Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2025 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/07  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч, хяналтын прокурор Б.Жамъяндорж,

Гэрч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох 2430002040238 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ********* оны ******** дүгээр сарын *********-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Сүхбаатар аймгийн ******* сумын**** дугаар баг “*******” 04 тоотод оршин суух хаягтай, 2020 онд Улсын аварга малчин болж байсан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

******* ургийн овогт ******* ******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын ****** дугаар багийн нутаг “*******” гэх газраас эзэмшлийн хар халзан, хар цээжтэй, дөрвөн хөл нь хар, урдаасаа хоёр бахь имтэй 1 тооны нас гүйцсэн бүдүүн эр хонь болох бог малыг бусдын өмчлөлийн мал болохыг мэдсээр байж шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, малын имийг өөрчлөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулж бусдад нийт 213,300 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 1-д заасан хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг айлын хонь имнэсэн гээд байх юм, би айлын хонь имнээгүй, үүнийг ойлгохгүй байна.Хонь нийлээд хоёр тийш ялгасан. Тэр өдөр ынх ямаагаа самнаж байсан. Тэгээд би хонь нийлсэн байна, манайхаас 7 хонь, 11 ямаа байна гэхэд араас чинь явуулъя гэсэн. Гэтэл гэх залуу ирээд надтай хамт ялгалцсан. Ингээд хонио ялгаж дуусаад, дараа хашаанд ирж үлдсэн хонь байвал үзээрэй гэж хэлсэн. Гэтэл ирж үзээгүй, яагаад вэ гэхээр хашаанд байгаа хонийг үзэхээр хонь тамиргүй байсан тул дарагдаж үхэх гээд байсан. Ийм асуудал болсон, би хүний малыг имнээгүй, хүний малыг аваагүй.

, бид нэг нутгийн хүмүүс. Хоорондоо маргаж байсан зүйл байхгүй. , хоёр уулзаад манайхаас нэг нүүр нь халцарсан ухаа хүзүүтэй нэг төлөг, нуруун дээрээ будагтай хар халзан эр хонь байна гэж хэлсэн.  Би ав гэж хэлсэн. Тэгээд би үхэр адуугаа тоолчхоод ишигтэй ямаагаа гэрийн гадаа үлдээгээд очиход хонь хоёр тасарсан, хоёр мотоциклтой хүн төлгөн эм хонины хөлийг нь боосон байсан. Тэгээд манай хонь дутуу, нэг эр хонь байхгүй байна,хаана байна гэж байсан. Тэгэхээр нь би тасарсан юм байлгүй, би яваад олоод ирье, та хэд хонинуудаа хашаанд хийж байгаад бариарай гэж хэлсэн. Тэгээд хашаа руу тууж яваад би тасарсан хонио хашаа руу хийгээд би нүд юм харахгүй байна өөрсдөө олоод ав гэж хэлсэн.

Манай хонь хоёр чих урдаасаа догол имтэй, ийн мал зөв талын чих урдаасаа шат шиг имтэй, манайхтай ойролцоо имтэй. Зүүн чих догол имтэй, баруун чих имгүй. Би зусаг хонийг төллүүлэхгүй 8 жил болж байна. Ингээд хонио ялгаад үржлийн цагт нь улаан будгаар будсан байсан. Өттэй хонио цэнхэр будгаар будна, эр төлөг байвал улаан будагтай, зусган хонь улаан будагтай байсан, би будгаар нь ялгасан, ямаагаа ноолуураар нь ялгасан. эр хонио ногоон будагтай гэж ярьж байсан, би хараагүй.Тавдугаар сарын 5, 8 эхний долоо хоногт малаа имнэсэн, нэг цанхин хонь, ухаа хүзүүтэй хурга, нэг ямаа, хоёр хурган төлөг нь нэг нь ихрийн өрөөсөн, нөгөө нь хэнз гарсан хурга байсан. Эм хонь орой цагаан хар хүзүүтэй, нэг чих нь өвөл язраад цусан хангамж нь муу байсан болохоор хөндлөн болсон байсан тул тэрийг нь лавшруулаад имнэсэн. Орой цагаан хар хүзүүтэй эм хонь байсан. Имнэснээс хойш 4-5 хонгийн дараа ирсэн хэд хонгийн дараа танай хонинд манай хонь байна гэж ирсэн бэ? гэхэд,

ирсэн. Хуучин, шинэ им ялгагдана, цус нь гоожсон, эсвэл тавтай байж таарна, бүрэн эдгээгүй байна. Имнэсэн хонин дотор хүний хонь байгаагүй, би хүний хонийг имнэх шаардлагагүй. ийн эр хонийг би хараагүй, байхгүй байсан. Би ямаагаа самнаад хонио ялгахад өөр хонь байгаагүй. Ямаа самнаж байхад гаднаас хүн байсан.

5 дугаар сарын 9-ний өдөр манай хонийг имнэсэн байна гэж хэлээгүй. Имнэсэн гэдэг үгийг цагдаагийн өрөөнд л анх хэлсэн. Бид хонь байхгүй байна гээд маргасан. Өглөө байсан хонь алга болсон байна гээд загнаад байсан, тэгэхээр нь би байгаа бол байгаа гээд уурласан. Хонийг нь аваагүй байтал, хонийг минь авсан гээд уурлаад байхаар уурлахгүй байх арга байгаагүй. 4 сарын 25-ны өдрөөс хойш дахин хонь нийлээгүй. Манайхны хонины бэлчээр нэг.  Манайх ийнхаас ойролцоогоор 2 километр зайтай, гэрийн ойролцоо хэр 2 айл байдаг. ах бид хоёр хоёулаа малладаг. Нэг төлгөний хөлийг боосон байсан, тэр хонь ухаа хүзүүтэй нүүр нь халцарсан төлөг байсан. Би тэр алга болсон эр хонийг хараагүй. Хашаа, хороонд хайж үзсэн. Хашаан дотор ямаа байсан үзсэн, хурга хөхөж байсан хонин дунд үзсэн. Тэгээд эм хонь руу очиход ах ирсэн. Би эдгээр хүмүүс надаас эр хонь нэхээд байна гэж хэлсэн, тэгээд худгийн амыг нээхэд яваад өгсөн. Яваад өгөхөөр нь би “энэ хүмүүс хонио үз гэхэд яваад өгөх юм, хоёулаа хонио тоолоод бүрэн эсэхийг үзье”  гэсэн. Гэтэл нүүр нь халзарсан зусган хонь нэгийг гаргаж ирсэн. Ингээд энэ хонийг аваачиж өгье гэсэн. Тэгээд ийг ирэхэд хонио ав гэтэл аваагүй явсан, тэгэхээр нь гэр рүү нь машинтай аваачиж өгсөн. Тэр хүмүүс өмнө манай хонь хайхдаа тухайн хонийг хараагүй юм. Б. гэдэг хүнд хүлээлгэн өгсөн...гэв. 

 

- Гэрч *******гийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ийн малчин гэдэг хүн хэзээ явсныг би мэдэхгүй, явсан гэж сонсогдож байсан. Хонь нийлсэн, хонио ялгаж авсан. Би ялгахад оролцоогүй, тусдаа мал хардаг учир ялгалцаагүй. 4 сарын 25-ны өдрөөс хойш дахин нийлээгүй. Манай хонь хоёр чих урдаасаа догол имтэй. Нөгөө айлын хонины имийг сайн мэдэхгүй, айл айлын хонь байдаг гэж сонссон, зарим нь сам имтэй гэж сонссон. Манай хонинд ийн эр хонь, охин хонь байгааг би хараагүй. Сүүлд хонин дотор эр хонь байгаагүй.5 сарын 3, 5-ны үед хонь имнэсэн байсан байх. Тэр хонь ядраад чих нь тасарсан байсан. Түрүү жилийн хургалсан хонь он гараад төлгө болж байсан. Мөн нэг ямаа имнэсэн. Намайг хургатай хонь хөөгөөд ирж байхад 2 мотоциклтой 3 хүн бөөн уур ирсэн. Би “та нарын малыг авах хүн биш, бидний хөрөнгө бидэнд хүрнэ” гэж хэлсэн. 5 дугаар сарын 9-ний өдөр , ирээд ахаа манай хонь танайхтай нийлсэн танай хонинд хонь үзье гэсэн. *******тай маргаад над руу ирсэн. ******* 4 хонь имнэсэн. нэг эм хонь, хоёр хурган төлөг, нэг ямаатай имнэсэн. Тэр орой нь бид 2 малаа шалгахад нэг зусган хонь байсан. Тэгээд ирж ав гэж хэлэхэд авахгүй байхаар нь би хүргэж өгсөн. Хонио хайж байхдаа зусган хонио таниагүй, өөрсдөө мэдээгүй байх. Манайх 500 гаруй хоньтой, дүү 200 гаруй ямаатай. Бүдүүн эр хонь манай хонинд байгаагүй. Хонь нийлэхэд би өөрийн хонийг салгалцаагүй, адуунд явж ирсэн тул салгаагүй. Би хашаан дотроо тойроод харсан, тэр өвөл хатуу өвөл болсон болохоор хонь малыг хашаанд дотор эргэлдүүлж хөөх тэнхэл байгаагүй, ер  нь айлын хонь байна уу гэж харсан, нарийн шахаж хараагүй...гэв.

 

Эрүүгийн 2430002040238 дугаартай хэргээс:

 

- Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр миний бие Сүхбаатар аймгийн ******* сумын ****** дугаар багт байх гэх газарт үхрээ хариулаад явж Цэнд- Аюушийн малчин нь манай ах тэй анх уулзаад манай хонь дутуу байна танай хонинд үзье гэж гэсэн тэгээд сувай хонь руу нь очоод болон хамт явж байсан танихгүй залуу хоёр очоод үзсэн чинь ийн хониноос 2 хонь байна гэж надад ирж хэлсэн тэгэхээр нь би одоо үхэр, адуундаа явлаа шаварт ойчоод байна үзчихээд ирье байгаа бол хонио авахгүй юу даа гэж хэлчхээд яваад өгсөн. Тэр үед нь тэгвэл орой хонь хотлохоор ирж авъя гээд тэр хоёр бас яваад өгсөн. Би үхэр, адуугаа эргэчихээд хонь руугаа очоод ишигтэй ямаагаа хөхүүлчихээд сувай хонь руугаа очсон тэнд 2 мотоциклтой 3 хүн байсан. Нэг нүүр нь халцарсан төлгөө бариад хөлийг нь боочихсон нөгөө эр хонь нь байхгүй байна гэж надад хэлсэн. танай хонь цөөхөн байна тасарчихсан юм биш үү манай эр хонь байхгүй байна гэхээр нь би тасарсан хониндоо яваад ирье та хэд наад хонио хөөгөөд хашаа руу очиж бай гэж хэлээд явсан. Би тасарсан хонио олоод тэд нарын байсан хашаа руугаа хөөж очоод эр хонийг нь хайсан боловч манай хонинд байхгүй байсан. Тэгээд нь надтай эр хонь хашаа хийчхэв эм хонинд чинь үзнэ гэж маргалдаад бид эм хонь руу явсан. Явах замдаа хашаанд байсан ишигтэй ямаатай пүнзийг үзсэн би уур хүрээд үзвэл үзэж л байг гээд шууд эм хонь руугаа явсан чинь ах өөдөөс хонио туугаад ирж байхаар нь хамтдаа эр хонийг нь хайсан боловч бас байхгүй байсан. Энэ үед нь надад хандаж хонь хаана байна хулгайчаа үхсэн хүнээ гээд байхаар нь уурлаад заамдалцаж аваад зодолдоогүй салсан. Тэгээд худаг дээр би та нар хашаа үздэг юм чинь худаг үз гээд хаалгыг нь нээж өгсөн чинь үзээгүй яваад өгсөн. Дараа нь тэгсэн чинь цагдаад намайг хонь хулгайлсан гэж өгсөн байсан” гэх мэдүүлэг /хэргийн 62-р хуудас/

 

- Хохирогч : Манай мал Сүхбаатар аймгийн ******* сумын ***** дугаар баг гэдэг газар байдаг. Манай малыг , нар малладаг юм. Гэтэл манай мал 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр саахалт айл Д. *******ын хоньтой нийлсэн юм. Гэтэл манай хониноос 1 тооны нас гүйцсэн бүдүүн эр хонь алга болсон юм. Манай малчин сураглаад явахад *******ын хоньтой нийлсэн байсан, түүнээс хойш олдохгүй байна гэхээр нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Би *******ыг хардаж байна. Өөр хүн бол байхгүй... гэх мэдүүлэг /хэргийн 9-10 дугаар хуудас/,

 

- Гэрч : Миний бие Сүхбаатар аймгийн ******* сумын иргэн П. гэдэг хүний малыг 2022 оноос хойш ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт маллаж байгаа юм. 2024 оны 04 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хот руу ар гэрийн гачигдал гараад явсан юм. Би явахдаа хамт мал малладаг д сувай хонио харж бай гээд үлдээсэн юм. Би хэд хоногийн дараа ирээд малаа бүртгэхэд, хар халзан хар цээжтэй дөрвөн хөл нь хар урдаасаа хоёр бахь имтэй бүдүүн эр хонь байхгүй байсан юм. Манай эр хонь бол андашгүй содон хонь байсан. Манай хонинд 2 ширхэг байдаг. Манайх 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хургаа хөнгөлсөн, тухайн өдөр хамт мал малладаг аас нэг эр хонь байхгүй байна гэхэд, хургатай хонинд нийлсэн байлгүй дээ гэсэн юм. Би хургатай хонинд алга болсон бүдүүн эр хонио үзэхэд байхгүй байсан юм. Би Хуягаад хургатай хонинд байхгүй байна гэхэд, саяхан ******* ахын хоньтой манай хонь нийлсэн. Магадгүй тэдний хонинд үлдсэн байх гэж хэлсэн юм. Би тэй хамт *******ын хонинд очиж үзэхэд, манай алга болсон эр хонь байсан юм. Харин ******* гэх хүн өөрийн малын имийг хийчихсэн байсан юм. Бид хоёр ******* руу очиж уулзаад танай хонинд манай хоёр хонь байна, чи өөрөө очоод хар гэхэд, ******* танай хонь чинь байгаа бол аваад яв гэсэн юм. Би оройхон эргэж ирээд авъя гэж хэлээд явсан юм. Би *******т манай хонийг имнэсэн талаар хэлээгүй дуугүй өнгөрсөн юм. Би тухайн өдрийн орой 17 цагийн үед үхэр малаа усалчхаад, , нарын хамт 2 мотоциклтой *******ынд очсон юм. Бид гурвыг очиход бүдүүн эр хонь байхгүй, харин төлөг нь байсан юм. Би хонь яасан талаар *******аас асуухад, “байсан бол байж л байгаа биз дээ, байхгүй байгаа болоод байхгүй байгаа биз дээ” гээд уурлаад дайраад загнаад байсан юм. Мөн би нүд муутай харахгүй байна мэдэхгүй гэж хэлээд дайраад байсан юм. Би энэ талаар *******ын төрсөн ах д хэлэхэд та нар өөрсдөө учраа ол гэж хэлээд яваад өгсөн юм. Би энэ талаар малын эзэн т хэлсэн юм. Би хамт мал малладаг тэй хамт очиж үзсэн. бид хоёр хамт харсан юм. Манай хонинд нас гүйцсэн 2 эр хонь л байдаг юм. Би хонио *******ын хонинд байгаа гэдгийг харчхаад 2 цагийн дараа давхиад очиход байхгүй байсан юм. 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр *******ынд гаднаас хүн байгаагүй. Түүний ах л байсан юм өөр хүн байгаагүй...гэх /хэргийн 13-14 дүгээр хуудас/,

...Намайг Б.тэй очиход бүдүүн эр хонийг өөрийн им болох урдаасаа догол имээр имнэчихсэн байсан. Харин төлгийг нь имнээгүй байсан юм. Бид нар бөөндөө очихдоо төлгөө бол авсан, харин эр хонио авч чадаагүй. Би Хуягаа, нарын хамт малаа усалчхаад 3 цаг орчмын дараа очиход байхгүй байсан, *******аас асуухад мэдэхгүй гээд загнаад байсан юм. Тухайн үед ******* хониныхоо захад байсан юм. Би хоёр хонио таньчхаад, *******т очиж манай хоёр хонь танай хонинд байна, чи очоод харчих гэхэд ******* надад хандан би юуг нь харах билээ гэж хэлэхэд нь би малаа усалчхаад ирээд авъя гэж хэлээд явсан юм...гэх мэдүүлэг/ хэргийн 25 дугаар хуудас/,

 

- Гэрч Б.ийн: Миний бие Сүхбаатар аймгийн ******* сумын иргэн П. гэдэг хүний малыг ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт маллаж байгаа юм. Би хургатай хонийг нь малладаг юм. Харин сувай хонийг нь , нар хардаг байсан юм. хонио *******ын хоньтой нийлүүлчихлээ гээд ярьж байсан юм. Улаанбаатар хот руу ажлаар явсан байсан юм. Хэд хоногийн дараа хотоос ирээд бид нар хургaa хөнгөлж байхдаа, нэг бүдүүн эр хонь алга болсон байна, хоёулаа хамт яваад *******ын хонинд үзчихээд ирье гэсэн юм. Бид хоёр шууд хонь руу очоод харахад, манай сувай хониноос алга болсон бүдүүн эр хонь мөн байсан юм. Бид хоёр ******* руу давхиж очоод, манай хоёр хонь хонинд нийлчихсэн байна, чи өөрөө хамт очиж хар, би удахгүй ирж авъя гэж хэлээд явсан юм. Бид хоёр 2 цаг гарын дараа 2 мотоциклтой аваад хонио авах гээд очиход, өдөр байсан бүдүүн эр хонь алга болсон байсан юм. Бид гурав хотонд хашаатай байсан малыг үзсэн боловч байхгүй байсан юм. Мөн *******аас асуухад мэдэхгүй гэж байсан юм. Тэгээд бид гурав байсан төлгөө аваад яваад өгсөн юм. Би хар халзан хонио өмнө сувай хониндоо харж байсан. Би харвал танина. Манай алдсан хонь мөн байсан юм... гэх / хэргийн 17-18 дугаар хуудас/,

...гэрч Б.ийн дахин өгсөн: Намайг тэй очиход бүдүүн эр хонийг имнэчихсэн байсан. Баруун чихийг нь урдаасаа догол имээр имнэчихсэн байсан. Харин төлгийг нь имнээгүй байсан юм. Бид хоёр хоёр хонь мотоцикл дээр дүүрч явж чадахгүй учраас эргэж ирж авъя гэж хэлээд явсан юм. Тухайн үед ******* хониныхоо захад байсан юм. Би хоёр хонио таньчхаад *******т очиж манай хоёр хонь танай хонинд байна, чи очоод харчих гэхэд, би юуг нь харах вэ дээ гэж хэлэхэд нь, бид малаа усалчхаад ирээд авъя гэж хэлээд явсан юм...гэх мэдүүлэг/ хэргийн 28 дугаар хуудас/,

 

- Гэрч Б.ийн: Миний бие 2024 оны 02 дугаар сараас П.Цэнд- Аюушийн малчинд нь туслахаар очиж ажилласан юм. 2024 оны 04 дүгээр сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна, малчин ах хот руу ажлаар яваад би малаа харж үлдсэн юм. Би ахыг явснаас хойш 4-5 хоногийн дараа хонио санаандгүй байдлаар саахалт айл *******ын хоньтой нийлүүлсэн юм. ******* ах бид тухайн өдөр хонио ялгаж салцгаасан юм. ах хонь нийлснээс 2 хоногийн дараа ирээд надаас хонио хүлээж авахдаа бүртгээд нэг эр хонь алга болсон байна гэсэн юм. Би ******* ахын хоньтой нийлүүлсэн гахад, өөрөө яаж *******ын хонинд алга болсон эр хонь бас нэг төлөг байна гээд давхиж ирсэн юм. Бид нар малаа усалчхаад 3 цаг орчмын дараа хоёр мотоциклтой , нарын хамт очиход малд байхгүй байсан юм. Бид нар хонинд байсан хонь яасан бэ гэхэд. ******* байсан бол байж л байгаа шдээ гээд *******, Бат- Эрдэнэ нар муудах гээд байхад нь, салгаад төлгөө аваад явцгаасан юм. ах өөрөө ирээд учраа олно биз гээд явцгаасан юм. Би өөрийн нүдээр бол хараагүй ах өөрөө очиж хонинд нь үзчихээд алга болсон эр хонь мөн байна гэж хэлсэн юм. Удалгүй бид нар очиж хонинд нь харахад байхгүй байсан. ахтай хамт очиж харсан " гэх /хэргийн 21-22 дугаар хуудас/,

....Манай хоньтой нийлсэн талаар мэдэж байсан. Хонь нийлээд *******, ийн малчин хоёр өөрсдөө ялгаж авсан юм. Манай хонинд ийн хоёр хонь үлдсэн талаар мэдээгүй. Хэд хоногийн дараа Цэнд- Аюушийн малчин хоёр залуу ирээд, ахаа манай хонь дутуу байна, танай хонинд үзье гэхээр тэг тэг манай хургатай хонь баруун хойд талаар байгаа, харин сувай хонь хойд талаар байгаа гэж хэлэхэд, тэр хоёр залуу мотоциклтойгоо яваад өгсөн юм. Өөр зүйлийн талаар бол мэдэхгүй байна... гэх мэдүүлэг/ хэргийн 31-32 дугаар хуудас/,

 

- Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №2402167 дугаартай “...Нас гүйцсэн эр хонь 2024 оны 05 дугаар сарын 31-ний байдлаар 1212.мн сайтын эх сурвалжаар 213,333.3 буюу бүхэл чилбэл 213,300 төгрөг” гэх дүгнэлт / хэргийн 37-43 дугаар хуудас/,

 

- *******ын хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон  Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр/ хэргийн 65 дугаар хуудас/

 

-*******ын үзлэгийн картын хуулбар /хэргийн 66-72 дугаар хуудас/

 

-Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024.09.02-ны өдрийн 119 дугаартай албан бичиг / хэргийн 73 дугаар хуудас/

 

-*******ын Малын А дансны хуулбар /хэргийн 74-77 дугаар хуудас/

 

-*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 78 дугаар хуудас/

 

- *******ын Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, авто тээврийн хэрэгсэл эзэмшлийн тодорхойлолт /хэргийн 81-83 дугаар хуудас /

 

-Хуульзүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 84 дүгээр хуудас/

 

- *******ын Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор гаргасан хүсэлт /хэргийн 91-94 дүгээр хуудас/,

 

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 21 дугаартай “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоол /хэргийн 95-96 дугаар хуудас/

 

- *******ын өмгөөлөгч М.Энхтуяагийн Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржид гаргасан хүсэлт/хэргийн 98-99 дугаар хуудас/,

 

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаартай “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоол /хэргийн 95-96 дугаар хуудас/

 

- *******ын Улсын Ерөнхий прокурорын газарт гаргасан гомдол /хэргийн 104-105 дугаар хуудас/,

 

            -Улсын Ерөнхий прокурорын газрын Ерөнхий прокурорын туслах О.Мөнхбаатарын 2024 оны 11 сарын 08-ны өдрийн 4/1271 дугаартай тогтоол/хэргийн 111-112/

 

- Улсын Ерөнхий прокурорын газрын 2024.11.08-ны өдрийн 4/2986 дугаартай хариу мэдэгдэх хуудас/хэргийн 113-114 хуудас/ зэрэг болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Прокуророос шүүгдэгч *******ыг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын ***** дугаар багийн нутаг “*******” гэх газраас эзэмшлийн хар халзан, хар цээжтэй, дөрвөн хөл нь хар, урдаасаа хоёр бахь имтэй 1 тооны нас гүйцсэн бүдүүн эр хонь болох бог малыг шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, малын имийг өөрчлөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулж бусдад нийт 213,300 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

2. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас гэм буруугийн талаар “ Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газраас эзэмшлийн хар халзан, хар цээжтэй, дөрвөн хөл нь хар, урдаасаа хоёр бахь имтэй 1 тооны нас гүйцсэн бүдүүн эр хонь болох бог малыг бусдын өмчлөлийн мал болохыг мэдсээр байж шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, малын имийг өөрчлөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулж 213,300 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч П., гэрч А., Б. нарын мэдүүлэг зэргээр нотлогдон,тогтоогдож байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч *******, гэрч нараас асуусан асуулт, мэдүүлгийн хариу нь гэрч А., гэрч Б. нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтэй яг таарч байдаг, зөрүүтэй асуудал огт гараагүй. Үүнээс үзэхэд гэрч нар нь үнэн зөв мэдүүлэг өгсөн болох нь харагдаж байна. Хэрэгт хамааралтай гэрч, хохирогч бүх хүнийг асуусан. Зөвхөн яллах талын нотлох баримтыг бүрдүүлээгүй, шүүгдэгч *******ын ахаас мэдүүлэг авсан байдаг. Мөн өмгөөлөгч хууль сануулж мэдүүлэг авсан хоёр гэрчийг худал мэдүүлэг өгсөн байна гэж байна. Тэгвэл ******* худал хэлээгүй гэдгийг яаж нотлох вэ. Шүүх хуралдаан эхлэхэд *******аас “гэрч , нартай ямар нэгэн өс хонзон хувийн харилцаа байгаа юм уу” гэхэд тийм асуудал байхгүй гэсэн. Ийм асуудал гаргаж байгаагүй хүмүүс өнөөдөр худал хэлэх шаардлагагүй байх гэж бодож байна.

Ингээд им өөрчилсөн талаар хэлээгүй гэж байна. Саахалт айлууд учир им өөрчилсөн талаар хэлээд байх шаардлага байхгүй гэж бодож байсан байж болно.

Тухайн хонийг шалгаагүй байна гэдэг. Мөрдөн шалгах ажиллагааны үед тухайн хонийг олж тогтоож чадаагүй, хааш нь яаж хийснийгээ ******* өөрөө мэдэж байгаа. Иймд хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бодитоор тогтоосон гэж үзэж байгаа.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэгтээ малуудаа имнэсэн гэхдээ би хараа муутай гэж хэлдэг, бусдын малыг имнэсэн асуудлаа хараа муутай гэх шалтгаанаар цайруулах гэж байгаа оролдлого байж болох юм.

Иймд өнөөдрийн шүүх хуралдааны үед өгсөн шүүгдэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд, цаг хугацаа болсон газар, үйл баримтын дараалал зэрэг нь хоорондоо яг таардаг, эдгээр байдлаас үндэслэн *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна” гэх,

 

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ Миний үйлчлүүлэгч иргэн ******* нь би бусдын малыг хулгайлаагүй, захиран зарцуулсан үйлдэл хийгээгүй, харин манай хонинд айлын эр хонь огт байгаагүй, гүтгэж байна. Ингээд гүтгэж байгаа хүмүүсийг шалгаж өгнө үү, би гомдолтой байна гэх хүсэлт гаргасныг прокурорын зүгээс хангаж шийдээгүй. Энэ талаар гомдолтой явдаг. Өмгөөлөгчийн зүгээс энэ нөхцөл байдлыг дэмжиж хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл дүгнэлт хийж байна. Мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн бодит үнэнийг тал бүрээс нь үнэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Яллагдагч, шүүгдэгчийн яллах болон цагаатгах, хүндрүүлэх, хөнгөрүүлэх зэрэг байдлыг тал бүрээс нь судалж, цуглуулж бүрдүүлэх ёстой. Хэргийн материалыг харахаар *******ыг яллаж байгаа нотлох баримт нь хохирогч П., гэрч А., Б. нарын мэдүүлгүүд байгаа, шинжээчийн дүгнэлт нь малын үнэлгээг гаргаж байгаа, өөр ямар ч нотлох баримт байхгүй.

            Тэгэхээр гэрчийн мэдүүлэг гэхээр хүн юм чинь ямар нэгэн байдлаар хувирч мэдүүлэг өгөх боломжтой. Хоёр гэрч нь П. гэдэг хүнээс мал авдаг амьдралаа залгуулдаг, цалин хөлс авдаг. Өөрөөр хэлбэл хүний мал хардаг хүмүүс өөрсдөө малаа дутаасан, эсвэл өөрсдөө хэрэглэсэн байж болох шүү дээ. Энэ талаар ямар ч шалгасан зүйл байхгүй. А. нь “мал алга болсон *******ыг сэжиглэж байна” гэж  хэлсэн болохоос авсан талаар нотолсон зүйл байхгүй, гэрч нарын мэдүүлгээс үндэслэн өөрийн хохирлыг авна гэж хэлсэн.

            Прокурорын зүгээс хууль сануулсан баримтад гарын үсэг зуруулж нотлох баримтыг бүрдүүлсэн гэдэг. Хууль сануулсан учир худал хэлэхгүй байна гэсэн зүйл байхгүй, хууль сануулсаар байтал худал хэлж байдаг гэрч байдаг. А. нь миний хонийг имнэсэн байдаг гэж мэдүүлэг өгдөг, гэтэл нь имнэсэн талаар ярьдаггүй. Гэтэл Б.ийн мэдүүлэгт манай нэг хонь байна гэж ярьсан байдаг. Тэгэхдээ имнэсэн талаар огт ярьдаггүй, хэлээгүй байдаг. Яагаад хэлээгүй талаар мөрдөн байцаагч ч асуугаагүй. Эдгээр хүмүүс имнэсэн талаар хэлсэн бол ******* имнэсэн хонийг харъя үзье гээд авч яваад харуулах байсан. Ингээд имнэсэн талаар ямар нэгэн зүйл яриагүй учир үхэр нь шаварт шигдсэн байсан тул үхэртээ явсан байдаг. Өөрсдөө хонио аваад яваарай гэсэн гэтэл хонио авч яваагүй, яагаад авч яваагүй юм бэ? гэхээр бид мотоцикл дээр хонь дүүрч явах боломжгүй байсан гэж хэлдэг. Хөдөөгийн малчид хонийг хэд  хэдээр нь дүүрээд зөөж байдаг. Яагаад орхисон талаар өөрсдөө тайлбар хэлдэггүй. Дараа нь гурвуулаа болоод хоёр мотоциклтой ирж бүх мал,  хашаа хороог шалгасан байдаг. Гэтэл хонь гарч ирээгүй. Ингээд гэрч нар *******ыг манай хонийг нуусан гэж хэлдэг. Нуусан гэж байгаа бол нотлох ёстой.

            Тухайн айлд хоёр эр хонь байсан нь үнэн юм уу, худал юм уу гэдэг асуудал эргэлзээтэй. Ингээд хонь имнэсэн талаар *******т хэлээгүй, П.ид ч хэлээгүй байдаг. Бүр хэзээ хойно цагдаа дээр очиж өргөдөл бичихдээ хэлсэн байдаг. Имнэсэн асуудал дээр ярихад бодит байдлыг малчнаас нь зургийг нь дараад авчирсан, үүнийг мөрдөн байцаагч, прокурор бүрдүүлэх ёстой байсан. Гэтэл энэ талаар нотлох баримтыг бүрдүүлээгүй байсан. Нотлох ёстой зүйлээ мөрдөгч газар дээр нь очиж шалгах байсан, нотлох ёстой зүйлээ нотлоогүй, хоёр талын мэдүүлгийг огт шалгаагүй байж гэрчийн мэдүүлгээр үндэслэн нэг талыг барьж болохгүй. Эр хонины баруун чихийг имнэсэн гэдэг, ******* өөрийн имийг хийсэн гэвэл хоёр чих нь догол имтэй. Гэтэл нэг чихийг нь имнэсэн байсан гэсэн яагаад нөгөө талыг нь имнээгүй юм. Зүүн чих нь давхар догол имтэй. Иймд имнэсэн гэх асуудал үндэслэлгүй байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэт нэг талыг барьсан гэх асуудал нь байцаалт авч байгаа он сар, хэрэгт нотолбол цохих байдлыг нотлоогүй зэргээс  харагдаж байна.  Шунахайн сэдэлтээр бусдын малыг авсан гэдэг. Энэ хүн хүний малд шунахаар хэмжээний хүн мөн үү, үнэхээр шунахай байсан бол 4 дүгээр сарын 27 нд аас малаа хүлээж авахдаа нэг хонь байхгүй байхыг мэдсэн. Ингээд 5 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл хэн ч дурсаагүй, ингээд 9-ний өдөр тэднийх хурга ишгээ чимхсэн, ингээд нэг эр хонь байхгүй байна гээд, хургатай хонин дунд байгаа байх гээд ярилцсан байдаг. Ингээд арав гаруй хоногийн дараа сөхөж гаргаж ирсэн, энэ хоногийн дотор тухайн хонийг хаашаа ч нууж болох байсан. Иймд гэрчүүд худал хэлж байгаа нь тогтоогдож байна. Шунахайн сэдэлттэй гэдэг дээр нэмж  хэлэхэд малчид 5 дугаар сарын 9-ний өдөр гэрчүүд хоёр хонио харсан гэдэг, 3 дахь хонийг харсан гэдэг. Эзэн нь хараагүй юм чинь өөрсдөө биеэр хүргэж өгөх ажиллагаа хийх шаардлага байхгүй, гэтэл хүргэж өгсөн эдгээр хүмүүсийн сайхан сэтгэл, хүнлэг байдал харагдаж байгаа. Харин сөргөөр нь харж сайхан сэтгэл рүү ус цацаж байна. Харин миний зүгээс харахад малчид нь өөрсдөө тухайн малыг үгүй хийсэн юм биш үү эзэн нь мэдэхгүй байсан. Эдгээр үйл ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд шалгах ёстой. Гэтэл 3 гэрчийн мэдүүлгээр хязгаарласан. ******* эдгээр хүмүүс намайг гүтгэж байна шалгаж өгнө үү гэхэд шалгаж өгөөгүй, энэ бүх үйлдлээс харахад хэт өрөөсгөл туйлширсан байдлаар мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан зарчмыг алдагдуулан хийсэн байна гэж үзэж байна. Нотолбол цохих байдал дээр хонины им тэмдгийг нэг бүрчлэн газар дээр нь очиж шалгах, имнэсэн хонийг шинэ хуучин имтэй эсэхийг шалгах, нотолбол цохих байдлыг шалгаагүй, прокурорын яллах дүгнэлтэд малын имийг өөрчилж гэсэн байдаг, гэтэл имийг нь шалгасан бол баруун талын чих имгүй байсан, өөрчилсөн гэхийн оронд шинээр им хийсэн байна гэх байсан юм биш үү. Мөн өөрийн өмчийн адил захиран зарцуулсан гэдэг. Яаж захиран зарцуулсан юм бэ? Энэ талаар ямар ч ажиллагаа хийгдээгүй, мөн нөгөө талын улсын шалгаагүй, гомдол гаргасан учир шалгаагүй байх гэж бодож байна. Ингээд тухайн малыг ******* авсан талаар хэн ч хараагүй, мөн тухайн хонь байсан юм уу, байгаагүй юм уу гэдэг нь тогтоогдоогүй, зөвхөн гэрчүүдийн мэдүүлгээр хонь байсан байна гэсэн. Энэ хонийг хэн авсан юм, ******* авсан уу, авсан уу, аягүй бол авсан юм биш үү энэ талаар шалгаж тогтоох үйл ажиллагаа нотолбол зохих байдлыг тогтоогоогүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч ирнэ гэсэн байсан тул би хохирогчоос маш олон асуулт бэлдэж ирсэн. Харамсалтай нь хохирогч шүүх хуралтайгаа мэдсээр байж ирсэнгүй. Шүүгчийн туслахад шүүх хуралдааны товоо мартсан гэж хэлсэн байсан. Ингээд хохирогч өөрийн хохирол нэхэмжлэл дээр ч эргэлзэж байгаа нөхцөл байдал байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.16 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн буруутай үйлдэлд эргэлзээ төрөх юм бол сэжигтэн яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэж гэм буруугүй тооцож өгнө үү, прокурор цаашид бүрэн гүйцэт шалгаж, бүхий л нотлох баримтыг бүрдүүлсэн байна гэж прокурор үзсэн улсын ерөнхий прокурор ч дүгнэсэн. Гэрч нар худал мэдүүлэг өгсөн талаар үгүйсгэх арга байхгүй гэж үзэж байгаа, түүнийг шалгах нь мөрдөн байцаагч прокурорын үүрэг тэр ажиллагааг дутуу хийсэн гэж үзэж байна. Хохирогч миний хонь содон хар нүүртэй хар хүзүүтэй гэдэг. Содон гэдгийг хэн нотлох юм бэ, содон хонь байсан бол бэлчээрт байгаа хониноос хараад авахгүй яасан юм бэ? мөн хараа муутай тул хүний мал имнэсэн гэж дүгнэх гээд байна. Ийм магадлалаар хүнийг яллах нотлох баримт болгож байх үндэслэл байхгүй. Анх *******аас мэдүүлэг авахдаа бичлэг  хийгээд мөрдөгч үнэнээ ярь хэргээ хүлээ, энэ хүмүүстэйгээ тохир гэж хэлээд байсан гэдэг тэгээд хэрэгт сиди бичлэг байсан. Одоо болохоор сиди байхгүй гэдэг. Хэрэг хэт нэг талыг барьж хэтэрхий туйлширсан байдал харагдаж байна. г асуусан байдаг. Гэхдээ асуухдаа асуух ёстой зүйлээ асуугаагүй байсан тул шүүх хуралдаанд г оруулж ирж асуулт асуусан. Ингээд гэм буруутай эсэхийг энэ хэрэгт нотолбол зохих байдал тогтоогдоогүй тул гэм буруу дээр эргэлзээ төрж байна. Иймд сэжигтэн яллагдагчид ашигтайгаар шийдэж, *******ыг гэм буруугүйд тооцож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гарган, 

 

шүүгдэгч *******аас “Би хүний мал имнээгүй,гэм буруутайгаа хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус мэтгэлцэв.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно ” гэж заасны дагуу анхан шатны шүүх нь яллах болон өмгөөлөх талын эрх тэгш, мэтгэлцээний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай нотлох баримт бүрийн эх сурвалжийг магадлан шалгаж, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судалж, харьцуулан үнэлэх замаар үнэлэх замаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийг яллах, эсхүл цагаатгах үндэслэл, хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоож, тэдгээрийг цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа хуульд нийцсэн, агуулга нь нотолгооны ач холбогдолтой эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг бүрэн бодитой, эргэлзээгүйгээр сэргээн тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн эрх зүйн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн шийдвэрлэх үүрэгтэй юм.

 

4. Харин тухайн хэргийн хувьд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлахад прокуророос шүүгдэгч *******ыг өөрийн хонин сүрэгт ирж нийлсэн 1 хонийг өөрийн имээр имнэж бусдын малыг хулгайлсан гэж хууль зүйн дүгнэлт хийсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, гэм бурууг эргэлзээгүй тогтоох хуулийн шаардлагыг хангаагүй буюу хэргийн баримтаар хөдөлбөргүй, бүрэн, дүүрэн нотлогдон, тогтоогдоогүй хийгээд хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт болжээ

 

5. Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдлээр хэрэгжих бөгөөд энэхүү гэмт хэрэг бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой хийгээд гэм буруутай этгээдийн зүгээс бусдын малыг имийг өөрчлөх, өөрийн имээр имнэх зэргээр захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйлдлээр хэрэг төгсдөг байна.

 

6. Энэ хэргийн хувьд шүүгдэгч *******ыг, хохирогч нэг тооны хонийг имнэсэн байсан талаар гэрч “...Би тэй хамт *******ын хонинд очиж үзэхэд, манай алга болсон эр хонь байсан. ******* бүдүүн эр хонийг өөрийн им болох урдаасаа догол имээр имнэчихсэн байсан. Бид хоёр ******* руу очиж уулзаад танай хонинд манай хоёр хонь байна, чи өөрөө очоод хар гэхэд ******* танай хонь чинь байгаа бол аваад яв гэсэн юм. Би оройхон эргэж ирээд авъя гэж хэлээд явсан юм. Би *******т манай хонийг имнэсэн талаар хэлээгүй дуугүй өнгөрсөн юм. Би тухайн өдрийн орой 17 цагийн үед үхэр малаа усалчхаад, , нарын хамт 2 мотоциклтой *******ынд очиход бүдүүн эр хонь байхгүй, харин төлөг нь байсан. Би хонь яасан талаар *******аас асуухад, “байсан бол байж л байгаа биз дээ, байхгүй байгаа болоод байхгүй байгаа биз дээ” гээд уурлаад дайраад загнаад байсан юм” гэж,

гэрч Б.ийн  “ бид хоёулаа хамт яваад *******ын хонь руу очоод харахад, манай сувай хониноос алга болсон бүдүүн эр хонь мөн байсан. Баруун чихийг нь урдаасаа догол имээр имнэчихсэн байсан. Бид хоёр ******* руу давхиж очоод “манай хоёр хонь хонинд нийлчихсэн байна, чи өөрөө хамт очиж хар, би удахгүй ирж авъя” гэж хэлээд явсан юм. Бид хоёр 2 цаг гарын дараа 2 мотоциклтой аваад хонио авах гээд очиход, өдөр байсан бүдүүн эр хонь алга болсон байсан юм. Бид гурав хотонд хашаатай байсан малыг үзсэн боловч байхгүй байсан юм. Мөн *******аас асуухад мэдэхгүй гэж байсан юм. Тэгээд бид гурав байсан төлгөө аваад яваад өгсөн юм. Би хар халзан хонио өмнө сувай хониндоо харж байсан. Би харвал танина. Манай алдсан хонь мөн байсан юм” гэх мэдүүлгээс өөр бусад тухайн гэмт хэргийг шууд нотлох баримт хэрэгт авагдаагүй хийгээд мөрдөн шалгах ажиллагаанд гэрч нараас мэдүүлэх энэ үйл баримтыг нотлох ажиллагааг хэрэгт огт явуулаагүй буюу хэргийг бүрэн, дүүрэн нотлон, тогтоогоогүй байна.

 

7. Тодруулбал, гэрч Б., А. нараас анхнаасаа *******ын хонинд өөрийнх нь ямар имтэй, ямар зүсмийн 2 хонь байгаа, имнэсэн гэх эр хонь нь ямар шинж тэмдгээр ялгарч танигдсан зэрэг асуудлыг хонь олох цаг хугацаандаа түүнд хэлж, нотлолгүйгээр, энэ асуудлыг зөвхөн цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө л мэдүүлсэн нь ямар учир шалтгаантай нь тодорхойгүй, мөн хохирогч П., шүүгдэгч ******* нарын хонь ямар ямар имтэй, *******ын 5 дугаар сарын эхээр өөрийн 4 хонь, ямааг имнэсэн им нь уг  эр хонины имнэсэн имтэй таарч байсан эсэх, гэрч, хохирогч нараас алга болсон гэх бүдүүн эр хоньтой адил зүсмийн хонь байдаг гэсээр атал уг хонийг шүүгдэгчид таниулах ажиллагааг хийж алга болсон хонины зүс, имийг тодорхой тогтоогоогүй, гэрч Б.,А. нараас “ ******* бүдүүн эр хонийг өөрийн им болох урдаасаа догол имээр имнэчихсэн байсан ” гэж мэдүүлэх боловч уг хонины зүүн чих тэдний өөрийн ямар имтэй байсан талаар огт мэдүүлээгүй, мөн  тухайн хонь алга болсон гэх зэрэг асуудлыг болон, гэрч Б., А. нарын нэг айлын малыг хариулдаг ашиг сонирхол нэгдмэл байдал буюу гэрч, шүүгдэгч нарын зөрүүтэй мэдүүлж буй дээрх байдлыг шалган тогтоох зэргээр хэргийн нотолгоотой холбоотой асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалган тогтоогоогүй нь хэргийн үйл баримтыг тогтооход эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байгааг дурдах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, хэргийн жинхэнэ байдлыг тогтооход ач холбогдол бүхий гэрч Б.,А. нарын мэдүүлэг нь хохирогчтой нэгдмэл ашиг сонирхол бүхий хүмүүсийн мэдүүлэг хийгээд тэдгээрээс мэдүүлж буй хэргийн үйл баримтыг шууд үгүйсгэх, бодит байдалд нийцээгүй гэж няцаан дүгнэх үндэслэлгүй боловч нотлох чадварын хувьд харьцангуй сул буюу үүнийг өөр бусад баримтаар нотлон, тогтоогоогүйгээс ялангуяа зөвхөн тухайн хэрэгт нэгдмэл сонирхолтой байж болох дан ганц гэрчийн мэдүүлгүүдээр хэргийн жинхэнэ байдлыг бодитой тогтоох боломж хязгаарлагдмал буюу нотлох баримт хүрэлцэхгүй, учир дутагдалтай хийгээд эдгээрт үндэслэгдсэн яллах баримт нь нотолгооны ач холбогдлын хувьд эргэлзээтэй байна.

8. Хэргийн баримтаас үзэхэд,  шүүгдэгч ******* ганцаар бус өөрийн ах ******* гэгчтэй хамтран малаа малладаг хийгээд ******* нь хэрэгт болон шүүх хуралдаанд гэрчээр  “ хонь нийлсэн, түүний малчин, ******* нар хонио ялгаж авсан,манай хонинд ийн эр хонь, охин хонь байгааг би хараагүй. Сүүлд хонин дотор эр хонь байгаагүй. 5 сарын 3, 5-ны үед ******* нэг эм хонь, хоёр хурган төлөг, нэг ямаатай имнэсэн. Хонь имнэсэн нь байсан хонь ядраад чих нь тасарсан байсан. Түрүү жилийн хургалсан хонь он гараад төлгө болж байсан. Мөн нэг ямаа имнэсэн. Намайг хургатай хонь хөөгөөд ирж байхад 2 мотоциклтой 3 хүн бөөн уур ирсэн. Би “та нарын малыг авах хүн биш, бидний хөрөнгө бидэнд хүрнэ” гэж хэлсэн. Тэр орой нь бид 2 малаа шалгахад нэг зусган хонь байсан. Тэгээд ирж ав гэж хэлэхэд авахгүй байхаар нь би хүргэж өгсөн. Хонио хайж байхдаа зусган хонио таниагүй, өөрсдөө мэдээгүй байх. Манайх 500 гаруй хоньтой, дүү 200 гаруй ямаатай. Бүдүүн эр хонь манай хонинд байгаагүй. Хонь нийлэхэд би өөрийн хонийг салгалцаагүй, хашаан дотроо тойроод харсан, ер  нь айлын хонь байна уу гэж харсан, нарийн шахаж хараагүй” гэж мэдүүлсэн хийгээд  түүний хувьд шүүгдэгч *******тай хамт маллах, малчин хүний хүний хувьд хонь нийлснээс хойш олон хоногийн хугацаанд хонинд нийлсэн содон тэмдэгтэй эр хонийг шууд ялган таних боломжтой нөхцөл байдалд байсан хийгээд эр хонь тэдний хонинд нийлсэн, түүнийг имнэсэн эсэх талаар огт мэдээгүй байх ба харин хэрэг гарсан гэх цаг хугацаанаас хойш дахин хонио шалгаж нэг зусган хонь үлдсэн байгааг хүргэж өгснийг дурдах нь зүйтэй.

 

Мөн шүүгдэгч *******ын хувьд харааны бэрхшээлтэй иргэн болох нь хэрэгт авагдсан  *******ын хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон  Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдох бөгөөд тэрээр өөрийн хонинд нийлсэн хонь нэг бүрчлэн зүсчлэн таних боломж хязгаарлагдмал хийгээд энэ ч агуулгаараа гэрч Б., А. нарын ирж “ танай хонинд 2 хонь байна”  гэж хэлэхэд “ танай хонь чинь байгаа бол аваад яв ” гэж хэлсэн ба энэ нь айлын хонийг имнэсэн гэх нөхцөл байдлыг үгүйсгэх ба түүнчлэн Б., А. нараас *******, ******* нарын мал, хашаа, хороо, худаг зэрэгт имнэсэн гэх эр хонийг хайсан боловч гарч ирээгүй бөгөөд энэ хонь алдагдсан гэх үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа огт явуулаагүй тул шүүгдэгч *******ыг, эр хонь алга болсон гэх асуудалд шууд буруутгах үндэслэлгүй байна. 

 

9. Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ба эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субьектив шинжүүдийн нэгдлийг ойлгох бөгөөд энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог болно.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заажээ.

 

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг хөдөлбөргүй, эргэлзээгүй, зөв сэргээн, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй тогтоох бөгөөд хэрэв шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эргэлзээ бий болсон тохиолдолд түүнийг нотлох баримтаар няцаан үгүйсгэсний эцэст гэм буруутай нь тогтоогдсон гэж үзэх ба харин хэргийн нөхцөл байдлаар тогтоогдсон эргэлзээ бүхий асуудлыг шүүхээс няцаан үгүйсгэх боломжгүй тохиолдолд тухайн асуудлыг гэмт хэрэгт холбогдсон этгээдэд ашигтайгаар шийдвэрлэх зарчимтай.

 

Прокуророос шүүгдэгч *******ыг, эр хонийг имнэж бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт буруутган, хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг хэзээ, хэрхэн, яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилгыг хангалттай нотолж чадаагүй буюу хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар бүрэн дүүрэн нотлоогүй, шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хуулийг тайлбарлан хэрэглэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүсэж байх тул . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, түүний хууль ёсны байх зарчимд нийцүүлэн шүүгдэгчийн хувьд ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иймд прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг” нотлогдоогүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Тодруулбал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж буй “ *******ын гэм буруутай эсэхийг хэрэгт нотолбол зохих байдлаар тогтоогдоогүй, хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн буруутай үйлдэлд эргэлзээ төрж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэжигтэн яллагдагчид ашигтайгаар шийдэж, *******ыг гэм буруугүйд тооцож,цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг хэргийн бодит нөхцөл байдал үндэслэгдсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.

 

Бусад:

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хохирогч 213,300 төгрөг гаргуулах иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор тогтоолоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.9,  36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар аймгийн Прокуророос газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* *******т яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  *******т холбогдох 2430002040238 дугаартай эрүүгийн хэргийг Сүхбаатар аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 

3. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хохирогч 213,300 төгрөг гаргуулах иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.НАСАНБУЯН