2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/184

 

 

 

 

                        

 

      2025         01           16                                        2025/ШЦТ/184

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн, 

улсын яллагч А.Марал /тээврийн прокурорын газрын хяналтын прокурор/ 

шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Г.Ичинхорол /ҮД:1642/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ********************* холбогдох эрүүгийн 2408039540996 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

ХЯНАВАЛ:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **************, 30 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ханбогд кашмерт самнах машинист ажилтай, **************** оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай.

***********************************/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.М нь “...2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 19-ний шөнийн 00 цаг 19 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 11 дүгээр гудамжинд Тоуоtа Рruis маркийн 8491 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: “а/ ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ....үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн....” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Л.М нь “...2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 19-ний шөнийн 00 цаг 19 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 11 дүгээр гудамжинд Тоуоtа Рruis маркийн 8491 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: “а/ ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ....үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Мөнхсуурийн”...маргахгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2408039540996 дугаартай хэргээс:

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч  Н.Батзаяагийн 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Эрх бүхий албан тушаалтан  хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтолт 2,30 /хх-ийн 4-5 дугаар тал/,Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн жолоодох эрхийн лавлагаа/хх-ийн 7 дугаар тал/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 6-7, 15-18 дугаар тал/,

Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, /хх-ийн 8 дугаар тал/,

Тээврийн      цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч цагдаагийн ахмад Н.Бат-Амгалангийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн магадалгаа, /хх-ийн 28 дугаар тал/,

Яллагдагч Л.Мөнхсуурийн “Тухайн өдөр буюу 2024 оны 10 сарын 18-ны өдөр би гэртээ байж байгаад өмнө нь хальт танилцаж байсан Томоо гэж хочтой хүнтэй 23 цагийн үед нэг шил 0,5 литрийн архийг хувааж уусан тэгээд архи дуусчихаар нь дэлгүүр орох гээд 00 цагийн үед гарсан. Би гарахдаа өөрийнхөө машиныг жолоодоод дэлгүүр лүү явсан юм тэгэхэд дэлгүүр хаачихсан байсан. Тэгэхээр нь дахиад машинаа жолоодоод буцаад, гэр лүүгээ явж байх замд гудамд миний урд явж байсан машиныг мөргөсөн гэхдээ мөргөсөн үйлдлээ би сайн санахгүй байгаа юм салхинд гараад согтчихсон юм шиг байна лээ. Тэгээд тэр машиныг мөргөснийхөө дараа зугтаад явсан тэгтэл тэр машины жолооч миний ардаас хөөж ирээд мөргөсөн юм. Тэгээд л тэр машины жолооч бид хоёр маргалдсан тэгтэл тэр мөргөсөн машины жолооч цагдаа дуудсан юм... Би архи уучихсан байх үедээ өөрийн эзэмшлийн Тоуота Приус маркийн 84-91 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон юм... Би өмнө нь жолоодох эрхээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад баригдаж жолоодох эрхээ хасуулсан юм. Би жолоодох эрхээ 2024 оны 01 сарын 24-ний өдөр шүүхээр орж хасуулсан юм...Би бусдад учирсан хохирлыг бүгдийг нь төлж барагдуулсан байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Базарпүрэвийн “Би 2024 оны 10 сарын 19-ний шөнө 00 цаг 45 минутын орчимд гэр лүүгээ харих гээд 1-р хорооллоос Тахилт руу гэр лүүгээ явж байгаад гэр лүүгээ эргэх гэж байхад миний ард талаас нэг машин мөргөсөн. Тэгээд буугаад очих гэтэл тэр мөргөсөн машин зугтаад яваад өгсөн юм. Тэгээд би ардаас нь дагаад явахад нэг жалга тулаад зогссон. Тэгэхээр нь би буугаад очиход жолооч нь согтуу байсан тэгээд намайг хараад дахиад ухраад миний машины урд талаас мөргөөд зогссон. Тэгээд би цагдаа дуудаад тэр жолоочийг буулгаж ирээд зогсоож байсан юм. Тэгээд цагдаа ирээд хэмжилт хийгээд явсан юм. Миний машины ард гупер, панел, урд их гэрэл, урд гупер, жолооч талын кирло, хаалганд гэмтэл учирсан юм....Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй. Машиндаа үнэлгээ хийлгэхгүй. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан. Одоо тэр хүнтэй ямар нэгэн тооцоо байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар тал/,

Яллагдагчийн          жолоодох эрхийн лавлагаа, хувийн мэдээллийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг бусад хувийн байдлыг тогтоосон тодорхойлолтууд /хх-ийн 50-60 дугаар тал/,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ЭШ/193 дугаартай шийтгэврийн хуулбар /хх- н 66-68 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.М нь “...2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 19-ний шөнийн 00 цаг 19 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 11 дүгээр гудамжинд Тоуоtа Рruis маркийн 8491 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: “а/ ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ....үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох  Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч  Н.Батзаяагийн 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Эрх бүхий албан тушаалтан  хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтолт 2,30 /хх-ийн 4-5 дугаар тал/, Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн жолоодох эрхийн лавлагаа/хх-ийн 7 дугаар тал/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7, 15-18 дугаар тал/, жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, /хх-ийн 8 дугаар тал/, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч цагдаагийн ахмад Н.Бат-Амгалангийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн магадалгаа /хх-ийн 28 дугаар тал/, яллагдагч Л.Мөнхсуурийн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр тал/, иргэний нэхэмжлэгч Б.Базарпүрэвийн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар тал/, яллагдагчийн жолоодох эрхийн лавлагаа, хувийн мэдээллийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг бусад хувийн байдлыг тогтоосон тодорхойлолтууд /хх-ийн 50-60 дугаар тал/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ЭШ/193 дугаартай шийтгэврийн хуулбар /хх- н 66-68 дугаар тал/, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул прокуророос ирүүлсэн

хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад нийцсэн гэж шүүх дүгнэв.

Иймд, шүүгдэгч Л.М нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Зөрчлийн

тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 19-ний шөнийн 00 цаг 19 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 11 дүгээр гудамжинд Тоуоtа Рruis маркийн 8491 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: “а/ ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ....үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн байх тул  түүний энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан  байна гэж дүгнээд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирол төлбөрийн тухайд

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Б.Базарпүрэвийн машины ард гупер, панел, урд их гэрэл, урд гупер, жолооч талын кирло, хаалганд гэмтэл учирсан ба иргэний нэхэмжлэгч Б.Базарпүрэв нь “надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, машиндаа үнэлгээ хийлгэхгүй, би хохирлоо бүрэн барагдуулж авсан” гэж байх тул шүүгдэгч Л.Мөнхсуурийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.М нь иргэний нэхэмжлэгч Б.Базарпүрэвийн эд хөрөнгөд учирсан хохиролд 2.920.000 /хоёр сая есөн зуун хорин мянга/ төгрөгийг төлсөн болохыг дурдаж байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Шүүхээс шүүгдэгч Л.Мд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүх    гэмт    хэрэг   гарсан   шалтгаан   нөхцөл, шүүгдэгчийн   хувийн   байдал,

шүүгчдийн гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ гэмшиж буй байдал зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнхсуурьт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, түүнд оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнхсуурь нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

Улсын яллагчаас 4.500.000 төгрөгийн торгуулийн ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүгдэгчийн өмгөөлөгч нь торгох ялын доод хэмжээгээр оногдуулах санал гаргасныг шүүх хүлээж аваагүй болно

Учир нь гэмт хэрэг үйлдсэн гэмт этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагын зорилго нь түүнийг цээрлүүлэх, гэм бурууг ухамсарлуулах зорилготой бөгөөд торгуулийн ял нь шүүгдэгчийн гэмт үйлдэл, гэмт хэрэг үйлдсэн арга, гэм буруугийн хэлбэрт нийцэхгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.

Түүнчлэн шүүгдэгч Г.Мөнхсуурийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул их бөгөөд шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийхэд түүнд  торгуулийн ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-т заасан Шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.

Иймд шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн шүүгдэгчид биечлэн эдэлбэл зохих нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мөнхсуурьт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх

хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ

НЬ:

1.Шүүгдэгч Алдар овогт Лувсанванданы Мөнхсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Л.Мт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт,  тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Цагдаагийн Ерөнхий Газрын Тээврийн Цагдаагийн Албанд  тус тус даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ