| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 195/2025/0158/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/254 |
| Огноо | 2025-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/254
2025 01 23 2025/ШЦТ/254
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ган******** даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Д.******** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн ******** овогт ********гийн ********ад холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***оны ** дугаар сарын **-ны өдөр ***** төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******** овогт, ********гийн ******** (РД:***).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.******** нь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, **** тоотод хохирогч Б.********г найзтайгаа хардаж зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний алим, дээд, доод зовхи, баруун шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Д.******** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг.
Шүүгдэгч Д.******** “...Мөрдөн шалгах ажиллагаанд болсон асуудлын талаар үнэн мэдүүлсэн тул мэдүүлэг гаргахгүй...” гэв
Гурав: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Б.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр манай гэрт ********ын найз нь ирсэн. Ингээд бид гурав баяр наадам болж байгаа учир тэмдэглэж 1 шил 0.75 граммын Ногоон экс, 4 ширхэг лаазтай сэнгүр пивыг хувааж уусан. Маргааш өглөө нь би сэрэхэд ******** намайг найзтай нь унтсан байна гэж учир зүггүй хардаж миний нүүр рүү гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохих үед найз нь ********ыг бариад болиулах үед би гэрээс шууд гарч зугтаад танил ахындаа очиж 3 хоног хоносон. Миний бие муу толгой эргээд босож чадахгүй байж байгаад өнөөдөр гайгүй болохоор нь ******** руу залгаж хувцсаа авмаар байна гэхэд чиний авдартай хувцсыг шатаасан, би очиж чадахгүй гэхээр нь арай шатаагаагүй байх гэж бодоод гэртээ очиж харахад миний хувцастай авдрыг гэрийн гадаа хашаан дотроо шатаасан авдрын тагны тал хэсэг үлдсэн байсан. Ингээд би цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),
Гэрч А.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 13-ны өглөө манай дүү ******** нь зүүн талын нүд хөхөрсөн байдалтай хүрч ирсэн ба би юу болсон талаар асуухад “******** гэдэг хүнтэй танилцаад цуг амьдарч байгаа. Тэгтэл ******** гэртээ согтуу байхдаа намайг найзтайгаа хардаад зүүн нүд рүү цохчихлоо” гэж хэлсэн. Тэгээд ******** манай гэрт 2 хоног хэвтэж амарсан ба 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр би дүү ********гийн хамт уг ********ын гэр болох Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо **** тоотод очиход ******** гэртээ байгаагүй бөгөөд хашаан дотор ********гийн хувцас шатсан байсан. Тэгээд манай дүү цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал),
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №9555 дугаартай: “...Б.********гийн зүүн нүд алим, дээд, доод зовхи, баруун шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нт эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
Яллагдагчаар Д.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би ********гийн хамтаар гэртээ байсан ба манай нэгэн хуучин найз ********-******** ирсэн ба бид гурав архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд бид нар шөнөжингөө архи уусан ба 2024 оны 07 дугаар сарын 13-ны өглөө би согтсон бөгөөд согтсондоо ********г найзтайгаа хардаж маргалдаж муудалцсан. Улмаар маргалдсан уурандаа ********гийн нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиж гэмтэл учруулсан. Түүний дараа ******** гэрээс гараад явсан бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр манай гэрт буцаж ирсэн ба хувцсаа авахаар ирсэн бөгөөд бид хоёр маргалдаад би 1 ширхэг өмд, 2 цамцыг нь шатаасан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал),
Шүүгдэгч Д.********ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 38-42 дахь тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтас хэргийн 43 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.********ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна
Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Д.******** нь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хороо, ****** тоотод хохирогч Б.********г найзтайгаа хардаж зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний алим, дээд, доод зовхи, баруун шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч Б.********, гэрч А.********, шүүгдэгч Д.******** нарын хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №9555 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-26-27/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Б.********гийн эрүүл мэндэд учирсан “...зүүн нүд алим, дээд, доод зовхи, баруун шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Д.******** түүний нүүрэн тус газар гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.********, хохирогч Б.********гийн биед зүүн нүд алим, дээд, доод зовхи, баруун шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.********ад ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.******** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
2. Шүүгдэгч Д.******** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын гаргасан санал дүгнэлт зэргийг харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Д.********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.******** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.********гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчоос эмчилгээний зардалд хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй. Хохирогчийн зүгээс эмчилгээ үйлчилгээ авсан талаарх төлбөрийн баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, эмчилгээний зардал төлбөр нэхэмжилсэн баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэргийн хохирогч Б.******** нь шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар бичгээр хүсэлт гараагүй, шүүх хуралдааны тов мэдэгдэхээр түүний хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хэрэгт тэмдэглүүлсэн ***** дугаарын өгсөн утсанд залгаж мэдэгдэхэд “мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэдгээ хэлсэн. Ажилтай байгаа учир шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу хохирогчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэнийг тэмдэглэв.
Эрүүгийн ******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** ургийн овогт ********гийн ********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.********ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.******** нь торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгчид оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн ******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.********ад урьд авсан хувийн ********алгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн ********алгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАН********