2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/112

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж, улсын яллагч Р.Очирсүрэн, шүүгдэгч Б.С, өмгөөлөгч Б.Билгүүн нарыг оролцуулан, хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Ган-Эрдэнэ хөтөлж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208036771923 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б овгийн Б.С,*******, ** оны ** дүгээр сарын **-нд Д аймагт төрсөн,*******,*******,*******,*******, “О” ХХК-нд инженер ажилтай, ам бүл дөрөв, эхнэр, хүүхэд, хадам дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, Ө хотхоны ** тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:********).

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр). Б.С нь 2022 оны 11 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “О” караокед байх үедээ тус караокед үйлчлүүлж байсан Н.Н-тай маргалдаж улмаар түүнийг үсдэж доош дараад үснээс нь чирэн гадаа гаргаж хөл гуя руу өшиглөж эрүүл мэндэд “эрүү, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр бугалга, хоёр шуу, зүүн шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Б.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хэрэг болсон өдөр ажлаасаа бууж ирчхээд караокеныхоо амрах өрөөнд ороод амарч байхад гэнэт хүмүүс хашхиралдаад, шуугилдаад эхэлсэн. Тэгэхээр нь караокеныхоо заал руу очиж харахад нэг эмэгтэй хашхичаад, пивоны шил барьчхаад хүмүүс рүү далайгаад байхаар нь пивоныхон шилийг гараас нь салгаж аваад “та одоо манайхаас гарчхаа, хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулаад байна” гэхэд хажууд байсан найз нь удахгүй гайгүй болно гэж хэлэхээр нь буцаад арын өрөөндөө ороод хэвтсэн. Удалгүй дахин хашхиргаад эхлэхээр нь гаргах санаатай буцаж очиход манай эхнэр Б-тэй барьцалдаад авчихсан байсан. Тэгээд араас нь өргөж аваад 2 давхраас 1 давхар луу буулгасан. Тухайн өдөр ийм л үйл явдал болсон гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овгийн Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Б.С-ыг 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.Н-д төлөх төлбөргүй, мөн хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлээгүйг дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Н нь гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА