2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/135

 

 

2025        01              13                                             2025/ШЦТ/135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж, улсын яллагч Ч.Батбаатар, шүүгдэгч Ш.О нарыг оролцуулан, хуралдааны тэмдэглэл нарийн бичгийн дарга Ж.Ган-Эрдэнэ хөтөлж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ч овгийн Ш.О-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408039191070 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Ч овгийн Ш.О,*******, 19** оны ** дугаар сарын **-нд Завхан аймагт төрсөн, ** настай,*******,*******,*******, хувиараа ажил хийдэг гэх,*******,, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байрны ** тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан (РД:********).

Холбогдсон хэргийн талаар: Ш.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр, Цамбагаравын хойд талын замд 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Toyota prius маркийн 21-28 ЗАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.О шүүх хуралдаанд: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөвөөр мэдүүлсэн өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

Эрүүгийн 2408039191070 дугаартай хэргээс:

1.Жолооч Ш.О-ын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас),

2.Жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 20 дугаар хуудас),

3.Яллагдагч Ш.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дугаар хуудас),

4.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 22 дугаар хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 22 дугаар хуудас), Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1215 дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 50-54 дүгээр хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ч овгийн Ш.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч овгийн Ш.О-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж эхэлсэн үеэс тоолсугай.

5.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, тус хэрэгт Ш.Онь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд иргэний бичиг баримт нь ирээгүйг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ш.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА