Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

0201 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2019/01071

 


 

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2019/01071

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ХХК холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, ажилласан хугацааны буюу 2014 оны 06 сарын 13-ны өдрөөс ажлаас халсан тушаал гарсан өдөр хүртэлх хугацааны олгогдоогүй илүү цагийн болон долоо хоногийн амралтын өдрүүдэд ажилласны нэмэгдэл хөлсийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б би БНТурк Улсын хөрөнгө оруулалттай ЭХХК-д 2014.06.13-ны өдрөөс Буянт-Ухаа орон сууцны хорооллын 20 000 мЗ/хон хүч чадалтай бохир ус цэвэрлэх байгууламж төслийн монгол талын ерөнхий инженерээр хөдөлмөрийн гэрээгээр ажилласан. Хөдөлмөрийн гэрээнд долоо хоногт 5 өдөр 40 цаг ажиллана гэж заасан байдаг. Гэтэл ажлын зургаа хоногоор өглөө 9 цагаас орой 20 хүртэл ажиллаж байсан. Зарим үед хоногоор ажилладаг байсан. Ажлын цаг наргүй байнга илүү цагаар, амралт баяр ёслолын өдөр, шөнө томилолтоор зэргээр ажиллаж байна илүү цагийн хөлс олгох уу, цагийн бүртгэл хөтлөхгүй юм уу гэж миний зүгээс олон удаа захиралд амаар хүсэлт гаргаж байсан боловч хариу өгдөггүй байсан. 2018.07.06-нд 2018.05-06 сарын илүү цагийн хөлсийг олгох эсхүл би их ядарч байна ажлын дарамт ч их байна гэж хэлж өргөдөл өргөдөл гараар бичиж өгсөн. Манай байгууллагын хувьд улирлын чанартай ажил эрхэлдэггүй 4 улирлын турш тасралтгүй ажилладаг. Гэтэл тэр өдрөө захирал дуудаж орчуулагчтайгаа цуг удтал загнаад чи мөнгө нэхэж байгаа бол өргөдлөө өгөөд гар, чи өөрөө хүслээрээ л илүү цагаар ажиллаж байсан, явдаг газраараа яваарай гэж загнасан. Ингээд өргөдөл бичүүлж авсан. Халсан тушаалыг 8 сарын 13-ны өдөр надад өгсөн. Миний хувьд олон жил илүү ажилласан цагаар байнга ажилласан цалингаа авах хүсэлт гаргасныхаа төлөө ажлаасаа халуулж, ажил олгогч өөрөө илүү цагийн бүртгэлээ хөтлөөгүйн төлөө ажилласан цалин хөлсөө авч чадахгүй байдалд хүрч байгаад их гомдолтой байна. Ажил олгогч чи сайн дураараа ажилладаг байсан гэж загнаж байсан гэтэл миний хувьд өөрийн хүсэлтээр илүү цагаар ажилласан бус ажлын зайлшгүй шаардпагаар ажил олгогчоос шаардсаны дагуу ажлын 6 өдрөөр, байнга илүү цагаар, ачаалал их өдөр бол 20 цаг хүртэл сунаж ажилладаг байсан. Тухайлбал, түүхий эд болох бетоны бэлэн зуурмаг хэдэн цагт ирсэн тухайн өдрийн хүлээн авах тооцоо хийх бүх ажлаа дуусгах ёстой гэж шаарддаг байсан. Ийнхүү ажлын өдрүүдэд илүү цагаар, амралт, баярын өдрүүдэд ажиллаж байсан нь ажиллах хугацаанд буюу 2014 оны 6 сараас 2018 оны 7 cap хүртэлх хугацаанд ажил үүргийн дагуу түүхий эд хүлээн авсан тухай бүр хөтөлж санхүүд өгч байсан бараа материал хүлээлцсэн акт /эдгээр актуудад барилгын материалын онцлогоос хамааран тус барааг хүлээн авсан он cap өдөр, цаг, мөн хүлээн авсны дараа ажилд оруулсан цаг хугацаа бүрэн бичигдсэн байдаг онцлогтой/-аас тодорхой харагдана. Илүү цагийн нэмэгдэл хөлс олгодоггүй байсан нь cap бүр цалин тавьж олгон гарын үсэг зуруулж байсан цалингийн хүснэгтээр нотлогдоно гэж үзэж байна. Миний хувьд шүүхэд хагас сайн өдөр, илүү цагаар ажлын өдрүүдэд ажилласан тооцоог өмнө захиргаанд өгч байсан ажлын тайлан, тэмдэглэл дээрээ үндэслэн гаргаж нэхэмжлэлдээ хавсарган өгч байна. Энэ тооцооноос байнга хагас сайн өдөр, илүү цагаар ажиллаж байсан нь тодорхой харагдана.

Иймд шүүхэд хандан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Үүнд:

1. Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ЭХХК-ийн ерөнхий инженерийн ажилд эгүүлэгэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халсан тушаал гарсан өдрөөс хойш анхан шатны шүүхээр хэргийг хянан, шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх,

2. Ажилласан хугацааны буюу 2014 оны 06 сарын 13-наас ажлаас халсан тушаал гарсан өдөр хүртэлх хугацааны олгогдоогүй ажлын болон амралтын өдрүүдэд илүү цагаар, нийтээр амрах баярын өдрүүдэд ажилласны нэмэгдэл хөлсийг гаргуулах гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Э.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хандан иргэн Б.Б манай компанид холбогдуулан гаргасан ...ажлаас үндэслэлгүй хапагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ЭХХК-ний ерөнхий инженерийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цапинг ажлаас халсан тушаал гарсан өдрөөс хойш анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгапын шимтгэлийг нөхөнтөлүүлж баталгаажилт хийлгүүлэх...", мөн ...ажилласан хугацааны буюу 2014 оны 6 дугаар сарын 13-наас ажлаас халсан тушаал гарсан өдөр хүртэлх хугацааны олгогдоогүй ахслын болон амралтын өдрүүдэд илүү цагаар, нийтээр амрах баярын өдрүүдэд ажилласны нэмэгдэл хөлсийг гаргуулах..." тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагчийн зүгээс хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дараах тайлбарыг гаргаж байна. Манай компани нь барилгын угсралтын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг бөгөөд нэхэмжлэгч Б.Баттулгыг анх гүйцэтгэх захирлын 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 04/14 тоот тушаалаар компанийн ерөнхий инженерийн албан тушаалд томилон ажиллуулсан бөгөөд түүний нэг сарын цалинг 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр тогтоож, 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 02-14 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил үүрэг гүйцэтгүүлсэн.

Гэрээний хугацаанд Б.Б ажлын байрны тодорхойлолтонд заасан компанийн ерөнхий инженерийн албан тушаалд ажиллуулж байсан ба нэг сарын цалингийн хэмжээг ЭХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 01 сарын 08-ны өдрийн 03/14 тоот тушаалаар баталсан хэмжээгээр цалинг олгож байсан бөгөөд жил бүр цалингийн хэмжээг нэмэгдүүлсээр ирсэн. Мөн ээлжийн амралтыг жил бүр Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олгож байсан ба 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гаргасан Б.Б хүсэлтийг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн .....тоот тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт заасан ...ажилтаны санаачилгаар... хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон бөгөөд байгууллагын захиргаанд ажилтан Б.Б нь 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр өргөдөл гарган ...илүү цаг болон илүү хоногийн амралтыг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу эдлэхийг хүсч байна, хамтрах амралт нь зөвхөн 2018 оны 05 cap болон 06 cap болно. Энэ амрах хугацаанд хамтарч ажиллах болон эс ажиллахыг албан ёсоор мэдэгдэнэ үү... гэсэн хүсэлт гаргаж мөн өдрөө дахин хүсэлт нэмэгдүүлсэн цалин хөлсийг хамтын ба хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна... гэж заасан байх ба ажилтан Б.Б хувьд илүү цагаар ажилласан гэдгээ өөрөө нотлох үүрэгтэй болно. Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд илүү цагийн хөлсний талаар харилцан тохиролцсон зүйл байхгүй бөгөөд гэрээгээр тохирсон цалин хөлсөө авч байсан болно.

Иймд дээрх дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч ЭХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцах олговорт 44,255,800 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, ажилласан хугацааны буюу 2014 оны 06 сарын 13-ны өдрөөс ажлаас халсан тушаал гарсан өдөр хүртэлх хугацааны олгогдоогүй илүү цагийн 37,071,135 төгрөг, долоо хоногийн амралтын өдрүүдэд ажилласны 73,599,197 төгрөгийн нэмэгдэл хөлсийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, түүнд ажиллаж байсан хугацааны цалинг нь бүрэн олгосон, нэхэмжлэгч илүү цагаар, амралтын өдрөөр ажилласан амралтаа нөхөн эдэлсэн гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч, нэхэмжлэгчтэй 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагч нэхэмжлэгч Б.Быг хариуцагч ЭХХК-ийн ерөнхий инженерийн ажил, албан тушаалд мөн өдрийн 04/14 тоот тушаалаар томилсон. Хариуцагчийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай ..... тоот тушаалаар ажлаас нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгджээ. /1-р хавтаст хэргийн 6, 35-36, 43/

Зохигч шүүхэд зөрүүтэй буюу нэхэмжлэгч ажлаас халагдсан гэж, хариуцагч ажилтныг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн гэх агуулгатай тайлбарыг шүүх, шүүх хуралдаанд тус тус гаргасан ба хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгч 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчид хандан хоёр өөр агуулга бүхий өргөдлийг гаргажээ.

Нэхэмжлэгч эхний өргөдөлдөө 2018 оны 05, 06-р саруудад илүү цагаар болон илүү хоногийн амралтын нөхөн амралт олгохыг хүсч ... амрах хугацаанд хамтарч ажиллах эсэхийг мэдэгдэхийг ..., хоёр дахь өргөдөлдөө 2014-2018 онуудад илүү цагаар ажилласан, хагассайн өдрүүдийн нөхөн амрах хоног, 2017 оны ээлжийн амралтын дутуу хоног, 2018 оны 5, 6-р сард амралтгүй ажилласан, хөдөө томилолтоор ажилласан зэрэг бүх илүү хоногуудын тооцоог хааж гэрээг цуцлах агуулгыг илэрхийлсэн байна. /2-р хавтаст хэргийн 125, 126 дахь тал/

Хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргаж буй тайлбарууд, хэрэгт авагдсан баримтаар дээр дурдсан хугацаанд ажил олгогч, ажилтны хооронд ээлжийн амралт, илүү цагаар болон 7 хоногийн амралтын өдрүүдэд ажилласан хугацаанд нөхөн амраах, нэмэгдэл хөлс олгохтой холбоотой зөрчилтэй харилцаа үүссэн, нэхэмжлэгч, хариуцагчид хандан илүү цагаар болон амралтын өдрүүдэд ажиллуулсны нэмэгдэл хөлсийг олгох, нөхөн амраах шаардлагыг гаргаж, эдгээр асуудлыг шийдсэний дараа ажлаас чөлөөлөх эсэхийг шийдвэрлэхийг ажил олгогчоос хүссэн гэж үзэхээр байна.

Гэтэл хариуцагч, нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан үндэслэл бий болсон гэж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь буруу болжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан ажилтны хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдөл нь ажил олгогчийн зүй бус нөлөөлөл, шаардлага бий болоогүй байхыг ойлгох ба ажилтан, ажил олгогчийн хоорондын үл ойлголцол, ажлын байран дахь ажил олгогч, ажилтны тэнцвэрт бус харилцаанаас үүдэлтэйгээр ажилтан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх аргагүй байдалд хүрсэн шалтгаантай байж болохгүй.

Нэхэмжлэгч, хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох агуулга илэрхийлсэн өргөдлийг хариуцагчид гаргаагүй, хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд тодорхой асуудлыг урьдчилан шийдвэрлэсэн байхыг хүссэн байхад хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг үндэслэл болгосон нь буруу ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзнэ. Энэ тохиолдолд хариуцагч мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлийг аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохих ба хэрэв баримтлаагүй бол ажилтныг хууль бусаар ажлаас халсан гэж үздэг.

Хариуцагч тал нэхэмжлэгчийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн тухай татгалзла, мэтгэлцсэнийг үндэслэлгүй, нэхэмжлэгчийн хариуцагчид гаргасан 2018.07.06-ны өдрийн өргөдлийг хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ажилтны хүсэл зориг гэж үзэхгүй тул хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийг ажлаас халсан гэж үзэн нэхэмжлэгч Б.Быг хариуцагч ЭХХК-ийн ерөнхий инженерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар буюу 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийг хүртэл тооцож 44,255,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг гаргасан ба шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож байгаа тул нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нэг сарын 5,500,000 төгрөгийн үндсэн цалинтай нь түүний цалинг нэмсэн тухай ажил олгогчийн тушаал, нийгмийн даатгалын дэвтрээр тогтоогдож, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан 7 сарын цалин /5,500,000х7=38,500,000/ 38,500,000 төгрөг, ажлын 24 хоногийн цалин /255,813х24=6,139,512/ 6,139,512 төгрөг, нийт 44,639,512 төгрөг болсныг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 44,255,800 төгрөгийн хэмжээгээр хангав.

Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Б.Бын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч 2014 оны 06 сарын 13-ны өдрөөс эхлэн ажлаас халсан тушаал гарсан өдөр хүртэлх хугацаанд ажлын өдөр 936 цаг илүү цагаар ажилласны хөлс 37,071,135 төгрөг, долоо хоногийн амралтын өдрүүдэд 1,982 цаг ажилласны хөлс 73,599,197 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсанөөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоос бусад асуудлаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэнмэдэх ёстой байсан хугацаанаас эхлэн гурван сарын дотор маргааныг харъяалах газар гомдлоо гаргах эрхтэй.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасны дагуу ажилтныг илүү цагаар, мөн амрлтын өдөр ажиллуулсан бол нөхөн амраах эсхүл нэмэгдүүлсэн хөлсийг ажилтны хүсэлт, шаардлагаар бус өөрийн санаачилгаар ажилтныг нөхөн амраах, нэмэгдэл хөлс олгох үүрэгтэй. Хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй явдал нь нэхэмжлэгчийг өнгөрсөн хугацаанд илүү цагаар, долоо хоногийн амралтын өдрүүдэд ажилласны хөлс, нөхөн амраахыг шаардах үндэслэлийг бий болгосон гэж үзэх учир нэхэмжлэгчийн энэ талаархи гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан ... гурван сарын хугацаагаар хязгаарлах боломжгүй юм.

Нэхэмжлэгч ажлаас халсан тухай тушаалыг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гардан авч 08 дугаар сарын 21-ны өдөр Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд, шүүхэд 09 дүгээр сарын 12-ны өдөр тус тус гомдол гаргасныг хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан хугацааны амралт, нэмэгдэл хөлсийг тооцон олгохыг шаардаж хариуцагчид 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гаргасан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлтэй. /1-р хавтаст хэргийн 1-3 дахь тал/

Хөдөлмөрийн харилцааны явцад ажил олгогч, ажилтны хооронд хөдөлмөрийн тэнцвэрт бус харилцаа үргэлжилж байдаг, ажил олгогч, ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь ажилтныг санаачилга гаргахад хүргэдэг бөгөөд энэ нь ажил олгогч үүргээ биелүүлэх сонирхолгүй нөхцөлд тэдгээрийн хооронд зөрчил үүсэх, ажилтан хөдөлмөрлөх үүргээ хэвийн хэрэгжүүлэхэд хүндрэл үүсч цаашлаад ажлын байраа алдахад хүрдэг тул нэхэмжлэгч 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өргөдөл гаргаж хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг ажлаас халсан шийдвэр гарснаар зохигчийн хоорондын харилцааны хамаарал үгүй болсноор нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ сэргээлгэх бодит боломж бүрдсэн гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Б.Б, хариуцагч ЭХХК-иас илүү цагаар, долоо хоногийн амралтын өдрүүдэд ажилласны хөлсөө шаардах эрх нээлттэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан хугацаанаас эхлэн ажлын өдрүүдэд илүү цагаар, долоо хоногийн амралтын өдрүүдэд ажиллаж байсан тухай тайлбар гаргаж, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэн нэхэмжлэлээ нотлох ажиллагааг явуулсан.

Хэрэгт нотлох баримтаар цугларсан хариуцагчид бетон зуурмаг нийлүүлсэн Р ХК, П ХХК, Э ХХК, О ХХК, Б ХХК-иудын бетон зуурмаг хүлээлгэн өгөх, хариуцагч хүлээж авахдаа үйлдсэн Бетон зуурмаг хүлээн авсан баримтуудыг шүүж үзэхэд нэхэмжлэгч 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18:25 цагаас хойш Р ХК-иас 29 м3 бетон зуурмагийг биечлэн хүлээн авч, хүлээн авсан тухай гарын үсэг зурж баталгаажуулжээ. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд барилгын ажлын онцлог, компанийн ерөнхий инженерийн хувьд бетон зуурмагийг биечлэн хүлээн авдаг байсан тухай тайлбар гаргаж байх боловч энэ талаархи баримтгүй, тухайн бетон зуурмаг хүлээлсэн баримтад хүлээн авсан гарын үсэг нь энгийн байдлаар нэхэмжлэгчийн гарын үсэгтэй тохирохгүй байна. /Нотлох баримт-4 хэсгийн 427 дахь тал/

Ажилтны нэг өдрийн ажиллах ажлын цаг эхлэх, дуусах хугацааг талууд хөдөлмөрийн гэрээгээр, хариуцагч хөдөлмөрийн дотоод журамд тодорхой заагаагүй бөгөөд нэхэмжлэгч ердийн ажлын өдрийн үргэлжлэх цагийг 09:00-18:00 цаг гэж тайлбарласныг хариуцагч баримтаар няцааж чадаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэг өдрийн ажлын цагийн хуваарийг тооцов. Түүнчлэн хариуцагч тал барилгын салбарын үйл ажиллагааны онцлогийг илэрхийлсэн ажил, амралтын хуваарь, ажлын цагийн хуваарийг тогтоосон тушаал шийдвэрийг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй тул хариуцагчийн талын барилгын салбарын онцлогоос шалтгаалан шөнө, орой ажиллах шаардлагатай, зуны улиралд ажиллаж өвөл амарч, ажлын цагийг тэнцвэржүүлдэг гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд нотлогдсон хэмжээгээр буюу нэхэмжлэгчийн 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зохигчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын цагаас илүү хугацаагаар ажилласан хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар нэхэмжэгчийн нэг сарын үндсэн цалин 4,000,000 төгрөгийг 1,5 дахин нэмэгдүүлсэн хэмжээ /4,000,000/21.5=186,046. 186.046х1,5=279,069/ 279,069 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн энэ шаардлагаас 36,792,066 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч долоо хоногийн амралтын өдрүүдэд буюу 2015.04.05-ны өдрийн Ням, 04.19-ны өдрийн Ням, 05.02-ны өдрийн Бямба, 05.10-ны өдрийн Ням, 2016.04.02-ны өдрийн Бямба, 2018.05.20-ны өдрийн Ням гарагуудад тус тус ажилласан болох нь Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл-1 гэсэн баримтад гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан талаархи нэхэмжлэгчийн гарын үсгээр нотлогдож, бусад баримтууд дахь гарын үсэг нь энгийн байдлаар нэхэмжлэгчийн гарын үсэгтэй тохирохгүй, зарим баримтад хүлээн авсан гарын үсэггүй эсхүл өөр хүн /геодези, талбайн инженер г.м/-ий нэр, албан тушаалын нэр дурдагдсан байна. /Нотлох баримт-1 хэсгийн 18, 31, 39, 119, 225, 281 дэх тал/

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар ийнхүү нэхэмжлэгч долоо хоногийн амралтын өдөр ажилласан болох нь нотлогдож байх тул дээрх үндэслэлээр нэмэгдүүлсэн хөлсийг тооцон олгох үндэслэлтэй. Хариуцагч 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 16-к-18 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаалаар нэхэмжлэгчийн 2018.05, 06-р саруудад илүү ажилласан нийт 7 /бүгд 14 хоног/ өдрийн амралтыг биеэр эдлүүлсэн талаар зохигч маргаагүй тул нэхэмжлэгчийн 2018.05.20-ны өдрийн Ням гарагт ажилласны нэмэгдэл хөлсийг энд тооцохгүй. /1-р хавтаст хэргийн 30 дахь тал/

Иймд нэхэмжлэгчийн тухайн цаг үед авч байсан нэг сарын үндсэн цалингийн хэмжээгээр тооцож, 2015 оны 04 дүгээр сарын 05, 19-ны өдрийн цалинг /3,000,000/21.5=139,534. 139,534х1,5=209,301. 209,301х2=418,602/ 418,602 төгрөгөөр, мөн оны 05 дугаар сарын 02, 10 болон 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн цалинг /4,000,000/21.5=186,046. 186.046х1,5=279,069. 279,069х3=837,207/ 837,207 төгрөгөөр тус тус тооцож нийт 1,255,809 төгрөгийн нэмэгдүүлсэн хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн энэ шаардлагаас 72,343,388 төгрөгийг хэрэгсэхгүй болгов. /1-р хавтаст хэргийн 45-48 дахь тал/

Дээрх үндэслэлээр шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэгч Б.Быг хариуцагч ЭХХК-ийн ерөнхий инженерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 44,255,800 төгрөгийг, ажлын өдрүүдэд илүү цагаар ажилласны нэмэгдүүлсэн хөлс 279,069 төгрөгийг, долоо хоногийн амралтын өдрүүдэд ажилласны нэмэгдүүлсэн хөлс 1,255,809 төгрөгийг тус тус хариуцагч ЭХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, Б.Бын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагч хариуцагч ЭХХК-д даалгаж шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас ажлын өдрүүдэд илүү цагаар ажилласны нэмэгдүүлсэн хөлстэй холбоотой 36,792,066 төгрөгийн, долоо хоногийн амралтын өдрүүдэд ажилласны нэмэгдүүлсэн хөлстэй холбоотой 72,343,388 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 53 дугаар зүйлийн 53.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бгыг хариуцагч ЭХХК-ийн ерөнхий инженерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 44,255,800 төгрөг, илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан хугацааны нэмэгдүүлсэн хөлс 1,534,878 төгрөгийг тус тус хариуцагч ЭХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, Б.Бгын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагч хариуцагч ЭХХК-д даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 109,135,454 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч ЭХХК-иас 457,103 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ