| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 301/2025/0042/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/50 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ж.У |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/50
2025/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгч: Г.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Гын Мд холбогдох эрүүгийн 2412......... дугаар хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Ж сумын Б баг Б тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овгийн Гын М /ИБД:......../
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2412........... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Иргэний нэхэмжлэгч П.А өгсөн “Г.М нь 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр А аймгийн Ж сумын Б багийн Хувт гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 20 ширхэг, 3.109 метр куб шинэс төрлийн босоо модыг бэлтгэж ...............улсын дугаартай Ниссан Атлас тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 614.237 төгрөгийн хохирол учруулсан байна. Архангай аймгийн Жаргалант суманд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлүүлмээр байна” гэх мэдүүлэг/хх-ийн 60-61 хуу/
Гэрч Х.Бын мэдүүлсэн “2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Жаргалант сумын иргэн Г.М нь “А” нэртэй хөрөө рамны хашаанд мод бэлтгэж, Зил-131 маркийн машинаар ачиж ирсэн. Машиных нь дугаарыг санахгүй байна. Дээрх модыг “банз гаргана зүсээд өг” гэж гуйсан. Би дээрх модыг зүсэх гээд “мод бэлтгэх эрхийн бичгээ аваад ир” гэж хэлэхэд мод бэлтгэх эрхийн бичиг байгаагүй бөгөөд хэсгийн төлөөлөгч Жөд “эрхийн бичиггүй мод байна” гэж хэлсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгч ирээд уг тээврийн хэрэгслийг модтой нь Цагдаагийн хэсэг рүү аваад явсан. Би дээрх модны шинж байдлыг хараад босоо мод байна гэж харсан. Би 2024 оны 10 дугаар сараас хойш хөрөөчин ажил хийж байна. Мод бэлтгэсэн өдрөө 90.000 төгрөгийн цалин авдаг. Би Аын хамт мод зүсдэг. Өнөөдрийн хэргийн талаар мөн А мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/
Гэрч Ж.Аын мэдүүлсэн “Би А” нэртэй хөрөө рамд саяхан ажилд орсон. 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б над руу залгаад “хөрөө рамд хүн 20 дүнз авч ирлээ зүсье” гэж хэлэхээр нь би “тэгье” гэж хэлээд очсон. Очиход Зил-131 маркийн машинтай 20 ширхэг дүнз мод байсан. Тэр модыг зүсэж эхлэх гэтэл Б “эрхийн бичгээ аваад ир” гэж байснаа хэсгийн төлөөлөгч Жтэй утсаар яриад “эрхийн бичиггүй мод ирсэн байна” гэж байсан. Би тэгээд уг модыг эрхийн бичиггүй 11 дүгээр сарын 14-ний өдөр Хувт гэх газраас бэлтгэсэн байна гэж мэдсэн. Хэсгийн төлөөлөгч машинтай нь авч явна гэж хэлэхээр нь гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/
Гэрч Б.Жийн мэдүүлсэн “Би 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн ажлыг хийж байгаад 15 цаг өнгөрч байхад Жаргалант сумын “А” гэх хөрөө рамын ажилчин Б над руу утсаар залгаад “манай хөрөө рамд 2 өдрийн өмнө улсын дугаар нь тодорхойгүй Зил-131 маркийн машинтай 20 ширхэг дүнз бэлтгэсэн хүн ирсэн. Модны шинж байдлыг харахад босоо модыг унагаж бэлтгэсэн байж болзошгүй байна. Эрхийн бичиг надад үзүүлэхгүй байна гэж хэлсэн. Тиймээс би очоод эрхийн бичиг хаана байгаа, ямар төрлийн модыг хаанаас, хэзээ бэлтгэсэн болохыг асуухад М нь би “ганцаараа 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр А аймгийн Ж сумын Б баг Хувт гэх газраас босоо мод унагаж банз зүсүүлэх гэж байсан талаараа надад хэлсэн. Тиймээс цагдаагийн байгууллагын 7033102 дугаарт босоо мод бэлтгэсэн гэж гэмт хэргийн талаарх дуудлага мэдээллийг оруулсан. Талбайн тусгаарлалт хийсэн, гэхдээ уг газраас иргэн босоо мод унагах эрхгүй байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/
Гэрч Д.Бын мэдүүлсэн “М нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модоо Атлас гэх машинаар зөөсөн гэж тус автомашиныг Жаргалант сумын Цагдаагийн байр руу аваачих үед хэлж байсан. Мөн маргааш нь 11 дүгээр сарын 15-ны өдөр А аймгийн Ж сумын Б багийн Хувт гэх газар руу хэргийн газрын үзлэг хийхээр явах үед М нь Атлас машинаар тээвэрлэсэн, хашаандаа аваад ирсэн гээд цагаан өнгийн машины зургийг үзүүлж байсан. Уг өдрөө мэдүүлэг авах гэж байтал Улаанбаатар хот руу хүний бие муу гээд явсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл таараагүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/
Гэрч Б.Бийн мэдүүлсэн “...............улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байгаа боловч би Мд 2024 онд 1.500.000 төгрөгөөр зарж байсан. Уг тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрх нь Г.Мд байгаа. Удахгүй өмчлөгчийн нэрийг шилжүүлнэ. Хөдөө завгүй байдаг учир уг тээврийн хэрэгслийг М рүү шилжүүлж амжаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/
Гэрч Л.Дын мэдүүлсэн “надаас Г.М нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө 18 цагийн үед ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээ өгчих гээд гуйхаар нь би хүнд машинаа өгөхгүй яах гэж байгаа юм бэ гэхэд би машинаа хөдөө явуулчихлаа, өөрийн хашаанаасаа хөрөө рамын хашаа руу мод аваачиж зүсүүлэх гэсэн юм гэхээр нь би өөрөө буулгаад өгье гэж хэлээд дүнз модыг хашаанаас нь ачаад хөрөө рамын хашаанд очтол мод зүсэх хүн байхгүй байсан. Орой буулгана гэж хэлэхээр нь машинаа орхиод түлхүүрийг нь авсан бөгөөд модыг нь буулгаад машинаа авах гэтэл царцсан байсан. Тиймээс модыг нь буулгалгүй гэртээ харьсан. 11 дүгээр сарын 16-ны өдөр цагдаа нар ирээд уг модыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн гээд цагдаагийн байр руу аваачсан. Би машинаа 2 цаг хэртэй галлаж асаагаад машинаа унаад аваачиж өгсөн. Би цагдаа Бт миний машинаар зөөгөөгүй, М өөрийнхөө Атлас машинаар зөвшөөрөлтэйгээр мод ачиж ирсэн гэж надад хэлж байхад битүүмжилж болохгүй биздээ гэж хэлээд өнгөрсөн. Би одоо машинаа авсан байгаа. М ганцаараа өөрийн Атлас маркийн машинаар мод бэлтгэж, тээвэрлэсэн бөгөөд машинаа хөдөө явуулаад намайг гуйж модоо тээвэрлүүлсэн. Би зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн болохыг нь мэдээгүй байсан. Надад хэлэхдээ би байгаль хамгаалагчаас эрх аваад мод авч ирсэн гэж худлаа хэлсэн байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 хуу/
Яллагдагч Г.М өгсөн: “...Би прокурорыг тогтоолыг уншиж танилцлаа миний үйлдэлтэй тохирч байна. Би мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэсэн болохоо хүлээн зөвшөөрч байна. Би мод бэлтгэж тээвэрлэхдээ ...............улсын дугаартай Ниссан Атлас маркийн тээврийн хэрэгслээр дээрх модыг тээвэрлэж өөрийн Ж тоотод байх хашаандаа 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 17 цагийн үед буулгасан. Миний энэ байдлыг харгалзан үзэж үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсч байна. Хэргийн газрын үзлэгт явахдаа би экологийн байцаагч Бт уг модыг би ойгоос бэлтгэж өөр машинаар гэртээ буулгасан. Тэр өдрөө машиныг хөдөө явуулаад хөрөө рамын хашаа руу зөөлгөхдөө ...........улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Л.Дыг гуйж хөрөө рамын хашаа руу зөөлгөсөн. Би энэ талаар мэдүүлэг өгч болох уу гэтэл Б байцаагч мэдүүлэг авалгүйгээр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Энэ хүний машиныг өгүүлэхгүй бол Сэлэнгэ аймаг руу ажилтай болоод байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ хариуцсан шинжээч Б.Б 2024 оны 11 сарын 21-ний өдрийн 93 дугаар: “...Монгол орны мод сөөг” гарын авлагатай харьцуулахад Нарсны овгийн Сибирь шинэс байна. Шинжлэгдэж буй моднуудыг хуурай, нойтон аль нь болохыг тогтооход 16.4% чийгтэй байгаа нь хуурай мод гэж үзэх үндэслэл болно. Мөрдөгчийн гэрэл зургийн үзүүлэлтээс үзэхэд уг моднууд нь босоо модноос бэлдсэн байна. Шинжлэгдэж буй моднууд нь шинж байдлаараа хэзээ бэлтгэсэн байж болох нь тогтоох боломжгүй. Шинжлэгдэж буй модны экологи эдийн засгийн үнэлгээ 614.237 төгрөг, куб метр 3.109 метр куб байна...” гэх дүгнэлт /хх-ийн 30-32 хуу/
Шинжээч А.Б 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 106 дугаар дүгнэлтэд: “1995 онд үйлдвэрлэсэн Ниссан Атлас маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 1.200.000 төгрөг байна. Хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөний зах зээлийн үнэлгээг 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 70.000 төгрөг байна. 3.109 шоо метр шинэс модны зах зээлийн үнэлгээг 2024 оны 11 дүгээр сарын 177.500 төгрөг байна...” гэх дүгнэлт /хх-ийн 74-75 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 03-06 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 хуу/
Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 84-90 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 92-93 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
1. Гэм буруугийн талаар:
1.1. Ойн тухай хуулийн 34, 35 дугаар зүйлийн 35.2-т “мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох болон мод бэлтгэх ажиллагааны” талаар, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-т “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
1.2. Шүүгдэгч Г.Мийн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйл баримтыг мөрдөн шалгах явцад хуульд заасан ажиллагааг гүйцэтгэж, үүнд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан, бэхжүүлсэн бөгөөд эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоход хангалттай байна.
1.3. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан
Иргэний нэхэмжлэгч П.А өгсөн “Г.М нь 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр А аймгийн Ж сумын Б багийн Хувт гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 20 ширхэг, 3.109 метр куб шинэс төрлийн босоо модыг бэлтгэж ...............улсын дугаартай Ниссан Атлас тээврийн хэрэгслээ тээвэрлэн ойн санд 614.237 төгрөгийн хохирол учруулсан байна” гэх мэдүүлэг/хх-ийн 60-61 хуу/, гэрч Х.Бын мэдүүлсэн “...2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Жаргалант сумын иргэн Г.М нь “А” нэртэй хөрөө рамны хашаанд мод бэлтгэж, Зил-131 маркийн машинаар ачиж ирсэн. Машиных нь дугаарыг санахгүй байна. Дээрх модыг “банз гаргана, зүсээд өг” гэж гуйсан. Би дээрх модыг зүсэх гээд “мод бэлтгэх эрхийн бичгээ аваад ир” гэж хэлэхэд мод бэлтгэх эрхийн бичиг байгаагүй бөгөөд хэсгийн төлөөлөгч Жөд “эрхийн бичиггүй мод байна” гэж хэлсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгч ирээд уг тээврийн хэрэгслийг модтой нь Цагдаагийн хэсэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/, гэрч Ж.Аын мэдүүлсэн “...2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б над руу залгаад “хөрөө рамд хүн 20 дүнз авч ирлээ зүсье” гэж хэлэхээр нь би “тэгье” гэж хэлээд очсон. Очиход Зил-131 маркийн машинтай 20 ширхэг дүнз мод байсан. Тэр модыг зүсэж эхлэх гэтэл Б “эрхийн бичгээ аваад ир” гэж байснаа хэсгийн төлөөлөгч Жтэй утсаар яриад “эрхийн бичиггүй мод ирсэн байна” гэж байсан. Би тэгээд уг модыг эрхийн бичиггүй 11 дүгээр сарын 14-ний өдөр Хувт гэх газраас бэлтгэсэн байна гэж мэдсэн. Хэсгийн төлөөлөгч машинтай нь авч явна гэж хэлэхээр нь гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/, гэрч Б.Жийн мэдүүлсэн “...би очоод эрхийн бичиг хаана байгааг, ямар төрлийн модыг хаанаас, хэзээ бэлтгэсэн болохыг асуухад М нь би “ганцаараа 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр А аймгийн Ж сумын Б баг Хувт гэх газраас босоо мод унагаж банз зүсүүлэх гэж байсан талаараа надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/, гэрч Д.Бын мэдүүлсэн “...Атлас гэх машинаар зөөсөн гэж 2024 оны 11 дүгээр сарын 14-ний орой тээврийн хэрэгслийг Жаргалант сумын Цагдаагийн байр руу аваачих үед хэлж байсан. Мөн маргааш нь 11 дүгээр сарын 15-ны өдөр А аймгийн Ж сумын Б багийн Хувт гэх газар руу хэргийн газрын үзлэг хийхээр явах үед мөн М нь Атлас машинаар тээвэрлэсэн гэж хэлээд байсан бөгөөд надад хашаандаа аваад ирсэн гээд зураг цагаан өнгийн машины зургийг үзүүлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/, гэрч Б.Бийн мэдүүлсэн “...Архангай аймгийн Жаргалант сумын хүн гэдгээр нь танина. Уг тээврийн хэрэгсэл миний нэр дээр байгаа боловч би Мд 2024 онд 1.500.000 төгрөгөөр зарж байсан. Уг тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрх нь Г.Мд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/, гэрч Л.Дын мэдүүлсэн “...М ганцаараа өөрийн Атлас маркийн машинаар мод бэлтгэж, тээвэрлэсэн бөгөөд машинаа хөдөө явуулаад намайг гуйж модоо тээвэрлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 хуу/, өөрийн гэм буруугаа хүлээж яллагдагч Г.Мийн өгсөн: “...Би прокурорыг тогтоолыг уншиж танилцлаа миний үйлдэлтэй тохирч байна. Би мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэсэн болохоо хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/ зэрэг нотлох баримтуудаар Г.М нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр А аймгийн Ж сумын Б багийн Хувт гэх газраас зөвшөөрөлгүйгээр 2.40 метрийн урттай, 20 ширхэг 3.109 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай босоо модыг унагаж бэлтгэн, А аймгийн Ж сумын Б багийн Хувт гэх газраас тус аймгийн Жаргалант сумын төв хүртэл өөрийн эзэмшлийн ...............улсын дугаартай Ниссан Атлас маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн, ойн санд 614.237 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, шүүгдэгч Г.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
1.4. Иймд шүүгдэгч Г.Мийг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
2.1. Шүүгдэгч Г.Мийн зохих зөвшөөрөлгүй бэлтгэж тээвэрлэсэн 3.109 куб метр модны экологи эдийн засгийн үнэлгээг 614,237 төгрөг гэж Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ хариуцсан шинжээч 2024 оны 11 сарын 21-ний өдрийн 93 дугаар дүгнэлт гаргажээ.
2.2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан.
2.3. Шүүгдэгч Г.Мийн зохих зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн үйлдлийн улмаас ойн санд учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасныг баримтлан тогтооход (614,237х3) 1.842.711 төгрөгийн хохирол учирсан байх тул гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах; бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд ... учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх гэрээний бус үүргийн зохицуулалт болох Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөхөөр зохицуулсан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Г.Мэс 1.842.711 (нэг сая найман зуун дөчин хоёр мянга долоон зуун арван нэг) төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
3.1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Г.М нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
3.2. Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
4. Бусад асуудлын талаар:
4.1. Шүүхээс шүүгдэгч Г.Мийн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” -ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна.
4.2. Шүүгдэгч Г.Мийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий ...............улсын дугаартай Ниссан Атлас маркийн тээврийн хэрэгсэл, 177.500 (нэг зуун далан долоон мянга таван зуу) төгрөгийн үнэлгээ бүхий 3.109 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг тус тус хураан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэсэн 1.842.711 (нэг сая найман зуун дөчин хоёр мянга долоон зуун арван нэг), төгрөгийг нөхөн төлүүлэхэд зарцуулахаар,
4.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуучин цахилгаан хөрөөг шүүгдэгч Г.Мд буцаан олгож, шүүгдэгч Г.Мэс цахилгаан хөрөөний үнэ 70.000 (далан мянга) төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.
4.4. Шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Гын Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь шүүхээс оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Мэс 1.842.711 (нэг сая найман зуун дөчин хоёр мянга долоон зуун арван нэг) төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Мийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий ...............улсын дугаартай Ниссан Атлас маркийн тээврийн хэрэгсэл, 177.500 (нэг зуун далан долоон мянга таван зуу) төгрөгийн үнэлгээ бүхий 3.109 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг тус тус хураан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэсэн 1.842.711 (нэг сая найман зуун дөчин хоёр мянга долоон зуун арван нэг) төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуучин цахилгаан хөрөөг шүүгдэгч Г.Мд буцаан олгож, шүүгдэгч Г.Мэс цахилгаан хөрөөний үнэ 70.000 (далан мянга) төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
8. Шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч (иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт) нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА