2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/333

 

  

 

 

 

 

 

 

  

   2025           01          30                                    2025/ШЦТ/333

   

 

 

 

 

 

           

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч Б.Энхбаяр /томилолтоор/

шүүгдэгч ***

шүүгдэгч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас:

***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

***ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: ***

 

2. Шүүгдэгч: ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч *** нь 2024 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Алтан-Овоо руу өгсдөг шинэ зам дээр үл ялих шалтгааны улмаас хохирогч ***тай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хамар, зүүн шагайн зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч *** нь 2024 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Алтан-Овоо руу өгсдөг шинэ зам дээр үл ялих шалтгааны улмаас хохирогч ***тэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, баруун тохойд зулгаралт, дух, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаагчид мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Саяны уншсантай адилхан байна, тиймээс дахиж ярихгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол нэхэмжлээгүй. Нэхэмжилсэн тохиолдолд төлөх болно гэв.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би бас мэдүүлэг өгөхгүй. Гэм буруутай гэдгээ ойлгож, гэмшиж байна. Хохирлыг төлөх болно гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч *** “... би 2024 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Бага нарангийн 9-11 тоот гэрээсээ өөрийн найзууд болох Галсүх, Батцэцэг, Даваацэцэг нарын хамтаар караоке орохоор гарсан. Бид нар манай гэрт байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд манай гэрээс гараад шинэ тавигдсан Алтан-Овоо руу өгсөх замын орчим гар өргөөд зогсож байсан чинь цагаан өнгийн Приус 20 загварын машин бид нарыг өнгөрч явснаа зогсчихсон. Машин дотроос 4 эрэгтэй хүн бууж ирээд бид нартай маргаан үүсгээд эхэлсэн. Тухайн үед Галсүх гар утсаа бариад явж байсан бөгөөд Галсүх рүү гар утсаараа бичлэг хийлээ гэх шалтгаанаар дайраад байсан. Тэгэхээр нь би найзыгаа өмөөрч тухайн эрэгтэйчүүдтэй маргалдсан. Галсүх рүү болохоор жижигхэн, туранхай биетэй залуу нь дайраад байсан. Харин над руу нэг эрэгтэй нь дайраад гараараа цохиод газар унагачихсан. Тэр 4 эрэгтэйн жолоо барьж явсан болон дахиад нэг эрэгтэй нь зодолдож маргаагүй, нөгөө хоёр найзыгаа салгаад байсан. Батцэцэг, Даваацэцэг нар зодоон болох үед ямар нэгэн байдлаар оролцоогүй. Галсүх бид хоёрыг тэр эрэгтэйчүүдээс салгах гэж л оролдоод байсан. Хамгийн сүүлд намайг гудамжинд тэр залуучуудын араас алхаж байхад намайг газар унатал гараараа цохичихоод цааш яваад өгсөн. Намайг унах үед Батцэцэг хамт газар унасан. Тэр үед манай найз Галсүх цагдаад хандсан гэж би ойлгосон. Миний биед тухайн үед баруун талын шагай бага зэрэг хавдсан байсан. Мөн уруул орчим хавдсан, хамар бага зэрэг өвчтэй байсан. Би цагдаа дээр ирэхдээ шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол авч яваад үзүүлсэн. Миний дээд шүдний паалан бага зэрэг эмтэрсэн байсан. Өөр гэмтэл байгаагүй. Би сэтгэцэд учирсан шинжилгээ хийлгэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй” /хх-н 28/ гэж,

хохирогч *** “... найз Баярмагнайгийн гэрээс шөнийн 01:00 цагийн орчим гарсан. Баярмагнай, түүний хамтран амьдрагч Даваацэцэг, найз Батцэцэг нарынх нь хамтаар гарч караоке орох зорилготой байсан. Тэгээд бид нар Алтан-Овоо өгсөх зам дагуу такси барихаар зогсож байтал цагаан өнгийн Приус 20 загварын, 34-85 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл бид нарыг өнгөрөөд зогссон. Такси байна гэж бодоод тухайн машин руу дөхтөл машин дотроос нь 3-4 20-25 орчим насны эрэгтэй хүмүүс бууж ирээд өндөр, урт үстэй залуу нь бичлэг хийхээ боль гэж миний гар утсыг булааж авах гэж оролдоод байсан. Мөн жижиг биетэй, том нүдтэй, ногоон өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн өмдтэй залуу нь нүүр рүү маань гараараа 3 удаа цохисон. Би газар унах үед миний нүүр рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэр машинаас бууж ирсэн бусад залуучууд манай найз Баярмагнайг цохиж зодоод байсан. Энэ болсон асуудлын талаар бичлэг байгаа тэр бичлэгийг одоо хавсаргуулж өгнө. Миний зүүн хөмсөг сэтэрч нэг ширхэг оёо тавиулсан, 1 ширхэг шүдний паалан унасан. Нүдний ухархай хэсэг өвчтэй, баруун гар зулгарсан, баруун өвдөг зовиуртай өвдөж байна. Би Шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа. Цагдаад дуудлага өгсөн өдөр шинжээч томилсон тогтоол хүлээн авсан. Намайг цохисон залууг бол хараад танина. Сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй” /хх-н 32/ гэж,

гэрч *** “... өнөөдөр 22:00 цагийн үед Галсүх, Батцэцэг бид гурав уулзаж Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, 9-11 тоот Баярмагнайн гэрт очсон. Тэгээд Галсүх, Батцэцэг, Баярмагнай бид нар нэг шил 0.75 литрийн архи хувааж уугаад 01:00 цагийн үед караоке орохоор Баярмагнайн гэрээс гарч Алтан овоо руу өгсдөг шинэ зам руу гарсан. Такси барихаар зам дагуу зогсож байхад 34-85 УБН улсын дугаартай, Тоёота Приус-20 загварын цагаан өнгөтэй тээврийн хэрэгсэл бид нарыг өнгөрч зогсоод буцаж эргээд машин дотроос дөрвөн залуу бууж ирсэн. Тэгэхээр нь бид нар такси юм байх гэж бодоод араас нь алхсан ба алхаж байхад Галсүх гар утсаа ашиглаад явж байсан. Тэгтэл машинаас бууж ирсэн дөрвөн залуугийн нэг нь Галсүхэд хандаж яагаад бичлэг хийгээд байгаа юм гээд маргалдаж эхэлсэн. Хар хувцастай залуу нь Галсүхийн нүүр хэсэгт цохиж унагаагаад өшиглөөд байсан. Яг хэдэн удаа цохисон гэдгийг нь мэдэхгүй байна. Мөн тухайн таксинаас бууж ирсэн урт үстэй залуу, нимгэн хар цамц өмссөн залуу хоёр Баярмагнайг цохиж унагаагаад, нүүр хэсэгт нь өшиглөж байсан. Батцэцэг бид хоёр салгах гээд очиход урт үстэй залуу нь Батцэцэгийг 2 удаа гэдэс рүү нь цохиж унагаасан. Нимгэн хар цамцтай залуу миний хамар руу нэг удаа цохисон. Харин тэр үед машины жолооч залуу найз нарыгаа салгах гээд болиоч ээ гээд байсан. Тэд нар бүгдээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан” /хх-н 34/ гэж,

гэрч *** “... би өөрийн найзууд болох Галсүх, Баярмагнай, Даваацэцэг нартай 2024 оны 7 дугаар сарын сүүлээр уулзсан. Бид нар Баярмагнайн гэрт уулзсан бөгөөд тэндээ 0,75 граммын архи 1 шилийг хувааж уусан. Тэгээд Баярмагнайн гэрээс гараад туслах зам дагуу такси барихаар зогсож байтал Приус 20 загварын машинтай хэдэн залуучууд бид нарыг өнгөрч зогсоод машинаасаа бууж ирээд Галсүх, Баярмагнай нартай маргалдаад, тэр хоёрыг зодчихсон. Даваацэцэг бид хоёр салгах гэж тухайн үед хэрүүл маргаан үүссэн. Даваацэцэг гар утсан дээрээ бичлэг хийж байсан. Би Галсүх, Баярмагнай хоёрыг зодсон эрэгтэйчүүдийн зургийг нь харвал аль нь Баярмагнайг, аль нь Галсүхийг зодсон гэж танина. Баярмагнай, Галсүх хоёрыг нэг нэг хүн тус тусад нь салгачихсан зодож байсан. Тэдгээр хүмүүс бүгд эрэгтэй, нийт 4 эрэгтэй хүн явж байсан. Энэ асуудлын болж цагдаагийн байгууллага дээр ирж мэдүүлэг өгч байна” /хх-н 36/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ***ийн биед зүүн хөмсөгт шарх, баруун тохойд зулгаралт, дух, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд хохирлын зэрэг тоггоох журмын 3.1,1-т зааснаар хохирлын хөнген зэрэг тогтсогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн 9976 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч /хх-н 46-47/,

 

хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ***гийн биед хамар, зүүн шагайн зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэп тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчпэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.1,1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн 9978 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч /хх-н 52-53/ тус тус гаргасан байна.

 

Түүнчлэн гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 19-23/ гэсэн нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч *** “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч ***г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч тус бүрт 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гаргасныг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзлээ.

 

Тодруулбал, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөр төлөгдсөн эсэх, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзсан болно.

 

Шүүгдэгч нар хэдийгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргахгүй байх боловч тэдгээрт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 97/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 90/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 91/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 89/ гэсэн баримтууд,

 

Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 96/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 95/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 93/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 94/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч *** нь шүүгдэгч ***гээс баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд гомдол, саналгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэсэн байна. Мөн хохирогч *** нь шүүгдэгч ***аас баримтаар хохирол нэхэмжлээгүй, гомдол, саналгүй сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэсэн байна.

Харин хохирогч *** Эрүүл мэндийн даатгалын сангаас 49.920 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан /хх-н 107/ байх тул энэ мөнгийг шүүгдэгч ***аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч ***, *** нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээв.

 

Шүүгдэгч нарын хэн аль нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Прокурорын яллах дүгнэлтэд хохирогч ***ийн нэрийг “***” гэж удаа дараа бичсэн байгааг дурдаж, цаашид ийм алдаа гаргахгүй байхыг анхааруулъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

        1. *** “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

        ***ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг,

шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ***, шүүгдэгч *** нар цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***, хохирогч *** нар гомдолгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***аас хохирогч ***ийн эмчилгээний зардалд зарцуулсан 49.920 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

 

6. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***, шүүгдэгч *** нарт авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ЖАНЧИВНЯМБУУ