Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2022/0685

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: "А.... ....." ХХК

Хариуцагч: Монгол Улсын Сангийн яам,

Хариуцагч: Эдийн засаг хөгжлийн яам,

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б*********, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М***********, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж******, К.Г*****, хариуцагч Эдийн засаг хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мэргэндарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч компани нь анх “Чойр дэд станцын өргөтгөлийн шинэчлэл” барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг хянан үзэж, барилгын ажлыг хүлээж авахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа: “Монгол Улсын Засгийн газар болон “А.........” ХХК-ийн хооронд байгуулсан “Чойр дэд станцын өргөтгөл, шинэтгэл” төслийн “Барих шилжүүлэх (BT) концессын гэрээний эргэн төлөлт хийгдсэн өдрийн гадаад валютын ханшийн зөрүүнээс концесс эзэмшигч “А..........” ХХК-д үүссэн алдагдал болох 2.022..... ам.доллар буюу 5.754.***.*** төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхгүй байгаа хариуцагч Сангийн яам, Худалдан авах ажиллагааны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Концесс эзэмшигч “А*********” ХХК-д үүссэн алдагдал болох 2.***.*** ам.доллар буюу 5.***.***.*** төгрөгийг, мөн “Чойр станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн барих шилжүүлэх концессын гэрээний Наймдугаар бүлгийн 8.2-т заасны дагуу олгогдоогүй алданги болох 2.***.***.***.** төгрөгийг ирэх жилийн улсын төсөлт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг хариуцагч нарт даалгах, “Чойр дэд станцын өргөтгөл, шинэтгэл” төслийн “Барих шилжүүлэх (BT) концессын гэрээний 2.11-д заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг концесс олгогчоос хуваарийн дагуу концесс эзэмшигчид нөхөн төлөөгүйн улмаас банкны зээлийн хүүд илүү төлсөн хохирол болох 10.***.***.***.** төгрөгийг улсын төсөлт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг хариуцагч нарт даалгах” гэж нэмэгдүүлжээ.

Ингээд “Чойр дэд станцын өргөтгөлийн шинэчлэл” барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг хянан үзэж, барилгын ажлыг хүлээж авахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж, тус шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний 103 дугаар тогтоолоор Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, “А*********” ХХК-ийн хооронд 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан концессын гэрээ байгуулсан.

Улмаар компанийн зүгээс Чойр дэд станцын өргөтгөл шинэчлэл төслийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж дуусгасан байгаа. Төрийн худалдан авах ажиллагааны газарт төслийн барилга угсралтын ажлыг хянан үзэж, барилгыг хүлээх ёстой боловч одоог хүртэл хариу өгөөгүй, барилгыг хүлээж аваагүй.

Иймд Төрийн худалдан авах ажиллагааны газар нь барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, ажлыг зохих ёсоор хүлээн авахгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс Төрийн худалдан авах үйл ажиллагааны газрын буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа.

Өөрөөр хэлбэл, Төрийн худалдан авах ажиллагааны газар нь барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн хянан үзэж, хүлээн авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлэхгүй, хэрэгжүүлэхгүй байгаа юм.

Иймд “Чойр дэд станцын өргөтгөлийн шинэчлэл” барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг хянан үзэж, барилгын ажлыг хүлээж авахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.  

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 103 дугаар тогтоолын дагуу .. сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг концессын гэрээнд заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөх хуваарийн дагуу улсын төсөвт тусгахыг Сангийн сайдад үүрэг болгосон байдаг. Нэхэмжилж байгаа үнийн дүнгийн үндсэн төлбөр *.* тэрбум төгрөг байдаг. Үндсэн төлбөрөө хугацаандаа төлөөгүйн дагуу гэрээний алданги нь *.* тэрбум төгрөг байдаг. Үндсэн төлбөрөө хугацаандаа төлөөгүйгээс үүдэлтэй нэхэмжлэгч тал бусад банк, санхүүгийн эх үүсвэрээс авсан зээлийн хүү нь 10.7 тэрбум төгрөг гэж нийт 19.2 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага байдаг.

“А*********” ХХК нь гэрээний хугацаанд хүлээлгэн өгч дууссан. Улсын комисс ажиллаад хавсаргасан акт байдаг. Хэвийн үйл ажиллагааг явуулж байгаа. Дэд станц нь зүүн 6 аймаг болон түүнийг хамарсан 53 сум суурин газрыг хамардаг. Зүүн бүсийн гол зангилаа станц болон ажиллаж байгаа. 22 мянга гаруй аж ахуй нэгжийг найдвартай эрчим хүчээр ханган ажиллаж байгаа. Цахилгаан эрчим хүчийг төвийн буюу эх үүсвэр Багануур дүүргээс хүлээн авч Говьсүмбэр аймагт аваачиж зүүн аймаг руу хэрхэн хуваарилахыг шийддэг станц. Хүчин чадал нь хүрэхгүй байсан станцыг 4 дахин хүчин чадалтай болгож томруулж барьж өргөтгөсөн. Баригдаагүй байсан бол Зам-Үүдийн чөлөөт бүс, төмөр зам, нефт боловсруулах үйлдвэрийн цахилгаан хангамж шинээр авах боломжгүй, айл өрхийн хэрэглээ хэмжээндээ тулсан шинээр айл өрөх холбох боломжгүй ачааллаа дийлэхээ больсон байсан” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газар болон “А*********” ХХК-ийн хооронд байгуулсан Чойр дэд станцын өргөтгөл шинэчлэлт төслийн барих, шилжүүлэх, концессын гэрээний үлдэгдэл төлбөр болох 2,***,***  ам.доллар буюу 5,***,***,*** төгрөг, мөн үлдэгдэл төлбөрийг, санхүүжилтийг концессын гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүйгээс үүссэн гэрээний дагуу алдангийн тооцооллыг тооцон гаргаж 2,***,***,*** төгрөг, санхүүжилтийг хугацаанд нь шилжүүлээгүйгээс болоод бусдаас зээлсэн өр төлбөрийн хүүгийн илүүд төлсөн нийт 10,***,***,***  төгрөг, нийт ** тэрбум *** сая төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Үлдэгдэл төлбөр болон хохирлыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хохирлыг гаргуулах. Монгол Улсын Засгийн газрын 170 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэж дурдсан. 

Валютын ханшийн зөрүүтэй холбоотой хэсгээ хассан байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.7 гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. “А*********” ХХК нь 2017 онд Монгол Улсын Засгийн газрын 107 дугаар тогтоолын хүрээнд Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхээр концессын гэрээг байгуулсан ба гэрээнд заасан барилга угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэж ашиглалтад бүрэн хүлээлгэн өгч хэвийн ажиллаж байна. Уг гэрээ нь ам.долларын нөхцөлтэй хийгдсэн гэрээ ба уг ам.долларыг хэрхэн тооцох талаар мөн гэрээнд тодорхой тусгаж хийгдээд, 3 шатны санхүүжилтийг олгохоор талууд харилцан тохиролцож гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан. Гэвч гэрээний үргэлжлэх хугацаанд хариуцагч тал буюу Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Сангийн яам болон одоогийн Эдийн засаг, хөгжлийн яамд хүлээлгэсэн үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйн үүднээс санхүүжилт хугацаандаа орж ирээгүйгээс шалтгаалан концессын гэрээг үргэлжлүүлэхэд үлдэгдэл төлбөрийн тооцоо үүссэн буюу 5,***,***,*** төгрөг гэдэг нь гэрээт ажлын үлдэгдэл төлбөр. Концессын гэрээний 2.14-д зааснаар санхүүжилтийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор гэрээ байгуулсан, үүний дагуу нэхэмжлэгч тал алдангийг нэхэмжилж байгаа. Хариуцагч талын хууль бус эс үйлдэхүйгээс шалтгаалан концессын гэрээг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн гүйцэтгэх ёстой байсан. Хэрвээ хугацаандаа санхүүжилт орж ирсэн бол нэмэлт зээл авахгүйгээр концессыг бүрэн дуусгах боломжтой байсан. Гэвч одоог хүртэл бүрэн төлж дуусаагүй байгаа тул зээлийн санхүүжилтээр буюу хөндлөнгийн санхүүгийн эх үүсвэрээр гүйцэтгэсэн. Үүний төлбөр төлсөн хүүг нэхэмжилж байгаа. Өөрөөр хэлбэл хариуцагч нарын хууль бус үйлдэхүй байна гэж маргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Хариуцагч нар тус бүр эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байгаа. Монгол Улсын Засгийн газрын 107 дугаар тогтоолоор уг төслийг хэрэгжүүлэхэд төслийн санхүүг улсын төсөвт тусгаж, саадгүй болгох үүргийг Сангийн яамд үүрэг болгосон ба тус үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаар тогтоолын концессын гэрээний эрх олгох тухай тогтоолын 2 дугаар заалтад зааснаар **,***,*** ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг концессын гэрээнд заасан хөрөнгө оруулалтыг эргэн төлөх хуваарийн дагуу тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд н.Чойжилсүрэн гэж тусгасан ба тус үүргийг хүлээсэн боловч хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй байна гэж маргадаг. Нэхэмжлэгч тал одоог хүртэл хохирол хүлээсээр байгаа. Гэхдээ албан ханш тохирно гэсэн заалтын дагуу хариуцагчийн өгсөн ханшаар тооцож байгаа.” гэжээ.

            Хариуцагч “Эдийн засаг, хөгжлийн яам” шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газар болон “А*********” ХХК-ийн хооронд 2017 онд байгуулагдсан “Чойрын дэд станцын өргөтгөл, шинэчлэлт” төслийн “барих-шилжүүлэх” (BT) концессын гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой “А*********” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Эдийн Засаг хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

“А*********” ХХК нь “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт” төслийн “барих-шилжүүлэх” (BT) концессын гэрээний эргэн төлөлтийг зохих ёсоор хийгдээгүй гэж үзээд дээрх шаардлага бүхий нийт 19.***.***.***.** төгрөгийг нэхэмжилсэн байна.

Бүгд найрамдах Хятад Ард улсад Коронавируст цар тахлын халдварт өвчин 2019 оны 9-10 сард дэлгэрч, тус өвчний тархалтын эрчимтэй үед иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас холбогдох арга хэмжээг цаг тухай бүр авч хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү өвчний тархалт нь 2021 оны 12 дугаар сарын байдлаар харьцангуй буурсан тул Монгол Улсын хувьд өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулсан бөгөөд одоогийн байдлаар уг өвчнөөс шалтгаалсан эдийн засгийн хүндрэл байсаар, үүнийг даван туулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар ажилласаар байна.

Иймд Концессын гэрээнд заасан гэрээний нэг талын хүсэлт зоригоос гадуур үүссэн энэхүү давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлаас шалтгаалсан хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Хариуцагч Эдийн засаг хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д********** шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Чойр дэд станц төсөл”-ийн эргэн төлөлтөд гадаадын валютын ханшийн зөрүүнээс үүсэн алдагдал” гэсэн захиргааны гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2, 55.1.5, 55.1.7-д зааснаар илт хууль бусад тооцуулах. Хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д********** миний бие Монгол Улсын Засгийн газар болон “А*********” ХХК-ийн хооронд байгуулсан “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт” концессын гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийг үндэслэн өдрийн “Чойр дэд станц төсөл”-ийн эргэн төлөлтөд гадаадын валютын ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал” гэсэн захиргааны гэрээг илт хууль бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Илт хууль бусад тооцуулах энэхүү баримт нь хэдийгээр ““Чойр дэд станц төсөл”-ийн эргэн төлөлтөд гадаадын валютын ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал” гэсэн гарчигтай боловч талуудын тэгш эрхийн үндсэн дээр харилцан тохиролцож баталгаажуулсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т зааснаар Захиргааны нэмэлт гэрээ болно.

Тус гэрээ нь үндсэн “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт” концессын гэрээний 2.12 дахь заалтыг зөрчиж Сангийн яамны тухайн жилийн ханшаар бус харин нэхэмжлэгч буюу концесс эзэмшигчийн гаргаж өгсөн ханшаар тооцож нэмэлт гэрээг байгуулсан болох нь гэрчийн мэдүүлгүүдээс тодорхой байна.

Иймд 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Чойр дэд станц төсөл”-ийн эргэн төлөлтөд гадаадын валютын ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал” гэсэн захиргааны гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2, 55.1.5, 55.1.7-д тус тус зааснаар илт хууль бусад тооцож өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Эдийн засаг хөгжлийн яам”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ханшийн зөрүү гэж тайлбарлаж байгаа 5.7 тэрбум төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газраас нийт 31 тэрбум төгрөгийг гэрээний дагуу олгогдох байсан боловч 31 тэрбум төгрөгийг 2019 оноос 2022 оны хооронд бүрэн төлж дуусгасан. Өөрөөр хэлбэл үлдэгдэл төлбөрийн тооцоолол байхгүй. Ямар үндэслэлээр бүрэн төлсөн гэж тайлбарлаж байгаа вэ гэвэл Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр, 3 дугаар сарын 13-ны өдөр, 4 дүгээр сарын 13-ны өдөр, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр, 3 дугаар сарын 20-ны өдөр, 5 дугаар сарын 20-ны өдөр 2 удаагийн давтамжтай нийт *** тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн. Энэ нь концессын гэрээний 2.12-д заасны дагуу Сангийн яамны тухайн жилийн төсөв боловсруулахдаа баримталсан ханшаар тооцож тухай бүрд нь шилжүүлж байсан тул ямар нэгэн байдлаар илүү төлөлтийн асуудал үүсэхгүй. Нэхэмжлэгч 2019 оны төлөлтийг 2670-аас 2732 төгрөгөөр тооцож бодсон. 2019 оны төсвийг бодохдоо 2018 оны 8 дугаар 15-ны өдөр бодсон. Тухайн ханшаар буюу Сангийн яамнаас ирүүлсэн нотлох баримтаар үзэхэд 1 долларыг 2460 төгрөгөөр тооцсон. Тодорхой хэмжээний ханшийг зөрүүг илүү тооцож хариуцагч нараас нэхэж байна гэж үзэж байна. 2020 оны төсвийг тооцоолохдоо 2019 оны 8 дугаар 15-ны өдрөөр тооцоолдог. 8 дугаар сарын 15-ны өдрөөр Сангийн яам 2672.3 төгрөгөөр тооцсон бол нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ханшийг 2763 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ханшийг 2767 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ханшийг 2781 төгрөг гэсэн байдлаар тооцож нэхэмжлэл гаргасан. Гэтэл эдгээр нь 90-ээс 109.2 төгрөгөөр илүү бодогдсон. Өмнөх нь 270 гаруй төгрөгөөр илүү бодогдсон. 2021 оны төсвийг тооцоолохдоо 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр тооцоолсон ба Сангийн яам тооцоолохдоо 2845 төгрөгөөр тооцоолсон байдаг. Нэхэмжлэгч 2021 оны төсвийг буюу 2021 онд 3 удаагийн давтамжтай шилжүүлсэн төлбөрийг 2845 төгрөгөөр тооцсонтой ямар нэгэн зөрүү гардаггүй. 2020 он болон 2019 оны хариуцагч нараас төлөлтийг шилжүүлсэн нийт мөнгөн дүнг доллараар шилжүүлэхдээ үндсэн гэрээний 2.12-д заасныг зөрчиж илүү төгрөгөөр тооцоолсон. Нийт шилжүүлсэн төлбөрөө нэг бүрчлэн тооцвол ямар нэгэн байдлаар хариуцагч нар үлдэгдэл төлбөр огт өгөхгүй байхаар харагдаж байна. ** тэрбум нь 31,000 (гучин нэгэн мянга) ам.доллартай дүйцэж байгаа ба гэрээнд заасан үүргээ Монгол Улсын Засгийн газар бүрэн хэрэгжүүлж дууссан. Үлдэгдэл төлбөрийн асуудал гэхээс илүү нийт төлбөрөө төлж дуусгасан. Харин төлбөр шилжүүлэх үеэс шалтгаалан долларын ханшийн асуудал үүссэн эсэх асуудал байдаг. Ямар нэгэн байдлаар гэрээнд алданги тооцохтой холбоотой асуудал байдаггүй. Иргэний хуулийн 253 дугаар зүйлд зааснаар алданги нь заавал гэрээнд тусгагдсан байдаг ба ямар хэмжээнд, хэрхэн авах эсэхийг тодорхойлсон байх ёстой. Ханшийн зөрүүнээс үүссэн төлбөр дээр алданги тооцохтой холбоотой зохицуулалт гэрээнд байхгүй. Сөрөг нэхэмжлэл гаргасан 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ханшийн зөрүүний алдагдал гэж дурдсан байгаа нэмэлт гэрээнд ямар нэгэн алданги төлөхтэй холбоотой зохицуулалт огт байхгүй. Хариуцагч нар гэрээнд харилцан тохиролцоогүй алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, үлдэгдэл төлбөр байхгүй тул алданги төлөхгүй. Нийт 10 тэрбум гаруй төгрөгийн хохирол нэхэмжилсэн тухайд хохирлыг бүхэл дүнгээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Концессын тухай хуульд зааснаар тус Чойрын дэд цахилгаан станцын төсөл нь өөрөө BT буюу барих шилжүүлэх төсөл. Барих шилжүүлэх төслийн онцлог нь өөрөө концесс эзэмшигч төсөл сонгон шалгаруулалтад анх оролцохдоо өөрийн болон өөрийн боломжит бүх хөрөнгөөр концессыг барьж дуусган төрд шилжүүлэх онцлогтой зохицуулалт. Ямар нөхцөл байдлаар төсвөө бүрдүүлж концессыг барих нь өөрийн үүргийн асуудал. Иймд хариуцагч нар нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх тухай асуудал үүсэхгүй гэж үзэж байна. Захиргааны гэрээний холбоотой зохицуулалтад холбогдох алданги, хохиролтой холбоотой асуудал Иргэний хууль үйлчилнэ. Иргэний хуульд зааснаар хохирол гэдэг нь гэрээний үүргийн зөрчил байх ёстой, зөрчлөөс шууд үр дагавар, хохирол бий болсон байх ёстой. Хохирол, зөрчил хоёр нь хоорондоо шалтгаант холбоотой байх ёстой гэсэн агуулгатай байдаг. Гэрээний үүргийн зөрчил үүсгээгүй. Тодорхой хэмжээгээр хугацаандаа төлөлт хийгдээгүй нөхцөл байдаг боловч хугацаандаа хийгээгүйгээс үл шалтгаалаад хариуцагч нар нийт гэрээний төлбөрийг төлж дуусгасан. Хариуцагч нараас хугацаандаа төлбөр төлөөгүйгээс шалтгаалан зээл ирсэн эсэх нь хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Ямар нэгэн байдлаар төсөл хэрэгжүүлдэггүй компаниудад тооцогдохгүй. Нэхэмжлэгч нь тодорхой хэмжээнд төсөл хэрэгжүүлдэг туршлагатай компани юм. Ямар төслийг хэрэгжүүлэхээр тухайн зээлийг авч, тухайн төслийн зарцуулалт нь Чойр дэд станц руу орж, дэд станцын төлөлтийг хийгээгүйгээс шалтгаалан үнэхээр хийх боломжгүй байсан гэсэн шалтгаант холбоо, нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримт, болон нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбаруудаар тогтоогдохгүй байна. 10 тэрбум гаруй төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа боловч тухайн хохирол хэрхэн гарсан талаарх нарийн тооцсон тооцоолол байхгүй байна. Хохирлыг хэрхэн тооцсон эсэх, хэдэн хувийн зээл “Х** ****” ХХК-иас авсан эсэх, “Х** ***” ХХК-ийн хүү нь хэрхэн өөрчлөгдсөн, гэрээний үүргийн зөрчил нь хэзээ үүссэн, “Н** ********” ХХК-иас хэдэн төгрөгийн зээл авсан эсэх нь тодорхойгүй. Хэдэн төгрөгийн зээл авсан нь тодорхойгүй, хүү нь тодорхойгүй, хохирол нь хэд байсан нь тодорхойгүй байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирол нь тогтоогдохгүй байна. Иймд хариуцагч нараас хохирол төлөх боломжгүй байна. Нийтийг хамарсан гэнэтийн болон давагдашгүй нөхцөл байдалд аж ахуй нэгж, хувь хүн нь гэнэтийн давагдашгүй нөхцөл байдалд асуудал тулгараад Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Төр нь тухайн нөхцөл байдалд өртөхгүй гэсэн ойлголт байхгүй. 2019 оноос 2021 оны хооронд Корона вирустэй холбоотой асуудлаар Монгол Улсын Засгийн газар санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон. Одоо ч гэсэн тухайн эдийн засгийн нөхцөл байдал үргэлжилсээр байгаа. Тухайн нөхцөл байдалтай холбогдуулан төлөлт нь тодорхой хэмжээгээр зарим нэг тохиолдолд хугацаа алдсан зүйл байдаг. Гэхдээ хугацаа алдсан боловч аж ахуй нэгжийг хохироохгүй байхын тулд Монгол Улсын Засгийн газар бүх төлбөрийг хийж гүйцэтгэсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийн хариуцагч нарт даалгах гэсэн зохицуулалт байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2, 106.3.4, 106.3.7-д зааснаар тайлбарлаж байдаг боловч гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн хүрээнд гарах боломжгүй. Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх тухайд Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон Төсвийн тухай хуульд зааснаар Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх эрх хэмжээ нь Монгол Улсын Засгийн газарт хадгалагддаг. 2022 онд тусгахад 2023 оны Төсвийн тухай хууль гэдэг. Хуулийг өргөн мэдүүлэх, санаачлах эрх нь Монгол Улсын Засгийн газарт хадгалагдаж байгаа болохоос бус хариуцагчаар тодорхойлогдсон Эдийн засаг, хөгжлийн яам болон Сангийн яамд огт хамааралгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй. Хариуцагч нар шүүхийн шийдвэрийн биелэлтийг хариуцаж Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх эрх хэмжээгүй байдаг.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Чойр дэд станц төслийн эргэн төлөлтөд гадаад валютын ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал гэсэн нэршилтэй захиргааны гэрээ гэж үзэж байгаа ба тус гэрээг илт хууль бус захиргааны гэрээ буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-д заасны дагуу тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь алдагдал гэсэн нэршилтэй боловч концессын гэрээний нэмэлт гэрээ. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д Захиргааны гэрээний тухай зохицуулалтыг тусгасан байдаг ба Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагааны үндсэн хэлбэрүүдийг тусгасан байдаг. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны үндсэн хэлбэр нь захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гэсэн 3 төрлөөс бүрддэг. Тооцоо нийлсэн актыг захиргааны акт гэж үзэх боломжгүй. Захиргааны акт нь үндсэн шинжээрээ Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу гадагш чиглэсэн захирамжилсан шинжтэй байх ёстой. Харилцан тохиролцож шийдвэрлэсэн ба концессын гэрээний 2.12-д заасныг шууд үндэслэсэн ба концессын гэрээний 2.12, 2,13-д заасныг үндэслэн гарсан нэмэлт гэрээ. Нэмэлт гэрээг илт хууль бусад тооцоолуулахаар гаргасан. Өөрөөр хэлбэл хэдийгээр төрийн албан тушаалд очсон эрх бүхий этгээд буюу н.Унь эрх хэмжээний хувьд гэрээнд гарын үсэг зурах эрхтэй байсан боловч захиргааны гэрээ байгуулсны хувьд 2 хязгаарлалт тогтоох ёстой. Гэрээг байгуулахдаа эрх олгогдсон этгээд буюу эрх бүхий албан тушаалтан эрх хэмжээний хүрээнд гаргах ёстой. Нийтийн ашиг сонирхолд харш нөлөөлсөн нийтийн ашиг сонирхлыг илтэд хохироосон гэрээ хийх боломжгүй. Энэ тохиолдолд н.У болон “А*********” ХХК-ийн байгуулсан 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт гэрээ нь илтэд хохиролтой, Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2-д захиргааны гэрээгээр зохицуулагдаагүй харилцааг зохицуулсан, 55.1.5-д захиргааны байгууллагаас захиргааны гэрээнд хэрэгжүүлэх боломжгүй зүйлийг амласан, 55.1.7-д зааснаар илэрхий алдаатай хор уршигтай үр дагавар бүхий захиргаа гэрээг хийсэн гэсэн нөхцөл байдлаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тус 3 үндэслэлээр нэмэлт гэрээг илт хууль бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбарт дурдагдсан ханшийн зөрүүтэй байна гэснийг сөрөг нэхэмжлэлийн хүрээнд тайлбарлахад 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас 26 тэрбум төгрөгийг шилжүүлсэн ба тус мөнгийг нэмэлт гэрээнд тусгахдаа 2670.6 төгрөгөөр тооцсон. Гэтэл тус дүнг Сангийн Яамнаас ирүүлсэн нотлох баримтаар 2460 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 11 тэрбум төгрөг шилжүүлснийг 2732.7 төгрөгөөр тооцсон боловч тус дүнг мөн адил 2460 төгрөгөөр тооцох байсан. 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 8.5 тэрбум төгрөгийг шилжүүлснийг 2763 төгрөгөөр тооцож гэрээнд тусгасан байсан боловч 2672.3 төгрөгөөр тооцох байсан. 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 6.7 тэрбум төгрөгийг 2767.5 төгрөгөөр тооцсон боловч 2672.3 төгрөгөөр, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 15.2 тэрбум төгрөгийг 2781.5 тооцсон байсан боловч Сангийн яамны ханшаар 2672.3 төгрөгөөр тооцох байсан. 2021 оны ханшийг Сангийн яамны ханшаар тооцсон байсан. 2019 он, 2020 оны ханшийн зөрүүнээс үүдэлтэйгээр нийт хэдэн төгрөгийн акт үйлдсэн талаарх асуудал байдаг. Нэмэлт гэрээнд нийт 2 мянган ам.доллар буюу 5.7 тэрбум төгрөгийн алдагдал үүссэн. Гэтэл Сангийн яамны ханш буюу концессын гэрээний 2.12-д заасан ханшаар тооцоохоор 998,597,000 (есөн зуун ерэн найман сая таван зуун ерэн долоон мянга) төгрөг ханшийн зөрүү гардаг. Нийт 4.1 тэрбум төгрөгийн илт хохиролтой, төрд буюу нийтийн ашиг сонирхолд илүү хохиролтой гэрээнд гарын үсэг зурж нэмэлт гэрээ хийсэн байдаг. Гэрээнээс үүдэлтэй 4.1 тэрбум төгрөг нь төсвийн хөрөнгөөс гарах ёстой ба н.У******ийн данснаас гарахгүй, н.Утөлөхгүй. Иймд захиргааны гэрээний ач холбогдол гарч байгаа ба нийтийн ашиг сонирхол, иргэдийн татвар төлөлтийн төсвийн бүрдүүлэлтээс 4 тэрбум гаруй төгрөгийн илүү төлөлт өгөх хэмжээнд хүргэсэн гэрээ болсон тул Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2, 55.1.5, 55.1.7-д заасны дагуу илт хууль бус тооцож өгнө үү. Энэ нь хэтэрсэн хэмжээгээр зурсан гэрээ байна. н.********* нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн ба Төрийн худалдан авах ажиллагааны газар эрх хэмжээгээ хэтрүүлсэн байна. Төрд хохиролтой гэрээг өөрт олгосон эрх хэмжээг  буюу концессын гэрээний 2.13-д заасан баталгаажуулах эрхээ хэтрүүлэн хэрэглэсэн байна. Энэ нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Гэрчийн мэдүүлэгт Сангийн яамны ханшийг бариагүй гэдгийг тодорхой дурдсан. Гэрчийн өөрийн хэлсэн тайлбар нь Сангийн яамны ханш гэхээс илүү тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцохоор өндөр байсан тул нэхэмжлэгчийн ирүүлсэн ханшаар тооцсон гэсэн асуудал яригдсан. Тухайн жилд шилжүүлж байгаа төлбөр болгон нэг л ханштай байх ёстой. Гэтэл энэ нь өдөр өдрийн ханшаар тооцдог. Олон мянган ам.долларын асуудал байхад өндөр дүнгээр тооцох нь төрийн төсөвт их хэмжээний хохирол үр дагавар бий болж байна гэж үзэж байна. 998,595,000 (есөн зуун ерэн найман сая таван зуун ерэн таван мянга) төгрөгийн ханшийн зөрүү гарна гэж үзэж байна.” гэжээ.

Хариуцагч Сангийн яам шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “А*********” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагадаа Чойр дэд станцын өргөтгөлийн шинэчлэл барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг хянан үзэж, барилгын ажлыг хүлээж авахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах буюу тус газрыг хариуцагчаар тодорхойлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны  байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж заасан.

2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Засгийн газрын бүтцийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Эдийн засаг, хөгжлийн яам шинээр байгуулагдан, улмаар Засгийн газрын тухай хуульд мөн адил нэмэлт өөрчлөлт орж тус хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 8 дахь заалтад зааснаар Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг Эдийн засгийн хөгжлийн сайд эрхлэх болсон тул Төрийн худалдан авах ажиллагааны газрын хэрэгжүүлж байсан чиг үүрэг тус яаманд шилжсэн болно.

Иймд “А*********” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны байгууллага буюу хариуцагч нь дээрх хуульд зааснаар Төрийн худалдан авах ажиллагааны газар биш тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар жинхэнэ хариуцагчийг тогтоон, манай байгууллагад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сангийн яамд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд Сангийн яамд ирүүлсэн дүнгээр буюу 19 тэрбум төгрөгөөр улсын төсөвт тусгах Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэнгүй эс үйлдэхүй байна гэж тодорхойлж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсноос үзэхэд захиргааны акт гарахаас татгалзсан шийдвэр эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд гэсэн байдаг. Хууль бус эсэхийг авч үзэхэд Төсвийн тухай хуульд хэн, хэзээ, хэрхэн тухайн жилд хөрөнгө оруулалтын хэлбэрээр тусгахыг тодорхой заасан байдаг. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3-д төсвийн ерөнхийлөн захирагч нь Сангийн яамд 8 дугаар сарын 15-ны дотор дараа онд нийгмийн төсөлт хөтөлбөр хэрэгжүүлэх ба үнийн дүнг тооцсон судалгааг ирүүлнэ. Сангийн яам түүнийг нэгтгэж 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Монгол Улсын Засгийн газарт танилцуулаад Монгол Улсын Засгийн газар цаашаа Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлдэг хуулийн зохицуулалт байдаг. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирүүлсэн нотлох баримтаас үзэхэд хавсралт дээр нь 14.2 хувь улсын төсөвт туссан байдаг. Үндэсний хөгжлийн газраас Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар руу хүргүүлсэн 19 дугаартай албан тоотыг хүргүүлсэн  хугацааг үзэхэд 9 дүгээр сарын 15-ны өдөр хүргүүлсэн. Гэтэл Төсвийн хуулийн хуваарийн дагуу 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Сангийн яамд хүргүүлэх ёстой. Үүний дагуу хэрэг эрхлэх газар Үндэсний хөгжлийн газарт албан тоотын хариуг хүргүүлсэн байдаг. Хүргүүлсэн албан тоотод 14.1 сая төгрөгийн санхүүжилтийн дүнтэйгээр Сангийн яамд хүргүүлж улсын төсөвт тусгасан гэсэн хариуг хүргүүлсэн нь албан бичигт тодорхой тусгагдсан байдаг. Нэхэмжлэгч тал Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 103 дугаар тогтоолыг дурдаж байгаа ба тус тогтоолд эргэн төлөлтийн төлөх хуваарийн дагуу тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд н.Ч**********, Эрчим хүчний сайд н.Г***** нарт үүрэг болгосугай гэсэн байдаг. Монгол Улсын Засгийн газрын улсын төсөвтэй холбоотой асуудалд тухайн асуудал эрхэлсэн сайд болон Сангийн сайдыг нэр дурдаж үүрэг болгодог. Яагаад гэвэл Сангийн сайд нь улсын төсвөөс гарж байгаа санхүүжилтийг тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн ирүүлсэн хүсэлтийн дагуу тухайн оны төсөвт туссан дүнгээр нь санхүүжилт хийх үүрэгтэй байдаг. Сангийн сайд нь өөрөө дур мэдэн дүнг тавьж, гаргана гэсэн зүйл биш юм. Сангийн яам нь Төсвийн тухай хуулийн дагуу үйл ажиллагааг явуулна. Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагчийн ирүүлсэн дүнг тухайн оны төсөвт туссан дүнг үндэслэдэг. Төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д заасны дагуу төсвийн харилцааг зөвхөн энэ хуулиар зохицуулах бөгөөд орон нутаг, салбарын үйл ажиллагаанд санхүүжилтийн эх үүсвэрийн хэмжээг хуульчлан тогтоох, түүнийг хуваарилах аливаа харилцаа нь үүний нэгэн адил хамаарна гэж заасан байдаг. Сангийн яам нь эхлээд Төсвийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулна. Төсвийн тухай хуулийн дагуу тухайн оны төсөвт туссан дүнгээр санхүүжилт олгодог зохицуулалттай. Сангийн яам хууль зөрчсөн үйлдэл байхгүй, хуулийг хэрэгжүүлж туссан дүнгээр санхүүжилтийг олгосон асуудал байдаг. Иймд эс үйлдэхүй гаргасан гэж үзэх боломжгүй байна” гэжээ.

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж******т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын төсөвт хөрөнгийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг барилга байгууламж нь Төсвийн тухай хуулийн дагуу боловсруулсан тухайн оны Төсвийн тухай хуулиар зохицуулагддаг. Төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д заасны дагуу санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яам улсын төсвийг боловсруулах эрхийг хэрэгжүүлэхдээ Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан цагалбарыг дагаж мөрддөг бөгөөд энэ эрхээ дангаар хэрэгжүүлдэггүй. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д зааснаар холбогдох асуудлыг хариуцсан төсвийн ерөнхийлөн захирагч буюу холбогдох асуудлыг хариуцсан сайд нь хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д заасны дагуу өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийг бодитой тодорхойлохоор Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2-д өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх дунд хугацаанд болон тухайн төсвийн жилд хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийг эх үүсвэртэй нь уялдуулан боловсруулж төслөө Сангийн яам ирүүлдэг. Ирүүлсэн төслийг Сангийн яам хянан нэгтгэдэг. Үндэсний хөгжлийн газар болон “А*********” ХХК-ийн хооронд байгуулсан концессын гэрээнд Сангийн яам ямар нэгэн эрх, үүрэг хүлээн оролцоогүй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр концессын асуудал нь Эдийн засаг, хөгжлийн яамд шилжиж Үндэсний хөгжлийн газар нь Эдийн засаг, хөгжлийн яам болон өөрчлөгдсөн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан эс үйлдэхүйн тухайд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй эсвэл шийдвэрлээгүй орхигдуулсныг ойлгохоор заасан байдаг. Сангийн яамны зүгээс аливаа эс үйлдэхүй гаргаагүй гэдгийг нотлохын тулд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас нотлох баримт гаргуулахыг хүссэн ба төсвийн ерөнхийлөн захирагчаас ирүүлсний дагуу улсын төсөвт тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хөрөнгө оруулалтын төслийг төсөвт тусгуулах саналыг ирүүлээгүй тохиолдолд Сангийн яам дур мэдэн төсөвт тусгах эрхгүй байдаг. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д заасан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох гэсэн захиргааны үйл ажиллагаанд хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтанд хариуцах гэж тодорхойлно гэж заасны дагуу Сангийн яам хамааралгүй байх тул хариуцагчаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анх “Чойр дэд станцын өргөтгөлийн шинэчлэл” барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг хянан үзэж, барилгын ажлыг хүлээж авахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа:

1. “Монгол Улсын Засгийн газар болон "А*********" ХХК-ийн хооронд байгуулсан "Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт" төслийн "Барих-шилжүүлэх" (ВТ) концессын гэрээний эргэн төлөлт хийгдсэн өдрийн гадаад валютын хашийн зөрүүнээс концесс эзэмшигч "А*********" ХХК-нд үүссэн алдагдал болох 2.***.*** ам доллар буюу 5.***.***.*** төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхгүй байгаа хариуцагч Сангийн яам болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох,

 2. Мөн концесс эзэмшигч "А*********" ХХК-д үүссэн алдагдал болох 2.***.*** ам доллар буюу 5.***.***.*** төгрөгийг, мөн "Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт" төслийн "Барих-шилжүүлэх" (ВТ) концессын гэрээний Наймдугаар бүлгийн 8.2-т заасны дагуу олгогдоогүй алданги болох 2.804.075.903,84 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг хариуцагч нарт даалгах,

3. "Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт" төслийн "Барих-шилжүүлэх" (BT) концессын гэрээний 2.11-д заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг концесс олгогчоос хуваарийн дагуу концесс эзэмшигчид нөхөн төлөөгүй улмаас банкны зээлийн хүүд илүү төлсөн хохирол болох 10.***.***.***,** төгрөгийг улсын төсөвт тусгуулах саналыг бүхий байгууллагад хүргүүлэхийг хариуцагч нарт даалгаж, уг хохирлыг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохыг даалгах” гэж нэмэгдүүлсэн.

Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагуудаа:

1.“Монгол Улсын Засгийн газар болон “А*********” ХХК-ийн хооронд байгуулсан “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт” төслийн “Барих-шилжүүлэх” (BT) концессын гэрээний үлдэгдэл төлбөр болох 2.***.*** ам доллар буюу 5.***.***.*** төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхгүй байгаа хариуцагч Сангийн яам болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын эрх хүлээн авагч Эдийн засаг хөгжлийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох,

2. Концесс эзэмшигч “А*********” ХХК-д төлбөл зохих үлдэгдэл төлбөр болох 2.***.*** ам доллар буюу 5.***.***.*** төгрөгийг, мөн “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт” төслийн “Барих-шилжүүлэх” (BT) концессын Наймдугаар бүлгийн 8.2-т заасны төлбөрийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үүссэн алданги болох 2.***.***.***.** төгрөгийг ирэх оны улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад буюу Улсын Их хуралд өргөн мэдүүлэхийг хариуцагч нарт даалгах”

3.“Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт” төслийн “Барих-шилжүүлэх” (BT) концессын гэрээний 2.11-д заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг концесс олгогчоос хуваарийн дагуу концесс эзэмшигчид нөхөн төлөөгүй улмаас зээлийн хүүд илүү төлсөн хохирол болох 10.***.***.***.** төгрөгийг улсын төсөвт тусгуулах эрх бүхий байгууллагад буюу Улсын Их хуралд өргөн мэдүүлэхийг хүргүүлэхийг хариуцагч нарт даалгах” гэж тодруулсан.

Харин 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа анх гаргасан “Чойр дэд станцын өргөтгөл шинэчлэл” барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг хянан үзэж, барилгын ажлыг хүлээж авахыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын эрх хүлээн авагч Эдийн засаг, хөгжлийн яамд даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан ба уг татгалзлыг шүүх баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар:

1. “Монгол Улсын Засгийн газар болон "А*********" ХХК-ийн хооронд байгуулсан "Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт" төслийн "Барих-шилжүүлэх" (BT) концессын гэрээний үлдэгдэл төлбөр болох 2.***.*** ам доллар буюу 5.***.***.*** төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгах саналыг эрх бүхий байгууллагад буюу Засгийн газарт хүргүүлэхгүй байгаа хариуцагч Сангийн яам болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын эрх хүлээн авагч Эдийн засаг хөгжлийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх үлдэгдэл төлбөр болох 2.***.*** ам доллар буюу 5.***.***.*** төгрөгийг ирэх оны улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад буюу буюу Засгийн газарт хүргүүлэхийг хариуцагч нарт даалгах”

2. Концесс эзэмшигч "А*********" ХХК-д төлбөл зохих үлдэгдэл төлбөр болох 2.***.*** ам доллар буюу 5.***.***.*** төгрөгийг, мөн "Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт" төслийн "Барих-шилжүүлэх" (ВТ) концессын гэрээний Наймдугаар бүлгийн 8.2-т заасны төлбөрийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үүссэн алданги болох 2.804.075.903,84 төгрөгийг ирэх оны улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад буюу Засгийн газарт өргөн мэдүүлэхийг хариуцагч нарт даалгах,

3. "Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт" төслийн "Барих-шилжүүлэх" (BT) концессын гэрээний 2.11-д заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг концесс олгогчоос хуваарийн дагуу концесс эзэмшигчид нөхөн төлөөгүй улмаас зээлийн хүүд илүү төлсөн хохирол болох 10.***.***.***,** төгрөгийг улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад буюу буюу Засгийн газарт өргөн мэдүүлэхийг хүргүүлэхийг хариуцагч нарт даалгах” гэж тодруулсан ба тус 3 нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэлээ.

Нэг дэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Монгол Улсын Засгийн газар болон “А*********” ХХК-ийн хооронд байгуулсан “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт” төслийн “Барих-шилжүүлэх” (BT) Концессын гэрээ /цаашид Концессын гэрээ гэх/-ний 2.4-д “Гэрээний үнэ буюу төслийн нийт хөрөнгө оруулалт нь 31,***,*** ам.доллартой тэнцэх төгрөг байна” гэж заасан байна.

            Дээрх Концессын гэрээний 2.4-д зааснаас үзэхэд, концесс олгогчоос  концесс эзэмшигчид нөхөн төлөх нийт хөрөнгө оруулалтын дүнг буюу гэрээний үнийг ам.доллароор тооцохоор талууд тохиролцсон байна.  

            Мөн Концессын гэрээний 2.12-т “Энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.11-д заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн дүнг тооцохдоо, Сангийн яамнаас тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад баримталж буй тооцооны ханшийг баримтална” гэж, 2.13-д “Эргэн төлөлт хийх өдрийн гадаад валютын ханшийн зөрүүнээс Концесс эзэмшигчид ашиг гарах тохиолдолд, дараагийн төлбөрөөс уг ашгийг хасаж тооцож, Концесс эзэмшигчид алдагдал гарах тохиолдолд уг алдагдлыг дараагийн төлбөрт нөхөж тусгана. Хоёр тал ханшийн зөрүүгээс үүссэн ашиг, алдагдал, хүү, хойшлуулсан нэмэлт төлбөр, төлбөрийн хуваарь зэргийг бичгээр үйлдэж, гарын үсгээр баталгаажуулна” гэж тус тус заасан байна.

            Дээрх гэрээний зохицуулалтуудаас үзэхэд, концесс олгогчоос шилжүүлсэн эргэн төлөлтийн дүнг тооцохдоо Сангийн яамнаас тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад баримталж буй тооцооны ханшийг болон эргэн төлөлт хийх өдрийн валютын ханшийг баримтлах байдлаар зөрүүтэй зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл дээрх Концессын гэрээний 2.12, 2.13-д заасан зохицуулалтуудаас үзэхэд, эргэн төлөлтийн дүнг тооцоход Сангийн яамнаас тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад баримталж буй тооцооны ханш болон эргэн төлөлт хийх өдрийн валютын ханшийн алийг нь баримтлах нь тодорхойгүй байна.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эргэн төлөлтийн дүнг тооцохдоо эргэн төлөлт, гүйлгээ хийгдсэн өдрийн арилжааны банкны долларын ханшийг баримтлах ёстой гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа бол, хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь Сангийн яамнаас баримталж буй тооцооны ханшийг баримтлах ёстой гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.

            Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д “гэрээнд заасны дагуу гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнийхээ үнэ, төлбөрийн хэмжээг эрх бүхий этгээд, зохицуулах байгууллагатай зөвшилцөн тогтоох, өөрчлөх, хураах”, 26.1.3-д концесс эзэмшигч нь гэрээнд заасан хэлбэрээр санхүүжилт олж авах эрхтэй байхаар хуульчилсан байна.

            Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ” гэж заасан ба эрх чөлөөний зарчим захиргааны байгууллагын үндсэн зарчим юм.

Концессын гэрээнд концесс олгогчоос концесс эзэмшигчид нөхөн төлөх нийт хөрөнгө оруулалтын дүнг буюу эргэн төлөлтийн дүнг тооцох асуудлыг зөрүүтэй байдлаар зохицуулсан байх тул эргэн төлөлт хийх өдрийн валютын буюу ам долларын ханшаар тооцох нь Захиргааны ерөнхий хуулийн 4.1-д заасан эрх чөлөөний зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны үйл ажиллагаанд бодит нөхцөлд тохирсон байх тусгай зарчмыг баримтлахаар заасан.

            Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг хэмнэлттэй байдлаар зарцуулах байдлаар хэрэгжүүлэхээр зохицуулсан байна.

Бодит байдалд Монгол банкнаас тогтоосон ам долларын ханш нь арилжааны банкны тухайн өдрийн долларын зарах ханшаас бага байдаг.       

Иймд концесс олгогчоос концесс эзэмшигчид эргэн төлөлт хийх өдрийн ам долларын ханшийг тооцохдоо тухайн өдрийн арилжааны банкны ханшийг биш Монгол банкны ханшийг баримтлах нь дээрх хуулиудад заасан бодит нөхцөлд тохирсон байх, төсвийг хэмнэлттэй зарцуулах зарчимд нийцнэ.

Концессын гэрээний талуудын тооцоо нийлж баталгаажуулсан ““Чойр дэд станц төсөл”-ийн эргэн төлөлтөд гадаад валютын ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал”[1] гэсэн нэртэй хэлцлээс үзэхэд, концесс олгогчоос 2019, 2020 онуудад олгосон нийт санхүүжилт буюу эргэн төлөлтийн дүнг санхүүжилт хийгдсэн өдрийн Монгол банкны ханшаар тооцсон, Монгол банкны ханштай[2] нийлж байх ба үүнтэй нэхэмжлэгч маргаагүй.

Харин 2021 онд 3 удаагийн санхүүжилт олгоход буюу 3 удаа гүйлгээ хийх үед Монгол банкны ам долларын ханш 2849[3] төгрөг байсан байх ба дээрх тооцоо нийлсэн хэлцлээс үзэхэд, ам долларын ханшийг 2845 төгрөгөөр тооцсон байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх 3 удаагийн эргэн төлөлт хийсэн өдрийн Монгол банкны ханшаар тооцож, хүснэгтээр үзүүлбэл:

 

2021-04-07

*,***,***,*** төг

2849

2,***,002

2021-05-20

*,***,***,*** төг

2849

1,***,***

2021-05-20

*,***,*,***** төг

2849

1,***,***

     

Нийт 4,***,* ***м доллар

 

 

 

 

Харин дээрх тооцоо нийлсэн хэлцлээр талууд 2021 оны эргэн төлөлтийг дараах байдлаар тооцоо нийлсэн байна. Хүснэгтээр үзүүлбэл:

2021-04-07

*,***,*,00**0 төг

2845

2,***,***

2021-05-20

*,**1,***,000 төг

2845

1,***,***

2021-05-20

*,***,*,0**00 төг

2845

1,***,***

     

Нийт *,***,*** ам доллар

 

 

 

 

 

Үүнээс үзэхэд, 2021 оны 3 удаагийн эргэн төлөлтийн хувьд Монгол банкны ханшаар тооцож үзэхэд  6472 ам долларын зөрүү гарч байна.

/4,***,***-4,***,**=6,***/

Дээрх 6472 ам долларын зөрүүг тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцож үзэхэд 18,***,*** төгрөг болж байна. /**** Ч **** =18,***,**/

Иймд дээрх байдлаар концессын гэрээний үлдэгдэл төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч хариуцагчийн хооронд нэгэнт захиргааны гэрээ болох Концессын гэрээ байгуулагдсан, тус гэрээний нөхцөл, шаардлагыг талууд биелүүлэх үүрэгтэй тул хариуцагч захиргааны байгууллагуудыг Концессын гэрээний төлбөрийг улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-дТухайн жилийн улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг дараах цаглабрын дагуу боловсруулж, батална”, 8.4.3-д “төсвийн ерөнхийлөн захирагч жилийн төсвийн саналаа жил бүрийн 8 дугаар сарын 15-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Улсын Их Хуралд хүргүүлэх”, 8.4.4-д санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 8.4.3-д заасан жилийн төсвийн саналыг нэгтгэн боловсруулж, жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газарт өргөн мэдүүлэх” гэж тус тус заасан байна.

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь манай яамны зүгээс Концессын гэрээний үлдэгдэл төлбөрийг улсын төсөвт тусгуулахтай холбоотой асуудлаар манай яамны зүгээс хууль бус эс үйлдэхүй гаргасан зүйл байхгүй гэсэн агуулгаар тайлбарлаж маргаж байгааг буруутгах боломжгүй хэдий ч Төсвийн тухай хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд, төсвийн саналыг нэгтгэн боловсруулж Засгийн газарт өргөн мэдүүлэх чиг үүргийг Сангийн яам хэрэгжүүлж байх тул Эдийн засаг, хөгжлийн яам болон Сангийн яам аль алинд даалгах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Концессын гэрээний 8.2-т “Энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.11-д заасан хугацаанд эргэн төлөлтийг хийгээгүй тохиолдолд төлөлт хийгдэх байсан өдрөөс хойш хугацаа хоцорсон хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01%-ийн алданги Концесс эзэмшигчид төлнө” гэж заасан байна.

Концессын гэрээний 2.11-т “Концесс эзэмшигч нь концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр санхүүжүүлэн, барьж дуусган, холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгсний дараа төсөлд оруулсан хөрөнгө оруулалтыг 2 жилийн хугацаанд Концесс олгогчоос дараах хуваарийн дагуу нөхөж төлнө. Үүнд:

Төлбөрийн дүн /ам.доллароор/

 

 

 

 

Төлбөр гүйцэтгэх огноо

 

 

 

 

1

10,***,***

2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор

2

10,***,***

2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор

3

10,***,***

2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор

гэж заасан.

Нэгэнт концессын гэрээний дээрх зохицуулалтаар эргэн төлөлтийг хугацаандаа хийгээгүй тохиолдолд алданги тооцоохоор зохицуулсан байх тул алданги гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид алданги төлсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ эргэн төлөлтийн дүнг тооцохдоо Монгол банкны ханшийг баримтлах нь бодит нөхцөлд тохирсон байх, төсвийг хэмнэлттэй зарцуулах зарчимд нийцнэ гэж дээр дүгнэсэн.

Иймд, алдангийг тооцож олгохдоо, Монгол банкны ханшийг баримтлах нь зүйтэй ба харин ийнхүү Монгол банкны ханшаар тооцохдоо Концессын гэрээний 2.11-д заасны дагуу эргэн төлөлтийг бүрэн хийж дуусгах ёстой байсан сүүлчийн өдрөөр буюу 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ханшаар тооцох нь Төсвийн тухай хуулийн төсвийг хэмнэлттэй зарцуулах зарчимд нийцнэ.

            Харин алдангийг тооцохдоо Иргэний хуулийн 232.4-д “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан хязгаарлалтыг баримталж олгох шаардлагатайг тэмдэглэж байна.

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

            Гурав дахь нэхэмжлэлийн шаардлага буюу "Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт" төслийн "Барих-шилжүүлэх" (BT) концессын гэрээний 2.11-д заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг концесс олгогчоос хуваарийн дагуу концесс эзэмшигчид нөхөн төлөөгүй улмаас банкны зээлийн хүүд илүү төлсөн хохирол болох 10.***.***.***,** төгрөгийг улсын төсөвт тусгуулах саналыг бүхий байгууллагад хүргүүлэхийг хариуцагч нарт даалгаж, уг хохирлыг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохыг даалгах” шаардлагын тухайд:

Концессын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Концессын гэрээнд өөрөөр заагаагүй бол концессыг хэрэгжүүлэхэд учирсан аж ахуйн үйл ажиллагааны эрсдэлийг концесс эзэмшигч бүрэн хариуцна.” гэж заасан ба Концессын гэрээний 2.11-д заасан эргэн төлөлт хийх хуваариас үзэхэд, эргэн төлөлтийг 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хийхээр гэрээний талууд тохиролцсон байх тул 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өмнөх банканд төлсөн зээлийн хүү нь концесс эзэмшигчийн буюу нэхэмжлэгчийн өөрийнх нь эрсдэл, хариуцлагын асуудал байна.

Иймд, банкны зээлийн хүүтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Хас банкнаас авсан 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн №ЗГ1540000620 тоот зээлийн гэрээний 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хугацаанд төлсөн зээлийн хүүг зохих журмын дагуу нарийвчлан тооцож улсын төсөвт тусгуулах саналыг бүхий байгууллагад хүргүүлэхийг хариуцагч нарт даалгаж,

үлдэх Хас банкны 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өмнөх зээлийн хүүд холбогдох  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин “Чойр дэд станц төсөл”-ийн эргэн төлөлтөд гадаад валютын ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал гэсэн тооцоо нийлсэн гэрээнээс үзэхэд, эхний санхүүжилт 26 гаруй тэрбум төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр олгосон байх тул 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны Хас банкны зээлийг хүүг тооцож төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

“Н************ Г******” ХХК болон “А*********” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №ЗГ-НПГ-2017/22 тоот зээлийн гэрээний хүүтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь нэхэмжлэгчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд  “Н************ Г******” ХХК манай “А*********” ХХК-ийн хамааралтай бүхий компани юм гэж тайлбарлаж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/2684543 гэсэн веб хуудсаас үзэхэд, “Н************ Г******” ХХК нь “А*********” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох нь тогтоогдож байна.

Иймд тус №ЗГ-НПГ-2017/22 тоот зээлийн гэрээний хүүг нэхэмжилсэнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яам нь 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Чойр дэд станц төсөл”-ийн эргэн төлөлтөд гадаадын валютын ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал” гэсэн захиргааны гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох хүссэн шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.-дДараах тохиолдолд захиргааны гэрээ илт хууль бус байна”, 55.1.2-тзахиргааны гэрээгээр зохицуулагдахгүй харилцааг зохицуулсан”, 55.1.5-дзахиргааны байгууллага захиргааны гэрээнд хэрэгжүүлэх боломжгүй зүйлийг амласан”, 55.1.7-д “илэрхий алдаатай, хор уршигтай үр дагавар бүхий” гэж заасан үндэслэлүүдээр захиргааны гэрээг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байна.

                 “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт” төслийн “Барих-шилжүүлэх” (BT) Концессын гэрээний 2.13-д заасны дагуу 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ““Чойр дэд станц төсөл”-ийн эргэн төлөлтөд гадаад валютын ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал” гэсэн нэртэй захиргааны гэрээ байгуулсан байна.

                 Дээрх гэрээг байгуулахдаа Концессын гэрээний 2.13 дахь заалтыг үндэслэн, гэрээний талууд нь концессын хууль, концессын гэрээгээр олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд тус гэрээг байгуулсан байна.

                 Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д “гэрээнд заасны дагуу гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнийхээ үнэ, төлбөрийн хэмжээг эрх бүхий этгээд, зохицуулах байгууллагатай зөвшилцөн тогтоох, өөрчлөх, хураах”, 26.1.3-д концесс эзэмшигч нь гэрээнд заасан хэлбэрээр санхүүжилт олж авах эрхтэй байхаар заасан байна.

                 Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Дараах харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно”, 52.2.4-д “концессын харилцаанд” гэж тус тус заасан байна.

                 Тус "Чойр дэд станц төсөл”-ийн эргэн төлөлтөд гадаадын валютын ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал” гэсэн нэртэй захиргааны гэрээг байгуулахдаа концессын гэрээний 2.13-д  заасан зохицуулалтыг үндэслэсэн байх тул захиргааны гэрээгээр зохицуулагдахгүй харилцааг зохицуулсангэж үзэхгүй, мөнзахиргааны байгууллага захиргааны гэрээнд хэрэгжүүлэх боломжгүй зүйлийг амласан” нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

                 Мөн түүнчлэн хэрэг цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, “илэрхий алдаатай, хор уршигтай үр дагавар бүхий” нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

                 Иймд “Чойр дэд станц төсөл”-ийн эргэн төлөлтөд гадаад валютын ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал” гэсэн нэртэй захиргааны гэрээ нь илт хууль бус захиргааны гэрээний шинжийг агуулахгүй байх тул тус сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

                Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.13, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 8 дугаар зүйлийн 8.4.3, 8.4.4, Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.3, 31 дүгээр зүйлийн 31.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5-д заасныг тус тус баримлан нэхэмжлэгч “А*********” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт” төслийн “Барих-шилжүүлэх” (BT) Концессын гэрээний үлдэгдэл төлбөр 2,***,*** / ам доллар буюу *,***,***,*** төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгах саналыг Монгол улсын Засгийн газарт хүргүүлэхгүй байгаа Монгол улсын Сангийн яам болон Монгол улсын Эдийн засаг, хөгжлийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,

дээрх Концессын гэрээний үлдэгдэл төлбөр *,***,*** ам доллар буюу *,***,***,*** төгрөгийг болон тус концессын гэрээний 2.12-т заасан алдангийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцож, Хас банкны 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №ЗГ1540000620 тоот зээлийн гэрээний хүүг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаагаар тооцож ирэх жилийн улсын төсөвт тусгах саналыг Монгол улсын Засгийн газарт хүргүүлэхийг Монгол улсын Сангийн яам болон Монгол улсын Эдийн засаг, хөгжлийн яаманд тус тус даалгаж,

үлдэх Хас банкны 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн №ЗГ1540000620 тоот зээлийн гэрээний 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өмнөх зээлийн хүүд холбогдох  болон “Н************ Г******” ХХК болон “А*********” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №ЗГ-НПГ-2017/22 тоот зээлийн гэрээний хүүд холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т заасныг баримтлан “2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Чойр дэд станц төсөл”-ийн эргэн төлөлтөд гадаадын валютын ханшийн зөрүүнээс үүсэн алдагдал” гэсэн захиргааны гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2, 55.1.5, 55.1.7-д зааснаар илт хууль бусад тооцуулах”-ыг хүссэн шаардлага бүхий хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамны сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч “А*********” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамнаас **,*** төгрөгийг, Сангийн яамнаас **,*** төгрөгийг тус бүр гаргуулж нэхэмжлэгч “А*********” ХХК-д тус тус олгосугай.

4. Хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яам нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        М.БАТЗОРИГ

 

 

 

 

 

[1] 2 дугаар хавтаст хэргийн 157 дугаар хуудас,

[2] https://www.mongolbank.mn/dblistofficialdailyrate.aspx?vYear=2021&vMonth=5&vDay=20

[3] https://www.mongolbank.mn/dblistofficialdailyrate.aspx?vYear=2021&vMonth=5&vDay=20