2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/278

 

 

 

 

 

 

 

 

   2025         01           27                                     2024/ШЦТ/278

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал, улсын яллагч Б.Ундрах, шүүгдэгч Б.******** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн ******** овогт ********ийн ********ид холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 0*** дугаар сарын ***-ны өдөр ***аймгийн ****суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өрөг угсрагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** гудамж *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, ******** овогт ********ийн ******** (РД: *****).

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******** нь 2024 оны 10 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “************” гэх нэртэй караокены үүдэнд хохирогч Ч.********тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар чулуугаар толгойн тус газарт нь 2-3 удаа цохиж, газарт унаган зодож эрүүл мэндэд нь “зулайн хуйханд шарх, хүзүү, зүүн бугалгад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүгдэгч Б.******** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч Б.******** “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг гаргахгүй...” гэв.

Гурав: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Ч.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 27-ны орой 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах буудалд найзын хамтаар орж улмаар буудалд 2.5 литрийн пиво хоёрыг авч орсон бөгөөд нэгийг нь уусан. Улмаар 1 цагийн үед буудлаасаа найзыгаа дагуулж гараад таксинд суулгаж өгчхөөд буцаад буудал руу орох гээд хоёр давхрын шатан дээр өгсөж байтал миний урдаас 25-30 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр урдаас гараад ирсэн. Тэр хоёр зэрэгцэж урдаас алхахаар шатаар багтахгүй намайг мөрлөөд гарсан. Тэгтэл эрэгтэй нь яаж байна гээд шууд миний энгэрээс бариад авахаар нь би зай тавьж өглөө шүү дээ, би яасан бэ буудал руу ороод амрах гэж байгаа хүн байна гэж хэлэхэд шууд урдаас дайраад чанг чанга яриад намайг дарамталж эхэлсэн бөгөөд энэ үед ресейпшн нь манай буудалд амрах гэж байгаа хүн байна гэж хэлээд тэр залууг намжаах гэсэн боловч тэр залуу шууд намайг цамцны энгэрээс чирч буудлаас гараад шууд миний толгойны ар дагз хэсэг рүү тас хийтэл хатуу зүйлээр 2-3 удаа цохисон. Тэр үед миний толгойноос цус гарсан. Энэ үед буудлын ресейпшн гарч ирээд цагдаа дуудсан. Улмаар би гэмтэл согог судлалын төвд очиж үзүүлээд толгойдоо 6 оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн 10-11 дэх тал),

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14325 дугаартай: “...1.Ч.********ын биед зулайн хуйханд шарх, хүзүү, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн абайх боломжтой. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтас хэргийн 18-19 дэх тал),

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 31-35 дахь тал),

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвтийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэсэн хуудас (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

 

Хохирогч Ч.******** мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 цагаас 02 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо Солонго караокены гадаа надтай маргалдсан үл таних залуу миний толгойг ямар нэгэн зүйлээр цохиж хагалсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал),

 

Яллагдагчаар Б.******** мөрдөн шалгах ажиллагаанд: “...2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ********** гэх нэртэй караокед ********ийн хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад Хэрлэн буудал руу орох замдаа шатан дээр иргэн ******** гэх залуутай мөргөлдсөн. Тэгэхээр нь би тухайн залууд хандаж чи намайг мөргөлөө гэх шалтгаанаар би маргалдсан. Би маргалдаж байгаад иргэн ********тай буудлаас гартал миний орилж  ирээд гараараа намайг цохихоор нь би уурандаа газраас чулуу аваад араас нь гүйж очоод толгой хэсэгт нь нэг удаа цохитол намайг түлхээд хашлага даваад унасан. Тэр үед манай найз ******** бид хоёрыг салгаж босгоод байж байтал иргэн ******** цагдаа дууд гээд орилоод байсан. Удалгүй цагдаа нар ирцгээсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77 дахь тал),

 

Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн хөнгөлөлт авсан үйлчилгээний мэдээлэл (хавтаст хэргийн 87 дахь тал),

 

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтыг танилцуулахад хохирогчийн зүгээс татгалзсан талаарх баримт (хавтаст хэргийн 123 дахь тал),

 

Шүүгдэгч Б.********ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 45-48 дахь тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтас хэргийн 90 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.********ид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.******** нь 2024 оны 10 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “****” гэх нэртэй караокены үүдэнд хохирогч Ч.********тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар чулуугаар толгойн тус газарт нь 2-3 удаа цохиж, газарт унаган зодож эрүүл мэндэд нь “зулайн хуйханд шарх, хүзүү, зүүн бугалгад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ч.********, шүүгдэгч Б.******** нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14325 дугаартай дүгнэлт (хавтас хэргийн 18-19 дэх тал), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 31-35 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Ч.********ын эрүүл мэндэд нь учирсан “...зулайн хуйханд шарх, хүзүү, зүүн бугалгад цус хуралт...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Б.******** түүнийг чулуугаар толгой хэсэгт нь цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.********, хохирогч Ч.********ын биед зулайн хуйханд шарх, хүзүү, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхэд ирүүлсэн Б.********ид ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.******** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Улсын яллагч гэм буруугийн хуралдаанд: “...шүүгдэгч Б.********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчийн учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Хохирогч нь хэрэгт хохирлын баримтыг гаргаж өгөөгүй зүйлгүй тул шүүгдэгчийг хохирол төлбөрт төлөх төлбөргүй гэж үзэж байна. Харин гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 267.740 төгрөгийн хохирлыг эрүүл мэндийн даатгалын санд олгуулах...”гэсэн саналыг шүүхэд гаргасан.

           

2. Шүүгдэгч Б.********ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Шүүх, шүүгдэгч Б.********ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.******** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Мөн хохирогч нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.********ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс эмчилгээ үйлчилгээ авсан болон ажил хөдөлмөрөө эрхлэх боломжгүй байсан. Тухайн зардлуудаа нөхөн төлүүлмээр байна гэсэн боловч төлбөрийн баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, эмчилгээний зардал төлбөр нэхэмжилсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд хохирогч нь эмчилгээ үйлчилгээ авсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу уг гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан хохирогч Ч.******** эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн 267.740 төгрөгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай улсын яллагчийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Б.********оос 267.740 /хоёр зуун жаран долоон мянга, долоон зуун дөч/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100 9000 200 80 тоот дансанд нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

 

Хэргийн хохирогч Ч.******** нь шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар бичгээр хүсэлт гараагүй, шүүх хуралдааны тов мэдэгдэхээр түүний хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хэрэгт тэмдэглүүлсэн ******** дугаарын өгсөн утсанд залгаж мэдэгдэхэд “ойлголоо” гэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу хохирогчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэнийг тэмдэглэв.

Эрүүгийн ******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******** овгийн ********ийн ********ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********ийг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.******** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Ч.******** нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон эмчилгээгээ үйлчилгээ авсан талаарх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д тус тус заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн нөхөн төлбөрт Б.********оос нийт 267.740 /хоёр зуун жаран долоон мянга долоон зуун дөч / төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100 9000 200 80 тоот дансанд тус тус нөхөн төлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.********ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ