| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2019/00687/И |
| Дугаар | 151/ШШ2019/00991 |
| Огноо | 2019-09-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 151/ШШ2019/00991
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.Б ХХК,
Хариуцагч: Г.О
Хариуцагч: Д.Б нарт холбогдох,
зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, гэрээний үүрэгт 39.000.311 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.”““, хариуцагч Д.”““, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ХААН банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.”““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.”““, Д.”““ нар нь Хаан банкны Драгон тооцооны төвөөс 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ201542299023 тоот зээлийн гэрээ байгуулж 28.800.000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй 84 сарын хугацаатай амины орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлээс 3.272.883 төгрөг, хүүгийн төлбөрт 8.748.252 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 551 төгрөг нийт 12.021.685 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч зээлийн гэрээний үүргийн дагуу эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгч өнөөдрийг хүртэл өр, төлбөрөө төлөөгүй байна. Иймд банк 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ201542299023 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 25.527.117 төгрөг зээлийн хүүгийн төлбөрт 12.587.434 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 885.760 төгрөг нийт 39.000.311 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээнд дурдсан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын хотхон 2 дугаар гудамж 19 тоотод байрлах 129 м.кв хувийн сууц, мөн тоотод байрлах 400 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийн хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.”““ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 28.800.000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй 84 сарын хугацаатай амины орон сууц авах зориулалтаар авсан. Энэ зээлийг Д.”““ өөрөө хариуцан авсан. “““, “““ нар тус тусдаа амьдардаг гэжээ.
Хариуцагч Д.”““ шүүхэд гаргаж өгсөн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 7 дугаар сарын 16-нд 28.800.000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй 84 сарын хугацаатай амины сууц худалдан аваад үндсэн зээлээс 3.272.883 төгрөг, хүүнд 8.748.252 төгрөгийг 1 жил гарангийн хугацаанд тасралтгүй төлсөн боловч эхнэр “““ салсан учир цаашид зээлээ төлөх чадваргүй болсон энэ амины сууц “““ миний нэр дээр эзэмшилтэй тул “““т хамаагүй болно. Анх гэрээ хийхдээ гайгүй байх гэж бодсон. Би одоо эхнэрээсээ салаад, жил гаран нийт 12.021.135 төгрөг төлсөн. Миний төлбөрөөс дөнгөж 3.272.000 хассан байсан. Х.Бхүүгээ үндсэн мөнгөнөөсөө бараг 9000 төгрөгөөр бодсон юм шиг байна. Би боловсрол муутай болохоор гайгүй байх гэж бодоод зээл авсан чинь үнэхээр өндөр хүүтэй байсан байна. Би группд гарсан, төлж чадах ямар ч боломжгүй болчихоод байна. Өндөр хүүтэй учраас би төлж чадахгүй байна. Би төлбөрийн чадваргүй болсон гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Х.БХХК-ийн Хууль эрх зүйн газрын Хуулийн зөвлөх ажилтай Э.”““ нь тус банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 01/4795 Итгэмжлэл /21/, ХААН банкны ХХК-ийн Хууль, эрх зүйн газрын захирал Э.Хосбаярын олгосон итгэмжлэл /23/-ийг үндэслэн Г.”““, Д.”““ нараас 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг цуцлан, гэрээний үүрэгт 39.000.311 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. /хх 1-2/,
Хариуцагч Г.”““ нь 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Д.”““ /1 жилийн хугацаатай/-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 зүйлд заасан эрх эдлэж, үүрэг хүлээж оролцох итгэмжлэлийг тус тус олгосон байна. /хх 58/
Хариуцагч Г.”““т нэхэмжлэлийг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр, Д.”““д нэхэмжлэлийг 2019 оны 6 дугаар сарын 24-ны өдөр тус тус гардуулж, тэдгээрт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийг танилцуулан холбогдох баримтад гарын үсэг зуруулсан байна. /хх 40, 42/
Д.”““, Г.”““ нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэл хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт Г.”““ нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр, Д.”““ нь 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр тус тус хариу тайлбар ирүүлсэн ч хариу тайлбарт дурдсан үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй болно.
Г.”““ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ ...Энэ зээлийг Д.”““ өөрөө хариуцан авсан. “““, “““ нар тус тусдаа амьдардаг... гэж тайлбарлаж байна. /хх-44/
Д.”““ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ ...эхнэр “““ салсан учир цаашид зээлээ төлөх чадваргүй болсон энэ амины сууц “““ миний нэр дээр эзэмшилтэй тул “““т хамаагүй болно ... гайгүй байх гэж бодоод зээл авсан чинь үнэхээр өндөр хүүтэй байна. Би группд гарсан, төлж чадах ямар ч боломжгүй болчихоод байна. Өндөр хүүтэй учраас би төлж чадахгүй байна. Би төлбөрийн чадваргүй болсон... гэж тайлбарлаж маргаж байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Х.Б ХХК нь Г.”““, Д.”““ нартай 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ЗГ201542299023 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулан, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт хотхон 2 дугаар гудамж, 19 тоот, 129 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай, Ү-2201029922, 000431740 дугаартай, 2 давхар байшин, тус хаягт байрлах 400 м.кв талбайтай, Г-2201010894, 000583701 дугаар 15 жил эзэмших эрхтэй газар, гэрийн цахилгаан бараа, эргэлтийн хөрөнгө зэрэг хөрөнгийг барьцаалан 28.800.000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай орон сууцны зээл олгосноор тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байна. /хх 5-11/
Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ЗГ201542299023 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ мөн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг авч үзвэл талууд нөхцөлөө харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд хариуцагч Г.”““, Д.”““ нар нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-д Зээлийн төлбөрийг сар бүр 5020300276 тоот харилцах дансанд төвлөрүүлж Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, бөгөөд гүйлгээний утгыг тодорхой бичих, гэрээний 2.4.1-д зээлийн төлбөрийг хавсралт 1-ээр тохиролцсон Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө, гэрээнд заасан зориулалтаар ашиглаж, зээл, хүүгийн төлбөрийг энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэйг заажээ.
Хариуцагч Г.”““, Д.”““ нар нь зээл гэрээний 2.4.1, 4.2.1-д заасан үүргээ биелүүлээгүй болох нь Г.”““ийн шүүхэд гаргасан тайлбар, Д.”““гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Х.Б ХХК-ийн мэдэгдэх хуудас /хх 19/-аар тогтоогдож байхаас гадна хариуцагч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу тогтоосон хугацаанд сар тутам зээлийн эргэн төлөлт хийх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчсөн байх тул нэхэмжлэгч тал гэрээний 6.1.1-д зааснаар гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож, гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч тал Д.”““, Г.”““ нарын зээлийн хугацаанд төлсөн үндсэн зээлээс 3.272.883 төгрөг, хүү 8.748.252 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 551 төгрөг нийт 12.021.685 төгрөг тус тус суутгасан байх ба хариуцагч тал энэ талаар ...гайгүй байх гэж бодоод зээл авсан чинь үнэхээр өндөр хүүтэй байна. тайлбарлаж байх хэдий ч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээх, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Барьцааны 201542299023 дугаартай гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр, мөн тухайн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэгчийн тэмдэг дарсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан байна. /хх 10-11/
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах үндэслэл болох бөгөөд барьцааны 201542299023 дугаар гэрээний барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл үндсэн зээл 25.527.117 төгрөг, хүү 12.587.434 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 885.760 төгрөг, нийт 39.000.311 төгрөгийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 654.970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.”““, Д.”““ нараас нийт 654.970 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ201542299023 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Г.”““, Д.”““ нараас зээлийн гэрээний үүрэгт 39.000.311 /гучин ёсөн сая гурван зуун арван нэгэн/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Х.Б ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу зээлдэгчийн барьцаа хөрөнгийг зарж борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 654.970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.”““, Д.”““ нараас 654.970 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ