| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 2410000001548 |
| Дугаар | 2025/ШЦТ/246 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/246
2025 01 22 2025/ШЦТ/246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал, улсын яллагч С.Алтай, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.********, шүүгдэгч Г.******** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ******** овогт ********ийн ********д холбогдох эрүүгийн ***************** дугаартай хэргийг өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *** оны 0** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа *** дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамж *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ******** овогт ********ийн ******** (РД:*****).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.******** нь *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “****" ХХК-д бизнес хөгжлийн албанд хуулийн зөвлөхөөр ажиллаж байхдаа 2024 оны 06 дугаар сараас 7 дугаар сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр байгууллагын итгэмжлэн хариуцуулсан 2.999.900 төгрөгийн үнэлгээ бүхий HP загварын нөүтбүүк болон 654.387 төгрөгийг хувьдаа завшиж бусдад 3.654.287 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг:
Шүүгдэгч Г.********: “...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.******** “...Г.******** нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул манай компани зүгээс гомдол санал байхгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч “******** ********” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Э.********: “...Манай ******** ******** ХХК нь Хан-Уул дүүргийн ***дугаар хорооны нутаг дэвсгэр ******** **** цогцолборт үйл ажиллагаа явуулдаг. Манай бизнес хөгжлийн албанд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан ******** овогтой ******** нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ажилдаа ирэхээ больсон. Ингээд Г.********ыг яагаад ажилдаа ирэхгүй байгаа талаар тодруулсан боловч манай ээж өвчтэй байна чөлөө авах хэрэгтэй байна гэдэг шалтгааныг хэлсэн. Мөн би нэг асуудалд орсон гэх шалтгаануудыг хэлээд ажлаа таслаад ирэхээ больсон. Тэгээд Г.********ыг ажлаа таслаад ирэхгүй болохоор нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөр захирлын тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүрэгт ажлаас нь чөлөөлсний дараа ажилд анх ороход нь хүлээлгэн өгч байсан нөүтбүүкийг дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэн өгсөн байдаг ба ажлаа хийх явцад нь иргэний шүүхэд нэхэмжлэл гаргахад нь шаардлагатай улсын тэмдэгтийн хураамж 654.387 төгрөгийг Г.********ы дансанд шилжүүлэн өгсөн боловч уг мөнгийг зориулалтаар нь ашиглаагүй ажлаас гарсан. Ингээд мөн компанийн хүлээлгэн өгсөн байсан авлагад холбогдох баримтуудыг авч яван өгөлгүй хохирол учруулсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн 11-12 дахь тал),
Гэрч П.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай ******** ******** ХХК-д хуулийн зөвлөхөөр ажилладаг Г.******** гэх залуу 2024 оны 06 дугаар сард ажилд орсон. Ингээд манай компанийн зүгээс ажлын хэрэгцээнд компани хоорондын тооцоогоор ******** ***** ХХК-с шинээр ажлын хэрэгцээнд зөөврийн нөүтбүүкийг 2.999.990 төгрөгөөр дагалдах хэрэгслийн хамтаар худалдан авч өгсөн. Г.******** нь 2024 оны 07 дугаар сарын эхээр шиг санаж байна, яг хэдний өдөр гэдгийг тодорхой сайн санахгүй байна, ажилдаа гэнэт ирэхээ больсон байдаг. Ингээд манай компанийн зүгээс хүлээлгэн өгсөн нөүтбүүкийг дагалдах хэрэгслийн хамтаар авч явсан ба эргүүлэн авчирч өгөөгүй. Г.********д хуулийн хэлтсээр дамжуулан ажлын нөүтбүүкийг буцаан авчирч өгөх талаар 3 сарын хугацаанд мэдэгдсэн боловч огт авчирч өгөөгүй. Ингээд Г.********ыг захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн ба ажлын хэрэгцээнд өгсөн нөүтбүүкийг авчирч өгөхгүй байгаа учраас цагдаагийн байгууллагад уг асуудлыг шалгуулах болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),
“Тэнцвэр Эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101 дугаартай хохирлын үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 24-25 дахь тал),
Яллагдагчаар Г.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би ******** ******** ХХК-д 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хуулийн зөвлөхөөр ажилд орсон. Ингээд ажиллаж байх хугацаандаа буюу байгууллагаас тавьж өгсөн нөүтбүүкийг алдчихсан. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргах улсын тэмдэгтийн хураамж болох 654.387 төгрөгийг өөрийн дансаар авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Одоо 654.387 төгрөгийг төлсөн. Харин нөүтбүүкийг болохоор ижилхнийг аваад өгье гэсэн чинь ******** ********аас бэлэн мөнгөө авна гэж хэлээд байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),
******** ******** ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн албан тушаалд томилсон тушаал (хавтаст хэргийн 57 дахь тал),
******** ******** ХХК-аас Г.********ы дансанд 654.387 төгрөгийг шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 60 дахь тал),
******** ******** ХХК-ийн санхүүгийн газраас Г.********д нөүтбүүкийг хүлээлгэн өгсөн талаарх зарлагын баримт (хавтаст хэргийн 59 дэх тал),
Хаан банкны 5040198473 дугаарын дансанд үзлэг хийсэн баримт (хавтаст хэргийн 65 дахь тал),
Шүүгдэгч Г.********ы хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 35-37 дахь тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Г.******** нь “******** ********" ХХК-д бизнес хөгжлийн албанд хуулийн зөвлөхөөр ажиллаж байхдаа 2024 оны 06 дугаар сараас 7 дугаар сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр байгууллагын итгэмжлэн хариуцуулсан 2.999.900 төгрөгийн үнэлгээ бүхий HP загварын нөүтбүүк болон 654.387 төгрөгийг хувьдаа завшиж бусдад 3.654.287 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.********, хохирогч “******** ********” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд,
“******** ********" ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн албан тушаалд томилсон тушаал (хавтаст хэргийн 57 дахь тал),
Хаан банкны 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 29/11655 дугаартай албан бичиг болон Ч.********ын эзэмшдэг ******** тоот дансны, Х.********ийн эзэмшдэг ******** дугаартай дансны дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 57-58 дахь тал),
******** ******** ХХК-ийн санхүүгийн газраас Г.********д нөүтбүүкийг хүлээлгэн өгсөн талаарх зарлагын баримт (хавтаст хэргийн 59 дэх тал),
Яллагдагч Г.********ы Хаан банк дахь 5040198473 дугаарын дансанд үзлэг хийсэн баримт (хавтаст хэргийн 65 дахь тал), зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж, харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, мөн бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.
Завших гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг.
Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгож болно.
Дээрх гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой.
Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.
Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг.
Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.******** нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “******** ********" ХХК-д бизнес хөгжлийн албанд хуулийн зөвлөхөөр ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан 2.999.900 төгрөгийн үнэлгээ бүхий нөүтбүүк болон 654.387 төгрөгийг шилжүүлэн авч завшсаны улмаас тус компанид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг ...хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.********ы дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.******** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ “...шүүгдэгч Г.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуульд зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйг дурдуулах нь зүйтэй гэх дүгнэлтийг шүүхэд гаргасан.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын гаргасан санал зэргийг шүүх харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Г.********д 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.******** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй..
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас “******** ********" ХХК-д 3.654.287 төгрөгийн учруулсан ба эдгээр баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд хохирол төлбөр төлөгдөөгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол төлбөрийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн *************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
1. Шүүгдэгч ******** овогт ********ийн ********ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.********ыг 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.******** нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгчид оногдуулсан 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн ************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ