| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/0008/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/39 |
| Огноо | 2025-01-21 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Х.Ууганбат,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430003910336 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ******** оны ******** дүгээр сарын *******-ны өдөр Сүхбаатар аймгийн ******** суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Авто засварчин мэргэжилтэй, "******* *******" ХХК-д өрөмдөгч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн сумын 9 дүгээр багийн ******* ******* тоотод оршин суух, Л300213015 регистрийн дугаартай, ******* овогт ******* *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад заасан зөрчилд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “ ” ХХК-ийн гаднаас Сүхбаатар аймгийн сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “” дэлгүүрийн баруун талын авто зам хүртэлх зайд Тоёота Приус загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ын уурхайгаас аймгийн төв рүү ирээд дэлгүүр ороод буцах замдаа цагдаад баригдсан. Ажил дээрээ пиво уусан байсан. Цагдаа дуудахад би сонсоогүй. ын уурхайгаас дэлгүүр хүртэл машин жолоодож явсан. Одоо би ын туслан гүйцэтгэгч компанид гүний өрөмдөгч ажилтай, 2023 оноос хойш ажиллаж байна. Нэг сарын 1,500,000 төгрөгийн цалин авдаг. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу...гэв.
Эрүүгийн 2430003910336 дугаартай хэргээс:
- Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Сүхбаатар аймгийн уурхайд ажилладаг. 2024 оны 11 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн үед ажлаа тараад уурхайн гадна байсан Приус-11 маркийн машиндаа байсан 2,5 литрийн Нийслэл гэх пивыг хамт ажилладаг , Баянмөнх нартай хувааж уусан. Тэгээд аймгийн төв рүү ороод засмал замын зүүн талд байдаг дэлгүүр рүү ороод 2,5 литрийн 2 ширхэг пиво аваад гарч ирэхээр нь дэлгүүрийн гаднаас хөдлөөд ногоон хашаанаас гараад баруун гар тийш буюу Сүхбаатар сум руу гардаг шороон замаар явж байтал овоолсон шороо тулаад зам хаалттай зогссон. Тэгтэл араас цагдаагийн машинтай алба хаагч ирээд шалгасан, би тухайн үед өөрөө жолоо барьж явсан ба согтуурал шалгах багажийг үлээхээс татгалзсан. Мөн надаас цусны дээж өгөх эсэхийг асуухаар нь би өгөхгүй гээд татгалзсан...гэх мэдүүлэг/ хэргийн 41-42 дугаар хуудас/,
- Гэрч : Би 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч хамт оройн 20.00 цагаас 02.00 цаг хүртэл Сүхбаатар аймгийн сумын нутаг дэвсгэрт 154 дуудлагатай хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 23 цагийн орчимд сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” дэлгүүрийн баруун талын засмал замаар явж байхад улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр зүүн талаасаа ирээд засмал замд орон хойш чиглэлтэй замын хөдөлгөөнд оролцон сэжиг бүхий явж байхаар нь араас нь ойртож очоод албаны машины чанга яригчаар тухайн тээврийн хэрэгслийг “ замаа чөлөөлөөд зогсох” шаардлага тавихад тухайн тээврийн хэрэгсэл нь шаардлага биелүүлэхгүй цааш хурдаа нэмж “ ” ХХК-ний замаар аймгаас гарч зугтаасан. Тухайн тээврийн хэрэгсэл аймгийн ногоон хашаанаас гараад засмал замаас бууж шороон зам руу орж цааш зугтаасан. Дэд ахлагч бид хоёр тухайн тээврийн хэрэгслийг шороон зам руу буух хүртэл араас нь явж "зогсох тухай" шаардлагыг чанга яригчаар удаа дараа хэлсэн боловч тухайн тээврийн хэрэгсэл огт зогсоогүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь шороон замд орж ертөнцийн зүгээр зүүн тийш гараад урагш чиглэлтэй хурдаа нэмсэн чигээрээ явсан. Бид хоёр араас нь хөөж туухгүйгээр орхиод явсан зүгт зөөлөн явж байтал тухайн тээврийн хэрэгсэл нь аймгийн зүүн талд ногоон хашааны гадна ******** сумын гарцын шороон даланг тулаад цааш явах боломжгүй зогсож байсан. У Данзансүрэн бид хоёр хажууд нь шахаж зогсоож бууж очоод тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг шалгахад Сүхбаатар аймгийн ***** сумын 1 дүгээр багийн иргэн Банзрагч овогтой ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй байдалтай байхаар нь Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар тухайн жолоочийг түр саатуулан 00 цагийн орчим цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн албан өрөөнд авчирч согтолт хэмжигч драгер багажаар үлээлгэн шалгуулах талаар тайлбарлан хэлж шалгах гэтэл жолооч ******* нь сайн дураар үлээхээс өөрөө татгалзсан. Мөн шээс болон цусны шинжилгээ өгөх эсэхийг асуухад мөн адил шалгуулахаас татгалзсан. *******ыг зохих журмын дагуу шалгуулахаас татгалзаж байгааг дуу, дүрсний бичлэгээр бичиж баримтжуулсан. Тухайн бичлэгийг би сайн дурын үндсэн дээр гаргаж өгөх хүсэлтэй байна.
...Намайг тухайн тээврийн хэрэгслийг очиж шалгахад жолооч *******аас гадна 2 эрэгтэй хүн хамт зорчиж байсан. Аль аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би албаны шалгах багажаар шалгасан. улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл нь ийн гэх хүний нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байсан.” гэх мэдүүлэг / хэргийн 17-19 дүгээр хуудас/,
- Гэрч : 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр *******, бид гурав ажлаасаа буугаад аймгийн төв рүү орж ирээд *******ын гэр рүү очсон. Орой 21 цагийн орчимд *******, бид гурав *******ын гэрийнх нь гадаа Тоёота Приус-11 маркийн машинд нь суугаад 2.5 литрийн пиво 2-ыг хувааж уусан. Тэгсэн орой 23 цагийн орчим ажлаас залгаж бид гурвыг дуудсан. Бид гурав ажил руу явахаар болоод ******* машинаа барьж хөдлөөд засмал руу орсон чинь араас цагдаагийн алаг машин “замаа чөлөөлөөд зогс” гээд чанга яригчаар хэлсэн. Тэгсэн ******* зогсохгүй шууд чигээрээ ын замаар хойшоо гарч зугтаагаад засмал замаас буугаад аймгийн зүүн талаар явж байсан чинь шороон далан таараад тойрч гарах боломжгүй болоод зогсож байтал араас цагдаагийн машин ирээд цагдаа нар шалгаад *******ыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд цагдаагийн газар руу авч явсан. Би *******ыг яагаад зугтаасныг нь сайн мэдэхгүй байна. Манай найз өмнө нь цагдаад баригдаад жолооны эрхээ хасуулж байсан гэсэн. Тэгээд дахиж баригдлаа гэж бодоод айсандаа зугтаасан байх гэж бодож байна. бид хоёр анх цагдаагийн машин ардаас ирээд “зогс” гэхээр нь *******т “зогсъё” гэж хэлж байсан боловч ******* машин барьж явсан болохоор зогсохгүй шууд замаас буугаад зугтаасан...гэх мэдүүлэг / хэргийн 22-23 дугаар хуудас/,
- Гэрч Э.ын: *******, бид гурав “ ” ХХК-ний гүний уурхайд хамт ажилладаг юм. 2024 оны 11 дүгээр сарын 05-ны орой 20 цагийн орчим ажлаасаа буугаад аймгийн төв рүү ирээд *******ын гэрт нь хамт очсон. 21 цагийн орчим бид гурав *******ын гэрийнх нь гадаа машинд нь суугаад юм ярингаа 2.5 литрийн пиво нэгийг хувааж уусан юм. 23 цагийн орчим манай ажлаас бид гурвыг яаралтай дуудсан. ******* өөрийнхөө машинтай гурвуулаа явчхаад ирье гээд гэрийнх нь гаднаас хөдөлсөн. урд жолоочийн хажуу талын суудал дээр би ард нь суугаад явж байсан. Гэрийнх нь гаднаас хөдлөөд “” дэлгүүрийн хойгуур гараад засмал зам руу ороод явж байтал араас цагдаагийн алаг машин ирээд “замаа чөлөөлөөд зогс” гэж чанга яригчаар хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр *******ыг “зогсоо” гэж хэлэхэд ******* зогсохгүй шууд хурдаа нэмээд хойшоо ногоон хашаагаар гарч зугтаагаад шороон зам руу буугаад явсан. Цагдаагийн машин араас хэсэг явж байгаад ард хоцорч үлдсэн. Тэгээд бид гурав ногоон хашаа тойроод аймгийн зүүн талд явж байхад газар хагалаад ухчихсан шороон далан таараад гарч чадахгүй байж байтал араас цагдаагийн машин ирж бид нарыг түр саатуулсан. Манай найз ******* өмнө нь согтуугаар машин жолоодоод эрхээ хасуулсан байсан болохоор айгаад зогсохгүй зугтаасан байсан. Тухайн үед мөн пиво уучихсан байсан болохоор дахиж баригдах нь гэж бодоод зугтаасан талаараа сүүлд нь надад хэлсэн. *******, бид гурав нэг том пиво хувааж уусан байсан.” гэх мэдүүлэг / хэргийн 26-27 дугаар хуудас/,
- Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл / хэргийн 11дүгээр хуудас/,
- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хэргийн 10 дугаар хуудас/,
- Энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “ тус цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн албан өрөөнд сууж байх ба эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч болон замын цагдаагийн тасгийн зохицуулагч нар нь Alcotest-6820 загварын согтолт хэмжигч багаж болох Драгер багажаар хэрхэн, яаж шалгуулах талаар жолооч *******т тайлбарлан өгч үлээн шалгуулах шаардлагыг тавихад жолооч ******* нь үлээхээс сайн дураараа татгалзаж байв. Цагдаагийн алба хаагч нар жолооч *******т дахин согтолт хэмжигч багаж болон согтолтын зэрэг буюу 0,20 хувиас дээш гарсан тохиолдолд согтолттой байна гэж үзнэ, харин 0,20 хувиас доош гарсан тохиолдолд согтолттой гэж үзэхгүй талаар тайлбарлах байж ба эсхүл цус болон шээсний шинжилгээ өгөх талаар асуухад жолооч ******* нь драгер багаж үлээх болон цус, шээсний шинжилгээ өгч шалгуулахаас татгалзаж байгаагаа хэлж байгаа дүрс бичлэг бичигдсэн байв. Цагдаагийн алба хаагч *******аас согтууруулах ундааны зүйл хаана, хэрхэн хэрэглэсэн мөн хаанаас хаашаа хэдэн км газар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эсэх талаар асууж байх ба ******* орой 20:00 цагийн орчим ажлаасаа буугаад уурхай дээрээ 2,5 литрийн нийслэл нэртэй 1 том пивыг 3-лаа хувааж уусан. Ууж дуусаад уурхайгаас аймгийн төв рүү машинаа барьж ирсэн. Ойролцоогоор 10 орчим км газар барьсан гэсэн тайлбар хэлж байгаа дүрс бичлэг бичигдсэн байв” гэх тэмдэглэл / хэргийн 05-06 дугаар хуудас/,
- Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №0228367 дугаартай “...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудасны хуулбар / хэргийн 68 дугаар хуудас/,
2323 гомдол, мэдээллийн бүртгэлтэй Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал/ хэргийн 63- 68 дугаар хуудас/,
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/286 дугаартай шийтгэврийн хуулбар / хэргийн 70-73 дугаар хуудас/,
- *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 43 дугаар хуудас/,
- *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хэргийн 46-48, 50, 51 дугаар хуудас/,
- Цагдаагийн Ерөнхий газрын 2024.11.18-ны өдрийн Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хэргийн 49 дүгээр хуудас/ зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад заасан зөрчилд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ийн гаднаас Сүхбаатар аймгийн сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “” дэлгүүрийн баруун талын авто зам хүртэлх зайд Тоёота Приус 11 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож, согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн болох нь:
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “ 2024 оны 11 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн үед ажлаа тараад уурхайн гадна байсан Приус-11 маркийн машинд байсан 2,5 литрийн Нийслэл гэх пивыг хамт ажилладаг , Баянмөнх нартай хувааж уусан. Тэгээд аймгийн төв рүү ороод засмал замын зүүн талд байх дэлгүүр рүү ороод 2,5 литрийн 2 ширхэг пиво аваад гарч ирэхээр нь дэлгүүрийн гаднаас Сүхбаатар сум руу гардаг шороон замаар явж байтал овоолсон шороо тулаад зам хаалттай зогссон. Араас цагдаагийн машинтай алба хаагч ирээд шалгасан, би тухайн үед өөрөө жолоо барьж явсан. Согтуурал шалгах багажийг үлээхээс, мөн надаас цусны дээж өгөх эсэхийг асуухаар нь би өгөхгүй гээд татгалзсан ” гэх,
гэрч : “...Би 2024 оны 11 дүгээр сарын 05-ны 23 цагийн орчимд “” дэлгүүрийн баруун талын засмал замаар явж байсан улсын дугаартай Тоёота Приус 11 маркийн тээврийн хэрэгслийн араас нь ойртож чанга яригчаар “замаа чөлөөлж, зогсох” шаардлага тавихад уг машин шаардлага биелүүлэхгүй цааш хурдаа нэмж “ ” ХХК-ний замаар аймгаас зугтаасан. Бид араас нь хөөж туухгүйгээр орхиод явсан зүгт зөөлөн явж байтал тухайн тээврийн хэрэгсэл Сүхбаатар сумын гарцын шороон даланг тулаад цааш явах боломжгүй зогсож байсан. У Данзансүрэн бид хоёр жолоочийг шалгахад Сүхбаатар аймгийн ********** сумын 1 дүгээр багийн иргэн Банзрагч овогтой ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй байдалтай байхаар нь жолоочийг түр саатуулан 00 цагийн орчим цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн албан өрөөнд авчирч согтолт хэмжигч драгер багажаар үлээлгэн шалгуулах талаар тайлбарлан хэлж шалгах гэтэл жолооч ******* нь сайн дураар үлээхээс өөрөө татгалзсан. Мөн шээс болон цусны шинжилгээ өгөх эсэхийг асуухад мөн адил шалгуулахаас татгалзсан. *******ыг зохих журмын дагуу шалгуулахаас татгалзаж байгааг дуу, дүрсний бичлэгээр бичиж баримтжуулсан. Тухайн бичлэгийг би сайн дурын үндсэн дээр гаргаж өгөх хүсэлтэй байна.
жолооч *******аас гадна 2 эрэгтэй хүн хамт зорчиж байсан. Аль аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би албаны шалгах багажаар шалгахад улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус11 маркийн тээврийн хэрэгсэл нь ийн гэх хүний нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байсан” гэх,
гэрч “...2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр *******, бид гурав ажлаасаа буугаад аймгийн төв рүү орж шууд *******ын гэр рүү очсон. 21 цагийн орчимд *******, бид гурав *******ын гэрийнх нь гадаа Тоёота Приус-11 маркийн машинд нь суугаад 2.5 литрийн пиво 2-ыг хувааж уусан. 23 цагийн орчим ажлаас залгаж дуудахаар нь бид явахаар болоод ******* машинаа барьж хөдлөөд засмал руу орсон чинь араас цагдаагийн алаг машин “замаа чөлөөлөөд зогс” гээд чанга яригчаар хэлсэн. ******* зогсохгүй шууд чигээрээ ын замаар хойшоо гарч зугтаагаад засмал замаас буугаад аймгийн зүүн талаар явж байгаад шороон далан таараад тойрч гарах боломжгүй болоод зогсож байтал араас цагдаагийн машин ирээд цагдаа нар шалгаад *******ыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд цагдаагийн газар руу авч явсан.Би *******ыг яагаад зугтаасныг нь сайн мэдэхгүй байна. Манай найз өмнө нь цагдаад баригдаад жолооны эрхээ хасуулж байсан гэсэн” гэх,
гэрч Э.ын “ *******, бид гурав 2024 оны 11 дүгээр сарын 05-ны орой 20 цагийн орчим ажлаасаа буугаад *******ын гэрт хамт очсон. Бид гурав *******ын гэрийнх нь гадаа машинд нь суугаад юм ярингаа 2.5 литрийн пиво нэгийг хувааж уусан юм. 23 цагийн орчимд манай ажлаас бид гурвыг яаралтай дуудсан. ******* өөрийнхөө машинтай гурвуулаа явчхаад ирье гээд гэрийнх нь гаднаас хөдөлсөн. Гэрийнх нь гаднаас хөдлөөд “” дэлгүүрийн хойгуур гараад засмал зам руу ороод явж байтал араас цагдаагийн алаг машин ирээд “замаа чөлөөлөөд зогс” гэж чанга яригчаар хэлсэн. бид хоёр *******ыг “зогс” гэж хэлэхэд ******* зогсохгүй шууд хурдаа нэмээд хойшоо ногоон хашаагаар гарч зугтаагаад шороон зам руу буугаад явсан. Цагдаагийн машин араас хэсэг явж байгаад ард хоцорч үлдсэн. Бид гурав ногоон хашаа тойроод аймгийн зүүн талд явж байхад газар хагалаад ухчихсан шороон далан таараад гарч чадахгүй байж байтал араас цагдаагийн машин ирж бид нарыг түр саатуулсан. ******* өмнө нь согтуугаар машин жолоодоод эрхээ хасуулсан байсан болохоор айгаад зогсохгүй зугтаасан байсан. Тухайн үед мөн пиво уучихсан байсан болохоор дахиж баригдах нь гэж бодоод зугтаасан талаараа сүүлд нь надад хэлсэн” гэх мэдүүлгүүд,
2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл,
2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл,
2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн “...тус цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн албан өрөөнд сууж байх ба эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч болон замын цагдаагийн тасгийн зохицуулагч нар нь Alcotest-6820 загварын согтолт хэмжигч багаж болох Драгер багажаар хэрхэн, яаж шалгуулах талаар жолооч *******т тайлбарлан өгч үлээн шалгуулах шаардлагыг тавихад жолооч ******* нь үлээхээс сайн дураараа татгалзаж байв. Цагдаагийн алба хаагч нар жолооч *******т дахин согтолт хэмжигч багаж болон согтолтын зэрэг буюу 0,20 хувиас дээш гарсан тохиолдолд согтолттой байна гэж үзнэ, харин 0,20 хувиас доош гарсан тохиолдолд согтолттой гэж үзэхгүй талаар тайлбарлах байж ба эсхүл цус болон шээсний шинжилгээ өгөх талаар асуухад жолооч ******* нь драгер багаж үлээх болон цус, шээсний шинжилгээ өгч шалгуулахаас татгалзаж байгаагаа хэлж байгаа дүрс бичлэг бичигдсэн байв. Цагдаагийн алба хаагч *******аас согтууруулах ундааны зүйл хаана, хэрхэн хэрэглэсэн мөн хаанаас хаашаа хэдэн км газар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эсэх талаар асууж байх ба ******* орой 20:00 цагийн орчим ажлаасаа буугаад уурхай дээрээ 2,5 литрийн нийслэл нэртэй 1 том пивыг 3-лаа хувааж уусан. Ууж дуусаад уурхайгаас аймгийн төв рүү машинаа барьж ирсэн. Ойролцоогоор 10 орчим км газар барьсан гэсэн тайлбар хэлж байгаа дүрс бичлэг бичигдсэн байв” гэх тэмдэглэл,
2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “ Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол,
2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “ Эд зүйл хүлээн авсан” тэмдэглэл,
Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0228367 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар,
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/286 дугаартай шийтгэврийн хуулбар,
2323 гомдол, мэдээллийн бүртгэлтэй Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал,
Цагдаагийн Ерөнхий газрын 2024.11.18-ны өдрийн Жолоочийн лавлагаа, мэдээлэл зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
2. Прокуророос шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийн гэм буруугийн талаар “
шүүгдэгч ******* 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад заасан зөрчилд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаа дуусаагүй байх үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө 23 цагийн орчимд “ ” ХХК-ийн гаднаас сумын 9 дүгээр багийн “” дэлгүүрийн баруун талын авто зам хүртэлх зайд “Toyota Prius” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул *******ыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай” гэх дүгнэлтийг гаргасныг,
шүүгдэгч *******аас “ Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй” хүлээн зөвшөөрч маргаагүй байна.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
4. Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг,
“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлж, тайлбарлажээ.
5. Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 “Жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэж заасан зөрчилд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 11 сарын 18-ны өдрийн Жолоочийн лавлагаа, мэдээлэл Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/286 дугаар шийтгэврийн хуулбар зэргээр, тээврийн хэрэгсэл жолоодох үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгуулахаас зайлсхийсэн нь дээрх гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр хэрэгт хөдөлбөргүй нотлогджээ.
6. Шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэдгээ мэдсээр байж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон үүргээ биелүүлэлгүй үндэслэлгүйгээр шалгуулахаас зайлсхийсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
7. Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ спиртийн агууламж бүхий согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.
8. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгодог.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ спиртийн агууламж бүхий согтууруулах ундаа хэрэглэн авто машин жолоодсон үйлдлийн улмаас хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчигдөж, үүний улмаас нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үр дагавар үүсэх боломжтой байжээ.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “ Шүүгдэгч *******ыг үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх дүгнэлтийг гаргав.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, үйлдсэн гэмт хэргийн шинж, анх удаа эрүүгийн хариуцлага хүлээж буй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт 12 тохирсон байна”. гэж заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд “ Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ, энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тодорхойлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
*******аас торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 минут 50 секундын бичлэг бүхий “ХД:2430003910336, Эд мөрийн баримт 1ш диск” гэх бичвэртэй 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.
7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 2 минут 50 секундын бичлэг бүхий “ХД:2430003910336, Эд мөрийн баримт 1ш диск” гэх бичвэртэй цагаан өнгийн Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН