| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 195/2025/0412/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/552 |
| Огноо | 2025-02-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Т |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/552
2025 02 20 2025/ШЦТ/552
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл,
улсын яллагч Т.Төмөртулга,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19** оны 0* дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, *** дүүргийн ** дугаар хороо, *** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд:
*** дүүргийн эрүүгийн шүүхийн 19** оны 0* дүгээр сарын **-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн,
*** овогт *** *** (РД:***)
Шүүгдэгч *** нь хохирогч *** *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр, *** дүгээр байрны зогсоол дээр машиндаа унтаж байхад нь түүний эзэмшлийн iphone 13 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
2. Шүүх хуралдаанд шүүгдэгч *** нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно гэдгээ бичгээр илэрхийлсэн.
3. Шүүгдэгч *** нь *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр, 9 дүгээр байрны зогсоолд *** машиндаа унтаж байхад нь түүний эзэмшлийн iphone 13 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
3.1. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 3 хуудас),
3.2. Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн“... Өнөөдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 04-ний 17-18 цагийн хооронд *** дүүргийн *** хороо *** байрны ард байх Шороонд зогсоолд ажлынхаа заваар хэсэг зуур амраад *** улсын дугаартай Кроун 204 загварын тээврийн хэрэгсэлд 20 минут орчим унтаж байгаад 17 цаг 50 минутын орчимд сэрээд гар утсаа анзаараагүй буугаад эмээгийн ажилладаг 9-р байрны 1 давхарт байх иргэний зориг ногоон намын байранд орж 10 орчим минут болоод гар утсаа цэнэглэх гээд машинаас утсаа авах гээд машинд иртэл гар утас байхгүй байхаар нь ойр орчмын камер шалгаж үзээд гар утас руугаа залгахаар дуудаж байгаад унтарчихаар нь орчихсон байж байтал. Над руу үл таних дугаараас 19 цагийн орчимд залгаад та 2 гар утсаа алдаагүй биз хажууд 1 хүн гар утсаа оролдоод мэдэхгүй байна та гар утсаа алдаагүй биз гэж ярихаар нь болсон үйл явдлыг хэлээд БЗД-ийн зүүн 4 замын колонкийн урдаас очиж гар утсаа аваад цагдаагийн алба хаагчид миний гар утсыг авсан хүнийг аваад авчирсан...гар утсаа бүрэн бүтэн авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй... ... Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоос татгалзаж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8, 48-49 дэх тал),
3.3. Тэнцвэр Эстимэйт ХХК-ны хөрөнгийн үнэлгээний “iphone 13 pro max” гар утас нийт үнэлгээ 1.600.000 төгрөг гэсэн тайлан (хавтаст хэргийн 10-11 дэх тал),
3.4. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дэх тал),
3.5. Шүүгдэгч *** яллагдагчаар өгсөн “...Тэгээд ойртоод хартал голын хайрцган дээр гар утас байсан ба би аваад яваад өгсөн. Тэгээд би Цамбагараваас автобусанд суугаад Чингисийн талбайн урд талд буугаад багшийн дээд рүү алхаж байсан. Тэгсэн чинь гэнэт нөгөө унтаж байсан хоёр залуу цагдаатай хамт гарч ирээд намайг суулгаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
4. Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийг яллах үндэслэл болгосон нотлох баримтууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй тогтоож чадсан байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
6. Хохирол-хор уршиг:
6.1. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *** 1.600.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэрээр “Эд зүйл хүлээлгэн өгсөн “iphone 13 pro max загварын саарал өнгийн загварын гар утсыг хүлээлгэн өгсөн” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 09 дэх тал) байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
7. Эрүүгийн хариуцлагын талаар:
7.1. Улсын яллагчаас шүүгдэгч *** “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх...” санал гаргасан.
7.2. Шүүгдэгчээс “...Би нуруу муутай, эрхэлсэн тодорхой ажил байхгүй. Амьдрах ухаан гэх асрамжийн газар амьдардаг. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.
7.3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
7.4. Шүүгдэгч *** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эд зүйлийг биет байдлаар хүлээлгэж өгснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хохирогч талаас гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд тус тус дурдаж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *** овогт *** ***-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***-г 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ