Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/36

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Хохирогч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 4*******000770*******09 *******тай эрүүгийн хэргийг 04 оны 1 ******* сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ******** оны ***** дүгээр сарын *****-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* ******* ******* дүгээр ангид хугацаат ******* албан хаагч, ам бүл 4, эцэг, эх ахын хамт ******* аймгийн ******* сумын ******* ******* баг мод гудамж тоотод оршин суух хаягтай, одоогоор ******* ******* ******* дүгээр ангийн ******* салбарт ******* алба хааж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

овогт /РД:ЕО05101*******6/

 

Холбогдсон хэргийн талаар :

 

Шүүгдэгч ******* нь 04 оны 07 ******* сарын 5-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх ******* ******* ******* дүгээр ангийн ******* салбар дээр тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас бие биедээ захирагдахгүй ******* алба хаагч болох *******тэй маргалдан хүч хэрэглэн түүний баруун шанаа хэсэгт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “доод эрүүний баруун булангийн зөрөөтэй хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр ******* ангийн цалин тараах бүлэг цалин тарааж байгаад шөнө 0 цагийн үед ирсэн. Бид 0 цагийн үед амрах гэж байхад, газар нэг хорхой явж байхаар нь би байлдагч энэ хорхойг алчих гэсэн, Гэтэл хүмүүс унтаж байхад өглөө больё гэж хэлсэн Тэгээд бид унтсан. Өглөө бид тэр талаар алба хааж байгаа он жавууддаа хэлж байхад өөдөөс “хүүхэд дандаа дээрэлхэж байх юм” гэж хэлэхээр нь “та нар дээрэлхдэггүй юм уу” гээд бид маргаж эхлээд би нэг цохисон... гэв.

 

- Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирол гомдол гэсэн зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилж байгаа. Би төрийн тусгай албан хаагчийн эмнэлэгт 1 сар гаруй хугацаагаар хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлэгт хэвтсэн хугацаа алба хаасан хугацаанд орж байгаа. Миний бие бүрэн эдгээгүй байгаа. надад 1 сая төгрөг өгсөн...гэв.

 

Эрүүгийн 4*******000770*******09 *******тай хэргээс:

 

- Яллагдагч *******ийн: 04 оны 07 ******* сарын 5-ны өглөө 05 цаг өнгөрч байх үед бид нар босоод ******* байрандаа ор дэрээ хурааж байхад манай он жав ******* надад хандан “чи дандаа дээрэлхээд байх юм” гэхээр нь би “би ганцаараа дээрэлхээд байгаа юм уу, та нар ч гэсэн дээрэлхдэггүй юу” гэсэн чинь ******* над руу салаавч өгөхөөр нь би уурандаа *******ийг баруун шанаа хэсэгт нь зүүн гараараа нэг удаа цохисон. Тэгсэн ******* байранд байсан манай он жавууд болох , , , , нар бид хоёрын дундуур орж салгасан.Би хийсэн буруутай үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ их гэмшиж гэм буруугаа ухамсарлаж байна...гэх мэдүүлэг/ хэргийн 106 -108 ******* хуудас/,

 

            - Хохирогч *******ийн: Би 04 оны 5 ******* сард Сүхбаатар аймгийн сумын ******* багт байрлах ******* ******* ******* дүгээр ангийн ******* салбарт хугацаат ******* албанд татагдан ирсэн юм. 04 оны 7 ******* сарын 5-ны өдрийн өглөө байлдагч нь “ урьд шөнө хорхой алсангүй” гээд дээрэлхсэн. Тэгэхээр нь би өмөөрөхөд намайг зүүн гараараа нэг удаа баруун шанаа руу цохисон. Тухайн үед хажууд байлдагч , , Цагаанбаатар нар байж байсан. Орой нь баруун талын эрүү хэсгээр хавдахаар нь ахлах дэслэгчид хэлсэн. Аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлтэл хот руу явахгүй бол болохгүй юм байна гэсэн. Тэгээд төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт ирж баруун эрүү хугархай, арын агт араа мурийсан тул авхуулсан. Би жоохон муу ярьж байгаа болохоор зарим зүйлийг товчхон ярьсан байж магадгүй. Баруун эрүү хугарч, агт араа мурийсан тул авуулсан, эрүүгээ хадуулсан тул муу ярьж байгаа. Байлдагч намайг зүүн гараараа нэг удаа баруун эрүү, шанаа хэсэгт цохисон. Өөр цохиогүй. Миний биед дээрх гэмтлээс өөр учирсан гэмтэл байхгүй... Би хагалгаанд орсон тул бүхэл хоол идэж чадахгүй байгаа. Гуурсаар хоол идэж байгаа. 1-0 хоногийн дараа төмрөө авхуулна...гэх мэдүүлэг / хэргийн *******-5 ******* хуудас/

             ...Тэгээд бид нар өглөөний хоолондоо ороод хоол идэх үед миний баруун талын эрүү бага зэрэг хавдсан байдалтай, хоолоо зажилж чадахгүй байхаар нь би дотроо бодохдоо “миний баруун талын хорхойтой шүд хөдөлчихлөө” гэж бодсон. Тэр өдрөөс хойш миний баруун шанаа хэсэг, нүүрний баруун талын хэсэг битүү хавдаад эхэлсэн. Салбарын дарга, орлогч нар намайг яасан юм гэж асуухаар нь би “шүд өвдсөн” гэсэн тайлбар хэлж байсан. Он жав *******т ******* байрандаа цохиулсан асуудлаа би өөрөө нуучихсан юм. Болсон асуудлын талаар ч манай он жавууд заставын дарга, орлогч нарт мэдэгдээгүй нуусан байсан. Тэгээд хоёр хоногийн дараа буюу 04 оны 07 ******* сарын 7-ны өглөө ангийн төвөөс бүлэг ирээд застав дээр ажиллаад буцах үед заставын орлогч ахлах дэслэгч намайг ангийн төв рүү явж ангийн эмчид шүдээ үзүүл гээд бүлгийн машинд суулгаж явуулсан. Тэгээд би сумын төвд байх *******-р ангийн төвд тухайн өдрөө ирээд ангийн эмч дэд хурандаа үзүүлж эмчилгээ авсан. Би үзүүлэхдээ “шүд өвдөж хавдсан” гэж хэлээд үзүүлсэн. Болсон асуудлын талаар үнэнээ  хэлээгүй. Тухайн үед миний баруун талын доод араа үрэвсээд идээлчихсэн байсан учраас тэр шүдээ хэлж үзүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа гэдгээ санахгүй байна, ямар ч байсан 08 сар гарсны дараа ангийн сувилагч дэд ахлагч хамт сумын эмнэлэгт үзүүлэхэд эмч “намайг аймгийн явж үзүүлэн шүдээ авхуул” гэж хэлсэн. Би сумын эмнэлэгт үзүүлснийхээ дараа ангийн сувилагч дэд ахлагч болсон асуудлын талаар буюу *******т цохиулсан талаараа үнэнээ хэлсэн. 04 оны 08 ******* сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлэн рентген зураг авхуулахад миний баруун талын эрүү доогуураа хугарсан байна гэж хэлсэн. Би тэр өдөртөө ангийн эмчийн хамт хот руу явж төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж 04 оны 08 ******* сарын 1-ны өдөр эрүүний хагалгаанд орж эрүүгээ хадуулсан. Түүнээс хойш төрийн тусгай алба хаагчдын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 04 оны 08 ******* сарын 19-ний өдөр хилийн ******* -р ангийн эрүүл мэндийн төв рүү шилжиж боолт хийлгэж эм ууж хэвтэн эмчлүүлж байгаад 04 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 10 хоногийн орон нутгийн чөлөөгөөр ******* аймгийн сум руу гэр рүүгээ явсан. 04 оны 09 дүгээр сарын 17-ноос 4-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотод хилийн ******* -р ангид 7 хоног хэвтэн эмчлүүлээд төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмчийн дүгнэлтээр ******* анги руу буцаж албаа үргэлжлүүлэн хааж болно гэсний дагуу ******* албаа үргэлжлүүлэн хаахаар анги руугаа буцаж явж байна. Би өөрийнхөө эрүүгээ хугарсан гэж анхнаасаа мэдээгүй байсан. Хорхойтой өвдсөн байсан шүдээ хөдөлчих шиг боллоо гэж бодоод мөн би өөрөө асуудал гаргаад яах вэ гэж бодоод болсон асуудлын талаар дарга нараасаа нууж худлаа хэлсэн юм. Манай он жавууд ч гэсэн тэгж бодсон юм шиг байсан. Бид нар хоорондоо болсон асуудлыг бүгдээрээ нууя гэж ярилцсан зүйл байхгүй. Намайг *******т цохиулснаас хойш застав дээр байхад манай зарим нэг он жавууд /цэргүүд/ болсон асуудлын талаар даргад үнэнээ хэлсэн дээр гэж зөвлөж байсан. Би дотроо гайгүй байх гэж бодоод хэлэхгүй байхаар шийдсэн байсан юм...” гэх мэдүүлэг / хэргийн 8-*******0 ******* хуудас/,

 

            - Гэрч ын: Би 04 оны 7 ******* сарын 4-өөс *******0-ны өдрийг хүртэл чөлөөтэй Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байсан юм. Намайг 04 оны 7 ******* сарын *******0-ны өдөр ажилдаа ороход байлдагч шүд өвдсөн гэх шалтгаантай ангийн төв рүү буюу Сүхбаатар аймгийн суманд байх ******* ******* *******-р анги руу явсан байсан. 04 оны 08 ******* сарын 0*******-ны өдөр ангийн төвөөс ******* албаны тасгийн дарга Ахлах дэслэгч учраа ярьж байлдагч Ч.ийн шүд өвдөхөөс гадна, баруун эрүү нь хугарсан гэмтэл тогтоогдлоо. Байлдагч Ч.ээс юу болсон талаар асууж тодруулахад салбарын ******* байран дээр 04 оны 07 ******* сарын 5-ны өдөр тус салбарын байлдагч *******тэй маргалдаж шүдэн тус газраа нэг удаа цохиулж зодуулсан нөхцөл байдал тогтоогдсон тухай анх надад хэлж мэдэгдсэн. Намайг өөрийн биеэр яг ямар асуудал болсон талаар тодруулаад албаны шалгалт явуулах үүрэг, даалгавар өгсөн. Миний бие салбарын байлдагч нараас ямар асуудал болсон талаар асуухад 04 оны 07 ******* сарын 5-ны өглөө 05 цаг *******0 минутын орчим цэргүүд босоод ******* амралтын өрөөндөө байхдаа байлдагч ******* нь байлдагч Б. юманд зараад, зарахдаа дуу хоолойгоо өндөрсгөөд зандрангуй байдлаар хэлэхээр нь байлдагч ******* “ нарыг дээрэлхэж, юманд зарлаа” гээд өмөөрөөд хоорондоо маргалдаад ******* нь зүүн гараараа *******ийн шанаа хэсэгт нь нэг удаа цохиулж зодсон тухай цэргүүд надад хэлж, ярьсан. Уг болсон асуудлыг цэргүүд дотроо нуугаад дарга, офицеруудад огт хэлээгүй нуусан байсан. Уг зодооны талаар тухайн үед ээлжтэй, жижүүртэй байсан цэргүүдийг хариуцсан алба хаагч хүртэл огт мэдээгүй байсан. Зодоон болсноос хойш *******ийн эрүү шанаа нь хавдаад хариуцсан алба хаагч, ээлжийн дарга, орлогч даргадаа шүд өвдөөд хавдчихлаа гэсэн тайлбар хэлж сум руу ангийн төв рүү явсан байсан. *******, ******* нар өмнө хоорондоо маргалдаж муудалцаж байсан асуудал огт гаргаж байгаагүй ба энэ тухай ч хамт алба хааж байгаа цэргүүд нь ярьж хэлдэг... гэх мэдүүлэг, / хэргийн **************-*******5 ******* хуудас/,

 

            - Гэрч гийн: 04 оны 07 ******* сарын 5-ны өглөө 05 цаг *******0 минутын орчимд сэрээд бүгд ороо хурааж байхад ******* нийтэд хандаж “та нар битгий зараад бай” гэж хэлсэн чинь ******* цаанаас нь “би зараад байгаа юм уу” гэсэн чинь ******* “чамайг зарсан гэж хэлээгүй, зүгээр хэлж байна” гэсэн чинь ******* нь *******ийг “чи яаж яриад байгаа юм бэ” гээд хоорондоо маргалдаад ******* нь *******ийг цонхны наад талд зогсож байхад нь зүүн гараараа *******ийн баруун шанаа руу гараа атгаад нэг удаа цохисон. ******* цохиулчхаад ******* руу гараа далайх үед нь бид нар тэр хоёрыг хоёр тийш нь салгасан. Тухайн үед бид нараас өөр хүн байгаагүй. Дэд ахлагч гадаа жагсаалын талбай руу гарчихсан байсан. Тэгээд бид нар тэр хоёрын зодооны талаар салбарын дарга, салбарын эргүүл жижүүрт мэдэгдэхгүйгээр нуугаад өнгөрье гэж хоорондоо ярьж шийдээд тэр хоёр ч хоорондоо эвлэрээд бүгдээрээ нуугаад өнгөрсөн юм. Өдөр нь *******ийн баруун шанаа нь хавдчихсан байсан. Салбарын дарга, жижүүрт ******* өөрөө шүд нь өвдөөд хавдсан гэж хэлсэн. Хоёр өдрийн дараа буюу 07 ******* сарын 7-ны өдөр ангийн төв рүү эмчид үзүүлэхээр явсан. Тэр ирсэн ангийн төвийн хүмүүстэй *******ийг эмчид үзүүлэхээр салбарын орлогч дарга явуулсан, эмчид үзүүлээд *******ийн эрүү хугарсан талаар ангийн төвийн хүмүүс мэдээд салбарын даргад хэлсэн байсан. Тэгээд салбарын дарга, ахмад Э.Сумьяабазар бид нараас болсон асуудлын талаар асуухаар нь бид нар болсон асуудлын талаар үнэн зөв хэлсэн. *******ийг ******* нэг удаа цохисон, ******* *******ийг цохиж зодсон асуудал огт гараагүй. Урьд өмнө нь энэ хоёр хоорондоо муудалцаж, цохиж зодсон асуудал огт гарч байгаагүй...гэх мэдүүлэг /хэргийн 4-44 дүгээр хуудас/,

 

            - Гэрч : 04 оны 07 ******* сарын 5-ны өдөр би салбарын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Би тухайн өдөр болсон зодооны талаар огт мэдээгүй байсан юм. Сүүлд аймгийн төвөөс утсаар мэдэгдэх үед байлдагч *******., ******* хоёр 04 оны 07 сарын 5-ны өглөө ******* байрандаа байхдаа үл ялих зүйлээс болж маргалдаж байлдагч *******. нь байлдагч *******ийг зүүн гараараа нүүр рүү нь цохиж зодсон асуудал гарсныг салбарын дарга, удирдлагууд сүүлд сонсож мэдсэн, уг зодооныг цэргүүд дарга, захирагчид хэлэхгүй нуусан байсан. *******ийн баруун шанаа хавсан байдалтай байсан ба яасан талаар асууж тодруулахад “шүд нь өвдөөд буйл нь хавдчихсан” гэсэн тайлбар хэлж байсан ба 04 оны 07 ******* сарын 7-ны өдөр ангийн төв рүү эмнэлэгт үзүүлэхээр яваад эрүүндээ гэмтэл авсныг ангийн төвөөс мэдээд юу болсон талаар асуухад байлдагч ******* нь 04 оны 07 ******* сарын 5-ны өдөр байлдагч *******.тэй маргалдаж муудалцаад цохиулсан талаар үнэнээ хэлсэн байсан.Урьд өмнө нь хоорондоо маргалдаж, зодолдож байсан асуудал огт гаргаж байгаагүй...гэх мэдүүлэг /хэргийн *******8-*******9 дүгээр хуудас/,

 

            - Гэрч ы: 04 оны 07 ******* сарын 5-ны өглөө бид нар 05 цаг *******0 минутын орчим бүгд босоод зарим нь ороо хурааж, зарим нэг нь ороо хураачихсан сууж байхад ******* "одоо бүгдээрээ зарахаа больё" гэсэн чинь *******. “би зараад байгаа юм уу” гээд тэр хоёр маргалдаж эхэлсэн. *******. зүүн гараараа *******ийг нэг удаа шанаадаж цохисон. Би боль гээд тэр хоёрын голоор нь орж салгасан. ******* *******.ийг зөрүүлж цохиж зодсон асуудал гараагүй. Тухайн үед дарга нар байгаагүй 10 цэрэг байсан. Тэгээд бид нар ******* *******. хоёрыг муудаж цохилцсон талаар дарга нарт хэлээгүй нуучихсан юм. Тэгсэн ******* шүд нь өвдөөд байна гээд эрүү нь хавдчихсан яваад байсан. Хоёр хоногийн дараа ангийн төвөөс бүлэг ирээд буцахад нь *******ийг эмчид, эмнэлэгт үзүүлээд ир гад салбараас явуулсан. Яваад удаагүй хэд хоногийн дараа ангийн төвөөс салбарын дарга руу *******ийн эрүү гэмтсэн байна, зодооны асуудал гарсан талаар мэдээд даргад хэлсэн байсан. Дарга юу болсон талаар бид нараас асуухаар нь бид нар болсон асуудлын талаар үнэнээ хэлсэн...гэх мэдүүлэг /хэргийн 47-48 ******* хуудас/

 

            - Гэрч ын “...04 оны 07 ******* сарын 5-ны өдрийн өглөө 05 цаг *******0 минутын орчимд бид "сэрээд" командаар босоод би ороо хурааж байх үед *******, хоёр надаас болж хоорондоо маргалдаж муудсан, уурлаад *******ийг зүүн гараар нүүр лүү нь нэг удаа цохиж зодсон. ******* *******.ийг зөрүүлж цохиж зодсон зүйл болоогүй. Бид нар тэр хоёрыг салгаж болиулсан. Тухайн үед дарга нар байгаагүй, дан цэрэг нар байсан. Бид нар 10-уулаа байсан. Бүгдээрээ тэр хоёрын муудалцсаныг дарга нарт халахгүй, нуухаар шийдсэн юм. *******ийн баруун шанаа нь хавдаад дарга нарт шүд нь өвдөөд буйл нь хавдсан гэж хэлсэн. Хоёр хоногийн дараа *******ийг салбарын дарга шүдээ үзүүлж ир гээд ангийн төв рүү сум руу эмчид үзүүлээд дарга нарт болсон асуудлын талаар бүгдийг нь хэлсэн байсан. ******* намайг юм болгонд зарлаа гээд өмөөрөөд *******.тэй маргалдаж муудсан...гэх мэдүүлэг /хэргийн 51-5 ******* хуудас/,

 

            - Гэрч “...04 оны 08 ******* сарын 7-ны өдөр ******* ******* ******* салбарын байлдагч, шинэ цэрэг ******* ангийн төв дээр шүд нь өвдсөн гэх шалтгаантай ирсэн байсан. Манай сувилагч дэд ахлагч Б.Батбямба надад хэлэхдээ "та энэ цэргийг үзээд өгөөч, анх ирэхдээ шүд өвдсөн гэж ирсэн, надад сүүлд ******* нь салбарынхаа нэг цэрэгтээ маргалдаад улмаар цохиулсан тухайгаа хэлсэн” гэж хэлсэн. Би *******ийг дуудуулж үзэхэд баруун эрүү, шанаа хэсэг бага зэргийн хавантай, эрүүний хөдөлгөөн хязгаарлагдсан, гараар эрүү хэсэгт дарж үзэхэд хатуу байсан. Би байлдагч *******ээс юу болсон талаар асуухад ******* “04 оны 07 ******* сарын 5-ны өдөр салбарынхаа дуу муутай, ноомой цэргээ өмөөрөөд хэдэн үг хэлсэн чинь хамт байсан цэрэг болох *******. намайг нэг удаа шанаадаж цохисон” тухай надад хэлсэн. Тэгээд би ангийн удирдлага, штабын даргад танилцуулаад аймгийн төв рүү явж нэгдсэн эмнэлэгт үзүүлж зураг авхуулж шаардлагатай байгаагаа танилцуулж 04 оны 08 ******* сарын 07-ны өдөр өөрийн биеэр *******ийг Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж эрүүний рентген зураг авхуулж үзүүлэхэд баруун доод эрүүний яс хугарсан гэмтэл тогтоогдсон. Тэр өдөртөө Улаанбаатар хот руу явж Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлэн уг эмнэлэгт хэвтүүлсэн. ******* 04 оны 08 *******. сарын 1-ны өдөр эрүүний яс хадах хагалгаанд орж эрүүгээ хадуулаад одоо бэхэлгээтэй, ус эмнэлэгтээ эмчилгээ болон боолт хийлгэн хэвтэн эмчлүүлж байна. Би *******ийг анх ирэх үед амралттай байсан ба ажилдаа ороод асууж тодруулахад *******ийг хамгийн анх буюу 04 оны 07 ******* сарын 7-ны өдөр ангийн төв дээр шүд өвдөж хавдсан гэх шалтгаантай салбараасаа ирэх үед нь манай ангийн эрүүл мэндийн төвийн дарга, дэд хурандаа *******.Гансүх үзэхэд *******ийн баруун талын доод эрүү хавдсан байдалтай мен баруун доод агт араа үрэвссэн байдалтай, амыг нь нээж үзэхэд араанаас нь идээ гарсан байдалтай байхаар нь агт араа үрэвссэн байна гэж оношлоод үрэвслийн эсрэг антибиотик бичиж уулгасан ба хоногийн дараа *******.Гансүх эмчийн ар гэрт нь ажил явдал гараад ээлжийн амралтаа аваад явсан байсан. Үүний дараа *******ийн хаван буухгүй болохоор нь манай сувилагч дэд ахлагч Батбямба сумын эмнэлгийн их эмчид үзүүлэхэд сумын эмч мөн агт араа нь үрэвссэн байна, хаван буусны дараа аймгийн төв рүү авч явж шүдийг нь авхуулаарай гэж хэлсэн чинь ******* манай сувилагч "миний шүд өвдөөгүй, би он жавдаа цохиулчихсан юм, миний өвдөөгүй шүдийг авчихвал яах юм бэ" гэж анх хүнд цохиулсан талаараа үнэнээ хэлсэн гэж байсан...гэх мэдүүлэг /хэргийн 56-57 ******* хуудас/,

 

            - Гэрч : ******* ******* ******* салбарын байлдагч, шинэ цэрэг ******* 04 оны 07 ******* сарын 7-ны өдөр Сүхбаатар аймгийн суманд байх ******* салбараас ирэхдээ ирэхдээ баруун эрүү, шанаа нь хавдсан байдалтай байсан ба өөрөө тайлбарлахдаа миний шүд өвдөөд хавдаад ирсэн гэж хэлж байсан гэсэн. ******* нь миний гараатай ээлжин дээр ирээгүй манай нөгөө сувилагчийн гараатай үед ирсэн байж таарсан. Манай ******* эмч дэд хурандаа *******. Гансүх, *******ийг үзээд агт арааны үрэвсэлтэй байна, идээлсэн байна гээд антибиотик бичиж өгөөд хэвтүүлсэн байсан. 04 оны 08 ******* сарын 0-ны өдөр намайг жижүүртэй байхад штабын дарга намайг дуудаад *******ийн шүдийг сумын мэргэжлийн эмчид үзүүлээд шүдийг нь авахаар болвол аймгийн төв рүү эмнэлэг рүү яв гэсэн. Би *******ийг дагуулаад сумын эрүүл мэндийн төв дээр ирж их эмч Батбилэгт үзүүлэхэд эмч “хаван нь гайгүй бууж байгаа юм байна, баруун доод агт араа үрэвсэж идээлсэн байна, мэргэжлийн шүдний эмчид аймгийн төвд очиж үзүүлээд шүдийг нь авхуулах шаардлагатай” гэж зөвлөсөн. Тэгсэн байлдагч ******* эмнэлгээс гараад надад "би танд үнэнээ хэлье, миний шүд өвдөөгүй юм, би он жавдаа цохиулчихсан юм, зүгээр шүдээ авхуулмааргүй байна" гэж анх хэлсэн. Тэгээд би ангийн удирдлагуудад ийм асуудал болсон гэж байна гэж *******ийн хэлснийг дарга нарт хэлж мэдэгдсэн.../хэргийн 59-60 ******* хуудас/,

 

            - Гэрч ийн: Би тухайн өдөр буюу 04 оны 07 ******* сарын 7-ны өдөр үдээс хойш гэртээ байхад ангийн жижүүрээс цэрэг үзүүлэх шаардлагатай байна гэх дуудуулсан. Намайг анги дээр очиход хилийн ******* ******* салбар буюу ******* заставын байлдагч ******* заставаас "шүд өвдсөн" гэх зовуурьтай баруун талын шанаа эрүүн доогуураа хавдсан байдалтай ирсэн байсан. Би үзэхэд баруун талын хацар, шанаа хавдсан, баруун агт арав хорхойтой, агт арааны урдаас буй завсраас идээ гарч байсан. Идээ гарч байсан хэсгийг багажаар томруулаад идээг нь цэвэрлэж хавдрыг нь буулгах зорилгоор гаднаас нь ногоон тостой жин, хүйтэн жин тавьж цагийн тариа эхлүүлж эмчилгээ эхэлсэн. 04 оны 07 ******* сарын 8, 9-ний өдөр би өөрийн биеэр эмчилгээ хийсэн. Би хамгийн суулд *******ийг 04 оны 07 ******* сарын 9-ний өглөө үзчихээд ээлжийн амралтаа авсан. Хамгийн сүүлд үзэхэд шанааных нь хаван нь нэлээн сайн буучихсан байсан. Би аймгийн төв рүү явж эмчилгэ хийлгэж хорхойтой шүдийг нь авхуулах арга хэмжээ авахыг сувилагч нартаа зөвлөөд явсан. Намайг амраад явснаас хойш ангийн эмч Энхтайван эмч байлдагч ийг аваад аймгийн төв рүү Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн байсан. Тэгсэн баруун хорхойтой шүдтэй эрүү нь хугарсан гэмтэл тогтоогдсон байсан. Сүүлдээ хүнд цохиулсан болох тогтоогдсон байсан. ******* нь анх ирж надад үзүүлэхдээ "шүд өвдсөн хавдсан" гэсэн зовуурьтай ирсэн. Ямар нэгэн байдлаар бусдад цохиулж зодуулсан тухай огт юм яриагүй. Би хорхойтой идээлсэн шүдэнд нь эмчилгээ заагаад явсан. Өөр зүйлийн талаар нь надад мэдэх зүйл байхгүй байна... /хэргийн 6*******-64 дүгээр хуудас/,

 

            - Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 04 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн *******41 *******тай “...*******ийн биед доод эрүүний баруун булангийн зөрөөтэй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. . Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. *******. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын *******..1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 76-77******* хуудас/,

 

            - Шүүх шинжилгээний ерөнхий газрын 04.11.15-ны өдрийн 1*******4 *******тай “1. /РД: ЕВ0641615/-ийн сэтгэцэд 04 оны 07 ******* сарын 5-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас дасан зохицохуйн хямралын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёр******* зэрэглэлд хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 85-86 ******* хуудас/,

 

            -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 05-09 ******* хуудас/

 

            - *******ийн Цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /хэргийн 16 *******  хуудас/

 

            - *******ийн Цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /хэргийн 17 *******  хуудас/

 

            - ******* ******* ******* дүгээр ангийн 04:08:15-ны өдрийн 1/61 ******* тодорхойлолт /хэргийн 18 ******* хуудас/

 

            - *******ийн “Эрүүл мэндийн картын хуулбар” /хэргийн 69-75 *******  хуудас/

 

            - *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа/хэргийн 115-116 ******* хуудас/,

 

            - *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 117-118 ******* хуудас/

 

            - Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангийн 04.09.09-ний өдрийн *******/174 *******тай албан бичиг, *******ийн зардлын түүх /хэргийн 11-1 ******* хуудас/

 

- Шүүгдэгч *******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111 ******* хуудас/ зэрэг болно.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

            1.Шүүгдэгч ******* нь 04 оны 07 ******* сарын 5-ны өглөөний 05.*******0 цагийн орчимд Сүхбаатар аймгийн аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх ******* ******* ******* дүгээр ангийн ******* салбарын байранд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас бие биедээ захирагдахгүй ******* алба хаагч болох *******тэй маргалдаж, улмаар түүний нүүрний баруун шанаа хэсэгт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “ доод эрүүний баруун булангийн зөрөөтэй хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 прокурорын яллах дүгнэлтэнд яллах талын нотлох баримтаар авагдсан болон шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “ 04 оны 07 ******* сарын 5-ны өглөө 05 цаг өнгөрч байхад бид босоод ******* байрандаа ор дэрээ хурааж байхад манай он жав ******* надад хандан “чи дандаа дээрэлхээд байх юм” гэхээр нь би “би ганцаараа дээрэлхээд байгаа юм уу, та нар ч гэсэн дээрэлхдэггүй юу” гэсэн чинь ******* над руу салаавч өгөхөөр нь би уурандаа *******ийг баруун шанаа хэсэгт нь зүүн гараараа нэг удаа цохисон. Би хийсэн буруутай үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ их гэмшиж гэм буруугаа ухамсарлаж байна” гэх,

 

            хохирогч *******ийн  “04 оны 07 ******* сарын 5-ны өглөө 05 цаг *******0 минутын орчимд бид ******* байрандаа бүгд босоод ороо хурааж байхад он жав ******* хамт алба хааж байгаа Цагаанбаатартай дээрэлхэх маягтай харьцахаар нь би өмөөрөөд *******т хандан “Битгий зараад, дээрэлхээд бай” гэж хэлсэн чинь ******* “би ганцаараа дээрэлхээд байгаа юм уу” гээд над руу уурлаад бид хоёр хэсэг маргалдаад байж байтал ******* гэнэт намайг зүүн гараараа миний баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Болсон асуудлын талаар ч манай он жавууд заставын дарга, орлогч нарт мэдэгдээгүй нуусан байсан. 04 оны 08 ******* сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлэн рентген зураг авхуулахад миний баруун талын эрүү доогуураа хугарсан байна гэж хэлсэн. Тэр өдөртөө ангийн эмчийн хамт хот руу явж төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж 04 оны 08 ******* сарын 1-ны өдөр эрүүний хагалгаанд орж эрүүгээ хадуулсан. Баруун эрүү хугарч, агт араа мурийсан тул авуулсан” гэх,

            гэрч гийн “ 04 оны 07 ******* сарын 5-ны өглөө 05 цаг *******0 минутын орчимд босоод ороо хурааж байхад ******* нийтэд хандаж “та нар битгий зараад бай” гэж хэлсэн чинь ******* цаанаас нь “би зараад байгаа юм уу” гэсэн чинь ******* “чамайг зарсан гэж хэлээгүй, зүгээр хэлж байна” гэсэн чинь ******* *******ийг “чи яаж яриад байгаа юм бэ” гээд хоорондоо маргалдаад ******* *******ийг цонхны наад талд нь зогсож байхад нь зүүн гараараа *******ийн баруун шанаа руу нь гараа атгаад нэг удаа цохисон. Бид тэр хоёрын зодооны талаар салбарын дарга, салбарын эргүүл жижүүрт мэдэгдэхгүйгээр нуугаад өнгөрье гэж хоорондоо ярьж шийдээд *******, ******* хоёр ч хоорондоо эвлэрээд бүгдээрээ нуугаад өнгөрсөн юм. Өдөр нь *******ийн баруун шанаа нь хавдчихсан байсан. Салбарын дарга, жижүүрт ******* өөрөө шүд нь өвдөөд хавдсан гэж хэлсэн. ******* эмчид үзүүлээд эрүү хугарсан талаар ангийн төвийн хүмүүс мэдээд салбарын даргад хэлсэн байсан. Тэгээд салбарын дарга, ахмад Э.Сумьяабазар бид нараас болсон асуудлын талаар асуухаар нь бид нар болсон асуудлын талаар үнэн зөв хэлсэн” гэх,

            гэрч “ Би тухайн өдөр болсон зодооны талаар огт мэдээгүй юм. Сүүлд аймгийн төвөөс утсаар мэдэгдэх үед байлдагч *******. ******* хоёр нар 04 оны 07 сарын 5-ны өглөө ******* байрандаа байхдаа үл ялих зүйлээс болж маргалдаж байлдагч *******. нь байлдагч *******ийг зүүн гараараа нүүр рүү нь цохиж зодсон асуудал гарсныг салбарын дарга, удирдлагууд сүүлд сонсож мэдсэн, уг зодооныг цэргүүд дарга, захирагчид хэлэхгүй нуусан байсан. *******ийн баруун шанаа хавсан байдалтай байсан ба яасан талаар асууж тодруулахад шүд нь өвдөөд буйл нь хавдчихсан гэсэн тайлбар хэлж байсан " гэх,

            гэрч ы “ 04 оны 07 ******* сарын 5-ны өглөө бид босоод ороо хурааж байхад ******* "одоо бүгдээрээ зарахаа больё" гэсэн чинь *******. “би зараад байгаа юм уу” гээд тэр хоёр маргалдаж эхэлсэн. Тэгсэн *******. зүүн гараараа *******ийг нэг удаа шанаадаж цохисон. Тэгээд би боль гээд тэр хоёрын голоор нь орж салгасан. Тухайн үед дарга нар байгаагүй 10 цэрэг байсан. Бид тэр хоёрыг муудаж цохилцсон талаар дарга нарт хэлээгүй нуучихсан юм. ******* шүд нь өвдөөд байна гээд эрүү нь хавдчихсан яваад байсан. Хоёр хоногийн дараа *******ийг эмнэлэгт үзүүлээд ир гээд салбараас явуулсан. Хэд хоногийн дараа ангийн төвөөс салбарын даргад *******ийн эрүү гэмтсэн байна, зодооны асуудал гарсан талаар мэдэгдсэн.  Дарга юу болсон талаар бид нараас асуухаар нь бид нар болсон асуудлын талаар үнэнээ хэлсэн” гэх,

            гэрч ын “...04 оны 07 ******* сарын 5-ны өдрийн өглөө 05 цаг *******0 минутын орчимд босоод ороо хурааж байх үед *******, хоёр надаас болж хоорондоо маргалдаж муудаад уурлаад *******ийг зүүн гараар нүүр лүү нь нэг удаа цохиж зодсон. Тухайн үед дарга нар байгаагүй, дан цэрэг нар байсан. Бид бүгдээрээ тэр хоёрын муудалцсаныг дарга нарт халахгүй, нуухаар шийдсэн юм. *******ийн баруун шанаа нь хавдаад дарга нарт шүд нь өвдөөд буйл нь хавдсан гэж хэлсэн. Хоёр хоногийн дараа ******* ангийн төв суманд  эмчид үзүүлээд дарга нарт болсон асуудлын талаар бүгдийг нь хэлсэн байсан ” гэх,

           

гэрч “...04 оны 08 ******* сарын 7-ны өдөр шинэ цэрэг ******* ангийн төв дээр шүд нь өвдсөн гэх шалтгаантай ирсэн. Манай сувилагч дэд ахлагч Б.Батбямба анх хэлэхдээ "та энэ цэргийг үзээд өгөөч, анх ирэхдээ шүд өвдсөн” гэж ирсэн гэсэн. Сүүлд хэлэхдээ “******* нь салбарынхаа нэг цэрэгтээ маргалдаад улмаар цохиулсан тухайгаа хэлсэн” гэж хэлсэн. *******ийг дуудуулж үзэхэд баруун эрүү, шанаа хэсэг бага зэргийн хавантай, эрүүний хөдөлгөөн хязгаарлагдсан, гараар эрүү хэсэгт дарж үзэхэд хатуу байсан. Би байлдагч *******ээс юу болсон талаар асуухад “04 оны 07 ******* сарын 5-ны өдөр салбарынхаа дуу муутай, ноомой цэргээ өмөөрөөд хэдэн үг хэлсэн чинь хамт байсан цэрэг болох *******. намайг нэг удаа шанаадаж цохисон” тухайгаа хэлсэн. 04 оны 08 ******* сарын 07-ны өдөр өөрийн биеэр *******ийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж эрүүний рентген зураг авхуулж үзүүлэхэд баруун доод эрүүний яс хугарсан гэмтэл тогтоогдсон. Тэр өдөртөө Улаанбаатар хот явж Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлэн уг эмнэлэгт хэвтүүлсэн. ******* 04 оны 08 *******. сарын 1-ны өдөр эрүүний яс хадах хагалгаанд орж эрүүгээ хадуулаад одоо бэхэлгээтэй, тус эмнэлэгтээ эмчилгээ болон боолт хийлгэн хэвтэн эмчлүүлж байна” гэх,

            гэрч “ ******* ******* ******* салбарын байлдагч, шинэ цэрэг ******* 04 оны 07 ******* сарын 7-ны өдөр ирэхдээ баруун эрүү, шанаа нь хавдсан байдалтай байсан. Миний шүд өвдөөд хавдаад ирсэн гэж хэлж байсан гэсэн. Манай ******* эмч дэд хурандаа *******. Гансүх, *******ийг үзээд агт арааны үрэвсэлтэй байна, идээлсэн байна гээд антибиотик бичиж өгөөд хэвтүүлсэн байсан. 04 оны 08 ******* сарын 0-ны өдөр *******ийг дагуулаад сумын эрүүл мэндийн төв дээр ирж их эмч Батбилэгт үзүүлэхэд Батбилэг эмч хаван нь гайгүй бууж байгаа юм байна, баруун доод агт араа үрэвсэж идээлсэн байна, мэргэжлийн шүдний эмчид аймгийн төвд очиж үзүүлээд шүдийг нь авхуулах талаар зөвлөсөн. Тэгсэн байлдагч ******* эмнэлгээс гараад надад "би танд үнэнээ хэлье, миний шүд өвдөөгүй юм, би он жавдаа цохиулчихсан юм, зүгээр шүдээ авхуулмааргүй байна" гэж анх хэлсэн. Тэгээд би ангийн удирдлагуудад ийм асуудал болсон гэж байна гэж *******ийн хэлснийг дарга нарт хэлж мэдэгдсэн” гэх,

            гэрч ийн “..04 оны 07 ******* сарын 7-ны өдөр үдээс хойш анги дээр очиход ******* ******* ******* салбарын байлдагч ******* "шүд өвдсөн" гэх зовуурьтай, баруун талын шанаа эрүүн доогуураа хавдсан байдалтай ирсэн байсан. Би үзэхэд баруун талын хацар, шанаа хавдсан, баруун агт арав хорхойтой, агт арааны урдаас буй завсраас идээ гарч байсан. Идээ гарч байсан хэсгийг багажаар томруулаад идээг нь цэвэрлэж хавдрыг нь буулгах зорилгоор гаднаас нь ногоон тостой жин, хүйтэн жин тавьж цагийн тариа эхлүүлж эмчилгээ эхэлсэн. Намайг амраад явснаас хойш ангийн эмч Энхтайван байлдагч ийг аваад аймгийн төв рүү нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд баруун хорхойтой шүдтэй эрүү нь хугарсан гэмтэл тогтоогдсон байсан. Сүүлдээ хүнд цохиулсан болох тогтоогдсон байсан” гэх мэдүүлгүүд,

            шинжээчийн *******41 *******тай “...*******ийн биед доод эрүүний баруун булангийн зөрөөтэй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. . Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. *******. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын *******..1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт,

            -шинжээчийн 04.11.15-ны өдрийн 1*******4 *******тай “1. /РД: ЕВ0641615/-ийн сэтгэцэд 04 оны 07 ******* сарын 5-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас дасан зохицохуйн хямралын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёр******* зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

. Прокуророос шүүгдэгч *******ийн, хохирогчийн *******ийн баруун шанаанд  цохиж эрүүл мэндэд нь “доод эрүүний баруун булангийн зөрөөтэй хугарал ” бүхий хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

бие биедээ захирагдахгүй ******* алба хаагч болох *******эд хүч хэрэглэн зодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийн гэм буруугийн талаар “ Шүүгдэгч ******* нь 04 оны 07 ******* сарын 5-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх ******* ******* ******* дүгээр ангийн ******* салбар дээр тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас бие биедээ захирагдахгүй ******* алба хаагч болох *******тэй маргалдаж улмаар түүний нүүрний баруун шанаа хэсэгт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь доод эрүүний баруун булангийн зөрөөтэй хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон, тогтоогдсон  тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох саналтай” гэх дүгнэлт гаргасныг,

 шүүгдэгч *******өөс Хүлээн зөвшөөрч байна, маргаагүй байна.

 

*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бие биедээ захирагдахгүй ******* албан хаагчид ******* үүргээс хамааралтай асуудлаар харилцан зодолдсон, эсхүл бусад байдлаар хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлээр илэрнэ.

 

Энэ хэргийн шүүгдэгч *******,  хохирогч ******* нар 04 оны 1 ээлжээр ******* ******* ******* дүгээр ангид ******* албанд татагдаж, ******* ******* ******* салбарт алба хааж байгаа болох нь *******ийн 56*******040955, *******ийн 50*******005 *******тай ******* үүрэгтний үнэмлэхийн хуулбар, ******* ******* ******* дүгээр ангийн 04.08.15-ны өдрийн 1/61 *******тай  албан бичиг ” зэргээр нотлогдоно.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 019 оны 0 ******* сарын 0-ны өдрийн 17 ******* зарлигаар батлагдсан Монгол Улсын Цэргийн нийтлэг дүрмийн нэгдүгээр хавсралт Цэргийн дотоод албаны дүрмийн Хоёр******* бүлэг “Цэргийн алба хаагчийн хоорондын харилцаа”-нд 16. Цэргийн алба хаагчийн хоорондын харилцаа нь нэгтгэн удирдах, харилцан хүндэтгэх зарчимд тулгуурлана. 17. Цэргийн алба хаагч нь албан тушаал, цолны эрэмбээр нэг нь нөгөөдөө захирагч буюу захирагдагч байна. Захирагч нь захирагдагсдадаа үүрэг, тушаал өгч, түүний биелэлтийг шалгах эрхтэй. 19. Цэргийн алба хаагч нь албан тушаал, цолны эрэмбээр нь нэг нь нөгөөдөө ахлах болон бага цолтон байна, 19.5. гүйцэтгэх албан тушаалын ахлагч нь сонсогч, түрүүч, байлдагчийн хувьд ахлах цолтой болно. 0. Цэргийн ахлах цолтон нь бага цолтноос ******* нийтлэг дүрмийг мөрдөх, нийгмийн дэг журам сахих, биеэ соёлч боловсон авч явахыг шаардана. Бага цолтон нь ахлах цолтны тавьсан шаардлагыг биелүүлнэ.” гэж заасан хийгээд дээрх дүрэмд зааснаар байлдагч *******, ******* нарын хувьд нэг нь нөгөөгөө шууд захирах, захирагдах албан хаагчид биш буюу албан тушаал, цолны хувьд хэн хэндээ захирах, захирагдах харилцаагүй ******* албан хаагчид юм.

 

Мөн дүрмээр ******* албан хаагч нь Цэргийн дүрмийн 1.4 “******* дүрмийн шаардлагыг нарийн судалж, албан үүргээ үлгэр  жишээчээр биелүүлэх” 17.1. Монгол Улсын хууль тогтоомж, ******* дүрмийн заалтыг ойлгож, ухамсартай биелүүлэх” үүрэгтэй байна.

 

4. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.

 

Энэ хэрэгт мөрдөгчөөс хохирогч *******эд учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтад нийцсэн байна.

 

*******ийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар гарсан шинжээчийн *******41 *******тай “..1. *******ийн биед доод эрүүний баруун булангийн зөрөөтэй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. . Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. *******. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын *******..1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 014 оны 1 ******* сарын 05-ны өдрийн А/16/4 ******* тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .*******.Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:.*******.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; .*******..ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-*******0 хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч *******ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан шинжээрээ хүндэвтэр гэмтэлд хамаарч байгааг дурдъя.

 

5. Хэргийн баримтаас дүгнэхэд, шүүгдэгч ******* нь ******* ******* ******* дүгээр ангид цэрэгт татагдаж, ******* ******* ******* салбарт томилогдон алба хааж байх хугацаандаа Монгол Улсын Цэргийн нийтлэг дүрмийн нэгдүгээр хавсралт Цэргийн дотоод албаны дүрмийн Хоёр******* бүлэг “Цэргийн алба хаагчийн хоорондын харилцаа”-нд дүрмийн заалтыг зөрчиж бие биедээ захирагдахгүй ******* алба хаагч болох *******ийг “ бусдыг өмөөрлөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан баруун шанаанд цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргүүдийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бие биедээ захирагдахгүй ******* албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчиж харилцан зодолдсон, эсхүл бусад байдлаар хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас ******* албан хаагчийн эрүүл мэндэд хохирол учирсан бол хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн аль тохирох зүйлээр давхар зүйлчилж, нийлмэл гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч *******ийн, хохирогч *******ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давхар зүйлчилсэн хууль зүйн үндэслэлтэй юм.

 

6. Шүүгдэгч ******* тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Учир нь түүний хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу тэрээр хүний нүүрэнд цохисноор эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулж болохыг мэдсээр байж ******* албаны үүрэг гүйцэтгэхтэй холбоотой дүрмийн зохицуулалтыг зөрчин хохирогч *******ийн баруун шанаа руу цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлдсэн хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .******* ******* зүйлийн дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ” гэж зааснаар тодорхойлогдоно.

 

7. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд энэ хэргийн хувьд хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгч *******ийн түүний нүүрэнд цохиж гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буюу уг үйлдлийн улмаас хохирогч *******ийн биед хүндэвтэр хохирол учирсан болно.  

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 ******* зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

. Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаа******* зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ. Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 5 ******* бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 ******* зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 ******* зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.

 

*******. Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчоос мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд шүүгдэгч *******өөс түүний эмчилгээний зардалд нэг сая төгрөгийг сайн дураараа өгсөн байгааг дурдъя.

 

 4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 1 ******* зүйлийн 1.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

 

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй .

 

Хохирогч ******* дээрх гэмтлийн улмаас Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт  мэс засал хийлгэн, эмнэлгийн үйлчилгээ авсан ба уг зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас *******,*******7,760 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 04.09.09-ны өдрийн *******/174 *******тай “ *******ийн эмнэлгийн үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас *******,*******7,760 төгрөгийн зардал гарсан” гэх албан бичиг, ЭМДЕГ- цахим системийн баримт буюу зардлын түүх зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******ийн *******,*******7,760 төгрөгийг гаргуулан Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст / 10090000080 тоот данс/ олгох нь зүйтэй байна.

 

5.  Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 0******* оны 07 ******* сарын 0*******-ны өдрийн 5 *******тай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг,

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 0******* оны А/68, А/75 *******тай хамтарсан тушаалаар Сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг тус тус  баталсан бөгөөд Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 1*******4 *******тай дүгнэлтээр “1. /РД: ЕВ0641615/-ийн сэтгэцэд 04 оны 07 ******* сарын 5-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас дасан зохицохуйн хямралын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёр******* зэрэглэлд хамаарна” гэх тогтоосныг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.

 

Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг хоёр******* зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 1,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх юм.

 

Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.

 

Иймд дээрх дүгнэлт болон хохирогчийн одоогийн эрүүл мэндийн байдлыг үндэслэн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.******* дахь хэсэгт “Энэ хуулийн *******0.-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, *******0 ******* зүйлийн *******0. дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж зааснаар шүүгдэгч *******өөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу *******,*******00,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******эд олгохоор шийдвэрлэлээ. 

Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 0******* оны 10 ******* сарын 1*******-ны өдрийн 1 ******* тогтоолоор “Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 04 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт *******99 төгрөг буюу сард 660,000 төгрөг” гэж шинэчлэн тогтоосон бөгөөд энэ нь 05 оны 04 дүгээр сарын 01-нийг хүртэл мөрдөгдөх юм. 

 

6. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.5 ******* зүйлийн дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.

 

Иймд хохирогч ******* тухайн гэмтлийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, гэм хортой холбоотой болон цаашид гарах зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.5 ******* зүйлийн дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ийг хугацаат ******* алба хааж байх хугацаандаа бие биедээ захирагдахгүй ******* алба хаагчид хүч хэрэглэн зодож  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу 8.4 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял”-тай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “зургаан сараас нэг жилийн хугацаатай хорих “ ялтай байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор “ Шүүгдэгч *******ийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч, үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг харгалзан үзэж түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай. Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай, Эрүүгийн хуулийн 6.8 ******* зүйлийн дах хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх саналтай гэх дүгнэлтийг гаргав. 

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 ******* зүйлийн 1-д  “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно”, 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч *******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хэргийн баримтаар хөдөлбөргүй нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан хохиролд 1,000,000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн  зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл, шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *******ийн зүгээс дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохиролд 1,000,000 төгрөгийг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий 6.6 ******* зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй, анх удаа гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаа хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялаас чөлөөлж, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.******* ******* зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”. гэж заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод харшлахгүй гэж  шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* ******* зүйлд “ Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ, энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тодорхойлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.8 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******ийн зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 ******* зүйлийн 160.1-д “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд шүүхийн шатанд түүнд авсан ******* ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6., *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10 ******* зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ийг бие биедээ захирагдахгүй ******* алба хаагчид хүч хэрэглэсэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . ******* зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.8 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 ******* зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* ******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* түүнд оногдуулсан торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан ******* ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

6. Иргэний хуулийн 497 ******* зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******өөс, хохирогч *******ийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд *******,*******00,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******эд олгосугай.

 

7. Иргэний хуулийн 497 ******* зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 1 ******* зүйлийн 1.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өөс *******,*******7,760 төгрөгийг гаргуулан Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 10090000080 тоот дансанд төлүүлсүгэй.

 

8.Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.8 ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН