Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/40  

 

   

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,                                                                                                                     

улсын яллагч Б.Жамъяндорж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430000000312 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, ******* оны ****** дугаар сарын **********-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 60 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар баг “*******”-ийн ******* тоотод оршин суух,

урьд Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 37а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 205 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэн харгалзсан,

******* овогт ******* ******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын 2 дугаар баг “ ”-ийн 5-2 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр хамтран амьдрагч болох ар нуруу хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь ар нуруу хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: сум явъя гэхээр нь би уурлаад ийм асуудал болсон. Тухайн үед бид хоёр л байсан. Үйлдсэн хэргээ хүлээ зөвшөөрч байгаа. Гурван зуун наян мянга авдаг, одоо дөрвөн зуу болж байгаа...гэв.

 

Эрүүгийн 2430000000312  дугаартай хэргээс:   

 

- Яллагдагч *******ын: 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд байхад над руу яриад сумын унаанд чамайг захичихлаа гэхээр нь би сум руу рүү очсон юм. Намайг очиход буузны мах татчихсан бууз хийж байсан. Гэрийнх нь төмөр зуухны хажууд нь мах татсан байсан хутга нь байж байсан.  Бид хоёр хамт архи хувааж уусан, бид нэлээн согтсон. Тэгээд бид хоёр маргалдаж байгаад нь миний цээж рүү нэг удаа цохисон. Би уурлаад нэг мэдсэн ийг зуухны хажууд байсан хутгаар хатгачихсан байсан. чи намайг хатгачихлаа гээд эмнэлэг явлаа гээд явсан... гэх мэдүүлэг / хэргийн 27-29 дүгээр хуудас/,

 

            - Хохирогч : 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр орой 21 цагийн үед би гэртээ халамцуу байж байхад хамтран амьдрагч ******* нь согтуу Сүхбаатар аймгаас ирсэн. ирэхдээ 1 шил Хараа архи авчирсныг бид хоёр хувааж уугаад би нэлээн согтсон болохоор хэмжээ боллоо гээд орондоо ороод хэвтсэн. үлдсэн архийг ганцаараа уугаад үлдсэн. Би зүүрмэглээд нэг мэдэхэд унтчихсан байсан. Миний нуруу руу нойтон оргиод байхаар нь сэрээд хартал миний нуруунаас цус гарч байсан. Тэгээд юу болов гэж бодоод хартал нэлээн согтуу байхаар нь гаас “юу болов  чи намайг яачхав” гэхэд “би чамайг хатгачихлаа, би согтуудаа л өөрийн мэдэлгүй хатгачихлаа” гэсэн.  Тэгснээ “өөрийгөө хутгална” гээд манай гэрт байдаг модон иштэй жижиг хутгийг гартаа барьчихаад өөрийгөө хатгах гээд байхаар нь би хутгийг нь булаагаад аргалын авдар луу шидчихсэн. явлаа гээд гараад явчихсан буцаж орж ирээгүй. г гараад явчихаар нь би эмнэлэг рүү дуудлага өгсөн. Эмнэлэг ирээд намайг авч явж эмнэлэгт хэвтүүлсэн...Би бол алигаа алдтал согтоогүй. ирэхдээ согтуу ирсэн, ер нь нэлээн согтолттой байсан. Намайг унтаж байхад нь хутгаар миний нуруу хэсэгт хатгасан байсан өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг/ хэргийн 7-8 дугаар хуудас/,

           

            - Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 399 дугаартай “ биед ар нуруу хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 15-16 дугаар хуудас/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 389 дугаартай “ *******ын биед цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэх шинжээчийн дүгнэлт  / хэргийн 12-13 дугаар хуудас/,

 

            - 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол / хэргийн 4 дүгээр хуудас/

 

- *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хэргийн 33 дугаар хуудас/,

 

            - *******ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 36-37 дугаар хуудас/,

 

- иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа/хэргийн 41-42 дугаар хуудас/,

 

- Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 05 сарын 14-ний өдрийн 37а дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хэргийн 51-53 дугаар хуудас/

 

            - Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.11.19-ний 23/225 дугаартай албан бичиг, эмчилгээний зардлын түүх /хэргийн 55-56-р хуудас/зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

 

            1.Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны орой Сүхбаатар аймгийн сумын 2 дугаар багийн “ ”-ийн 5-2 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхой шалтаг, шалтгаангүйгээр хамтран амьдрагч ар нуруу хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь “ ар нуруу хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

            шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа  болон шүүх хуралдаанд өгсөн “ 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ******* суманд байхад над руу яриад “сумын унаанд чамайг захичихлаа” гэхээр нь би сум руу рүү очсон юм.  Намайг очиход буузны мах татчихсан, бууз хийж байсан. Гэрийнх нь төмөр зуухны хажууд нь мах татсан хутга нь байсан. Бид хоёр хамт архи хувааж уугаад, бид нэлээн согтсон. Бид хоёр маргалдаж байгаад, миний цээж рүү нэг удаа цохисон. Би уурлаад нэг мэдсэн би ийг зуухны хажууд байсан хутгаар хатгачихсан байсан ” гэх,

            хохирогч “ 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр орой 21 цагийн үед гэртээ халамцуу байхад хамтран амьдрагч ******* нь Сүхбаатар аймгаас согтуу ирсэн. ирэхдээ 1 шил Хараа архи авчирсныг бид хоёр хувааж уугаад би нэлээн согтоод орондоо ороод хэвтсэн. үлдсэн архийг ганцаараа уугаад үлдсэн. Би зүүрмэглээд нэг мэдэхэд унтчихсан байсан. Миний нуруу руу нойтон оргиод байхаар нь сэрээд хартал миний нуруунаас цус гарч байсан. Юу болов гээд хартал нэлээн согтуу байхаар нь гаас “юу болов  чи намайг яачхав” гэхэд “би чамайг хатгачихлаа, би согтуудаа л өөрийн мэдэлгүй хатгачихлаа” гэсэн” гэх мэдүүлгүүд,  

            шинжээчийн 399 дугаартай “ биед ар нуруу хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх,

шинжээчийн 389 дугаартай “...*******ын биед цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй” гэх шинжээчийн дүгнэлт,

            2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

2. Прокуророос шүүгдэгч *******ын, хохирогч Б.ийг хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

3. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийн гэм буруугийн талаар “ Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын 2 дугаар баг “ ”-ийн 5-2 тоотод ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр хамтран амьдрагч болох ар нуруу хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь ар нуруу хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтаар бүрэн дүүрэн тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлт гаргасныг, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нарын зүгээс хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

4. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.          

 

5. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч Б.өд учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 399 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч   биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя. 

 

6. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас  хохирогч ар нуруу хэсэгт хутгаар  хатгаж эрүүл мэндэд нь “ар нуруу хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх  дүгнэлээ.

 

7. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.

 

Тухайн хэргийн хувьд хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч *******ын түүний нуруунд хутгаар хатгаж хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

8. Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

 

Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг хутгаар хатгаснаар эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогчийн ар нуруу хэсэг рүү хутгаар хатгаж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлджээ.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

2. Монгол Улсын иргэн нь “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй, үүнийг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.

 

3.  Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг,

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын 2 дугаар хавсалтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтийг  баталжээ.

  

Дээрх хүснэгтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогчид учирсан хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон бөгөөд үүнийг мөрдөгчөөс хэргийн оролцогчид танилцуулахад хүлээн зөвшөөрч, маргаагүй ба мөн хохирогч Б.өөс энэ гэм хорын хохирлыг нэхэмжлэхгүй гэдгээ хэрэгт “ Надад сэтгэл санааны хохирол болон мөнгөн дүнг танилцуулсан. Миний сэтгэл санаанд хохирол учраагүй тул нэхэмжлэхгүй ” гэж /хэргийн 8 дугаар хуудас/мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулахгүйгээр тогтоолоо.

 

4. Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчоос мөрдөн шалгах ажиллагаанд  өөрт учирсан дээрх хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтыг гаргаж нэхэмжлээгүй ба харин шүүхийн шатанд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “ 1,300,000 төгрөг нэхэмжилнэ” гэсэн боловч үүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул энэ тогтоолоор хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

 

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй .

 

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс 2024.11.19-ний өдрийн 23/225 дугаартай албан бичгээр хохирогч Б.ийн эмчилгээний зардалд Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,155,036 төгрөг зарцуулсан гэж нэхэмжилжээ.

 

Хэргийн болон дээрх баримтыг үндэслэвэл, тухайн хэрэг 2024.10.14-ний өдөр Сүхбаатар аймгийн суманд үйлдэгдсэн бөгөөд хохирогч Б. нь шүүгдэгч *******ын учруулсан дээрх гэмтлийн улмаас 2024.10.24-ний өдөр тус аймгийн сумын Эрүүл мэндийн төвөөс ойрын дуудлага, яаралтай тусламжийн үйлчилгээ, 2024.10.26-нд эмийн үйлчилгээ,  2024.11.05 -ны өдөр гэрээр эмчлүүлэх үйлчилгээ авсан хийгээд тэрээр Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгээс 2024.10.24-ний өдөр Алсын дуудлагын, 2024.10.25-ны өдөр Амбулаторийн хяналтын үзлэгийн үйлчилгээ авсан талаар хэрэгт мэдүүлээгүй, үүнийг нотлох бусад баримт хэрэгт огт авагдаагүй байна.

 

Иймд нотлогдож буй баримтын хүрээнд хохирогч Б.ийн сумын Эрүүл мэндийн төвөөс авсан 2024.10.24-ний өдрийн ойрын дуудлага 61,850 төгрөг,  яаралтай тусламжийн үйлчилгээ 116,022 төгрөг, 2024.10.26-ны эмийн үйлчилгээ,  2024.11.05-ны өдөр гэрээр эмчлүүлэх үйлчилгээ 100,000 төгрөг, нийт 600,012 төгрөгийн зардлыг шүүгдэгч *******аас гаргуулж, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тоот дансанд нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь 1,155,036 төгрөгийн нэхэмжлэлээс энэ тогтоолоор хангагдаагүй 555,024 төгрөгийн нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.

 

Иймд хохирогч Б. нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал буюу хохирол, гэм хорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас гаргасан “ Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь хохирогчоос уучлалт гуйж сайн дураараа эвлэрсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй, хэт согтуурсан байдал тухайн гэмт хэрэг үйлдэх шалтгаан болсон,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ам бүл ганц, 60 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшингээс доогуур орлоготой, хохирогчтой хамтын амьдралтай зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт 12 тохирсон байна”. гэж заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд “ Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ, энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тодорхойлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******ын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй,  шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг тус тус дурдъя.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ыг 450 ( дөрвөн зуун тавь ) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга )төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* түүнд оногдуулсан торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.   

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 600,012 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тоот дансанд төлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг бор өнгийн модон бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б. нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хорыг, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ тогтоолоор хангагдаагүй 555,024 төгрөгийн нэхэмжлэлийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН