| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2025/0018/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/28 |
| Огноо | 2025-01-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/28
2025 01 14 2025/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Жамъяндорж,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430000000317 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ********* дугаар сарын *******-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, соёлын менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 6, эх, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын ******* дүгээр баг ********А байр 1-2 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
******* овогт ******* ******* /РД:*******/
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн ******* сумын*********** дугаар багт үйл ажиллагаа явуулах “Дижи” нэртэй баарны бүжгийн талбай дээр тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас *******тай маргалдан түүний цээжин тус газар хоёр гараараа түлхэж унаган эрүүл мэндэд нь зүүн хөлийн тахилзуур ясны доод 1/3 хэсгийн ташуу сэтэрсэн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр найзуудын хамт ******* нэртэй бааранд явж байсан. Тэр үед нь надад юм хэлсэн. Тэгэхээр нь дуу чимээ их байсан тул сонсогдохгүй байхаар нь түлхчихсэн. ******* газар унасан. Өмнө нь өөр хүнтэй муудсан гэсэн би яг өөрөө бол хараагүй. Миний түлхсэнээс болж хохирогчид гэмтэл үүссэн байх гэж бодож байна Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Эрүүгийн 2430000000317 дугаартай хэргээс:
- Яллагдагч *******ын: Тухайн үед намайг яг гар бариад салах гэж байхад над руу ойртож ирээд миний чихэнд юм хэлэх шиг болсон. Бааранд их дуу чимээ ихтэй байсан болохоор гийн надад хэлж байгаа үг нь сонсогдоогүй. Тэгээд би г надад согтуурхаад надтай муудах гээд байна гэж бодоод өөрөөсөө холдуулах гээд цээж рүү нь гараараа түлхсэн. Тэгтэл арагш алхаад газар унасан.Би өөрийн гэм буруугаа ойлгож байгаа...гэх мэдүүлэг / хэргийн 45-47 дугаар хуудас/,
- Хохирогч *******гийн:“...Тухайн өдөр 22 цаг өнгөрөөгөөд найз , 2-той ******* сумын 7-р багт үйл ажиллагаа явуулдаг DJ бааранд орсон. Бааранд ороод 0.7 литрийн виски уусан. Тэгээд бааранд бүжгийн талбай дээр ахтай таараад юм яриад явж байсан. ах ******* гэх залуутай гар бариад юм яриад зогсож байсан. Тэр үед нь би Ач-оргил, ******* 2-ын хажууд зогсож байсан. ******* намайг “яагаад муухай хараад байгаа юм, эсвэл яаж яваад байгаа юм бэ” гэх мэт л үг хэлсэн байх. Тухайн үед баарны чанга дуу чимээнд сайн сонсогдоогүй. Тэгээд би “яасан гэнэ ээ” гээд өөдөөс нь хэлсэн. ******* гэх залуу миний цээж рүү гараараа түлхсэн. Тэгээд би арагш унасан. Би зүүн хөлөө шагай хэсгээр нь дараад уначихсан, хөл өвдөөд босож чадахгүй байсан. Тухайн үед ******* нь тай муудаад байсан.Би тухайн үед согтолттой байсан, тэгэхдээ биеэ хянах чадвартай байсан. Харин ******* гэх залуу согтолттой байсан.Миний зүүн хөл гишгэж чадахгүй байсан...гэх мэдүүлэг/хэргийн 9-12 дугаар хуудас/,
- Гэрч Г.ын: 21 цагийн үед найз , нарын хамт ******* сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг DJ бааранд орсон. Бааранд бид гурав виски, мөн пиво авч уусан. Бид нар баарны бүжгийн талбай дээр бүжиглэж байхад, нэг харахад ******* гэх залуу найз г түлхэж байсан. Би тухайн үед талбайн баруун урд талд зогсож байсан. г ******* гэх залуутай юунаас болж муудсан, хоорондоо юу ярьсныг нь мэдэхгүй байна.Тухайн үед баарны дуунд их чимээтэй байсан. Тухайн үед би *******ыг г түлхэхэд нь явж очсон. Намайг очиход газар суучихсан байсан. Харин ******* гэх залуу хажууд нь талбайн голд зогсож байсан. Тухайн үед гийн зүүн хөл нь шагай хэсгээрээ эвгүй болчихсон байсан. Тэгээд би өргөж гараад эмнэлэг рүү авч явсан. Өөр ил харагдах гэмтэл бэртэл учраагүй... гэх мэдүүлэг / хэргийн 18-19 дүгээр хуудас/,
- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 397 дугаартай “1. *******гийн биед зүүн хөлийн тахилзуур ясны доод 1/3 хэсгийн ташуу сэтэрсэн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 30-31 дүгээр хуудас/,
- 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл”/ хэргийн 4 дүгээр хуудас/,
- 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол / хэргийн 5 дугаар хуудас/,
- Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хэргийн 28-29 дүгээр хуудас/
- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хэргийн 49 дүгээр хуудас/,
- *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Жолоочийн лавлагаа, мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, /хэргийн 54-59 дугаар хуудас/
- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гарсан тухай 2024.11.20-ний өдрийн 23/227 дугаартай албан бичиг, хавсралт /хэргийн 63-64 дүгээр хуудас/,
- Хохирогчийн Сэтгэцэд учирсан хор уршгийн “Гуравдугаар зэрэглэл”-ийг тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хэргийн 77 дугаар хуудас/
- Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд 106190 төгрөг шилжүүлсэн баримт зэрэг баримтууд болно.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж шүүх үзсэн болно.
Гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 27-ны шөнийн 01 цагийн орчимд согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Дижи” нэртэй баарны бүжгийн талбай дээр тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас *******тай маргалдан улмаар түүний цээжин тус газар хоёр гараараа түлхэж унаган эрүүл мэндэд нь “ зүүн хөлийн тахилзуур ясны доод 1/3 хэсгийн ташуу сэтэрсэн хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
прокурорын яллах дүгнэлтэнд яллах талын нотлох баримтаар авагдсан болон шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “ намайг яг гар бариад салах гэж байхад над руу ойртож ирээд миний чихэнд юм хэлэх шиг болсон. Бааранд их дуу чимээ ихтэй байсан болохоор гийн надад хэлж байгаа үг нь сонсогдоогүй. Би г надад согтуурхаад надтай муудах гээд байна гэж бодоод өөрөөсөө холдуулах гээд цээж рүү нь гараараа түлхсэн. Тэгтэл арагш алхаад газар унасан.Би өөрийн гэм буруугаа ойлгож байгаа” гэх,
хохирогч *******гийн “ Тухайн өдөр 22 цаг өнгөрөөгөөд найз , 2-той ******* сумын 7-р багт үйл ажиллагаа явуулдаг DJ бааранд орсон. Тухайн үед бааранд ороод 0.7 литрийн виски уусан. Бааранд бүжгийн талбай дээр ахтай таараад юм яриад явж байсан. Тэр үед ах ******* гэх залуутай гар бариад юм яриад зогсож байсан. Тэгсэн ******* намайг “яагаад муухай хараад байгаа юм, эсвэл яаж яваад байгаа юм бэ” гэх мэт л үг хэлсэн байх, тухайн үед баарны чанга дуу чимээнд сайн сонсогдоогүй. Би и “яасан гэнэ ээ” гээд өөдөөс нь хэлсэн. Тэр үед ******* гэх залуу миний цээж рүү гараараа түлхэхэд би арагш унаж зүүн хөлөө шагай хэсгээр нь дараад уначихсан. Миний зүүн хөл өвдөөд босож, гишгэж чадахгүй байсан. Би тухайн үед согтолттой байсан тэгэхдээ биеэ хянах чадвартай байсан. Харин ******* гэх залуу согтолттой байсан” гэх,
гэрч Г.ын “ 21 цагийн үед найз , нарын хамт DJ бааранд ороод виски, пиво авч уусан. Бид баарны бүжгийн талбай дээр бүжиглэж байхад, нэг харахад ******* гэх залуу найз г түлхэж байсан. Би тухайн үед талбайн баруун урд талд зогсож байсан. г ******* гэх залуутай юунаас болж муудсан, хоорондоо юу ярьсныг нь мэдэхгүй байна. Тухайн үед баарны дуунд их чимээтэй байсан. Намайг явж очиход газар суучихсан, харин ******* гэх залуу хажууд нь талбайн голд зогсож байсан. Тухайн үед гийн зүүн хөл нь шагай хэсгээрээ эвгүй болчихсон байсан. Би өргөж гараад эмнэлэг рүү авч явсан. Өөр ил харагдах гэмтэл бэртэл учраагүй” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 397 дугаартай “ 1.*******гийн биед зүүн хөлийн тахилзуур ясны доод 1/3 хэсгийн ташуу сэтэрсэн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт,
2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол
*******гийн Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар,
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гарсан тухай 2024.11.20-ний өдрийн 23/227 дугаартай албан бичиг, хавсралт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
2. Прокуророос шүүгдэгч *******ын, хохирогч *******г түлхэж унаган эрүүл мэндэд нь “зүүн хөлийн тахилзуур ясны доод 1/3 хэсгийн ташуу сэтэрсэн хугарал ” бүхий хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
3. Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийн гэм буруугийн талаар “Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Дижи" нэртэй баарны дотор бүжгийн талбай дээр тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас *******тай маргалдаж улмаар түүний цээжин тус газар хоёр гараараа түлхэж унаган эрүүл мэндэд нь зүүн хөлийн тахилзуур ясны доод 1/3 хэсгийн ташуу сэтэрсэн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хохирогчийн эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атал хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зориуд хохирол учруулсан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч ******* нь үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэж,.
шүүгдэгч *******оос “Маргаан байхгүй. Хүлээн зөвшөөрч байна” гэж маргаагүй байна.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.
5. Энэ хэрэгт мөрдөгчөөс хохирогч *******д учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтад нийцсэн байна.
*******гийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар гарсан шинжээчийн 397 дугаартай “..1.*******гийн биед зүүн хөлийн тахилзуур ясны доод 1/3 хэсгийн ташуу сэтэрсэн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч *******гийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан шинжээрээ хүндэвтэр гэмтэлд хамаарч байгааг дурдъя.
6. Хэргийн баримтаас дүгнэхэд, шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч У.Энхжавланг өөртэй нь маргалаа гэх үл ялих зүйлээр шалтаглан түүнийг түлхэж унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
7. Шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Учир нь түүний хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу тэрээр хүнийг түлхэснээр эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулж болохыг мэдсээр байж хохирогч *******г үл ялих зүйлээр шалтаглан түлхэж унаган биед нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлдсэн хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ” гэж зааснаар тодорхойлогдоно.
8. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд энэ хэргийн хувьд хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгч *******ийн түүнийг түлхэж унаган гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буюу түүний уг үйлдлийн улмаас хохирогч *******гийн биед “зүүн хөлийн тахилзуур ясны доод 1/3 хэсгийн ташуу сэтэрсэн хугарал бүхий” бүхий гэмтэл учирсан болно.
Гэмт хэргийн хохирлын талаар:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
2. Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ. Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.
3. Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчоос мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол, хор уршигтай холбоотой болон сэтгэцэд учирсан хор уршгийн энэ тогтоолоор нэхэмжлээгүй бөгөөд харин шүүгдэгчээс сайн дураараа хохирогчийн эмчилгээний зардалд 140,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь тэдгээрийн мэдүүлэг, хохирогч *******гийн шүүхийн мэдэгдэх хуудсанд өгсөн “надад ******* 140,000 төгрөг өгсөн, одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэх хариу тайлбараар нотлогдох тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй .
Хохирогч ******* дээрх гэмтлийн улмаас тус аймгийн нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламжийн болон эмнэлгийн үйлчилгээ авсан, уг зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 106,190 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024.11.20-ний өдрийн 23/227 дугаартай албан бичиг, хавсралт /хэргийн 63-64-р хуудас/-аар, уг зардлыг шүүгдэгч ******* нь нөхөн төлсөн болох нь Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд 106190 төгрөг шилжүүлсэн Хаан банкны баримтаар тус тус нотлогдох тул шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” ялтай байна.
Улсын яллагчаас шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор “ Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал, хохирогчид хохирол төлбөр нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай ” гэх дүгнэлтийг гаргав.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохиролд 140,000 төгрөгийг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй, анх удаа гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаа хувийн байдал зэргийг харгалзан түүнд прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”. гэж заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд “ Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ, энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тодорхойлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
*******ын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүхийн шатанд түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ыг 800 (найман зуун ) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга )төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* түүнд оногдуулсан торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг 13 мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгчээс хохирогч *******гийн эмчилгээний зардалд 140,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрт 160190 төгрөгийг тус тус нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт ирүүлсэн 28 секундын дуу дүрсний бичлэг бүхий цагаан өнгийн 1 ширхэг СИДИ-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН