| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2024/0909/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/02 |
| Огноо | 2024-12-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/02
2024 12 23 2025/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учрал,
улсын яллагч Б.Өлзийжаргал,
шүүгдэгч Э.********* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Жамба овгийн *********ы *********од холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.********* нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр юань солино хэмээн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Г.*********гийн юань болгон солиулахаар өгсөн 2.185.656 төгрөгийг Хаан банкны ********* тоот дансаар Хан-УУл дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт **** тоотод гэртээ байхад нь шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг:
Шүүгдэгч Э.*********: “...Сургууль дээр маань хүмүүсийн мөнгийг юань болгож өгдөг дээд курсийн ах байдаг. Тэр хүн хямд юань аваад буцааж зардаг. Би Өвөр-Монголоос хямд юань авах гэж байгаад хулхидуулсан. Тухайн ахаас мөнгө аваад авах гээд залилуулсан байсан. Мөнгө хурдан өгөхгүй бол элчин сайдын яам болон цагдаагийн байгууллагад өгнө гээд сургууль дээр ирсэн байсан. Найз охин мөнгө зээлнэ гэсэн байсан болохоор 5 минут болоод өгчихнө гэж бодож байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Г.********* мөрдөн шалгах ажиллагаанд “...Би урьд нь ********* 1 гэсэн хаягтай вичаттай холбогдож БНХАУ-ын мөнгөн дэвсгэр болох юань солиулж байсан юм. Тэгээд өчигдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тухайн *********1 гэсэн вичат хаягтай холбогдож юань солиулахаар 4488 юань солиулж авъя гэж ...” чат бичихэд тухайн Вичат хаягтай хүн над руу Хаан банкны ********* тоот дансыг явуулаад мөнгө шилжүүлчих дараа нь би вичатаар юанийг чинь шилжүүлье гэж бичихээр нь би өөрийнхөө Голомт банкны ********* тоот данснаасаа дээр дурдсан Хаан банкны данс руу 2.185.656 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл *********1 гэсэн хаягтай хүн намай мөнгө шилжүүлснээс цагийн дараа вичат болохгүй байна би Монгол мөнгийг чинь буцаагаад шилжүүлье гэж чат бичсэн. Тэгэхээр нь би чи мөнгө буцаагаад шилжүүлээдэх би цагдаад хэлнэ шүү гэж хэлэхэд Юнителийн симд код ирдэг юм, би өөрөө Бээжинд сурдаг болохоор болохгүй байна 8 цаг хүртэл хүлээчих гэж бичсэн боловч миний юанийг ч шилжүүлээгүй мөн мөнгийг маань ч буцааж өгөөгүй. Ингээд өнөөдөр өглөө намайг Вичат руу нь чат бичихэд би ээждээ хэлсэн, ээж маань итгэмжлэлээр Хаан банк руу явж байгаа та 12 цаг хүртэл хүлээчих гэж хэлээд ********* гэсэн дугаарыг манай ээжийн дугаар гэж хэлэн надад өгсөн боловч энэ дугаар руу нь удаа дараа залгахад утсаа огт аваагүй. Ийм болохоор нь цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг, (хавтас хэргийн 14 дэх тал),
Яллагдагчаар Э.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өмнө нь Г.********* гэх хүнд нэг удаа 300 юань сольж өгч байсан. Тэгээд Г.********* гэх хүн дахиад надаас 4488 юань солиулахаар миний *********1 гэх айди хаягтай вичат руу 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр холбогдсон. Надад тухайн үед мөнгөний хэрэг гарсан байсан тул өөрийн Хаан банкны ********* тоот данс руу Г.*********гаас шилжиж орсон 2.185.656 төгрөгийг юань болгохгүйгээр ********* ахад өрөндөө өгчихсөн. Тухайн үед найз охин маань над руу мөнгө олж өгнө гэж тохирсон байсан ба Г.*********гаас мөнгө авч өрөө төлчхөөд удаахгүй буцаагаад өгнө гэж бодсон боловч найз охин маань бас асуудал гараад над руу мөнгө шилжүүлж чадаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
Депозит ********* тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 28 дахь тал),
Э.*********ын Хаан банкны ********* тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 29-35 дахь тал),
Шүүгдэгч Э.*********ын хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 39-42 дахь тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дах тал) зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Э.********* нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр юань солино хэмээн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Г.*********гийн юань болгон солиулахаар өгсөн 2.185.656 төгрөгийг Хаан банкны ********* тоот дансаар Хан-УУл дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 94/а тоотод гэртээ байхад нь шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.*********, хохирогч Г.*********) нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 29-35 дах тал) дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 28 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.
Шүүгдэгч Э.********* дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.*********, хохирогч Г.*********г хуурч 2.185.656 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг ...зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгө болох мөнгийг залилсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: “... шүүгдэгч Э.*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн зүйл заалтад зааснаар анх удаа гэмт хэрэгт холбогдсон болон хохирол төлбөр төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогчид хохирол төлбөрийг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
2. Шүүгдэгч Э.********* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Э.*********ыг зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, прокурорын санал дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.********* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 3 сарын хугацаанд биелүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэх нь үндэслэл бүхий байна.
Мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж зохицуулсан тул шүүгдэгч Э.*********од оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялаас түүнийг чөлөөлж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд хэргийн хохирогч Г.********* нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд нялх биетэй тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Үлдэгдэл төлбөр болох 400.000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн гомдлын шаардлага гаргаж гаргасан. Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирол төлбөрийг нөхөн төлж баримтыг хэрэгт хавсаргуулахаар өгсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 2**************дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Хэргийн хохирогч Г.********* нь шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар бичгээр хүсэлт гараагүй, шүүх хуралдааны тов мэдэгдэхээр түүний хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хэрэгт тэмдэглүүлсэн ********* дугаарын өгсөн утсанд залгаж мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцох боломжгүй үлдэгдэл төлбөр болох 400.000 төгрөгөө нэхэмжилнэ” гэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу хохирогчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэнийг тэмдэглэв.
Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жамба овгийн *********ы *********ыг зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*********ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.*********од шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.*********од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ