2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/288

 

 

 

 

 

 

 

 

 

   2025          01          28                                    2025/ШЦТ/288                        

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч М.Билгүүтэй /томилолтоор/

шүүгдэгч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч: ***

 

          Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

          Шүүгдэгч *** нь 2024 оны 10 дүгаар сарын 31-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 12:00 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтуугаар “Тоуоtа Наrrier” маркийн, 23-65 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ.

 

          Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

          Би согтуугаар машин жолоодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй. Өмнө нь эрхээ хасуулсан байхдаа дахин согтуугаар машинд жолоодож гэмт хэрэг үйлдсэн гэдгээ маш их ойлгож ухаарч, мэдэрсэн гэв.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-н 03/, драйгер багаж үлээлгэхэд 2.09%-ийн промиль спиртийн агууламжтай гэсэн баримт /хх-н 04/, холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-н 05-06/, Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх-н 09/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2775 дугаартай шийтгэвэр /хх-н 21-22/,

гэрч ***ийн “... миний хүү одоохондоо эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Архины хамааралгүй, хааяа найз нөхөдтэйгөө л уулзахдаа уудаг. Тэр өдөр хэнтэй уусан талаар мэдэхгүй байна. “Тоуоtа Наrrier” маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшилд байдаг. Би машинаа “***” ББСБ-д барьцаанд тавьсан байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 26/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч *** “... би 2024 оны 11 дүгээр 08-ны өдрийн 07 цагийн орчимд Төмөр замд фейсбүүкийн найз Балжиннямтай уулзахаар очиж тэндээ 0.5 литрийн “касс” нэртэй пиво тус бүр гурвыг уусан. Миний гар утас унтрах гээд байсан болохоор машиндаа утсаа цэнэглэхээр гараад машинаа асаагаад сууж байгаад “N” дээр нь тавихад машин урагшилсан, тэгэхээр би тоормос гишгэж зогсоогоод “Р” дээр нь тавьж зогссон. Энэ хооронд 1 метр урагшилсан бөгөөд цагдаа ирээд барьсан” гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн байна. /хх-н 34-35/

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

 

Шүүгдэгч *** 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 12:20 цагийн орчимд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь хуулийн дээрх заалтад нийцэх бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэргийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч ***д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох тухай санал гаргасныг,

шүүгдэгч *** нь торгох ялаар шийтгүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзлээ.

 

Учир нь, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршино.

 

Харин ч шүүх шүүгдэгч ***д хорих ял оногдуулаагүй болохыг дурдаж, шүүгдэгч *** цаашид өөрийн хувийн байдлаа засахыг түүнд анхааруулъя.

 

Шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 40/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-н 39/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 43/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 38/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Бусад байдал:

            Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, жолооч ***гийн гэх “Жолоочийн үнэмлэх” шүүхэд ирээгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. *** овогт ***г “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, түүнийг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ***д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “нийтэд тустай ажил хийлгэх” ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ