12-13, 14-15 дахь тал/,

“Ашид Б” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ТХҮ-ОРХ/7656 дугаартай; “...их гарын мөнгөн аяга 480.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 6ш 1.680.000 төгрөг, бага гарын мөнгөн аяга 2ш 234.000 төгрөг, дунд гарын даваа толгойтой тархи манан хөөрөг 1.500.000 төгрөг, дунд гарын алтан нуухтай чүнчигноров толгойтой цагаан хаш хөөрөг 2.000.000 төгрөг нийт 5.894.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дахь хавтаст хэргийн 34-35, 36 дахь тал/,

Г.Г-н яллагдагчаар өгсөн “...2023 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ****** баг 11-2-12 тоот хоёр давхар байшин руу орохын өмнө ************************айл руу орсон, ...зүүн талын дутуу баригдсан гарааш талын цонхыг түлхэж орсон, дотроос нь мөнгөн 8-9 ширхэг, цагаан өнгийн хөөрөг зэрэг эд зүйл авсан, авсан мөнгөн аягануудыг эвдээд зарсан, хөөргийг нь хаячихсан. Их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга зургаан ширхэг, бага гарын мөнгөн аяга хоёр ширхэг, нэг ширхэг хөөрөг байсан, М.У бид хоёр хамт орсон. Хулгай хийхдээ цагаан өнгийн пүүзтэй байсан, улан доороо “nike” гэсэн бичиглэлтэй, У бор алаг өнгийн пүүзтэй байсан.” гэсэн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 66 дахь тал/,

М.У-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...************************байшин руу Гын хамт орсон...байшин дотор Г орж, би гадаа нь гараашийн хажууд байсан, Г дотроос надад 5-6 ширхэг мөнгөн аяга авч өгсөн, хөөрөг байсан үгүйг мэдэхгүй байна. Уг байшингийн урд талын цонхоор нь орсон, авсан аягануудаа Гын гэрт үлдээсэн.” гэсэн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 27-28, 72 дахь тал/,

хохирогч Ц.Н-н “...2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр охин Эс гэрт хулгай орсныг мэдсэн. ...Унтлагын өрөөнд байсан хайрцагтай цэнхэр өнгийн бадмаараг шигтгээтэй ээмэг бөгж гурван хос, эмэгтэй хүний цагаан алтан бөгж хоёр хос, хар алмаазан ээмэг, бөгж гурван хос, алмаазан шигтгээтэй эрэгтэй бөгж, шүрэн толгойтой алтан нуухтай дунд гарын хаш хөөрөг, эмэгтэй хүний монетон гинж, монетон ээмэг хоёр хос, эмэгтэй хүний турк хослол гурван хос, сваровски шигтгээтэй 3 хос, 32 завхай мөнгөн тоногтой эмээл, мөнгөн тоногтой хазаар, таримал алмазан ээмэг, монетон ээмэг нэг хос, мөнгөн аяга 30 ширхэг /их, бага, дунд/, цул монетон эрэгтэй бөгж, их гарын алтан аяга хоёр ширхэг, унждаг мөнгөн ээмэг хоёр хос зэрэг эд зүйл алдагдсан.” гэсэн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 106 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум ****** баг 11 дүгээр хороолол 2-12 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дахь хавтаст хэргийн 91-93, 94-97 дахь тал/,

Г.Г-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дахь хавтаст хэргийн 99-101, 102-103 дахь тал/,

“Халиун Капитал” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 055/23 дугаартай; “...Цэнхэр өнгийн бадмаараг шигтгээтэй эмэгтэй хүний гурван хос ээмэг, бөгж, цагаан алтан эмэгтэй хүний хоёр бөгж, хар алмаазан эмэгтэй хүний гурван хос ээмэг, бөгж, алмаазан шигтгээтэй эрэгтэй бөгж, шүрэн толгойтой, алтан нуухтай дунд гарын хаш хөөрөг, эмэгтэй хүний монетон гинж, хоёр хос монетон ээмэг, турк эмэгтэй хүний хослол гурван хос, сваровский шигтгээтэй гурван хос, 32 завхай мөнгөн тоногтой эмээл, мөнгөн тоногтой хазаар, таримал алмаазан ээмэг, монетон ээмэг нэг хос, мөнгөн аяга 30 ширхэг /их, бага, дунд/, цул эрэгтэй монетон бөгж /****** гэсэн бичигтэй/, их гарын алтан аяга хоёр ширхэг, унждаг мөнгөн ээмэг хоёр хос зэргийн өнөөгийн зах зээлийн нийт үнэ цэнэ 148.277.000 төгрөг болохыг тодорхойлов.” гэсэн үнэлгээний тайлан /6 дахь хавтаст хэргийн 114-125, 126-129 дэх тал/,

М.У-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар нээлттэй хорих ангид хоёр жилийн ял эдлэж байгаад 2023 оны 8 дугаар сарын 01-нд гарсан, хэд хоногийн дараа Хабитатад явж байгаад Г-тай таарсан, ...Г-г хулгай хийдгийг мэддэггүй байсан, ...Орхон аймаг Баян-Өндөр сум ****** баг 11 дүгээр хороолол 2-12 тоот...байшин руу орсон хулгай дээр Г-н хамт явж байсан...тухайн айлын зүүн талаас нь давж ороод урд талын цонхыг Г түлхэж онгойлгоод орсон, би хашаан дотор байшингийн хажууд зогсож хүн харж байсан, байшин дотроос Г надад эмээл, аяга, хар цүнх өгөхөөр нь авсан зүйлээ цүнхэнд хийж авч гарсан.” гэсэн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 160-162,

“...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна, учирсан хохирлыг барагдуулна.” гэсэн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 179 дэх тал/,

Г.Г-н яллагдагчаар өгсөн “...2023 оны 8 дугаар сарын 13-ны өдөр... У манай гэрт ирээд “хоёулаа горд орчихоод, ирье” гээд бид хоёр гэрээс гараад таксинд суугаад ****** баг 11 дүгээр хорооллын тэнд буугаад алхаж яваад 00 цагийн үед ****** баг 11 дүгээр хороолол нийгмийн даатгалын ар талд хоёр давхар хувийн орон сууцны гэрэл унтарчихсан байхаар нь У-н хамт бетон хашааг урдаас нь давж...хоёр давхар байшингийн зүүн талын урд цонхыг түлхэж том өрөөрүү ороод шилэн тавилга дотор байсан мөнгөн аягануудыг аваад, аль өрөөг нь санахгүй байна эмээл аваад унтлагын өрөөнөөс хөөрөг, дөрвөлжин хайрцаг савтай ээмэг бөгжнүүд байсныг аваад авсан юмнуудаа хар өнгийн цүнхэд хийгээд тэр айлаас гарсан. ...У миний өгсөн юмнуудыг цонхоор авч байсан, хуучин цагийн 12 завхай эмээл, дунд гарын хаш хөөрөг, мөнгөн аяга 25-30 ширхэг, дөрвөлжин хайрцагтай бөгж, ээмэг, зүүлт байсан алт, монет ээмгийг нь аваад бусад эд зүйлийг нь хаячихсан. Хуучин хазаар байсан тэрийг эвдчихсэн, их гарын мөнгөн аяга доод ёроолыг нь шармалаар өнгөлсөн нэг ширхэг аяга байсан. ...Би мөнгөн аяга, алт монет, хөөрөг зэргийг зараад 12.000.000 төгрөг болохоор нь 5.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...Улаанбаатар хотод Нарантуул зах дээр алт, мөнгө авч зардаг гурван ченжид хуваагаад зарсан, эмээл нь Булган аймгийн цагдаагийн газарт хураагдсан байгаа хас тэмдэгтэй хуучны тоноглолтой ногоон гөлөмтэй, ган дөрөө эмээл байсан, хяр нь хугархай байхаар нь би бүтэн хяр хийгээд 5.000.000 төгрөгөөр фэйсбүүкээр Баяраа гэх хүнтэй холбогдоод зарчихсан. ...алт, мөнгө, монетыг хайлуулсан.” гэсэн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 171-172 дахь тал/,

хохирогч М.Д-н “...2023 оны 9 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө 00 цагийн үед гэртээ ирэхэд тогггүй байсан. ...манай гэрийн баруун хойд талын цонх, гэрийн шкаф, шүүгээний хаалганууд онгорхой байсан. Эмээлийн тавиур дээр байсан мөнгөн тоногтой эмээл, хазаар алга болсон байсан.” гэсэн мэдүүлэг /4 дэх  хавтаст хэргийн 208 дахь тал/,

“...Би талийгаач ахаасаа бэлэглэсэн эмээлийн мөнгөн хяр, даруулга, баавар зэргийг жинлэж үзээгүй, ямар ч байсан их гарын хийцтэй байсан. Манайх хашаандаа хяналтын камертай, хэрэг гардаг өдөр 20 цаг 17 минут 47 секундэд манай хашааны араар машины гэрэл гарч өнгөрөөд удалгүй хоёр минутын дараа хар өнгийн маск зүүж царайгаа далдалсан хоёр эрэгтэй хүн гартаа төмөр барьчихсан хашаа давж орж ирж байгаа нь камерт бичигдсэн байсан.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 210 дахь тал/, 

“...зураг 10 дээр байгаа сүлжмэл суран хазаар, сүлжмэл суран жолоо, эмээлийн нэг ширхэг даруулга олом, ...зураг 22, 23 дээр харагдаж байгаа дөрөөний сур, тоногны нарийн сур, эмээлийн ганзага, ...зураг 31 дээр байгаа эмээлийн улаан өнгийн хээтэй оломцог, доор нь байдаг эсгий, ...зураг 61 дээр байгаа ногоон кулонтой сваровский брендийн хүзүүний шармал гинж нь манайхаас алдагдсан эд зүйл мөн байна. ...Би камераа 2021 оны намар суурилуулсан бөгөөд камерны огноо, цаг минутыг бодит цагаар зөв тохируулсан, өөрөө шинэчлэл хийгээд бодит цагтай тохирч явдаг. ...Тог тасарч байсан бөгөөд тасраад ирсний дараа камерын цаг маань өөрөө л бодит цагтай яг адилхан таарч явдаг. ...хохирлоо барагдуулж авмаар байна, гомдолтой.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 212 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Я баг Толгодын 17-17 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дэх хавтаст хэргийн 194-195, 196-198 дахь тал/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4  дэх хавтаст хэргийн 201-202 дахь тал/,

хохирогч М.Д-д сүлжмэл хазаар, сүлжмэл суран жолоо, эмээлийн суран даруулга /олом/, хүзүүний ногоон кулонтой сваровский шармал гинж зэргийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4  дэх хавтаст хэргийн 203, 204-205 дахь тал/,

Мэргэшсэн үнэлгээчний 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаартай; “...их гарын иж бүрэн халх эмээл 15.500.000 төгрөг, суран хазаар 80.000 төгрөг, мөнгөн тоногтой суран хазаар 1.000.000 төгрөг, суран даруулга 55.000 төгрөг, сваровский шигтгээтэй гинж 175.000 төгрөг, нийт 16.865.500 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /4 дэх хавтаст хэргийн 221 дэх тал/,

Г.Г-н яллагдагчаар өгсөн “...2023 оны 9 дүгээр сарын арван хэдний өдөр байсан. М-н У гэх залуутай хамт Я багт байх мансардтай хоёр давхар дүнзэн байшинтай айлын нэг давхарын баруун талын вакум цонхыг нь М.У түлхэж онгойлгосон, би дотогшоо ганцаараа орсон. Тэгээд эмээл, хазаар, хүзүүний шигтгээтэй шаргал гинжийг авч цонхоор гаргаж Ут өгсөн, ер нь тогтоолд дурьдагдсан эд зүйлсийг авсан, бид хоёр манай гэрт ирж гаражид тухайн авсан эд зүйлсээ нуусан, тэгээд У явж, би гэртээ орж унтсан. Би эмээлийн тоног, хэрэглэлүүдийг салгаж Улаанбаатар хотын Хархорин зах дээр очоод танихгүй хүнд зарчихсан, эмээлийн тоногууд нь мөнгө биш цагаан зэс байсан, бусад сур, хазаар зэрэг нь гэрт байсан, тоноглолуудыг бэлнээр 1.000.000 төгрөгт зарсан бөгөөд зарсан мөнгөөрөө хотод шоудаж дуусгасан.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 139-141 дэх тал/,

Г.Э-н яллагдагчаар өгсөн “...Прокурорын тогтоолыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, би гэмт хэрэг үйлдээгүй. Хамтран амьдрагч Г маань эмээлийн даруулга, мөнгөн аяганууд гэртээ авч ирж байсан.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 153-154 дэх тал/,

хохирогч Ц.Ц-н “...2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүү Золзаяа “танайд 2023 оны 9 дүгээр сарын 14-15-ны өдөр хулгай орчихсон юм шиг байна” гэсэн, нөхөр бид хоёр 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Эрдэнэтэд ирээд гэрт байсан эд зүйлээ нэг бүрчлэн үзэхэд, их гарын мөнгөн аяга дөрвөн ширхэг, дунд гарын мөнгөн аяга долоон ширхэг, жижиг мөнгөн аяга, их гарын хоёр ширхэг мөнгөн аяга дээр “Ил уурхайн орлогч дарга, ХАБ хариуцсан Отгондаваа танд дурсгав” гэсэн бичигтэй, гуулин хоёр ширхэг аяганы нэг нь “Хоршихуй” ХЗХ 10 жил 2013 он гэсэн бичигтэй, “Кен” үйлдвэрийн улаан өнгөтэй гар дриль хоёр баттерей цэнэглэгчийн хамт алга байна. Хайрцаганд байсан монетон гинж, шаргал өнгийн шүрэн хүзүүний зүүлт, ээмэг бөгж хэдэн ширхэг алга болсныг сайн мэдэхгүй байна. Гоо сайхны иж бүрдэл ком, “фаберлик” нүүрний тос гурван ширхэг, хайрцаг нүүрний маск, жижиг гар чийдэн хоёр ширхэг, шаргал өнгийн оосор нь тасарсан бугуйн цаг, хайрцагтай байсан цоо шинэ алтан цаг зэрэг эд зүйл алдагдсан.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

“...улаан хар хосолсон өнгөтэй утастай тасдагч, ногоон өнгийн берзинтэн ууттай түлхүүр багажны ком, машин угаагчийн аппарат зэрэг алдагдсан байна.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 45 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум ****** баг 11 дүгээр хороолол 11б-73 тоотод хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дэх хавтаст хэргийн 248-25, 5 дахь хавтаст хэргийн 3-5, 6-12 дахь тал/,

эд зүйл таниулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дахь хавтаст хэргийн 16-17, 18-30, 31-32, 33 дахь тал/, 

хохирогч Ц.Ц-д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дахь хавтаст хэргийн 34, 35-38 дахь тал/,

“Ашид Б” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ-ОРХ7983 дугаартай; “...их гарын мөнгөн аяга дөрвөн ширхэг 1.920.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга долоон ширхэг 1.960.000 төгрөг, бага гарын мөнгөн аяга 110.000 төгрөг, гуулин аяга хоёр ширхэг 30.000 төгрөг, гар дриль батарей цэнэглэгчийн хамт 170.000 төгрөг, монетон гинж 8.3гр 1.079.000 төгрөг, шаргал өнгийн шүрэн зүүлт 300.000 төгрөг, гоо сайхны иж бүрдэл 120.000 төгрөг, нүүрний тос гурван ширхэг 150.000 төгрөг, бугуйн цаг 700.000 төгрөг, эрэгтэй шармал цаг 30.000 төгрөг, нүүрний маск гурван хайрцаг 90.000 төгрөг, гар чийдэн жижиг 10.000 төгрөг, гар чийдэн том 30.000 төгрөг нийт 6.669.000 төгрөгийн үнэлгээтэй.” гэсэн үнэлгээний тайлан /5 дахь  хавтаст хэргийн 68-69 дэх тал/,

“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн №24/02/06 дугаартай; “...кен тасдагч, ком багаж, машин угаагч, шармал дөрвөлжин хээтэй дуураймал ээмэг, талст хэлбэртэй хос мөнгөн ээмэг 287.140 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /5 дахь хавтаст хэргийн 79-82 дахь тал/,

Г.Г-н яллагдагчаар өгсөн “...2023 оны 9 дүгээр сарын арван хэдний өдөр байсан, М.У-н хамт 11 дүгээр хороололд хоёр давхар байшинтай айлын нэг давхарын баруун талын цонхыг нь У түлхэж онгойлгосон, би дотогш ганцаараа орсон. Тогтоолд дурьдагдсан гар дрилл, батарей гэдгийг аваагүй, бусад эд зүйлсийг авсан, ...би хот орж Нарантуул зах дээр очиж танихгүй хөдөөний хүмүүст авсан эд зүйлсээ хувааж зарсан, харин гуулин хоёр ширхэг аяга, алтан цаг зэрэг нь гэрт байсан бөгөөд гэрээс хураагдсан, эд зүйлсээ 700.000 төгрөгт зарсан бөгөөд мөнгөөрөө шоудаад дуусгасан. ...Тухайн эд зүйл зарсан мөнгөнөөсөө бэлнээр 500.000 төгрөгийг Ут өгсөн, нэг удаагийн явалтаар хулгайлсан эд зүйлсээ зараагүй, тус тусдаа, өөр өөр цаг хугацаанд явж зарсан.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 139-141 дэх тал/,

Г.Э-н яллагдагчаар өгсөн “...Прокурорын тогтоолыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, би гэмт хэрэг үйлдээгүй. Хамтран амьдрагч Г маань эмээлийн даруулга, мөнгөн аяганууд гэртээ авч ирж байсан.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 153-154 дэх тал/,

мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа

шүүгдэгч  Г.Э-н эзэмшлийн *********************тоот хашаа, байшинд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 28-31, 32-41, 99-103, 104-112 дахь тал, 5 дахь хавтаст хэргийн 165-167 дахь тал/,

шүүгдэгч Г.Э-н гэрт үзлэг хийж хураан авсан гоёл чимэглэлийн хайрцагт байх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 45-46, 47-56 дахь тал/,

шүүгдэгч Г.Э-н эзэмшлийн 16-***** улсын дугаартай “Toyota harrier” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 57-59, 60-64 дэх тал/,

“SamsungА-53” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 81-82, 83-84 дэх тал/,

“Samsung Galaxy G Quantum” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 85-86, 87-92 дахь тал/, 

“Iphone 14 promax” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 93-94, 95-98 дахь тал/,

шүүгдэгч Г.Э, Г.Г нарын харьцаж байсан захианууд /1 дэх хавтаст хэргийн 147-149, 150-151, 152-153 дахь тал/,  

******* овогт Э-н А-н хууль ёсны асран хамгаалагчаар Х овогт Б-н Г-ыг томилсон тухай Орхон аймаг Баян-Өндөр сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ******дугаартай захирамж, мөн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/1461 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 155-156 дахь тал/,

шүүгдэгч Г.Г-н 5270****** тоот ХААН банкны дансны хуулга, хуулгад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 196-234, 235-237 дахь тал/, 

шүүгдэгч Г.Э-н 5094****** тоот ХААН банкны дансны хуулга, хуулгад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 39-180, 181-184 дэх тал/, 

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Г.Б-н 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 6 дугаартай; “...шинжилгээнд ирүүлсэн гар бичвэрүүд шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн “...1 Г.Эг-с хураан авсан гэх тайлбартай “Юу болж байна” гэж эхлээд “за хайраа” гэж төгссөн гар бичвэр, Г.Э-р бичүүлсэн гэх А4 хэмжээтэй цаасны дээд хэсэгт “Г.Э”, баруун дээд хэсэгт үл уншигдах бүтэцтэй гарын үсэг зурж, 1, 2, 3 гэж дугаарласан 3 хуудас гар бичвэрийг нэг хүн бичсэн байна. 3.Шинжилгээнд ирүүлсэн дугтуйны нөхөх хэсэгт бичсэн гар бичвэр, “2 Гоос хураан авсан”, “3 Г.Г” гэсэн тайлбартай гар бичвэрүүд, Г.Гоор бичүүлсэн гэх А4 цаасны баруун доод хэсэгт “Г.Г” гэж бичсэн 3 хуудас гар бичвэрийг нэг хүн бичсэн байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 93-98, 99-118 дахь  тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн ахлах шинжээч Ч.Г-н 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 145 дугаартай;

“...шинжилгээнд ирүүлсэн зургийн №11-т “тавцан дээрх гутлын мөрийг нунтгаар тодруулж харуулав” гэсэн тайлбартай гутлын мөр харьцуулах загвараар ирүүлсэн гутлын баруун улны хээний дардастай хээний хэлбэр, хэмжээ зэрэг ерөнхий болон эдэлгээний явцад үүссэн элэгдэлтүүдээрээ, зураг №13-т “Гутлын мөрийг харуулав” гэсэн тайлбартай гутлын мөр харьцуулах загвараар ирүүлсэн гутлын зүүн улны хээний дардастай хээний хэлбэр, хэмжээ зэрэг ерөнхий шинж тэмдэг болон эдэлгээний явцад үүссэн элэгдэлтүүдээрээ тохирч байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дэх хавтаст хэргийн 228-230, 231-234 дэх тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн ахлах шинжээч Ч.Г-н 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 149 дугаартай;

“...шинжилгээд ирүүлсэн зургийн үзүүлэлтийн зураг №7 “сумаар заасан газар үүссэн гутлын мөрийг харуулав” гэсэн тайлбартай гутлын мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн гутлын улны баруун улны хээний дардастай хээний хэлбэр, хэмжээ зэрэг ерөнхий, эдэлгээний явцад үүссэн элэгдэлт, эмтрэлт зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дахь хавтаст хэргийн 50-52, 53-55 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн ахлах шинжээч Ч.Г-н 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 132 дугаартай;

“...шинжилгээнд ирүүлсэн зураг №12 “сумаар заасан хэсэгт байх гутлын мөрийг харуулав”, зураг №13 “сумаар заасан хэсэгт байх гутлын мөрийг харуулав” гэсэн тайлбартай гутлын мөрүүд Жордан 3 загварын пүүз төрлийн гутлын улаар үүссэн байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дахь хавтаст хэргийн 139-141, 142-144 дэх тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч Г.Б-н 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 148 дугаартай;

“...шинжилгээнд ирүүлсэн наалтуузаар бэхжүүлсэн гутлын мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн “Air Jordan-3” загварын пүүзний баруун улны хээний дардастай өлмий хэсгийн хээний хэлбэр, хэмжээ харилцан байрлал зэрэг ерөнхий шинж тэмдгүүдээрээ тохирч байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дахь хавтаст хэргийн 149-150, 151-155 дахь тал/,

шүүгдэгч Г.Э-н эзэмшлийн;

16-***** улсын дугаартай “Toyota harrier” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгсэл, 94-***** улсын дугаартай “Hyundai Starex” загварын тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 206 дугаартай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрөл /1 дэх хавтаст хэргийн 165 дахь тал/,   

Орхон аймаг Баян-Өндөр сум *****************тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө /байшин/-ийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 204 дугаартай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрөл /1 дэх хавтаст хэргийн 167 дахь тал/,   

Орхон аймаг Баян-Өндөр сум ********************** тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө болон Орхон аймаг Баян-Өндөр сум *****************тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө /байшин/-ийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 217 дугаартай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрөл /1 дэх хавтаст хэргийн 168 дахь тал/,   

Орхон аймаг Баян-Өндөр сум *****************тоот газрын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 205 дугаартай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрөл /1 дэх хавтаст хэргийн 170 дахь тал/,   

шүүгдэгч Г.Э-н эзэмшлийн;

17.793.000 төгрөгийн үнэлгээтэй, 16-***** улсын дугаартай “Toyota harrier” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгсэл, 11.700.000 төгрөгийн үнэлгээтэй, 94-***** улсын дугаартай “Hyundai Starex” загварын тээврийн хэрэгслүүдийг битүүмжлэх тухай 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоол /1 дэх хавтаст хэргийн 177 дахь тал/,  

“Гар утас” гэсэн бичиглэлтэй хуурцаг /3 дахь хавтаст хэргийн хавтсанд үдэгдсэн/,

“хохирогч М.Д-н гэр” гэсэн бичиглэлтэй хуурцаг /4 дэх хавтаст хэргийн хавтсанд үдэгдсэн/,

шүүгдэгч Г.Г-н;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 дахь хавтаст хэргийн 115 дахь тал/, 

2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж, 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан тухай шүүгчийн захирамжийн хуулбарууд /3 дахь хавтаст хэргийн 194, 200-202, 232-234, 4 дэх хавтаст хэргийн 1-3, 34-35, 93-95, 5 дахь хавтаст хэргийн 211-213, 248-250, 7 дахь хавтаст хэргийн 107-109, 126-129,          

иргэний үнэмлэхийн лавлагаа /4 дэх хавтаст хэргийн 103 дахь тал/,

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 300 дугаартай, 2009 оны 5 дугаартай, 2010 оны 31 дугаартай, 2012 оны 98 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбарууд /4 дэх хавтаст хэргийн 119-135 дахь тал/, 

шүүгдэгч М.У-н;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4 дэх хавтаст хэргийн 165 дахь тал/, 

Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 69 дугаартай, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 273 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар /4 дэх хавтаст хэргийн 166-172, 175-181 дэх тал/, 

ялын тооцоо бодсон тодорхойлолт /4 дэх хавтаст хэргийн 184 дэх тал/, 

2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан тухай шүүгчийн захирамжийн хуулбарууд /4 дэх хавтаст хэргийн 75-77, 84-86, 5 дахь хавтаст хэргийн 240-242, 7 дахь хавтаст хэргийн 55-56, 114-118, 174-177 дахь тал/, 

иргэний үнэмлэхийн лавлагаа /4 дэх хавтаст хэргийн 153 дахь тал/,

шүүгдэгч Г.Э-н;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4 дэх хавтаст хэргийн хэргийн 151 дэх тал/, 

2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж, 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан,

2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хувийн баталгаа, Монгол Улсын хилээр гарахыг хориглож, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан тухай шүүгчийн захирамжийн хуулбарууд /3 дахь хавтаст хэргийн 197, 209-211, 241-243, 4 дэх хавтаст хэргийн 10-13, 43-44 дэх тал/, 

иргэний үнэмлэхийн лавлагаа /4 дэх хавтаст хэргийн 137 дахь тал/ зэрэг болно. 

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нараас, гэрч нараас, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Г.Г нь ганцаараа болон шүүгдэгч М.У, Г.Э нартай бүлэглэн,

хохирогч Б.Б, А.Ү, Ж.Э, Б.Д, Ц.Н, М.Д, Ц.Ц нарын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж нийт 237.972.090 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь,

шүүгдэгч М.У нь шүүгдэгч Г.Г, Г.Э нартай бүлэглэн,

хохирогч Ж.Э, Б.Д, Ц.Н, М.Д, Ц.Ц нарын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж нийт 199.977.090 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь,

шүүгдэгч Г.Э нь  шүүгдэгч Г.Г, М.У нартай бүлэглэн,

хохирогч М.Д, Ц.Ц нарын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлж нийт 23.851.140 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан хохирогч нар, гэрч нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, эд зүйлийн үнэлгээ зэргээр, мөн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны үед өгсөн шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүдээр тус тус хангалттай нотлогдсон бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

“Хулгайлах” гэмт хэрэг гэж гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгож, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлснээрээ бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагдах бөгөөд тухайн эд зүйлийг авснаар төгсдөг гэмт хэрэг юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох,

“хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдэх” гэдгийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах” зэрэг аргаар нэвтрэн орсон байхыг,

харин “их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан” гэдгийг тавин мянган нэгжтэй /50.000.000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсан байхыг тус тус ойлгоно.

Хуульзүйн хувьд шүүгдэгч Г.Г, М.У, Г.Э нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй,

Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж,

мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэгт хамтран оролцох”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх” гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч нарын гэмт үйлдлүүд нь хуулийн энэ зохицуулалтад хамаарах бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилж буюу хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл байдаг.

Шүүгдэгч нарын үйлдэл нь дээрх бүх шинжийг хангасан, тэдэнд яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон,

мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, хэргийн үйл баримтын талаарх мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан дүгнэлт хийхэд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул

шүүх шүүгдэгч Г.Г-г “үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэж, хохирогч Б.Б, А.Ү, Ж.Э, Б.Д, Ц.Н, М.Д, Ц.Ц нарын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж нийт 237.972.090 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч М.У-г “үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэж, хохирогч Ж.Э, Б.Д, Ц.Н, М.Д, Ц.Ц нарын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж нийт 199.977.090 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Г.Э-г “үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэж, хохирогч М.Д, Ц.Ц нарын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлж нийт 23.851.140 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

          Шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдааны үед шүүгдэгч Г.Э-н өмгөөлөгч Б.Б, Д.О нар “...шүүгдэгч Г.Э хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, харин мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг гаргасан болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан.”-ыг ойлгоно.

Шүүгдэгч Г.Э-н зарим үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулах боловч шүүгдэгч Г.Г, М.У нартай үйлдлээрээ нэгдэж тэднийг хохирогч М.Д, Ц.Ц нарын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгө хулгайлж байгааг нь ухамсарлан ойлгож, үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, эд хөрөнгийг зөөж тээвэрлэх зорилгоор 94-***** улсын дугаартай “Hyundai Starex” загварын тээврийн хэрэгслийг ашиглах зэргээр дэмжлэг үзүүлж оролцсон үйлдлийг гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн, бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд “мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй, харин ч түүний “мөнгө угаах” болон машин механизм ашигласан үйлдлүүдийг дутуу шалгасан гэж үзэхээр байх тул өмгөөлөгч Б.Б, Д.О нарын хүсэлтийг хүлээн авах, улмаар шүүгдэгч Г.Э-д холбогдох хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Г.Э “...би айлд нэвтэрч ороогүй” гэж мэдүүлэх боловч түүний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Д-д 16.865.000 төгрөгийн, хохирогч Ц.Ц-д 6.986.140 төгрөгийн бодит хохирол, хор уршиг учирсныг дурьдах нь зүйтэй.

Мөн шүүх хуралдааны үед шүүгдэгч Г.Г, М.У нар “...Булган аймгийн Цагдаагийн газарт малын хулгайн хэргээр шалгагдаж байгаа, иргэний нэхэмжлэгч Р.М-н гэрээс авсан эмээл Булган аймагт байгаа, эмээлийг олж өгмөөр байна.” гэж мэдүүлсэн боловч Булган аймгийн Цагдаагийн газар болон өөр бусад цагдаагийн газраас тэндэнд эрүүгийн үүсгэн шалгаж байгаа талаар  мэдээлэл, баримт бичиг тус шүүхэд ирээгүй тул шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэв.

 

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан,

шүүгдэгч М.У-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан,

шүүгдэгч Г.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед;

улсын яллагч “...шүүгдэгч Г.Г-д 6 жил хорих ял, шүүгдэгч М.У-т 5 жил хорих ял, шүүгдэгч Г.Э-д 3 жил 6 сар хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.У-т энэ тогтоолоор оногдуулсан 5 жил хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 9 сар 19 хоногийн хорих ялаар тогтоох.” гэсэн,

шүүгдэгч Г.Г-н өмгөөлөгч Р.Ц “...5 жилээс дээшгүй хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх.” гэсэн,

шүүгдэгч М.Уын өмгөөлөгч Р.Б“...4 жил хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 9 сар 19 хоногийн хорих ялаар тогтоох.” гэсэн,

шүүгдэгч Г.Э-н өмгөөлөгч Д.О, Б.Б нар “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хохирол төлбөрийг төлж барагдуулсан байдал, Г.Г-н харилцааны байдлаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.  

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогч нарын эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, 

тэдний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч Г.Г, М.У нар нь урьд хулгайлах гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлж байсан ч засарч, хүмүүждэггүй хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх улсын яллагчийн санал зэргийг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Г.Г-д 6 жил хорих ял, шүүгдэгч М.У-т 5 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Э-д 1 жил хорих ял тус тус оногдуулж,

шүүгдэгч М.Ут энэ тогтоолоор оногдуулсан 5 жил хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 5 жил 9 сар 19 хоногийн хорих ялаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, М.У нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад,

шүүгдэгч Г.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Г.Г-н 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 381 хоног,

шүүгдэгч М.У-н 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 281 хоног,

шүүгдэгч Г.Э-н 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдөр цагдан хоригдсон 95 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг шүүх хэрэглэхдээ тухайн зүйлийн 1 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заасантай харьцуулан дүгнэх учиртай.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо барагдуулсан нөхцөл байдал нь хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэл болох хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг бүхэлд нь үнэлнэ.

          Шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүхийн шатанд хохирлоо барагдуулсан тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг буюу өвчтэй эцэг болон эхийгээ асардаг байдал, мөн түүний төрүүлсэн хүүхдүүд болох 14 настай Б-н М, 6 настай Э-н А нарын насны байдлуудыг тус тус харгалзан түүний эдлэх хорих ялын хэмжээг хөнгөрүүлж оногдуулсан болно.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

шүүгдэгч Г.Э-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг,

шүүгдэгч Г.Г, М.У нарын хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг тус тус дурьдаж байна.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Шүүгдэгч Г.Г-н гэм буруутай үйлдлийн улмаас;

хохирогч Б.Б-д 34.650.000 төгрөгийн,

хохирогч А.Ү-д 3.345.000 төгрөгийн хохирол,

шүүгдэгч Г.Г, М.У нарын гэм буруутай үйлдлийн улмаас;

хохирогч Ж.Э-д 21.954.950 төгрөгийн,

хохирогч Б.Д-т 5.894.000 төгрөгийн,

хохирогч Ц.Н, иргэний нэхэмжлэгч Р.М нарт 148.277.000 төгрөгийн хохирол,

шүүгдэгч Г.Г, М.У, Г.Э нарын гэм буруутай үйлдлийн улмаас;

хохирогч М.Д-д 16.865.000 төгрөгийн,

хохирогч Ц.Ц-д 6.986.140 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь эд зүйлийн үнэлгээ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ц.Ц-д 287.140 төгрөгийн, хохирогч Ж.Э-д 166.950 төгрөгийн, хохирогч М.Д-д 310.000 төгрөгийн, хохирогч А.Ү-д 350.000 төгрөгийн эд зүйлийг буцаан хүлээлгэн өгсөн байна.

Хүснэгтээр харуулав

д/д

хохирогч, иргэний нэхэмжлэгчийн нэр

Учирсан хохирлын хэмжээ /төгрөгөөр/

Буцаан авсан эд зүйлийн үнийн дүн

Хариуцан төлөх хохирлын хэмжээ

 

шүүгдэгч Г.Г

шүүгдэгч М.У

шүүгдэгч Г.Э

1

Б.Б

34.650.000

 

34.650.000

 

 

2

А.Ү

3.345.000

350.000

2.295.000

 

 

3

Ж.Э

21.954.950

166.950

10.894.000

10.894.000

 

4

Б.Д

5.894.000

 

2.947.000

2.947.000

 

5

Ц.Н,

Р.М

148.277.000

 

74.138.500

74.138.500

 

6

М.Д

16.865.000

310.000 + эмээл авсан, эмээлийн хярыг 2.000.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилсэн

666.666

666.666

төлсөн

7

Ц.Ц

6.986.140

287.140

2.233.000

2.233.000

төлсөн

 

 

 

 

127.824.166

90.879.166

 

Шүүх хуралдааны үед Г.Г, М.У, Г.Э нар нь хохирогч М.Д-д 15.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий эмээлийг хүлээлгэн өгсөн боловч эмээлийн хяр нь байгаагүй бөгөөд хохирогч өөрөө хярыг 2.000.000 төгрөгөөр үнэлэн нэхэмжлэхэд шүүгдэгч нар хувааж төлөхөө хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүх шүүгдэгч Г.Г, М.У, Г.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцээд, тэднийг гэм буруутайд тус тус тооцож,

          шүүгдэгч Г.Г-с 127.824.166 төгрөг гаргуулж,

          34.650.000 төгрөгийг хохирогч Б.Б-д

          2.295.000 төгрөгийг хохирогч А.Ү-д,

          10.894.000 төгрөгийг хохирогч Ж.Э-д,

          2.947.000 төгрөгийг хохирогч Б.Д-т,

          74.138.500 төгрөгийг хохирогч Ц.Н, иргэний нэхэмжлэгч Р.М нарт,

          666.666 төгрөгийг хохирогч М.Д-д,

          2.233.000 төгрөгийг хохирогч Ц.Ц-д тус тус олгохоор,

          шүүгдэгч М.Уаас 90.879.166 төгрөг гаргуулж,

          10.894.000 төгрөгийг хохирогч Ж.Э-д,

          2.947.000 төгрөгийг хохирогч Б.Д-т,

          74.138.500 төгрөгийг хохирогч Ц.Н, иргэний нэхэмжлэгч Р.М нарт,

          666.666 төгрөгийг хохирогч М.Д-д,

          2.233.000 төгрөгийг хохирогч Ц.Ц-д тус тус олгохоор,

          шүүгдэгч Г.Эгаас 2.899.666 төгрөг гаргуулж,

          666.666 төгрөгийг хохирогч М.Д-д,

          2.233.000 төгрөгийг хохирогч Ц.Ц-д тус тус олгохоор шийдвэрлэхэд шүүгдэгч Г.Э болон түүний өмгөөлөгч Б.Б, Д.О нар хохирол төлөхөөр шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд завсарлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, 

          шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цаг хүртэл хугацаанд завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Г.Э хохирол, төлбөрөөс өөрт оногдох хэсгийг буюу хохирогч М.Д-д эмээлийн хярны үнэ 666.666 төгрөг, Ц.Ц-д 2.233.000 төгрөг тус тус төлж барагдуулсан бусдад төлөх төлбөргүй болсон,

          харин шүүгдэгч Г.Г 127.824.166 төгрөгийг, шүүгдэгч М.У 90.879.166 төгрөгийг тус тус хохирогч нарт нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд шүүхээс тогтоосон хохирол, төлбөрийн үнийн дүнд маргаагүй.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан;

          улаан хүрэн өнгийн модон эдлэлээр хийсэн буу мэт хэлбэртэй зүйл, 79 см урт мод мэт эдээр хийгдсэн нэг талдаа шар өнгийн наалдамхай зүйлээр ороогдсон ташуур мэт зүйл, хатуу металл эдээр хийгдсэн 15 см урттай zkk-600 гэсэн бичигтэй бууны хэсэг, бор өнгийн 41 размерын арзргар ултай гутал, бор өнгийн арьсан эдээр хийгдсэн 27 см урт хутганы хуй, 9 ширхэг аяга буюу тагш, самсунг А-53 гар утас, А куантум загварын гар утас, Нокиа гар утас, R гэсэн бичигтэй бууны сум 2ш, барьцаалан зээлдүүлэх хуудас, саарал өнгийн саравчтай малгай, хөх саарал өнгийн саравчтай малгай, дуран мэт хэлбэртэй зүйл, цагаан өнгийн хос гутал, саарал өнгийн хос гутал, цагаан өнгийн гутал, ягаан оруулгатай цагаан өнгийн гутал, ногоон өнгийн хос гутал, хар өнгийн хос гутал 2ш, хар өнгийн түрийтэй хос гутал 1ш, хар өнгийн урт түрийтэй гутал, үүрэн телефоны карт 2ш зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

          гоёл чимэглэлийн хайрцаг, уг хайрцаг доторх гоёл чимэглэлийн эд зүйлс, “Их засаг” гэсэн үнэмлэх, цээж зураг, хатуу эдээр хийгдсэн мөнгөлөг өнгийн гарын бугуйвч мэт зүйл 2ш, мөнгөлөг өнгөтэй хүзүүний зүүлт, 5-н өнгийн дэлбээтэй цэцгийн дүрстэй зүйл, мөнгөлөг өнгөтэй урт гинж, шаргал өнгийн хунгийн дүрстэй метал зүүлт, шаргал өнгөтэй, цагаан өнгийн эрвээхэйн дүрстэй зүүлт, урт зүйл буюу зүүлт /гинж/, хөх өнгийн бөөрөнхий эдийн хэлхээтэй зүүлт, урт цагаан өнгийн зүүлт, урт хар, саарал өнгийн хатуу эдээр хийсэн зүүлт, улаан өнгийн зүүлт 2ш, мөнгөлөг өнгийн зүүлт 2ш буюу нийт 14 ширхэг зүүлт буюу гинж, ягаан өнгийн эд 6 ширхэг, хар хөх өнгийн оосортой Майкл корс бичигтэй бугуйн цаг, ялтгар хар, мөнгөлөг бор өнгийн чулуу мэт шигтгээтэй зүүлт /кулон/ 3ш, гол хэсэгтээ цагаан шигтгээтэй хээ угалз бүхий монгол загварын унждаг хийцтэй ээмэг 1 хос, голдоо улаан шүр мэт шигтгээтэй хээ угалз бүхий унждаг ээмэг 1 хос, голдоо улаан, ногоо өнгийн шүр мэт шигтгээ бүхий унждаг ээмэг 1 хос, том цагаан өнгийн шүр, сувд мэт цагаан өнгийн шигтгээтэй ээмэг 1 хос, жижиг цагаан шүрэн ээмэг 1 хос, улаан өнгийн цэцэг мэт хэлбэртэй ээмэг 1ш, тэгш өнцөгт хэлбэртэй, хатуу металл /мөнгө мэт/ материалтай,  ногоон өнгийн чулуун унжлагтай ээмэг 1 хос, өрөөсөн ногоон ээмэг, цагаан өнгийн сувд мэт чимэглэлтэй ээмэг 1 хос, цагаан өнгийн тунгалаг шигтгээтэй ээмэг 1 хос,  бөгжнүүд нийт 16ш, шаргал өнгийн метал эдээр хийсэн бөгж 6ш, мөнгөлөг метал эдээр хийсэн бөгж 9ш, цэнхэн өнгийн бөгж 1ш, метал материалтай шүр мэт зүйлээс бүтсэн төрөл 10 ширхэг зүүлт буюу кулон мэт зүйлс, метал эдээр хийгдсэн өрөөсөн ээмэг, зүүлт, кулон мэт эд зүйлс, айпоне 14 про макс гар утас, хар өнгийн эмэгтэй шуба зэргийг шүүгдэгч Г.Э-д буцаан олгож,

улаан өнгийн 56 х 53см хэмжээтэй 2 талдаа хээ угалз мэт чимэглэлтэй даавуун материалаар хийгдсэн эмээлийн даавуу, 17ш богино болон урт сур мэт зүйл, эсгийн эдээр хийгдсэн 3 хэсэг эмээлийн эсгий болон шүүх хуралдааны үед гаргаж өгсөн эмээлийн мод, дөрөө 2ш, хазаар 1ш, ширэн гөлөм 1ш, эмээлийн баавар 10ш зэргийг хохирогч М.Д-д буцаан хүлээлгэн өгснийг дурьдаж,

хэрэгт битүүмжилсэн болон шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан;

шүүгдэгч Г.Э-н эзэмшлийн16-***** улсын дугаартай “Toyota harrier” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгсэл, 94-***** улсын дугаартай “Hyundai Starex” загварын тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 206 дугаартай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрөл,

Орхон аймаг Баян-Өндөр сум *****************тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө /байшин/-ийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 204 дугаартай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрөл,

Орхон аймаг Баян-Өндөр сум ********************** тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө болон Орхон аймаг Баян-Өндөр сум *****************тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө /байшин/-ийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 217 дугаартай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрөл,

Орхон аймаг Баян-Өндөр сум *****************тоот газрын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 205 дугаартай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрөл, 

17.793.000 төгрөгийн үнэлгээтэй, 16-***** улсын дугаартай “Toyota harrier” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоол зэргийг тус тус хүчингүй болгож дээрх эд хөрөнгүүдийг шүүгдэгч Г.Э-д үлдээж,

3 дахь хавтаст хэргийн хавтсанд үдэгдсэн “Гар утас” гэсэн бичиглэлтэй хуурцаг,

4 дэх хавтаст хэргийн хавтсанд үдэгдсэн “хохирогч М.Дгийн гэр” гэсэн бичиглэлтэй хуурцагийг тус тус хэрэгт хавсарган үлдээж,

шүүгдэгч Г.Г 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 381 хоног,

шүүгдэгч М.У 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 281 хоног,

шүүгдэгч Г.Э-г 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 95 хоног тус тус цагдан хоригдсон, 

шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж, 

шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж,

3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Г, М.У, Г.Э нарын хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдэхдээ ашиглаж, гэмт хэргийн газраас хулгайн эд зүйлсийг зөөж тээвэрлэсэн 11.700.000 төгрөгийн үнэлгээ бүхий 94-***** улсын дугаартай “Hyundai Starex” загварын тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Г-н Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн.” гэм буруутайд,

шүүгдэгч Ө овогт М-н У-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн.” гэм буруутайд,

шүүгдэгч ******* овогт Г-н Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Г.Г-г  6 /зургаа/ жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч М.У-г 5 /тав/ жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Э-г 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.У-т энэ тогтоолоор оногдуулсан 5 /тав/ жил хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 5 /тав/ жил 9 /ес/ сар 19 /арван ес/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, М.У нарт оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад,

шүүгдэгч Г.Эд оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Г.Г-н 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 381 хоног,

шүүгдэгч М.У-н 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 281 хоног,

шүүгдэгч Г.Э-н 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 95 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай. 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г, М.У, Г.Э-д нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 25.7, 25.10 дахь хэсгүүдэд зааснаар **************************оршин сууж байгаа 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Б-н М, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү  Э-н А нарын эрх ашиг, сонирхлыг хамгаалах асран хамгаалагч тогтоохыг ************************** Засаг даргад даалгасугай.  

             8.Шүүгдэгч Г.Эд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 715 дугаартай шүүгчийн захирамжаар өөрчилсөн болохыг дурьдаж,

шүүгчийн захирамж болон шийтгэх тогтоолын хувийг зохих байгууллагад буюу Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Сүхбатад даалгасугай.

9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Г-с 127.824.166 төгрөг гаргуулж,

хохирогч Б.Б-д 34.650.000 төгрөг,

            хохирогч А.Ү-д 2.295.000 төгрөг,

            хохирогч Ж.Э-д 10.894.000 төгрөг,

            хохирогч Б.Д-т 2.947.000 төгрөг,

            хохирогч Ц.Н, иргэний нэхэмжлэгч Р.М нарт 74.138.500 төгрөг,

            хохирогч М.Д-д 666.666 төгрөг,                                                    

            хохирогч Ц.Ц-д 2.233.000 төгрөгийг тус тус олгохоор,

            шүүгдэгч М.У-с 90.879.166 төгрөг гаргуулж,

            хохирогч Ж.Э-д 10.894.000 төгрөг,

            хохирогч Б.Д-т 2.947.000 төгрөг,

            хохирогч Ц.Н, иргэний нэхэмжлэгч Р.М нарт 74.138.500 төгрөг,

            хохирогч М.Д-д 666.666 төгрөг,

            хохирогч Ц.Ц-д 2.233.000 төгрөгийг тус тус олгосугай.  

10.Хэргийн хамт ирүүлсэн 3 дахь хавтаст хэргийн хавтсанд үдэгдсэн “Гар утас” гэсэн бичиглэлтэй, 4 дэх хавтаст хэргийн хавтсанд үдэгдсэн “хохирогч М.Д-н гэр” гэсэн бичиглэлтэй хоёр ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын;

шүүгдэгч Г.Э-н эзэмшлийн16-***** улсын дугаартай “Toyota harrier” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгсэл, 94-***** улсын дугаартай “Hyundai Starex” загварын тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 206 дугаартай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрөл,

Орхон аймаг Баян-Өндөр сум *****************тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө /байшин/-ийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 204 дугаартай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрөл,

Орхон аймаг Баян-Өндөр сум ********************** тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө болон Орхон аймаг Баян-Өндөр сум *****************тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө /байшин/-ийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 217 дугаартай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрөл,

Орхон аймаг Баян-Өндөр сум *****************тоот газрын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 205 дугаартай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрөл, 

17.793.000 төгрөгийн үнэлгээтэй, 16-***** улсын дугаартай “Toyota harrier” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоол зэргийг тус тус хүчингүй болгож дээрх эд хөрөнгүүдийг шүүгдэгч Г.Э-д үлдээж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн             улаан хүрэн өнгийн модон эдлэлээр хийсэн буу мэт хэлбэртэй зүйл, 79см урт мод мэт эдээр хийгдсэн нэг талдаа шар өнгийн наалдамхай зүйлээр ороогдсон ташуур мэт зүйл, хатуу металл эдээр хийгдсэн 15см урттай zkk-600 гэсэн бичигтэй бууны хэсэг, бор өнгийн 41 размерын арзргар ултай гутал, бор өнгийн арьсан эдээр хийгдсэн 27см урт хутганы хуй, 9ш аяга буюу тагш, самсунг А-53 гар утас, А куантум загварын гар утас, Нокиа гар утас, R гэсэн бичигтэй бууны сум 2ш, барьцаалан зээлдүүлэх хуудас, саарал өнгийн саравчтай малгай, хөх саарал өнгийн саравчтай малгай, дуран мэт хэлбэртэй зүйл, цагаан өнгийн хос гутал, саарал өнгийн хос гутал, цагаан өнгийн гутал, ягаан оруулгатай цагаан өнгийн гутал, ногоон өнгийн хос гутал, хар өнгийн хос гутал 2ш, хар өнгийн түрийтэй хос гутал 1ш, хар өнгийн урт түрийтэй гутал, үүрэн телефоны карт 2ш зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

             гоёл чимэглэлийн хайрцаг,  уг хайрцаг доторх гоёл чимэглэлийн эд зүйлс, “Их засаг” гэсэн үнэмлэх, цээж зураг, хатуу эдээр хийгдсэн мөнгөлөг өнгийн гарын бугуйвч мэт зүйл 2ш, мөнгөлөг өнгөтэй хүзүүний зүүлт, 5-н өнгийн дэлбээтэй цэцгийн дүрстэй зүйл, мөнгөлөг өнгөтэй урт гинж, шаргал өнгийн хунгийн дүрстэй метал зүүлт, шаргал өнгөтэй, цагаан өнгийн эрвээхэйн дүрстэй зүүлт, урт зүйл буюу зүүлт /гинж/, хөх өнгийн бөөрөнхий эдийн хэлхээтэй зүүлт, урт цагаан өнгийн зүүлт, урт хар, саарал өнгийн хатуу эдээр хийсэн зүүлт, улаан өнгийн зүүлт 2ш, мөнгөлөг өнгийн зүүлт 2ш буюу нийт 14ш зүүлт буюу гинж, ягаан өнгийн эд 6ш, хар хөх өнгийн оосортой Майкл корс бичигтэй бугуйн цаг, ялтгар хар, мөнгөлөг бор өнгийн чулуу мэт шигтгээтэй зүүлт /кулон/ 3ш, гол хэсэгтээ цагаан шигтгээтэй хээ угалз бүхий монгол загварын унждаг хийцтэй ээмэг 1 хос, голдоо улаан шүр мэт шигтгээтэй хээ угалз бүхий унждаг ээмэг 1 хос, голдоо улаан, ногоо өнгийн шүр мэт шигтгээ бүхий унждаг ээмэг 1 хос, том цагаан өнгийн шүр, сувд мэт цагаан өнгийн шигтгээтэй ээмэг 1 хос, жижиг цагаан шүрэн ээмэг 1 хос, улаан өнгийн цэцэг мэт хэлбэртэй ээмэг 1ш, тэгш өнцөгт хэлбэртэй, хатуу металл /мөнгө мэт/ материалтай,  ногоон өнгийн чулуун унжлагтай ээмэг 1 хос, өрөөсөн ногоон ээмэг, цагаан өнгийн сувд мэт чимэглэлтэй ээмэг 1 хос, цагаан өнгийн тунгалаг шигтгээтэй ээмэг 1 хос,  бөгжнүүд нийт 16ш, шаргал өнгийн метал эдээр хийсэн бөгж 6ш, мөнгөлөг метал эдээр хийсэн бөгж 9ш, цэнхэн өнгийн бөгж 1ш, метал материалтай шүр мэт зүйлээс бүтсэн төрөл 10 ширхэг зүүлт буюу кулон мэт зүйлс, метал эдээр хийгдсэн өрөөсөн ээмэг, зүүлт, кулон мэт эд зүйлс, айпоне 14 про макс гар утас, хар өнгийн эмэгтэй шуба зэргийг шүүгдэгч Г.Э-д буцаан олгож,

улаан өнгийн 56 х 53см хэмжээтэй 2 талдаа хээ угалз мэт чимэглэлтэй даавуун материалаар хийгдсэн эмээлийн даавуу, 17ш богино болон урт сур мэт зүйл, эсгийн эдээр хийгдсэн 3 хэсэг эмээлийн эсгий болон шүүх хуралдааны үед гаргаж өгсөн эмээлийн мод, дөрөө 2ш, хазаар 1ш, ширэн гөлөм 1ш, эмээлийн баавар 10ш зэргийг хохирогч М.Д-д буцаан хүлээлгэн өгснийг,

шүүгдэгч Г.Эд бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж,

11.700.000 төгрөгийн үнэлгээ бүхий 94-***** улсын дугаартай “Hyundai Starex” загварын тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулсугай. 

11.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, хохирогч нар, иргэний нэхэмжлэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

                                                                                                                                                          

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.Э