Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар   2025/ШЦТ/27   

 

          

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.*******-Эрдэнэ,

 Улсын яллагч Б.Жамъяндорж,

 Хохирогч *******,

 Шүүгдэгч *******д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2430003820325 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

 Монгол Улсын иргэн, **** оны ********** дугаар сарын *****-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн ******* суман дахь “*******” агуулах худалдааны төвд ачигч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* *******  ******* тоотод оршин сууж байгаа,

 урьд өмнө Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 0******* дугаар сарын 30-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,  ******* ургийн овогт /РД:ЛМ9*******050813/

 

Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Яллагдагч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 27-ны шөнийн 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар баг Монгол ардын намын байрны урд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр *******ыг “өөр залуутай фейсбүүк чатаар харилцсан байна” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу нүүр хэсэгт нь алгадах, толгой тус газар нь гараараа цохих, хөл рүү нь өшиглөж, мөн тус сумын 8 дугаар багийн хашааны гадна дахин автомашин дотор нүүр лүү нь алгадах зэргээр цохиж зодон эрүүл мэндэд нь 2 нүдний дээд доод зовхи, 2 талын өгзгөнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би эхнэрээ хардаад тийм үйл явдал болсон. Тухайн үед би ажлын газрынхантайгаа тэмцээнтэй байсан.Эхнэр рүүгээ залгаад байхад утсаа авахгүй байсан. Тэгээд нэмэх гуч бааранд ороход эхнэр утсаа оролдоод сууж байхаар нь очоод утсыг нь шүүрээд авсан. Гэтэл нэг залуутай чатлаад байж байсан, тэгээд би зодсон. Би л түүний биед халдсан. Урьд олон асуудал болж байсан. Хардах шалтгаан олон байсан. Хавар эхнэр гарч яваад 5 цагт залгаад тэгээд намайг ирээд аваач би хаана байгаагаа мэдэхгүй байна гэж хэлж байсан. Би тухайн үед очиж авахад Ургах наран буудалд байсан. Тэгээд би камерыг нь шалгасан. Тэр үйлдлүүдийг нь би тэсэж яваад одоо ийм асуудал болчихлоо. Би маш их гэмшиж байна...гэв.

 

- Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Тэр өдөр манай нөхөр ажлын газрынхантайгаа тэмцээнтэй гэхээр нь би ажлынхаа багштай жаахан сууж байя гээд сууж байсан. Гэнэт орж ирээд миний утсыг аваад зугтаасан, тэгэхээр нь би утсаа авах гэж араас нь очоод зодуулсан. Манай хамаатны залуу байсан. Би манай хамаатан гэж хэлсэн чинь “чамд ийм хамаатан байхгүй, чамд эрэгтэй найз байх шаардлагагүй” гэж хэлээд зодсон. Өмнө нь бас зодож байсан. Би одоо нэхэмжлэх зүйлгүй гэсэн, одоо миний толгой өвдөөд унаж тусаад байгаа би 4 дэх өдөр үзүүлнэ...гэв.

 

Эрүүгийн 2430003820325 дугаартай хэргээс:   

 

            - Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: Би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна.Манай эхнэр ******* гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж өөр хүнтэй их дотно харилцаж чаталсан байсныг нь би олж хараад уурандаа би эхнэрээ цохиж зодсон. Би эхнэрээ алгадаж, өшиглөж цохиж зодсон үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна… гэх мэдүүлэг / хэргийн 51-53 дугаар хуудас/,

 

   - Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр амралтын өдөр байсан. Би тухайн өдөр ажил дээрээ хагас ажилласан юм. Манай нөхөр ******* “*******” худалдааны төвд ажилладаг юм. Тухайн өдөр манай нөхрийн ажил тэмцээн уралдаантай гээд манай нөхөр жаахан оройтсон. Би ажлаасаа 22 цаг өнгөрч байх үед хамт ажилладаг , гэх хоёр багшийнхаа хамт ажлаасаа гараад багш бид хоёр багшийг алхаад гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд манай нөхөр ******* ажлынхантайгаа тэмцээнтэй байгаа жаахан оройтох байх тартал нь багш бид хоёр нэг газар жаахан сууя гээд караоке орох гэсэн боловч хаалттай байхаар нь аймгийн төв талбайн зүүн талд байх +30 нэртэй шөнийн цэнгээний газар руу орж суухаар болсон. багш бид хоёр бааранд ороод нэг нэг лаазтай пиво захиалчихаад юм яриад сууж байтал удаагүй 23 цаг өнгөрч байх үед гаднаас манай нөхөр ******* орж ирээд миний гар утсыг булааж аваад шалгаад миний фейсбүүк чат руу ороод намайг “чиний чатанд яагаад эрэгтэй хүн байгаа юм бэ, гэж хэн юм, яахаараа танихгүй эрэгтэй хүний чат чиний чатанд байдаг юм бэ” гээд миний гар утсыг аваад гараад явчихсан. Би араас нь багшийн хамт гарахад ******* баарнаас гараад ертөнцийн зүгээр урагшаа гүйгээд явчихсан. багш бид хоёр араас нь очоод Монгол Ардын намын байрны урд талд *******тэй уулзаад би “гар утсаа авъя” гэхэд манай нөхөр ******* “зайл гичий минь” гээд миний хоёр хацар руу 4-5 удаа алгадаж, гараа атгаад миний толгой руу мөн удаа дараа цохисон. Би хацраа бариад доошоо суусан чинь миний хоёр хөл рүү, гуяны ар хэсэг рүү мөн 4-5 удаа хөлөөрөө өшиглөж зодсон.  багш манай нөхөр *******г хажуунаас нь “чи болиочээ эхнэрээ аллаа” гэж загнаад болиулах гэсэн боловч ******* “танд манай амьдрал хамаагүй” гээд намайг зодсон. Мөн намайг “гичий, янхан, тэр залуутайгаа зайлаарай” гэх мэтээр хэл амаар доромжилж байсан. Тэгээд би зодуулчхаад нөхрийнхөө машинд суугаад ажлынхаа багшийг гэрт нь хүргэж өгсөн. багшийг гэрт нь буулгачхаад гаднаас нь хөдлөөд манай нөхөр ******* гэр рүүгээ явахгүйгээр аймгийн төвөөс хойшоо ногоон хашаагаар гараад аймгийн захад зогсоод надаас “чиний чатанд байгаа энэ гэх залуу хэн юм бэ, би энийг чинь олж аваад ална” гээд намайг мөн хацар руу алгадаж зодсон. Би *******д тухайн гэх хүнтэй ямар нэгэн холбоо байхгүй, зүгээр манай найз байгаа юм гэж тайлбарлаж хэлсэн боловч ******* ойлгохгүй “чамд хэзээ ийм найз байсан юм” гээд хардаж алгадаж зодсон. Тэгээд би *******гээс “миний буруу намайг уучлаарай, би өглөө эрт ажилтай ш дээ, одоо харьж амаръя” гэж  гуйж байгаад бид хоёр гэртээ харьж амарсан. Тухайн үед манай нөхөр ******* согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би ч мөн адил эрүүл байсан. ******* урьд өмнө нь олон удаа намайг цохиж зодож байсан. Цохиж зодох үед нь би өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгч хандаж байгаагүй. Тухайн үед миний ойр орчим байсан хүмүүс болон хамт байсан хүмүүс цагдаагийн байгууллагад мэдэгдэж дуудлага мэдээлэл өгч байсан. ******* 2024 он гараад удаагүй байхад мөн намайг цохиж зодоод хамт байсан харсан хүн цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байсан. Тэгээд ******* нь анх удаа шүүхээр орж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж шүүхээр орж баривчлах шийтгэл авч байсан. 2024 оны 02 дугаар сард 7 бил үү 10 хоног баривчлагдаж байсан. *******г урьд өмнө нь удаа дараа цохиж зодож байхад нь би өөрөө хуулийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч байгаагүй. Энэ удаагийнх мөн ялгаагүй би өөрөө цагдаагийн байгууллагад хандаагүй нууж байгаад ээждээ ярьж байгаад манай ээж миний нүдийг хөхөрсөн байсныг мэдээд манай ахад хэлж манай ах цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байсан...гэх мэдүүлэг/хэргийн 14-17дугаар хуудас /,

  

   - Гэрч Э.гийн: Тухайн өдөр бүтэн сайн өдөр байсан. Маргааш нь ажлын өдөр /1 дэх өдөр/ ажил дээрээ нээлттэй хичээл явуулах байсан тул би ажил дээрээ сууж нээлттэй хичээл бэлтгэл ажлыг хийсэн. Надтай хамт манай цэцэрлэгийн багш , туслах багш ******* нар хамжиж туслалцаж бэлтгэл ажил хийсэн юм. Тэгээд орой 22 цагийн орчим шиг санаж байна ажлаас бид гурав хамт гараад ******* бид хоёр ыг гэр рүү нь явган хүргэж өгсөн. ыг гэрт нь хүргэж өгчхөөд ******* бид хоёр гэр рүүгээ төвөөс такси аваад харих гээд төв рүү алхаж ирсэн юм. Манай гэр *******ын гэртээ ойролцоо байдаг юм. Бид хоёр төвд ирээд такси барих гэж байсан чинь ******* “эгчээ хоёулаа нэг нэг пиво уугаад жаахан суух уу” гэхээр нь би тэгье гэж хэлээд танай нөхөр, хүүхдүүд чинь хаана байгаа юм бэ гэж асуухад ******* “манай нөхөр тэмцээнтэй байгаа, тэмцээн нь тарах арай болоогүй, манай хүүхдүүдийг манай хөдөөгөөс ирсэн дүү маань харж байгаа” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр төв талбайн зүүн талд байх +30 шөнийн цэнгээний газар руу ороод нэг нэг лаазтай пиво захиалаад дөнгөж уугаад сууж байтал *******ын нөхөр ******* гаднаас орж ирээд *******ын гар утсыг булааж аваад баарнаас гараад явчихсан. ******* нөхрийнхөө араас гараад явахаар нь би мөн араас нь гарч явсан. Намайг баарнаас гарахад ******* хаашаа явсан нь мэдэгдэхгүй байсан. Би *******ын нөхрийнх нь машин дээр очоод харсан чинь хүнгүй байсан. Тэгсэн Монгол Ардын намын байрны хойд талд ******* болон нөхөр ******* нарын хэрэлдэж маргалдаад байгаа бололтой дуу гарахаар нь би тэр хоёр руу явж очсон. Намайг очсон чинь *******, *******тай маргалдаж муудалцсан байдалтай “гар утасныхаа кодыг хий” гээд зогсож байсан. Тэгсэн ******* “хийхгүй” гэсэн чинь ******* эхнэрийнхээ нүүр рүү 2-3 удаа гараараа алгадаж хөлөөрөө *******ын хөл рүү нь өшиглөж зодсон. Би айгаад *******г “болилдоо чи” гэж хорьсон боловч миний үгэнд ороогүй. Тэгээд тэр хоёр хэрэлдэж маргалдахаа болиод намайг машинтайгаа гэр рүү хүргэж өгөөд гэр рүүгээ явлаа гээд машинтайгаа явсан. Би гэртээ ороод хэсэг хугацааны дараа санаа зовоод *******г гэртээ очоод дахиад *******ыг зодчих вий гэж бодоод аргадаж тайвшруулах санаатай ******* рүү залгасан боловч миний утсыг авахгүй байсан. Маргааш өглөө нь ******* ажил дээр ирэхдээ нүүр шанаа нь хавдчихсан, нүд нь улайчихсан байдалтай маск зүүчихсэн ажил дээрээ ирсэн. Тэгээд би *******аас юу болсон талаар асуугаад өчигдөр гэртээ очоод нөхөр чинь дахиж зодсон юм уу гэхэд ******* “үгүй ээ” гэж хэлж байсан. Яг ямар шалтгааны улмаас цохиж зодсоныг нь би мэдэхгүй байна. *******ыг “утасныхаа кодыг хий” гээд алгадаж өшиглөөд байсан. Би бодохдоо хардсан байж магадгүй гэж бодсон...Өмнө нь энэ оны 07 бил үү 08 дугаар сард шиг санаж байна *******ын гуя хөхөрчихсөн байсан юм. Би яачихсан юм бэ гэж асуухад ******* өшиглөөд гэж хэлж байсан. Түүнээс миний нүдэн дээр цохиж зодож байгаагүй. Сүүлд анх удаа миний нүдэн дээр цохиж зодсон үйлдэл гаргасан...” гэх мэдүүлэг/ хэргийн 18-20-р хуудас/,

 

   - Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 410 дугаартай “...*******ын биед 2 нүдний дээд доод зовхи, 2 талын өгзгөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт,/хавтаст хэргийн 2*******-27-р хуудас/

 

-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл / хэргийн 5-7 дугаар хуудас/,

 

            -Яаралтай тусламжийн хуудас /хэргийн 25 дугаар хуудас/,

 

            - *******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хэргийн *******1 дүгээр хуудас/,

 

- *******гийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хэргийн 5*******-*******0-р хуудас/

 

            - Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.0*******.30-ны өдрийн шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн *******3-************** дугаар хуудас/,

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.21-ний өдрийн 2024/ЗШ/85 дугаартай шийтгэвэрийн хуулбар /хэргийн *******7-71 дүгээр хуудас/

 

- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.11.15-ны өдрийн 23/21******* дугаартай албан бичиг, *******ын эмчилгээний зардлын түүх /хэргийн 73-74 дүгээр хуудас/

- Хохирогчийн Сэтгэцэд учирсан хор уршгийн “Гуравдугаар зэрэглэл”-ийг тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хэргийн 77 дугаар хуудас/

 

Гэм буруугийн талаар

 

            1.Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 27-ны шөнө 23 цагийн орчим Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар багт байрлах Монгол ардын намын байрны урд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр *******ыг “өөр залуутай фейсбүүк чатаар харилцсан” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүүр хэсэгт нь алгадах, толгой тус газар нь гараараа цохих, хөл рүү нь өшиглөж зодож, мөн тус сумын 8 дугаар багийн нутаг хашааны гадна дахин автомашин дотор нүүр лүү нь алгадах зэргээр цохиж зодон эрүүл мэндэд нь “ 2 нүдний дээд доод зовхи, 2 талын өгзгөнд цус хуралт гэмтэл”  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаа  болон шүүх хуралдаанд өгсөн “Манай эхнэр ******* гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж өөр хүнтэй их дотно харилцаж чаталсан байсныг нь би олж хараад уурандаа би эхнэрээ цохиж зодсон. Би эхнэрээ алгадаж, өшиглөж цохиж зодсон үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна гэх,

    хохирогч *******ын “ 2024 оны 10 дугаар сарын 27-ны амралтын өдөр би хагас ажилласан юм. Би ажлаасаа 22 цаг өнгөрч байх үед хамт ажилладаг , гэх хоёр багшийн хамт гараад багшийг эрт нь хүргэж өгөөд. багш бид хоёр нэг газар жаахан сууя гээд +30 нэртэй бааранд ороод нэг нэг лаазтай пиво захиалчихаад юм яриад сууж байтал удаагүй 23 цаг өнгөрч байх үед гаднаас манай нөхөр ******* орж ирээд миний гар утсыг булааж аваад миний фейсбүүк чат руу ороод намайг “чиний чатанд яагаад эрэгтэй хүн байгаа юм бэ, гэж хэн юм, яахаараа танихгүй эрэгтэй хүний чат чиний чатанд байдаг юм бэ” гээд миний гар утсыг аваад гараад явчихсан. Би араас нь багшийн хамт гараад Монгол Ардын намын байрны урд талд *******тэй уулзаад би “гар утсаа авъя” гэхэд ******* “зайл гичий минь” гээд миний хоёр хацар руу 4-5 удаа алгадаж, гараа атгаад миний толгой руу мөн удаа дараа цохисон. Би хацраа бариад доошоо суусан чинь миний хоёр хөл рүү, гуяны ар хэсэг рүү мөн 4-5 удаа хөлөөрөө өшиглөж зодсон.  багш манай нөхөр *******г хажуунаас нь “чи болиоч ээ эхнэрээ аллаа” гэж загнаад болиулах гэсэн боловч ******* “танд манай амьдрал хамаагүй” гээд намайг зодсон. Тэгээд би зодуулчхаад нөхрийнхөө машинд суугаад ажлынхаа багшийг гэрт нь хүргэж өгсөн. багшийг гэрт нь буулгачхаад гаднаас нь хөдлөөд манай нөхөр ******* гэр рүүгээ явахгүйгээр аймгийн төвөөс хойшоо хашаагаар гараад аймгийн захад зогсоод надаас “чиний чатанд байгаа энэ гэх залуу хэн юм бэ, би энийг чинь олж аваад ална” гээд намайг мөн хацар руу алгадаж зодсон. Би *******д тухайн гэх хүнтэй ямар нэгэн холбоо байхгүй, зүгээр манай найз байгаа юм гэж тайлбарлаж хэлсэн боловч ******* ойлгохгүй “чамд хэзээ ийм найз байсан юм” гээд хардаж алгадаж зодсон. Тэгээд би *******гээс “миний буруу намайг уучлаарай, би өглөө эрт ажилтай ш дээ, одоо харьж амаръя” гэж  гуйж байгаад бид хоёр гэртээ харьж амарсан. Тухайн үед манай нөхөр ******* согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би ч мөн адил эрүүл байсан” гэх,

   гэрч Э.гийн “...орой 22 цагийн орчимд ажлаас гараад ******* бид хоёр +30 шөнийн цэнгээний газар руу ороод нэг нэг лаазтай пиво захиалаад дөнгөж уугаад сууж байтал *******ын нөхөр ******* гаднаас орж ирээд *******ын гар утсыг булааж аваад гараад явчихсан. ******* нөхрийнхөө араас гараад явахаар нь би араас нь гарсан. Монгол Ардын намын байрны хойд талд ******* болон нөхөр ******* нарын хэрэлдэж маргалдаад байгаа бололтой дуу гарахаар нь очиход *******, *******тай маргалдаж муудалцсан байдалтай “гар утасныхаа кодыг хий” гээд зогсож байсан. Тэгсэн ******* “хийхгүй” гэсэн чинь ******* эхнэрийнхээ нүүр рүү 2-3 удаа гараараа алгадаж, хөлөөрөө *******ын хөл рүү нь өшиглөж зодсон. Би *******г “болилдоо чи” гэж хорьсон боловч миний үгэнд ороогүй. Тэгээд тэр хоёр хэрэлдэж маргалдахаа болиод намайг машинтайгаа гэр рүү хүргэж өгөөд гэр рүүгээ явлаа гээд машинтайгаа явсан. Маргааш өглөө нь ******* ажил дээр ирэхдээ нүүр шанаа нь хавдчихсан, нүд нь улайчихсан байдалтай маск зүүчихсэн ажил дээрээ ирсэн” гэх мэдүүлгүүд,

   шинжээчийн 410 дугаартай “ *******ын биед 2 нүдний дээд доод зовхи, 2 талын өгзгөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хэрэгт хөдөлбөргүй, нотлогдож,тогтоогдсон байна.

 

2.Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч *******д учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 410 дугаартай шинжээчийн дүгнэлтээр түүний биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/21*******/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5- 10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч *******ын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя.

 

3. Прокуророос *******гийн, хохирогч *******ыг “бусадтай цахимаар чат бичлээ” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “Шүүгдэгч *******гийн  гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр *******ыг "өөр залуутай фейсбүүк чатаар харилцсан байна" гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цохиж зодон эрүүл мэндэд нь 2 нүдний дээд доод зовхи, 2 талын өгзгөнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон, тогтоогдсон. Хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал болгон хуульчилсан тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлтийг гаргасныг,

 шүүгдэгч *******гийн зүгээс “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу” гэж маргаагүй байна.

 

4. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.******* дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.

 

Харин дээрх гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”  үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  хүндрүүлэх нөхцөл байдал болгон хуульчилсан бөгөөд тухайн хэргийн хувьд энэ хүндрүүлэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заасан шинжээр тодорхойлогдоно.

 

5. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зоддог, догшин авирлаж харгис хэрцгий харьцдаг байдал нь хэвшил, зуршил болсон буюу урт удаан хугацаанд үргэлжилсэн, тасралтгүй байнгын шинжтэй хууль бус үйлдлийг ойлгодог бөгөөд хувийн таарамжгүй харилцаанаас байнга буюу тухайн үйлдлийн давтамж, сэдэлт, санаа зорилго, хугацааны үргэлжилсэн байдлаараа ялгаатай.

 *******. Энэ хэргийн хувьд шүүгдэгч ******* нь хохирогч *******тай тухайн үед үүссэн хоорондын хувийн таарамжгүй байдлаас шалтгаалан маргаан үүсгээгүй, харин хохирогчийн захидал, харилцааны нууц, хувийн эрхэд халдаж, нотлогдож, тогтоогдоогүй хардалтаар шалтаглан тодорхой шалтаг шалтгаангүйгээр хохирогчийг зодсон хийгээд энэ нь түүний хувьд эрүүл болон согтуурсан үедээ байнга, давтан гаргадаг зан авир, зуршилтай холбоотой гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл байгааг дурдах нь зүйтэй.

Энэ нь хохирогч *******ын  “Тухайн үед манай нөхөр ******* согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. ******* урьд өмнө нь олон удаа намайг цохиж зодож байсан. Цохиж зодох үед нь би өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгч хандаж байгаагүй. Тухайн үед миний ойр орчим байсан хүмүүс болон хамт байсан хүмүүс цагдаагийн байгууллагад мэдэгдэж дуудлага мэдээлэл өгч байсан. ******* 2024 он гараад удаагүй байхад мөн намайг цохиж зодоод хамт байсан харсан нь хүн цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байсан. Тэгээд ******* нь анх удаа шүүхээр орж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж шүүхээр орж баривчлах шийтгэл авч байсан.*******г урьд өмнө нь удаа дараа цохиж зодож байхад нь би өөрөө хуулийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч байгаагүй. Энэ удаагийнх мөн ялгаагүй би өөрөө цагдаагийн байгууллагад хандаагүй нууж байгаад ээждээ ярьж байгаад манай ээж миний нүдийг хөхөрсөн байсныг мэдээд манай ахад хэлж манай ах цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байсан” гэх мэдүүлэг, тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 85 дугаартай Шийтгэвэр зэргээр нотлогдоно.

Тодруулбал, 85 дугаартай Шийтгэврээр ******* нь согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******ыг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр зодож энэ үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэс хэсгийн 4.1-д зааснаар 12 цагийн албан сургалтанд хамрагдаж, 8 хоногийн баривчлах шийтгэл хүлээж байжээ.

7. Иймд шүүгдэгч *******гийн, хохирогч *******ыг бусадтай хардан  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдэл хэргийн баримтаар хөдөлбөргүй нотлогдон, тогтоогдсон, уг үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******г гэр бүлийн хүчирхийлэлд үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

8. Шүүгдэгч *******г тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг цохиж зодсоноор бусдын эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа эхнэр *******ыг нотлогдож, тогтоогдоогүй үндэслэлээр бусадтай хардан, тухайн үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн ахуйн маргаан үүсгэн, улмаар бие хүчний давуу байдлыг ашиглан түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

9. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******гийн, хохирогч *******ыг цохиж зодсон гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “..Шүүгдэгч *******г Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5, *******.******* дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч *******гийн хувийн байдал, гэмт  хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй, хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болно.” гэх дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулахаар хуульчилжээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч *******гийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5, *******.******* дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугаа ухамсарлаж байгаа, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”. гэж заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод харшлахгүй  гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд “ Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ, энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тодорхойлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.******* дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******гийн зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

1.Энэ хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, тэрээр гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхэд ирүүлээгүй, мөн тэрээр шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч *******г энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/2*******8, А/275 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлээр тогтоосон бөгөөд үүнийг мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******д танилцуулахад тэрээр нэхэмжлэхгүй гэдгээ мэдүүлжээ/ хэргийн77 дугаар хуудас/.

 

            2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

 

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй.

 

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь *******ын эмчилгээний зардлын түүх /хэргийн 73-74-р хуудас/ийг үндэслэн 2024.11.15-ны өдрийн 23/21******* дугаартай албан бичгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас *******ын эмчилгээнд зарцуулсан төлбөрт 212,380 төгрөгийг нэхэмжилжээ.

 

            Энэ хэргийн хохирогч ******* нь шүүгдэгч *******гийн 2024 оны 10 дугаар сарын 27-ны шөнө зодсон үйлдлийн улмаас 2024 оны 11 дүгээр сарын 02-ны 23 цагт Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгээс Яаралтай тусламжийн үйлчилгээ авсан болох нь хэргийн 25 дугаар хуудас дахь 8721 дугаартай Яаралтай тусламжийн хуудсаар тогтоогдох бөгөөд харин Эрүүл мэндийн даатгалын сангийн цахим баримтанд 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч *******ыг 10*******,190 төгрөгийн Яаралтай тусламжийн / S00.1/ үйлчилгээ 2 удаа авсан гэж 212,380 төгрөгийг нэхэмжилсэн нь ойлгомжгүй, задаргаа, тайлбаргүй, тодорхойгүй байх тул нотлогдож буй буюу Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 8721 дугаартай Яаралтай тусламжийн хуудсыг үндэслэн шүүгдэгч *******гээс 10*******,190 төгрөгийг гаргуулан Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын сангийн цахим баримтанд дурдагдсан тусламж үйлчилгээ, онош, эмнэлэг, мөнгөн дүн, огноо бүгд нэгэн адил, давтагдсан байх тул үүнийг зөвтгөж, нотлолгүйгээр шүүгдэгч *******гээс 10*******,190 төгрөгийг 2 дахин төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

3. Хохирогч ******* нь тухайн гэмтэлтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулснаас бусад өөрт учирсан хохирол, гэм хорыг, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс энэ тогтоолоор хангаагүй 10*******,190 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Бусад

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг тус тус дурдъя.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.2, 3*******.5, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ” гэж заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г *******50 (зургаан зуун тавь ) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50,000 (зургаан зуун тавин мянга )төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.1-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* түүнд оногдуулсан торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг 13 мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.  

 

            *******. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 10*******,190 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн  даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.

 

            7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болохыг тус тус нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь тухайн гэмтэлтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулснаас бусад өөрт учирсан хохирол, гэм хорыг, мөн Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс энэ тогтоолоор хангаагүй 10*******,190 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.НАСАНБУЯН