Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2018/01984

 

 

 

 

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2018/01984

Улаанбаатар хот

 

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Анэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.А,

Хариуцагч: Б.Г нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 35 508 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Б, хариуцагч, хариуцагч Б.Гдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, өмгөөлөгч Э.Х, гэрч Т., Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Ш.Б шүүх хуралдаанд тайлбартаа: Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Ц.Атай 2014 онд хуучин Мобикомын хажууд байрлах Чингэлтэй дүүргийн 5-р хороо, 11 дүгээр байрны 2-р орцны 16 тоотод лам багшийн өргөөнд анх танилцсан байдаг. /сардаа 6 удаа ном уншдаг байсан бөгөөд маш олон хүн суудаг байсан/ нэхэмжлэгч, хариуцагч нар нь лам багшийн өргөөнд тааралдах бүртээ үе үе ойр зуурын юм ярилцдаг болсон бөгөөд нэг өдөр хариуцагч Ц.А нь Надад мөнгө хэрэгтэй байна. Хүүтэй мөнгө зээлдүүлээч гэж нэхэмжлэгчээс гуйсан байдаг. Тэр үед хариуцагч Ц.А нь Тэнгис кино театрын хажууд ресторан, Төв Гандантэгчлэн хийдийн урд шашны дэлгүүр ажиллуулдаг байсан тул нэхэмжлэгч эргүүлээд төлчих байх гэж итгэн 8,0 сая төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй тэдэнд зээлдүүлэхээр ярилцаж тохиролцсон байдаг. Гэвч тухайн үед нэхэмжлэгч өөрийнхөө эгч болон найздаа мөнгөө зээлдүүлсэн байсан тул бэлэн 8,0 сая төгрөг байгаагүй, зээлдүүлсэн мөнгөө буцаан авахад хугацаа хэрэгтэй байсан байдаг. Гэтэл хариуцагч Ц.А нь 2014.10.16-ны өдөр гэнэт нэхэмжлэгч рүү утсаар залгаж 8,0 сая төгрөг өнөөдөр хэрэгтэй байна, зээлдүүлээч гэсэн тул нэхэмжлэгч өөртөө байсан 5,0 сая төгрөг дээр ажлын эгч болох Вандан-Очирын Мөнхтуяагаас 3,0 сая төгрөг зээлж аван нийт 8,0 сая төгрөг болгон бүрдүүлсэн байдаг бөгөөд эдгээр нь энэхүү нэхэмжлэлд хавсаргаж шүүхэд өгсөн ХААН банкны дансны хуулгаар нотлогддог. Ингээд 2014.10.16-ны өдөр нэхэмжлэгч нь хариуцагч нартай хамт Сонгинохайрхан дүүргийн Саппород байрлах Бармон барилгын 2-р давхарт суудаг Ж.Мөнхцэцэг (нотариатчын тамганы дугаар 338) нотариатч дээр очиж 8,0 сая төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, 2015.10.16-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлэх зээлийн гэрээг зээлдэгч Ц.А, Б.Гди нартай байгуулж уг гэрээг нотариатчаар гэрчлүүлж Бармон барилгын гадаа зогсож байсан Ц.А, Б.Гди нарын эзэмшилийн Тоёота прадо маркын автомашинд сууж 4 боодол (тус бүр нь 100 ширхэгтэй) 20,000-тын дэвсгэртийг тоолж Ц.А, түүний нөхөр болох Б.Гди нарт бэлнээр хүлээлгэн өгч зээлдүүлсэн байдаг.

2014.10.17-ны өдөр нэхэмжлэгчийн хүнээс авах байсан мөнгө түүний ХААН банкны 5003346949 тоот дансанд шилжиж орж ирсэн тул ажлынхаа эгч В.Мд түүнээс өмнө зээлж авсан 3,0 сая төгрөгийг нь эргүүлэн өгсөн байдаг. Хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу cap бүр төлбөл зохих зээл, хүүгийн төлбөрөө хугацаа хэтрүүлэх, хойшлуулах, төлөхгүй байх зэргээр гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байсан боловч нэхэмжлэгч хариуцагч нарыг төлнө гэж итгэсээр өнөөдрийг хүрсэн байдаг. Нэг өдөр хариуцагч Ц.А нэхэмжлэгч рүү утсаар залгаж БНХАУлс руу явах хэрэгтэй байна. Нэмж 2,0 сая төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлээч гэж дахин гуйсан байдаг. Улмаар нэхэмжлэгч нь өөрийн ээж Чойрогын Мантайсүрэнгээс дээрх 2,0 сая төгрөгийг зээлдүүлэхийг гуйсан байдаг бөгөөд Ч.М гуай өөрийн ХААН банкны 5122014690 дугаарын дансны үлдэгдэлийг өөрийн 5990124512 тоот данс руу шилжүүлгийн гүйлгээ хийн хааж, 2,0 сая төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн байдаг. Энэхүү үйл баримт нь нэхэмжлэлд хавсаргаж хүргүүлсэн Ч.Мийн ХААН банкны дансны хуулгаар нотлогдоно.

Ингээд нэхэмжлэгч нь өөрийн ээж Ч.Мээс зээлж авсан 2,0 сая төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэйгээр өөрийнхөө ажлын үүдэн дээр 2015.01.26-ны өдөр хариуцагч нарт бэлнээр хүлээлгэн өгч зээлдүүлсэн бөгөөд хариуцагч нар гарын үсэг зурж уг мөнгийг хүлээж авсан байдаг. Зээлийн гэрээний дагуу хариуцагч нар нь 8 сая төгрөгийн зээлийн хүүг cap бүрийн 16-ны өдөр, 2,0 сая төгрөгийн зээлийн хүүг cap бүрийн 26-ны өдөр нэхэмжлэгчид төлөх ёстой байсан. Гэтэл 8,0 сая төгрөгийг 2014.11.16-2017.08.16-ны өдрийг хүртэл 34 cap ашигласаны зээлийн хүү 27 200 000 төгрөгнөөс 1 500 000 төгрөгт - бурхан, 4 сая 900 мянган төгрөгийг- бэлнээр, 300 000 төгрөгийг нэхэмжлэгчийн ХААН банкны 50*** тоот данс руу бэлэн бусаар шилжүүлж мөнгөөр болон эд хөрөнгөөр нийт 6 сая 700 мянган төгрөгийг зээлийн хүүнд төлж, үүнээс хойш ямар ч төлбөр өнөөдрийг хүртэл огт төлөөгүй байна.

Мөн 2015.01.26-ны өдөр зээлж авсан 2,0 сая төгрөгийг 2015.02.26-2017.08.26-ны өдрийг хүртэл 31 cap ашигласаны зээлийн хүү 6 200 000 төгрөгнөөс нэхэмжлэгчийн ХААН банкны 500*****9 тоот дансаар 150 000 + 250 000 100 000 = 500 000 төгрөг төлж, 297 000 төгрөгт бараа (хүнс) тооцож өгсөн, мөн 7 хувааж 465 000 төгрөг төлсөн, улмаар зээлийн хүүнд нийт 1 262 000 төгрөг төлж, үүнээс хойш ямар ч төлбөр төлөөгүй байна.

Нэхэмжлэгч нь зээлдүүлсэн мөнгөө, хүүгийн хамт буцаан төлөх талаар хариуцагч нарын утас руу нь удаа дараа залгаж шаардаж байсан боловч удахгүй төлнө гэж худлаа хэлэх эсхүл уурладаг, эцэстээ утсаа ч авахаа больсон байдаг. Хамгийн сүүлд нэхэмжлэгч нь өөрийн ээж Ч.М, найз н.Өлзийбат (гэрч нар) нарын хамт 2017.08.31-ний өдөр хариуцагч нартай бичелэн уулзахад хариуцагч Б.Гди Удахгүй цалингийн зээл аваад төлнө, аавынхаа хурдан морийг зараад төлнө гэж хэлсэн байдаг бол, харин Ц.А нь 2017.08.31-ний өдөр нэхэмжлэгчид хандан Би М.Агаас 2014.10.16-ны өдөр 8 сая төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн. Уг мөнгөний xүү болох 6 сая 400 мянган төгрөгийг төлсөн, үлдсэн өнөөдрийнх хүртэл хүүг төлөөгүй. Мөн М.Агаас өөрөөс нь 2,0 сая төгрөгийг 2015.01.26-ны өдөр сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Үүнээс төлсөн хүү нь 1 262 000 төгрөгийг төлсөн.Үлдсэн хүүг төлөөгүй нь үнэн болно. Мөн үндсэн зээл болох 10,0 сая төгрөгийг төлөөгүй нь үнэн болно гэсэн агуулгатай нэхэмжлэгчийн шаардлагийг хүлээн зөвшөөрч, түүнийг ойрын хугацаанд биелүүлэх баталгааг нэхэмжлэгч М.Ад бичгээр гаргаж өгсөн байдаг.

Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь 2017.08.31-ны өдөр нэхэмжлэгчид хандаж түүнээс дээр дурьдсан зээлүүдийг зээлж авсан бөгөөд зээлийн хүүнд тодорхой хэмжээний төлбөр төлсөн, үндсэн зээлээс төлөлт хийгээгүй, үндсэн зээл болон түүний хуримтлагдсан хүүг М.Ад ойрын хугацаанд төлж барагдуулахаа баталж зөвшөөрсөн байдаг. Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс зээлж авсан дээр дурьдсан мөнгөө, хүүгийн хамт өнөөдрийг хүртэл буцаан төлөхөөс зайлсхийж нэхэмжлэгчийг хохироосоор байна.

Иймд хариуцагч Ц.А, Б.Гди нараас 2014.10.16-ны өдөр зээлдүүлсэн 8,0 сая төгрөг, түүний хүүгийн үлдэгдэл төлбөр 20 500 000 төгрөг, нийт 28 500 000 төгрөг, мөн 2015.01.26-ны өдөр зээлдүүлсэн 2 000 000 төгрөг, түүний хүүгийн үлдэгдэл төлбөр 4 938 000 төгрөг, нийт 6 938 000 төгрөг, бүгд 35 438 000 төгрөгийг гаргуулах, хариуцагчийг эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гаргуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг гаргуулах, Нийт 35 508 200 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, хариуцагч Б.Гдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, өмгөөлөгч Э.Х нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018.04.04-ний өдөр гаргасан М.Агийн нэхэмжлэлтэй Ц.Ад холбогдох иргэний хэрэгтэй өмгөөлөгч миний бие танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: 2014.10.116-нд байгуулагдсан Зээлийн гэрээнд заасан хүүг Иргэний хуулийн 282.2-д заасны дагуу багасгах хүсэлтэй байна.

Ц.А 2014 онд хоолны газар ажлуулан бизнес эрхэлдэг байсан бөгөөд тухайн үед мөнгөний шаардлага гаран М.Агаас 8 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаатай зээлж, Зээлийн гэрээг байгуулсан байдаг. Тус гэрээгээ 2014.10.16-ны өдөр нотариатаар баталгаажуулсан байдаг. Ц.А нь cap бүр 800 000 төгрөг буюу зээлийн хүүг чадан ядан төлж, 1 500 000 төгрөгийн үнэтэй бурхан, дансаар 300 000 төгрөг, нийт 6 700 000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Өндөр хүүтэй зээлийн уршигаар Ц.Аын бизнес дампуурч, тогтсон ажилгүй, тогтмол орлогогүй байгаагийн улмаас өрөө төлж чадахгүй, эдийн засгийн хүнд хямралд ороод байна.

Талуудын хооронд 2014 онд зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд 2014 оны 10 сард Монгол банкны зээлийн хүүгийн мэдээлэлд цалингийн зээлийн жилийн хүү 14.4-27,6 хувь, бизнесийн зээлийн жилийн хүү 21,6-33 хувь хүртэл байсан байна. Түүнчлэн, өнөөдрийн байдлаар Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн дундаж хүү нь сарын 3.5-4.5 хувийн хооронд байна. Гэтэл дээрх зээлийн гэрээнд заасан сарын 10 хувийн хүү нь жилийн 120 хувийн хүүтэй буюу зээлсэн 8 000 000 төгрөг нь 17 600 000 төгрөг болж өсгөсөн нь мөнгө хүүлэх үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэйгээс гадна иргэн Ц.Аын төлсөн 6 700 000 төгрөг зөвхөн зээлийн хүүнд гэж тооцон үндсэн зээл болох 8 000 000 төгрөгнөөс хасаж тооцолгүйгээр нэхэмжилсэн нь үндэслэлгүй зээлийн эргэн төлөлтийн график гаргаагүй нь нотлох баримтаар тогтоогддог. Мөн зээлийн гэрээ 1 жилийн хугацаатай байхад нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх өдрөөр хүүг тооцож нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгийг нэхэмжилсэн байна.

Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан сарын 10 хувийн хүү нь Иргэний хуулийн 282.2-д Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасны дагуу Ц.Ад дээрх зээлийн гэрээний хүү нь илт хохиролтой байх тул шүүх зээлийн хүүг дээр дурьдсан зах зээлийн дундаж үзүүлэлтийн дагуу багасган шийдвэрлэж өгнө үү.

Мөн 2 000 000 төгрөгийг зээлдүүлэхдээ Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү авах эрхээ алдсан. Уг зээлийн төлбөрөөс 1 262 000 төгрөгийг буцааж төлсөн үлдэх хэсгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.А нь  хариуцагч Ц.А, Б.Гди нарт холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт 35 508 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч М.А нь 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ц.А, Б.Гди нарт 8 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн, зээлдэгч Ц.А, Б.Гди нар нь зээлийн хүүг сар бүр төлөх, үндсэн зээлийг гэрээний хугацаа дуусах өдөр буцаан төлөхөөр харилцан тохиролцож, Зээлийн гэрээ бичгээр байгуулан гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байна.

Талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээ байгуулсан бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасны дагуу сарын 10 хувийн хүү төлөхөөр талууд тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч М.Аг зээлийн гэрээ байгуулахдаа хүүг зээлдэгч нарт илт хохиролтойгоор тогтоосон буюу зээлдэгч Ц.А, Б.Гди нарт мөнгө шаардлагатай нөхцөл байдлыг нь ашиглан өндөр хүүг хүлээн зөвшөөрүүлж мөнгө зээлдүүлэн эрх, ашиг сонирхолыг нь зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдохгүй байна.

Харин Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш зээлдэгч Ц.А, Б.Гди нарын санхүүгийн байдал муудсан нь зээлийн хүүгийн хэмжээг багасгах үндэслэл болохгүй юм. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д заасны дагуу зээлийн хүүгийн хэмжээг багасгах хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна.

2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн төлбөрийг тооцвол: 8 000 000 төг х 10%= 800 000 төгрөг, 800 000 х 12 сар = 9 6000 000 төгрөг, Үндсэн зээл 8 000 000 төгрөг + 9 600 000 төгрөг = 17 600 000 төгрөг. Үүнээс хариуцагч Ц.А, Б.Гди нарын төлсөн 6 700 000 төгрөгийг хасахад үлдэгдэл нь 10 900 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Зээлдүүлэгч М.А, зээлдэгч Ц.А, Б.Гди нар нь Зээлийн гэрээний хугацааг бичгээр сунгаагүй тул зээлийн төлбөр төлөөгүй хугацаагаар хүү шаардах эрхгүй юм. Учир нь: Зээлийн гэрээг бичгээр хийгээгүй тохиолдолд хүү авах эрхээ алддаг тул амаар гэрээний хугацааг сунгасан нь хүү авах эрхээ алдах үндэслэл болно.

 

2. Зээлдүүлэгч М.А нь 2015.01.26-ны өдөр 2 000 000 төгрөгийг Ц.Ад нэмж зээлдүүлсэн байх бөгөөд уг мөнгийг зээлдүүлэхдээ талууд өмнөх 8 000 000 төгрөгийг зээлдүүлсэн нөхцлөөр буюу сарын 10 хувийн хүүтэй байхаар амаар тохиролцсон байна.

2014.10.16-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ дээр 2015.01.26-нд 2 000 000 төгрөг нэмж авсан. Ц.А гэж гарын үсэг зурсан байдлыг Зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь: 2014.10.16-ны өдөр бичигдсэн гэрээний цаасан дээр хариуцагч Ц.А 2 000 000 төгрөг хүлээн авсан талаараа тайлбар бичсэн буюу мөнгө хүлээлгэх өгсөн баримт үйлдсэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасны дагуу нэхэмжлэгч М.А нь 2 000 000 төгрөгт зээлдэгч Ц.А, Б.Гди нараас хүү авах эрхээ алдсан байна.

 

2017.08.31-ны өдөр Ц.А Би М.Агаас 2014.10.16-ны өдөр 8 сая төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн. Уг мөнгөний xүү болох 6 сая 400 мянган төгрөгийг төлсөн, үлдсэн өнөөдрийнх хүртэл хүүг төлөөгүй. Мөн М.Агаас өөрөөс нь 2,0 сая төгрөгийг 2015.01.26-ны өдөр сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Үүнээс төлсөн хүү нь 1 262 000 төгрөгийг төлсөн. Үлдсэн хүүг төлөөгүй нь үнэн болно. Мөн үндсэн зээл болох 10,0 сая төгрөгийг төлөөгүй нь үнэн болно гэсэн тайлбарыг бичиж М.Ад өгсөн байна. Хариуцагчийн энэхүү тайлбараар хариуцагч нар зөвхөн зээлийн хүү төлсөн, үндсэн зээлийн төлбөр төлөөгүйг нотолсон баримт гэж үзэхгүй. Учир нь хариуцагчийн зөвшөөрлөөр нэхэмжлэгч талд хүү шаардах эрх үүсдэггүй бөгөөд Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд зээлдүүлэгч тал гэрээ хийсэн үеэсээ л хүү авах эрхээ алдсан байдаг.

 

Зээлдэгч Ц.А, Б.Гди нар нь 2 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт 1 262 000 төгрөгийг буцаан төлсөн талаар зохигч маргаагүй тул үлдэх 738 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ад олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

3. Нэхэмжлэгч М.А нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг төлжээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.Төрийн эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж /цаашид тэмдэгтийн хураамж гэх/ гэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч М.А нь Төрийн байгууллагаас үйлчилгээ авсаны төлбөрт 70 200 төгрөгийг төлсөн ба улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг хэрхэн шийдвэрлэж хэнд хариуцуулах талаар хуульчлан тогтоосон байдаг.

Иймд уг 70 200 төгрөгийг Ц.А, Б.Гди нар зээлийн төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсний улмаас үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч Ц.А, Б.Гди нараас 11 638 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ад олгож, нэхэмжлэлээс 23 870 200 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.А, Б.Гди нараас 11 638 000 /арван нэгэн сая зургаан зуун гучин найман мянган/ төгрөгийг гаргуулж М.Ад олгож, нэхэмжлэлээс 23 870 200 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335 491 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.А, Б.Гди нараас 201 158 /хоёр зуун нэг мянга нэг зуун тавин найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ад олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА