| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 195/2025/0143/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/242 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/242
2025 ******** 22 2024/ШЦТ/242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ган******** даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал,
улсын яллагч Д.Рэгзэдмаа,
насанд хүрээгүй хохирогч Э.********ын хууль ёсны төлөөлөгч: Г.********,
шүүгдэгч Л.******** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн ****************.7 дугаар зүйлийн ******** дэх хэсгийн ********.********, 2 дахь хэсгийн 2.********, ****************.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн ******** овогт ********гийн ********од холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.******** нь гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох дагавар охин Э.********ийг 2024 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн **** дүгээр хороо, **** тоотод гэртээ байхдаа коршонк авч шидэж өвдгийг цохиж мөн гарыг базаж мушгисан.
2024 оны 06 дугаар сарын 28-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн ******** дүгээр хороо ******** ********-******** тоотод гэртээ байхдаа ээжийгээ зодсон цагдаад дуудлага өгч цагдаа иртэл явуулахгүй гэхэд нь үснээс нь зулгааж, нааш цааш нь савчуулж ор руу шидсэн,
-2024 оны 09 дүгээр сарын ********-ний өдөр согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн ******** дүгээр хороо, ******** ********-******** тоотод гэртээ байхдаа цагдаа дуудсан гэх шалтгаанаар уруул хэсэг рүү нь нэг удаа гараараа цохиж, уруулаас нь цус гаргасан.
- 2024 оны 05 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн ******** дүгээр хороо, ******** ********-******** тоотод гэртээ байхдаа гадуур тэнэсэн гэх шалтгаанаар баруун эрүү хэсэгт газаараа нэг удаа цохиж зодсон.
-2024 оны 06 дугаар сарын ********-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ******** дүгээр хороо, ******** ********-******** тоот гэртээ байхдаа гадуур тэнэлээ гэх шалтгаанаар толгой руу нь гараараа нэг удаа цохиж,
-2024 оны 07 дугаар сарын ****************-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ******** дүгээр хороо, ******** ********-******** тоот гэртээ байхдаа хаагуур тэнээд байгаа золбин шээс вэ гэж уурлан толгой руу нь гараараа цохиж, үснээс нь зулгаан зодож гэр рүү нь оруулж хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн.
Мөн согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ******** дүгээр, ******** ********-******** тоотод гэртээ байхдаа хамтран амьдрагч хохирогч Б.********-******** архи битгий уу гэж хэллээ гэх шалтгаанаар үснээс нь зулгааж, нүүр рүү нь цохиж зодож,
- 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн ******** дүгээр хороо, ******** ********-******** тоотод гэртээ байхдаа хамтран амьдрагч Б.********-********тэй хэрүүл маргаан хийж, үснээс нь зулгааж, толгой нүүр рүү нь гараараа цохиж зодсон,
-2024 оны 06 дугаар 28-ны шөнө согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн ******** дүгээр хороо, ******** ******** дугаар гудамжинд шалтгаангүйгээр үснээс нь зулгааж газар унгааж, хөлөөрөө нүүр рүү нь өшиглөж, биед баруун дээд үүдэн ********-р шүдний эмтрэл, сулрал, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтлийг учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Л.******** нь Монгол Улсын Үндсэн хуулийн ********6 дугаар зүйлийн ********4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Л.********: “...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа тул нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.
Насанд хүрээгүй хохирогч ********ын хууль ёсны төлөөлөгч: 2024 оны **************** дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон. Сонгинохайрхан дүүргийн ******** дүгээр хорооны ******** ********-******** тоотод Э.******** нь өөрийн ээж болон төрсөн эгч, дүү нарын хамтаар амьдардаг. Уг хаяг дээр удаа дараа гэр бүлийн хүчирхийллийн талаар дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Э.********тай ярилцаж үзэхэд Л.******** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байнга ээжийг зодож хэл амаар доромжилдог гэж хэлдэг. Мөн архи уугаагүй үедээ харцаараа айлгах, хатуу ширүүн үг хэлж айлгадаг гэдэг ба он сарын тодорхой санаж байгаа өдрүүд нь 2024 оны 06 дугаар сарын ********3, 07 дугаар сарын ****************-ний өдрүүдийг сайн санаж байгаа талаараа хэлсэн гэв.
Гурав: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Насанд хүрээгүй хохирогч Э.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай хойд аав Л.******** нь өдөр болгон ээж, дүү, бид нарыг хараагаад пиздаа минь, лалар, гөлөг, намайг янхан гэж хэлдэг. Харин ээж Б.********-******** янхан, банзал, гичий гэж байнга хэлдэг. Л.******** нь сард ********-2 удаа архи уухдаа намайг үсдэж, түлхээд, гараараа нүүр толгойн хэсэгт мангасдаж түлхэж зоддог. Өмнө жил над руу хүүхдийн коршонк шидэж миний баруун талын өвдөг хэсэгт оноод гарыг маань хурууны үе хэсгээр базалж дугаргаад байсан. Харин ээжийг архи уух болгондоо /сардаа ********-2 удаа/ эрэгтэй хүн зодож байгаа юм шиг үсдэж чирээд, нүүр рүү нь жийж өшиглөөд гэдэс рүү өшиглөж газар чирж зоддог. Хамгийн сүүлд 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр би дүү нараа дагуулж гараад гадаа тоглож байгаад 2******** цагийн орчимд гэртээ орж иртэл хойд аав, ээж хоёр байгаагүй байж байгаад аав шөнө 00 цагийн орчимд орж ирээд надад “ээж чинь согтуу боржур мөргөөд уначихсан” гэж хэлэхээр нь би итгээд байж байтал ээж манай хажуу талд амьдардаг ээжийн эгч Д.********цэцэгийнд ороод уйлаад сууж байхаар нь манай дүү ******** ээжийг дагуулж гэрт орж ирэхээр нь аав бас л зодсон юм байна гэдгийг ойлгоод аав руу “та худлаа хэлсэн байна” гэтэл аав хувцаснуудаа бөөгнүүлж байгаад гарах гэхээр нь би цагдаа иртэл аргална гэж бодоод байж байтал ээжийг дахиж зодох гээд дайраад байхаар нь би ээжийн урдуур ортол намайг бас үсдээд хоёр тийш нь савчуулаад байсан. Тэгж байгаад гараад зугтаачихсан. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2******** цагийн орчимд гаднаас орж ирээд ээжээс уучлалт гуйгаад дахиж архи уухгүй, ийм алдаа гаргахгүй, цагдаад битгий барьж өгөөч гээд байсан. Тухайн дуудлагыг цагдаад манай дүү ээжийн хамаатныд ороод ах Сүхбаатараар цагдаад дуудлага өгүүлсэн байсан
...ээжийн баруун талын нүд нь хөхөрсөн, амнаас нь цус гарчихсан үүдэн ******** үд нь уначихсан, хувцас нь битүү шороо болчихсон, хувцас нь битүү өөрийнх нь үс болчихсон үс нь сэгсийсэн байдалтай бага зэргийн согтолтой байсан..
...Манай хойд аав догшин ширүүн ааштай, ээж, дүү нарыг байнга зоддог, аймар орилж хашхичиж ярьдаг. Байнга хараалын үг хэлдэг. Манай ээж архи согтууруулах ундаа бараг хэрэглэдэггүй жилдээ ********-2 удаа баяр ёслолын үеэр л хэрэглэдэг. Манай ээж Б.********-******** 2023 оны ********2 сард ажлын байрандаа байж байгаад зүүн гараа гэмтээгээд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон, хөгжлийн бэрхшээлтэй болсон. Манай ээж ажил хийх чадваргүй, мөнгө олох боломжгүй болчихсон учраас аавд зодуулж хараалгасан ч цагдаад хандаж чадахгүй нөхцөл байдалтай болсон Намайг одоо бас мэдүүлэг өгөхөөс өмнө ээж надад ээж “миний охин аавыгаа цагдаагаар явуулахгүй талаас нь мэдүүлэг өгөөрэй. Одоо удахгүй коллежид орно чиний төлбөрийн асуудал, өвөл нүүрс түлээ авахаас эхлүүлээд аав чинь ачигдаад явчихвал дүү нар чинь хоолгүй болно” гээд байсан. Манай дүү бид хоёр хойд аавын дэргэд байхаас байнгын айдастай байдаг. Байнга хараагаад хэзээ үсдэж зодохыг мэдэхгүй болохоор хэцүү байдаг. Энэ онд намайг хоёр удаа зодоод баривчлах шийтгэл авсан байтал манай ээж цагдаа, шүүгчээс гуйсаар байгаад л бага шийтгэл авхуулдаг. Манай дүү ******** бид хоёр айлын хүүхэд харах нэрийдлээр айлуудаар хааяа байдаг. Намайг 2024 оны 03 дугаар сард айлд амьдарч байгаад ирэхэд манай дүүг бас аймар зодсон байсныг дүү маань надад уйлаад хэлж байсан. Ээж бас л цагдаад хэлээгүй байсан. Дүү маань 2, 3 хоногоор найзындаа байх үе байдаг ээж болохоор дэмий л ирэхээр нь алнаа гээд байж байдаг би дүүгээ хайгаад очоод авах гээд очтол гэртээ очмооргүй байна гэдэг. Би ч бас гэртээ очмооргүй байна.
...Ер нь л манай хойд аав биднийг байнга зоддог. Миний сайн санаж байгаагаар 2023 оны 07 сард миний хамар руу цохиод хамраас цус гарсныг ээж болон манай хамаатны эгч ******** мэдэж байгаа. Мөн 2023 оны ******** сард ээж Б.********-******** нүдийг цохиж хөхрүүлж байсан. 2024 оны 5 сард манай дүү ********ын толгой руу гараараа цохиж ухаан алдтал нь алгадаж зодсон байсныг цагдаад ээж мэдэгдээгүй. Урьд өмнө болон маш олон удаа зодож байсан бөгөөд цөөхөн удаа л цагдаад хэлж байсан. Би өөрөө цагдаа 4-5 удаа зодуулаад мэдэгдэж байсан. Манай ээж бол цагдаад хэлэх болгонд намайг яах гэж цагдаад дуудаж байгаа нь гэдэг байсан. Намайг цагдаа дуудсаныг мэдсэний дараа намайг хойд аав Л.******** “би ********ээ хэд хоног суучхаад гарч ирнэ ш дээ” гээд айлгадаг. Би цагдаад дуудлага өгснийхөө дараа айгаад гэрээс ч гарч чаддаггүй гарч ирчхээд намайг болон дүү маань алчих байх гэж айгаад байдаг юмаа. Одоо шалгагдаж байгаа асуудал дээр нь намайг мэдүүлэг өгсөн гэж битгий хэлээч гэж хүсч байна. Би үнэхээр айж байна. Цагдаад хандахаар ээж худлаа нуугаад цагдаагаас авчихдаг болохоор энэ байдал өөрчлөгдөхгүй гэдгээс айж байна. Би одоо гэртээ ээж, дүү нар, хойд аавын хамтаар байгаа. Энэ онд намайг зодоод 2 удаа баривчлах шийтгэл авсан. Манай хойд аав Л.******** архи уучихсан байх үед нь би дүүгээ гар гэж хэлээд гэрээ тойроод зугтаагаад бүгд дуугарахаас айгаад байж байдаг. Тэгээд шөнөжин агсам тавьж тэр хүн унтсан цагт бид нар унтах эрхтэй болдог...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн ********3-********4 дэх тал),
Хохирогч Л.********-******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... миний бие 2024 оны 06 дугаар сарын 27-ны орой ******** ах шөл уу гэж дуудахаар нь би ********ын хамтаар ********8 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ******** дүгээр хороо ******** ******** дугаар гудамжинд байрладаг гэрт нь очсон. Тэгээд бид хоёр шөл уугаад дуусаж байтал ******** ах 0.75 граммын нэг шил архи гаргаж ирээд ******** ах, эхнэр нь болох Сансарзул, ******** болон миний бие уусан. Тэгтэл ах ирээд хоол идчихээд би хоосон ороод ирлээ гээд ********ыг нэг шил архи аваад ирээч гэж хэлэхэд ******** архинд явж нэг шил 0.75 граммын архи авч ирээд бид нар бөөнөөрөө уусан. Тэгээд архинаас нь ******** бид хоёр ********-2 хундага уучхаад ********ын гэрээс гараад явах ******** нь надад ямар нэгэн зүйл хэлээгүй шууд миний үснээс зулгаагаад үснээс татахаар нь би өвдөөд алхахад үснээс татсан чигээрээ ********ын хашааны гадна газар унгаагаад дээрээс өшиглөх гэхээр нь би доош хэвтээд нүүрээ хамгаалахад миний шүд рүү өшиглөчхөөд гэр рүү яваад өгсөн. Тэгээд би босоод хартал миний амнаас цус гарч байсан. Тэгээд би гэртээ очоод хартал миний нүд хөхөрч, дээд талын нэг шүд хугарч унасан байсан. Намайг гэрт очиход ******** гэртээ унтахаар хэвтэж байсан бөгөөд охин та довжоо мөргөчихсөн юм уу гэхэд би юу яриад байгаа юм. Аав чинь намайг цохчихлоо гэхэд ******** худлаа яриад бай гэж хэлээд босож ирээд намайг түлхээд хэрүүл хийхэд манай хүү дуудлага өгүүлсэн байсан. Цагдаа нар ирээд ********ыг аваад явсан.
...Тухайн үед ямар ч шалтгаангүйгээр шууд үснээс татаж хашаанаас гаргаад би газарт унахад миний нүүр рүү ********-2 удаа өшиглөж байгаад яваад өгсөн.
... ******** намайг 2024 он гарснаас хойш хэрэг гарах хугацаа хүртэл намайг зодож цохиогүй байж байгаад 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зодож цохисон. Тэрнээс хойш ямар нэгэн байдлаар цохиж зодоогүй ..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),
Л.********-******** сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар танилцуулсан баримт (хавтаст хэргийн 36 дахь тал),
Хохирогч Э.********ийн нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн ********-40 дэх тал),
Насанд хүрээгүй хохирогч Э.********ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар танилцуулсан баримт (хавтаст хэргийн 49 дэх тал),
Насанд хүрээгүй хохирогч Э.********ын нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 50-5******** дэх тал),
Насанд хүрээгүй хохирогч Э.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Сонгинохайрхан 3******** дүгээр хороо ******** ********-******** тоотод байрлах хашаанд Монгол гэрт хойд аав ********, эгч ********, дүү Од-******** нарын хамтаар амьдардаг. Манай хашаанд ********баатар ах болон эхнэр ********ын хамтаар амьдардаг.
Манай хойд аав ******** нь ээжтэй гэр бүл болсноос хойш байнга архи согтууруулах ундаа хэрэглэж улмаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ээж ********-******** алгадах, үсдэх, чирэх, толгой руу нь гараараа цохих, түлхэж унагаах зэргээр байнга хүчирхийлдэг. Би яг тэр өдөр, тэр онд гэж хэлж мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар сая 6 сард ******** ээжийг зодож шүдийг нь хугалсан. Тэрнээс өмнөх сард буюу 2024 оны 05 дугаар сарын 27-нд ******** архи уучхаад Сонгинохайрхан дүүргийн ******** дүгээр хороо ******** ********-******** тоотод ээжийг үснээс нь татаж алгадаж зодсон. Ямар шалтгаанаар зодоод байдгийг нь мэдэхгүй, гэхдээ ээж ********ыг архи уухаар битгий архи уу гэж хэлэхээр л зодоод байдаг. Дараа нь 2024 оны 07 дугаар сард архи уучхаад бас ээжийг үснээс нь зулгааж гараараа нүүр рүү нь цохисныг тод санаж байна.
Харин намайг 2024 оны 05 дугаар сард би гадуур гарчхаад ороод ирэхэд ******** нь архи уусан байсан бөгөөд намайг хаагуур тэнээд ирж байгаа юм гэж хэлээд гараараа миний баруун талын эрүү хэсэг рүү нэг удаа цохисон. Тэр үед ээж Өлзий эгч хоёр болиулаад цагдаа дуудаагүй. Би эмнэлэгт үзүүлээгүй.
Дараа нь 204 оны 06 дугаар сарын ********-ний өдөр би хүүхдийн баяраар гарч тоглочхоод Сонгинохайрхан дүүргийн ******** дүгээр хороо ******** ********-******** тоотод ирэхэд хаагуур тэнээд байгаа юм бэ гэж хэлээд толгой руу гараараа нэг удаа цохисон. Тэр үед цагдаа дуудаагүй. Тухайн үед ээж, эгч нар байгаагүй.
Дараа нь 07 дугаар сарын ****************-ний өдөр наадам болж байхад ээж залгаад ирж хуушуур ид гэж хэлсэн бөгөөд би гадна тоглож байгаад ээж дуудаад гэртээ орохоор гэрийн хаалганы гадан очиж байхад ******** гарч ирээд намайг хаагуур тэнээд байгаа золбин шээс вэ гэж хэлээд миний толгой руу гараараа цохиж, үсдээд гэрт оруулсан. Тухайн үед манай ээж дэлгүүр явчихсан байсан. Тэр үед би цагдаа дуудаагүй. Эмнэлгийн байгууллагад хандаагүй юм. Тэрнээс хойш намайг зодож цохиогүй бөгөөд би тэрнээс өмнө зодож байсан үйлдлүүдийг нь санахгүй байна. Ер нь л архи уусан үедээ байнга агсам согтуу тавьж надад болон ээжид, эгчид гар хүрдэг. Миний тод санаж байгаа нь дээр ярьсан 3 удаагийн үйлдэл байна. Би ********оос байнга байдаг, айдастай байдаг, архи уудаг, агсам согтуу их тавьдаг. Ээж өмгөөлөөд цагдаа дууддаггүй, ээжид хэлэхээр ээж цагдаа дуудах гэхээр ******** нь ээжийн утсыг аваад нуучихдаг. ******** нь манай эгч намайг өмөөрөхөөр эгчийг түлхэж, алгадаж, үснээс нь татаж зодож цохидог. Би эгчийгээ хэзээ яаж, зодож цохисон талаар санахгүй байна. Гэхдээ архи уухаараа эгч бид хоёрыг байнга зодож цохидог. Манай бага дүү төрснөөс хойш уурлаад агсам тавиад боорцог энтэр эсхүл хоол идэхээр уурлаад та нарт өгөх гэж аваагүй, та нарт хийгээгүй гээд идүүлэхгүй уурлаад байдаг ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-56 дах тал),
Насанд хүрээгүй хохирогч Э.********ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар танилцуулсан баримт (хавтаст хэргийн ********62 дахь тал),
Гэрч Б.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...******** нь архины хамааралтай. Ер нь өдөр бүр архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Бид нарын хажууд эхнэрээ өмнө зодож цохидог байсан. Архи уухаараа гэртээ орилж чарлаад агсам согтуу тавиад байнга гэр бүлийнхэндээ агсам тавьдаг. Миний санаж байгаагаар 2024 оны 02 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн ******** дүгээр хороо ******** ********-******** тоотод байрлах гэртээ охин ********ийг цохиж улмаар цагдаа дуудаж шүүх хурлаар орж баривчилгаанд явсан. Дараа нь баривчилгаанаас гарч ирсний дараа буюу 2024 03 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн ******** дүгээр хороо ******** ********-******** тоотод байхдаа охин ********ийг дүүгээ өмөөрлөө гэх шалтгаанаар толгой хэсэг рүү нь цохиж дух хэсэг нь бомбойчихсон байсан. Тэр үед цагдаа дуудаагүй өнгөрсөн. Тухайн үед ********-******** нь цагдаа дуудуулаагүй. Улмаар 2024 оны 06 дугаар сард ********-******** шүдийг хугалсан байсан бөгөөд ******** нь Сонгинохайрхан дүүргийн ******** дүгээр хороо ******** ********-******** тоотод байрлах гэртээ ирсний дараа ээжийгээ өмөөрлөө гэх шалтгаанаар охин ********ийг цагдаа дуудахад цагдаа дуудлаа гэх шалтгаанаар охин ********ийн нүүр рүү нь цохиж, үснээс нь зулгаасан байсан. Дээрх гурван удаагийн үйлдэлд би хажууд нь байгаагүй, хэрэг болсны дараа гэрт нь орж охиноос нь сонссон. Харин 2024 оны 09 дүгээр сард охиныг зодоход би гэрт нь байсан. Миний дээр ярьснаас өөрөөр охиноо зодож цохисон зүйл байхгүй.
Харин эхнэр ********-******** архи уух болгондоо ******** нь гэртээ зоддог. ********-******** долоо хоног болоод л нүүр ам, гар хөл нь хөхөрчихсөн явж байдаг бөгөөд яасан гэхээр бид нараас нуугаад огт хэлдэггүй. Би өөрөө уначихлаа, санаандгүй юм цохчихлоо гээд дандаа худлаа яриад байдаг.
******** нь хүү ********ыг 2023 оны **************** дүгээр сард зодож байхыг нь манай хүү Элбэгзаяа харсан байсан. Тухайн үед хүүхдийг нь өмөөрч ********той маргалдахад манай хүүг цагдаа дуудаж өгсөн байсан. Тэрнээс би өөрийн биеэр хүүгээ зодож байхыг нь хараагүй. ********-******** нь хүүхдүүдээ зодуулчхаад зодоогүй гэж хэл гэж хэлдэг. ********ыг хүүхдүүдээ зодож цохиход нуун дарагдуулж, аавыгаа зодсон гэж хүмүүст битгий хэлээрэй гэж ятгадаг. Ер нь ********, ******** нар нь байнгын сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэлд өртөж байдаг. Миний хувьд цагдаа дуудаж байгаагүй бөгөөд охин нь дандаа цагдаа дууддаг байсан. ********ыг эхнэр нь маш их өмөөрдөг...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-60 дахь тал),
Гэрч О.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг 202******** онд ажилдаа ороод удаагүй байхад ******** нь эхнэр ********-******** зодож аюулгүйн зэргийн үнэлгээ хамтарсан багын хурлын тэмдэглэл хийлгэхээр орж ирж байсан. Улмаар тэр цагаас хойш ******** нь эхнэр ********-******** болон охин, хүү хоёрыг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ байнга зодож цохиж цагдаагийн байгууллагад дуудаж өгч байсан бөгөөд хорооны хамтарсан багийн хурлаар орж удаа дараа зөрчлөөр орж хэмжээ авагдаж байсан. Миний бие яг хэзээ хэдэн удаа зодож цохиж ямар арга хэмжээ авагдаж байсан талаар нарийн мэдэхгүй байна.
...Миний бие ********ыг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байхыг нь хараагүй ч хүмүүсийн яриагаар байнга архи согтууруулах ундаа хэрэглэж гэртээ агсам тавьж эхнэр, хүүхдүүдээ зодож цохидог талаар сонсож байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62-64 дэх тал),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын ********6-ны өдрийн 89********0 дугаартай: “...********.Б.********-******** биед баруун дээд үдэн ********-р шүдний эмтрэл, сулрал, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.
3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.********.********-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 68-69 дэх тал),
Сэжигтнээр Л.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие тухайн өдөр Сонгинохайрхан дүүргийн ******** дүгээр хороо ********-р гудамжинд байрлах ******** гэх ахындаа орой ********9 цагийн үед очиж 0.75 граммын архийг ********, түүний эхнэр, манай эхнэр ********-******** хамт уусан. Тэгээд орой 2 цаг болж байхад би дахиж архи авах гээд тэднийхээс орой гартал манай эхнэр ********-******** намайг дахиж архи авах гэлээ гээд уурлаад намайг дэлгүүр явуулахгүй гэхээр нь гараараа нэг удаа хойшоо савчхаад хашаанаас гарч яваад дэлгүүр ороод архи авчхаад буцаад ******** ахын гэрт ортол манай эхнэр ********-******** шүднээс нь цус гарчихсан байсан. Тэгээд би уучлалт гуйгаад дэлгүүрээс авсан нэг шил архины талыг нь уучхаад гэртээ очсон бөгөөд тухайн үед ********-******** нэг шүд нь уначихсан байхаар нь охин ******** хараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дахь тал),
Яллагдагчаар Л.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний бие хамтран амьдрагч ********-********, ********, ******** нарыг удаа дараа цохиж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь үнэн. Би хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд прокурорын яллагдагчаар татсан тогтоолын 5 дахь хуудсан бичигдсэн байгаа он, сар, өдрөөр нь ялгаж бичсэн цаг хугацаанд дээрх хүмүүсийг зодож цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Миний бие архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөдөөс элдэв юм яриад байхаар нь зодож цохисон. Надад хэлэх зүйл алга байна. Угаасаа бүгд миний буруу юм чинь юу хэлэх билээ.
...Миний бие эхнэр ********-******** 2024 оны 05, 06, 07 дугаар саруудад архи уусан байхдаа үл ялих зүйлээс болж маргалдаж гар хүрч цохисон. Би өдрийг нь санахгүй байна. Харин дагавар охин ********ийг 2024 оны 02 дугаар сард цохиж шүүхээр орсон. Үүний дараа 2024 оны 06 болон 09 дүгээр сард зодож цохисон. Харин хүү ******** гадуур их гараад байдаг болохоор би тухайн үедээ архи уусан байхдаа 2024 оны 05, 06, 07 дугаар саруудад хэд хэдэн удаа цохисон. Би дээрх хүмүүсийг яг хаана нь юугаар хэдэн удаа зодож цохисноо санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн ********3********-********32 дахь тал) гэсэн,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврүүдийн хуулбарууд (хавтаст хэргийн 94-********02 дахь тал),
Сонгинохайрхан дүүргийн ******** дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн ********47-********48 дахь тал),
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 8, ****************-********65 дахь тал),
Шүүгдэгч Л.********ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн ********37-********4******** дэх тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36 дахь тал) зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.********4 дүгээр зүйлийн ******** дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Л.********од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Мөн хамтран амьдрагч Л.********-******** шалтгаангүйгээр үснээс нь зулгааж газар унгааж, хөлөөрөө нүүр рүү нь өшиглөж, биед баруун дээд үүдэн ********-р шүдний эмтрэл, сулрал, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтлийг учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож, шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.******** дэх хэсгийн 5.********.******** дэх заалтад “...гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг. ...”, 5.********.6 дахь заалтад “...хамтран амьдрагч гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдэд хамаарна...” мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ. ...” мөн зүйлийн 6.3 дахь хэсэгт “...Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгөх, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ” гэж тус тус хуульчилсан байх бөгөөд Л.******** нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Л.********-******** болон дагавар хүүхдүүддээ гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн ****************.7 дугаар зүйлийн ******** дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамаарч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг /тодорхой нэг хохирогчийн эсрэг/ чиглэсэн бие махбодын хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийж, эрх, эрх чөлөөнд нь халдсан /зодох, цохих гэх мэт/ хэвшмэл маягтай идэвхтэй үйлдлийг байнга хийснээр төгссөнд тооцох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхаар тодорхойлогдсон бөгөөд уг гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэнийг хүндрүүлэн зүйлчлэхээр заасан.
Шүүгдэгч нь архидан согтуурч насанд хүрээгүй хохирогч Э.******** болон Э.******** нарыг гэр бүлийн гишүүдийн амгалан тайван орчинд амрах, амьдрах эрхийг нь зөрчиж, айдас түгшүүрт автуулдаг, зохисгүй үг хэллэг хэрэглэн доромжлох, эрх чөлөөнд нь халдах, үснээс нь зулгаах, цохих зэргээр зодож харгис хэрцгий харьцаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэл гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн 2024 оны 06 дугаар 28-ны шөнө согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн ******** дүгээр хороо, ******** ******** дугаар гудамжинд шалтгаангүйгээр үснээс нь зулгааж газар унгааж, хөлөөрөө нүүр рүү нь өшиглөж, биед баруун дээд үүдэн ********-р шүдний эмтрэл, сулрал, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн ********0.******** дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн ****************.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан байна.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.********од Эрүүгийн хуулийн тусгай ангийн ****************.7 дугаар зүйлийн ******** дэх хэсгийн ********.********, мөн зүйл заалтын 2 дахь хэсгийн 2.********, ****************.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно..” гэж хуульчилсан.
Хэрэгт авагдсан нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Л.********ын дээр дурдсан үйлдлийн эхлэл, төгсөл нь нэг буюу үргэлжилсэн нэг үйлдлээр үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн ****************.7 дугаар ******** дэх хэсэгт заасан гэмт хэргийг мөн хуулийн ****************.7 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.********-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэрэгт нэгтгэн зүйлчилж,
шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ****************.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, ****************.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.******** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан баримтгүй, прокурорын гаргасан санал дүгнэлт зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Л.********од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ****************.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Мөн хуулийн тусгай ангийн ****************.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.********-т зааснаар ******** /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,
Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа тус бүрд нь ял оногдуулж тус тусдан эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж зохицуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Л.********од Эрүүгийн хуулийн тусгай ангийн ****************.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ****************.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.********-т заасан гэмт хэрэгт оногдуулсан ******** /нэг/ жил 06 /зургаа/ сарын хорих ялаас тусдан эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж, хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч Л.********ын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.******** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ********53 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийх ял, үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.******** дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.******** дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.******** дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.********-******** эрүүл мэндэд хөнгөн гэмтэл тогтоогдсон боловч хохирогч нь гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал төлбөр нэхэмжлээгүй зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн ******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.********4 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн ********, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.********0, 36.********3, 37.******** дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Шүүгдэгч ******** овогт ********гийн ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ****************.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн ********0.******** дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн ****************.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.******** дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
-мөн хуулийн тусгай ангийн ****************.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.******** заалтад зааснаар ******** /нэг/ жил 06/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.********од оногдуулсан ******** (нэг) жил 6 (зургаа) сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.********од Эрүүгийн хуулийн тусгай ангийн ****************.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний эдлэх хорих ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.********од нийтэд тустай ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийвэл найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Л.******** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.********0 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.********од урьд авсан хувийн ********алгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж, түүний эдлэх ялыг 2025 оны ******** дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш ********4 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
********0. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАН********