2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/401

 

 

 

 

 

 

 

 

   2025          02          06                                            2025/ШЦТ/401

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,

улсын яллагч Д.Агар,

иргэний нэхэмжлэгч О.О*****хүү, хууль ёсны төлөөлөгч О.О*****зул,

хохирогчийн өмгөөлөгч П.Ганбилэг,

иргэний хариуцагч Г.Т*********,

шүүгдэгч Б.М***********, түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Я********* овогт Б**********ын М***********д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403000001055 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, ***** настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “******” ХХК-д борлуулагч хариуцсан инженерээр ажилладаг, ам бүл ****, эхнэр хүүхдийн хамт, *** дүүргийн ** дугаар хороо **** хотхоны ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Я********* овогт Б**********ын М*********** /*****/

 

Шүүгдэгч Б.М*********** нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойтын замд 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 10 цагийн орчим "Тоёота Ланд-Крузер-71" маркийн 02-44 УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино;" мөн дүрмийн 16.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.", мөн дүрмийн 16.3. Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ" гэснийг тус тус зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч О.О*****хүүгийн эрүүл мэндэд хөнгөн, Ц.Х*********ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М*********** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О********* мэдүүлэхдээ “Хүний эрүүл мэнд, цаг хугацааг бол юугаар ч нөхөж баршгүй. Тийм болохоор бид нар сэтгэл санааны хохирлоо 149 хувиар нэмэгдүүлж авах хүсэлтэй байна. Цаашид гарах зардлыг иргэний журмаар хянан шийдвэрлэх боломжийг нээлттэй үлдээгээсэй гэж хүсэж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Г.Т********* “Өмнө нь хохирогч талаас хохирлоо компаниар төлүүлье гэсэн санал гаргасан. Компаниар төлүүлсэн тохиолдолд манайх эд хөрөнгө хариуцагчийн гэрээг ажилтантайгаа байгуулдаг үүний дагуу тухайн ажилтан маань өөрөө компанид төлдөг учир ялгаа байхгүй байна. Тухайн ажилтан маань өөрөө компанид төлөөд компани цаашаа төлөх учраас ер нь бол ялгаагүй. Хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 3-8 дахь тал/

 

Иргэний нэхэмжлэгч О.О*********ийн “ ... Тухайн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 10 цаг өнгөрөөд аавтайгаа хамт гэрээсээ гараад эмнэлгийн байгууллага орж 2024 оны 10 дугаар сарын 24-ны өдөр хамрандаа гэмтэл аваад оёогоо цэвэрлүүлэх гээд явж байсан ба би ааваасаа хөтлөөд замын хойноос урагшаагаа чиглэлтэй зам гарч байхад автомашин зам тавьж өгсөн, тэгээд цаашаа 2 дугаар эгнээд очих үед машин мөргөсөн байх би сайн санахгүй байна, нэг сэрээд эгч рүүгээ залгасан, удалгүй эмнэлгийн байгууллага ирсэн. Хөл өвдөж байгаа, нүд хөхөрсөн, хөмсөг шалбарсан, дух хэсэг хөхөрсөн, баруун хөл гэмтсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дахь тал/,

 

Хохирогч Ц.Х*********ын “Тухайн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр охин О.О*****хүүг дагуулаад 10 буудалд байрлах эмнэлэг орох гээд ертөнцийн зүгээр хойноос ургаш чиглэлтэй авто замын явган хүний гарц хайж байгаад гарцны тэмдэг болон цагаан зураас байхаар нь явган хүний гарцаар гарсан тухайн үед нэгдүгээр эгнээгээр явж байсан авто машин зам тавьж зогсож өгсөн тэгтэл дараагийн эгнээний авто машин миний харсанаар цагаан өнгийн том тэрэг харагдсан нэг мэдхэд мөргөсөн би эмнэлгийн байгууллагад ирээд ухаан орсон миний биеийн байдал одоогоор хүнд байна эмчилгээ хийгдэж байна маргааш яаралтайгаар хагалгаанд орхоор болсон эхний хагалгаа ороод амжилттай болсон. Өөр мэдэх зүйл байхгүй байна. Одоогоор миний биеийн байдал хүн байна биеийн зүүн талын хэсэг гар болон хөл хугралтай дунд чөмөг толгой чихэгдсэн гэсэн хавирга хэд хэдээрээ хугарсан гэж байсан мөн уушги дэлүү бяцарсан гэж байсан бусад эрхтэн ямар байгааг хэлж мэдэхгүй байна манай хүүхдүүд намайг сэтгэл санаагаар унчих байх гээд нарийн мэдээлэл өгөхгүй байна өөр гэмтэлийн талаар мэдэх зүйл байхгүй байна. Бас аарцаг гэмтсэн гэсэн. Би гарцаар гарсан. Миний харсанаар гэрэл дохио байхгүй байсан явган хүний гарцны тэмдэг болон цагаан зураас байсан. Надад гомдол санал нэхэжлэх зүйл байна эм эмчилгээний зардалаа болон ажилгүй байх үеийн бүх нөхөн төлбөрийг нэхэмжилнэ. Өөрийн биеийг хэвийн хэмжээ болон хуучин байсан шигээ бэртэл гэмтэлгүй болтол гарах зардалыг нэхэмжилнэ холбогдох материалыг миний том охин болох О.О*****зул хэрэгт хавсаргаж өгнө. Миний гар утас бас эвдэрсэн байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/,

 

Иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн "Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Х********* нь нийт 6.827.640 төгрөгийг эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 6.827.640 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.М***********эс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22 дахь тал/

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Т*********ийн "Д.М*********** нь манай охин компани болон МАК Цеминт ХХК-д ерөнхий инженер албан тушаалд ажилладаг юм. Тухайн машиныг албаны хэрэгцээд ашилдаг зорилгоор Б.Мөнх- Эрдэнэд өгч унуулж байсан. Тухайн тээврийн Монголын алт МАК ХХК-ны охин компани болох МАК Цеминт ХХК-ны нэр бүртгэлтэй байдаг машин байгаа юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 195-196 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 14633 дугаартай:

"1. О.О*****хүү-н биед тархи доргилт, зүүн тавхайн эрхий хуруунд цус хуралт, хумс хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 27-28 дахь тал/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5681 дугаартай:

"1. Ц.Х*********ын хэвлийн битүү гэмтэл, хэвлийн хөндийн цусан хураа, цөсний хүүдийн ховхрол, зүүн сүүж түнхний үений тогооны цөмөрсөн хугарал, хоёр талын умдагны дээд, доод салаа, зүүн суудал яс, баруун долоо, наймдугаар хавирганы хугарал, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

3. Амь насанд аюултай, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги байдлаар их хэмжээгээр алдагдах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15, 4.6.1-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.

4. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 35-36 дахь тал/

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1916 дугаартай мөрдөгчийн "Жолооч Б.М*********** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө, 16.3. Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ц. Х*********, О.О*****хүү нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэсэн магадалгаа /хэргийн 51-52 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Б.М*********** Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойтын замд 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 10 цагийн орчим "Тоёота Ланд-Крузер-71" маркийн 02-44 УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино;" мөн дүрмийн 16.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.", мөн дүрмийн 16.3. Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ" гэснийг тус тус зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч О.О*****хүүгийн эрүүл мэндэд хөнгөн, Ц.Х*********ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн үйлдэл нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино;" мөн дүрмийн 16.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.", мөн дүрмийн 16.3. Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ" гэснийг тус тус зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч О.О*****хүүгийн эрүүл мэндэд хөнгөн, Ц.Х*********ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь байна.

 

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд хохирогч Ц.Х*********ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5681 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.М*********** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардалд 1,000,000 төгрөгийг, хэрэг шүүхийн шатанд ирснээс хойш 4,800,000 төгрөг, 5,614,862 төгрөгийг нийт 11,414,862 төгрөг төлжээ.

 

Түүнчлэн сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.

“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс ... Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих ... гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэжээ.

Мөрдөгчөөс хохирогч Ц.Х********* сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын тавдугаар зэрэглэлээр тогтоосныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байх тул уг аргачлалд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 98,340,000 төгрөгийг “Мак цемент” ХХК-с гаргуулж олгох нь зүйтэй.

Ингэж тооцохдоо хохирогч Ц.Х*********д хавсарсан хүнд гэмтэл учирсан, учирсан гэмтлийн хор уршигт байдал, сөрөг үр дагавар зэргийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийг 149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хувиар тооцов.

Учир нь шүүгдэгч Б.М*********** нь Мак цемент ХХК-нд инженерээр ажилладаг бөгөөд тэрээр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа дээр зам тээврийн осол гаргасан тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан тул иргэний хариуцагч хуулийн этгээдээр хохирол, хор уршгийг төлүүлэх үндэслэлтэй юм.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргав.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү гэсэн агуулга бүхий дүгнэлтийг гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.М***********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “бодит хохирол, хор уршгийг төлж барагдуулсан”-ыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих  ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.3. Бусад асуудал                 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М*********** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Я********* овогт Б**********ын Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Б.Мөнх-Эрдэнийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.М*********** тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М***********д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М***********д тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгохыг сануулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.М***********д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг тэнссэн үеэс тоолсугай.

 

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.М*********** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 511 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Мак цемент” ХХК-с 98,340,000 төгрөгийг төгрөг гаргуулж хохирогч Ц.Х*********д олгож, хохирогч Ц.Х*********, иргэний нэхэмжлэгч О.О*****хүү нар нь өөрт учирсан хохирол, хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ