Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2019/01238

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2019/01238

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ГХЭ ХХК

Хариуцагч: БУ ХХК

4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ГХЭ ХХК-ний захирал А.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компанийн өмч 4 ширхэг өргөх механизм /люлка/ 5 500 000 төгрөгөөр авахаар тохирч 1 500 000 төгрөгийг дансанд хийж, үлдэгдэл 4 000 000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны хооронд төлөхөөр тохирчоод төлбөрөө хийгээгүй байгаа тул үлдэгдэл төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б У ХХК-ийн захирал Ө.Б шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

Шүүх зохигчийн тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ГХЭ ХХК-ний захирал А.У хариуцагч Б У ХХК-ийн захирал Ө.Б холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хариуцагч Б У ХХК-ийн захирал Ө.Б нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан бөгөөд хуульд заасан хугацааны дотор шүүхэд тайлбараа ирүүлээгүй бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр товлосон шүүх хуралдаан, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр товлосон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Зохигчид 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 4 ширхэг барилгын өргөгч механизм буюу люлкаг худалдах, худалдан авах тухай хэлцэл байгуулж нийт үнийг 5 500 000 төгрөг байхаар тогтоож, хариуцагч 1 500 000 төгрөгийг дансаар төлж үлдэх 4 000 000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны хооронд төлөхөөр тохиролцож, хэлцлийг бичгээр үйлдэн талууд гарын үсгээ зурж, тамга даран баталгаажуулсан байна. /хх-5/

Хэлэлцэн тохирсон хугацаа өнгөрсөн боловч Б У ХХК-ийн захирал Ө.Б үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж нэхэмжлэгч ГХЭ ХХК-ний захирал А.У тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Хариуцагч Б У ХХК-ийн захирал Ө.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа эсэх талаар тайлбараа шүүхэд ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасан үүргээ биелүүлээгүй. Мөн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр товлон зарласан шүүх хуралдааны товыг хариуцагч Б У ХХК-ийн захирал Ө.Батцэнгэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5-д заасан журмын дагуу гардуулсан боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, хариуцагч Б У ХХК-аас 4 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ГХЭ ХХК-д олгож, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч Б У ХХК-аас 4 000 000 төгрөг /дөрвөн сая/ гаргуулан нэхэмжлэгч ГХЭ ХХК-д олгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б У ХХК-аас 78 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ГХЭ ХХК-д олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ