Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2020/00159

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 01сары 13дөр

181/ШШ2020/00159

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Д /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.Г /РД-т холбогдох

 

2,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 сарын 30-ны өдөр Т.Г нь надаас захад эргэлтийн мөнгө хэрэгтэй байна, хүүтэй мөнгө зээлээч гээд 1,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж аваад хүүг нь цувуулж, сунжирч өгч байгаад 2019 оны 03 сараас хойш хүүг нь ч өгөхгүй алга болсон. Иймд үндсэн зээл 1,000,000 төгрөг, хүү 850,000 төгрөг, алданги 900,000 төгрөг, нийт 2,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч Т.Гт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хариуцагч Т.Гт нэхэмжлэлийн хувийг 2019 оны 10 сарын 31-ний өдөр гардуулсан боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна.

Хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, нэхэмжлэгч шүүх хуралдаанд хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн  хэргийг  хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хэрэгт 1,000,000 төгрөг 2017 оны 08 сарын 30-нд бэлнээр авлаа. Гэрэлцэцэг гэж гараар бичсэн баримт /хх-5 тал/ авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Т.Г түүнээс 2017 оны 08 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд дээрх баримтыг тухайн үед үйлдсэн гэж тайлбарлаж байна.

Талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад заасан зээлийн гэрээний харилцаа байх ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

2017 оны 08 сарын 30-ны өдөр үйлдсэн гараар бичсэн баримтад зээлийн хүү болон алдангийн талаар ямар нэгэн тохиролцоо байхгүй байх ба нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа талууд тухайн үед хүүгийн талаар амаар тохиролцсон бөгөөд эхний 2 сарын хүүг төлсний дараа нэхэмжлэгч болон хариуцагч нар 2017 оны 10 сарын 30-ны өдөр зээлийн гэрээ /хх-4 тал/-г бичгээр нөхөж байгуулсан бөгөөд уг гэрээгээр 1,000,000 төгрөгийг 2017 оны 10 сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 сарын 30-ны өдрийг хүртэл сарын 10 хувийн хүүтэйгээр Н.Д нь Т.Гт зээлдүүлэх, Т.Г нь зээл болон хүүг буцаан төлөхөөр харилцан тохиролцсон гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагчаас 2017 оны 08 сарын 30-наас 2019 оны 03 сар хүртэл хүүгийн төлбөр гэж нийт 1,900,000 төгрөгийг буцаан авсан болох нь тогтоогдож байна.

Талууд 2017 оны 08 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг зээлдэх, зээлдүүлэх харилцаанд ороход хүүгийн талаар бичгээр тохиролцоогүй байсан тул нэхэмжлэгчид 2017 оны 08 сарын 30-ны өдөр зээлдүүлсэн 1,000,000 төгрөгт хүү тооцон нэхэмжлэх эрх үүсэхгүй ч хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 1,900,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь тогтоогдсон бөгөөд харин талуудын хооронд 2017 оны 10 сарын 30-ны өдөр байгуулагдсан гэх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 1,000,000 төгрөгийг бодитоор шилжүүлэн өгөөгүй болох нь мөн тогтоогдож байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дахь заалтад Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан, нэхэмжлэгч нь хариуцагчид 2017 оны 10 сарын 30-ны өдөр байгуулсан гэх зээлийн гэрээний дагуу 1,000,000 төгрөгийг бодитоор шилжүүлэн өгөөгүй болох нь тогтоогдож байх тул 2017 оны 10 сарын 30-ны өдөр байгуулсан гэх зээлийн гэрээг байгуулсанд тооцохгүй, нэхэмжлэгчид уг зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрх үүсэхгүй байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 08 сарын 30-ны өдөр хариуцагчид 1,000,000 төгрөгийг зээлдүүлсэн, ийнхүү зээлдүүлэхдээ хүү болон алдангийн талаар бичгээр тохиролцоогүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалтад заасан хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх хуулийн шаардлага хангагдаагүй, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь заалтад заасан анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлага хангагдаагүй байх бөгөөд нэхэмжлэгч 1,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгснөөс хойш хариуцагчаас нийт 1,900,000 төгрөгийг буцаан авсан байх тул хариуцагчийг нэхэмжлэгчээс зээлсэн 1,000,000 төгрөгийг бүрэн буцаан төлсөн, өмнө төлсөн мөнгөн төлбөрөөс илүү төлбөр төлөх үүрэг үүсэхгүй гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Н.Дгийн хариуцагч Т.Гт холбогдуулан гаргасан 2,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2019 оны 10 сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд   гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР